Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0245

 

 

 

 

 

 

 

 

   2023            03             20                                     128/ШШ2023/0245

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О****А би, Н.А****** нэхэмжлэлтэй, Ба****** холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянаад,

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.******* шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: ...Н.Ар**** миний бие Ба***** холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. Татгалзлыг шийдэж өгнө үү. Татгалзсанаас үүдэх үр дагаврыг мэдэж байгаа болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Н.А******** нэхэмжлэлтэй хэрэгт яамнаас түүний гомдлыг шийдвэрлэхгүй байгаа ямар нэг үйлдэл эс үйлдэхүй байхгүй бөгөөд түүнээс иргэний үнэмлэхийн хуулбар ирүүлснээс өөр бичиг баримт хүсэлт ирүүлээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргах хүсэлт, нотлох баримт байхгүй байна. Хуралд биечлэн оролцох боломжгүй байгаа тул хурлыг хийхэд татгалзах зүйлгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Н.А******нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Ар****доос*******н гаргасан “...Н.А********** 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр "...Б****д у***ын да***н ц****т г***т 2017-2022 оны хооронд аялал жуулчлалын зориулалтаар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайдын нийт тушаалыг хуулбарлан өгнө үү..." гэж гаргасан мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох,

Н.А********* дархан цаазат газарт 2017-2022 оны хооронд аялал жуулчлалын зориулалтаар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэрлэсэн байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайдын нийт тушаалыг хуулбарлан өгнө үү..." гэж гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, Б****д у***ын да***н ц****т г***т 2017-2022 оны хооронд аялал жуулчлалын зориулалтаар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайдын нийт тушаалыг хуулбарлан өгөхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэх хүсэлтийг тусгайлан шийдвэрлэх шаардлагагүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А******* Ба***** холбогдуулан гаргасан “...Н.А**** 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр "...Б****д у***ын да***н ц****т г***т 2017-2022 оны хооронд аялал жуулчлалын зориулалтаар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайдын нийт тушаалыг хуулбарлан өгнө үү..." гэж гаргасан мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох,

Н.А*************цаазат газарт 2017-2022 оны хооронд аялал жуулчлалын зориулалтаар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэрлэсэн байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайдын нийт тушаалыг хуулбарлан өгнө үү..." гэж гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, Б****д у***ын да***н ц****т г***т 2017-2022 оны хооронд аялал жуулчлалын зориулалтаар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайдын нийт тушаалыг хуулбарлан өгөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Цэ****дад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                             Ц.О****А