Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/01490

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 183/ШШ2023/01490

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Кристал таун 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, А,  

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Ар зайсан гудамж 0 байрны 0 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, А ,  

 

Нэхэмжлэлийн шаардлага: 69 964 960 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү /ШТЭҮД-0514/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Т.А т холбогдуулан 69 964 900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ...Хариуцагч Т.А  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...Мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө түр өгч туслаач' хэмээн нэхэмжлэгч Б.А тай холбогдож, өөрийн нэр дээрх Худалдаа Хөгжлийн банк дахь 468004453 тоот дансандаа 28 490,03 ам.долларыг бэлэн бус орлого хэлбэрээр шилжүүлэн хүлээн авсан. Талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй бөгөөд хариуцагч Т.А  нь дээрх мөнгийг хүлээн авч, зарим хэсгийг нь О.Т гэх хүний хувийн данс руу шилжүүлсэн байсан. Хариуцагч Т.А  нь дээрх мөнгийг Ай бэрри ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарладаг боловч компанийн 8 гишүүдийн хооронд ямар нэгэн хөрөнгө оруулах тохиролцоо байсан эсэх, дээрх мөнгийг компанийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан гэх талаар ямар ч нотлох баримт байдаггүй. Ай бэрри ХХК-ийн захирал О.Т гэх хүнийг гэрчээр асуухад хуйвалдаан маягаар буюу Т.А ын тайлбартай яг адилхан байдлаар мэдүүлэг өгсөн. Компанийн хувьцаа эзэмшигч, гишүүд байсны хувьд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь найз нөхдийн хамааралтай боловч төлбөр мөнгөний асуудал нь тусдаа асуудал юм. Иймд хариуцагч Т.А аас 28 490,03 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны ханш 2 455,77 төгрөгөөр тооцож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 69 964 960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө өгч туслаач хэмээн өөрийн дансаараа 28 490,03 ам.доллар бэлэн бус хэлбэрээр авсан тухай дурджээ. Хариуцагч Т.А ын хувьд нэхэмжлээд байгаа мөнгийг зээлж авсан зүйл байхгүй бөгөөд уг өдөр нэхэмжлэгч Б.А гаас тоног төхөөрөмжийн төлбөр хэмээн дээрх мөнгийг шилжүүлсэн байдаг. Т.А , Б.А  нар нь хамтарч А  ХХК-ийг үүсгэн байгуулсан ба уг компанийн үйл ажиллагаанд зориулж тоног, төхөөрөмж худалдан авахаар шилжүүлсэн мөнгөө зээлсэн мэтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэгт авагдсан гүйлгээний баримт дээр гүйлгээний утгыг тоног төхөөрөмж гэж шилжүүлсэн байдаг бөгөөд зээл гэх утгатай зүйл байхгүй. Б.А гийн явуулсан мөнгө нь Т.А ын дансанд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орж ирсэн бөгөөд тухайн өдрөө 17 500 ам.долларыг О.Тданс руу шилжүүлсэн. Хэрэв Т.А  нь өөрийн хувийн хэрэгцээнд зориулж зээлсэн бол компанийн захирлын данс руу шилжүүлэхгүйгээр өөрийн данс руугаа л шилжүүлнэ. Нэхэмжлэгч нь хамтарч үйл ажиллагаа явуулдаг компанидаа хөрөнгө оруулах зорилгоор тоног төхөөрөмж гадаадаас захиалж, авчхаад өнөөдөр зээлсэн мөнгөө авъя гэж байгааг нь ойлгохгүй байна. Мөн шилжүүлсэн ам.долларын 9 000 орчим ам.долларыг Т.А , н.Учрал, Б.А  нарын онгоцны тийзэд зарцуулсан бөгөөд үлдэгдэл 2 000 ам.долларыг компанийн ойр зуурын хэрэгцээнд зарцуулсан. Ийнхүү хариуцагч Т.А  нь дээрх мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зориулж зээлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн орлогын ордерын баримт, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаа сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00303 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, А  ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 7-499/2589 тоот албан бичиг, А  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасныг баримтлан Хил хамгаалах Ерөнхий газраас хариуцагч Т.А ын 2017 онд Монгол улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагааг, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг баримтлан гэрч О.Тмэдүүлгийг хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Т.А  нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...Мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө түр өгч туслаач' хэмээн нэхэмжлэгч Б.А тай холбогдож, өөрийн нэр дээрх Худалдаа Хөгжлийн банк дахь 468004453 тоот дансандаа 28 490,03 ам.долларыг бэлэн бус орлого хэлбэрээр шилжүүлэн хүлээн авсан. Талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй бөгөөд хариуцагч Т.А  нь дээрх мөнгийг хүлээн авч, зарим хэсгийг нь О.Т гэх хүний хувийн данс руу шилжүүлсэн байсан. Хариуцагч Т.А  нь дээрх мөнгийг Ай бэрри ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарладаг боловч компанийн 8 гишүүдийн хооронд ямар нэгэн хөрөнгө оруулах тохиролцоо байсан эсэх, дээрх мөнгийг компанийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан гэх талаар ямар ч нотлох баримт байдаггүй. Ай бэрри ХХК-ийн захирал О.Т гэх хүнийг гэрчээр асуусан боловч хуйвалдаан маягаар буюу Т.А ын тайлбартай яг адилхан байдлаар мэдүүлэг өгсөн. Компанийн хувьцаа эзэмшигч, гишүүд байсны хувьд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь найз нөхдийн хамааралтай боловч төлбөр мөнгөний асуудал нь тусдаа учир хариуцагч Т.А аас 28 490,03 долларыг тухайн өдрийн Монгол банкны ханш 2 455,77 төгрөгөөр тооцож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 69 964 960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Т.А ын нэхэмжлээд байгаа мөнгийг зээлж аваагүй, уг өдөр нэхэмжлэгч Б.А гаас тоног төхөөрөмжийн төлбөр хэмээн дээрх мөнгийг шилжүүлсэн байдаг. Т.А , Б.А  нар нь хамтарч А  ХХК-ийг үүсгэн байгуулсан ба уг компанийн үйл ажиллагаанд зориулж тоног, төхөөрөмж худалдан авахаар шилжүүлсэн мөнгөө зээлсэн мэтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэгт авагдсан гүйлгээний баримт дээр гүйлгээний утгыг тоног төхөөрөмж гэж шилжүүлсэн байдаг бөгөөд зээл гэх утгатай зүйл байхгүй. Б.А гийн явуулсан мөнгө нь Т.А ын дансанд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орж ирсэн бөгөөд тухайн өдрөө 17 500 ам.долларыг О.Тданс руу шилжүүлсэн. Хэрэв Т.А  нь өөрийн хувийн хэрэгцээнд зориулж зээлсэн бол компанийн захирлын данс руу шилжүүлэхгүйгээр өөрийн данс руугаа л шилжүүлнэ. Нэхэмжлэгч нь хамтарч үйл ажиллагаа явуулдаг компанидаа хөрөнгө оруулах зорилгоор тоног төхөөрөмж гадаадаас захиалж, авчхаад өнөөдөр зээлсэн мөнгөө авъя гэж байгааг нь ойлгохгүй байна. Мөн шилжүүлсэн ам.долларын 9 000 орчим ам.долларыг Т.А , н.Учрал, Б.А  нарын онгоцны тийзэд, үлдэгдэл 2 000 ам.долларыг компанийн ойр зуурын хэрэгцээнд зарцуулсан. Ийнхүү хариуцагч Т.А  нь дээрх мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зориулж зээлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.А  нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Т.А ын Худалдаа хөгжлийн банкны 468004453 тоот данс руу 28 490,03 ам.долларыг тоног төхөөрөмжийн төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн болох нь тогтоогдох бөгөөд талуудын хэн аль нь 28 490,03 ам.долларыг төгрөгийг шилжүүлэн, хүлээн авсан эсэхэд маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч Б.А  нь дээрх 28 490,03 ам.долларыг хариуцагч Т.А т зээлдүүлсэн гэж тайлбарласан боловч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Т.А  нь 28 490,03 ам.долларыг Б.А гаас зээлж аваагүй, нэхэмжлэгч нь тус мөнгийг тоног төхөөрөмжийн төлбөр гэж шилжүүлсэн. Хамтарч үйл ажиллагаа явуулдаг компанидаа хөрөнгө оруулах зорилгоор тоног төхөөрөмж гадаадаас захиалж авсан гэж маргасан боловч тоног төхөөрөмж худалдан авсан болон тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

7. Иймд нэхэмжлэгч Б.А гаас тус 28 490,03 ам.доллар хариуцагч Т.А ын данс руу шилжсэн, хариуцагч дээрх 28 490,03 ам.доллараар тоног төхөөрөмж худалдаж авснаа нотлоогүй, хариуцагч тус мөнгийг нэхэмжлэгчид буцааж өгөөгүй байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус зааснаар хариуцагчаас 28 490,03 ам.доллар буюу 69 964 960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А д олгохоор шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 507 775 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Т.А аас 69 964 960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 507 775 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ