Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0249

 

 

 

                                  

 

 

    2023          03             20                                       128/ШШ2023/0249

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О****А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Га*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б*****

Хариуцагч: Ба**********

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж*******

Гуравдагч этгээд: Эр*********

Гуравдагч этгээдийг өмгөөлөгч: А.Б*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А****нарын хоорондын газар ашиглах эрхийг цуцалсан тушаалыг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Г*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б******, нарийн бичгийн дарга Г.Ба*****а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “Т.Г**** Ба*****д холбогдуулан “Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А***дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай”  тушаалын иргэн Т.Г******* холбогдох хэсэг болох хавсралт “Газар ашиглах эрх дуусгавар болох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалт”-ын 38, 39, 40 дүгээрт бичигдсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Эр****ХХК-д газар ашиглах эрх олгосон Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох” тухай” А/2****тоот тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Т.Г******* Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар Ула*****р х*т, Х*н-У*л д******гийн Б****д у***ын да****н ца***т г***рын т****ай ха*****л**й га**р ну***ийн З***нгийн а***д * *а, Хү***н а***д * г*, Н***ийн а**нд * га газрыг тус тус аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн.

3. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и****дугаар албан бичгээр Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс “...мөрдөн шалган ажиллагааны хүрээнд дээрх иргэн, хуулийн этгээдээс дараах хуулийн зүйл заалтыг зөрчсөн үйлдлүүд тогтоогдож байна. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөлтэй боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг зөрчсөн 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг нь Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцлуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мэдэгдэл бичив. Мэдэгдэлд дурдсан шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, холбогдох зөрчлүүдийг арилгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор хариу ирүүлэхийг мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн байна.

4. Улмаар Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****анаас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2***1 дүгээр албан бичгээр “...Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, сайдын тушаалаар Бо****н у***ын да****н ца***т г***рын х*******лтын бү***д газар ашиглах зөвшөөрөл авсан боловч Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, газар ашиглах гуравласан гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглалтын байдалд Хамгаалалтын захиргаанаас хяналт тавьж холбогдох төрийн байгууллагуудаас захиргааны акт гаргахад шаардлагатай санал авч, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай урьдчилсан мэдэгдэл хүргүүлсэн нэр бүхий 116 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгуулах...” гэх саналыг Ба****ь о***н, а****л жу****лын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байна.

5. Ингээд Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/**0 дугаар тушаалаар “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 25.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт тус тус үндэслэн... Бо****н у***ын да****н ца***т г***рын х*******лтын бү***д газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах э***ийг Х****ул д***гийн га***р з****н ба*******ын ал***ы 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4***0 тоот, Бо****н у**лын да***н ца****т г****рын хам*******тын за****ны 2020 оны 12 дугаар сарын 16-ны 2***1 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 сарын 04-ны өдөр 1*-*/5***8 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосугай...” гэж тус тушаалын хавсралтын 38-т  Т.Г****** ашиглалтын Зайсангийн амны 2 га, 39-т Хүүшийн амны 3 га, 40 дэх хэсэгт Нүхтийн задгайн 5 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгожээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Т.Г**** нь Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/*** дугаар тушаалаар З******гийн а***д * га, Х***йн а***д 3 г*, Н***ийн за****д 5 г* газарт тус тус газар ашиглах эрх олгуулж түүний дагуу газар ашиглах эрхтэй холбоотой үйл ажиллагааг явуулсан. Гэвч 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр миний үйлчлүүлэгч Т.Г**** нь Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****анд очих үеэр Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/**0 дугаар тушаалаар дээрх газруудыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр цуцалсан байдаг. Улмаар шүүхэд уг хууль бус тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий захиргааны актаас харахад 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан гэдэг ерөнхийлөн заасан хуулийн зохицуулалтыг барьж шийдвэрлэсэн хэдий ч 2 дугаар хавтаст хэргийн 163 дугаар талд Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/5***1 тоот албан бичгээр ирүүлсэн буюу тухайн тушаал гаргах болсон хууль зүйн үндэслэлийг тодруулсан шүүхийн нотлох баримт шаардсан албан бичгийн хариуд ганцхан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр цуцалсан талаарх хариуг ирүүлсэн. Хавтаст хэрэгт Т.*******тухайн газар ашиглах эрхтэй холбогдуулан Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн Эрчим хүчний яам, Ба****ь о***н, а****л жу****лын яам зэрэг олон шат дараатайгаар Байгаль орчны ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу хуучнаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, эскиз зураг гэх мэт тухайн газарт төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг батлуулсан. Шүүхээс нэхэмжлэлд хавсаргасан баримтуудын дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагаас нотлох баримт шаардахад эдгээр баримтууд ирсэн. Гэвч төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэхгүйгээр холбогдох төрийн захиргааны байгууллагаас тухайн тусгай зөвшөөрөл нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ямар үйлдэл, үйл ажиллагааг хийсэн буюу төрийн захиргааны байгууллагаас баталдаг ямар эрх зүйн баримт бичгүүдийг авсан талаарх нөхцөл байдлуудыг тогтоохгүйгээр зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн тэмдэглэл гэх эрх зүйн баримт бичигт үндэслэн Т.Г*******шууд газар эзэмших эрхээ 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэсэн нь маргаан бүхий сайдын тушаал үндэслэлгүйг илэрхийлнэ. Мөн маргаан бүхий сайдын тушаал болох А/**0 дугаар тушаал нь Х*н-У*л дү****йн Г***р зо****н ба****тын а****ны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4***0 тоот албан бичигт үндэслэсэн. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн гол агуулга нь газрын төлбөрөө төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хүргүүлсэн. Энд Т********* газар орсон зүйл байхгүй. Тэгэхээр маргааны үндэслэлийг нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу ойлгож нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Хоёрдугаарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Г******** зүгээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Уг хүсэлттэй холбоотойгоор бусад иргэн аж ахуйн нэгжүүдэд Т.Г*********газрыг давхцуулан олгох үндэслэл бүрдэж магадгүй гэдэг үндэслэлээр гаргасан. Тухайн үед Ба****ь о***н, а****л жу****лын яамнаас Т.Г****** газартай ямар нэгэн байдлаар иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрх давхцаагүй байна гэдэг. Гэвч гэнэт гуравдагч этгээд болох “Эр*******” ХХК гарч ирэн газар ашиглах эрхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасны улмаас гэнэтийн байдлаар оролцохоор болдог. “Эр******” ХХК нь 2021 оны 05 дугаар сард үүсгэн байгуулагдсан компани. Нэгдүгээрт тухайн газар дээр ямар нэгэн байдлаар газар ашиглах эрх хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай компани эсэх нь эргэлзээтэй. Хоёрдугаарт тухайн талбай дээр ямар төслөөр ямар үйл ажиллагаа явуулах нь эргэлзээтэй. Гуравдугаарт Т.Г*******маргаан бүхий сайдын тушаалыг мэдэгдсэнээс хойш даруй 6-7 хоногийн дараа Т.******* шүүхэд мэдүүлэх эрхийг хангахгүйгээр түүний ашиглаж байсан Нүхтийн аманд байх газартай бүхэлд нь давхцуулан газар ашиглах эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байна гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчид 2016 оны А/2**4 дугаар тушаалаар газар эзэмших эрхийг Ба****ь о***н, а****л жу****лын сайд нь За*****н *м, Х***ийн *м, Н***тийн з***гай гэсэн * аманд * га, * га, * га газрыг газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Тусгай хамгаалалттай газар газар ашиглах нь өөрөө тусгайлсан хуулиар зохицуулагддаг буюу тодорхой хугацаа болзол, зориулалтаар газар ашиглах эрхийг олгодог. Гэтэл нэхэмжлэгч Т.Г******хувьд тухайн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах, зориулалтыг зөрчих, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/**0 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон. А/**0 дугаар тушаал нь ганцхан иргэн Т.Г****** чиглээгүй буюу өөр холбогдох олон аж ахуйн нэгж, иргэний газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тушаалын хууль зүйн үндэслэлүүдээс холбогдох хэсгүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Мөн нэхэмжлэгчийн дурдаж байгаа мөрдөгчийн мэдэгдэл, Бо****н у**лын да***н ца****т г****рын хам*******тын за****ны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн санал хүргүүлэх тухай 2***1 тоот албан бичиг нь тус газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тэгэхээр тусгай хамгаалалттай газар нутагт дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмд заасан дэглэмийн дагуу газрыг ашиглах, үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан. Т.Г*******хувьд 3 газартай бөгөөд тухайн 3 газрынхаа Х***ийн *м, Н***тийн а**нд 2016 оноос хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 2021 оны 02 дугаар сар хүртэл огт үйл ажиллагаа явуулаагүй буюу ямар нэгэн байдлаар барилга байгууламж бариагүй. Зайсангийн хувьд барилга угсралтын ажил зэрэг холбогдох ажлыг хийсэн боловч энэ нь Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн хязгаарлалтын бүсийн дэглэм буюу 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасан дэглэмээс өөр бусад байдлаар барилгын ажил хийж явуулсан нөхцөл байдал байдаг.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан үндэслэл нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж заасан. Хэрэгт цугларсан нотлох баримт болон тухайн үеийн нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч Т.Га****** зүгээс тухайн 3 газар дээр газрын төлбөр төлсөн үйл баримт байхгүй. Хүүшийн ам болон Нүхтийн аманд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал байхгүй. Тийм учраас газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үндэслэлийг гаргаж ирсэн.

Мөн Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****а нь Ба****ь о***н, а****л жу****лын яамны салбар байгууллага бөгөөд Богдхан ууланд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа байгаа эсэхэд хяналт шалгалт тавьж дээд шатны захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй учраас үүргийнхээ дагуу санал хүргүүлэх, албан тоот хүргүүлсэн. Үүнд Т.Г****** нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг зөрчсөн байх тул хүчингүй болгуулах саналыг ирүүлсэн. Мөн мөрдөгчийн мэдэгдлээр тухайн этгээд нь газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдалтай байгаа учраас үүнийг шалгаж тогтоо гэдэг мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Үүний дагуу Ба****ь о***н, а****л жу****лын яам нөхцөл байдлыг тогтоох зорилгоор захиргаатай хамтарч Богдхан уулын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн аж ахуйн нэгжийн газар ашиглалтыг дрон нисгэж шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг иргэн Т.Г****** 3 нэгж талбар бүр дээр нь сонсох ажиллагааны мэдэгдлийг баталгаат шуудан Монгол шуудангаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсэн талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн. Тэгээд мэдэгдэл, сонсох ажиллагаа хийж, 02 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий тушаал гарсан.

 Нэхэмжлэгчийн хувьд 2001 оны 218 дугаар журамд заасны дагуу гуравласан гэрээг хугацаанд нь байгуулаагүй буюу төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлууд байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн ярьж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Харин тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хоёрдугаар маргаан бүхий захиргааны актын 2 дахь заалтаар тухайн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон этгээдүүдэд захиргааны актыг мэдэгдэх, гэрээг хурааж авах үүргийг Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****анд сайд үүрэг болгож шийдсэн. Захиргааны байгууллага эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу заавал мэдэгдэх ёстой. Уг үүргийнхээ хүрээнд Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****а тушаал гарснаас 10 хүрэхгүй хоногийн дотор 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөн иргэн Т.Г***тын 3 нэгж талбар тус бүрд нь 256, 257, 258 тоот албан бичгийг хүргүүлсэн. Албан бичгийн утга санаа нь А/**0 дугаар тушаалаар таны газар ашиглах эрх цуцлагдсан. Тийм учраас гэрээ, гэрчилгээг хураалгах газрыг зориулалтын дагуу буцаан хүлээлгэн өгөх гэдэг утга агуулга бүхий захиргааны актыг мэдэгдэх албан тоотыг “Мо*******” ХХК-аар хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн албан ёсны захиргааны байгууллагат мэдэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын Эрэлийн 1 дүгээр байр, 26 тоот гэх хаягт байхгүй гэдэг үндэслэлээр Мо********” ХХК хаягт байхгүй гэдэг шалтгаанаар тухайн албан бичгийг буцааж хүргүүлсэн. Үүнээс хойш баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр тухайн албан тоотууд ирдэг. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр тухайн захиргааны актыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн хэрэгслээр мэдэгдэх арга хэмжээг захиргааны байгууллага авч Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****а өөрийн албан ёсны вейб сайт дээр Т.Г******* газар ашиглах эрх болох Зайсан, Нүхт, Хүүшийн 3 нэгж талбарыг цуцалсан талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт мэдэгдсэнээс хойш ажлын 10  хоногийн дотор буюу 10 хоног өнгөрсний дараа захиргааны байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тооцно гэж заасан. Тийм учраас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдээлснээс хойш 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр болсноор иргэн Т******уг захиргааны актыг хуульд зааснаас албан ёсоор мэдэгдсэнд тооцсон. Тэгэхээр 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаанд Т.Г***** нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа анх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргадаг. Хэрэг үүсгэх явцдаа нэхэмжлэгчийн зүгээс бид захиргааны актыг огт мэдээгүй байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****анд хүсэлт гаргах замаар А/**0 дугаар тушаал гарсныг мэдэж, хуулбарыг авсан. Тэгээд энэ өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэдэг байдлаар тайлбар өгч хэрэг үүссэн. Гэтэл энэ талаар шүүх тодруулах ажиллагаа хийгээгүй нь хачирхалтай санагдаж байгаа. Иймд хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байна. Үүнийг шүүх шалгах нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4 дэх хэсэгт зааснаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Мөн хэд хэдэн үндэслэл гаргах ёстой буюу Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****анаас шүүхэд нотлох баримт хүргүүлэхдээ мөн тайлбарыг хүргүүлдэг. Уг тайлбарт иргэн Т.Г****** 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хамгаалалтын захиргаанд 3 хүсэлт өгсөн. Үүнээс хойш захиргаанд ямар нэгэн байдлаар хүсэлт өгч хандсан зүйл байхгүй. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөн хүсэлт гаргасан зүйл байхгүй. Энэ талаар цахим болон цаасан баримтаар үлдсэн зүйл байхгүй байна гэж тайлбарласан. Тэгэхээр нэхэмжлэгч нь тухайн захиргааны атыг 08 дугаар сарын 27-ны өдөр Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****анаас мэдсэн гэдэг худал мэдүүлгээр шүүхэд хэрэг үүсгэсэн нөхцөл байдал байж болзошгүй байна. Хоёрдугаарт нэхэмжлэгч Т.Г***** албан ёсны хаяг дээрээ байдаггүй. Үүнийг өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч буюу газар ашиглаж байгаа этгээд албан ёсны хаягаа өөрчилсөн тохиолдолд захиргааны байгууллагат мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь 43.5 дахь хэсэгт заасны дагуу албан ёсны хаягтаа байхгүй буюу тухайн мэдэгдлийн хүлээн авахаас зориуд зайлсхийсэн нөхцөл байдал байна гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр захиргааны байгууллага сонсох ажиллагаа хуульд заасны дагуу шат дараатай хийж гүйцэтгэсэн. Тийм учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хугацаа хэтрүүлсэн гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэдэг тайлбарыг гаргаж байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Т****** маргаж буй маргаан бүхий захиргааны актаар 3 байршил бүхий газар дээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож дуусгавар болгосон. Үүнээс Нүхтэд олгосон газрын хувьд “Эр****” ХХК-д олгосон байгаа учраас тухайн нүхтийн газар дээр нь бид маргаж байгаа. Нүхтэд олгосон газрын хувьд маргаан бүхий захиргааны акт үндэслэл бүхий гарсан. Харин нэхэмжлэлийг шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “Эр****” ХХК-д газар ашиглах эрх олгосон сайдын тушаалтай маргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага мөн адил үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны акт буюу Т.Г****** анх газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон актын талаар Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****анаас нэхэмжлэгчийн мэдэгдэж байгаа хаягаар нь шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн. Яагаад мэдэгдэж байгаа хаягаар нь гэдгийн учир нь Т.Г*** өмнө нь газар ашиглах эрх авахдаа тухайн “Эр***” ХХК-ийн байр луу шуудангаар явуулсан боловч хаяг дээрээ байхгүй гэдэг үндэслэлээр буцаж ирсэн байсан. Энэ нь хаяг дээрээ байхгүй байсан учраас надад мэдэгдсэн тооцохгүй гэсэн үндэслэл байхгүй. Учир нь Т.Г***** зүгээс хаягаа өөрчилсөн тул энэ хаягийн дагуу мэдэгдээрэй гэж Ба****ь о***н, а****л жу****лын яаманд мэдэгдсэн зүйл байхгүй. Тэгэхээр Ба****ь о***н, а****л жу****лын сайд болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас өөрийн боломжит арга хэмжээг авсан. Мөн Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****анаас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр маргаан бүхий захиргааны акт гарсан талаар өөрийнхөө вейб сайтаар дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуульд хаяг дээрээ байхгүй болон хаяг нь тодорхойгүй бус байвал олон нийтийн хэрэгслээр мэдэгдэж болно гэж заасан. Тэгэхээр мэдэгдэж байгаа вейб сайт нь захиргааны байгууллагын албан ёсны вейб сайт учраас тухайн байгууллагын байр суурь гэдэг нь ойлгомжтой. Мөн хэн ч нэвтэрч ороод харах боломжтой учраас энэ нь олон нийтэд чиглэсэн мэдэгдэл мөн. Хэрэв зөвхөн Дорнод аймагт хэвлэгддэг сонин сэтгүүл эсвэл малчдын үздэг телевизээр мэдэгдсэн бол Т.Г******үүнийг мэдэх боломжгүй гэж маргах боломжтой. Гэтэл Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****анаас мэдэгдэж байгаа зүйл дээр тухайн газартай гэрээ байгуулах ёстой, харьцаж байгаа буюу харьцах үүрэгтэй Т.Г********хувьд би тухайн хамгаалалтын захиргааны вейб сайтыг сонирхдоггүй. Энэ нь надад огт чиглэгдээгүй гэж тайлбарлах боломжгүй. Тийм учраас маргаан бүхий захиргааны актыг тухайн үед мэдэгдсэн гэж тооцох үндэслэлтэй. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргах үед энэ мэдэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт Т.Г*******газар ашиглах эрхийг дуусгавар болгосон сайдын захиргааны акт гарах болсон нэг үндэслэл нь мөрдөгчийн мэдэгдэл байгаа. Энэ талаар тайлбарлаж байгаа. Үүнийг тодруулж ярихад мөрдөгчийн мэдэгдэл нь энэ маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж зөвтгөх нэг үндэслэл болно гэж үзэж байна. Учир нь Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтад мөрдөгч нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөлийг арилгах хүрээндээ мэдэгдэл бичих бүрэн эрхтэй гэж заасан.

 Тухайлбал байнгын хулгай орж байвал цоожоо сайжруулж, камер байрлуул зэргээр мэдэгдэл бичих эрхтэй. Энэ мэдэгдлийг биелүүлэх үүрэгтэй талаар тухайн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан. Тэгэхээр мэдэгдэл нь эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа захиргааны акт. Үүнийг Т.Г****** мэдсэн боловч гомдол гаргаагүй буюу хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар Ба****ь о***н, а****л жу****лын сайд биелүүлэх үүрэгтэй. Биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авах үндэслэл болдог. Тийм учраас мэдэгдэл бичигдсэнээр Ба****ь о***н, а****л жу****лын сайдад сонголтгүйгээр энэ захиргааны актыг гаргах үндэслэлтэй байсан. Хэрэв Т.Г****зүгээс тухайн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй эс зөвшөөрч байсан бол мэдэгдэлтэй маргах боломжтой байсан. Гэтэл маргаагүй учраас энэ мэдэгдэл захиргааны акт хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. зөрчлийн тухай хуульд энэ мэдэгдлийг биелүүлээгүй бол арга хэмжээ авна гэж заасан нь өөрөө заавал биелүүлэх үр дагавартай болохыг харуулж байна. Мөн Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт энэ талаар заасан. Мэдэгдэлтэй Т.Г**** маргаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа тул бид өнөөдөр мэдэгдлийг хууль ёсны болон хууль бус гэж ярих боломжгүй. Процессын хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэр гаргана. Гуравдугаарт маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нэхэмжлэгчид сэргээх эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй. Процессын хуульд нэхэмжлэл гэдгийг өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээлгэх, хамгаалуулахаар шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ. Тэгэхээр нэхэмжлэлийн үндсэн дээр шүүхээс гарсан шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны, ашиг сонирхлыг сэргээхүйц байвал нэхэмжлэлийн дагуу процессын ажиллагаа явагдана.

Гэтэл нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй бол энэ шүүхийн шийдвэр нэхэмжлэгчид хамгаалалт болж чадахгүй. Учир нь Т.Г***** анх газар ашиглах эрх олгосон сайдын захиргааны акт нь өөрөө хугацаатай байсан. Тухайн гэрчилгээний 5 жилийн хугацаа 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дуусгавар болсон. Маргаан бүхий захиргааны актыг буюу Т.Г****газар ашиглах эрхийг дуусгавар болгосон актыг хүчингүй болгосон тохиолдолд Т.Г***********газар ашиглах эрхтэй болохгүй. Тэгэхээр нэгэнт Т.Г******газар ашиглах эрхтэй болохгүй юм чинь ямар эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа вэ? хэрэв эрх нь зөрчигдсөн гэж үзэж байвал үүнийг шүүхэд тодруулж тайлбарлаж хэлнэ үү? мөн Т.Г**** нь би маргаан бүхий захиргааны актыг сүүлд газраа сунгуулах гэж байгаад мэдсэн гэж хэлдэг. Хэрэв сүүлд мэдсэн бол дараах нөхцөл байдал байгаа. Энэ нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад заасан буюу газар ашиглах эрх нь дуусгавар болсон, гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар ашиглах эрх дуусгавар болно гэсэн   үндэслэлийн дагуу Т.Г**********газар ашиглах эрх дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэл болно.

Учир нь гэрчилгээний хугацаа 2021 оны 07 дугаар сард дуусаж байгаа. Т.Г***** нь би тэр үеэр актыг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа. Захиргааны актыг мэдээгүй бол захиргааны акт хүчин төгөлдөр болоогүй гэсэн үг. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэгэхээр 2021 оны 09 дүгээр сард мэдсэн гэж бодож байгаа бол 09 дүгээр сард акт хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл тэрнээс өмнө Т.Г******* газар ашиглах эрхийг тухайн актаар цуцлаагүй гэсэн үг. Тэгвэл 07 дугаар сард Т.Г*******газрын гэрчилгээ дууссан. Актыг мэдээгүй явж байсан бол яагаад 2021 оны 07 дугаар сард газрын гэрчилгээгээ сунгуулах хүсэлт өгөөгүй вэ? сунгуулах хүсэлт өгөөгүй учраас энэ нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад заасан энэ актаас үл хамааран газар ашиглах эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл. Хэрэв маргаан бүхий захиргааны актаар эрх нь дуусгавар болоогүй байна. Тэгэхээр үүний улмаас Т.Г********** эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй буюу хөндөгдөөгүй байна. Харин Т.Г***** өөрөө газраа сунгуулаагүй учраас газрын эрх нь автоматаар дуусгавар болсон гэж шүүх дүгнэх үндэслэл болно.

Мөн Т.Г*****зүгээс актын үндэслэлийг няцааж чадахгүй байна. Акт хоёр үндэслэлээр гарсан буюу нэгдүгээрт газрын төлбөрөө төлөөгүй, хоёрдугаарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж заасан. Хариу тайлбар дээр зөвхөн нэгийг нь дурдсан гэж байна. Акт нь актад заагдсан үндэслэлээр тодорхойлогдох буюу тухайн хүрээнд маргана. Актын аль нэг үндэслэлийг хариуцагч байгууллагын зүгээс цуцалсан зүйл байхгүй. Та газрын төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болголоо гэдэг зүйл байхгүй. Тийм учраас уг хоёр үндэслэлээр шүүх маргааныг шийдвэрлэнэ. Тэгэхээр уг хоёр үндэслэл үнэхээр байгаа эсэх талаар харахад хоёр үндэслэл бодитой байсан. Нүхтийн газрыг ашиглаагүй буюу хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхэд ямар нэгэн зүйл байгаагүй. 2016 онд гэрчилгээ гарсан газрыг 4 жилийн дараа буюу 2020 онд цуцалсан. Сүүлд мэдсэн хугацаагаар нь тооцвол 5 жил болох байх. Энэ хугацаанд ямар нэгэн газрыг ашиглах зүйл хийгээгүй. Нүхтийн газар дээр 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн. Тэгэхээр 2019 он хүртэл юу хийж байсан юм бэ? ямар нэгэн зүйл хийгээгүй. Мөн тухайн үеэс хойш ямар нэгэн зүйл газар дээр хийгээгүй. Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргаж авсан байсан. Мөн тухайн гэрчилгээг сайн анзаарч харан зөв ойлгох хэрэгтэй. Гэрчилгээ дээр газар дээр барилга барьж чадаагүй буюу ковидтой холбоотой шалтгаан байсан гэж дурдсан. Гэтэл 2 үндэслэлээр энэ маргаанд нэмэр болохгүй гэдэг нь харагдана. Нэгдүгээрт барилгыг хэн барих юм бэ? гэвэл Т.Г****хамтран ажиллах гэрээний дагуу “Эрэл” ХХК барихаар байсан. Гэтэл “Эр******” ХХК барилга барих боломжгүй нөхцөл байдалтай байсан нь Т.Г********* хувьд хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Хэрэв тийм бол өөр компаниар барилга бариулах байсан. Мөн ковид энэ бүх хугацаанд үргэлжлээгүй. Тухайн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ дээр Засгийн газрын зарим актуудыг дурдсан байсан. Тэгэхээр тухайн актуудын үргэлжлэх хугацаагаар ковидын нөхцөл байдал байсан гэж бид ойлгоно. Тэр хугацаа нь 2 жил ашиглаагүй гэдгийг няцаах үндэслэл биш. Мөн Т.Г****** зүгээс би “Эр****” ХХК-тай гэрээ байгуулж ажил хийлгэх гэж байсан гэж тайлбарладаг. Мөн гэрээний дагуу төлсөн гэдэг баримт эргэлзээтэй буюу бид нарын зүгээс бодит бус гэж үзэж байгаа. Хэдий тийм боловч тухайн баримт нь бодит байсан ч энэ актыг няцаах үндэслэл болохгүй. Учир нь тухайн гэрээг харахад Нүхтийн газрын хувьд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн барилгын ажлыг эхлүүлнэ гэсэн. Тэгэхээр 2020 оны 10 дугаар сар хүртэл тухайн газар дээр барилга бариулахаар “Эр******* ХХК-д захиалга өгөөгүй. 2016 оны 07 дугаар сард гэрчилгээ гарсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сар хүртэл 4 жил 3 сарын хугацаанд тухайн газар дээр барилга бариад өг гэж хэн нэгэнд захиалга өгөөгүй.Тэгэхээр энэ нь хангалттай 2 жилийн хугацаа өнгөрсөн болохыг харуулна. Т.Г***********зүгээс надтай гэрээ байгуулаагүй учраас би төлбөрөө яаж төлөх юм бэ? мөн гэрээ байгуулаагүй учраас газрын яаж ашиглах юм бэ? гэж ярьдаг. Мөн гэрээ байгуулаагүй шалтгааныг төрөөс шалтгаалсан гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл Т.Г********* зүгээс гэрээ байгуулъя гэж нэг ч хүсэлт гаргаж байгаагүй. Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****а, Ба****ь о***н, а****л жу****лын сайдад өөрөө удаа дараа хандаж байсан буюу үнэлгээ хийлгэх, хүсэлт гаргаж байна гэдэг байдлаар. Гэтэл тэр дунд нэг ч удаа гэрээ байгуулъя гэдэг хүсэл зориг байгаагүй. Тийм учраас гэрээ байгуулаагүй явдалд Т.Г****** өөрөө буруутай. Энэ нь нэхэмжлэгчийн үүрэг биш. Захиргааны гэрээ гэдэг нь захиргааны актаас ялгаатай нь талууд эрх тэгш оролцоно. Тэгвэл гэрээний харилцааг төр буюу захиргааны байгууллага эрх тэгш оролцож байгаа буюу гэрээ байгуулъя гэж Т.Г****** хандах боломжтой. Дан ганц захиргааны байгууллагын үүрэг биш. Мөн Т.Г****** хандах боломжтой байсан. Гэрээ байгуулах нь дан ганц хариуцагчийн үүрэг биш гэдгийг Монгол Улсын Дээд шүүхээс тайлбарласан байдаг. Үүнд Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0023 дугаартай тогтоолд маргаан шийдвэрлэх замаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тайлбарлахдаа гэрээ байгуулагдаагүй нөхцөлд газраа 2 жил ашиглаагүй болон газрын төлбөрөө төлөөгүй гэдэг зүйлийг тайлбарласан. Тэгэхээр Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар нь хуулийн албан ёсны тайлбар байгаа учраас бид тухайн тайлбарласан агуулгаар нь хуулийг тайлбарлах үүрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын 11 дэх хэсэгт газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг учраас газар ашиглах, эзэмших гэрээ байгуулаагүй эсвэл газрын төлбөрийн талаар гэрээнд заагаагүй нь тухайн газар ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу үүсэж байгаа үүрэг биш. Тэгэхээр гэрээ байгуулагдаагүй гэж төлбөрөө төлөхгүй байж болно гэсэн үг биш. Мөн гэрээнд төлбөрийн талаар заагаагүй ч гэсэн та төлөх ёстой. Тэгэхээр Т.Г********* гэрээ байхгүй учраас төлбөрийн хэмжээгээ мэдэх боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Т.Г********* зүгээс би газрынхаа төлбөрийг төлье. Энэ нь миний үүрэг гэдэг байдлаар нэг ч удаа илэрхийлж байгаагүй. Гэрээг байгуулаагүй гэдэг нь 2 жил ашиглаагүй гэдгийг няцаах үндэслэл болох уу? гэдгийг Монгол Улсын Дээд шүүх тайлбарласан. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарын 19 дэх хэсэгт ямар нэгэн шалтгаанаар талуудын хооронд газар эзэмших, ашиглах гэрээ огт хийгдээгүй тохиолдолд тухайн зохицуулалтыг шүүх хэрэглэхгүй байх үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан 2 жилийг эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолох үндэслэлтэй. Хэрэв гэрээгээ байгуулаагүй бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэглэхгүй гэдэг байдлаар тайлбарласан нь буруу байна гэж шийдвэрт өөрчлөлт оруулсан. Тэгээд энэ нөхцөлд 2 жилийн хугацааг эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаар тоолно гэсэн. Тэгэхээр манай нөхцөл Ба****ь о***н, а****л жу****лын сайдын шийдвэр гарснаар тоолно. Энэ маргаанд ч Ба****ь о***н, а****л жу****лын сайдын холбогдох маргаан байгаа учраас тухайн шийдвэр гарснаас нь тоолсон байсан. Тэгэхээр 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээ гарсан учраас тухайн үеэс энэ хугацааг тоолоход 2 жилийн хугацаа өнгөрсөн. Үүнтэй холбоотой Т.Г***тын буруутай үйл ажиллагаа байгаа. “Эр******* ХХК-ийн хувьд газар ашиглах эрх олгосон сайдын тушаалтай маргадаг. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн гэсэн. Бид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалт зөрчигдөөгүй гэж үзэж байна. Учир нь уг заалт нь газар эзэмших, ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийн талаар тухай этгээд маргаж байх явцад бусад этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр “Эр*****” ХХК-д газар олгосон цаг хугацаанд Т.Г******** энэ газартай маргаж байсан юм уу? шүүхэд маргаан байсан юм уу? гэхэд үгүй. “Эр*******” ХХК-д газар олгох үед Т.Г****** шүүхэд хандаагүй байсан. Тийм учраас Ба****ь о***н, а****л жу****лын сайдын зүгээс тухайн хуулийн заалтыг зөрчөөгүй. “Эр********” ХХК ямар нэгэн маргаантай газрыг аваагүй. Үүнд тодорхой хэмжээний төлбөр гаргаж газрыг шударгаар эзэмшиж, ашиглаж байгаа. Тэгвэл “Эр********” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг юу гэж няцаах юм бэ? та хууль зөрчиж гэж “Эр********” ХХК-д хэлэхдээ бид аль хуулийн заалтыг хэлэх юм бэ? Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг хэлэх боломжгүй. Учир нь энэ үед Т.Г**** маргаагүй. Бусад байдлаар Т.Г****** хувьд маргах эрх байхгүй. Учир нь ямар нэгэн байдлаар “Эр*****” ХХК-тай авах ёстой эсэх талаар өрсөлдөж газар авсан болон хандсан этгээд биш. Гагцхүү миний газрыг бусад цуцалсан гэж маргаж байгаа учраас   заалтыг зөрчсөн эсэх бусдад давхцуулж газар олгосон уу гэдэг байдлаар маргах эрх нь байгаа. Нэгэнт Т.Г****** газрын цуцалсан нь үндэслэлтэй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй урчаас “Эр*****” ХХК-ийн хууль ёсны итгэлийг шүүх хамгаалах үндэслэлтэй. Тийм учраас “Эр******” ХХК-ийн газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” 40.1.5 дахь заалтад “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан бөгөөд хуулийн эдгээр заалт нь маргаан бүхий актын гол үндэслэл болсон. 

2. Газрын тухай хуулийн 40 зүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан үндэслэлийн тухайд:

2.1. Х*н-У*л дү****йн Г***р зо****н ба****тын а****ны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4***0 дугаар албан бичгээр Ба****ь о***н, а****л жу****лын яаманд Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээний үүргээ зөрчиж, газрын төлбөрөө төлөөгүй 122 иргэн, хуулийн этгээдийн нэрийн жагсаалтыг хүргүүлсэн байх бөгөөд үүнд нэхэмжлэгч Т.Г***** байгаагүй байна.

2.2 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын  2022 оны 04 дүгээр 19-ний өдрийн 001/ХТ2022/0023 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй үндэслэлийн талаар дүгнэж тайлбарласан байх бөгөөд энэ хэргийн тухайд гэрээг анхнаасаа огт байгуулаагүй байх тул нэхэмжлэгч газрын төлбөрөө хэдэн төгрөг төлөхөө мэдэх боломжгүй байснаараа дээрх хяналтын шатны шүүхийн тогтоолоор дүгнэгдсэн үйл баримтаас ялгаатай байна.

2.3 Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа”, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг мөн ч газар ашиглах гурвалсан гэрээ огт байгуулаагүй нь газрын төлбөр төлөх нөхцөл бүрдсэн байсан гэж үзэхээргүй байна.

2.4 Мөн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газрын төлбөрийн итгэлцүүрийг хэтэрхий өндөр тогтоосон үндэслэлээр шүүхийн маргаан олон жил үргэлжилсэн...Газар ашиглах гурвалсан гэрээ” байгуулаагүй, хэдэн төгрөгийн газар ашигласны төлбөр төлөх ёстой байсан талаар мэдэх боломжгүй... Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдал байсан...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.

3. Харин Газрын тухай хуулийн 40 зүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлийн тухайд:

3.1. Шүүхээс Т.Г**** нэхэмжлэлтэй Ба****** холбогдох 128/2021/0760/3 индекстэй захиргааны хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг 00 минутад хийсэн үзлэгээр Хүүшийн аманд 3 га, Нүхтийн аманд 5 га газарт үйл ажиллагаа явуулсан зүйл байгаагүй талаар тэмдэглэсэн байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 зүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх үндэслэлтэй байна.

3.2. Харин Т.Г*****ашиглаж байсан Зайсангийн аманд байрлалтай 2 га газарт “барилгын ажил явагдаж байсан ул мөр буюу дутуу баригдсан барилгууд байв. Хашааны үүдэнд “No**********” төсөл баригдаж буй талаар мэдээллийн самбар байв. Ойролцоогоор нэг давхар баригдсан 6 ширхэг байшин, дутуу баригдсан 2 давхар байшин суурь тавигдсан нэг байв” гэж тэмдэглэсэн байх бөгөөд мөн хуульд заасан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.

3.3. Шүүхэд нэхэмжлэгчээс маргаан бүхий газруудтай холбоотой Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлсэн.

3.4 Мөн нэхэмжлэгч Т.Г***** нь Эр**** ХХК-тай 2018 оны 06 дугаар 12-ны өдөр 12**********төгрөгийн тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа нь дансны хуулга, бэлэн мөнгөний ордер, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар маргаан бүхий Зайсангийн аманд байрлалтай газарт тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна.

4. Иймд дээрх нөхцөлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/**0 дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай”  тушаалын иргэн Т.Г***тад холбогдох хэсэг болох хавсралт “Газар ашиглах эрх дуусгавар болох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалт”-ын 38-д заасан хэсгийг хүчингүй болгож,  үлдэх хэсэг болох “...тус тушаалын хавсралтын 39, 40 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Нэгэнт Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/**0 дугаар тушаалын хавсралтын 40 дэх хэсэгт бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “Эр*******ХХК-д газар ашиглах эрх олгосон Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох” тухай” А/260 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дэх хэсэгт “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасан.

6.1. Хариуцагч болон гуравдагч этгээдээс “2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон тухай мэдэгдлээр мэдэгдсэн байхад 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэж тайлбарласан.

6.2. Тус шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр www.b****han.**a.g**v.mn цахим хуудсанд хийсэн үзлэгээр маргаан бүхий актыг нийтэд мэдээлээгүй нь тогтоогдож байх тул дээрх мэдэгдлээр маргаан бүхий актыг мэдэгдсэн гэж үзэхээргүй, харин 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Бо****н у***ын да***ан ца***т г***рын хам******тын за****анд гаргасан хүсэлтийн дагуу маргаан бүхий тушаалыг мэдэж гардан авснаас хойш маргах эрхээ хэрэгжүүлсэн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

6.3. Иймд хариуцагч, гуравдагч этгээдийн хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргасан “... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Т.Г******* Ба****ь о***н, а****л жу****лын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/**0 дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын иргэн Т.Г********* холбогдох хэсэг болох хавсралт “Газар ашиглах эрх дуусгавар болох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалт”-ын 38 дугаарт бичигдсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох “...тус тушаалын хавсралтын 39, 40 дүгээрт заасан хэсгийг хүчингүй болгуулах, Эр***** ХХК-д газар ашиглах эрх олгосон Ба****ь о***н, а****л жу****лын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох” тухай” А/260 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Г********* гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.О****А