2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2561

 

 

 

 

 

 

 

 

 

 2025          11           14                                    2025/ШЦТ/2561

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч А.Марал,

хохирогч Э.Даваа, Ч.Цэдэвдорж,

иргэний нэхэмжлэгч С.Түвшинбат, Г.Батмягмар,    

шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ***

 

2. Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 16 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн замд, Howo маркийн 3623 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Howo  маркийн 6335 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус ослын улмаас LexusRX-450 маркийн 1661 ДАХ, Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ, Lexus RX-450 маркийн 6556 УАУ, Тоёота Premio маркийн 1996 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Lexus RX-450 маркийн 1661 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох 71 настай, эмэгтэй, Ч.Цэдэвдорж /РД:УГ53050101/-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 35 настай, эмэгтэй, Э.Даваа /РД:УК88050222/-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч ****** нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 16 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн замд, Howo маркийн 6335 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Howo маркийн 3623 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус ослын улмаас Lexus RX-450 маркийн 1661 ДАХ, Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ, Lexus RX-450 маркийн 6556 УАУ, Тоёота Premio маркийн 1996 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Lexus RX-450 маркийн 1661 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох 71 настай, эмэгтэй, Ч.Цэдэвдорж /РД:УГ53050101/-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 35 настай, эмэгтэй, Э.Даваа /РД:УК88050222/-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээрээ маргахгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Би урдаас шинэ машин оруулж ирээд аваачиж өгөх гээд явж байсан, машиныхаа номерыг аваад Өмнөговь руу гарах гэж байсан. Миний буцаж эргэх гэж байсан газарт хориотой тэмдэг байгаагүй, Сонсголон тал руу түгжрээд зогссон байсан, би байнга тэр замаар эргэдэг, тэгээд эргэх гээд саарал автобусанд зам тавьж өгөөд эргээд толиндоо харахын завдалгүй ороод ирсэн, зогсох үйлдэл хийгээгүй, миний араар тойрч гарах гэж байгаад эсрэг урсгал руу орсон. Саарал автобус яагаад дурдагдахгүй байна. Надад зам тавьж өгч өгсөн. Миний араар тойрч гарах гэж байгаад зогсоох үйлдэл хийгээгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Даваа мэдүүлэхдээ: “...Одоо эрүүл мэндийн хувьд зүгээр болсон, сэтгэл санаа тогтвортой болсон нэмж гаргах гомдол санал байхгүй, томографт харуулсан, эм авсан баримтууд, машины ачлагын төлбөр төлсөн 3 удаагийн баримт, оношилгоонд ороход төлсөн төлбөрийн баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Мөн сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Цэдэвдорж мэдүүлэхдээ: “...Биеийн байдал бол яах вэ, нэг хэсэг сэтгэл санаагаар их унасан, гар муутай болсон тул хоол хийж чадахгүй байсан, удаан ажил хийж чадахгүй, эмнэлгийн төлбөрийн талаарх баримтуудаа гаргаж өгсөн. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Батмягмар мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч нараас нийт 18.216.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Түвшинбат мэдүүлэхдээ: “...Хохирогч Даваа нь манай гэр бүлийн хүн, яг бэртэл авсны дараа хэцүү байсан, одоо гомдол, санал нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, хэрэгт баримтаар гаргаж өгсөн хохирлоо нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17-42 дахь тал/,

 

Lexus RX-450 маркийн 16-61 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирогч, хохирол, иргэний нэхэмжлэгч:

Хохирогч Ч.Цэдэвдоржийн /70 настай, эмэгтэй РД:УГ53050101/:

“...Би 2024 оны 08 дугаар 01-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сум орох гээд хүргэн Батмягмарын Lexus RX-450 маркийн 16-61 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор охин Оюунсувд, нөхөр Хишигт, 8 сартай Цэцэнбилэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн замд явж байтал эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд зорчин явсан тээврийн хэрэгслийн жолоочийн урдаас талаас мөргөсөн. Мөргүүлсний дараа миний баруун талын гар хугарсан байсан ба түргэний машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж Рентген зураг авхуулсан чинь баруун талын тохой хэсгээр хугарсан гэсэн онош гарсан гэмтлийн эмнэлэг гипс тавиулаад гэртээ эмчилгээ хийсэн...Гадаа сэрүүхэн цаг агаар бороотой бид нарын зорчин явсан зорчих хэсэг түгжрэлтэй байсан. Эсрэг урсгал нь сийрэг хөдөлгөөнтэй байсан. Миний бие Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №10369 дугаартай дүгнэлттэй холбоотой санал хүсэл байхгүй...Миний эрүүл мэндэд улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч хохирол учруулсан. Надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байгаа уг баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Батмягмарын:

“...16-61 ДАХ улсын дугаартай RX-450 загварын тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан. Уг машин нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Миний нэр дээр байдаг... автомашинд эхнэр Оюунсувд, аав-Хишигт, ээж-Цэдэвдорж, хүү Цэцэнбилэг нар явж байсан юмаа... Би тухайн осол гардаг өдөр Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн ойролцоо автомашинаа үнэлүүлсэн. Үнэлгээ 12.600.000 төгрөг болсон шиг санагдаж байна. Дахиж бол үнэлгээ хийлгээгүй... Би тухайн тээврийн хэрэгслээ 2022 онд Дархан-Уул аймагт хувь хүнээс 49 сая төгрөгөөр авч байсан...автомашинд учирсан хохирлоо барагдуулж авах. Миний хувьд үнэлгээгээр гарсан мөнгөн дүн засварын дүн хоёр зөрүүтэй хүрэхгүй гэж бодож байгаа. Тиймээс зөрүүгээ бас авмаар байна... Миний хувьд автомашинаа засварлахын тулд эхнэр маань Хаан банкнаас 30 сарын хугацаатай 9.600.000 төгрөг авсан. Би өөрөө бас 6 сая төгрөгийн цалингийн зээл авсан энэхүү мөнгөнүүдийг гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал/,

 

Гэрч Ц.Хишигтийн:

“...Би 2024 оны 08 дугаар 01-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сум орох гээд хүргэн Батмягмарын RX-450 маркийн 16-61 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор охин Оюунсувд, эхнэр Цэдэвдорж, 8 сартай Цэцэнбилэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн замд явж байтал эсрэг урсгалаас тээврийн урсгал сөрж орж ирээд миний зорчин явсан тээврийн хэрэгслийн жолоочийн урдаас талаас орж ирсэн ба эсрэг урсгалаас улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд 4 машин мөргөөд манай хүргэний машиныг мөргөсөн... Гадаа сэрүүхэн цаг агаартай шиврээ бороотой бид нарын зорчин явсан эгнээ түгжрэлтэй харин эсрэг урсгал нь сийрэг хөдөлгөөнтэй байсан. Зам тээврийн ослын улмаас миний тархи бага зэрэг доргисон байсан ослын дараа миний бие гэмтлийн эмнэлэг дээр очиж толгойн зураг авхуулахад ямар нэгэн зүйл илрээгүй тул Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилуулах шаардлагагүй. Урьд өмнө би зүрхний хагалгаанд орсон байсан тул зам тээврийн ослын улмаас зүрх бага зэрэг өвдсөн тухайн үед зүрхний эмтэй явсан учир эмээ уугаад гайгүй болсон. Надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй, харин хүргэн хүүгийн машиныг хохирлыг түргэн барагдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст  хэргийн 157-158 дахь тал/,

 

Гэрч Х.Оюунсувдын:

“...Тухайн өдөр би өөрийн нөхөр хүүхэд, аав, ээж нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гүүрэн дээр, 1661 ДАХ улсын дугаартай RX-450 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрлэн дохио дээр нэг машины ард зогсож байтал гэнэт урдаас улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд мөргөсөн. Тухайн үед манай нөхөр тээврийн хэрэгслийг жолоодож явсан, жолоочийн эсрэг талд аав, жолоочийн арын суудал дээр манай хүү Цэцэнбилэг би голд нь бууж байсан. Харин миний хажууд буюу зүүн гар талд манай ээж Цэдэвдорж сууж явсан... Манай нөхөр Г.Батмягмарын нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн үед миний толгой болон хөл өвдөөд байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Одоо миний биед гэмтэл гарахгүй гэж бодож байна... Тухайн үед уг тээврийн хэрэгсэл дотор манай аав Хишигт, ээж Цэдэвдорж, нөхөр Батмягмар, хүү Цэцэнбилэг нар зорчиж явсан. Уг ослын дараагаар манай хүүгийн тархи хөдөлсөн байсан ба шингэн алдсан. Бид нар бариач дээр очиж хүүгээ 7 хоног бариулсан ба тухайн үед 210,000 төгрөгөөр бариулж байсан. Одоо хэвийн, хүү Цэцэнбилэгийн шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би өөрийн хүү Цэцэнбилэгийн толгой тархи доргилтыг бариулсан мөнгө буюу 210.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Би өөрийн эрүүл мэндэд зарцуулсан мөнгийг нэхэмжлэхгүй. Манай хүү Цэцэнбилэг нь одоо 1 нас 4 сартай учир хэлд ороогүй буюу ярьж чадахгүй байгаа учир мэдүүлэг өгөх боломжгүй. Буруутай этгээдээр 14,300,000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна. Тухайн ослоос хойш өнөөдрийг хүртэл гаргасан бүх зардлыг нөхөж авмаар байна. Манай ээж Цэдэвдорж нь сэтгэл санаагаар маш их унасан байдалтай байгаа сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн уг хэргийг түргэн шийдүүлж хохирлын мөнгийг гаргуулан авмаар байна. Би цалингийн 9,700,000 төгрөгийн зээл авч өөрийн машиныг засварлуулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.08.09-ний өдрийн: “...Цэдэвдорж-н биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн гэсэн 10364 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.06.06-ны өдрийн: “...Цэдэвдоржийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх 1748 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

Lexus RX-450 маркийн 1661 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /Г.Батмягмар/ /1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/,

 

Lexus RX-450 маркийн 1661 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 12.615.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн”-ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь  тал/,

 

Тоёота Приүс-41 маркийн 58-44 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирогч, хохирол иргэнийн нэхэмжлэл:

Хохирогч Э.Даваагийн /35 настай, эмэгтэй РД:УК88050222/: “...Би 2024 оны 08 дугаар 01-ний өдөр Төв аймгаас Улаанбаатар чиглэлд манай нөхөр Түвшинбатын эзэмшлийн Тоёота Приүс-41 маркийн 58-44 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрнээс зүүн хойшоо 500 метр зайд явж байхад эсрэг урсгалаас улаан өнгийн Хово маркийн авто машин хурдтай орж ирээд миний унаж явсан тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд тал руу мөргөж гэмтээсэн мөн арын багаж хэсэг хонхойлгосон бөгөөд миний биед мөн гэмтэл бэртэл учруулсан. Тухайн өдөр яаралтай түргэн тусламж болон Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагаас ирсэн. Цагдаагаас ирээд хэргийн газрын хэмжилт хийгээд зураг аваад явсан. Түргэний эмч нь болохоор намайг түргэний машинаар аваад явъя гэсэн боловч миний унаж явсан тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон тул тээврийн хэрэгслийг орхиж явах боломжгүй учир өөрөө гэмтлийн эмнэлэг дээр очиж ЭХО, Томографик, IMR хийлгээд өвчүү хугаралтай, эгмийн зөөлөн эд гэмтсэн гэдгээ мэдсэн... Миний унаж явсан тээврийн хэрэгсэлд “Ашид билгуүн” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ гаргуулсан уг үнэлгээгээр нийт 9,840,000 төгрөгийн хохирол гарсан... Урсгал сөрж орж ирсэн улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл жолооч миний унаж явсан тээврийн хэрэгсэлд болон миний эрүүл мэндэд хохирол учруулсан...Ногоон өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл буцаж эргэх үйлдэл хийгээд улаан өнгөтэй Хово маркийн тээврийн хэрэгслийн урсгалыг хаасан, мөн улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ирсэн бөгөөд рулээ хариулах үйлдэл хийгээд багтахгүй ирчиндээ ирж мөргөсөн түүнээс тоормос гишгээгүй... Тухайн өдөр уг тээврийн хэрэгсэл дотор би ганцаараа зорчин явсан. Тухайн тээврийн хэрэгслийг хувь хүнд худалдан борлуулсан... Надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байгаа уг баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгнө. Тухайн үед замын цагдаагаас дуудсан ачлагын машин нь ирээгүй хувийн ачлагын компани дуудсан машинаа ачуулсан, оношилгоо хийлгэхэд ачлагын компанийн машин дуудаж оношилгоонд оруулсан, оношилгооны гарсан төлбөрийг өөрөөсөө төлсөн. Өөрөөс гарсан зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Түвшинбатын:

“...2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болсон зам тээврийн ослын улмаас Тоёота Приус 41 маркийн 58-44 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Ашид билгүүн” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ба уг хөрөнгийн үнэлгээгээр нийт 9,840,000 мянган төгрөгийн хохирол гарсан бөгөөд хохирлыг буруутай жолооч одоог хүртэл төлөөгүй байгаа. Замын тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй тухайн өдөр манай эхнэр Э.Даваа нь жолоодон явсан харин Э.Даваагийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Уг тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээгээр гарсан зардал болон ачилт, тээвэрлэлт, үнэлгээний оношилгооны төлбөр зэргийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.08.12-ны өдрийн: “...Э.Даваагийн биед өвчүү ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун мөр, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх 10289 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.06.06-ны өдрийн: “...Энх-Амгалан овогтой Даваа /РД: УК88050222/-ын сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх 1747 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

 

Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 9.840.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

 

Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

Прогресс Капита ББСБ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13G/9371 ийн дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 196-200 дахь тал/,

 

Toyota prius Premio маркийн 1996 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол, иргэний нэхэмжлэл, гэрч:

Иргэний нэхэмжлэгч Х.Амгалангийн:

“...Би 2024 оны 08 дүгээр сарын 01-ний өдийн 15 цагийн орчим эхнэр Батчимэгийн хамт эхнэрийн эзэмшлийн Toyota Premio маркийн 19-96 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн Сэргээн засах төвийн урд талын замд явж байтал миний урд талд ногоон өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл явж байгаад зүүн гар тал руу эргэх үйлдэл хийсэн ба эргэх үйлдэл хийж байх үед нь эсрэг урсгалаас улаан өнгийн Хово ирээд ногоон өнгийн Ховоны бөгсийг мөргөөд түгжрэлд зогсож байсан манай урсгал руу ороод ирсэн. Өөдөөс ороод ирэхээр миний бие рулээ бага зэрэг зүүн гар тал руу дарсан чинь миний хажуу талаар гараад миний бөгсийг мөргөөд цаашаа миний хажуу талд байсан Приус 41 мөргөөд эргээд баруун гар тийш дараад миний ард байсан RX маркийн машиныг мөргөөд зогссон. Тэгээд цагдаа дуудсан дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсээс алба хаагч ирж хэргийн газар хэмжилт хийгээд бүх тээврийн хэрэгслийн бичиг хурааж аваад цагдаад дээр хүрээд ир гээд яваад өгсөн... Зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Харин миний унаж тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учирсан ба уг хохирлыг “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-наар хөрөнгийн үнэлгээ гаргуулсан бөгөөд хохирлын тооцоо нь нийт 1,505,000 төгрөгийн хохирол гарсан уг үнэлгээний төлбөр болох 113,000 төгрөг миний бие төлсөн. Мөн манай эхнэрийн эрүүл мэндэд зам тээврийн ослын улмаас ямар нэгэн хохирол учраагүй...Уг тээврийн хэрэгсэл манай эхнэр Б.Батчимэгийн нэр дээр байдаг ба 2022 оны 03 дугаар хувь хүнээс 15,500,000 мянган төгрөгөөр худалдан авч байсан... Гадаа шиврээ бороотой, сэрүүн, бүрхэгдүү цаг агаартай байсан бид нарын зорчин явсан зорчих хэсэг түгжрэлтэй харин эсрэг урсгал сийрэг хөдөлгөөнтэй байсан...3ам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Батчимэгийн:

“...Тухайн осол болсон өдөр буюу 2024 оны 08 сарын 01-ний өдөр би нөхөр Х.Амгалангийн хамтаар манай нөхөр жолоо бариад Сонсголонгийн замаар 15 цагийн үед урдаас хойд зүгт чиглэн явж байсан. Тухайн үед зам түгжрэлтэй байсан болохоор түгжрээд зогсож байсан. Тэгтэл манай машины урдаас том улаан өнгийн Howo маркийн ачааны машин урсгал сөрөөд л хурдтай орж ирсэн. Тэгээд манай машины баруун хойд хэсгийг мөргөсөн. Тэгээд машинаас буугаад харахад тэр манай машиныг мөргөсөн улаан Howo маркийн авто машин манай машины ард талд түгжрээд зогсож байсан машинуудыг мөргөөд зогссон байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан байх. Нөхөр бид 2 бол гэмтсэн зүйл байхгүй. Мөргүүлсэн машинуудын хүмүүсээс бэртсэн хүн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл осол болох үед миний нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн авто машин байсан. Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээгээр хохирлыг барагдуулж авмаар байна. Тухайн үнэлгээгээр тогтсон дүн нь 1,505,00 төгрөг болсон. Үнэлгээ хийлгэсэн төлбөр 103,000 төгрөг болсон. Энэ хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Тоёота приүс premio маркийн 5844 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал/,

 

Тоёота Premio маркийн 1996 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн звдрэл хохирлыг нийт 1.505.000 төгрөгөөр үнэлсэн Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ ХХК- ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дахь тал/,

 

Lexus RX-450 маркийн 6556 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирогч, хохирол:

Гэрч Д.Тамирсайханы:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн Нисэхээс Сонгинохайрхан дүүрэг байдаг гэртээ очих зорилготой Ханбогд Капитал ББСБ байгууллагаас 2022 онд 60 сая төгрөгийн зээлийн гэрээгээр авсан Luxes RX 450 маркийн 65-56 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон дотор өөрийн охин Дагилгоогийн хамт Сонсголонгийн замын хоёрдугаар эгнээгээр зорчин явж байсан юм. Тэгтэл ногоон Хово маркийн тээврийн хэрэгсэл 1-р эгнээнээс миний урдуур дарж буцаж эргэх үйлдэл хийсэн. Тэгээд тухайн зам дээр багтахгүй эсрэг талын урсгалыг хааж зам дээр хөндлөн зогсож байтал улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай зам дээр хөндлөн зогссон тээврийн хэрэгслийн ар талаар цухуйгаад толгой нь гараад ирсэн. Тэгж байтал улаан өнгийн Хово нь ногоон өнгийн Ховоны тэвш хэсгээр мөргөсөн ба мөргөсний дараагаар шарвасан, тэр үед миний бие самбаачлаг гаргаж завсар гарахаар нь дундуур машинтайгаа хурдтай гарсан. Тэгээд замын хажуу руу машинаа тавиад машинаасаа буугаад ослын газар очсон. Ослын газар очсон чинь миний хажууд явж байсан хар өнгийн Тоёота Приус 41маркийн тээврийн хэрэгсэл мөргүүлсэн байсан, ард явсан саарал өнгийн Тоёота Премо маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байдалтай уг тээврийн арын фубер салсан, арын гэрэл нь хагарсан байсан. Улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл нь Luxes RX 450 маркийн тээврийн хэрэгслийн урдаас мөргөөд зогссон байсан. Тэгээд буцаж өөрийн тээврийн хэрэгсэл очиж машинаа хартал миний урд талын фуб копут цөмөрч хонхойсон байсан тээврийн хэрэгсэл дотор зорчин охиноосоо биеийн байдлыг нь асуухад сая болоод өнгөрөв өө гэж надаас асуусан, чи зүгээр үү гэсэн зүгээр гэсэн тэгэхээр буцаад ослын газар очсон тэгэхэд улаан өнгийн Ховоны жолооч бууж ирэхгүй машиндаа суугаад байхаар нь хаалгыг нь тогшиж байгаад юу хийчих вэ бууж ирээд хийсэн юмаа хараа гэж хэлсэн. Тэгээд цагдаа, эмнэлэг ирсэн тухайн ийм процесс болсон... Гадаа сэрүүн цаг агаартай гадаа бороо орж байсан зам гулгаатай, үзэгдэх орчин хэвийн миний зорчин явсан зорчих хэсэг түгжрэлтэй байсан харин эсрэг урсгал түгжрэлгүй сийрэг байсан. Урд фубер эвдэрсэн, копут эвдэрсэн зэрэг гэмтэл байсан хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн хөрөнгийн үнэлгээтэй санал нийлсэн хөрөнгийн үнэлгээг өөрийн мөнгөөр хийлгэсэн ба машинаа мөн өөрсдөө мөнгө гаргаж засуулсан. Буруутай жолооч өнөөдрийг хүртэл надаас гарсан зардлыг төлөөгүй байгаа... Улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийг хараагүй гэнэт ногоон Ховоны араар гараад ирсэн. Зам тээврийн ослын улмаас миний охин болон бид хоёрын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй бөгөөд бид хоёр Шүүхийн шинжилгээний ерөнхий газар шинжээч томилуулах шаардлагагүй...Надад гомдол гээд зүйл байхгүй, харин надаас гарсан 550,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Тамирсайханы:

“...Би ослын талаар өмнө нь буюу 2024 оны 12 сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан байгаа. Тухайн Lexus RX-450 маркийн 65-56 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хан богд капитал ББСБ-ны нэр дээр байдаг боловч үндсэн эзэмшигч нь би байгаа юм. Хан богд капитал ББСБ-с намайг оролцуулна гэх албан тоот гаргаж өгснийг би өмнөх байцаагчид нь өгсөн байгаа. Тухайн үед манай би жолоодож явсан юм. Миний эрүүл мэндэд хохирол учирсан зүйл байхгүй. Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээгээр тогтсон хохирлыг барагдуулж авмаар байна. Тухайн үнэлгээгээр тогтсон дүн нь 550.000 төгрөг болсон, хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл надад байгаа, манай эхнэр унаж ашиглаж байгаа...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

Lexus RX-450 маркийн 6556 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

Khan bogd ББСБ ХХ-н 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25/05 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал/,

 

Lexus RX-450 маркийн 6556 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 550.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал/,

 

Howo маркийн 3623 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирогч, хохирол:

Howo маркийн 3623 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 241-244 дэх тал/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч /Зи Эм Жи Ти ХХК-ий төлөөлөгч/ Д.Нямсүрэнгийн:

“...Манай компани Howo Sinotruck маркийн 36-23 УАС улсын дугаартай машиныг зам ангийн ажлын хөлсний бартерт бодоод хувь Мөнхбаяр хүнд өгчихсөн байсан тухайн үедээ нэрийг нь шилжүүлээгүй хүлээлцсэн акт үйлдээд өгөөд явуулсан байсан...Би бол ****** гэгчийг бол танихгүй манай байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй байсан... Манай байгууллага энэ машиныг өөр хүн рүү шилжүүлсэн байгаа учир нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үедээ үнэлгээ хийлгээгүй, одоо урд Өмнөговьд ажилд явж байгаа. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117, 120 дахь тал/,

Гэрч ******ы /улаан Ховоны жолооч/:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сонсголонгийн Монгол машины гудамжнаас Эй инжеренинг ХХК-ий эзэмшлийн Howo маркийн 36-23 УАС улсын дугаартай тээврийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан. Нисэх чиглэлд хойноосоо урагшаа явж байсан ба миний зорчин явсан урсгал чөлөөтэй Сонсголонгийн тасархай шугамтай уулзвар дээр эсрэг урсгалаас Хово маркийн тээврийн хэрэгсэл буцаж эргэх үйлдэл хийгээд гэнэт орж ирсэн, Урсгал чөлөөтэй байхаар нь би ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байсан Уг тээврийн хэрэгсэл нь гэнэт тулаад ирэхээр миний баруун тийш рулээ дарах гэсэн чинь өндөр эрэгтэй байхаар зүүн тал руу рулээ дарсан. Тэгээд эсрэг урсгал руу орсон бөгөөд ногоон ховоны арын тэвш хэсэгт гол хэсгээр цохигдоод миний унаж явсан машин буцаад эргэсэн. Нөгөө урсгалд ороод 2 RX маркийн тээврийн хэрэгсэл Toyota prius 41 маркийн Toyota Perimo маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж зогссон. Тэнд байсан жолооч нараас нараас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагаас алба хаагч ирж хэргийн газрын хэмжилт хийгээд явсан... Эсрэг урсгалаас буцаж эргэсэн Хово маркийн автомашин хоёрдугаар эгнээнд явж байгаад гэнэт эргээд нисэх явах чиглэлийг бүхэлд хаасан болохоор тоормос гишгээд зогсоож чадалгүй зүүн гар тийш дарах сонголтгүй байсан...Тухайн тээврийн хэрэгсэл нь тасархай шугам биш үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн...Ногоон өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл нь зам хөндлөн тэгнээд бүхлээр нь хаагаад зогсон учир боломжгүй чигээрээ явахаар хүний амь нас эрсдэх аюултай байсан учир зүүн дарах сонголт байхгүй байсан ба баруун талдаа өндөр жалгатай байсан зүүн талын эсрэг урсгалд машинууд зогссон байсан учир зүүн тийш дарсан... 2007 оноос өнөөдрийг хүртэл 14 жил тээврийн хэрэгсэл жолоодсон...2024 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Эй инжеренг ХХК-д жолооч хийж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дэх тал/,

 

Гэрч Б.Бумбаярын:

“...Би “И ЭЙ ИНЖЕНЕРИНГ ХХК-д ажилладаг бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тухайн компанид хамт ажилладаг ****** жолоочийн “HOWO” маркийн улаан өнгийн автомашинд Налайх дүүрэг рүү явах зорилгоор сууж Сонгинохайрхан дүүрэгт байдаг “Монос” эмийн сангийн уулзвараар төв зам руу ороход бид нарын зорчиж явсан урсгалд ямар нэгэн автомашин байгаагүй, зам чөлөөтэй байсан учир жолооч ****** өөрийн “HOWO” маркийн автомашиныг 40-50 км цагийн хурдтай жолоодож явахад эсрэг урсгалаас буюу урдаас ирж байсан ногоон өнгийн “HOWO” маркийн автомашин буцаж эргэх үйлдэл хийж ******ы зорчиж явсан урсгал руу орж ирж, зам хааж хөндөлссөн. Энэ үед ****** нь Ногоон өнгийн “HOWO” маркийн автомашиныг чигээрээ очиж мөргөсөн бол ******ы автомашин дотор зорчиж явсан ******, Г.Цогтгэрэл бид гурав гурвуулаа нас барах байсан байх. Харин жолооч ****** нь ослоос урьдчилан сэргийлэх, автомашиныг зогсоох гэж тоормос гишгэж, автомашины жолоог зүүн тал руу дарахад ******ы улаан өнгийн “HOWO” маркийн автомашин, ногоон өнгийн “HOWO” маркийн автомашины баруун талын ар бөгс хэсгийг, баруун талын хажуу хэсгээрээ мөргөж, шидэгдээд эсрэг урсгал руу орж, тухайн урсгалд явж байсан хэд хэдэн автомашиныг мөргөсөн. Би тухайн зам тээврийн ослын улмаас шоконд орсон тул яг ямар маркийн, хэдэн автомашин мөргөсөн талаар мэдэхгүй байна... Зам тээврийн осол гарах үед миний зорчиж явсан “HOWO” маркийн улаан өнгийн автомашиныг ****** жолоодож явсан ба уг автомашины улсын дугаарын мэдэхгүй. “HOWO” маркийн улаан өнгийн автомашин гэхээс өөр юм мэдэхгүй...Тухайн зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэнд болон сэтгэцэд хохирол, хор уршиг учраагүй. Миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй, амьдралын хэв маяг алдагдаагүй, хэвийн ажлаа хийж байгаа учир биед учирсан хохирлын зэрэг болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Зам тээврийн осол гарахаас өмнө би автомашины хянах самбар луу харахад автомашин 40-50 км цагийн хооронд хурдтай явж байсныг харсан. Эсрэг урсгалаас буюу урдаас ирж байсан ногоон өнгийн “НOWO” маркийн автомашин буцаж эргэх үйлдэл хийж ******ы зорчиж явсан урсгал руу орж ирж, зам хааж хөндөлссөнөөс болж зам тээврийн осол гарах болсон. ****** нь ослоос урьдчилан сэргийлэх, автомашиныг зогсоох гэж тоормос гишгэж, автомашины жолоог зүүн тал руу дарж ******ы улаан өнгийн “HOWO” маркийн автомашин, ногоон өнгийн “HOWO” маркийн автомашины баруун талын ар бөгс хасгийг, баруун талын хажуу хэсгээрээ мөргөж, шидэгдээд эсрэг урсгал руу орж, тухайн урсгалд явж байсан хэд хэдэн автомашиныг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх тал/,

 

Гэрч Д.Цогтгэрэлийн:

“...2024 оны 08-р сарын 01-ний өдөр 36-23 УАС улсын дугаартай автомашинтай жолооч ******ы хамтаар Сонсголонгийн замд явж байтал эсрэг талын урсгалаас ногоон өнгийн хово маркийн авто машин бидний урд талд хөндлөн зам хааж зогсохоор нь манай жолооч тоормоз дарахад машин зогсохгүй болохоор нь жолооч уг ногоон хово маркийн машиныг мөргөхгүй гээд эсрэг талын зам руу орж урсгал мөрөөд зогссон. Энэ осол нь маш хурдан хугацаанд болсон бөгөөд зарим зүйлийг мэдэхгүй байна. Манай машин дотор ****** Б.Бумбаяр бид гурав хамт явж байсан. Уг ослоос үүдэн миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй учраас би шүүх эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй, мөн миний сууж явсан машины урд гүпер, жолооч талын гэрэл дохио нь эвдэрсэн...Тухайн осол гарах үед бороотой байсан ба өдрийн 15 цагийн орчимд болсон осол юм. Мөн зам ямар нэгэн байдлаар эвдрэл байхгүй байсан. Жолооч ****** архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба бид нарын явж байсан чиглэлд ямар түгжрэл байхгүй харин эсрэг урсгал түгжрэлтэй байсан... Тухайн үед жолооч ****** нь 40-50 км цагийн хурдтай явж байгаад эсрэг талын урсгал руу орж тээврийн хэрэгслүүдийг мөргөж зогссон. Учир нь хэрэв манай машин урд байгаа хөндлөн зогссон ногоон хово маркийн машиныг тэвшийг мөргөсөн бол бид гурав үхэх байсан учраас эсрэг талын урсгал руу орж зогсоох арга хэмжээ авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  168 дахь тал/,

 

Howo маркийн 6335 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирогч, хохирол: 

Howo маркийн 6335 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 208 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Түвшинбатын:

“...Тухайн тээврийн хэрэгсэл нь Холч Жинчин ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг манай байгууллагаас Эч кэй Би ХХК-д түрээслүүлэн өгсөн байсан. ****** нь тухайн түрээслэгч байгууллагын ажилтан байгаа юм. Дүгэр нь ажил үүргээ гүйцэтгэхээр тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан. Манай байгууллага нь барилгын чиглэлийн компани байгаа юм. Тээврийн хэрэгслүүдийг бол БНХАУ-с оруулж ирж өөрийн байгууллагын нэр дээр бүртгэлжүүлээд бусад байгууллагад түрээсийн үйлчилгээ үзүүлдэг юм. Манай байгууллагын зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Жолооч ******ийн өөрийн буруутай үйлдлээс болсон учраас өөрөө төлж барагдуулна. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал алга, тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 39, 51 дэх тал/,

 

Гэрч ******ийн:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэгт байрлах Моносын уулзварын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмнэлгийн баруун талын “Холчжинчин” ХХК-ний хашаанаас Howo shinotruk-zz3317 маркийн 63-35 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Өмнөговь аймгийн Гурван тэс сум руу зам ангийн машин авч очиж өгөх зорилготой явж байсан... Сонсголонгийн зуурмаг компанийн урд талын эргэдэг уулзвараар зүүн эргэх үйлдэл хийсэн. Монос талаас саарал өнгийн автобус ирж яваа харагдсан тэр автобусны араас нэг улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ороод ирсэн. Уг тээврийн хэрэгсэл нь миний унаж явсан тээврийн хэрэгслийн баруун хойд буланг ирж мөргөөд, миний араар тойрч гарах үйлдэл хийх гэж байгаад эсрэг урсгал руу орсон. Эсрэг урсгалд ороод эсрэг урсгалд түгжрэл дунд зогсож байсан 4-н тээврийн хэрэгслийг мөргөсөн ба 2 машиныг шүргээд Toyota RX 450 маркийн тээврийн хэрэгслийг мөргөөд зогссон. Тэнд осол гараад хоёр талын зорчих хэсэг нам түгжирсэн. Эхлээд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагаас ирж хэргийн хэмжилт хийгээд дараа түргэн тусламж ирж анхан шатны тусламжийг Toyota RX 450 маркийн машин дотор явсан эмээгийн гар хугарсан байсныг үзлэг хийгээд харин Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл дотор явсан жолоочийн өвчүү нь өвдөөд байна гээд байсныг үзээ эмээ болон Приүсийн жолооч нарыг авч эмнэлэг явсан. Бага эвдрэлтэй байсан Toyotc. RX 450 маркийн 65-56 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эхлээд хөдлөөд явсан. Toyota Premio маркийн тээврийн хэрэгсэл нь арын фуберээ машин дотроо хийгээд хөдлөөд Сонгинохайрхан дүүргийн зам цагдаа руу явсан. Toyota RX 450 маркийн 16-61 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Toyota Prius 41 маркийн хоёр тээврийн хэрэгсэл нэлээн эвдрэлтэй явж чадахааргүй байсан дараа нь ачиж явсан байх... Би зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнээс эргэсэн буюу буцаж эргэх гээд багтахгүй зогсож байтал Монос талаас улаан Хово маркийн тээврийн хэрэгсэл миний араар тойрох үйлдэл хийх үедээ зам тээврийн осол гаргасан. Уг тээврийн хэрэгслийн жолооч хурдтай ирсэн ба намайг тойрох үед тоормос гишгээд миний баруун булан мөргөөд цаашаа шидэгдэж эсрэг урсгалд орсон... Гадаа шиврээ бороо орж байсан. Нисэхээс Моносын уулзвар хүртэл түгжрэл ихтэй нам зогссон байдалтай байсан харин нөгөө талын урсгал ямар нэгэн түгжрэлгүй байсан. Би улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл ирж байхыг хараагүй, харин саарал өнгийн автобус нэгдүгээр эгнээгээр явж байсныг харсан ба саарал өнгийн автобусны араар хурдтай улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн... Миний бие зүүн эргэх үйлдэл хийх үедээ зүүн эргэх дохио өгч эргэх үйлдэл хийсэн. Зам тээврийн ослын улмаас миний унаж явсан тээврийн хэрэгслийн хойд талын ачааны хоёр нугас, баруун багана дотогш далийсан, хойд поорчог хаагдахаа больсон зэрэг гэмтэлтэй байсан. Тухайн өдөр замын тээврийн осолтойгоор холбоотой ямар нэгэн үнэлгээ хийлгээгүй өөрийн ажлын хамт ажилладаг хятад нартайгаа нийлж байгаад 3 хоног янзлаад хэвийн болгосон. Одоо хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэхгүй шаардлага гэж үзэж байна... Тухайн өдөр би ганцаараа тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх  тал/,

 

Гэрч /СХДЗЦХ-ийн/ зохицуулагч, цагдаа Г.Алтангэрэлийн:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өглөө 08-14 цагийн хооронд үүрэг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэхэд иргэнээс Сонсголонгийн замд 4-5 машин мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу очиход Сонгинохайрхан дүүргийн 543 дугаар постоос цааш 100-200 метр зайд 4-5 машин мөргөлдсөн зам тээврийн осол байсан...хэмжилт хийх үед буцаж эргэхийг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байхгүй харин Сонсголон талаас зам өргөсөж байна гэсэн 5.12 гэсэн тэмдэглэгээ байсан зам дээр тоормосны мөр байхгүй байсан. Тухайн өдөр гадаа шиврээ бороотой зам халтиргаатай байсан... Ойр орчим хяналтын камер байхгүй байсан Ослын газар хэмжилт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч нарыг драгер багаж үлээлгэж шалгаагүй...Ногоон өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч буцаж эргэх үйлдэл хийгээд тухайн зам багтахгүй байж байхад улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл араар нь тойрч гаргах гэж байгаад ногоон Ховооны тэвшийг мөргөөд эсрэг урсгалд орсон байх. Улаан өнгийн тээврийн хэрэгсэл тоормос барьсан мөр байхгүй байсан. Би ногоон өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийг хэмжиж үзээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:

“Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Даваа /ХВ83053172/ нь 476.302 төгрөг, Ч.Цэдэвдорж нь 2,219,154 төгрөг, нийт 2,695,456 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү” гэсэн нэхэмжлэл, /2 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/1398 дугаартай:

“...Howo маркийн 3623 УАС улсын дугаартай, Howo маркийн 6335 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан талаарх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 211-215 дахь/,

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик Инженер, Тээврийн сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 08/176 дугаартай:

-Howo Sinotruck-zz325763447a маркийн 36-23 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-р заалт буюу “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

-Howo Sinotruck-ZZ3317 маркийн 63-35 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-р заалт буюу “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

-Гэм бурууг шүүх тогтооно. Жолооч ****** нь өөрийн жолоодож явсан 12.46 тн масстай ачааны автомашины онцлог, тухайн осол гарах үеийн замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцоогүй учир зүүн гар тийш эргэсэн тээврийн хэрэгслийг мөргөсөн нь энэ осол гарах шалтгаан болжээ. Мөн жолооч ****** нь замын буцаж эргэх газарт өөдөөс чигээрээ яваа давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл болон хурдыг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх ёстой байсан. Жолооч ****** нь ингэж зам тавьж өгөх үйлдлийг буруу гүйцэтгэж чигээрээ яваа тээврийн хэрэгслийг өнгөрөөлгүйгээр эсрэг урсгалд орсон нь уг осол гарах бас нэг шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл жолооч ****** нь МУ-ын ЗХД-ийн 10.9 заалт, жолооч ****** нь МУ-ын ЗХД-ийн 12.1 заалтыг тус тус зөрчсөн нь уг зам, тээврийн осол гарах шалтгаан болжээ гэх 08/176 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 237-238 дахь тал/,  шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******, ****** нар нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Э.Даваа, Ч.Цэдэвдорж нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах, хохирогч Ч.Цэдэвдоржийн эрүүл мэндэд учирсан хохиролд 152.950 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөрт 6.600.000 төгрөг, нийт 6.752.950 төгрөгийг, хохирогч Э.Даваагийн эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 570.600 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөрт 6.600.000 төгрөг, нийт 7.170.600 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын сангаас хоёр хохирогчийн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөрт 2.695.456 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Батмягмарт тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 18.216.888 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Түвшинбатын тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 9.974.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Батчимэгийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 1.505.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Тамирсайханы тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 550.000 төгрөг, нийт 46.685.894 төгрөгийг шүүгдэгч Г.Баярсайхан, ****** нараас хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 23.342.947 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******ы өмгөөлөгч Г.Энхболд “....Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Ю.Тогмид “...Миний үйлчлүүлэгчийг гэм буруутай тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Улсын яллагчийн зүгээс Шинжлэх ухаан технологийн сургуулийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр 03-ны өдрийн 08/176 дугаар дүгнэлтийг ярьж байна. Тухайн дүгнэлтэд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарсан байдаг. Гэтэл 2 магадалгааг гаргасан мөрдөгч нар болон анх хэргийн газарт үзлэг хийсэн тээврийн цагдаагийн албан хаагч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын мэдүүлгээр улаан Ховоны жолооч болох ****** тээврийн хэрэгслийг ямар нэг байдлаар зогсоох үйлдэл хийгээгүй байгаа нь энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаант холбоо бий болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******, ****** нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****** нь:

2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 16 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн замд, Howo маркийн 3623 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Howo маркийн 6335 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус ослын улмаас LexusRX-450 маркийн 1661 ДАХ, Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ, Lexus RX-450 маркийн 6556 УАУ, Тоёота Premio маркийн 1996 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Lexus RX-450 маркийн 1661 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох 71 настай, эмэгтэй, Ч.Цэдэвдорж /РД:УГ53050101/-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 35 настай, эмэгтэй, Э.Даваа /РД:УК88050222/-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч ****** нь:

2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 16 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн замд, Howo маркийн 6335 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас Howo маркийн 3623 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус ослын улмаас Lexus RX-450 маркийн 1661 ДАХ, Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ, Lexus RX-450 маркийн 6556 УАУ, Тоёота Premio маркийн 1996 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Lexus RX-450 маркийн 1661 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох 71 настай, эмэгтэй, Ч.Цэдэвдорж /РД:УГ53050101/-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 35 настай, эмэгтэй, Э.Даваа /РД:УК88050222/-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ч.Цэдэвдорж, Э.Даваа, иргэний нэхэмжлэгч Г.Батмягмар, С.Түвшинбат, Х.Амгалан, Б.Батчимэг, Д.Гантуяа, гэрч Ц.Хишигт, Х.Оюунсувд, Д.Тамирсайхан, Б.Бумбаяр, Д.Цогтгэрэл, Г.Алтангэрэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн: “...Цэдэвдорж-н биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн гэсэн 10364 дугаартай дүгнэлт,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн: “...Цэдэвдоржийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн 1748 дугаартай дүгнэлт,

- Lexus RX-450 маркийн 1661 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 12.615.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн: “...Э.Даваагийн биед өвчүү ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун мөр, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн 10289 дугаартай дүгнэлт,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн: “...Энх-Амгалан овогтой Даваа /РД: УК88050222/-ын сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн 1747 дугаартай дүгнэлт,

- Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 9.840.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,  

- Прогресс Капита ББСБ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13G/9371 ийн дугаартай албан бичиг,

- Тоёота Premio маркийн 1996 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн звдрэл хохирлыг нийт 1.505.000 төгрөгөөр үнэлсэн Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ ХХК- ий хөрөнгийн үнэлгээний тайлан,

- Khan bogd ББСБ ХХ-н 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25/05 дугаартай албан бичиг,

- Lexus RX-450 маркийн 6556 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 550.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан,

- Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/1398 дугаартай: “...Howo маркийн 3623 УАС улсын дугаартай, Howo маркийн 6335 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан талаарх лавлагаа,

- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик Инженер, Тээврийн сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 08/176 дугаартай: “Howo Sinotruck-zz325763447a маркийн 36-23 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-р заалт буюу “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

- Howo Sinotruck-ZZ3317 маркийн 63-35 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-р заалт буюу “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

- Жолооч ****** нь өөрийн жолоодож явсан 12.46 тн масстай ачааны автомашины онцлог, тухайн осол гарах үеийн замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцоогүй учир зүүн гар тийш эргэсэн тээврийн хэрэгслийг мөргөсөн нь энэ осол гарах шалтгаан болжээ. Мөн жолооч ****** нь замын буцаж эргэх газарт өөдөөс чигээрээ яваа давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл болон хурдыг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх ёстой байсан. Жолооч ****** нь ингэж зам тавьж өгөх үйлдлийг буруу гүйцэтгэж чигээрээ яваа тээврийн хэрэгслийг өнгөрөөлгүйгээр эсрэг урсгалд орсон нь уг осол гарах бас нэг шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл жолооч ****** нь МУ-ын ЗХД-ийн 10.9 заалт, жолооч ****** нь МУ-ын ЗХД-ийн 12.1 заалтыг тус тус зөрчсөн нь уг зам, тээврийн осол гарах шалтгаан болжээ гэх 08/176 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.                                   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******, ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Даваа, Ч.Цэдэвсүрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэр бүхий иргэний нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд эвдрэл, гэмтэл, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлбөр тус тус учирсан байх тул шүүгдэгч ******, ****** нараас нийт 46.685.894 төгрөгийг хувь тэнцүүлэн, нэг шүүгдэгчээс 23.342.947 төгрөгийг тус тус гаргуулж,

- хохирогч Ч.Цэдэвдоржийн эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт 152.950 төгрөг,

- хохирогч Э.Даваагийн эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт 570.600 төгрөг,

- Мөн хохирогч Ч.Цэдэвдорж, Э.Даваа нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тус тус хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон байх тул хохирогчийн сэтгэл санааны хохирлыг эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэргийг харгалзан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хүснэгтэд тусгаснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 10 дахин үржүүлж, 6.600.000 төгрөгөөр тогтоож, хохирогч Ч.Цэрэндоржид нийт 6.752.950 төгрөгийг,

- хохирогч Э.Даваад нийт 7.170.600 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас гаргуулж олгохоор шийдвэрлэж, хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Г.Батмягмарын Lexus RX-450 маркийн 1661 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд нийт 18.216.888 төгрөг,

- иргэний нэхэмжлэгч С.Түвшинбатын Тоёота приүс-41 маркийн 5844 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирол, тээврийн хэрэгсэл ачсан зардалд нийт 9.974.000 төгрөг,

- иргэний нэхэмжлэгч Б.Батчимэгийн Тоёота Premio маркийн 1996 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд нийт 1.505.000 төгрөг

- иргэний нэхэмжлэгч Д.Тамирсайханы Lexus RX-450 маркийн 6556 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд нийт 550.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх тул хохирогч Ч.Цэдэвдорж, Э.Даваа нарын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 2.695.456 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******ы өмгөөлөгч Г.Энхболд “...Миний үйлчлүүлэгч одоогийн байдлаар барилгын ажил хийж байгаа тул шүүхээс торгох ял оногдуулсан тохиолдолд төлөх боломжтой. Иймд торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Ю.Тогмид “...Эрүүгийн хариуцлага дээр тусгайлсан саналгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Иймд шүүгдэгч ******, ****** нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,

- нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.    

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2408029350738 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******, ****** нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 720 /долоон хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нараас нийт 46.685.894 төгрөгийг хувь тэнцүүлэн, нэг шүүгдэгчээс 23.342.947 төгрөгийг тус тус гаргуулж,

- хохирогч Ч.Цэдэвдоржийн эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, сэтгэл санааны хохиролд нийт 6.752.950 төгрөгийг,

- хохирогч Э.Даваагийн эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болон сэтгэл санааны хохиролд нийт 7.170.600 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас гаргуулж олгохоор шийдвэрлэж, хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

- иргэний нэхэмжлэгч Г.Батмягмарт тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 18.216.888 төгрөг,

- иргэний нэхэмжлэгч С.Түвшинбатын тээврийн хэрэгслийн эвдрэл хохирол, тээврийн хэрэгсэл ачсан зардалд 9.974.000 төгрөг,

- иргэний нэхэмжлэгч Б.Батчимэгийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 1.505.000 төгрөг,

- иргэний нэхэмжлэгч Д.Тамирсайханы тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 550.000 төгрөгийг тус тус олгож,

- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нараас нийт 2.695.456 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******, ****** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч нар, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч нар, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ******, ****** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ