| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0066/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.5.1., 26.1.2., |
| Улсын яллагч | Э.Н |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
2025 04 30 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү,
Шүүгдэгч: Т.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***** овогт Т***** О***** холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.О**** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.О***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б*****ын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: "... Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах ***** ХХК-ийн уурхайд ажилчдын амралтын байранд амарч байгаад 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагт ажлын байрандаа ирсэн. Тэгээд тэндээ хувцас солих өрөөнд орж хувцсаа сольж байхдаа би гар утсаараа ярьж байсан. Тэгээд би доошоо гүний уурхай руу орохдоо утсаа шүүгээндээ хийсэн гэж бодоод орсон тэгээд би маргааш өглөө нь 05 цаг өнгөрөөгөөд ээлжээс буугаад шүүгээндээ үзэхэд утас байгаагүй. Би доошоо гүн рүү орохдоо утсаа ил мартаад орсон юм шиг байна лээ... Тэгээд би өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 28-ны өдөр шинэ утас худалдаж аваад дугаараа сэргээгээд интернэт банк руугаа ороход 5.500.000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгийн цалингийн зээл аваад 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08 цаг 54 минутад ***** банкны ***** тоот данс руу ***** төгрөг, 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 06 минутад ***** банкны ***** тоот данс руу ***** төгрөг, тухайн өдрийн 10 цаг 08 минутад ***** банкны ***** тоот данс руу ***** төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд үүний 10 цаг 16 минутад ***** тоот данснаас миний эзэмшлийн ***** банкны ***** тоот данс ***** төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан. Түүний дараа 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 32 минутад ***** банкны ***** тоот данс руу ***** төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж мөн өдрийн 10 цаг 36 минутад миний данс руу ***** банкны ***** тоот данснаас *****төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэний дараа 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 цаг 53 минутад ***** банкны ***** тоот данс руу ***** төгрөгийн зарлагын гүйлгээ, мөн өдрийн 03 цаг 27 минутад ***** тоот данс руу ***** төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байсан учраас би цагдаагийн байгууллагад хандсан юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн "...Миний ***** банкны интернэт банк миний өөрийн нэр бүртгэлтэй ***** дугаар дээр бүртгэлтэй байдаг. Тухайн үед миний ***** дугаар гээгдүүлсэн гар утсанд байсан бөгөөд миний гар утсанд ашиглаж байсан ***** дугаарыг ашиглан интернэт банкны нэвтрэх, гүйлгээний нууц үгийг сэргээн авч миний интернэт банканд нэвтэрсэн байх гэж бодож байна... миний *****.com гэх мэйл хаягаар сэргээх бас боломжтой байдаг. Уг мэйл хаяг нь миний гээгдүүлсэн гар утсанд бүртгэлтэй байдаг..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө. Н*****: "...Би уг гүйлгээг ямар учраас хийсэн талаар сайн мэдэхгүй байна. Ямартай ч дээрх мөнгө орж ирэх үед би гэртээ хүүхдүүдээ хараад амарч байсан бөгөөд манай нөхөр Т.О***** надад хэлэхдээ "Данс руу мөнгө хийсэн байгаа, лизингүүдээ төлөөрэй" гэж хэлж байсан. Би тухайн үед гүйлгээний утгыг нь харахад дандаа "*****" гэх утгатай гүйлгээнүүд байсан учраас нөхрийгөө онлайн покер тоглоод хожсон мөнгөө шилжүүлсэн байна гэж бодож байсан. Тэрнээс өөрөөр ямар учраас шилжүүлсэн талаар сайн мэдэхгүй байна... манай нөхөр ***** ХХК-ийн туслан гүйцэтгэгч "*****" ХХК-нд ажилладаг. 2024 оны 11 дүгээр сарын 25-аас 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд ажил дээрээ ажиллаж байсан шиг санагдаж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
"Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ" компанийн 2025 оны 02 дугаар сарын 11- ний өдрийн *****дугаартай "... Techno spark 20 рrо загварын гар утас 1 ширхэг 1.000.000 төгрөг..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-29 дэх тал/,
***** банкны Ханбогд тооцооны төвийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11/290 тоот албан бичгээр ирүүлсэн Ө.Н***** эзэмшлийн ***** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 62-64 дэх тал/,
***** банкны Ханбогд тооцооны төвийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11/290 тоот албан бичгээр ирүүлсэн Ж.Б***** эзэмшлийн ***** дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 65 дахь тал/,
Ж.Б***** эзэмшлийн ***** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
***** банкны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ***** тоот албан бичгээр ирүүлсэн *****, *****, *****, *****, ***** дугаартай дансны хуулганууд, дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 69-140 дэх тал/,
***** банкны Өмнөговь салбар Ханбогд тооцооны төвийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *****тоот албан бичгээр ирүүлсэн *****, ***** тоот дансны хуулганууд, дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 142-148 дахь тал/,
***** банкны Ханбогд тооцооны төвийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ***** тоот албан бичгээр ирүүлсэн Б.Б***** эзэмшлийн ***** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 150-152 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б***** гаргаж өгсөн ***** банкны интернэт банкнаас авсан "дижитал зээлийн гэрээ"-ний хуулбар /хавтаст хэргийн 157-160 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.О***** өгсөн: "...Би 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй *****ХХК-ийн гүний уурхайд ажиллаж байхдаа гүний уурхайн хувцас солих өрөөний тавиур дээрээс Techno spark 20 загварын шар өнгийн гадуураа тунгалаг гэртэй гар утсыг олоод амралтын өрөө рүүгээ авч явсан... тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тухайн гар утсыг оролдох үед ямар ч кодгүй нээгдэж байсан ба би тухайн утас руу орж ***** банкны интернэт банк руу нэвтэрч орсон ба нууц үгийг нь сэргээхдээ нэвтрэх нэр гэсэн дээр нь тухайн утсанд ашиглагдаж байсан ***** тоот утасны дугаарыг хийхэд *****тоот дугаарт 4 оронтой ***** банканд нэвтрэх код ирсэн ба тухайн кодыг хийж нэвтэрч ороод онлайн зээл хэсэгт дарж ***** төгрөгийн цалингийн зээл аваад ... би 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тухайн олсон Techno spark 20 загварын шар өнгийн, гадуураа тунгалаг гэртэй гар утсыг ***** ХХК-ийн амралтын байрны гадаа шатан дээр хаячхаад явсан... Би тухайн гар утсыг олоод эзэнд өгөх гээд авсан боловч миний банкны өр зээл нэхэгдээд байсан болохоор өрөө төлөхийн тулд тухайн гар утасны интернэт банкаар нэвтэрч цалингийн зээл авч өр зээлээ дарж, үлдсэнээр нь онлайн тоглосон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Т.О*****гэмт үйлдлийн улмаас хохирогч Ж.Б***** эд хөрөнгө /бусдын өмчлөх эрх/-д хохирол учирсан бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөгч болон орчин тойрны бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр хүч хэрэглэлгүй, нууцаар бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч байгаа үйлдлээр илэрдэг. Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг нь бодит хохирол үл шаардах хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал нэмэгдсэн тохиолдолд хүнд гэмт хэрэг юм. Тухайн гэмт хэргийн хуулиар хамгаалах эрх ашиг нь хувь хүн, аж ахуйн нэгж болон улсын мэдээллийн эрх, мэдээллийн сүлжээний аюулгүй байдал байна.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "кибер орчин" гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг” ойлгохоор заажээ. Хохирогчийн интернэт банк нь кибер орчин дахь мэдээллийн сүлжээний орчинд хамаарахаар байна. Шүүгдэгч Т.О***** нь хохирогч Ж.Б***** гар утасны дугаарыг ашиглан түүний интернэт банкны нууц үгийг өөрчилсөн идэвхитэй гэмт үйлдэл нь кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Т.О***** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.О*****нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.О***** нь хохирогч Ж.Б***** хохирол төлбөрт 6,500,000 төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 156, 163, 181 дэх тал/,
Хохирогч Ж.Б***** нь гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жил 8 сарын хугацаагаар хориглож шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.О***** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Т.О***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жил 8 сарын хугацаагаар хориглож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****овогт Т***** О***** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
-мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
-мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жил 8 сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О***** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.О***** нь хохирогч Ж.Б***** хохирол төлбөрт 6,500,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ж.Б***** нь гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О***** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ