Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/55

 

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           2025         10           20                                   2025/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

Улсын яллагч С.Г

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Х.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.У, Л.Ч

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор А.Лхагваагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч **** овогт О.Мт холбогдох эрүүгийн 2402008210089 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19****оны **** дугаар сарын ****-ний өдөр **** хотод төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ******** хамт, У******** хот, Ч*****дүүрэг *** дүгээр хороо, ***** дүгээр байр ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** регистрийн дугаартай **** овогт О.М

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд үл таних этгээдээс 20,000 төгрөгөөр 2 ширхэг шар өнгийн тагтай, цагаан өнгийн хуванцар савтай фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил (НзР04)-ийг цааш өндөр үнээр худалдах зорилгоор худалдан авч, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай" жагсаалтын 218-д орсон Ортофосфорын хүчил (Н3РО4) гэх нийт 1,2 орчим литр химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр "Си Эм Кэй Ай" ХХК-ийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн байранд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2024 оны 11 сарын эхээр зам дагуу явж байсан настай хүнийг авсан. Тэр хүн бие өвдөөд байна гэсэн. Тэгээд би тэр хүнийг өрөвдсөндөө бэлэн мөнгөөр авсан. Би ашиг олох гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө тэр хүнд тусалъя гэж бодоод өгсөн. Тэгээд аваад гаргаад хаячъя гэж бодсон боловч химийн бодис учраас болохгүй байх гэж бодоод Улаанбаатар хот явахдаа аваад явъя гэж байснаа ажил хойшилсон. Тэгээд ...С* Э* К** А* ХХК-ийн химийн бодисын агуулахад хийсэн. Өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт “2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байсан тухайн өдрийг нь санахгүй байна. Манай байгаль хамгаалагч Б**** мэргэжилтнийг Бодис гэдэг тусгай арга хэмжээнд авч явах хэрэгтэй байна гэдэг байдлаар цагдаагийн хэлтсээс хүсэлт тавиад авч явсан. Тухайн үед бол би мэдээгүй. “Б-Ө” м**** болон С* Э* К*** А*** компаниудаас химийн хортой бодис илэрсэн байна. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Сумын засаг даргын тамгын газар жилд хоёр удаа шалгаж байсан. Одоо улирал тутам шалгаж байгаа. Энэ хугацаанд химийн хортой бодисоос бусад бүх зүйлийг шалгаж байгаа. Яагаад гэвэл бид лаборатори руу орох эрх байхгүй. Сая 8 дугаар сард би өөрөө ажлын хэсэгт ороод шалгаад явахад зөрчил илрээгүй.” гэв.

 

2402008210089 дугаартай эрүүгийн хэргээс улсын яллагч дараах нотлох баримтуудыг

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ...С* Э* К** А* ГХОХХК нь манай сумын Өлгий 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оноос хойш хайлуур жонш баяжуулах үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 60-70 ажилтантай үйлдвэр байдаг юм… Хайлуур жонш хөвүүлэн баяжуулах технологид ашигладаг химийн нэр бүхий бодисыг ашигладаг хадгалдаг гэж үздэг... ...С* Э* К** А* ГХОХХК манай сумын иргэдэд ямар нэгэн хохирол, хор уршиг учруулсан талаар бүртгэгдсэн зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас)

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ...манай компани нь Монгол Улсаас гэвэл зөвхөн "Цд", "Рв" гэсэн 2 байгууллагаас л химийн бодисоо авдаг. Харин гадаад худалдааны гэрээний дагуу их хэмжээгээр ашиглагддаг бодисоо гадаадаас худалдан авч хилээр оруулж ирдэг. Лабораторийн үйл ажиллагаанд ашиглагддаг бодис хэрэгтэй байгаа талаар С.Б надад биеэр эсвэл харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдээд нэхэмжлэх зарлагын падаан зэргийн зургийг нь дансныхан хамт явуулахаар нь би уг дансанд нь нэхэмжлэх, зарлагын баримт дээрх дүнгээр тооцоог нь хийж төлбөрийг барагдуулдаг ...Гадаад худалдааны гэрээний дагуу бодис худалдан авч байгаа тохиолдолд гүйцэтгэх захирал Alimuse-ийн хийсэн гадаад худалдааны гэрээний дагуу төлбөрийг гэрээний нөгөө тал болох гадаадад байгаа байгууллагын данс руу мөнгөн гуйвуулгыг миний бие хийдэг ...Монгол Улсаас худалдан авсан химийн бодисын хадгалагдаж байсан нэхэмжлэх, зарлагын падаан, санхүүгийн баримтуудыг бүгдийг нь М-И захирлаар дамжуулан гаргаж өгсөн өөр нэмж гаргаж өгөх баримт мэдээлэл байхгүй ...О.Н гэх орчуулагч эмэгтэй нь манайд ажилладаггүй бөгөөд "Х** ч**" ХХК-тай хамтран ажиллаж байгаа үйл ажиллагаатай холбоотой орчуулга хийж манайд авч ирж байсан ...Миний мэдэхээр эдгээр хүмүүс манай компанийн үйл ажиллагаандаа ашиглагддаг химийн бодисыг худалдан авах ажиллагаанд оролцож байгаагүй. Зөвхөн Баяраа над руу холбогдож химийн бодисын хэрэгцээ шаардлагатай байгаа талаар мэдэгдэж ямар төрлийн бодисыг хаанаас авах гэж байгаа талаараа хэлээд тэдгээр газраас зарлагын падаан, нэхэмжлэх авч надад ирүүлэх эсвэл зургийг нь түрүүлээд над руу явуулахаар би түүнийх нь дагуу мөнгийг нь шилжүүлдэг ..." ...С* Э* К** А* " ХХК-ийн хувьцааны 80 хувийг Солонгос улсад бүртгэлтэй, тэндээ үйл ажиллагаа явуулдаг "Kir" гэх нэртэй компани эзэмшдэг. Үлдсэн 20 хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг "Х*** ж****" ГХОХХК эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар Alimusi /Монголоор Алмаз/ гэх БНХАУ-ын Өвөр Монгол хүн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уг хүн одоогоор Монгол Улсад байхгүй хятад руу явсан ...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М-И-г үйл ажиллагаа хариуцсан захирлаар, Намайг санхүү хариуцсан захирлаар тус тус томилсон. Иймд "...С* Э* К** А* " ХХК-ийн Монгол улс дахь үйл ажиллагааг М-И бид 2 хариуцан явуулж байна. Б-Ө дэх үйлдвэрийн даргаар Г*** ажиллаж байна. С.Б нь баяжуулах үйлдвэрийн ерөнхий инженерээр ажиллаж байна. ...Баяжуулах үлдвэрийн үйл ажиллагааг Г****; Б**** нар хариуцан ажиллаж байгаа. Технологийн инженер гэх утгаараа Б**** нь химийн бодистой холбоотой асуудлыг хариуцдаг..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас)

 

Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "...эдгээрийг бүгдийг нь дээр дурдсанчлан жоншны агууламжийг тогтоох шинжилгээ хийхэд ашигладаг. Манай ХХК нь нийт 19 төрлийн химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Эдгээр бодисоос 2-11 дүгээрт байгаа бодисуудын тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд нэгдүгээрт бичигдсэн Silica gel self indicator бичиглэлтэй 500 граммын цэнхэр өнгийн тагтай, цэнхэр өнгийн хуванцар савтай хуурай бодис мэт зүйл 8 ширхэг бодис нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад хамаардаггүй, шинжилгээ хийх гэж байгаа болон хийгдсэн дээжийн чийгийг өөртөө шингээж байх зориулалттай бодис байгаа юм. Лабораторийн ерөнхий үйл ажиллагаа, бичиг цаасыг нь би хариуцдаг бөгөөд уг лабораторид ашиглагдах бодисыг миний шийдвэрээр худалдан авдаг. Дээрх 11 төрлийн бодисыг хамгийн анх 2021 онд миний шийдвэрээр "Ц****" ХХК-аас худалдан авч, Монголд байхгүй бодисуудыг нь БНХАУ-аас захиалгаар авч ирүүлж байсан санагдаж байна. Эдгээр бодисууд шингэрүүлж ашиглагддаг, маш багаар ашиглагддаг. 2021 оноос хойш алийг нь хэзээ, хэрхэн, нэмж авсан гэдгээ одоо санахгүй байна. Гэхдээ бүгдийг нь миний шийдвэрээр авч ирж байсан..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 80-82 дугаар хуудас)

 

Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Silica gel гэх бодисыг би хэзээ хэн хэрхэн авсан талаар мэдэхгүй байна. Анх 2021 онд лабораторийн шинжилгээнд ашигладаг шил сав зэргийг авч ирсэн. Ингэхдээ Silica gel гэх бодисыг оруулж ирсэн байж магадгүй. ...үйлдвэрт болон лабораторид ашигладаг химийн бодисын тусгай зөвшөөрөл нь надад байдаг бөгөөд би тэдгээрийн хугацаа дуусаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Түүнээс биш би дээрх хэлсэн 2 Хятад иргэн химийн бодисоо худалдаж авах үед нь биечлэн хяналт тавьж чаддаггүй. Харин манай компани бодисоо авдаг "Ц*****", "Р*****" компаниуд тусгай зөвшөөрөлд дурдаагүй бодис өгөхгүй гэдгийг нь би мэддэг юм. ...Би Трилон-Б гэдэг бодисыг өмнө нь манай лабораторид ашигладаг талаар нь мэдэж байсан. Харин "Silaca gel, "фосфорын хүчил" гэх бодисуудыг өмнө нь байсан эсэхийг мэдээгүй байсан..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 85-87 дугаар хуудас)

 

Гэрч П.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэр биднийг тоссон эмэгтэй дагуулж яваад агуулахаа онгойлгож өгсөн цоожтой байсан, лац бол байгаагүй байх гэж бодож байна. ...зөвшөөрөлд багтаагүй бодисыг химийн бодисын тусгай зөвшөөрлийн жагсаалтыг агуулахад байгаа химийн бодистой тулгаж үзээд илрүүлсэн юм..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 113-115 дахь тал);

 

Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...тухайн үед химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрлөөс шүүж үзэхэд энэ "Silica Gel" гэдэг бодис нь тусгагдаагүй байсан. ...Энэ дурдсан Ортофосфорная кислота импорт, 1.0кг, 2020 он гэсэн бичиглэлтэй шар өнгийн тагтай хуванцар савтай шингэн бодис байсан..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 117-119 дүгээр хуудас)

 

Гэрч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би улсын хэмжээнд зохион байгуулсан бодис тусгай арга хэмжээний хүрээнд Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн хошууч Ц.Э, тус сумын УБҮ-ийн химийн лабораторийн дарга П.Ою, ЗДТГ-ын байгаль орчны байцаагч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 11 сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд химийн хорт болон аюултай бодис ашигладаг Б-Ө, Д, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "...С* Э* К** А* ", "Б-Ө мандал", "Уулын баяжуулах үйлдвэр", "Ф********" ХХК-ийн үйл ажиллагааг шалгасан. Тухайн өдөр биднийг очиход тэнд ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй, Химийн хортой болон аюултай бодис хадгалдаг агуулахыг эзэмшигч Г******р өөрөөр нь онгойлгуулж үзлэг хийхэд Химийн хортой болон аюултай бодисыг 2 тусдаа тавиур дээр ангилж тавьсан байсан ба Г******* нь тайлбарлахдаа хананд байгаа 3 давхар тавиур дээрх нь хугацаа нь дуусаагүй үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бодисууд энэ байгаа юм гэж заасан, тухайн бодисуудыг тусгай зөвшөөрлийн хавсралт бодистой тулгахад "Silica gel rex self indicator" гэх бодис тусгай зөвшөөрлийн жагсаалтад байгаагүй ба 3 давхар тавцангийн хажуу талд ширээг тавиур болгож дээр нь болон доогуур нь бодисууд тавьсан байх ба 2020, 2021 оны он сартай зарим нь хаяг шошго байхгүй байсан тэрийгээ үйл ажиллагаанд ашиглахгүй байгаа устгахаар хүлээгдэж байгаа бодис гэж тайлбарлаж байсан. ...Шалгасан агуулах нь цонхгүй ажилчдын байрныхаа үүдний нэг буланд байсан ба хаалгатай хаалга нь цоожтой байсан лацгүй байсан. ...Уг шалгалтын үеэр уг агуулгаас 11 төрлийн бодис илэрсэн. Хугацаа нь дуусаагүй үйл ажиллагаандаа ашиглаж байгаа гэж Гэрэлтуяагийн нэрлэсэн бодисуудыг тусгай зөвшөөрөлтэй тулгахад Silica gel rex self indicator гэх бодис тусгай зөвшөөрөлд байгаагүй. Химийн хортой болон аюултай бодсыг мөрдөгч өөрөө ангилж, хэрэглэх зааврыг мэдэхгүй учраас мэргэжилтэн оролцуулсан. 2020, 2021 оны хугацаа дууссан химийн хортой болон аюултай бодисыг хамаагүй устгаж болдоггүй тул энд түр хадгалж байгаа гэж Г********н хэлсэн тул хугацаа дууссан, хаяг шошгогүй бодисуудыг тусгай зөвшөөрөлтэй тулгаагүй. Химийн хог хаягдлыг устгаагүй гэсэн зөрчлөөр танилцуулгад оруулж, үзлэгээр нэг бүрчлэн эзэмшигч Г*******н хажууд химийн мэргэжилтнээр нэрлүүлж, тэмдэглэлд тусгаж хураан авсан. ...Тухайн үйлдвэрийг хариуцаж байгаа дарга гэх Г****** нэг залуугийн хамт оролцсон, тэр залуугийн нэрийг би мэдэхгүй байна. Тухайн үзлэг шалгалтын үеэр "С* Э* К** А* " ХХК-ийн ажилчдаас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. ...Уг асуудал нь цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд авагдан шалгагдаж байгаа тул бодит байдлыг тогтоох зорилгоор яаралтай үзлэг хийж хураан авсан..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 121-123 дугаар хуудас)

 

          Гэрч О.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би "С* Э* К** А* " ГХОХХК-тай 2020 оноос эхлэн гэрээгээр орчуулагчийн ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Одоо ч гэсэн хамтран ажилладаг. "С* Э* К** А* " ГХОХХК-ийн тоног төхөөрөмжийг хангамжийг хариуцан ажилладаг L** S*** гэх БНХАУ-ын иргэн нь Монгол хэл мэдэхгүй учраас химийн бодис худалдан авах шаардлага үүссэн тохиолдол бүрд надтай ямар нэг байдлаар холбогдож орчуулгын тусламж хүсдэг. Тэгээд над руу хэрэгтэй бодисын талаарх мэдээллээ өгөхөөр нь би тэдгээрийг Монгол улсад химийн бодисын худалдаа хийдэг аж ахуйн нэгжүүд рүү холбогдож уг бодис нь байгаа талаар асуугаад хэрэв байвал энэ талаар L** S***-нд мэдэгдэж улмаар хэрэгтэй байгаа хэмжээтэй бодис байгаа талаар дахин аж ахуйн нэгжүүдээс тодруулж асуудаг. Тэгээд байгаа гэвэл L*** S***-нд мэдэгдэж түүний хамтаар уг газарт очиж бодисоо авдаг. Хааяа нэг L*** S**** ажилтай байж тараад намайг очоод авчих гэвэл би ганцаараа очиж бодисыг нь авдаг байсан. Ингэж явахдаа би орчуулагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Миний мэдэхээр "Ц*****" ХХК-аас авдаг байсан. Р****, Г***** гэсэн газруудад бэлэн байхгүй захиалж ирдэг болохоор тэдгээрээс авдаггүй. ..." С* Э* К** А* " ГХОХХК-ийн оффисоос Баяраа зэрэг хүмүүсээс тусгай зөвшөөрлийн хуулбарыг нь чатаар аваад бодисоо очиж авдаг байсан..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 129-131 дүгээр хуудас)

 

Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын хавсралтуудад зааснаар Фосфорын хүчил буюу Ортофосфорын хүчил (Н3РО4) нь аюулын ангилал ба зэрэглэлээр арьс үрэвсүүлэгч 1В, Аюулын тэмдэглэгээний код Н314 гэсэн аюулын ангилал, зэрэглэлээрээ химийн хортой бодисын ангилалд, GHS05 Аюулын тэмдэглэгээгээрээ химийн аюултай бодисын ангилалд тус тус багтаж байна. Фосфорын хүчил буюу Ортофосфорын хүчил (Н3Р04)-ийн ерөнхий хэрэглээний талаар бордоо, металл боловсруулах, хүнсний үйлдвэр, түлшний элемент электролит, катализаторууд, цөмийн соронзон резонансын лавлах стандарт, аноджуулах болон химийн өнгөлгөө, ариутгагч, фосфорын химийн нэгдлүүд, цахилгаан өнгөлгөө, усны боловсруулалт зэрэгт хэрэглэдэг. Мөн лабораторийн судалгаа шинжилгээний чиглэлээр ашигладаг. Хайлуур жоншны шинжилгээ болон лабораторийн олон төрлийн шинжилгээнд өргөн хэрэглэгддэг. Тухайлбал эрдэс түүхий эдийн дээжийг уусгах, уусмалын орчныг хүчиллэг орчинтой болгоход ашигладаг. Оросоор бичсэн хаягаас үзэхэд 2022 онд хугацаа нь дууссан байна. Химийн бодисын шинж чанар, хадгалалтын нөхцөлөөс хамаарна. Хүссэн үр дүн өгөх эсэхийг шинжилгээ хийж буй ажилтан шалгаж тогтооно. Хадгалалтын горим алдагдаагүй, тухайн бодисын шинж чанарыг хэрэглэгч баталгаажсан стандарт загвараар тогтооход шинжилгээний үр дүн алдааны мужид хэвийн гэж үзээд өөрсдөө шийдвэрлэвэл шинжилгээнд ашиглаж болно. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14 дэх заалт, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу ортофосфорын хүчил ашиглах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж ашиглахыг зөвшөөрнө..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 138-140 дугаар хуудас)

 

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 510, 511, 512 дугаартай "...Илэрсэн хүхрийн хүчил (H2SO4), давсны хүчил буюу хлорт устөрөгчийн хүчил (HCI), (калийн гидроксид) (КОН), фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил (Н3РО4) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралт Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад, хүхрийн хүчил (H2SO4) 408 дугаарт, давсны хүчил буюу хлорт устөрөгчийн хүчил (HCI) 484 дугаарт, калийн гидроксид (КОН) 506 дугаарт, фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил (Н3РО4,) 218 дугаарт тус тус багтсан байна... Илэрсэн фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил (Н3РО4) нь хавсралтаар ирүүлсэн Химийн хорт болон аюултай бодисыг Импортлох, Ашиглах 0001892 дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад багтаагүй байна. Уг бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралт Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 218 дугаарт багтдаг... 1-ээс 2 хүртэл дугаарласан Ортофосфорная кислота импорт, 1,0 кг, 10.11.2020г. гэсэн бичиглэлтэй фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил (НзР04)-үүдийн хэмжээ 1 дугаартай нь 1.0 л орчим, 2 дугаартай нь 0.2 л орчим, нийт 1.2 л орчим байна" гэсэн шинжээчийн дүгнэлт..." (1 дүгээр хх-ийн 141-147 дугаар хуудас )

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05/16 дугаартай албан бичиг, хавсралт 3 хуудас (1 дүгээр хх-ийн 198-201 дүгээр хуудас)

 

М**** Г" ХХК, “Г*** Г*** Х***" ХХК, "М Б* С* Аз** П**" ХХК, "Р***" ХХК, "М** И**** И****" ХХК, "A**" ХК, "Ц****" ХХК нараас ирүүлсэн фосфорын хүчлийн 2021 оноос хойших орлого, зарцуулалтын дэлгэрэнгүй тайлан (2 дугаар хх-ийн 3-81 дүгээр хуудас)

 

".С* Э* К** А* " ХХК-ийн 2018 оноос 2024 оны байдлаар Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа (3 дугаар хх-ийн 28-44 дүгээр хуудас )

 

Гэрч БНХАУ-ын иргэн Я*8 С** Х** (**********)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би "С* Э* К** А* " ГХОХХК-д ямар нэг ажил, албан тушаал эрхэлж байгаагүй. Манай нөхрийн ажиллаж байсан "Х" ХХК нь "С* Э* К** А* " ГХОХХК-д зөвлөгөө өгөхөд нь би нөхрийнхөө ажилд гэр бүлийн хувиар тус болж, химийн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан лабораторийн 3 ажилтанд өөрийн туршлага дээр үндэслэн тус болж байсан. Албан ёсоор хариуцаж байгаагүй ч гэсэн уг лабораторийн түлхүүр нь манай гэрт байдаг байсан. Уг лаборатори болон агуулахын түлхүүр хамтдаа нэг оосортойгоор надад байдаг байсан. Уг агуулах ганцхан түлхүүртэй бөгөөд надаас өөр хүн эзэмшиж байгаагүй. Уг түлхүүрийг хамгийн сүүлд 2025 оны 1 сард нутаг буцахдаа уг агуулахыг хариуцахаар шинээр ирсэн хүмүүст үлдээгээд нутаг буцсан. Манай нөхрийн компани дахин "С* Э* К** А* " ГХОХХК-д зөвлөгөө өгөхгүй болсон. Би химийн бодис найруулах ажилд нь тусалж байсан. Баяжмалаас дээж авч агууламжийг шалгах шинжилгээ хийдэг байсан бөгөөд жоншны агууламж дотор кальцийн хайлуурын, кальцийн карбонатын, цахиурын агууламж хэр байгааг шалгахаар давсны хүчил, цууны хүчил, калийн гидроксид, калийн сульфат, хайлуурын хүчил, борын хүчил гэх бодисуудыг найруулж бэлдэж өгдөг байсан. Миний найруулж бэлдэж өгсөн бэлдмэлээр Монгол 3 эмэгтэй шинжилгээг хийдэг байсан. Жоншны хүдрийн хүхрийн агууламж шалгаж байгаагүй. Уг лабораторид ажиллаж байсан 3 Монгол ажилтан өөрсдөө химийн бодис найруулж байгаагүй. Давсны хүчил, цууны хүчил, калийн гидроксид, калийн сульфат, хайлуурын хүчил, борын хүчил гэх бодисуудаас өөр химийн бодис уг лаборатори болон агуулахад байдаггүй байсан. Хугацаа дууссан химийн бодис хэд хэдэн савтай байсан бөгөөд би тэдгээрийг хажууд нь тусдаа тавиур дээр тавьсан. Тэдгээр дунд борын хүчил, хайлуурын хүчил, цууны хүчил зэрэг бодис лав байсан. Миний санаж байгаагаар өөр бодис байгаагүй. Агуулах дотор нэр хаяггүй савлагаатай бодис байгаагүй байх. Би Монгол, Оросын Холбооны Улсад ашигладаг үсэг бараг ялгаж танихгүй. Би шошго дээрээ Хятад бичигтэй эсвэл шошго дээрээ химийн элементтэй байвал түүнийг ямар химийн бодис гэдгийг ялгаж мэднэ. Бусдаар өөр гадаад бичигтэй бодисыг ялгаж мэдэхгүй. Миний найруулж ашиглаж байсан бодисууд бүгдээрээ Хятад бичиглэлтэй, химийн элементтэй байдаг байсан. Миний ашиглаж байгаад хугацаа дууссан бодис дунд миний ялгаж танихгүй хаяг шошго бүхий савлагаатай шингэн эсвэл хуурай бодис байгаагүй. ...Намайг уг агуулахад ажиллаж байх хугацаанд миний ялгаж танихгүй хаяг шошго бүхий савлагаатай шингэн эсвэл хуурай бодис ирж байгаагүй. Химийн бодис ирсэн тохиолдолд дээр Хятадаар орчуулж тэмдэглэгээ хийдэг. ...Гэрэлээ, Баяраа гэх мэт удирдах хүмүүс нь шалгалт ирсэн зэрэг шаардлагатай тохиолдолд агуулахын түлхүүрийг надаас авдаг байсан. Баяраа, Гэрэлээ нар гараараа түлхүүр эргүүлж байгаа мэт дүрсэлж үзүүлэхээр нь би шалгалт ирэх зэрэг шаардлага гараад түлхүүр авах гэж байна гэж бодоод тэдгээрт түлхүүр өгдөг байсан. Би байнга ашигладаг бодис дунд шинээр надад мэдэгдэхгүй бодис нийлүүлж тавьсан байвал мэдэх боломжтой. Өөр бусдаар төдийлөн анзаарахгүй байж болох юм..." гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 2-6 дугаар хуудас)

 

Архивын ерөнхий газраас 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02/374 дугаартай албан бичгээр ирүүлсэн "...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны Хяналт шалгалтын баримтаас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/166 дугаартай Хяналт шалгалтын удирдамж, танилцуулгаас "С* Э* К** А* " ХХК-д холбогдох баримт (4 дүгээр хх-ийн 65-84 дүгээр хуудас)

 

Хэнтий аймгийн Байгаль орчны газраас 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 248 дугаартай тогтоолоор ирүүлсэн "...".С* Э* К** А* " ХХК-д 2023, 2024 онд хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын материалууд (4 дүгээр хх-ийн 88-124 дүгээр хуудас)

 

Аж үйлдвэр, Эрдэс Баялагийн Яамны Дэргэдэх Боловсруулах Үйлдвэрийн Салбар Зөвлөлийн шинжээч Р.Бямбажавын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн "...Фосфорын хүчил нь жоншны баяжуулах үйлдвэрийн технологид болон лабораторийн туршилт, дээж, чанар шалгахад огт ашиглагддаггүй..." гэсэн дүгнэлт (4 дүгээр хх-ийн 194-198 дугаар хуудас)

 

Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн "Си Эм Кей Ай" ГХОХХК-ийн арилжааны банкнуудын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (5 дугаар хх-ийн 14-72 дугаар хуудас

 

Гэрч БНХАУ-ын иргэн Л** П** С** (*****)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Намайг анх очиход уг лаборатори, түүний агуулах байгаагүй. 2020 онд лабораторийг барьж, 2021 онд химийн бодисын зөвшөөрөл гарснаар ашиглаж эхэлсэн. Энэ хугацаанд миний бие хяналт тавьж ажиллаж байсан. ...Манай ХХК нь фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил хүчил гэх нэртэй ийм бодис хэрэглэж байгаагүй учраас ийм бодис байх ёсгүй. ...Би фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил гэх бодис захиалж авч ирүүлэн "С* Э* К** А* " ХХК-ийн лабораторийн үйл ажиллагаанд ашиглаж байгаагүй. Манай лаборатори маш энгийн лаборатори бөгөөд 3 төрлийн шинжилгээ хийдэг байсан..." гэсэн мэдүүлэг (6 дугаар хх-ийн 92-96 дугаар хуудас)

 

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан химийн бодисыг гэрэл зургийн үзүүлэлт болон яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар шинжлэн судалсан бол,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг шинжлэн судлуулснаар тооцуулж, шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Хар жонш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №25/145 дугаартай тушаал, мөн компанийн 2025/10/20 №25/110 дугаартай тодорхойлолт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Мөрдөгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Прокуророос С* Э* К** А*” ГХО /гадаадын хөрөнгө оруулалтай/ ХХК-ийг үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оноос 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд химийн хорт, аюултай бодис болох Ортофосфорын хүчлийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өөрийн үйлдвэрийн байранд хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан боловч прокурорын хяналтын шатанд хуулийн этгээдийн дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, О.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодис болох фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил (H3PO4)-ийг хууль бусаар авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч О.М болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

 

Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” жагсаалтын 218 дугаарт бичигдсэн химийн хорт, аюултай бодис болох “Ортофосфорын хүчил” (H3PO4)-ийг Хэнтий аймгийн Б-Ө сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар олж авсан улмаар уг бодисоо мөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт жонш ялган баяжуулах үйл ажиллагаа явуулдаг “С* Э* К** А*” ХХК-ийн үйлдвэрийн байранд тус үйлдвэрийн удирдлагын зөвшөөрөлгүй хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 510, 511, 512 дугаартай шинжээчийн "...Илэрсэн ...фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил (Н3РО4) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралт Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад багтсан байна. ...Илэрсэн фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил (Н3РО4) нь хавсралтаар ирүүлсэн Химийн хорт болон аюултай бодисыг Импортлох, Ашиглах 0001892 дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад багтаагүй байна.” гэх дүгнэлт.

 

Гэрч БНХАУ-ын иргэн Л** П*** С*** (*****)-ийн “...Манай ХХК нь фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил хүчил гэх нэртэй ийм бодис хэрэглэж байгаагүй учраас ийм бодис байх ёсгүй. ...Би фосфорын хүчил буюу ортофосфорын хүчил гэх бодис ..."С* Э* К** А* " ХХК-ийн лабораторийн үйл ажиллагаанд ашиглаж байгаагүй.” гэх мэдүүлэг.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Химийн хорт бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, “химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, “авсан” гэж химийн хорт, аюултай бодисыг бусдад мөнгө болон бусад зүйл өгч авсныг, “хадгалсан” гэж химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэл, байгальд байлгахыг тус тус ойлгодог.

Шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан байгаль орчин, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, химийн хорт, аюултай бодисыг хадгалах, хамгаалах, тээвэрлэх, ашиглах журмын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн... бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч О.Мыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласнаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хуралдаанд “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч О.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5700 нэгж буюу 5,700,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,700,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх  дүгнэлтийг гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч мэтгэлцсэнгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч О.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 5700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дээрх ялыг 6 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Улсын яллагчийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлт нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн 6.330.000 төгрөгийн сарын үндсэн цалинтай гэх ажил олгогчийн тодорхойлолтой нийцээгүй гэж үзэж торгох ял төлөх хугацааг багасгасан болно.

Улсын яллагчаас хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болох химийн бодисыг устгах саналыг гаргасан.

Хэрэгт нийт 11 төрлийн химийн бодисыг “С* Э* К** А*” ХХК-ийн лабораторийн өрөөнөөс эд мөрийн баримтаар хураан авснаас шүүгдэгчийг “Ортофосфорын хүчил” гэх химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцсон. Өөрөөр хэлбэл бусад химийн бодисын хувьд “С* Э* К** А*” ХХК нь хууль ёсоор эзэмшиж, ашиглаж, хадгалж байсан нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтаар  “С* Э* К** А*” ХХК нь “Т* *” ХХК-тай “Аюултай хог хаягдал шилжүүлэх” гэрээ байгуулсан /4-р хх-н 101-107 хуу/, зарим химийн бодисын хадгалалтын хугацаа дуусаагүй, цаашид ашиглагдах боломжтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан хураагдсан “Ортофосфорын хүчил”-ээс бусад химийн бодисыг “С* Э* К** А*” ХХК-д буцаан өгч, хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд өөрсдөө шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа “Ортофосфорная кислота импорт, 1.0 кг, 2020 он бичиглэлтэй шар өнгийн тагтай, хуванцар савтай шингэн бодис 200мл-г устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгаж шийдвэрлэлээ.

        Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч **** овогт О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалтын 218 дугаарт бичигдсэн химийн хорт, аюултай бодис болох “Ортофосфорын хүчил”-ийг хууль бусаар авсан, хадгалсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5700 (таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000 (таван сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан 5,700,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан

4.1 Silica gel self indicator бичиглэлтэй 500 гр-н цэнхэр өнгийн цагтай, цэнхэр өнгийн хуванцар савтай хуурай бодис мэт зүйл 8 ширхэг,

4.2 Трилон Б 1кг, 2019 бичиглэлтэй хар өнгийн тагтай, цагаан өнгийн хуванцар савтай хуурай бодис мэт зүйл 5 ширхэг,

4.3 Кислота Борная, 1кг, 2019 он бичиглэлтэй шар өнгийн тагтай, хуванцар савтай хуурай бодис мэт зүйл 4 ширхэг,

4.4 Борная кислота импорт, 1 кг, 2021 он бичиглэлтэй цэнхэр өнгийн тагтай, цагаан өнгийн хуванцар савтай хуурай бодис мэт зүйл 6 ширхэг,

4.5 Кислота, фтористоводородная марка, 1кг, 2021 он цэнхэр өнгийн тагтай, цагаан өнгийн хуванцар савтай шингэн бодис мэт зүйл 12 ширхэг,

4.6 Кислота серная марка 1.8кг, 2019 бичиглэлтэй, шар өнгийн тагтай, цагаан өнгийн хуванцар савтай шингэн бодис мэт зүйл 3 ширхэг,

4.7 Серная кислота 1.8кг, 2021 он бичиглэлтэй, ногоон өнгийн тагтай, хуванцар савтай шингэн бодис мэт зүйл 3 ширхэг,

4.8 Кислота соляная тантивная, 1.20кг, 2021 он бичиглэлтэй, шар өнгийн тагтай, хуванцар савтай шингэн бодис мэт зүйл 1 ширхэг,

4.9 Калий гидроокиль, 1.0кг, 2021 он бичиглэлтэй, цэнхэр өнгийн тагтай, хуванцар савтай хуурай бодис мэт зүйл 2 ширхэг,

4.10 Цэнхэр өнгийн тагтай, хуванцар савтай хуурай бодис мэт зүйл 6 ширхгийг  зэргийг “Си Эм Кэй Ай” ХХК-д буцаан олгож,  

4.11 Ортофосфорная кислота импорт, 1.0кг, 2020 он бичиглэлтэй шар өнгийн тагтай, хуванцар савтай шингэн бодис зүйл нийт 1.2 л бодисыг устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Р.БАТБАЯР