| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2548 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Галрагчаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2548
2025 11 12 2025/ШЦТ/2548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Д.Галрагчаа /томилолтоор/,
шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн ***** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь 2025 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан аппартмент” хотхоны 2-701 тоотод “Т.Наранхүүг бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Иргэн Т.Наранхүүгээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 05 дахь тал/,
Хохирогч Т.Наранхүүгийн:
“...2025 оны 05 дугаар сарын 27-ны орой 11 цаг 30 минутад зүс таних ах болох Цогтгэрэл ахынд очсон тэгсэн Цогтгэрэлийн 2 найз нь гэрт нь ирсэн тэгээд тэндээс эхлээд маргалдаад эхэлсэн чи дүүтэйгээ архи уудаг болсон уу гэсэн тэгээд би эрүүл байсан учир явах гэж байсан тэгсэн чинь Цогтоо ахын нэг найз нь намайг шууд цохиод авсан тэгээд бид нар хэсэг маргалдахаа болиод байж байтал эрэгтэй, эмэгтэй 2 хүн гэрт нь нэмэгдэж ирээд тэгээд эмэгтэй хүн харсан болохоор нэг залуу нь би энэ бацааныг чинь алчих уу гэсэн. Тэгээд миний хамар луу цохисон одоо хавдартай байна. Иймд шүүх эмнэлэгт үзүүлнэ тухайн үед намайг цохиход дэвслээд байсан иймд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
Гэрч Б.Цогтгэрэлийн:
“...Би 2025 оны 05 дугаар сарын 28-ны шөнө Хан-Уул дүүргийн 20-р хороо, “Зайсан аппартмент” болох манай гэрт Наранхүү гэх дүүтэйгээ 3, 3 ширхэг лаазтай пиво уугаад сууж байхад манай Бондоохой гэх дүү маань над руу залгахад нь би манай руу хүрээд ир гээд ирэх замдаа пиво аваад ир гээд удалгүй Бондоолой нэг найзтайгаа хамт ирээд дөрвүүлээ болоод сууж байхад манай найз Өнөрөө бас залгахаар нь би дуудаад манай гэрт нэг эмэгтэй хүнтэй ирсэн. Тэгээд бид нар архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглээд би нэлээн муудсан байдалтай байсан тэгэхэд гэнэт л зодоон болоод би салгаад сууж байхад цагдаа хурдан ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Гэрч П.Мөнгөнцацалын
“...Би 2025 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн үед Өнөрсайхан гэх арван жилийн найзтайгаа хамт сууж байгаад Цогтгэрэлтэй холбогдоод гэрт нь очсон тэгээд ороход Цогтгэрэл гурван дүүтэйгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан бид 2 нэмэгдээд бид 6 юм яриад үргэлжлүүлэн ууж эхэлсэн тэгээд сууж байхад Цогтоогийн дүү гэх залуу та ахтай юм яриад сууж байгаа бол хажууд нь очоод суучих гээд намайг босгоод миний сууж байсан сандал дээр суусан тэгээд 20-30 минутын дараа гэнэт явлаа гээд гараад явсан удалгүй бид нар дэлгүүр явах гээд цүнхээ шалгахад миний цүнхэнд дотор байсан хар өнгийн түрүүвч алга болсон байсан тэгээд бид нар хайгаад байж байхад нөгөө залуу буцаад ороод ирсэн тэгэхээр би чи миний цүнхэнд дотор байсан түрүүвч авсан уу? алга болсон байна гэхэд нөгөө залуу “Би гутал дотор нуусан байгаа” гээд үүд хэсэг рүү яваад гаргаад ирсэн тэгсэн чинь Бондоохой гэх дүү маань чи ямар ичдэггүй юм бэ хүний юм хулгай хийгээд гэж хэлээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/7553 дугаартай:
“...Т.Наранхүүгийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Шүүгдэгч ******ын яллагдагчаар өгсөн:
“...Намайг манай Цогтгэрэл ах дуудаад би гэрт нь болох “Зайсан аппарт” 2 гэх хотхонд очсон. Намайг очиход Цогтгэрэл ах өөрийн дүү болох Наранхүү гэх үл таних хүнтэй хамт архи уугаад сууцгааж байсан. Би гаднаас орж ирэхдээ 2 ширхэг том пиво авч орсон. Бид нар бөөндөө ууцгааж байхад Цогтоо ахын 10 жилийнх нь найз болох танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Тухайн үед бөөндөө архи уугаад байж байхад Наранхүү явлаа гээд гараад явсан. Цогтоо ахын 10 жилийн найз болох нэг залуу дэлгүүр гарах гэж байхад хамт явж байсан эмэгтэй түрийвчээ үзээд миний түрийвчийг авсан байна гэж хэлсэн. Тухайн үед Наранхүү гаднаас орж ирэхэд нь түрийвч харсан уу гэж асуухад энд байна гээд гутал дотроос гаргаж ирсэн. Тэгээд би ягаад хулгай хийж байгаа юм бэ гээд нэг цохиод хөөгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ****** нь хохирогч Т.Наранхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ****** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ****** нь:
2025 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан аппартмент” хотхоны 2-701 тоотод “Т.Наранхүүг бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, хохирогч Т.Наранхүү, гэрч Б.Цогтгэрэл, П.Мөнгөнцацал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/7553 дугаартай дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Наранхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой хохирогчоос баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Т.Наранхүү нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2510029501269 тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Наранхүү нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ