| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-07-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
2025 07 09 2025/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү,
Шүүгдэгч: Б.Т
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт Б**********ын Т**********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******************************************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Т********** согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** багийн нутаг дэвсгэрт байх "**** *******” ХХК-ийн уурхайн бүсэд хамт ажилладаг М.О**********ын өмчлөл, эзэмшлийн **** ӨМҮ улсын дугаартай "Toyota Prius 20" загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаархгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган зорчигч Б.Б**********ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т********** нь мэдүүлэхдээ: “Бүх буруугаа хүлээн зөвшөөрөөд ойлгож байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Наранхүү нь дүгнэлт болон тайлбартаа: “Улсын яллагчийн дүгнэлт. Гэм буруутайд тооцуулах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү би, прокурорын тухайн хуулийн 17,19 дүгээр зүйл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон ердийн журмаар хянан хэлэлцэх ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн Б.Т**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б. Т********** согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** багийн нутаг дэвсгэрт хамт ажилладаг М.О**********ын өмчлөл, эзэмшлийн **** ӨМҮ улсын дугаартай "Toyota Prius 20" загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.2 дахь хэсгийг зөрчсөн тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Б**********ын биед хөнгөвтөр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хэрэгт авагдсан. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудын талаар хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай агуулгын хувьд зөрөөгүй үйл баримтыг хангалттай тогтоож чадсан баримтууд гэж улсын яллагчийн зүгээс үзсэн. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, согтуурлын зэрэг шалгуулж буй гэрэл зураг, тэмдэглэл үзүүлэлт, Б.Б**********ын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Т**********ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б**********ын мэдүүлэг, гэрч Б.О**********гийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.О**********ын мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай дүгнэлт, “Ашит билгүүн” ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээч Я. С**********ын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн **** тус тус дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд хэрэгт цугласан байдаг. Шүүгдэгч Б.Т**********, хохирогч Б.Б**********, гэрч О.Ө********** нар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** багийн нутаг дэвсгэрт байх “****** ****” ХХК-ийн уурхайн бүсэд техникийн амралтын байранд буюу кемп дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Ийнхүү согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 0.90 хувийн согтолттойгоор Б.Т********** 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** баг нутаг дэвсгэрт байх автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гарган онхолдож уг зам тээврийн ослын улмаас зорчигч Б.Б**********ын биед хүндэвтэр хохирол зорчигч О.Ө********ын биед гэмтэл тогтоогдоогүй үйл баримт авагдсан. Зорчигч Б.Б**********ын биед учирсан баруун хавтгай дискний талд хугарал, тархи доргилт, шарах зүүн шанаанд зулгаралт, дух, хамар, хацар, эрү, хүзүү, бүсэлхий зулгаралт бүхий гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр хохиролд хамаарах бөгөөд энэ нь яллагдагч Б.Т**********ийн зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ба эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. Хууль зүйн дүгнэлтийн хувьд энэхүү тээврийн хэрэгслийг жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, жолоодох эрхгүй эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон гэсэн хүнийг ойлгохоор хууль тогтоогч тайлбарлан баталсан. Б.Т**********д эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болж байна. Шүүгдэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогддог. Монгол улсын эрүүл мэнд спортын сайд, хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/131, А/138 дугаартай тушаалаар жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5 дугаар зүйл амьсгал дахь спиртийн агууламж 20 промиль цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль хувиас дээш гаруул согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Б.Т**********ийн амьсгал дахь спиртийн агууламж 0.90 хувь гарсан нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтай байна. Шүүгдэгч Б.Т**********ийн үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан буюу тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад зам тээврийн осол гарган хохирогч Б.Б*********ын биед хүндэвтэр хохирол учруулсан нь хангалттай үндэслэл байгаа тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Иргэний нэхэмжлэгч М.О**********ын **** ӨМҮ улсын дугаартай "Toyota Prius 20" загварын тээврийн хэрэгсэлд учирсан 8 сая 525 мянган төгрөгийн хохирлыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч нь хохирол гомдол саналгүй гэж өгсөн учраас хохирол бүрэн төлөгдсөн гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага шүүгдэгч Б. Т**********д холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлын 6.5.1-т хуулийн шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тогтоогдож. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Т**********ийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруу дээрээ маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан 2 жилийн хугацаанд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон, баримтад бичигдсэн хөрөнгө байхгүй. Эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө байхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй шүүгдэгчид 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг гаргаж байна.” гэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, согтуурлын зэрэг шалгуулж буй гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-17 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б**********ын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “...2024 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 0700 өнгөрч байхад уурхайгаас буугаад автобусаар кемп дээрээ ирсэн... амарч байгаад 0800 цаг өнгөрч байхад Б.Т**********, О.Ө********** нар ... ажлын залуугийн машиныг гуйж байгаад “Сум орно” гээд байсан... би кемп дээр өрөөндөө үлдээд О.Ө**********, Б.Т********** хоёр сум руу явсан... ирэхдээ нэг шил архи бариад манай өрөөнд ороод ирсэн... архийг нь бид ********** хувааж ууж байгаад О.Ө********** дахиад нэг шил архи сумаас таксигаар захиж авхуулаад нөгөө архийг нь мөн манай өрөөнд ууж байхад гаднаас н.Т*****, Н.Х********** хоёр орж ирээд тухайн архинаас хамт уусан юм. Б.Т********** бид хоёр кемп дээр архи уусан байдалтай байхад кемп менежертэй таарсан. Тэгээд Б.Т********** бид хоёрыг мэдсэн болохоор “Хоёулаа энд байгаад яах вэ” гээд кемпээс гараад шаланзад суугаад засмал зам дээр бууж засмал замаас машинд гар өргөж суугаад суман дээр ирсэн... сумын төв дээр буудал хайгаад явж байхад хүний нөөц н.Б**********, төслийн менежер Б.О********** нартай таараад бид хоёрыг “Кемп рүү авч явна” гээд бид хоёрыг хайгаад явж байсан... бид хоёр “Нэгэнт архи уусан юм чинь яах юм бэ” гээд хэлээд үлдсэн. Тэгсэн Б.Т********** утсаар ярьсан чинь “О.Ө********** кемп дээр асуудал үүсгэсэн байна” гэхээр нь бид хоёр сумаас такси аваад кемп дээр очсон. Б.Т********** бид хоёр кемп рүү ороод О.Ө**********ыг манай өрөөнөөс аваад кемпээс гараад кемпийн үүдэнд зогсоол дээр М.О**********ын машин байхаар нь унаад “Аймгийн төв орно” гэж кемпээс гарсан чинь буруу замаар салаад нүүрс тээврийн зам руу орсон байсан... “Буруу зам руу орчихлоо” гээд буцаж ирсэн замаараа явъя гэж бодоод буцсан чинь засмал замаараа чигээрээ яваад гэнэт машин далийгаад унасан... нэг сэрсэн чинь газар хэвтэж байсан.Би “********”-н уурхай руу яаж орсноо мэдээгүй юм. Тухайн үед нэлээн согтуу байдалтай байсан...” “...Б.Т********** жолоодож явж байсан. Б.Т**********... хэр их согтуу байсныг бол мэдэхгүй байна. Би тухайн үед жолоочийн эсрэг талд урд талд сууж явсан. О.Ө********** ард талд ганцаараа сууж явж байсан...” “...О.Ө**********, Б.Т********** бид гурав Цогтцэций сум *** багийн нутаг дэвсгэрт байрлах “**********” ХХК-ийн кемп дээр амралтынхаа өрөөнд архи уусан юм. Өөр газар бол уугаагүй...” “...ажлын залуу болох М.О**********ын авто машин байгаа юм...” “...Миний баруун гар хугарч, толгой хагарсан, нүүр хамар зулгарч шархалсан... Бид гурав анх кемпээс гарахдаа бол аймаг орох гэж гарсан. Тэгсэн буруу салаад нүүрс тээврийн зам руу орсон байсан. Яаж яваад нүүрс тээврийн зам руу орсныг хэлж мэдэхгүй байна. Тэгээд явж байхдаа уурхайн бүс рүү орсон байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-23 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Б**********ын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “… Б.Т********** “Би чөлөө авсан байгаа, эргэж гарна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би төслийн менежер Б.О**********с асуухад “О.Ө**********, Б.Т********** хоёрт гарах зөвшөөрөл олгосон байгаа шүү” гэж хэлсэн... 14 цаг 02 минутад “Кемп менежер н.С********** гэх хүн дуудаж байна” гэхээр нь яваад очиход кемпийн ажилчдын байранд яваад очиход 23 номерт О.Ө********** согтуу орон дээр сууж байсан... “Б.Т**********, П.Б********** хоёр кемпээс гараад зугтаагаад яваад өгсөн” гэж байсан…” “…Т********** өглөө унаад гарсан машинтайгаа явж байхаар нь би нөгөө хоёрыг сум хүргэж өгөх гэж байгаа юм байна гэж бодсон юм. Тухайн үед төслийн менежерт хэлэхэд наад хэдээ явуул гэж хэлэхээр нь би энэ хэдийг явж байгааr мэдэж байгаа юм байна суман дээр машинаа үлдээгээд явах юм байна гэж бодоод ойлгоод явуулсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.О**********ийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн “...Уулзаад “Машинд суучих” гэсэн чинь “Үгүй, нэгэнт өнгөрсөн архи уучихсан” гэж хэлсэн... би “Юунаас болоод архи уусан юм бэ” гэхэд юу ч хэлэхгүй “Бид 2 одоо таксинд суугаад Улаанбаатар хот явлаа” гэж хэлсэн. Тэгээд би дахиад “Суучхаа, ажил төрлөө хүлээлгэж өгөөд яв” гэж хэлэхэд “Үгүй” гээд байсан... шөнө манай ажлын залуу “Б.Т**********, О.Ө**********, П.Б********** нар уурхай руу ороод онхолдсон байна” гэж хэлсэн... очоод үзэхэд цагаан өнгийн “**********” машинтай “**********” ХХК-ийн уурхайн бүс рүү ороод онхолдсон байсан. Манай кемп сумын төвөөс баруун тийш 10 гаран километр зайд байрладаг юм... манай байгууллага ажилд гарах үед байнга зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж, үлээлгэж гаргадаг юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 37 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч М.О**********ын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “...Би “****** ****” ХХК-нд дампны оператор ажилтай... О.Ө********** над дээр ирээд “Машинаа өгөөч, сум орчхоод ирье, утасны сим карт сэргээчхээд ирэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгөх дургүй байсан чинь “Худлаа харамлаад” гээд байсан. Тэгэхээр нь би надаа түлхүүр байхгүй н. **********д байгаа гэж хэлсэн... Миний машин **** ӨМҮ улсын дугаартай "Toyota Prius 20" маркийн тээврийн хэрэгсэл байгаа... 2024 оны 03 дугаар сард таньдаг хүнээсээ 18,000,000 төгрөгөөр худалдан авч байсан... миний өөрийн эзэмшлийнх миний нэрэн дээр байдаг юм. Тухайн гурван залуу надтай хамт нэг байгууллагад ажилладаг юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40 дэх тал/
“Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай тайлан /хавтаст хэргийн 70-72 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Б********ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай “...1.Б.Б**********ын биед баруун атгаал ясны далд хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, дух, хамар, хацар, эрүү, хүзүү, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-47 дахь тал/
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээч Я.С**********н 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай “...Toyota Prius” маркийн **** ӨМА улсын дугаартай авто машины жолооч Б.Т********** Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаарxгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 79-81 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т**********г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.“Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаарxгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.2.“Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж тус тус заажээ.
Гэвч шүүгдэгч Б.Т**********нь дээрх заалтуудыг зөрчиж, согтуурсан үедээ, **** ӨМҮ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөөгүйгээс тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Т**********гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Т**********гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б.Т**********гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасныг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийн мэдүүлэг зэрэг холбогдох баримтаар шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь тогтоогдож байна.
Иймд, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч Б.Т**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардана.
Мөн дээрх гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ********** дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б**********ын бие эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 45-47 дахь тал/
Шүүгдэгч Б.Т********** нь иргэний нэхэмжлэгч М.О**********ын хохирол төлбөрт 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна
Хохирогч Б.Б********** нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Т**********г согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Т**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Т********** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 147 дахь тал/
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т**********гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч биелэлтэд нь хяналт тавихыг зохих шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т**********д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Т**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
1**********овогт Б**********ын Т**********г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т**********гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Т********** нь хоёр жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т**********д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Т********** нь иргэний нэхэмжлэгч М.О**********ын хохирол төлбөрт 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Б********** нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ