Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/01263

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр

          Дугаар 183/ШШ2023/01263

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Ц.Ч,  

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, Т.Б,  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 63 871 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б ,

Хариуцагч Т.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ч  нь хариуцагч Т.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63 871 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Т.Б  нь 2021 оны 6 дугаар сард ажил дээр ирж, н.Д  ах бид хоёроос мөнгө зээлээч, би хувиараа уул уурхай, газар шорооны ажил хийдэг, энэ ажлыг хийхэд том оврын Эксковатор нь маш их бензин тос хэрэглэдэг тул бензин тос авах хэрэгтэй байна гэсний дагуу 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 30 000 000 төгрөгийг хариуцагчийн эхнэр Д.П Хаан банк дахь 50****** тоот дансанд, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийг Н.У ын Хаан банк дахь 50****** тоот дансанд, мөн өдрөө 7 500 000 төгрөгийг Г.Батгэрэлийн Хаан банк дахь 50******* тоот дансанд тус тус шилжүүлсэн. Т.Б  нь дээрх зээлсэн мөнгийг төлөлгүй удсан тул бид 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Хариуцагч Т.Б тай утсаар ярьж, мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, мөн утсаа ч авахгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 39 500 000 төгрөг, хүү 8 769 000 төгрөг, алданги 15 602 500 төгрөг, нийт 63 871 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэгч Ц.Ч , н.Д  нараас 30 000 000 төгрөгийг зээлж, уурхайн ажилд зарцуулсан. Тус ажил нь улирлын чанартай бөгөөд компанийн ашигласан талбайг дахин ашиглах ажил хийсэн боловч алт сайн гараагүйн улмаас ажилд доголдол үүсэж, зээлээ төлж барагдуулж чадаагүй. Ажил явагдаж байх хугацаанд хамтран ажиллаж байсан Н.Н , Г.Б нар 9 500 000 төгрөгийг дансаараа авсан. н.Д  ах надад итгэж, мөнгө зээлсэн болохоор хамтран ажилласан Н.Н , Г.Б*, н.А* нартай зөвлөлдөж, шүүхийн шийдвэр гарахаар хамт төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу 39 500 000 төгрөгийг зээлж авсантай маргахгүй бөгөөд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин ажил орлого сайн байвал хүү, алдангийг хамтад нь төлөхийг хичээнэ” гэв.

 

3.  Нэхэмжлэгч талаас, талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №2393 бүртгэлийн дугаартай тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Ц.Ч , Т.Б  нарын иргэний үнэмлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2022/16953 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03395 дугаар шийдвэр зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Т.Б  нь 2021 оны 6 дугаар сард ажил дээр ирж, н.Д  ах бид хоёроос мөнгө зээлээч, би хувиараа уул уурхай, газар шорооны ажил хийдэг, энэ ажлыг хийхэд том оврын Эксковатор нь маш их бензин тос хэрэглэдэг тул бензин тос авах хэрэгтэй байна гэсний дагуу 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 30 000 000 төгрөгийг түүний эхнэр Д.П Хаан банк дахь 50----*** тоот дансанд, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийг Н.У*н Хаан банк дахь 50*4 тоот**** дансанд, мөн өдрөө 7 500 000 төгрөгийг Г.Б*ийн Хаан банк дахь 50**** тоот дансанд тус тус шилжүүлсэн. Т.Б  дээрх зээлсэн мөнгийг төлөлгүй удсан тул бид 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 39 500 000 төгрөг, хүү 8 769 000 төгрөг, алданги 15 602 500 төгрөг, нийт 63 871 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Миний бие Ц.Ч , н.Д  нараас 30 000 000 төгрөгийг зээлж, уурхайн ажилд зарцуулсан. Тус ажил нь улирлын чанартай бөгөөд компанийн ашигласан талбайг дахин ашиглах ажил хийсэн боловч алт сайн гараагүйн улмаас ажилд доголдол үүсэж, зээлээ төлж барагдуулж чадаагүй. Ажил явагдаж байх хугацаанд хамтран ажиллаж байсан Н.Н , Г.Б нар 9 500 000 төгрөгийг дансаараа авсан. н.Д  ах надад итгэж, мөнгө зээлсэн болохоор хамтран ажилласан Н.Н , Г.Б*, н.Ам* нартай зөвлөлдөж, шүүхийн шийдвэр гарахаар хамт төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу 39 500 000 төгрөгийг зээлж авсантай маргахгүй бөгөөд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин ажил орлого сайн байвал хүү, алдангийг хамтад нь төлөхийг хичээнэ” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдох бөгөөд тус хэлцлийн дагуу нийт 39 500 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн, авсан талаар талууд маргаагүй байна.

 

5. Улмаар зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас талууд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №2393 дугаартай “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г бичгээр байгуулж, тус гэрээгээр зээлийн хүүг сарын 3 хувь байхаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч зээлийн хүү шаардах эрхтэй боловч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүү тооцохоор тохиролцсон, нийт хүү 7 584 000 төгрөгийн хүү тооцогдох атал 8 769 000 төгрөг шаардаж, 1 185 000 төгрөгийн хүү илүү нэхэмжилжээ.

 

6. Мөн талууд гэрээний 2.1 дэх заалтаар “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувь тооцно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т заасантай нийцэх бөгөөд алдангийг хуулийн дагуу тооцоход нэхэмжилж байгаа үнийн дүнгээс өндөр байх боловч нэхэмжлэгч 15 602 000 төгрөгийн алданги шаардсан тул шүүх талуудын зарчимд нийцүүлэн шаардаж буй үнийн дүнгийн хэмжээнд хангах нь зүйтэй.

 

7. Иймд шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Б аас үндсэн зээлийн үлдэгдэл 39 500 000 төгрөг, хүү 7 584 000 төгрөг, алданги 15 602 000 төгрөг, нийт 62 686 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 185 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477 308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 471 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Б аас үндсэн зээлийн үлдэгдэл 39 500 000 төгрөг, хүү 7 584 000 төгрөг, алданги 15 602 000 төгрөг, нийт 62 686 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 185 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477 308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 471 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ