| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2023/00348/И |
| Дугаар | 104/ШШ2023/00301 |
| Огноо | 2023-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 104/ШШ2023/00301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 16 дугаар байрны ******* тоот хаягт оршин суух, Цогт овогт *******н *******
Хариуцагч: *******, ,, ын *******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. Г.Наранбаатар,
Хариуцагч: Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..хариуцагч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 7 удаагийн давтамжтайгаар өөрийн ажлуулж байсан дэлгүүрээ зарах боллоо, дэлгүүрээ зарахаараа мөнгийг нь өгье гээд бага багаар мөнгө зээлсээр байгаад надаас 10,000,000 төгрөгийг зээлж авсан болох нь бидний тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байгаа. Уг 10,000,000 төгрөгийг надад 2023 оны 01 дүгээр сард төлж дуусгахаар болсон боловч дэлгүүрээ зараад нэг ч төгрөг өгөөгүй, худлаа үнэн ярьж мөнгөө өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Бид уул нь төрөл садангийн хүмүүс учраа олчих байх гэж бодсон боловч хэлсэн ярьсан зүйлүүд нь худлаа болж цаашид итгэх итгэлгүй болж байна. Хариуцагчийн мөнгө зээлэх хүсэлтийн дагуу эхлээд 5,000,000 төгрөгийг зээлсэн байгаа. 2022 оны 04 сарын 15-наас хойш 5 удаагийн давтамжтайгаар мөнгийг эхэлж зээлж авсан. Ингээд *******гийн зүгээс хүүхдийн сургалтын төлбөртөө хадгалсан байсан мөнгөө өгөөд 2022 оны 12 сарын 06-ны өдрийн байдлаар *******т нийт 10,000,000 төгрөгийг өгсөн байгаа. 2023 оны 01 сараас эхэлж төлнө гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй байгаа тул 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн нь үнэн. Гэхдээ би 10 сая төгрөг зээлээгүй, намайг ажил хийлгэхгүй дарамтлаад байсан болохоор ямар ч тооцоогүйгээр би 10,000,000 төгрөг өгнө гэж гараараа бичиж өгсөн. Би 5,200,000 төгрөгөөс 240,000 төгрөгийг буцаан өгсөн. ******* эгч надруу мөнгө шилжүүлэхдээ Er Muugii гэсэн утгатай шилжүүлдэг байсан... гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:
3.1 Б.*******гийн нэр дээрх Хаан банк ХХК-ийн ******* дугаар данснаас Б.*******ын нэр дээрх Хаан банк ХХК-ийн ******* тоот дансанд нийт 5,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлэгийн баримт (хх-ийн 05-09 хуудас)
3.2 Б.******* гэсэн бичилттэй 10,000,000 төгрөг авсан нь үнэн гэх Тодорхойлолт (хх-ийн 11 хуудас)
4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:
4.1 Болдын ******* гэх Хаан банк ХХК-ийн ******* дугаартай дансны хуулга (хх-ийн 20-24 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлээс 6,700,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 3,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодохойлсон: ..хариуцагч Б.*******т бэлнээр болон дансаар нийт 10,000,000 төгрөгийг зээлсэн, уг мөнгийг өгнө гэж надад өөрийн гараар баталгаа хийж өгсөн боловч одоо хүртэл өгөхгүй байна.... гэж
3.Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ...би түүнээс 5,200,000 мөнгө зээлсэн нь үнэн, надад бэлнээр ерөөсөө мөнгө өгч байгаагүй, дансаар ER MUUGII гэсэн утгатайгаар зээлдүүлдэг байсан, одоо 4,960,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна, 5,040,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.. гэж маргаж байна.
4.Зохигчид мөнгө зээлсэн гэх үйл баримтад маргаагүй, гагцхүү зээлсэн мөнгөний үнийн дээр маргаж байна.
5.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талын мөнгө зээлэх хүсэл зоригийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар тэдгээрийн хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болж, иргэд хоорондын зээлийн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагчийн нэр дээрх дансруу тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд иргэний эрх, үүргийг үүсэх хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.
6.Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчид мөнгө зээлэх талаар харилцан тохиролцож, уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид дансаар шилжүүлэн өгснөө нотолж нэхэмжлэгч мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 05-09), хариуцагч дээрх Хаан банк ХХК-ийн ******* тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгчээ.
7.Иргэний хуульд зааснаар иргэдийн хооронд байгуулагдаж буй аливаа гэрээ хэлцэл /зээлийн гэрээ / нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах ба зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
8.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчаас шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй.
9.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.*******гаас хариуцагч Б.*******т дансаар 5,000,000 төгрөгийг (хх-ийн 05-09 хуудас), хариуцагчийн Хаан банк ХХК-ийн ******* тоот дансанд нэхэмжлэгч Б.*******гийн ******* тоот данснаас 5,000,000 төгрөгөөс шилжин орсноос гадна, ******* тоот даснаас ER MUUGII гэсэн утгайгаар 1,700,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.
10.Хариуцагч Б.******* нь ....******* эгч надад er muugii гэсэн утгатайгаар мөнгө шилжүүлдэг байсан, ******* хэний данс гэдгийг мэдэхгүй ч уг мөнгийг мөөгий эгч шилжүүлсэн... хэмээн 1,700,000 төгрөг авсан гэдэгтээ маргаагүй тул хариуцагчаас нийт 6,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх зээл 3,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
11.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч надаас 10,000,000 төгрөг зээлсэн, энэ тухайгаа баталгаа бичиж өгсөн гэх боловч хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчид 240,000 төгрөгийг буцаан өгсөн хэмээн тайлбарлах боловч 240,000 төгрөг өгсөн гэдгээ, мөн нэхэмжлэгч Б.******* нь 3,300,000 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй тул тэдгээрийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
13.Иймд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас 6,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, 3,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
14.Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.*******аас 6,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, 3,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА