| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2023/01111/И |
| Дугаар | 183/ШШ2023/01260 |
| Огноо | 2023-04-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2023/01260
| 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр | Дугаар 183/ШШ2023/01260 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, тоотод оршин суух, 1999 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, Х.Э,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Б.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлс гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Э ,
Хариуцагч Б.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Б.Н д холбогдуулан орон сууц хөлс гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ...Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Б.Н тай Хан-Уул дүүргийн 0 хаягт байрлах, улсын бүртгэлийн Y-0000000000 дугаартай, гэрчилгээний 0000000000 дугаартай, 39.6 м.кв талбайтай орон сууцыг хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагчийн Төрийн банкны 0000000000 тоот дансанд 3 сарын төлбөр болох 4 500 000 төгрөг, дэнчин болох 1 500 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Тухайн орон сууц хөлслөх гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цуцлах тухай хариуцагчид мэдэгдэж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгч акт үйлдсэн. Аливаа хохирол, төлбөр үүсгээгүй цаг тухайд нь СӨХ, цахилгаан, усны төлбөрийг төлсөн байхад хариуцагчаас дэнчинг буцаан олгохгүй гэж мэдэгдсэн. Иймд хариуцагчаас дэнчин болох 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ...Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч Х.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг цуцлах хүсэлттэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тухайн байрыг суллаж өгсөн. Дээрх гэрээний 5.4-д ...Хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол 3 сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 3 сарын өмнө түрээслэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс манайх 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны олж болох байсан 1 600 000 төгрөгийн орлогоо алдсан. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын СӨХ, ус, тогны төлбөр болох 48 020 төгрөгийг төлөөгүй, мөн тухайн байрны түлхүүрийг хүлээлгэж өгөөгүйгээс цоожны голыг 66 000 төгрөгөөр солиулсан. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь бидэнд 1 714 020 төгрөгийн хохирлыг учруулсан тул бидний зүгээс дэнчин болох 1 500 000 төгрөгийг буцаан өгөөгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас, талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ, Б.Н , Х.Энхтүвшиг нарын иргэний үнэмлэх, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө хүлээлцэх акт, Д.Лхамжавын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 хаягт байрлах, 39.6 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хариуцагч талаас, Х.Т гэх фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан зурвасын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө хүлээлцэх акт, Голомт банкны интернэт банкийн гүйлгээний баримт, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Н тай Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 байрны 0 тоот орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу 3 сарын төлбөр 4 500 000 төгрөг, дэнчин 1 500 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн. Тухайн орон сууц хөлслөх гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цуцлах тухай хариуцагчид мэдэгдэж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгч акт үйлдэн, цаг тухайд нь СӨХ, цахилгаан, усны төлбөрийг төлсөн байхад хариуцагчаас дэнчинг буцаан олгохгүй гэж мэдэгдсэн. Иймд хариуцагчаас дэнчин болох 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Х.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг цуцлах хүсэлттэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байрыг суллаж өгсөн. Дээрх гэрээний 5.4-д ...Хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол 3 сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 3 сарын өмнө түрээслэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс манайх 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны олж болох байсан 1 600 000 төгрөгийн орлогоо алдсан. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын СӨХ, ус, тогны төлбөр болох 48 020 төгрөгийг төлөөгүй, мөн тухайн байрны түлхүүрийг хүлээлгэж өгөөгүйгээс цоожны голыг 66 000 төгрөгөөр солиулсан. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь бидэнд 1 714 020 төгрөгийн хохирлыг учруулсан тул бидний зүгээс дэнчин болох 1 500 000 төгрөгийг буцаан өгөөгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч Х.Э нь Д.Л-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 хаягт байрлах, 39.6 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэхээр талууд харилцан тохиролцжээ.
Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь 3 сарын түрээсийн төлбөр 4 500 000 төгрөг, дэнчин 1 500 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн, авсан талаар талууд маргаагүй байна.
5. Талууд гэрээний 5.4 дэх заалтаар ...хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол 3 сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж тохиролцсон байх бөгөөд хөлслөгч Х.Э 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цуцлах талаар хариуцагчид мэдэгдэж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдох тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ.
6. Түүнчлэн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т ...Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээг цуцлах талаар хууль болон гэрээнд заасан 3 сарын өмнө мэдэгдээгүйн улмаас хариуцагчид хохирол учирсан байх үндэслэлтэй тул уг 1 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.
7. Иймд дээрх үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн Х.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Н гаас 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ