| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
2025 04 28 2025/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү,
Шүүгдэгч: О.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т********** овогт О********** Т********** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Т********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Т********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Э***** өгсөн “...миний бие Ханбогд сумын төвд эхнэр Т***** хамт амьдардаг юм. 2025 оны 02 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед эхнэрийн төрсөн ах Ц***** гэрт унтах гээд хэвтэж байтал Т***** , М*****гэх хүмүүс орж ирээд Т***** надад хандаж чи ямар том хулгайч вэ гэж хэлээд миний шилэн хүзүү рүү гараараа алгадаад намайг татаж босгоод гэдэс рүү өшиглөж унагаагаад нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн тэгэхээр нь би урдаас нь ямар ч үйлдэл үзүүлэхгүйгээр гэрээс гараад зугтаасан чинь араас Т***** хөөх гэхэд нь Ц***** ах бариад авсан юм. Тэгээд хэрэг явдал болсны 3 хоногийн дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад биеэр ирж гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Хохирогчоос дахин 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “...би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.М***** өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 11-ний орой Ханбогд сумын төвд хадам эгч болох Д****** гэрт би архи уучихсан согтуу хэвтэж байсан юм. Манай найз болох Т***** миний байсан гэрт ирсэн тэгээд бид хоёр 0,75 литрийн Хараа гэх нэршилтэй архийг хувааж ууссан юм. Т***** надад хандаж намайг таньдаг ах тамхи дэлгүүрээс аваад ир гэж явуулсан хоёулаа яваад ирэх үү гэсэн тухайн үед Т***** бид хоёрт тамхины мөнгө байгаагүй өөрийнхөө татаж байсан хагас хайрцагтай тамхийг Ханбогд сумын зүүн хороололд М***** гэх айлд хүргэж өгсөн юм. М***** ах хагас шил 0,75 литрийн Хараа гэх нэршилтэй архи хажуудаа тавьчихсан харин Э***** гэх хүн зүүн орон дээр хэвтэж байсан юм. Т***** зүүн орон дээр хэвтэж байсан Э********** гэх хүнд хандаж чи миний ахын гэрт юу хийж явна босоод ир гэсэн тэгээд Э***** гэх ах босоод хоорондоо юм ярилцаж суугаад хагас шилтэй архийг бид нар хувааж ууж байтал манай найз Т***** Э***** хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан тэр үед Т***** Э***** мөр хэсэг рүү нь тохойгоор тохоолдсон Э***** босоод гарах гэхэд нь би Т***** Э***** хоёр хандаж айл гэрт хоорондоо битгий хэрэлдээд бай гэсэн чинь Т***** Э***** гараад ир гэж хэлээд М***** ах болон Э*****, Т***** гурав гарсан тэгээд би нэлээд их архи уучихсан байсан болохоор хэсэг сууж байгаад гарсан чинь М********** ах миний хүргэн байгаа юм гэсэн Э********** зодуулахгүйгээр хамгаалаад тэврээд хэвтчихсэн байсан тэгсэн чинь Т********** М********** ахыг хоёр гараараа барьж аваад хажуу тийш нь шидсэн тэгээд Т********** Э********** дээр нь зогсож байгаад нүүр хэсэг рүү нь гараараа зодсон тэгэхээр нь би Т********** салгаж авсан тэр үед Э********** босоод зугтаасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Ц********** өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 11-ний орой манай хүргэн Э********** манай гэрт зүүн орон дээр хэвтэж байсан чинь гаднаас Т********** , М********** гэх хоёр залуу архи уучихсан халамцуу орж ирсэн. М********** баруун талын сандал дээр суусан харин Т********** зүүн орон дээр хэвтэж байсан манай хүргэн Э********** дээр очоод чи миний ахын гэрт юу хийж яваа юм ямар том хулгайч вэ гэж хэлээд нүүр хэсэг рүү нь гараараа зодоод татаж босгоод чирээд гадаа гаргаж унагаагаад зодсон тэгэхээр нь би Э********** хамгаалаад дараад хэвтсэн тэгсэн чинь Т********** намайг татаж босгоод Э********** хөлийн гуя хэсэг рүү нь өшиглөсөн тэгэхээр нь би хоёуланг нь барьж зогсож байгаад хүргэн Э********** яв гэж хэлээд зугтаалгасан юм. Тэгээд удалгүй М**********, Т********** хоёр гараад яваад өгсөн юм аа. ...”, “...Т********** Э********** гэр дотор орон дээр хэвтэж байхад нь нүүр хэсэг рүү гараараа зодож мөн гэрээс чирч гаргаад хөлийн гуя хэсэг рүү нь өшиглөж зодож цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай “1. Б.Э********** баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралтай, баруун нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Б.Э********** биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч О.Т********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч О.Т********** хохирогчийн нүүр хэсэгт цохисон үйлдэл болон хохирогч Б.Э********** биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралтай, баруун нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.Т********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Э********** нь сэтгэл санааны хохирол гаргуулахгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хавтаст хэргийн 19-20, 133 дахь тал/,
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Т********** үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч О.Т********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т********** овогт О********** Т********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т********** 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т********** оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э********** нь сэтгэл санааны хохирол гаргуулахгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ