Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/66

 

     2025              04               25                                                  2025/ШЦТ/­­­­66                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,  

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,  

Шүүгдэгч: Ю.Ю,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***** овогт Ю***** Ю***** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *****************************************************************

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Ю.Ю***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Ю.Ю***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Д***** өгсөн “...Тэгээд бид дөрөв архи ууж байгаад гэнэт Ю***** согтоод хэл амаараа маргаан эхлүүлсэн. Учир нь Ю***** миний төрсөн дүү болох А***** хамт өмнө нь нэг газар хамт ажилладаг байсан юм байна лээ тэгээд Ю***** согтоод миний дүүг хэл амаар муулж, харааж яриад байхаар нь би Ю***** жоохон хэл амаараа маргалдсан ба нэг нэгнийхээ биед хүрээгүй. Тэгтэл Ю***** гэнэт өрөөнөөсөө гарч яваад уяатай байсан нохойгоо өрөөндөө оруулж ирээд барь барь гэж хэлээд нохойныхоо араас алгадаад нохойгоо уяанаас нь сул тавьсан ба нохой нь шууд миний шилбэнээс хазаад, өмд ураад зуугаад байсан. Тэгээд би нохойтой зууралдаж байхад Ю***** ирээд миний нүүр рүү цохисон. Тэгээд надтай хамт явж байсан Б***** Ю***** наад нохойгоо болиулаач гэж хэлэхэд Ю***** нөгөө нохойгоо барь барь гэж хэлээд Б***** рүү тавьсан чинь тухайн нохой Б***** рүү дайраад өмднөөс нь хазаад авсан. Тэгээд Б***** бид өрөөнөөс нь гараад хүргүүлж ирсэн машинаа дуудсан. Харин бид хоёртой хамт явж байсан Н***** тухайн Ю***** ажлын байранд унтаад үлдсэн. Тэгээд удалгүй бид хоёрыг хүргэж өгсөн жолооч машинтайгаа ирж авсан ба Ю***** гарч ирээд нохойгоо машин руу оруулах гэж оролдсон ба тухайн бид хоёрыг авахаар ирсэн машины урд салхины шилийг Ю***** гараараа цохиод хагалчихсан ба тэгээд бид нар шууд цагдаад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б***** өгсөн “...Тэгээд Ю***** ажлын өрөөнд ороод бид дөрөв архи хуваагаад ууж байтал гэнэт Ю***** болон Д***** нар хоорондоо хэл амаар маргалдаж эхэлсэн. Тэгтэл Ю***** өрөөнөөс гараад уяатай байсан нохойгоо байшинд оруулж ирээд “барь барь” гэж нохойдоо хэлээд Д***** руу нохойгоо тавьсан чинь нөгөө нохой нь шууд дайраад Д***** өмднөөс нь хазаад зулгаах үед нь би тус нохойг өшиглөөд Д***** тавиулсан. Тэгээд би Ю***** наад нохойгоо болиулаач гэж хэлэхэд Ю***** тэгтэл нохойгоо чам руу тавиулна гээд над руу нохойгоо дайруулсан. Тэгээд би нохойг нь нэг гараараа дарж толгой руу нь цохиж байгаад арай гэж өөрөө тавиулсан. Тэгээд би шууд нөгөө бид 3-г хүргэж ирсэн жолоочоо машинтай нь дуудсан. Машин гадаа ирэх үед нь би машин ирчихлээ гээд Д***** аваад явах гэтэл Ю***** дахиад нохойгоо тавьсан ба Д***** бид хоёр шууд гүйгээд гадаа ирсэн машинд ороод машины хаалгаа дотроос нь түгжсэн. Нохой нь машины хаалга руу үсэрч цоройгоод байсан ба Ю***** миний машины урд шилийг гараараа цохиод хагалчихсан. Тэгээд тухайн газраас миний машиныг жолоодож ирсэн жолооч хөдлөөд шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н***** өгсөн “...Тэгээд Ю***** ажлын өрөөнд ороод бид дөрөв нэг шил архи хувааж уусан ба тухайн архийг Ю***** гаргаж ирсэн. Тухайн архи нь 0.75 литрийн ногоон Х нэртэй архи байсан. Тэгээд тухайн архийг бид дөрөв ууж байгаад би согтоод унтчихсан. Тэгээд нэг ухаан ороод сэрсэн чинь би эмнэлэгт тариа тариулаад сэрсэн...намайг согтчихоод ухаан орох үед миний баруун гуянд нохойд хазуулсан соёоны мөр байсан. Мөн баруун талын бөгсөн дээр нохой самардсан мөр байсан. Тухайн шарх сорвийг хэн үүсгэсэн байсныг согтуу байсан болохоор би тухайн үед мэдээгүй. Харин намайг эрүүл болсны дараа намайг нохойд хазуулсан байсан талаар манай “*****” ХХК-ийн ХАБ хэлсэн ба миний танил Ю***** намайг нохойгоор хазуулсан гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Б***** өгсөн “…Тэгээд удалгүй тус өдрийн 17 цагийн үед Б***** над руу утсаар залгаад нөгөө буулгасан газраа ирээд бид гурвыг аваадах гэж хэлсэн. Тэгээд би тэр хэдийг буулгасан газар очоод тэр хэдийн орсон байшингийн хаалгыг татаад орох гэтэл Ю***** гэх залуу нохойгоо барьчихсан, нохой нь архираад Б***** болон Д***** руу дайраад байсан ба Д***** нүднээс нь цус гарчихсан, өмд хувцас нь урагдчихсан, Б***** өмд бас урагдсан, Н***** өмд нь урагдсан тийм дүр зурагтай л байсан. Тэгээд би гэр лүү нь орох гэтэл нохой нь аймаар улайрсан дайраад байхаар нь би хаалганы завсраар Б*****, Д***** хоёрыг дуудсан ба Б***** Д***** чирээд гарч ирээд бид гурав шууд машинд суухад Н***** араас гарч ирсэн ба нэлээн согтчихсон байдалтай машины араар тойрч яваад бие засах гэж байгаад газар ойчсон ба би машинтайгаа хажууд нь очоод Н***** газраас татаж босгож машинд суулгах гэтэл дийлээгүй. Тэгж байтал Ю***** нохойтойгоо араас гарч ирээд нохой нь машины цонх руу үсрээд байсан ба Ю***** писдаа гэж хашхираад миний унаж явсан машины урд салхины шилийг гараараа цохисон ба урд салхины шил цуурчихсан. Тэгэхээр нь би шууд машинаа бариад тухайн газраас хөдлөөд явсан. Тэгээд цагаан хадны эмнэлэг орж Д*****, Б***** хоёрыг эмнэлэгт үзүүлсэн. Харин Н***** согтуу Ю***** гадаа үлдсэн байсан. Н***** бол нэлээн согтчихсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаартай “1. Ж.Б***** биед баруун төмсөгний хуйхнаг, баруун гуянд шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Ж.Б***** биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаартай “1. М.Д***** биед зүүн хөмсөг, баруун бугалга, хэвлий, баруун зүүн шилбэнд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, баруун бугалга, хэвлийд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. М.Д***** биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаартай “1. Н***** биед баруун гуянд шарх, баруун хацар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Н***** биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн ***** дугаартай “**** УНП улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилний үнэлгээг 530,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

  Шүүгдэгч Ю.Ю***** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч Ю.Ю*****хохирогч нарыг нохойгоор хазуулсан үйлдэл болон хохирогч Ж.Б***** биед баруун төмсөгний хуйхнаг, баруун гуянд шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл,

хохирогч М.Д***** биед зүүн хөмсөг, баруун бугалга, хэвлий, баруун зүүн шилбэнд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, баруун бугалга, хэвлийд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогч ***** Н***** биед баруун гуянд шарх, баруун хацар, нуруунд зулгаралт гэмтэл нь тус тус хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч Ю.Ю***** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Ю.Ю***** нь хохирогч Ж.Б***** хохирол төлбөрт 500,000 төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 187 дахь тал/,

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял,

               -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял,

               -мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ю.Ю***** үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгч Ю.Ю***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял,

               -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял,

  -мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт Ю***** Ю***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

               -Шүүгдэгч ***** овогт Ю***** Ю***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял,

               -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял,

               -мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 60,000 /жаран мянга/ төгрөгийг хасаж түүний торгох ялын хэмжээг 2,940,000 төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ю***** оногдуулсан 2,940,000 төгрөгийн торгох ялыг 10 /арав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ю.Ю***** нь хохирогч Ж.Б***** хохиролд 500,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ж.Б*****, М.Д*****, Н***** нар нь сэтгэл санааны хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Ю***** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.БАТМӨНХ