Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/292

 

 

 

 

 

                                                                                     2025/ШЦТ/292

 

 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж,

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: М.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Д-д холбогдох эрүүгийн 2512000000270 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А аймгийн И сумын Х багийн У гэх газарт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт М.Д

 

                                               Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.Д нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цагийн үед А аймгийн И сумын Х багийн Сөрт гэх газарт байх иргэн Т.Н-ын гэрт хохирогч Б.Гтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч Б.Гийг цамцных нь захаар хоолойг нь боож, нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж зодон, түүний эрүүл мэндэд баруун ухархайн дотор ханын гүн цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацар, чих, хүзүү, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

                                                                                                                                                                                   Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Д нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цагийн үед А аймгийн И сумын Х багийн Сөрт гэх газарт байх иргэн Т.Н-ын гэрт хохирогч Б.Г-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч Б.Гийг цамцных нь захаар хоолойг нь боож, нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж зодон, түүний эрүүл мэндэд баруун ухархайн дотор ханын гүн цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацар, чих, хүзүү, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Гийн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21-22 цагийн үед нутгийн иргэн Л гэх хүнээр А аймгийн төвөөс тус аймгийн И сумын Х багийн Сөртийн тал гэх газар Нын гэрт хүргүүлж очсон чинь Нын гэрт Н, эхнэр О, Х, эхнэр А нарын хамт архи уугаад сууж байсан юм. Тэгээд Н, О, Х, А бид 5 архи ууж байгаад хоорондоо хууч хөөрөн сууж байтал Х бид 2 нутгийн иргэн Тоодойгынд очиж авахаар болоод Х тээврийн хэрэгслээ жолоодоод би хажуу талд нь суугаад гэрт нь очсон. Тэгээд буцаж ирээд О эгчийн хийж байсан хоолыг бүгдээрээ идээд дараа нь 1 литрийн савтай 1 пиво уугаад сууж байтал Х над руу дайраад “чи надад сартай хүрэн үрээгээ  зарахгүй байна” гэхээр би үнийг нь хэлсэн чинь Х “чи үнэтэй дугараад байна” гэж шалтаглан худлаа ярьж миний сууж байсан орон дээр намайг дарж аваад хоолойг цамцаар боож миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиж, гарын хумсаараа хүзүү хоолойг урж олон тооны жижиг зулгаралт үүсгэсэн юм. Тэгсэн хамт байсан О, А, Тоодой нар Хг надаас салгаж холдуулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Намайг өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй. ...Миний мэдэхээр Н нэлээн согтуу унтаад байсан юм. Харин би болон О, Х, Тоодой, А нар дунд зэргийн согтолттой байсан. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй. Хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,/хх-ийн 6-07, 54-55 дугаар тал/, гэрч Б.Оын...Би 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө нутгийн иргэн Б.Гийн хамт А аймгийн И сумын Х багийн Сөрт гэх газраас А аймгийн төв орж тус аймгийн төвөөс бид 2 салаад би өөрийн хувийн ажлыг хийж байгаад орой нутгийн иргэн Д, А нарын хамт орой 19 цагийн үед А аймгийн төвөөс И сумын Х багийнСөрт гэх газар өөрийн гэртээ ирсэн. Манай нөхөр Т.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гадаа унтаж байхаар нь хамт ирсэн Д бид 2 сэрээгээд гэртээ оруулж унтуулсан. Тэгээд би хоол цай хийгээд гэртээ байсан 2.5 литрийн савтай Сэрүүн нэртэй пивыг хуваан уугаад сууж байтал А аймгийн төвөөс 21 цагийн үед Б.Г нь хүнээр хүргүүлж ирээд манай гадаа буугаад үлдсэн. Б.Г манай гэрт орж ирээд Д, А бид нартай пиво ууж байгаад Д, Г 2 нутгийн найз Тг авч ирэхээр яваад удалгүй ирэхдээ Д, Г нар нь хэрүүл маргаан хийж орж ирээд Д нь Гийн цамцаар хоолойг нь боогоод нүд хэсэгт нь гараараа 1 удаа цохиод авахаар нь А, Т бид 3 салгасан. Өөр зүйл болоогүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/, гэрч Б.Аийн ...Би 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед нөхөр Дын хамт А аймгийн И сумын Х багийн Сөртийн Алтансандал гэх газраас А аймгийн төв орж нөхөр Д бид 2 өөрийн хувийн ажлыг хийж байгаад орой нутгийн иргэн О аймгийн төвд орж ирсэн байхаар нь аваад ...19 цагийн үед А аймгийн төвөөс И сумын Х багийн Сөрт гэх газар Нын гэрт ирсэн чинь Т.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэрийнхээ гадаа унтаж байхаар нь манай нөхөр Д, О 2 сэрээгээд гэрт нь оруулж унтуулсан. Тэгээд О цай хоол хийгээд манай нөхөр Д бид хоёрт 2.5 литрийн савтай Сэрүүн нэртэй пивыг гаргаж ирээд хуваан уугаад сууж байтал А аймгийн төвөөс 21 цагийн үед Б.Г нь хүнээр хүргүүлж Нын гэрт ирж Д, А бид нартай пиво ууж байгаад манай нөхөр Д, Г хоёр нутгийн найзг авч ирэхээр яваад удалгүй ирэхдээ Д, Г нар нь хоорондоо хэрүүл маргаан хийж орж ирсэн. Манай нөхөр Д нь Гийн цамцаар хоолойг нь боогоод нүд хэсэгт нь гараараа 1 удаа цохиод авахаар нь А, Т бид 3 салгасан. Өөр зүйл болоогүй юм. ...Адуу мал яриад манай нөхөр Б.Дыг хулгайч гэж хэлсэн гээд байсан. Б.Г нь манай нөхөр М.Дыг зодож цохиогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/, гэрч Ч.Тгийн ...Намайг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед гэртээ ганцаараа байхад нутгийн иргэн Д, Г нар нь манай гэрт ирээд “Н-ын гэрт очъё бид нар пиво ууж байна” гэхээр нь хамт Дын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд нь суугаад Г тээврийн хэрэгслийн хойд сандал дээр сууж явж байснаа айлаа олохгүй төөрөөд байна гэж Д, Г нар нь хоорондоо хэрүүл маргаан хийж Нын гэрт ороод орон дээр сууж байснаа Д нь Гийг цамцаар хоолойг нь боогоод нүд хэсэгт нь гараараа 1 удаа  цохиод авахаар нь А, О бид гурав салгасан юм. Харин Н гэртээ унтаж байсан. Өөр зүйл болоогүй юм. Би сайн мэдэхгүй байна. Надтай хамт явж байхдаа Г нь Дыг замаа олохгүй байна гэж маргалдаад байсан юм. Б.Г, М.Д нар нэлээн согтуу байсан. Д болон Г нар нь өөр хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/, гэрч Т.Нын “...Би 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр Оыг А аймгийн төв явсан хойгуур нь нутгийн хүнтэй архи уугаад тасраад унтаад өгсөн болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө сэрсэн чинь эхнэр Т.О нь надад Г, Д хоёр урд шөнө манайд ирээд зодоон цохион хийсэн гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 327 дугаартай дүгнэлтэд “1 .Б.Гийн биед баруун ухархайн дотор ханын гүн цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацар, чих, хүзүү, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/, яллагдагч М.Дын “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Д нь хохирогч Б.Гийн эрүүл мэндэд баруун ухархайн дотор ханын гүн цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацар, чих, хүзүү, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлджээ. 

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамаарА, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч М.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч М.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                               ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогт М-жийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь шүүхээс оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             5. Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН