Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2023/01789

 

 

 

 

 

 

 

 

2023 06 12 182/ШШ2023/01789

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж гудамж, ******* тоот хаягт бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* //-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт бүртгэлтэй, одоо тус хорооны Дэнжийн *******2 дугаар байр, 1 тоотод оршин суух, Казбек овогт *******н /РД:ПЭ8*******0324*******/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 20******* оны 12 дугаар сарын 13-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнджав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Даримагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 онд гэр бүл болсон. Гэрлэлтээ батлуулж, 8 жил хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд 2014.07.23-нд хүү , 2017.07.19-нд охин нар төрсөн. Нөхөр багш хийдэг учир цалин орлого багатай, би хүүхдээ харж ажил орлогогүй байсан. Ингээд хүүгээ хадам ээж рүү явуулж би ажил хийх болсон. Нөхрийн намайг доромжлох, дарамтлах байдал хэвээр, бүр ихсэх болж, юм бүхэнд намайг буруутгадаг болсон. Бид таарч тохирохгүй болсон боловч би үр хүүхдүүдээ бодож, мөн хадам аав, ээж нар маань бидний амьдралд дэмжлэг үзүүлдэг тэдний сэтгэлийг бодож их тэвчсэн. Охиноо мөн 8 сартай байхад нь хадам ээж рүү хөдөө явуулсан. Нөхөр маань архины хамааралтай болж, байнгын айдас түгшүүртэй, гэр бүлийн халуун дулаан байдал байхгүй болсон, байнга л хэрүүл маргаантай, сэтгэл зүйн дарамттай байх болсон. Нөхөр маань архи их уудаг, агсам тавьж, сэтгэл санааны хүчирхийлэлтэй байлгадаг, бусадтай хардах, сүүлдээ гар хүрдэг болсон, надтай зүй бус харьцдаг болсон. Ингээд би хоёулаа салъя гэдэг саналаа хэлэхэд хүлээж авахгүй байсан. Эрүүл үедээ уучлалт гуйдаг,өөрийгөө засна гэж амладаг боловч хэд хоногийн дараа дахиад архи ууна, агсам тавина. Намайг ална, тална гэж айлгаснаас би цагдаад хүртэл дуудлага өгч хориулж байсан. Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй, шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн боловч бид эвлэрч хамтдаа амьдраагүй. Иймд бид би гэрлэлтээ цуцлуулна. Нөхрийн маань зан ааш хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал болох магадлалтай тул миний бие өөрөө үр хүүхдүүдээ өөрийн асрамжинд өсгөж хүмүүжүүлж, харж хандаж, зөв иргэн болж өсөн торниход нь ээж хүнийхээ үүргийг биелүүлэх хүсэлтэй байна.

Одоо хүү маань миний аав ээж дээр, охин маань аавынхаа аав ээж дээр байгаа. Хуульд заасны дагуу хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.

Бидний хамтын амьдралын хугацаанд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн гудамж, ******* тоотод байрлах 12 м.кв талбайтай байшинг 2014 онд 23 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 2017 онд өргөтгөн 42 м.кв талбайтай болгож томруулан барьсан. Энэ хувийн сууцыг бид дахин төлөвлөлт хэрэгжихэд нь 20*******.03.2*******-нд 3 талт гэрээгээр шинэ баригдах байрнаас Өөдлөх дэнж хотхоны А блокийн 1 дүгээр орц 10 давхрын 3 өрөө 76,77 м.кв орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Одоогоор ашиглалтанд ороогүй. Энэ орон сууцны үнэлгээг шинжээч 1*******6 08******* 000 төгрөгөөр үнэлсэн.

Мөн 2020 оны 07 дугаар сард бид хамтдаа ажил гүйцэтгэж авах ёстой ажлын хөлсөнд тооцон Тоёота Приус-ЗО маркийн автомашиныг авсан бөгөөд одоо уг машиныг нөхөр ийн эзэмшилд байгаа, бид 10 000 000 төгрөгөөр үнэлж байна.

Эдгээр хөрөнгө нь бидний дундын өмч юм. Одоо бид нар энэ дундын өмчтэй холбоотой эвлэрлийн гэрээг байгуулж, миний бие болох хариуцагч Б. бид нар ашиглалтанд ороогүй орон сууцнаас оногдох хэсгийг авахгүй, уг орон сууц ашиглалтанд орж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авах үед зөвхөн хүү , охин нарын нэр дээр гэрчилгээг гаргуулан, хүүхдүүддээ үлдээх, мөн барилгын компани Эм Ти Эм сити инженеринг ХХК-д төлөх 40 189 *******00 төгрөгийг хариуцагч Б. тус компанид төлж, би 20 094 7*******0 төгрөгийг хариуцагчид төлөхөөр болсон. Мөн 69-26 УНА дугаартай автомашинаа Ө.т үлдээж 2 хүүхэд болон өөрт оногдох хэсгийг авахаас татгалзаж байгаа.

Бидэнд дээрхээс өөр эд хөрөнгө байхгүй, өөр маргаантай зүйл байхгүй болно.

Хүүхдүүдээ би өөрөө авч асарч, хүмүүжүүлэх боломжтой, хүүхдүүдээ аавтай нь уулзуулж хамт байлгах нь хэдийд ч нээлттэй, миний зүгээс ямар нэгэн хориг саад болох ёсгүйг ойлгож мэдэж байгаа.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг маань миний асрамжинд үлдээн, оногдох тэтгэлгийг хуулийн дагуу тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн талаар бид эвлэрч гэрээ байгуулсан тул шүүхээс баталгаажуулж өгнө үү. Шинжээчийн зардлын тал хувийг хариуцагчид төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

2.Хариуцагч Б.ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.*******атай 2013 онд танилцаж, 2014 онд гэр бүлээ батлуулж, гэр бүл болсон. 2014.07.03-ны өдөр хүү , 2017.07.19-ний өдөр охин нар төрж бид сайн сайхан амьдарч байсан. Би Баянгол дүүргийн Монгол Германы хамтарсан 38 дугаар сургуульд англи хэлний багшаар 2007-2018 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад багшийн цалин бага тул эхнэрийн ятгалгаар хамтарч барилгын угсралтын ажилд орж 2018 оноос эхнэр бид 2, барилгын дотор засал чимэглэлийн ажил хийдэг болсон. Миний хувьд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхнэр маань намайг архи уудаг, маш их хүнд нөхцөл байдалд айдас түгшүүртэй амьдруулж байсан мэт үндэслэлгүй худал зүйл их ярьсан. Миний бие архи уудаггүй. Хүү маань төрсний дараа ******* би мэргэжлээ дээшлүүлмээр байна гэхэд төлбөрийг нь төлж курсд сурсан боловч мэргэжлээрээ ажиллаагүй, би хүүхэд хардаг гэрийн авгай болмооргүй байна гэхээр нь хүүгээ өөрийнхөө ээж рүү Ховд аймаг руу явуулж, ажил хийх боломжийг нь олгосон. Барилгын ажил хүнд хэцүү зовж байна, ТҮЦ ажиллуулъя гэхэд нь аав маань 1 000 000 төгрөг, би өөрөө 4 000 000 төгрөг өгсөн боловч ажиллаагүй. Дараа нь барилгын ажилд их ядарч байна гэхэд нь би зээл авч ТҮЦ авч өгсөн. Би хүн дарамтлагч, хүчирхийлэгч биш ээ. Багшийн ажлынхаа хажуугаар *******гийн барилгын ажилд нь цаг зав гаргаж тусалдаг, хамт хийлцдэг, орой ирэхэд нь хоолыг нь хийгээд сууж байдаг. Ингээд бид охинтой болсон. Охиныг жаахан 6 сартай байхад нь мөн л ээж рүүгээ явуулсан. ******* Япон улс явна гээд тэр үед манай ажлын шугамаар Япон улс руу явах төсөл ирж байсан юм. Ингээд ******* явна гэхэд нь чи эхлээд явж бай, дараа нь би явна гэж байсан. Япон улс руу явахад 8 000 000 төгрөг хэрэгтэй гээд аав ******* маань 100 хувь энэ мөнгийг гаргаж *******д өгсөн. Ингээд мөн яваагүй, мөнгө ч дууссан байдаг. Ингээд дараа нь хоёулаа хамт барилга дээр ажиллая, мөнгө цалин гайгүй юм гээд бид нар хэсэг хугацаанд барилга дээр хамтдаа өдөр шөнөгүй ажилласан нь үнэн. Намайг дарамталж хүчирхийлдэг гэж худлаа гүтгэж байгаад би гайхаж байна. *******гийн хүссэн зүйл бүхнийг би биелүүлж байсан.

Гэрлэлтээ цуцлуулах гээд байгааг би ойлгохгүй байна. Хүүхдүүдээ бодсон ч гэр бүлээ бодсон ч би салах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид анх амьдарсан цагаас эхлэн тасралтгүй би багшаар ажиллаж, түүний барилгын ажлыг дэмжиж сургуулиас гарч, арай ахиу цалинтай ажил хамт хийж гэр бүлийнхээ төлөө өөрийн бүх л зүйлийг зориулан ажиллаж ирсэн.

Хүү , нарыг А.*******гийн асрамжид өгөх ямар ч боломжгүй бөгөөд хүүхдүүдээ асран халамжилж, тэжээн тэтгэж чадахгүй гэж үзэж байна. Хүү ыг төрсөн цагаас нь манай аав Э.*******, эх Х.Тэлеу нар нь 7 нас хүртэл бид хоёрын ажил амьдралд дэм болж харж хандаж, өсгөсөн, охин г бас 2017 онд төрсөн цагаас эхлэн мөн адил миний эцэг, эх 2 маань харж хандан өсгөж байна. Хүү ыг 20******* оны 08 дугаар сард Улаанбаатар хотод сургуульд 2 дугаар ангид суралцуулахаар бид авчирсан боловч А.******* нь сална гээд н аймгийн Алтай суманд байх аав, ээж рүүгээ явуулсан. Тэнд очоод дахин 1 дүгээр ангид улираан оруулсан байдаг. Энэхүү үйлдэлд нь би маш их дургүйцэж А.*******тай маргалдсан зүйл бий. Хоёр хүүхэд манай аав, ээж дээр байхад нь би байнга очдог, эргэж тойрдог байхад харин эхнэр ******* бараг очдоггүй л байсан. Иймд би гэрлэлтээ цуцлуулбал, 2 хүүхдээ өөрийн асрамждаа авна, миний хүү, охин 2 бие биенээсээ тусдаа салж өсөх учиргүй, бие биедээ ээнэгшин дассан төрсөн ах, дүү хоёр байгааг анхаарч үзэх шаардлагатай юм.

Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч энэ хугацаанд миний бие 2 хүүхдээ хооронд нь уулзуулаад 4 ам бүлээрээ амьдраад үзье, шинэ жилээр хамтдаа байя гэсэн хүсэлт, саналыг олон удаа хэлж, гуйж арга хэмжээ авч байсан боловч нэхэмжлэгч огт хүлээж аваагүй. Иймд би гэрлэлтээ цуцлуулахгүй. Одоо охин маань манай аав ээж дээр байгаа, тэнд бүр багасаа ээнэгшиж дассан, хүү маань хэдийгээр ээжийнхээ аав ээж дээр байгаа ч бас л багаасаа манай аав ээж дээр өссөн, тэнд дассан учир, дүүтэй нь хамтад нь миний асрамжинд үлдээж өгнө үү. Би хүүхдүүдийг ээжтэй нь байнга холбоотой байлгаж чадна. Өөрөө хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж сайн хүн болгох бүрэн боломжтой. Өөрийн асрамжинд хүүхдүүдээ авсан тохиолдолд тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй, мөн хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулахад саад боохгүй тул тусгайлсан журам шүүхээс тогтоолгох шаардлагагүй.

Эд хөрөнгийн талаар бид ярилцаж эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний дагуу шийдвэрлэх боломжтой. Ер нь одоо ашиглалтанд орох, бидний захиалсан орон сууцыг ашиглалтанд орох үед нь шууд 2 хүүхдийнхээ нэр дээр гэрчилгээг авч, тэд нарт шилжүүлсэн нь 2 хүүхдийн ирээдүйд хэрэгтэй гэж бодож байна. Бусад зүйлсийн талаар эвлэрлийн гэрээнд тодорхой заасан тул өөр маргаангүй болно гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас баримтаар, А.*******гийн иргэний үнэмлэх, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 20*******.11.*******-ны өдрийн ам бүлийн болон оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлтийн 112*******000386 тоот гэрчилгээний хуулбар, 112*******003410 дугаартай хүү ын төрсний гэрчилгээний хуулбар, охин гийн төрсний бүртгэлийн лавлагаа, аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 20*******.12.02-ны өдрийн 2******* тоот тодорхойлолт, Нандин хүсэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 20*******.11.*******-ны өдрийн 137 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Хос стандарт ХХК-ийн 20*******.12.02-ны өдрийн *******/1102 тоот Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Өсөх дэнж хотхон-ы А блок, тоотын 47 м.кв талбайн хөрөнгийн үнэлгээний тайлан, тус компанийн ТЗ *******1/1******* тоот, 140600048 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүд /1 хх-ийн *******-29/, А. ийн тодорхойлолт, А.******* болон Х. нарын хооронд байгуулсан 2020.10.0*******-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, А.*******гийн ХААН банк ХХК дахь *******1811*******238 тоот харилцах дансны хуулгууд, аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2022.03.03-ны өдрийн 2022/06 тоот тодорхойлолт, иргэн С.Асан, , , , Т.*******, , , , 2019.06.11-ний өдрийн Б.ийн хүсэлт гэх баримт, гэрэл зургууд, , Т.******* нарт олгосон Шилдэг бизнесмен гэрчилгээ, Бүтээлч, соёлч өрх гэрчилгээ, Нурсауле, нарын тодорхойлолт / 1 хх-ийн 120-1*******, 149-199/ зэрэг баримтыг гаргасан.

4.Хариуцагч талаас нотлох баримтаар, Ховд аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Сургалтын менежерийн тодорхойлолт, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Засаг даргын 20*******.12.29-ний өдрийн 1342 тоот албан бичиг, , нарын Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн 20*******.12.27-ны өдрийн *******2 тоот, 2022.01.03-ны өдрийн 01 тоот тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн 2022.01.0*******-ны өдрийн 06 тоот тодорхойлолт, Рашаант өрх эрүүл мэндийн төвийн 20*******.12.27-ны өдрийн тодорхойлолтууд, 2014.11.11-ний өдрийн Х., Б. нарын Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 20*******.12.24-ний өдрийн өрхийн эмч Б.Даваажаргалын тодорхойлолт, иргэн М.Гулгану, , , , , , , Х.Телеу нарын тодорхойлолтууд, ХХК, Зоригтбаатар ХХК, Боорж баян ХХК-ийн тодорхойлолтууд /1 хх-ийн 40-61/, Э.*******н тодорхойлолт / 1 хх-ийн 241-244/, Эм Ти Эм сити инженеринг ХХК-ийн 2022.10.14-ний өдрийн 134 тоот тодорхойлолт, ХААН банк ХХК-ийн 2022.10.13-ны өдрийн 61/*******24 тоот Зээл төлөх мэдэгдэл /2 хх-ийн 43-44/, гэрэл зургууд зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.

*******. Тус шүүхийн шүүгчийн 2022.01.20-ны өдрийн 880 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022.01.31-ний өдрийн 6/923 тоот албан бичгээр ирүүлсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлө эд хөрөнгийн өмчлөл шилжиж бүртгэгдсэн талаарх баримтууд, лавлагаа /1 хх-ийн 8*******-98/, А.*******гаас ирүүлсэн 20*******.03.2*******-ны өдрийн 202049 тоот Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, А.*******гийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга, *******2 байр, 01 тоот хаягтай, 12 м.кв талбайтай, 1 өрөө, хувийн сууцны зориулалттай, үл хөдлө эд хөрөнгийн гэрчилгээ, Эм Ти Эм сити инженеринг ХХК-ийн **************17494 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын зургууд, дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа / 1 хх-ийн 104-111/,

Тус шүүхийн шүүгчийн 2022.02.20-ны өдрийн 2200 дугаартай захирамжийн дагуу гэрч Х., Э.******* нараас авсан мэдүүлэг / 1 хх-ийн134-141/,

Тус шүүхийн шүүгчийн 2022.03.09-ний өдрийн 2828 дугаартай захирамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газраас 2022.03.31-ний өдрийн 10/260******* тоот албан бичгээр ирүүлсэн, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаа, албан бичгүүд /1 хх-ийн *******6-*******9/, хүү аас асууж авсан санал /1 хх-ийн *******0-223/, шинжээч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн албан бичиг, шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 22*******-234/,

Тус шүүхийн шүүгчийн 2022.06.29-ний өдрийн 88******* дугаартай захирамжийн дагуу Эм Ти Эм сити инженеринг ХХК-ийн 2022.07.0*******-ны 112 тот албан бичгээр ирүүлсэн 20*******.03.2*******-ны өдрийн 202049 тоот Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, А.*******гийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны 00083*******373 тоот гэрчилгээ, Эм Ти Эм сити инженеринг ХХК-ийн **************17494 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын зургууд, БУ16-1476/17 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2019 оны Эм Ти Эм сити инженеринг ХХК-ийн үйлчилгээний орон сууцны барилгын загвар зураг, Б.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын төлөвлөгөөний зураг, 2020.10.01-ний өдрийн Г-201924 тоот Эм Ти Эм сити инженеринг ХХК болон Б. нарын хооронд байгуулсан Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 9-р хороонд барьж буй Өөдлөх дэнж хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ / 2 хх-ийн 6-*******/,

Тус шүүхийн шүүгчийн 2022.10.17-ны өдрийн 12988 дугаартай захирамжийн дагуу шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023.04.03-ны өдрийн 160 тоот Хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт хавсралтууд / 2 хх-ийн 76-97/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.т холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 2 хүүхэд болон өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, гэр бүлийн дундын өмч болох ашиглалтанд ороогүй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянга хороололд барьж буй Өөдлөх дэнж хотхоны А блокийн 1 дүгээр орцны 10 дугаар давхарт 3 өрөө, 76,77 м.кв талбайтай орон сууцны зэх зээлийн үнэ 2******* 310 000 төгрөг, Тоёота приус-******* маркийн автомашины үнэ 18 000 000 төгрөг, нийн 248 310 000 төгрөгөөс 2 хүүхэд болон өөрт оногдох хэсгийг гаргуулах гэж тодруулсан байна.

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад талууд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Шүүхээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин гэрдэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцсэнийг батлан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ, нөхөр Б. архины хамааралтай болж, агсам тавих, байнгын айдас түгшүүртэй, сэтгэл зүйн дарамттай нөхцөлд байдаг, гэр бүлийн халуун дулаан байдал байхгүй болсон, байнга хэрүүл маргаантай, сэтгэл санааны хүчирхийлэлтэй байлгадаг, бусадтай хардах, биед халдах, зүй бус харьцах зэрэг байдлаас цаашдаа хамтран амьдрах боломжгүй, хүүхдүүдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх тул гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай, охин , хүү нарын өөрийн асрамжид авч өсгөж хүмүүжүүлнэ, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулна, шүүхээ эвлэрэх хугацаа олгоход бид эвлэрэн хэлэлцэж хамт амьдарч чадаагүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2. Хариуцагч Б.ээс дээрх нэхэмжлэлийг үл зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй, намайг архи уудаг, байнга айдас түгшүүрт байлгадаг хүчирхийлэгч шиг тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй, би өөрөө багш хүн, хүүхдүүдийнхээ эрх ашгийг боддоггүй, гэрлэлтээ цуцлуулах гэсэн нь ойлгомжгүй, хэрэв гэрлэлтээ цуцлуулбал би өөрийнхөө асрамжид 2 хүүхдээ хамтад байлгана, 2 хүүхэд бүр багаасаа манай аав, ээж дээр минь өсч бойжсон, одоо ч охин маань байна, эхнэр 2 хүүхдээ өсгөөд хүмүүжүүлээд авч явах чадваргүй гэж үзэж байна, шүүхээс бидэнд эвлэрлийн хугацаа олгоход А.******* миний санал хүсэлтийг огт хүлээж аваагүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримтууд тогтоогдож байна.

3.1.Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б. нар нь 2013 онд танилцан 2014 оноос гэр бүл болж хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас хугацаанд хүү 2014.07.23-нд, охин 2017.07.19-нд тус тус төржээ.

А.*******, Б. нар нь 2014 оны 06 дугаар сарын 11-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн 112*******000386 тоот гэрчилгээний хуулбар, 112*******003410 дугаартай хүү ын төрсний гэрчилгээний хуулбар, охин гийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон.

3.2. Гэрлэгчид 20******* оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд тэдний хүүхдүүд болох хүү нь ээж А.*******гийн эцэг, эхийн хамт аймгийн Алтай суманд амьдарч, өсөж бойжин, сурч байгаа болох нь аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2022.03.03-ны өдрийн 2022/06 тоот тодорхойлолт, Нандин хүсэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан бусад баримтуудаар,

охин нь аав Б.ийн эцэх, эхийн хамт Ховд аймгийн Жаргалан суманд амьдарч, өсөж бойжин тус сумын хүүхдийн цэцэрлэгт суралцаж байгаа нь Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн 2022.01.03-ны өдрийн 01 тоот тодорхойлолт, Рашаант өрх эрүүл мэндийн төвийн 20*******.12.27-ны өдрийн тодорхойлолт, Жаргалант сумын Засаг даргын 20*******.12.29-ний өдрийн 1342 тоот тодорхойлолт, шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдсон.

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2., Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.-т зааснаар гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан ажиллагаа явагдаж дуусгавар болсон, түүнчлэн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1., Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасан гэрлэгчдийн эвлэрүүлэх арга хэмжээг 2 сарын хугацаагаар авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

4. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас бие биенээ болон гэр бүлийн бусад гишүүдийг үл хүндэтгэдэг, байнгын хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд 20******* оны 12 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн дээрх байдал нь бага насны хүүхдүүдийн эрүүл, тайван амьдрах орчин нөхцөл, хүүхдүүдийн хүмүүжил, боловсролд сөргөөр нөлөөлж болзошгүй, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, шүүхээс гэрлэгчдийг дахин эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд гэрлэгчид эвлэрч гэр бүлээр хамтран амьдарч чадаагүй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэж гэрлэгч А.*******, Б. нарын гэрлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

*******. Талууд хүү , нарын асрамжийн талаар маргаж байх бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2022.03.09-ний өдрийн 2828 дугаар захирамжаар шинжээчээр Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг томилсноор тус байгууллага 2023.0*******.03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гаргажээ.

Уг дүгнэлтээр шинжээчийн дүгнэлтээр хүү , охин нартай биечлэн уулзаж ярилцсан, мөн зохигчдын ахуй, нөхцөлтэй танилцаж, тэдний зан төлөв, хувийн байдлыг тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч А.*******гийн хувьд: ...хүүхдээ гэсэн сэтгэлтэй, хамт байх хүсэлтэй, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх боломжтой, хүүхдүүдийн насны онцлогт тохирсон эерэг, дэмжсэн хүмүүжлийн арга барилтай, хүүхдэдээ анхаарал халамж сайн тавьж, шаардлагатай зүйлсийг нь бэлддэг, аливаа зүйлд туслан дэмжих хандлагатай, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх, эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сурч хүмүүжүүлэхэд давуу тал ихтэй... гэж,

хариуцагч Б.ийн хувьд: ...хүүхдээ гэсэн сэтгэлтэй, хамт байх хүсэлтэй, хүүхдэд аливааг буруу талаас нь ойлгуулахгүй байх тал дээр илүү анхаардаг, аливаа зүйлд туслан дэмжих хандлагатай, хүүхдүүдийн насны онцлогт тохирсон, хүүхэд хүмүүжүүлэх эерэг зөв арга барилтай... гэж тус тус дүгнэсэн байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.- 14.*******.- , , , , , , , , , ******* *******.1.- , , , , 2******* 2*******.3.- , , , , , 26 26.1.- , 쿿濿 , , 26 26.2.- , , 26.2.1- , , 26.2.2- , , 26.2.3- , 쿿濿, , , 26.2.4- , 뿿 сан.

Зохигчдын гаргасан нотлох баримтууд, хэргийн үйл баримт, хүү А.Назарын санал, шинжээчийн дүгнэлтийг хуулийн дээрх заалтуудтай харьцуулан дүгнэж үзвэл, зохигчдын хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасан шаардлагын талаар, , хүүхдээ гэсэн сэтгэлтэй, хамт байх хүсэлтэй, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх боломжтой, хүүхдүүдийн насны онцлогт тохирсон эерэг, дэмжсэн хүмүүжлийн арга барилтай, хүүхдийн анхдагч хэрэгцээг хангах талаар адил боломжтой, мөн гэрлэгчдийн бага насны охин одоо аав Б.ийн асрамжид байгаа хэдий ч гэрлэгчдийн хүүхдүүд 6-9 настай буюу бага насны онцлог байдал, хүүхдүүдийн эрүүл мэнд, сурч боловсрох, өсч бойжих орчин нөхцөл, тэдний хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал, халамжлах байдал зэргийг харгалзан үзэж, хамтад нь ээж А.*******гийн асрамжид үлдээх нь хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгч А.******* нь хүүхдүүдэд сөрөг муу нөлөөлөл үзүүлэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг аливаа муу зуршилтай, эсхүл гэмт хэрэгт уруу татах, буруу үлгэр дууриалал болох, эд материалын болон сэтгэл санааны дарамтад байлгах зэрэг хуульд заасан хүүхдүүдийг тэжээн тэтгэх, асарч халамжлах боломжгүй гэж үзэх нөхцөл байдлууд, үндэслэлүүд баримтаар тогтоогдохгүй байна.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.1.-д эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хүүхдүүдийн эрх ашгийг дээдэлж эцэг Б. нь өөрийн төрсөн хүүхдүүдээ й байна.

Иймд хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээсэнтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан хэмжээгээр хүү , охин нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож, тэднийг сар бүр эцэг Б.ээр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

8. տ ******* 3- , , , , , , , տ 7 1- , , , 9 3- , , жээ.

Иймд нэхэмжлэгч А.******* нь хүүхдүүдийн эцэг Б.ийн , , цэг Б.ийн 26 26.1., 26.2., 26.4.- 뿿, хэрэгжүүлэхэд үүргийг нэхэмжлэгч А.*******д байна.

 

9. Зохигчдын шүүхэд гаргасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцсэн тухай 2023.06.12-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-нд ...А.******* болон Б. бидний зүгээс гэр бүл цуцлах эд хөрөнгийн маргаантай холбоотой, гэр бүлийн дундын өмч болох Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороонд Дэнжийн мянга хороололд байрлах, А блокийн 1 дүгээр орц, 10 дугаар давхарт 3 өрөө, 76,77 м.кв, зах зээлийн үнэ ханш 1*******6 08******* 000 төгрөг бүхий эд хөрөнгийг хүүхэд болох , нарт үлдээхээр тохиролцов. Харин А.*******, Б. нар орон сууцнаас өөрт оногдох хувийг авахаас татгалзсан. Мөн гэр бүлийн өр төлбөр болох 40 189 *******00 төгрөгийн өр төлбөрийг Б. Эм Ти Эм сити инженеринг ХХК-д төлж, А.*******гаас 20 094 7*******0 төгрөгийг Б.т төлж барагдуулахаар харилцан тохиролцов.

Мөн гэр бүлийн өмч хөрөнгө болох Т.Приус-******* маркийн автомашиныг /зах зээлийн үнэлгээ 10 000 000 төгрөг/ Б.ийн эзэмшил, өмчлөлд үлдээхээр тохиролцов. Автомашины улсын дугаар 69-26 УНА болно. Нэхэмжлэгчийн зүгээс автомашины оногдох хувийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. / хүү, охин, А.******* нарт оногдох хэсгээс татгалзав./ ... гэжээ.

Үүнээс үзэхэд хэрэгт авагдсан баримтаар, 2020.10.01-ний өдрийн Г-201924 тоот Эм Ти Эм сити инженеринг ХХК болон Б. нарын хооронд байгуулсан Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 9-р хороонд барьж буй Өөдлөх дэнж хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ, 20*******.03.2*******-ны өдрийн 202049 тоот Эм Ти Эм сити инженеринг ХХК, А.*******, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хооронд байгуулсан Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ-нүүдийн зүйл болох Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт баригдаж байгаа, Дэнжийн 1000 хороолол, Өсөх дэнж /Өөдлөх дэнж/ хотхоны А блокийн 1 дүгээр орц, 10 дугаар давхарт байрлах, 76,77 м.кв талбайтай, дутуу гүйцэтгэлтэй, ашиглалтанд ороогүй, шинжээчийн дүгнэлтээр 1*******6 08******* 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууцыг ашиглалтанд орох үед хүү , охин нарын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг бүртгүүлж аван тэдэнд орон сууцыг шилжүүлэхээр, уг орон сууцны үнээс А.*******, Б. нар тус бүр өөрт оногдох хэсгээс татгалзаж, одоо хариуцагч Б.ийн эзэмшилд ашиглагдаж байгаа Тоёота Приус-******* маркийн 69-26 УНА улсын дугаартай автомашиныг түүнд хэвээр үлдээж, зохигчдын тохиролцсоноор автомашины үнэ болох 10 000 000 төгрөгөөс нэхэмжлэгч А.*******, 2 хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах гэсэн шаардлагаас татгалзаж, гэр бүлийн төлөх өр болох дээрх орон сууцны захиалгын гэрээний дагуу төлөх 40 189 *******00 төгрөгийг гэрлэгчид хувааж төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

Энэхүү хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх зохигчдын эвлэрэл нь хүүхдүүдийн болон бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн гэж үзэхээр байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой байна.

 

10.Үндэсний статистикийн хорооны даргын 2023.01.23-ны өдрийн А/23 дугаар тушаалаар 2023 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 313 400 төгрөгөөр тогтоосон байх тул хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцон, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******44 6*******0 төгрөгийг хэвээр үлдээж, дутуу төлсөн 388 110 төгрөгийг, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 7******* 123 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулах, хариуцагч Б.ээс **************9 387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.,*******8 дугаар зүйлийн *******8.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1., 7.1.2.-т заасантай нийцнэ.

 

11. Хэрэгт авагдсан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023.04.07-ны өдрийн 220 000 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэхээр шинжээчийн ажлын хөлс болох 220 000 төгрөгийг хариуцагч Б. төлсөн бөгөөд нэхэмжлэгч А.*******гаас уг шинжээчийн ажлын хөлсний тал хувь буюу 110 000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул уг мөнгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2., 11*******.2.2., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.*******.-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар ******* овогт *******ын ******* //, Казбек овогт *******н /РД:ПЭ8*******0324*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар 2014.07.23-нд төрсөн хүү , 2017.07.19-нд төрсөн охин нарын эх А.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйл.ийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хүү , охин нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн *******0 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэднийг эцэг Б.ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. 26 26.*******., 26.6.хариуцагч Б.ийг хүүхдүүдтэйгээ уулах, хамт байх, тэжээн тэтгэх, асрамжлах эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүргийг нэхэмжлэгч А.*******д даалгасугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдлэх тухай хуулийн 106 дугаар зүйлйин 106.*******.-д заасныг баримтлан, Иргэний хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.-т заасны дагуу зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт баригдаж байгаа, Дэнжийн 1000 хороолол, Өсөх дэнж /Өөдлөх дэнж/ хотхоны А блокийн 1 дүгээр орц, 10 дугаар давхарт байрлах, 76,77 м.кв талбайтай, дутуу гүйцэтгэлтэй ашиглалтанд ороогүй, 1*******6 08******* 000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг ашиглалтанд орсны дараа уг орон сууцны өмчлөх эрхийн, улсын бүртгэлийн гэрчилгээг хүү , охин нарын нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж аван тэдэнд орон сууцыг шилжүүлэхээр, уг орон сууцны үнээс А.*******, Б. нар тус бүр өөрт оногдох хэсгээс татгалзаж,

хариуцагч Б.ийн эзэмшилд ашиглагдаж байгаа, зохигчдын тохиролцсоноор 10 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота Приус-******* маркийн 69-26 УНА улсын дугаартай автомашиныг Б.ийн эзэмшил, өмчлөлд үлдээж, түүний үнээс нэхэмжлэгч А.******* болон 2 хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах гэсэн шаардлагаас А.******* татгалзаж, гэр бүлийн өр болох 40 189 *******00 төгрөгийн өр төлбөрөөс 20 094 7*******0 төгрөгийг нэхэмжлэгч А.******* хариуцагч Б.т төлж барагдуулахаар харилцан тохиролцсоныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1., *******8 дугаар зүйлийн *******8.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.*******.-д зааснаар нэхэмжлэгч А.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******44 6*******0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 388 110 төгрөгийг, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 7******* 123 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулах, хариуцагч Б.ээс **************9 387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1.1., *******4 дүгээр зүйлийн *******4.1.1.-д зааснаар шинжээчийн ажлын зардалд шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д төлсөн 220 000 төгрөгийн тал хувь буюу 110 000 төгрөгийг нэхэмжлэгч А.*******гаас гаргуулан хариуцагч Б.т олгосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА