| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2023/00263/И |
| Дугаар | 182/ШШ2023/01805 |
| Огноо | 2023-06-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2023/01805
| 2023 06 13 | 182/ШШ2023/01805 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дундговь аймаг, *******, 1 дүгээр баг, ******* хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв хаягт байрлах ХК /РД:/-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажлаас халагдсан тэтгэмжийг зохих журмын дагуу гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд 16 276 *******2 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2 671 680 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Гэрч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнджав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******гаас нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгч аас гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* нь 2019.09.01-ний өдөр 1072 хувьцааны төвд мэргэжилтнээр томилогдсон. 2021.08.11-ний өдөр Нийгмийн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнээр ажилласан. Ингээд 2022.12.08-ны өдрийн Засгийн газрын онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор ажлаас чөлөөлсөн. Тушаалын хууль зүйн үндэслэл нь Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2022.10.06-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.08-ны өдрийн А/735 тоот тушаалыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг цуцалж чөлөөлсөн. Засгийн газарт эрх олгох тухай хууль бол 1991.01.04-ний өдөр түр журмаар батлагдсан энэ хууль бөгөөд 1992 онд Монгол улс Үндсэн хуулиа баталж мөрдсөн. 1992 оны Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор БНМАУ-ын Үндсэн хуулийг бүхнээ дагаж мөрдөх журмын тухай хууль гэж баталсан бөгөөд 5 дугаар зүйлд Монгол Улсын их хурал болон Засгийн газар Үндсэн хуультай харш хуулийг хэрэглэхгүй, 1996 он гэхэд хууль тогтоомжоо бүрэн шинэчилж дуусгавар болгохоор заасан. Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийтлэг хуулийг хэрэглэхгүй гэдэг нь Үндсэн хууль болон Монгол улсны нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг зөрчиж байгаа, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёсны зарчмыг зөрчсөн учраас энэ хууль нь Үндсэн хуульд харш ийм хууль юм. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг энэ хууль зөрчсөн. Хэнийг ч үндэслэлгүйгээр халах, ямар нэгэн шалтгаангүйгээр хуульд заасан эрхийг нь дордуулах эрхгүй. Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эдийн засгийн болон нийгэм соёлын эрхийн олон улсын пакт зэрэг олон улсын гэрээ, конвенцыг зөрчсөн.
Засгийн газарт эрх олгох тухай хуулиар нийтлэг хуулийг баримтлахгүйгээр таван толгой ХК-д онцгой дэглэм тогтоосон нь ажилтнуудын хуулиар хамгаалуулах эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, олон улсын гэрээг хэрэглэхгүй шүүхээр шийдвэрлэх нь Үндсэн хуульд харш шийдвэр болох юм. Ийм учраас олон улсын гэрээ конвенцыг дагаж мөрдөх Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газарт эрх олгох тухай хууль, олон улсын гэрээ конвенцтой зөрчилдвөл олон улсын гэрээ конвенцыг дагаж мөрдөх энэ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж шүүх олон улсын гэрээ конвенцыг хэрэглэх ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт шүүх бол Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн ямар ч хуулийг хэрэглэхгүй байх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан. Тийм учраас Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Хөдөлмөрийн тухай хууль болон олон улсын гэрээ конвенцтой зөрчилдөж байгаа тохиолдолд олон улсын гэрээ конвенцын хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
2021.07.02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталсан бөгөөд үүнээс харахад хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хувийн эрх зүйн харилцаа диспозитив зарчим баримтлагдах учраас энд хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу орон тоог цомхотгосон үйл баримтыг нарийвчилсан зохицуулалттай Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх юм. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах үүрэгтэй, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.
Ийм хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөх ёстой. Өөрөөр хэлбэл, бусдын эрх, эрх чөлөөг зөрчсөн этгээдэд зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэлээр тодорхой эрхийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хязгаарлах, мөн үндэсний аюулгүй байдал, бусдын эрх чөлөөг хамгаалах зорилгоор онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зөвхөн хууль тогтоомжид заасан буюу эрх зүйн онцгой дэглэм үүсгэх замаар хүний эрхийг хязгаарлах зохицуулалттай. Бусад тохиолдолд бол хүний аливаа эрхийг хязгаарлахыг хориглодог. Засгийн газрын 385 дугаар тогтоол нь өөрөө хуулиас давсан тогтоол гэж ойлгож байна.
Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүрэн эрхт төлөөлөгч нь зөвхөн тодорхой албан тушаалтныг томилох эрх олгосон, албан тушаалтныг чөлөөлөх эрх олгоогүй. Гэтэл Засгийн газрын 385 дугаар тогтоолд бүрэн эрхт төлөөлөгчид чөлөөлөх эрхийг олгосноор энэ нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаа ажилтны үндсэн эрхийг хязгаарлаж байгаа юм.
Нэхэмжлэгч Б.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлөөгүй. Мөн 80.4, 80.5.-д заасан үндэслэлээр 30 хоногийн өмнө мэдэгдээгүй. Дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн. Хамтын гэрээ хэлэлцээрт заасан тэтгэмжийн хэмжээг олгоогүй. Өөрөөр хэлбэл эрх зүйн байдлыг нь дордуулаад хуулийг хэрэглээд байгаа юм. Гэхдээ бодит үйл баримт нь бол орон тоо хасагдсан гэх үйл баримт байна. Ажилтны хуульд заасан 30 хоногийн өмнө мэдэгдэл авах, тэтгэмж авах эрхийг нь хөндсөн. Энэ бол ажилд эргүүлэн тогтоолгох хууль зүйн үндэслэл болно.
Засгийн газарт эрх олгох тухай хууль болон бүрэн эрхт төлөөлөгчийг томилж байгаа энэ шийдвэр бол компанийн засаглалтай холбоотой компанийн удирдах ажилтныг томилох энэ эрхийг олгосон. Энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэж заасан. Б.******* удирдах албан тушаал хийж байгаагүй. Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцаж байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэнэ. Энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1.-д орон тоо хасагдсан гэдэг үндэслэл байгаа. Гэтэл 30 хоногийн өмнө мэдэгдээгүй. Ажлаас халсан тушаал дээр 2022.12.08-ны өдрийн А/735 тоот тушаал төв оффисын ажилтнуудын ажлын байрны нэр орон тоонд холбогдох өөрчлөлтийг хийсэн, мөн Нийгмийн судалгаа хөгжлийн төвийг татан буулгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт энэ хуулийн хууль тогтоомжийн бүрдлийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл 2.1.-д Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж, 2.2.-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж, 2.3.-т Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гээд 2.3.1.-д Хөдөлмөрийн тухай хууль, 2.3.2-т Монгол Улсын бусад хууль гэж заасан. Монгол Улсын бусад хууль гэдэгт Засгийн газарт эрх олгох тухай хууль хамаарна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын бусад хууль хоёр хоорондоо зөрчилдөх юм бол Хөдөлмөрийн тухай хуулийг баримтална. Мөн 2.5.-д Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэхээр байгаа. Тиймээс 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөөгүй нь ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болж байгаа. 13 дахь сарын шагналт цалин нэхэмжилсэн. Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.21-ний өдрийн тушаалаар үр дүнгийн урамшууллыг олгосон байдаг. Үр дүнгийн урамшууллын хувьд хамтын гэрээний 3.3.1-т жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн нэгдүгээр улиралд олгоно гэсэн.
Б.*******гийн хувьд энэ 2022.01.01-ний өдрөөс эхлээд 2022.12.09-нийг хүртэл 12 сар 9 хоног ажилласан. Ажилтан Б.*******д үр дүнгийн урамшуулал 6 сарын цалингаар тооцож урамшуулал олгох үндэслэлтэй. Олгохгүй байгаа үндэслэл тодорхойгүй. Монголын оюутны холбоонд ажилладаг байсан гэдэг энэ үндэслэлээр Б.*******г ажлаас нь халсан. Гэтэл Б.******* Монголын оюутны холбооны гишүүн байгаагүй, тэнд ажиллаж байгаагүй. Мөн ажилласан хугацааны цалингаа авах хууль зүйн үндэслэлтэй. Энэ бүх ажилтнуудад өгсөн. Хувь нэмэр оруулсан хүнд өгсөн гэж тайлбарласан нь ойлгомжгүй, хувь нэмэр оруулсан гэдгийг яаж үнэлэх юм, үнэлгээ байхгүй. Үр дүнгийн урамшууллын, ямар нэгэн ажлын гүйцэтгэлийг үнэлээгүй, нийтэд нь шагналт цалин, урамшуулал олгосон байдаг. Тиймээс нэхэмжлэгч Б.******* авах эрхтэй. ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.05.03-ны өдрийн А/241 дүгээр тушаалд цалин хөлс олгох журмын 3.1-д заасны дагуу 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэгдүгээр улиралд багтаан олгоно гэж байгаа. Энэ бол ажилласан хугацааных нь цалин учраас Б.******* 13 дахь сарын цалинг авах эрхтэй.
Хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд таван толгой ХК-д 2023.01.05-ны өдөр гомдлоо гаргасан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байж болно. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. 2023.01.25-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдаан дээр Б.******* өргөдлөө сольсон. Анхны 2023.01.05-ны өргөдөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тэтгэмжийг нэхсэн. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсанд гомдолтой байгааг хэлсэн. Гэтэл хугацаа дууссан гэдэг үндэслэлээр гомдлыг хүлээж аваагүй. Мөн чи хэрэв ажлаас халагдсан асуудлаар хэлэлцүүлэх гэж байгаа бол тэтгэмжийн асуудлаасаа татгалз гээд гарын үсэг зуруулсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх эрхтэй.
Засгийн газрын 2022.04.13-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм-р өргөдөл гомдлыг хүлээж авахгүй байх, хугацаа хэтэрсэн гэдэг асуудлаар хүлээж авахаас татгалзах ийм эрх байхгүй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар ХК нь 2023.01.13-ны өдөр өргөдөл гомдол гаргаснаас хойш Хөдөлмөрийн маргаан таслан комиссын бүрэлдэхүүнийг өөрчилж шийдвэрлэсэн. Засгийн газрын тогтоолын 2.13 дахь хэсэгт заасан комиссын анхны хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч даргалж тус хуралдааны комиссын дарга болон нарийн бичгийн даргыг гишүүд зөвшилцөж сонгохоор байгаа. Комиссын дарга болон нарийн бичгийн даргын үүргийг нэг талын төлөөлөгчид нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй. Өөрөөр хэлбэл, комиссын дарга нь ажил олгогчийн төлөөлөгч байгаа бол комиссын нарийн бичгийн дарга нь ажилтны төлөөлөгч байх ёстой. Энэ комиссын дүрмийн 2.5, 2.6, 2.7 дахь хэсэгт талуудын төлөөлөл гэж юу болох, талуудын төлөөлөл гэдгийг яаж сонгох юм гэдгийг заасан. Гэтэл бүрэн эрхт төлөөлөгчийн тушаал дээр ажил олгогчийн төлөөлөгчөө батлахдаа шууд коммисын дарга, нарийн бичгийн даргыг томилсон байдаг нь тус Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэлдээгүй, хууль бус бүрэлдэхүүн болсон гэж үздэг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.4.-т зааснаар энэ хуулийн 156.3-т заасан төлөөлөгч нь аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны бүрэлдэхүүнд хамаарах албан тушаалтан байхыг хориглосон. Өөрөөр хэлбэл байгууллагыг төлөөлж, захиргаа удирдлагын газрыг төлөөлж оролцох ийм төлөөлөл байхыг энэ зохицуулалтаар хориглосон. Гэтэл н.Уянга, нар нь бүгд удирдах албан тушаалтнууд, захиргааны ажилтнууд байгаа. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 156.4.т заасан байгууллагын захиргааны бүрэлдэхүүнд хамаарах ажлын албан тушаалтан байхыг хориглоно гэснэ заалтыг зөрчиж бүрэлдэхүүн томилогдсон. Гэрчээр оролцож байгаа шүүхэд Эрдэнэ ХК-ийг төлөөлж оролцож байсан. Өөрөөр хэлбэл комиссын нарийн бичгийн даргаар ажиллачихаад дараа нь байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа нь комиссын дүрэмд заасан хараат бус байх, ёс зүйн дүрэм журмыг дагаж мөрдөхгүй байгаагийн илэрхийлэл юм.
Өөрөөр хэлбэл, энэ комиссын төлөөлөгч бол ажил олгогчоос ч, ажилтнаас ч тэр хамааралгүй байх ёстой. Тийм учраас 2023.01.25-ны өдрийн Хөдөлмөрийн маргаан таслан комиссын хуралд Б.Доржсамбуугийн өргөдлийг нь өөрчлүүлээд, өргөдлөөс нь зөвлөгөө өгөөд, хэд хэдэн удаа тайлбарласны дагуу татгалзуулж байгаа ийм үйл баримтууд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар гаргасан нотлох баримт болох 2023.01.25-ны өдрийн видео бичлэг байдаг, энэ видео бичлэг дундаа хэд хэдэн удаа тасалдсан байгаа. Энэ видео бичлэг бүрэн байдлаар олгогдоогүй. Энэ нь өөрөө шүүхэд зориудаар өөрт ашигтай нотлох баримтыг бүрдүүлж байгаа учраас захирамжийн биелэлт бүрэн дүүрэн хангагдаагүй гэж үзнэ.
Үндэсний гурван талт зөвшилцөх хорооны тогтоол буюу нийгмийн гурван талт ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бүрдсэн үндэсний гурван талт нийгмийн түншлэлийн хорооны 8 дугаар тогтоол, 14 дүгээр тогтоолууд байдаг. 2022.08.17-ны өдрийн тогтоолоор Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн маргааныг зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүнийг томилсон. Үйл ажиллагаа явагдсан боловч маргааныг 2023.01.05-ны өдөр хүртэл шийдвэрлээгүй. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.-т зааснаар ажилтан өөрөө ажлаас үндэслэлгүй халагдсан маргааны хувьд шийдвэрлэх боломжгүй гэж үзэх юм бол өөрөөр хэлбэл маргаан таслах комисс болон гурван талт хороогоор орох боломжгүй байна гэж үзэж түүнийгээ нотлох юм бол, шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хамаарахгүйгээр шууд шийдвэрлэх ийм хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.*******г урьд эрхэлж байсан Нийгмийн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулахыг даалган, 13 дахь сарын шагналт цалинд--16 276 *******2 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2 671 680 төгрөг, жилийн үр дүнгийн урамшуулалд 16 276 *******2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан нэгж татан буугдсан бол ижил төрлийн ажлын байрыг ажилтанд санал болгох үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2.-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ хэрэгт өгсөн болно гэв.
2.Хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч байна. ХК-ийн ТУЗ-ийн 2021.06.29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор төв оффист 200, салбар буюу уурхайд 746, нийт 946 орон тооны дээд хязгаарыг тогтоосон. Гүйцэтгэх захирлын 2021.06.30-ны өдрийн А/183 тоот тушаалаар ТУЗ-өөс баталсан орон тооны хүрээнд ажлын байр болон орон тооны жагсаалтыг баталж, Нийгмийн судалгаа хөгжлийн төвийг дарга, мэргэжилтэн гэсэн 2 орон тоотой байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Дотоод хяналт эрсдлийн газраас ТУЗ-ийн тогтоолын хэрэгжилтийн талаар 2021.11.17-ны өдрийн 09 тоот дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр Нийгмийн судалгаа хөгжлийн төв нь бусад салбар нэгжийн ажлын чиг үүрэгтэй давхцалтай, шаардлагатай нэгж биш байна гэж татан буулгах нь зүйтэй гэж дүгнэж танилцуулагдсан байдаг. ТУЗ-ийн 2021 оны 28 дугаар тогтоол гарснаас хойш 2022 онд ТУЗ-ийн 27 дугаар тогтоол хэмнэлтийн хуультай холбоотойгоор гарч дэд захирлуудыг чөлөөлж, компанийн орон тооны дээд хязгаар болон бусад заалтыг хэвээр үлдээсэн.
Монгол улсын Засгийн газраас 385 дугаар тогтоолоор, 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулиар ХК дээр тусад нь онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Энэ онцгой дэглэмийг зүгээр аж ахуйн нэгж компаниуд дээр тогтоодоггүй. Энэ нь санхүүгийн хувьд үндсэн үйл ажиллагаа, нүүрс тээвэртэй холбоотойгоор зайлшгүй шаардлагаар онцгой дэглэм шаардлагатай гэж үзэж тус компанид онцгой дэглэм тогтоосон. Бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шаардлагатай гэж үзсэн асуудлаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож даалгасан. ТУЗ-ийн баталсан бүтцэд байхгүй нэгж, албыг буюу нийт 12 алба, нэгжийг татан буулгах шийдвэр гаргасан байдаг юм. Ингээд 2022.12.08-ны өдрийн А/735 дугаар тогтоолоор Нийгмийн судалгаа хөгжлийн төв буюу Б.*******гийн ажиллаж байгаа нэгжийг татан буулгаж шийдвэрлэсэн. Засгийн газрын 385 дугаар тогтоолын 3.1 дэх хэсэгт заасан зохион байгуулалт болон оновчтой тогтоох, шинэчлэх шаардлагын хүрээнд Нийгмийн судалгаа хөгжлийн төв бол хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа зэрэг бусад салбар нэгжийн үндсэн үйл ажиллагаатай давхцсан гэж үзсэн. Үүнтэй холбоотой мэргэжилтэн Б.*******г 2022.12.08-ны өдрийн Б/1432 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч одоо байхгүй болсон нэгж, албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлага гаргаж боломжгүй шаардлага гэж үзэж байна. Бүрэн эрхт төлөөлөгчийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй.
Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч өөрт нь эрх олгосон хууль болон журмалсан Засгийн газрын 385 дугаар тогтоол гээд онцгой журмыг хэрэглэсэн. Энэ нь өөрөө хууль болон хууль тогтоомжоор эрх олгосон тушаал шийдвэрийг үндэслэсэн. Үүнийг хуулийн зөрчсөн буюу огт хуулийг үндэслээгүй тушаал гэж үзэх үндэслэл байхгүй. 1991 оны энэ хуулийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж хэн тогтоосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Засгийн газрын тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байна. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7.-д зааснаар Засгийн газрын тогтоол гарснаасаа хүчин төгөлдөр байдаг. Монгол улсын иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч бол урьдчилан шийдвэрлэх ажиллагааны урам зөрчсөн гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдснээс хойш 30 хоногийн дотор хандах ёстой. Б.******* 2023.01.05-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд хандахдаа би тэтгэмжээ нэг сар биш 3-5 сараар тооцуулж авах ёстой гэж хандсан. Түүнээс биш ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй гэсэн талаар хандаагүй. Ингээд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2023.01.25-ны өдөр хуралдаанаар өргөдөл гомдлыг хүрээнд судалж хэлэлцсэн. Хуралдааны явцад Б.******* өргөдлөө дэмжиж байна гэдэг асуудал яригдаад хурлын тэмдэглэл, бичлэг хэргийн материалд авагдсан байгаа. Хуралдааны явцад өмгөөлөгчтэйгөө зөвшилдсөн, хөдөлмөрийн маргаан таслах комиссын даргаас өргөдлөө ав гэх талаар шаардаж, дарамталсан зүйл байхгүй. Өөрөө өргөдлөө буцааж авсан, өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд би эргэж орж хэлье гээд би өргөдлөөсөө татгалзаж байна гэж татгалзсан. Ийм л асуудал байгаа.
2023.01.25-ны өдрөөр тушаал, шийдвэр үндэслэлгүй гэсэн асуудал яригдсан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын даргын 2023.01.30-ны өдрийн албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2.-т зааснаар 30 хоногийн дотор тушаал үндэслэлгүй талаар мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд гаргаагүй, хүлээж авах боломжгүй, шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгээгүй байна гэж хариу өгсөн байдаг.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй, 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай нарийвчилсан зохицуулалттай хуулийн заалтыг үндэслэн онцгой дэглэм тогтоосон үед ажлаас чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5.-д заасны дагуу мэдэгдэл өгөх боломжгүй, мэдэгдэл өгөөгүй нь Засгийн газрын 385 дугаар тогтоолыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшуулал нэхэмжилсэн. Б.*******гийн хувьд 2022.12.08-нд ажлаас чөлөөлөгдсөн. Цалин хөлс болон урамшуулал олгох журмаар тухайн жилд ажилласан ажлын бичмэл тайлан, гүйцэтгэл зэргийг үндэслэж 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшуулал олгогддог. 2022.12.31-ний өдрийн тушаалаар жилийн үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг Б.*******д олгох үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчид ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2022.03.16-ны өдрийн G/2022/0157 тоот ажил олгогч болон Б.******* нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023.01.06-ны өдрийн 3/44 тоот албан бичиг, ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.08-ны өдрийн Б/1432 тоот Б.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал, төрийн сангаас гаргасан Б.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /1 хх-ийн 3-9/, Голомт банк ХХК дахь Б.*******гийн 1505151331 тоот дансны хуулга зэргийг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар, регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл, Б.*******гаас 2023.01.06, 2023.01.25-ны өдрүүдэд ХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл, 2023.01.25-ны өдрийн ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны Т-23/05 тоот тэмдэглэл, 2023.01.30-ны өдрийн 23/08 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, ХК-ийн ТУЗ-ийн 2021.06.29-ний өдрийн 28 дугаар Компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт, Гүйцэтгэх захирлын 2021.06.30-ны өдрийн А/183 тоот Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт, 2022.12.08-ны өдрийн А/375 тоот Компанийн бүтцийн нэгжээс Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийг татан буулгах тухай тушаал, 2022.12.20-ны өдрийн А/753 тоот Ажилтнуудад шагналт цалин олгох тухай, А/752 тоот Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалууд /хх-ийн 16, 21,26, 28-39, 49-50/, Гүйцэтгэх захирлын 2018.12.19-ний өдрийн А/462 тоот тушаалаар баталсан ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журам, Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, 2020.10.23-ны өдрийн ЭТТ-2018/140-2 тоот ХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ, Гүйцэтгэх захирлын 2022.07.01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам, 2022.10.25-ны өдрийн А/677 тоот Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаал, түүний 2, 12 дугаар хавсралт, 2022.12.09-ний өдрийн Б/1*******9 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох тухай тушаал, ХК-ийн ТУЗ-ийн 2022.05.25-ны өдрийн 27 дугаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол, хавсралт /хх-ийн 103-129/, 2021.11.17-ны өдрийн 09 тоот ХК-ийн Дотоод аудитын албаны дүгнэлт /хх-ийн 131-133, 156-158/, Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 дугаар Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоол, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаартай ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, 2022.12.23-ны өдрийн ХК-ийн төлбөрийн даалгавар /хх-ийн 154-155, 179/ зэргийг тус тус гаргаж,
5.Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023.04.10-ны өдрийн 4411 дугаартай захирамжийн дагуу ХК-ийн дүрэм, тус компанийн Гүйцэтгэх захирлын 2022.03.16-ны өдрийн А/124 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам, ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.01.16-ны өдрийн А/15 тоот Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт, 2023.02.03-ны өдрийн А/42 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын ажиллах журам, видео бичлэг бүхий сиди / хх-ийн 70-90/,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2023.04.19-ний өдрийн 4909 дугаартай захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн 1 ширхэг сидид хуулбарласан видео бичлэг буюу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023.01.25-ны өдрийн хуралдааны бичлэгт шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл /хх-ийн 134-149/,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2023.05.08-ны өдрийн 5832 дугаар захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн 2022.12.20-ны өдрийн огноотой, ХК-ийн ажилтнуудын үндсэн цалингийн дундаж гэх баримт, Гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752 тоот Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, түүний 2 дугаар хавсралт /хх-ийн 171-177/, гэрчүүд , нарын мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ؿ тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* гч байгууллагад богдуулан Нийгмийн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтний 㿿 , ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, ажлаас халагдсан тэтгэмжийг зохих журмын дагуу гаргуулах, үр дүнгийн урамшуулалд 16 276 *******2 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2 671 680 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас халагдсан тэтгэмжийг зохих журмын дагуу гаргуулах тухай шаардлагаас татгалзсан байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн ажлаас халагдсан тэтгэмжийг зохих журмын дагуу гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг, нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсгийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ,
1.2.1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан эрхийг болон олон улсын гэрээ конвенцийн заалтыг зөрчсөн, тус хуулийн 1 дүгээр зүйлд ...нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр... гэж заасан нь өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн заалт бөгөөд шүүх ажилтны эрхийг зөрчсөн энэ зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй, хувийн эрх зүйн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэх ёстой, Засгийн газарт эрх олгох тухай хуулиар гүйцэтгэх захиралд томилох бүрэн эрхийг олгосноос ажилтныг чөлөөлөх эрхийг олгоогүй тул нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын Б/1432 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй бөгөөд урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингаа авах эрхтэй,
1.3. Хамтын гэрээний 3.3.1-д зааснаар нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалингаар тооцон нэхэмжлэгчид 13 дахь сарын шагналт цалин болон үр дүнгийн урамшууллыг ажил олгогч олгох үүрэгтэй тул нийт 18 948 152 төгрөгийг шаардах эрхтэй,
1.4.Хариуцагч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүнийг томилохдоо ажил олгогчийн төлөөллийн бүрэлдэхүүнд захиргааны , зэрэг захиргааны ажилтныг томилж Хөдөлмөрийн тухай хуульд заасан захиргааны бүрэлдэхүүнд хамаарах албан тушаалтан томилохыг хориглосон заалтыг зөрчиж байгуулсан, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаж Б.******* гомдол гаргасан боловч өргөдлийг нь өөрчлүүлсэн байдаг, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар маргаанаа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзвэл ажилтан шууд шүүхэд хандах эрхийн дагуу 2023.01.06-ны өдөр шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч байгууллага нь үл зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ,
2.1. 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуульд зааснаар чухал шаардлагатай үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоож арга хэмжээ авах эрхийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол гарч ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж, байгууллагын зохион байгуулалт бүтцийг оновчтой шинэчлэн тогтоох, шаардлагатай тохиолдолд ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгон шийдвэрлэсэн.
2.2. Үүний дагуу 2022.12.08-ны өдрийн Гүйцэтгэх захирлын 2022.12.08-ны өдрийн А/375 тоот тушаалаар Нийгмийн судалгаа хөгжлийн төв нь татан буугдаж, үүнтэй холбогдуулан мэргэжилтэн Б.*******г Б/1432 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.
2.3. Нэхэмжлэгч нь 2023.01.05-нд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст зөвхөн ажлаас халагдсаны тэтгэмжийг авах тухай гомдол гаргасан бөгөөд уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх үед гомдлоосоо татгалзсан. Гэтэл 2023.01.25-нд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 30 хоногийг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээлгээгүй байсан. Хуульд заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх урьдчилсан журмыг зөрчсөн.
2.4. Б.******* нь ажлаас чөлөөлөгдсөний дараа Гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752, А/753 тоот тушаалын дагуу ажилтны тайланг үндэслэн олгогдсон шагналт цалин, жилийн үр дүнгийн урамшуулалд хамаарахгүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
3.1.Нэхэмжлэгч Б.******* нь 2019.08.11-нээс эхлэн ХК-ийн 1072 хувьцаа төв-д мэргэжилтнээр, 2021.08.11-нээс Нийгмийн судалгааны хөгжлийн төвийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан бөгөөд 2022.12.08-ны өдрөөр тасалбар болгон ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь 2022.03.16-ны өдрийн G/2022/0157 тоот Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, Гүйцэтгэх захирлын 2022.12.08-ны өдрийн Б/1432 тоот Б.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал, төрийн сангаас гаргасан Б.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, зэргээр нотлогдсон.
3.2. Ажил олгогч ХК-ийн Гүйцэтгэх захирлын дээрх Б/1432 тоот тушаалаар Б.*******г ажлаас чөлөөлөхдөө БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дах заалт, 3 дах заалтын 3.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэжээ.
3.3. Хариуцагч ХК-ийн ТУЗ-ийн 2021.06.29-ний өдрийн 28 дугаар Компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралтаар тус компани нь 9 газар, 21 хэлтэс, 3 алба, 3 хороо, 1 уурхай гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй байхаар баталсан бөгөөд үүний дагуу Гүйцэтгэх захирлын 2021.06.30-ны өдрийн А/183 тоот Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтаар төв оффисын орон тоог 200 байхаар, А/184 тоот Салбарын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаалаар салбарын орон тоог 746 байхаар тус тус баталсан.
Түүнчлэн Гүйцэтгэх захирлын 2021.06.30-ны өдрийн А/182 тоот Компанийн алба нэгжийг шинэчлэн байгуулах тухай тушаалаар 16 алба, 3 төвийг нэмж байгуулсан байна.
Энэ тухай 2021.11.17-ны өдрийн 09 тоот ХК-ийн Дотоод аудитын албаны дүгнэлтэд тусгажээ.
3.4.Үүний дараа ХК-ийн ТУЗ-ийн 2022.05.25-ны өдрийн 27 дугаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол, хавсралтаар 9 газар, 21 хэлтэс, 3 алба, 3 хороо, 1 уурхай байхаар компанийн бүтэц зохион байгуулалтыг баталсан.
Гүйцэтгэх захирлын 2022.10.25-ны өдрийн А/677 тоот Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаал, түүний 12 дугаар хавсралтаар тус компанийн Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийн үндсэн үйл ажиллагааны чиг үүрэг-ийг баталсан байх бөгөөд Гүйцэтгэх захирлын 2022.12.08-ны өдрийн А/735 тоот тушаалаар дээрх Нийгмийн судалгаа, хөгжлийн төв-ийг татан буулгаж шийдвэрлэсэн байна.
Эдгээр үйл баримтууд тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон.
3.5. Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг үндэслэн төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон байна.
Засгийн газрын 2023.04.21-ний өдрийн 28 дугаар Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоолоор тогтоолоор Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 3 дугаар зүйлд заасныг үндэслэн улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгажээ.
4. Нэхэмжлэгч Б.*******г ажлаас чөлөөлсөн ХК-ийн Гүйцэтгэх захирлын Б/1432 тоот тушаалд Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Б.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2022.12.08-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгон шийдвэрлэжээ.
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дүгээр дэх хэсэгт Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж, 2 дугаар зүйлд Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1/.Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох... гэж заасан.
Дээрх хуулийн дагуу Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоол гарч, хариуцагч байгууллагад 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, тогтоолын 3 дах хэсэгт Онцгой дэглэмийн хугацаанд ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараах албан тушаалтанд даалгасугай: 3.1. компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад... гэсэн байна.
Эдгээрээс үзэхэд иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн, улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад зорилгоор хариуцагч байгууллагад тусад нь 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон үед өөрт олгосон эрх, үүргийн хүрээнд ХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэн Гүйцэтгэх захирал /Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч/-ийн 2022.12.08-ны өдрийн А/735 тоот тушаалаар бүтцийн нэгж болох Нийгмийн судалгаа, хөгжлийн төв-ийг татан буулгаж, үүнтэй холбоотойгоор Б/1432 тоот тушаалаар мэргэжилтэн Б.*******г ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх захирал /Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч/ нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйл, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор тогтоосон онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх эрхтэй буюу эрх бүхий этгээдээс олгосон эрх хэмжээний хүрээнд Б/1432 тоот тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Түүнчлэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа, мөн Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг эрх бүхий байгууллагаас хянаж хүчингүй болгож, өөрчилсөн талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байгааг тус тус дурдах нь зүйтэй.
5. Хариуцагч байгууллагын зохион байгуулалт, бүтцээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийгмийн судалгаа, хөгжлийн төв татан буугдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1.-д заасан үндэслэлийг бий болгосон бөгөөд уг нэгж татан буугдахаас 1 жилийн өмнө 2021.11.17-ны өдрийн 09 тоот ХК-ийн Дотоод аудитын албаны дүгнэлтэд ...компанийн дүрэмд заасан үндсэн үйл ажиллагаатай холбоогүй Нийгмийн судалгаа, хөгжлийн төв гэх нэгжийг байгуулсан нь Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас 2020 оны 01/3008 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлд нийцэхгүй бөгөөд ТУЗ-ийн 2021.06.29-ний өдрийн хурлаас компанийн үндсэн үйл ажиллагаанд холбогдох нүүрс баяжуулах үйлдвэр барих, усны хоолой татах, конвейрийн систем нэвтрүүлэх, эзэмшиж буй бусад лицензийн талбайн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэх, ордын нөөцийг тогтоох, шинэ суурьшлын бүс байгуулах гэх зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий нэгж, алба байгуулах зөвшөөрлийг олгосон гэдгийг анхаарч уг нэгжийг татан буулгах шаардлагатай... гэж дүгнэсэн байна.
Нэгэнт нэхэмжлэгч Б.*******гийн эрхэлж байсан ажлын байр үгүй болж, харьяалах алба /төв/ нь татан буугдсан энэ тохиолдолд түүнийг урьд эрхэлж байсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д заасан сэлгэн ажиллуулж байгаа, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасан ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд 60.3.-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хувьд ч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцохоор заасан байна.
Иймд нэхэмжлэгчид ижил төрлийн ажлын байрыг санал болгож тохиролцох үүргээ ажил олгогч биелүүлээгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2.-д заасныг зөрчсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4., 80.5.-д заасны дагуу ажил олгогч нь ажилтанд ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 30-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх боловч, тухайн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд бий болсон онцлог нөхцөл байдал, шаардлагын улмаас эрх бүхий этгээдээс олгосон эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн онцгой дэглэм тогтоосон 6 сарын хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээг үгүйсгэх, Б/1432 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.
7.Хэрэгт авагдсан ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.07.01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ын 3.10-т Төв оффисын ажилтны мэдлэг, мэргэшил, туршлага, ажлын үр дүн, гүйцэтгэл зэргийг үндэслэн улирлын шагналт цалинг холбогдох журмын дагуу дараа улирлын эхний сард Гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно, 3.15-д Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан Гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно заасан бөгөөд Гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/753 тоот Ажилтнуудад шагналт цалин олгох тухай тушаалаар тус компанийн ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалинг, А/752 тоот Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, түүний хавсралтаар нийт ажилтанд үндсэн цалингийн дунджаар тооцож жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг тус тус олгожээ.
Гүйцэтгэх захирлын 2018.12.19-ний өдрийн А/462 тоот тушаалаар баталсан ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журам-ыг баталсан байх ба журмын 3.1.1-3.1.6-д заасан ажлын төлөвлөгөөний биелэлт, компанийн удирдах ажилтан болон нэгжийн удирдлага, шуурхай зөвөлгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, идэвх санаачилга, шинэ санал санаачилга, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, сахилга хариуцлага гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэж, 3.2-т зааснаар Гүйцэтгэх захирлын тушаалаар 4.1.1, 4.1.2- т заасан улирлын шагналт цалин, жилийн үр дүнгийн урамшуулал олгохоор зохицуулжээ.
Хэрэгт уг журмын 5.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.*******гийн ажлын үзүүлэлтүүдийг дүгнэсэн үнэлгээний хуудас, шагнал, урамшуулал олгох тухай нэгжийн удирдлагын санал, хурлын тэмдэглэл, тухайн нэгжийн нэгдсэн тайлан зэрэг баримтууд авагдаагүйн дээр нэхэмжлэгч Б.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа, Гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752 тоот, А/753 тоот тушаалаар тус компанийн нийт ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалин, жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгосон байна.
8.Эдгээр үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.*******д дээрх журмын дагуу 13 дахь сарын шагналт цалин, жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул 2020.10.23-ны өдрийн ЭТТ-2018/140-2 тоот ХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний 3.3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3-т заасны дагуу уг урамшуулал болон шагналт цалинг олгох үндэслэл тогтоогдохгүй байгаагийн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д заасан зохицуулалттай нийцэхгүй байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д Энэ хуулийн 65.4.2., 80.1.1., 80.1.2., 80.1.3.-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд...дараахь хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжид 2 671 680 төгрөг олгогдсон нь Гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/1*******9 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох тухай тушаал, 2022.12.23-ны өдрийн ХК-ийн төлбөрийн даалгавар, Б.*******гийн Голомт банк ХХК дахь харилцах дансны хуулга зэргээр нотлогдсон.
10. Нэхэмжлэгч Б.*******гаас 2023.01.06-ны өдөр ХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст ажлаас халагдсаны тэтгэмж авах талаар, мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт болон шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэл гомдлыг, тэрээр 2023.01.25-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст дахин дээрх гомдлоо тус тус гаргасан байна.
Хариуцагч ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.01.16-ны өдрийн А/15 тоот Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтаар тус комиссын бүрэлдэхүүнийг баталсан байх бөгөөд тус комиссын хуралдаанаар Б.*******гаас гаргасан 2023.01.06-ны өдрийн гомдлыг хэлэлцэх үед гомдол гаргагч ажилтан гомдлоосоо татгалзсан талаар шийдвэрлэжээ.
Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос Б.*******гийн 2023.01.25-ны өдөр гаргасан гомдлыг хянаад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д заасан шаардлагыг хангаагүй, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, гомдол гаргах хугацааг шүүхийн байгууллагад хандан сэргээлгэх эрхтэй талаар дурдаж 2023.01.30-ны өдөр хариу хүргүүлсэн байна.
Түүнчлэн Б.*******д гомдлын талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023.01.06-ны өдрийн 3/44 тоот албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт одоогоор байгуулагдаагүй байна. Иймд шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгчээ.
Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан 2023.01.06, 2023.01.25-ны өдрүүдийн өргөдөл, 2023.01.25-ны өдрийн ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны Т-23/05 тоот тэмдэглэл, 2023.01.30-ны өдрийн 23/08 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, хариуцагчаас ирүүлсэн 1 ширхэг сидид хуулбарласан видео бичлэг буюу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023.01.25-ны өдрийн хуралдааны бичлэгт шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл, гэрүүд , нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон.
Дээрхээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон...тухайн ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор... ажилтан шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2022.12.08-ны өдрийн Б/1432 тоот тушаалд 2023.01.06-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй байх тул хариуцагч талын нэхэмжлэгч 2023.01.25-нд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 30 хоногийг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээлгээгүй, хуульд заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх урьдчилсан журмыг зөрчсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.4.-т Энэ хуулийн 156.3.-т заасан төлөөлөгч нь аж ахуйн нэгж байгууллагын захиргааны бүрэлдэхүүнд хамаарах албан тушаалтан байхыг хориглоно гэж заасан бөгөөд ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.01.16-ны өдрийн А/15 тоот Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтаар батлагдсан тус комиссын бүрэлдэхүүнд томилогдсон комиссын дарга , нарийн бичгийн дарга нар нь хариуцагч байгууллагын захиргааны албан тушаалтан гэх талаар хэрэгт баримт авагдаагүй байна.
Мөн нэхэмжлэгч Б.*******гийн хөдөлмөрийн маргаантай холбоотой өргөдөл, гомдлыг тус Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос шийдвэрлэхдээ ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.02.03-ны өдрийн А/42 тоот тушаалаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын ажиллах журам-ыг зөрчсөн талаар хэрэгт баримт байхгүй байна.
12. Дээрх нөхцөл байдлуудаас, нэхэмжлэгч Б.*******гийн урьд эрхэлж байсан Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулалд 18 948 152 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч нь гэнэт ажлаас халагдсан тэтгэмжийг зохих журмын дагуу гаргуулах гэсэн шаардлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэлээ.
И лийн 115 дугаар зүйлий 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлий 160.1.2.- удирдлага болгон
:
1.պ уулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1., 101 дүгээр зүйлийн 101.1.- нэхэмжлэгч Б.*******гийн, хариуцагч ХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ХК-ийн Захиргаа удирдлагын газрын Нийгмийн хөгжил судалгааны төвийн мэргэжилтний ажилд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд 16 276 *******2 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2 671 680 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь ажлаас халагдсан тэтгэмжийг зохих журмын дагуу гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4.И лийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ШҮҮГЧ .