Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0185

 

2023 03 03 128/ШШ2023/0185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ю******* к******* ч******* б******* ХХК,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г.Б*******,

Хариуцагч: А ч******* б*******ийн захирагч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н******* нарын хоорондын ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэл, газар ашиглах эрхийг хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: А ч******* б*******ийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ю******* к******* ч******* б******* ХХК-ийг ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасч, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримт:

2.1. А ч******* б*******ийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Ю******* к******* ч******* б******* ХХК-ийн ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасч, түүний эзэмшиж буй 15 дугаартай газрын байршил дах 4 нэгж талбарын дугаартай, худалдаа, үйлчилгээний зориулалттай 3,000 м.кв талбайн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.2. Дээрх захирамжийг Алтан булаг ч******* б*******ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/407 тоот албан бичгээр Ю******* к******* ч******* б******* ХХК-д мэдэгдсэн.

3. Процессын хураангуй:

3.1. Дээрх захиргааны актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийг үндэслэн тус шүүхэд шууд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/******* дүгээр захирамжаар захиргааны хэрэг ү*******гэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

4. Нэхэмжлэгч Ю******* к******* ч******* б******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4.1. Г.Б******* миний хувьцаа эзэмшдэг Ю******* к******* ч******* б******* ХХК-д А ч******* б*******ийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалтаар 3000 м.кв газрыг 9 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр А ч******* б*******ийн захирагчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/, А/ дугаар захирамжаар эрх олгож, 4 нэгж талбарын дугаартайгаар газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, газрын төлбөрийг цаг хугацаанд төлж, үүргээ бүрэн биелүүлж байсан билээ.

4.2 Гэтэл А ч******* б*******ийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/******* дүгээр захирамжид Ч******* б*******ийн тухай хууль, Газар эзэмшүүлэх гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу өөрийн эзэмшил газар дээр үе шаттай хөрөнгө оруулалт хийгдээгүй, ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй, Захирагчийн ажлын албаны зүгээс тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй зэрэг үндэслэлээр Ю******* к******* ч******* б******* ХХК-ийн эзэмшлийн 3 га буюу 3000 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

4.3 Ковид-19 цар тахлын улмаас хил гааль хаагдаж, барилгын бараа материал хил дээр олон саатан байсан нь бидний ажилд хүндрэл учруулж барилга бүтээн байгуулалтын ажилд саад учруулсан. Б******* дэх дэд бүтцийн ажлууд дутуу байсан. Барилгын зураг төслийн гэрээ хийгдэж байгаа бөгөөд ч******* б******* дээр баригдах барилгын бараа материалыг татан авсан. 2022 оны 10 сарын 18-ны өдөр 1080000 төгрөг төлсөн. Анх ч******* б******* байгуулахаас эхлэн Захирагчийн ажлын албанаас зохиож буй үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож байсан. Бид одоо бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлаа бүрэн шийдсэн байна.

4.4 Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 дахь заалтад бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангана гэж тус тус заасан байхад А ч******* б*******ийн Захирагчийн ажлын албаны албан тушаалтнууд үйл ажиллагаандаа болон А ч******* б*******ийн захирагч гадагшаа чиглэсэн, сөрөг нөлөөлөл бүхий үр дагавар ү*******гэсэн захиргааны акт гаргахдаа энэхүү хуулийн холбогдох зүйл заалтыг зөрсөн болно. А ч******* б*******ийн захирагч уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, 26, 27 дугаар зүйлүүдэд зааснаар захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулах ажиллагааг огт хийгээгүй.

4.5 Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор улс орон даяар Коронавируст халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор шинэ сэргэлтийн бодлого, хөтөлбөрийг баталж, төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан иргэн, аж ахуй нэгж байгууллага, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг сэргээн тогтоох үүднээс төрөөс иргэн, аж ахуй нэгжүүдэд уян хатан бодлогоор төрийн үйлчилгээ үзүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй.

4.6 Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасны дагуу иргэн Г.Б******* миний хувьцаа эзэмшдэг Ю******* к******* ч******* б******* ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул А ч******* б*******ийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/******* дүгээр захирамж нь хууль бус бөгөөд эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байх тул уг захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

5.1. Ю******* к******* ч******* б******* ХХК-ийн гаргасан х*******элтийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаартай Ю******* к******* ч******* б******* ХХК-д эрх шилжүүлэх тухай, мөн өдрийн А/ дугаартай захирамжаар худалдаа, үйлчилгээний зориулалтаар 3000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг баталгаажуулсан.

5.2 Эдгээр захирамжуудыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18/43 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ, 2020 оны 10 дугаар сарны 09-ний өдрийн дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус байгуулсан.

5.3 А ч******* б******* нь Ю******* к******* ч******* б******* ХХК-г ч******* б*******ийн бүртгэлээс хасаж, газар эзэмшүүлэх гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгохдоо хоёр талын харилцан тохиролцож байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.4, 2.5 дах заалт, Газар эзэмшүүлэх гэрээ-ний 5.3, 5.3.г, 5.3.е, 6.3 дах заалтуудыг үндэслэн тус шийдвэрийг гаргасан.

5.4 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 26.2 Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/108 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангасан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ю******* к******* ч******* б******* ХХК нь А ч******* б*******ийн захирагчид холбогдуулан А ч******* б*******ийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ю******* к******* ч******* б******* ХХК-ийг ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасч, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Маргаан бүхий А ч******* б*******ийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар, Ч******* б*******ийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 8.7.1, 12 дугаар зүйлийн 12.5, 12.5.1, 22 дугаар зүйлийн 22.6, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Иргэний хуулийн 232.4, 232.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 5, Газар эзэмшүүлэх гэрээний 4.1, 4.5, 4.6, 5.3.г, 5.3.е, 6.3, Хөрөнгө оруулалтын гэрээний 2.4, 2.5, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/108 дугаартай албан бичгийг тус тус үндэслэл болгон, Ч******* б*******ийн тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу өөрийн эзэмшил газар дээр үе шаттай хөрөнгө оруулалт хийгдээгүй, ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй, захирагчийн ажлын албаны зүгээс тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй зэрэг үндэслэл тогтоогдсон гэж үзэж Ю******* к******* ч******* б******* ХХК-ийг ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасч, түүний эзэмшиж буй 15 дугаартай газрын байршил дахь 4 нэгж талбарын дугаартай, худалдаа, үйлчилгээний зориулалттай 3000 мкв талбайн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, А ч******* б*******ийн захирагчийн ажлын албанаас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ю******* к******* ч******* б******* ХХК-г бүртгэж, ч******* б*******ийн бүртгэлийн гэрчилгээ олгож, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр А ч******* б*******ийн хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан.

5. Мөн А ч******* б*******ийн захирагчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаар захирамжаар А ч******* б*******эд газар эзэмшдэг Ю******* к******* ХХК-ийн гаргасан х*******элтийг үндэслэн газар эзэмшүүлэх эрхийг Ю******* к******* ч******* б******* ХХК-ийн нэр дээр шилжүүлж, тус компанитай газар эзэмших болон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж ажиллахыг Захирагчийн ажлын албаны даргад үүрэг болгосон, улмаар мөн өдрийн А/ дугаар захирамжаар А ч******* б*******ийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар Ю******* к******* ч******* б******* ХХК-д 3000 мкв газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр А ч******* б*******эд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулжээ.

6. Ч******* б*******ийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д Ч******* б*******эд үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг дараах үндэслэлээр ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасна: 12.5.1.хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй, 22 дугаар зүйлийн 22.6-д Энэ хуулийн 12.5.1, 12.5.2-т заасан нөхцөл байдал ү*******сэн аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгоно. гэж тус тус хуульчилсан байна.

7. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.5-д Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын *******эг зурсан өдрөөс эхлээд нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үе шатны хөрөнгө оруулаагүй буюу үйл ажиллагаа эхлээгүй, хөрөнгө оруулагч хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, гэрээнд заасан хөрөнгө оруулалтын чиглэлээс өөр үйл ажиллагаа зөвшөөрөлгүй эрхэлсэн, захирагчийн ажлын албанаас бичгээр тавьж буй хууль ёсны шаардлагыг гурав ба түүнээс дээш үл биелүүлсэн, хөрөнгө оруулалтын ажлаа хугацаа, хуваарь, графикийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй хийж гүйцэтгээгүй нөхцөл байдал ү*******сэн тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээ хүчингүйд тооцогдон цуцлагдах бөгөөд бүх төрлийн төлбөрийг хөрөнгө оруулагчид буцаан олгохгүй, 3.3-т Гэнэтийн буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээнд заасан хөрөнгө оруулалтаа хугацаандаа буюу хуваарийн дагуу хийх боломжгүй болсон тохиолдолд тухайн нөхцөл байдал арилтал гэрээний хугацаа тасалдсанд тооцно. Гэрээний хугацаа тасалдсан болон сэргээн тоолох тохиолдолд талууд харилцан зөвшилцөж протокол үйлдэн энэхүү гэрээнд хавсаргана гэж тус тус заажээ.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...гэрээнд зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл Ковид цар тахлаас шалтгаалан бидний ажилд хүндрэл учирсан, үүний улмаас гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй байсан, захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

9. Учир нь дээрх хууль болон гэрээнд зааснаар ч******* б*******эд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш 1 жилийн хугацаанд үндсэн үйл ажиллагааг эхлүүлээгүй тохиолдолд ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасах, хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаар заасан тул нэхэмжлэгч компани нь хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш нийтдээ 4 жил 7 сарын хугацаанд ч******* б*******эд үйл ажиллагаа явуулаагүй, эхлүүлээгүй нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрээ байгуулснаас хойш хуульд заасан 1 жилийг тооцоход 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээгүй, энэ хугацаанд Монгол Улсад Ковид-19 цар тахал илрээгүй байсан нь нийтэд илэрхий үйл баримт юм.

10. Нэхэмжлэгчээс барилгын материал татсан, барилгын зураг төслийн гэрээ хийгдэж байгаа гэх боловч зарлагын баримтуудаас өөр баримт шүүхэд гаргаж өгөөгүй тул үйл ажиллагааг эхэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гэнэтийн буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу Ковид-19 цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй байсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

11. Маргаан бүхий актад газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр А ч******* б*******эд газар эзэмшүүлэх гэрээ-г шинэчлэн байгуулсан бөгөөд уг гэрээний тайлбар хэсэгт Ч******* б*******ийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дэх хэсэгт заасны дагуу үйл ажиллагаа эхэлсэн тохиолдолд төлбөрийн хөнгөлөлтийг эдлүүлнэ гэж заасан.

12. Ч******* б*******ийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс ч******* б*******эд ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлнө. гэж хуульчилжээ.

13. Нэхэмжлэгч нь газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй нь тогтоогдож байгаа нөхцөлд дээрх хуульд заасан хөнгөлөлтийг эдлэх эрх ү*******эхгүй, харин Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ...газрын төлбөр төлөгч байна гэж зааснаар газрын төлбөр төлөх үүрэг хүлээнэ.  

14. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг гарснаас хойш 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр газрын төлбөрийг төлсөн нь маргаан бүхий актыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.

15. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасан.

16. Хариуцагч А ч******* б*******ийн захирагчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/108 тоот ...ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын дагуу сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлж байна гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Д.Ц /2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар Г.Б******* бүртгэгдсэн/ нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гардан авч гарын *******эг зурсан нь хариуцагчаас ирүүлсэн албан бичиг өгсөн тухай бүртгэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

17. Уг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлснээс хойш маргаан бүхий акт гарсан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд нэхэмжлэгч компаниас ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйл ажиллагаа эхлүүлсэн, газрыг ашиглаж байгаагаа талаараа тайлбар, баримтыг хариуцагчид ирүүлээгүй, энэ талаарх баримт шүүхэд гаргаж маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

18. Ийнхүү хариуцагчаас Ч******* б*******ийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.1-д заасныг үндэслэл болгон нэхэмжлэгч компанийг хуулийн этгээдийн бүртгэлээс хасч, газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангана гэж заасанд нийцсэн захиргааны акт бөгөөд уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ю******* к******* ч******* б******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч******* б*******ийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.5.1, 22 дугаар зүйлийн 22.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю******* к******* ч******* б******* ХХК-ийн А ч******* б*******ийн захирагчид холбогдуулан гаргасан А ч******* б*******ийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ю******* к******* ч******* б******* ХХК-ийг ч******* б******* дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасч, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ