Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/85

 

2025            06               04                                                 2025/ШЦТ/­­­­85                                              

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Э.Б,

Шүүгдэгч: Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт Э***** Б*****, ***** овогт Ж***** М***** нарт холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, ************************************************************

       Монгол Улсын иргэн, ***********************************************************

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Цагаан хад суурьшлын бүсэд байрлах ***** ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч, **** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккумлятор, **** ӨМҮ, **** ӨМҮ, **** ΘΜΥ, **** ӨМҮ, **** ӨМҮ, **** ΘΜΕ, **** ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс тус бүр нэг ширхэг запас дугуй нийт 7 ширхэг запас дугуйнуудыг **** УНМ улсын дугаартай Хьюндай маркийн микро автобус ашиглан хулгайлж бусдад 6.248.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б***** нь мэдүүлэхдээ: “*****” ХХК-ийн 7 ширхэг дугуй, 2 ширхэг аккумялторыг хулгайлсан нь үнэн. Энэ талаараа цагдаад мэдүүлгээ өгсөн, хохирлоо барагдуулсан. Хулгай хийсэн нь миний буруу.

Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Санаатайгаар хүний эд хөрөнгөд халдаж хохирол учруулсандаа харамсаж байгаа. Хулгай хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би өр зээл ихтэй, өмнө нь амьдрал зохиогоод салсан учраас дундын өмчийн маргаантай байсан. Уг мөнгийг сая зээл хийгээд төлж дуусгасан. Одоо би сар болгон 908,200 төгрөгийн хүүхдийн тэтгэмж төлдөг. Шинээр амьдрал зохиогоод 5 жил болж байна. Энэ хугацаанд эхнэр М***** дансыг ашигладаг байсан. 2017 оны дансаа хаалгуулаад, хилийн хориг тавиулсан. Сая дундын өмчийн мөнгийг төлж дуусгасан. 2 хүүхдийн 900,000 төгрөгийн тэтгэмж төлдөг. Дээрээс нь 2 машины зээл төлнө, 90 сая төгрөгөөр том тэрэг зээлээр авсан. Хилийн хоригоо тавиулах гэж 19 сая төгрөгийн төлбөрөө хийсэн. 5 сард хүүхдийн тэтгэмжээ хийх боломжгүй байсан. Одоо 5, 6 сарын хүүхдийн тэтгэмжээ өгч байж хилийн хориг болон дансаа тавиулна. Тэр мөнгөө хийчихвэл сайхан амьдарна. Амьдралд нэг алдсан ч хоёр алдахгүй юмсан гэж бодож байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.

Хулгай хийсэндээ гэмшиж байна. Амьдралдаа дахин алдаа гаргахгүй юмсан, дахиад хүний хүүхэд гомдоочихгүй юмсан гэж бодож байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хулгай хийсэн нь миний буруу.

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би амьдралд нэг алдаж эхнэр, хүүхдээсээ салж байсан. Дахин ийм алдаа гаргамааргүй байна. Улсын орлого болгуулах мөнгийг би бүгдийг нь төлье. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Эхнэр, хүүхдийнхээ хажууд баймаар байна. Би амьдын хагацал үзэж 2 хүүхдээсээ салаад 8 жил болж байна. Одоо хүртэл би 2 хүүхэд рүүгээ очиж чаддаггүй. Байж байж ганц охинтой болсон. Одоо охиноосоо салмааргүй байна. Намайг харж үзнэ үү. Цаг зүүх тэнсэн болон торгууль байсан ч хамаагүй. Дахин би ийм асуудалд хэзээ ч оролцохгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Дахин ийм алдаа гаргахгүй. Гэм буруугаа сайн ойлгосон. Нэг удаа боломж олгож өгнө үү.

Хулгай хийсэндээ гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би дахин эхнэр, хүүхдээ алдмааргүй байна. Би өөрөө хөдөлмөрлөөд, өөрийн гэсэн ажилтай болсон. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Эхнэр, хүүхэдтэй минь ойрхон байлгаж өгнө үү. Бусад бүх төлбөр мөнгийг төлнө. Ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М***** нь мэдүүлэхдээ: “Буруутай үйлдэл хийсэндээ харамсаж байгаа. Хохирлоо барагдуулсан.

Хийсэн гэмт үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хулгайн гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Дахиж алдахгүй юмсан гэж бодож байна.

Хулгайн гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна.

Хулгайн гэмт хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Улсын орлогод төлөх төлбөрийг төлнө. Ялыг хөнгөрүүлж өгнө үү. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү. Гэм буруугаа ухамсарлаж байгаа. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.

Хулгайн гэмт хэрэг хийсэндээ үнэхээр харамсаж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Төгсбаяр гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Өмнөговь аймаг Ханбогд сумын Сум дундын прокурорын хяналтын прокурор В.Төгсбаяр би, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн Ж.М*****, Э.Б***** нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Э.Б*****, Ж.М*****нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Цагаан хад суурьшлын бүсэд байрлах “ ***** ” ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч, ***** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккумлятор, **** ӨМҮ, **** ӨМҮ, **** ӨМҮ, **** ӨМҮ, **** ӨМҮ, **** ӨМЕ, **** ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс тус бүр нэг ширхэг запас дугуй нийт 7 ширхэг запас дугуйнуудыг **** УНМ улсын дугаартай Хьюндай маркийн микро автобус ашиглан хулгайлж бусдад 6,248,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн тухайд амар хялбар аргаар ашиг орлого олох зорилготой буюу мөнгөний хэрэгцээ гарсан шалтгаанаар шунахайн сэдэлтэйгээр шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас бусдад 6,248,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй. Гэмт хэргийн улмаас 4,900,000 төгрөгийн хууль бус орлого олсон, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна.

Эдгээр хүмүүсийн тээврийн хэрэгсэл ашиглан, хууль бусаар орлого олсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдон гэж үзэж байна. Тухайлбал А*****н мэдүүлэгт “...Ж.М***** эзэмшлийн гэх цагаан өнгийн микро машиныг 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үедээ ***** улсын дугаартай байсан” гэж мэдүүлдэг. Мөн гэрчийн “...намайг М***** худалдаж авч байхад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж хулгай хийсэн нь тогтоогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Мөн өмнө хэлсэнчлэн “ ***** ” ХХК-ийн харуул хамгаалалт бүхий хашаа руу хууль бусаар нэвтэрч хулгайлсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхны саналаа дэмжиж байна.

   Шүүхээс шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дараах байдлаар эрүүгийн хариуцлагын саналаа танилцуулъя. Шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Тухайн зүйл ангид заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд хамгийн бага хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргахдаа шүүгдэгч нарын хохирлоо нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч Э.Б***** тухайд өмнө нь 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байснаас 2 удаа тэнсэн харгалзаж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл санаатайгаар, шунахайн сэдэлтэйгээр дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Хэдийгээр дахин гэмт хэрэг үйлдсэн боловч хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан хамгийн бага хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Ж.М***** хувьд өмнө нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж байсан. Хугацаа нь дуусаад өнгөрсөн боловч санаатайгаар бусдыг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулж бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан мөн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг А***** гэх хүнд 800,000 төгрөгөөр сэлбэг болгон зарсан. Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 800,000 төгрөг, гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого болох 4,900,000 төгрөгийг тус тус улсын орлого болгуулах, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн баримт цагдаагийн байгууллагаас ирүүлээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйл байхгүй болно.

Шүүгдэгч нарын зүгээс өөрсдийн хувийн байдалтай холбоотойгоор оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах заалт байхгүй. Хамгийн бага нь 2 жилийн хугацаа. Өмнө хэлсэнчлэн хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан үзээд хамгийн багаар буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна. Мэдээж хүний амьдралаас 2 жилийг хорих ял эдэлнэ гэдэгт харамсаж байна. Гэхдээ Э.Б***** тухайд өөрийн хувийн байдалдаа дүгнэлт хийх ёстой байсан. Өмнө нь 2 удаа тэнсэгдсэн байна шүү дээ. Тэнсэнэ гэдэг чинь Монгол Улсын төрөөс тухайн этгээдэд олгож буй боломж. Та дахин битгий ийм үйлдэл хийгээрэй, таны үйлдэлд төрөөс боломж олголоо шүү гэсэн үг. Дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр ажил амьдралаа зохицуулаад явах боломж олгосоор байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдэж байна. Хэрвээ машин тэрэг барьж яваад зам тээврийн осол гаргачихсан бол болгоомжгүйгээр осол гаргаж гэж үзье. Гэтэл бусдын эд хөрөнгөд санаатайгаар, шунахайн сэдэлтэйгээр, ашиг орлого олох зорилгоор халдаж байгаа учраас 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд хуульчилсан. Иймд хуульд заасан хамгийн бага хэмжээгээр хорих ял оногдуулах саналаа дэмжиж байна. М***** хувьд шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа мөнгөний хэрэг гарсан учраас хулгай хийсэн гэж тайлбарлаж байна. Мөнгө бол хүн болгоны хэрэгцээ шүү дээ. Хэрэгцээ гарах болгонд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хууль бусаад халдаад, өөртөө захиран зарцуулаад байж болохгүй шүү дээ. Хэрэгцээ байгаа гээд хүн болгон хулгай хийгээд байж болох юм уу? Тэр тусмаа хүргэн ахыгаа гэмт хэрэгт уруу татаад авч явсан. Энэ гэмт хэргийг үйлдэх санаа санаачилгыг гаргасан. Иймд анхны саналаа дэмжиж байна.” гэв.

     Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 44 дэх тал/,

     Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 45-53 дахь тал/,

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ж*****: "... Би " ***** " ХХК-нд 2021 оноос хойш инженер албан тушаалд ажиллаж байгаа юм. Манай компани 2023 оны 04 дүгээр сард өөрсдийн машиныг зогсоох талбайгүй болсны улмаас "***** *****" ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлуулан тавьсан юм. Байрлуулж тавьснаасаа хойш тээвэрлэлт хийх үедээ ирж машинаа аваад дуусахаар нь буцааж тавиад яваад байдаг байсан юм. Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3 жолооч Улаанбаатар хотоос тээвэрлэлт хийхээр ирээд ***** ***** ХХК-ийн хашаанд байсан машинууд дээрээ ирсэн чинь ***** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккумлятор, ***** ӨΜΥ, ***** ӨΜΥ, ***** ӨΜΥ, ***** ӨΜΥ, ***** ӨΜΥ, ***** ӨΜΕ, ***** ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс тус бүр нэг ширхэг запас дугуй нийт 7 ширхэг запас дугуйнууд тус тус алдагдсан байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандсан юм... 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр тээвэрлэлт хийгээд тэр өдрөө ***** “ ХХК-ийн хашаанд байрлуулж тавьсан юм. Тухайн үед машинуудаа зогсоол тавьчхаад манай бүх жолооч нар амрахаар явцгаасан. ***** ХХК-ийн үүдэнд харуулын ажилтантай учраас машинуудаа оруулж тавьчхаад бүгдээрээ явчихсан юм... Манай компанийн тээврийн хэрэгслүүд бүгдээрээ 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Монголд орж ирсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тээвэрт явж эхэлсэн. Уг алдагдсан дугуйнууд нь бүгд орж ирсэн машинтай хамт запасанд ирсэн шинэ дугуйнууд байсан. Зарим ганц хоёр дугуйг нь тавьж байсан гэж манай жолооч нар хэлж байсан... 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн орой 21 цагийн орчимд манай жолооч Б*****, Ц*****, Э***** нар машиныхаа кабинаас хөнжил гудас авах гээд орохдоо машинаа шалгасан чинь дугуйнууд нь байхгүй байсан тул надад мэдэгдсэн. Тэгэхээр нь би өөрийн биеэр очиж үзэхэд дээрх тээврийн хэрэгслүүдийн запас дугуйнууд обудтайгаа хамт, ***** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумлятор зэрэг эд зүйл алдагдсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 55-59 дэх тал/,

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.М*****: "... Б***** танина бид хоёр 2019 оноос хойш танилцаж хамт амьдарч байгаа бөгөөд бид 2 дундаасаа нэг хүүхэдтэй. Хүүхэд маань одоо 1 нас 4 сартай. Хаан банкны ***** дансыг би эзэмшдэг. Энэ дансыг би 2010 оноос хойш ашиглаж байна. Өмнө нь уг данс дээр 2-3 виза карт ашиглаж байгаад хугацаа нь дуусахад нь хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сард Хаан банкны "Алтан карт" захиалж авч байсан. Одоо тэр виза картыг хаана байгаа талаар мэдэх зүйл байхгүй. Манай нөхөр Э.Б***** ашигладаг. Ж.М***** нь миний төрсөн дүү байгаа юм. Би тухайн үед нөхөр дүү 2-оосоо тусдаа өвчтэй авга эгчийгээ сахиж байсан тул хаана байсан талаар нь сайн мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,  

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.М*****: ".. Энэ оны 04 дүгээр сарын орчимд ***** ХХК нь өөрийн автомашины зогсоолгүй байсан учраас манай компанийн хашаанд машинуудаа түр тавья гэж гуйгаад уг ***** ХХК-ийн эзэмшлийн 5 тээврийн хэрэгслийг хамгийн анх манай компанийн хашаанд байрлуулж байсан. Түүнээс хойш тухайн тээврийн хэрэгслүүд нь тээвэртээ яваад буцааж орж ирэх үедээ манай хашаанд тавьдаг байсан юм. Дээрх машинуудыг анх ирэхэд би жолооч нарыг нь дотор нь хонуулахгүй, бүрэн бүтэн байдлыг нь өөрсдөө хариуцаж байгаарай гэж хэлж байсан. Түүнээс хойш ***** ХХК-ийн тээврийн хэрэгслүүд манай компанийн хашаанд ирж байрлуулах болгонд нь жолооч нар нь дотор нь хоноод байх шиг байдаг байсан. Машинууд нь манай компанийн хашаанд байдаг учраас ***** ХХК-ийн жолооч нар бол манай хашаагаар чөлөөтэй орж гардаг. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18-19 цагийн орчимд ***** ХХК-ийн 3 жолооч Улаанбаатар хотоос ирээд Ж***** манай кемп дээр 06 дугаар сарын 05-ны өдөр ирээд байрлаж байсан. Тэгээд жолооч нар нь ирсний дараа Ж***** Өөрөө жолооч нартайгаа уулзаад машинууд дээрээ очиж байж байгаад орой 21 цагийн орчимд буцаж ирээд надтай уулзахдаа их ууртай ирээд "Манай машинуудаас 8 ширхэг дугуй алдагдсан байна, чи авчихсан юм биш үү" гэх мэтээр намайг харааж загнаад байхаар нь би өөдөөс нь "чи цагдаа дуудаад шалгуул" гэж хэлсэн чинь бас өөдөөс хэрэлдэж маргалдаж байгаад орой 23 цагийн орчимд Ж***** цагдаа дуудаж алдагдсан талаараа мэдэгдсэн. Тухайн үед 21 цагийн орчимд анх дугуй алдагдсаныг мэдсэн бөгөөд Ж*****би цагдаад мэдэгд гэж хэлсэн чинь жолооч нартайгаа юм яриад инээгээд суугаад байхаар нь би дахиж очоод "чи цагдаагаа дуудаач, цагдаа дуудаж шалгуул" гэж хэлсэн чинь Ж***** орой 23 цагийн үед цагдаад мэдэгдсэн байсан. ***** ХХК, манай ***** ХХК-ууд нь хувь тохирч хамтарч ажиллаж байгаа гэж надад манай компанийн Хятад захирал хэлж байсан бөгөөд Ж***** нь ***** ХХК-ийн тээврийн менежер албан тушаалд томилогдож манай компани дээр ажиллахаар 06 дугаар сарын 05-ны өдөр ирсэн байсан юм. Ж***** ирээд бид 2 компанийн дотоод асуудлаас болж 06 дугаар сарын 06-ны өдөр хэсэг маргалдаж байгаад орой нь 21 цагийн орчимд машины дугуй хулгайд алдагдсан байна гээд дахиж над руу уурлаж загнаад байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.М*****: "... Би 2023 оны 05 болон 06 саруудад Өмнөговь аймгийн Ханбогд суманд хайрганы тээвэр хийж байсан. Би дугуй авсан. Нэг ширхэг дугуйг 700,000 төгрөгөөр танихгүй хүнээс 2 ширхэг дугуй авсан. Би ***** банкны ***** тоот дансыг 2006 оноос хойш ашиглаж байна. Би дугуй худалдаж авсан. Хямдхан дугуй болохоор нь авсан. Цагаан өнгийн Микротой 2 залуу явж байсан. Тухайн дугуйнууд зам ангийн тээвэрт яваад элэгдээд, хорогдоод дууссан. Би тухайн хүмүүсээс ахин дугуй худалдан аваагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Г*****: ".. Тухайн ***** банкны ***** тоот дансыг би 2000 оны эхэн үеэс одоог болтол ашиглаж байна. Миний энэ дансыг надаас өөр хүн ашигладаггүй... Миний санаж байгаагаар тухайн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Сүлжээ гэх нэртэй нүүрс тээврийн замын хажууд байдаг газар зогсоол дээр зогсож байхад цагаан юм уу саарал өнгийн /улсын дугаарыг нь мэдэхгүй/ Микро машинтай хоёр 30 гаран насны залуу ирээд компанийн илүү гарсан дугуй билүү, манай компани машиныхаа дугуйг сольж байгаа илүү гарсан дугуйгаа зарж байгаа юм ярьсан. Тэгээд би нэг дугуйг 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр бодоод нийт 3 дугуйг 2,100,000 төгрөгөөр худалдан авсан. Миний авсан дугуйнууд нүүрс тээврийн том машинуудад таарах 12х20 той дугуйнууд байсан. Өөрсдийнхөө компанийн дугуйг зарж байна гэж ойлгосон. Тэгээд ойрхон болохоор нь авсан. Нүүрс тээврийн 2 дахь км-ийн дэлгүүрт 700,000 төгрөг, 800,000 төгрөг гээд миний машинд таарах дугуйнууд байсан. Тэр хоёр залууд би дэлгүүрийн үнэтэй адилхан байна гээд хэлж байсан. Дугуй нь гайгүй дугуйнууд байсан. Шинэ дугуй байсан байх. Дажгүй хоёр дундаж нуруутай залуу байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.М*****: "...би ***** банкны ***** тоот дансыг 5 жил орчим ашиглаж байна. Тиймээ би санаж байна 2023 оны 06 сарын 05-ны өдөр би Жавхлант бригад буюу Сүлжээ гэх гэдэг газраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газар руу нүүрс тээвэрт явж байсан юм. Жавхлант бригад, Сүлжээ гэх газар миний "Хово" ачааны автомашины дугуй хагараад зогсож байхад 2 үл таних эрэгтэй хүн надад хандаж 2 ширхэг боорцог хээтэй дугуй хямд зарна худалдаж авах уу хэмээн асуугаад 2 дугуйгаа түрж авчраад надад үзүүлсэн тухайн дугуйг би тэр хоёр залуутай үнэ тохирч 1 ширхэг дугуйг 700,000 бодож 1,400,000 төгрөг өөрийн ***** тоот данснаас гүйлгээ хийж шилжүүлсэн санаж байна. Одоо гүйлгээ хийсэн дансаа санахгүй байна." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-76 дахь тал/,  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.А*****: "...М*****, Б***** нарыг танина, миний ТУЗ- ийн гишүүнээр ажилладаг. ***** ТББ-ийн 2020 оны уулзалт дээр таарч анх танилцаж байсан. Ер нь бол сайн танилууд биш, ер нь бол Ж.М***** эгчийг нь сайн таньдаг юмаа. 2024 оны 07 сард Ж.М***** эзэмшлийн гэх цагаан өнгийн микро машиныг 800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед микро ***** УНМ улсын дугаартай байсан. Намайг М***** худалдаж авч байхад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй гэж байсан. Тэр үед би Smart Car-аас шүүж үзэхэд микро машин гэж гарч ирж байсан. Одоо бол тухайн номер нь Приус машин дээр байгаа гэж харагдаж байна. Ж.М***** тухайн тээврийн хэрэгслийг өөрийн автомашиндаа сэлбэг болгож задаргаа гэж авсан. Тухайн автомашиныг 800,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод би М***** 350,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сард эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн санагдаж байна. үлдэгдэл мөнгийг нь одоо болтол өгч чадаагүй байгаа..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 80-86 дахь тал/,

Ж.М***** эзэмшлийн *****банкны *****тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 144-149 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.  

 Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ.

   Шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

  Шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нар нь бүлэглэн амар хялбар аргаар мөнгө олж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бусдад мэдэгдэлгүйгээр бусдын өмчлөх эрхэнд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

  Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг үйлдэгдэж дууссанд тооцогдоно.

          Хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.1-т “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж, 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус заажээ.

           Энэ хуульд заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулах" гэж эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, авто мухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамаарна.

          Шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Цагаан хад суурьшлын бүсэд байрлах  “***** ” ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг аккумлятор, запас дугуй нийт 7 ширхэг зэргийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэж тодорхойлсон энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

 Шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарын бүлэглэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд, шүүхээс шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус  заажээ.

          “Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2 ширхэг аккумлятор, 7 ширхэг запас дугуйны хохирлын үнэлгээг 6,248,000 /зургаан сая хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгөөр тогтоожээ. /хавтаст хэргийн 80-86 дахь тал/

            Шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нар нь хохирогч " ***** ” ХХК-ийн хохирол төлбөрт 6.248,000 /зургаан сая хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгийг нөхөн төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 222 дахь тал/,

            Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Энэхүү саналыг оруулахдаа нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэх саналыг оруулж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б**** “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би амьдралд нэг алдаж эхнэр, хүүхдээсээ салж байсан. Дахин ийм алдаа гаргамааргүй байна. Улсын орлого болгуулах мөнгийг би бүгдийг нь төлье. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Эхнэр, хүүхдийнхээ хажууд баймаар байна. Би амьдын хагацал үзэж 2 хүүхдээсээ салаад 8 жил болж байна. Одоо хүртэл би 2 хүүхэд рүүгээ очиж чаддаггүй. Байж байж ганц охинтой болсон. Одоо охиноосоо салмааргүй байна. Намайг харж үзнэ үү. Цаг зүүх тэнсэн болон торгууль байсан ч хамаагүй. Дахин би ийм асуудалд хэзээ ч оролцохгүй.” гэх тайлбарыг,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.М***** “...Хулгайн гэмт хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Улсын орлогод төлөх төлбөрийг төлнө. Ялыг хөнгөрүүлж өгнө үү. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү.” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

   Шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний үйлдэлд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б*****, Ж.М*****нарыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан микро автобусны үнэ 800,000 /найман зуун мянга/ төгрөг, хууль бусаар олсон орлого 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Б*****, Ж.Мөнхбат нарын хувьд ногдох хөрөнгөнөөс хувь тэнцүүлэн тус тус хурааж улсын орлогод тус тус оруулж, 2 /хоёр/ ширхэг акумляторыг шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нараас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, баривчлагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б*****, Ж.М*****нар нь хохирогч " ***** ” ХХК-ийн хохирол төлбөрт 6.248,000 /зургаан сая хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт Э***** Б*****, ***** овогт Ж***** М*****нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан микро автобусны үнэ 800,000 /найман зуун мянга/ төгрөг, хууль бусаар олсон орлого 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарын хувьд ногдох хөрөнгөнөөс хувь тэнцүүлэн тус тус гаргуулж улсын орлогод оруулж, 2 /хоёр/ ширхэг акумляторыг шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нараас гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, баривчлагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нар нь хохирогч " ***** ” ХХК-ийн хохирол төлбөрт 6.248,000 /зургаан сая хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*****, Ж.М***** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАТМӨНХ