| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0036/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
2025 02 25 2025/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү,
Шүүгдэгч: А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овогт А*********ийн А**********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн **************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.А********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Ч**********ийн өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгаас хоёр найз Ч**********, Э**********, Н********** гуравтай Цогтцэций суманд дайвар хүргэхээр ярилцаад найз Ч**********ын машинаар явах гэсэн тэр үед А********** гэх залуу Э********** гээд манай найзтай чатаар холбогдож байгаад Өмнөговь аймгийн ********** дэлгүүрийн зүүн талд байдаг түрээсийн байрны гадаа уулзалдаад хамт Цогтцэций суманд ирсэн ирээд дайвраа өгчхөөд нэгэнт ирсэн юм чинь бааранд хальт ороод гарахаар ярилцаад ***** нэртэй бааранд орсон текний эмэгтэй нь намайг үнэмлэхээ үзүүл гэсэн үзүүлчхээд ширээнд суугаагүй архи авч уугаагүй шууд буцаад гараад явсан баарны гадаа гарч ирээд тамхи татаад ***** нэртэй дэлгүүрийн эсрэг талын гудамжинд зогсож байгаад Э********** намайг сармагчин гээд тоглоом хийгээд бий эргүүлээд тоглоом шоглоомоор үг хэлээд байж байсан чинь А********** гэх залуу гэнэт хажуугаас намайг цохиод авсан. Аймгаас гарахдаа нэг лааз касс нэртэй пиво уусан байсан тэрнээс хойш дахиж уугаагүй. Өмнөговь аймгаас гарах гээд очиж авахад уусан байсан. Цогтцэций сум руу ирэх замдаа А********** 2 байна уу 3 лааз пиво уусан. Шөнийн 23 цагийн орчимд ирсэн. Нэг удаа хамар хэсэгт гараараа цохисон би А********** нэг удаа цээж рүү нь түлхсэн хоёр өшиглөх гэсэн чинь оноогүй хий өшиглөсөн өөр зүйл болоогүй. Миний хамар мурийж хөхөрсөн. Э********** болон Ч********** нар зодоонд оролцоогүй. Ч********** бид хоёрыг салгаад би Ч**********, Э**********, Н********** бид нар Өмнөговь аймаг руу хамт буцсан А********** гэх залуу намайг цохисон асуудлаасаа болоод зугтаагаад явчихсан. Үзүүлнэ. Гэмтлийн зэргээ тогтоолгоно....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Э********** “...А********** гадаа тамхи татаад үлдсэн юм суманд байдаг ***** бааранд орох үлдсэн юм бид нар байсан чинь А********** гаднаас орж нар ороод нэг ширээн дээр сууж орж ирээд Ч**********ийг гараад уулзаадах гээд дагуулаад гарахаар нь би дагаад гарсан чинь баарны гадаа А********** Ч**********ийг түлхээд байгаа харагдахаар нь би хүний хажууд маргалдаад яах вэ та хоёр хоорондоо эвлэр гээд Н********** бид хоёр А********** Ч********** хоёрыг баарны хажуу талын нарийн гудмаар оруулсан тэр хоёр ч хоорондоо эвлэрэх гэж байгаад байхаар нь бид хоёр буцаад явчхаад баарны гадаа зогсож байсан чинь тэврэлдээд дуу гарахаар нь Н**********, Ч********** бид гурав хүрээд очсон чинь Ч**********ийн хөөе гэсэн ...хамраас цус гарсан хамраа бариад доошоо суучихсан байсан очоод бид нар салгаад машиндаа суусан. Ч**********г урд суудал дээр суусан чинь А********** арын суудал дээр суусан байсан дахиж Ч**********ийг цохих гэхээр нь бид нар хориод яах гэж нэгнийгээ ингэж байгаа юм хамт явж байж гэсэн чинь А********** уурлаад машинаас буугаад явахаар нь би араас нь гүйж очоод бариад авсан чинь би явна ахындаа очиж хононо гэхээр нь би хамт явъя гэсэн чинь тавь гээд гараа булааж аваад яваад өгсөн эргэж машин дээрээ ирээд нөгөө хэддээ хэлчхээд хамт ирсэн чинь яаж үлдээх вэ гээд хайгаад олдоогүй бид нар Өмнөговь аймаг руу буцаад явсан...” “...их согтолттой харагдсан...” “...А********** бид хоёр уулзалдаад хамт байж байсан чинь Ч**********г над руу чат бичээд залгаад ирж авсан. Байнга уулзаж найзлаад байдаггүй болохоор мэдэхгүй байна...” “...***** нэртэй бааранд ороод Ч********** бид хоёр хоорондоо тоглоом шоглоомоор юм яриад сууж байсан чинь А********** гаднаас орж ирээд Ч**********ийг дагуулж гараад маргаан хийгээд цохисон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Ч**********ын “...***** бааранд орсон ороод сул ширээ байсан тэр нь дээр очоод суусан чинь баарны зөөгч залуу ирж бид нарын үнэмлэхийг шалгаад гар гээд гаргасан би машинаа асаах гээд явсан би машинтай ирсэн байсан хамт явж байсан хэд баарны үүдэнд тамхи татаад үлдсэн байсан би машинаа асаагаад машиндаа сууж байсан чинь Ч**********ийн хамраас нь цус гарсан байдалтай машин дээр хүрээд ирсэн яасан бэ гэсэн чинь А********** цохисон гэсэн би тэр хэд рүү залгаад дуудаад машиндаа суугаад яваад сумын зүүн талд байдаг шинээр нээгдсэн баарны хойд талд нь очиж зогсоод яасан талаар асуух гэтэл А********** машинаас буугаад алга болчихсон хайсан олоогүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай “1. Ж.Ч**********ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинд хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Ж.Ч**********ийн биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч А.А********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.А**********н хохирогчийн нүүр хэсэгт цохисон үйлдэл болон хохирогч Ж.Ч**********ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.А********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.А********** нь хохирогч Ж.Ч**********ийн эмчилгээний төлбөрт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 97 дахь тал/,
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.А**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч А.А**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гавьяат овогт А**********ийн А********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А**********д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А**********д оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.А********** нь хохирогч Ж.Ч**********ийн эмчилгээний төлбөрт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ж.Ч********** нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ