| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0104/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/2549 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/2549
2025 11 12 2024/ШЦТ/2549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч С.Батгэрэл,
шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *****
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө 24 цагийн үед ****** хохирогч Т.Баттулгатай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогчийг согтож унтсан үед нь түүний эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс 24 ультра плас” загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч Т.Баттулгын:
“...2025 оны 09 дүгээр сарын 17-ны орой 24 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5-р дугаар хороо, Баянголын ам 1-18 тоот гэртээ байхад миний танил дүү Түмбаяр нь өөрийн найз гэх хоёр залуутай цуг манай гэрт “X” гэх нэртэй 0.75 литрийн архи авч орж ирсэн. Тэгээд бид 3 цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэгээд архиа ууж дуусаад би тасраад нам унтчихсан байсан. Өглөө босож ирээд өөрийн эзэмшлийн Samsung S24 ultra plus загварын rap утсаа хайтал олдохгүй байсан, тэгээд би Түмбаярыг аваад ирэх юм болов уу гээд 1 хоног бүтэн хүлээсэн. Тэгээд ирэхгүй байсан болохоор 21-р хорооллын rap утасны захаас Samsung АЗО загварын гар утас худалдаж аваад Түмбаяртай холбоо барьтал “би аваагүй юу яриад хуцаад байгаа юм гөлөг минь” гэсэн. Тэгээд би Түмбаяртай чатаар хэрэлдээд 2 хоног болсон. Үүний дараа 2025 оны 09 дүгээр сарын 21-ний 01 цагийн үед манай гэрт согтуу мотоцикл унаад ирсэн. Тэгээд намайг “гараад ир” гэхээр нь би гарч очсон, гэтэл Түмбаяр нь “би таны гар утсыг авах хүн биш ээ, манай найз хулгайлсан байж магадгүй, 14 хоногийн дараа ирнэ гэсэн болохгүй бол миний гар утсыг ав” гэсэн, мөн “миний гар хөл урт хаана ч би мэдүүлгээ өгч сурсан хүн шүү” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед арга эвийг нь олоод явуулсан үүний дараа 2025 оны 09 дугаар сарын 22-ны үүрээр 06 цагийн үед согтуугаар мотоцикл барьж манай гэрийн гадаа ирсэн. Тэр үед би цагдаагийн байгууллагад хандсан, тэгээд тухайн миний дуудлагад ирсэн алба хаагч Түмбаярын үүрч явсан цүнхэнд үзлэг хийхэд миний эзэмшлийн Samsung S24 ultra plus загварын rap утас гарч ирсэн. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шинэ даргоны 3 давхраас бэлэн мөнгөөр 3.500.000 төгрөгөөр авсан. Миний гар утасны гэр гадна талдаа замасктай гэрний зүүн дээд буландаа халцарсан, баруун дээд буландаа шилэн наалт нь цуурсан хаанаас нь ч харсан миний гар утас байсан. Түмбаяр бид хоёр хуурай ах дүүгийн харилцаатай хүмүүс байсан..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,
Шүүгдэгч ****** нь сэжигтээр өгсөн мэдүүлэгтээ:
“..Би 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр найз Б.Даваажаргалын хамт Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шоо Хаус” гэх нэртэй караокед сууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянголын 1-18 тоотод байрлах хуурай ах Баттулгатай уулзахаар гэрт нь очсон. Даваажаргал бид хоёр замдаа 0.75 литрийн хэмжээтэй ногоон экс архи авсан байсан ба түүнийгээ Баттулга ахтай хувааж уусан. Тэгээд Баттулга ах тасраад унтсан ба би гэрээс нь гарах гэж байхдаа Баттулга ахын Samsung S24 ultra plus загварын rap утсыг авч машиныхаа урд талын хайрцагт хийсэн. Түүнээс хойш Баттулга ахтай холбоо барихгүй байж байгаад 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 05 цагийн үед уулзаж гap утсыг нь өгөх гэхэд цагдаа дуудсан байсан. Тэгээд rap утсыг нь Баттулга ахад хүлээлгэж өгсөн. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ гap утсыг нь авсан байна. Тус өдрөөс хойш гар утас нь миний машины урд талын хайрцагт байсан ба би ашиглаагүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 508 дугаартай:
“Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ны хохирлын үнэлгээний тайлангаар алдагдсан гар утсыг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 17 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ****** нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч Т.Баттулгад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ****** нь:
2025 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө 24 цагийн үед ****** хохирогч Т.Баттулгатай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогчийг согтож унтсан үед нь түүний эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс 24 улыра плас” загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 508 дугаартай “Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ны хохирлын үнэлгээний тайлангаар алдагдсан гар утсыг 1.200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Баттулгад 1.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгч ******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч ******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ү.Түмэнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ****** тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ