Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/267

 

 

 

 

 

 

                                                                                    2025/ШЦТ/267

 

 

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж, шүүгч Д.Орхонтамир, шүүгч П.Дониддолгор нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Т.А

Иргэдийн төлөөлөгч: Д.Г

Хохирогч: Т.Б

Хохирогчийн өмгөөлөгч: О.Б

Шинжээч Б.О

Гэрч Д.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Н, М.Ц

Шүүгдэгч: Э.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э.Тхолбогдох 2412002280262 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ө аймгийн У суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Ө аймгийн У сум, 3 дугаар багийн Ш хороолол 26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Э.Т

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан 2024 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө А аймгийн И сумын Э багийн нутаг Тайхар чулууны хажууд хонож байхдаа “эрүүл мэндийн асуудалтай эхнэрт архи уулгалаа, сумын төв явж эмчид үзүүлнэ” гэх шалтгаанаар хохирогч П.Бтэй маргалдан хэвлий хэсэгт нь хутга буюу зэвсгийн чанартай зүйлээр хутгалж, түүний биед хэвлийн баруун дээд хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч элгийг гэмтээсэн хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цус алдалт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: Бид нар 07 сарын 12-ны өдөр Ө аймгийн У сумаас 4 гэр бүлээрээ 8 том хүн, 1 хүүхэдтэй зугаалгад хөдөлсөн. Ө аймгийн  төв дээр ирээд П.Б, н.Ж нартай танилцаад нийлээд Ө аймгийн  Х суманд орой очоод очиж амарцгаасан юм. Тухайн нялх хүүхэдтэй учраас гэр аваад бүгдээрээ амарчихъя гэж хэлсэн. Гэтэл яах юм бэ бөөнөөрөө хээр гадаа сайхан амарцгаая гэхээр нь тэгье гээд Х сумын баруун талд хээр газар очоод амарцгаасан. Манай эхнэрийн бие нь их өвддөг.  Элэгний алат асат ихэсдэг учраас айраг эсхүл архи дарс ууж болдоггүй юм. Тухайн үед нь жоохон өвдөөд өвчин намдаах тариа залгачихсан байсан. Шингэнээр залгасан байсан бөгөөд эд нар ууж сууж байгаад яагаад ирэхгүй байгаа юм, хамт явж байгаа байж  цэрвээд байх юм. Ямар архичингуудтай яваа биш гэж хэлсэн. Би бууж очоод манай эхнэрийн бие муу байдаг юм. Архи дарс ууж болдоггүй юм, бие нь тавгүй байх шиг байна гайгүй болчих байх, хүүхдээ би авч байя, шингэнийг нь татаж яачих гээд байх юм гээд тайлбарлаж хэлээд амарцгаасан. Маргааш нь өглөө нь босоод эхнэрийн бие гайгүй болсон байсан А аймгаар дайраад Т сум ороод Тэрхийн цагаан нуур дээр хоноцгоосон. Гэр буудлаа авчихъя, хоол ундаа хийхэд амар гээд гэр буудал авсан.  Гэрээ тойруулаад майхнаа барьцгаагаад хоол ундаа хийж идээд сайхан амарцгаачхаад маргааш нь буцаж яваад  Тайхар чулууны тэнд амарцгаахаар болсон. Хонины мах авчихсан байсан бөгөөд үлдсэн махаараа хорхог, хоол унд хийцгээчихье гээд би галын түлшинд явсан.  н.Б, н.Н н.Ц бид 4 махаа хорхоглоод хоолоо хийгээд н.Б н.Ж нар жижиг салат гээд бусад зүйлээ хийсэн юм. Хоол ундаа хийж идчихээд хоолноосоо өмнө 1-2 лааз пиво ууцгаасан. Хоол ундаа хийж идэцгээчхээд жаахан юм ярьж сууцгаасан. Манай эхнэр хүүхдийнхээ хоолыг нь өгчхөөд машин дээр очиж хүүхдээ унтуулсан. Гэтэл П.Б эхнэр чинь яагаад ирэхгүй байгаа юм. Нийлж сууцгаахгүй юм ямар сонин юм бэ гэхээр нь дуудсан чинь хүрээд ирсэн. Улмаар жаахан сууж байгаад хүүхэд уйлаад байх юм, сэрчихвэл айж аргагүй, би явъя хүүхэд дээрээ очоод байж байя, чи эд нартай жаахан сууж байгаад хүрээд ирэхгүй юу гээд би хүүхэд дээрээ очоод унтсан. Нэлээн унтаж байгаад сэртэн манай эхнэр д бөөлжөөд огиод байсан. Приус-20 машинтай байсан. Ард талынх нь урд талынх нь дэлгээ ор болгочихсон унтаж байтал эхнэр хаалгаа онгойлгоод хар хүрэн юмаар бөөлжөөд тагларчих гээд байхаар нь яагаад бөөлжөөд байгаа юм, хоол ундаа ихдүүлсэн юм уу, архи дарс уучихсан юм уу гэхэд шахаад байхаар би 2-3 аяга уучихсан юм гэсэн. Тэгэхээр нь  би чинь яасан сонин юм бэ, өөрийнхөө биеийг мэдсээр байж хээр гадаа архи уугаад явж байдаг, би чамд ус олж ирье гээд машинаасаа буугаад явсан. Эд нарын майхан зэрэгцээ гурвуулаа байсан. Дуулж хуурдаж байх юм чинь гээд арай зайтай машинаа тавьчихсан байсан. Тухайн үед жаахан харанхуй байсан. Майхны хажууд очоод ширээн дээр ус хайж явж байгаад майхны гадас хөдөлсөн байж магадгүй. Эсхүл П.Б сэрүүн байсан ч байж магадгүй. “Хөөе чи юу хийж яваа юм,  юу хийгээд яваад байгаа юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “юу хийх вэ дээ н.Н бөөлжөөд бие нь тааруу байна, яах гэж архи дарс өгсөн юм бэ” мэдсээр байж 2, 3 хоног та нарт хэлж биз дээ” гэхэд “чи одоо юу гээд байгаа пизда вэ, би ямар ам руу нь аваачаад цутгасан юм уу пизда минь” гэж хэлсэн. Тухайн үед би П.Бтэй ямар ч хэрэлдэх юм байгаагүй.  Яах гэж та нар архи өгсөн юм гэж хэлчхээд буцаад явж байтал ардаас орилоод босоод ирсэн. Пизда минь чи хүлээж бай. Ёстой амжихгүй шүү пизда шүү гэхээр нь чи  битгий орилж чарлаад бай гэж хэлсэн. Гэтэл хүүхэд сэрсэн бөгөөд хүүхдийн дэргэд ярилтай биш гээд “чи надтай одоо ярих юм байгаа бол хоёулаа ийшээ гараад ярья” Чи юундаа уурлаад байгаа гээд модны зах руу очоод хүлээж байтал араас ирэхгүй байсан. Хүлээж байгаад буцаад унтчихсан юм байлгүй гэж бодоод машин руугаа очиж байтал машины цаад талаар манай эхнэрийг тэвэрчихсэн байсан.  Хөнжлийн нь сөхөөд тэвэрчихсэн байсан. Улмаар би гүйж очоод чи чинь яагаад байгаа юм, наанаасаа холд гээд холдуулаад, чи хэнийг доромжлоод байгаа юм. Намайг доромжлоод байгаа юм уу? Манай эхнэрийг доромжлоод байгаа юм уу? хүүхдийн дэргэд арай дэндүү юм биш үү гэтэл П.Б уурлаад чи юу гээд байгаа пизда вэ, чам шиг пизда яадаг юм гээд шууд намайг цохиод авсан. Цохиод авахаар нь тэврэлдээд өнхрөөд унасан. Намайг хэд хэд цохиод авсан. Би  хэчнээн уур хүрч байсан ч П.Бд гар хүрчихсэн. Тэр талаар манай эхнэр ч мэдэж байгаа, эхнэр нь ч мэдэж байгаа., н.С ч мэдэж байгаа. П.Б-нийг н.С, н.Жыг нар миний дээрээс ирж салгаж авсан. Салгаж аваад яршиг явъя гээд эргэж хараад машиныхаа ойролцоох юмнуудыг эмхлүүлж байтал араас ирээд тийрсэн.  Тэгэхээр нь энэ юмнуудаа хаячихъя гэж бодоод байж байтал нөгөө 2 нь дахиад аваад явсан. Улмаар машиныхаа ард талын хаалгыг хаачхаад цаад талаар нь хаалгаа онгорхой суугаад нөгөө 2 луугаа хараад хүүхдээ чарлаад байна ээрлээ, чи хүүхдээ хөхүүлээдэх гээд байж байтал миний араас боочихсон. Боогоод л огт тавихгүй байсан. Би нэлээн газар ноцолдчихсон байсан тамир муутай болчихсон байсан. Шууд боогоод татаад автал салгах гээд чадахгүй байсан. Манай эхнэр өөрөө бөөлжистэйгөө холилдчихсон бие нь муу, хүүхдээ тэвэрчихсэн болиоч чи хүн аллаа гэж сонсогдсон. Ардаас татаад байтал гарт юм хайгаад олдохгүй байж байтал гарт хатуу юм таарах шиг болсон бөгөөд цаашаагаа хазайтал миний зүүсэн байсан гинж тасарчихсан юм шиг байсан маргааш нь хэвтэж байсан. Цаашаа өнхрөөд унасан.  Гараас  дөнгөж тавигдаад манараад ухаан алдчихсан. Улмаар цааш үйл явдлыг санахгүй байгаа. Тэмтчээд сэрсэн чинь миний гарт хутга байсан. Манай эхнэр юу барьчихсан юм бэ гээд миний гараас булаагаад авсан. Улмаар би ингэчихсэн юм шиг байна явъя эмнэлэг рүү явъя эмнэлэг рүү явсан. Өглөө нь цагдаа дээр очоод мөрдөн байцаагчид нь би яана, яадаг юм бол гэхэд гайгүй, зүгээр лав зүйл байхгүй, өнгөн хэсэг нь зүсэгдсэн байна. Оёо тавиулаад гараад ирсэн байна. Зүгээр гэж надад хэлсэн. Улмаар П.Б хамгийн түрүүнд мэдүүлгээ өгсөн. Мэдүүлгээ өгөөд гарж ирэхдээ “зүгээрээ гэж хэлсэн. Би харья гэхэд өнгөн хэсэг нь юм байна зүгээр гэж хэлсэн.  Хамаагүй олон юм битгий яриарай шал дэмий юм ярьж байж ороогдоно шүү, маргалдаж байгаад хутгалсан юм  гээд хэлчих гээд зөрөөд орсон гэв.

Хохирогч П.Б мэдүүлэхдээ: Намайг П овогтой Б гэдэг. 2025 оны 07 дугаар сарын 16-ний үүрээр энэ хэрэг болсон. Орой нь бид нар 7 цагийн үед А аймгийн И суманд очсон.  Өдөр нь бид нар 12 цагийн үед А аймгийн Т сум, Хоргын тогооноос хөдөлсөн. Энэ хоёр маргаад байсан бөгөөд бид бүгд Хоргын тогоо руу дээшээ гарсан. Гэтэл энэ хоёр хүн маргаад эхнэр нь түрүүлээд буугаад явсан. Араас нь Э.Т хүүхдээ тэврээд буусан. Бид нар бөөнөөрөө дээшээ гарч ирчхээд доошоо буугаад иртэл Э.Т түрүүлээд явсан байсан. Бид нар ардаас нь гүйцэх гээд чадахгүй байсан. Бид нар 70 80 километр цагийн хуртай явж байгаад И суман дээр барьж авсан. Улмаар чи яагаад хурдан яваад байгаа юм гэхэд оройтох гээд байна гэж хэлсэн. Юунд оройтох вэ хэдүүлээ Тайхар чулууны ойр хононо цаашаа явж чадахгүй гэж хэлсэн. Бид нар машинтай араас нь ирэхэд дэлгүүр орж байсан. Дэлгүүр ороод 1 шил архи болон олон пиво Э.Т авсан байсан. Би хамгийн сүүлд ирсэн бөгөөд дэлгүүр орсон байна гээд бид гол руу явсан. Гол дээр очоод майхан саваа барьчхаад би гахайн мах шарах гээд гаргаад ирсэн байсан. Бусад нь түлээ түлш, бусад зүйл майхан саваа барьчхаад бүгдээрээ яриад сууж байтал Э.Тын эхнэр намайг мах шарахад ирсэн. Ирээд ямар гоё мах вэ гээд идэж байтал Э.Т эхнэртээ пиво авч ирж өгсөн. Миний хайр өнөөдөр уу гэж хэлсэн. Эхнэр нь ч гэсэн би ч гэсэн өнөөдөр ууна. Яагаад гэвэл би энэ олон хоног уугаагүй явсан. Тэр үед нь бид бүгд гайхсан. Би ч гэсэн махаа шараад дуусаж байгаа. Хорхог хоол ундаа хийсээр байтал 9-10 цаг болсон. 12-1 цагийн хооронд бид бөөнөөрөө юм ярьж, дуулж хуурдаад суусан. Гэтэл эхлээд н.Н нь хүүхдээ унтуулахаар явлаа гээд 10 цаг 40 минутын үед явсан. Хүүхдээ унтуулчхаад буцаад хүрээд ирсэн. Хүрж ирээд сууж байтал н.Н машиныхаа тийшээ бөөлжлөө гээд огиод явсан. н.Нарангэрэл бөөлжчихөөд буцаад ирэх юм болов уу гэтэл Э.Т араас нь эхнэр бөөлжөөд байгаа учраас би явлаа гээд явсан. Улмаар Б.Т буцаж ирээд суусан. Суухаар нь эхнэр чинь зүгээр юм уу гэхэд н.Н бөөлжөөд байна. Арай их уучихжээ гэж хэлсэн. Гэтэл н.Н 30-40 минутын дараа өөрөө босоод ирсэн. Бид хэд бөөндөө юм яриад сууж байсан бүгд мэдэж байгаа. Сууж байгаад 1 цагаан архи байсан задалсан. Би цагаан архийг нь уугаагүй. Яагаад гэвэл би цагаан архи ууж чаддаггүй. Тухайн орой би 2 пиво уусан. Цагаан архийг 6 хүн уусан. Дандаа эрэгтэй хүмүүс нь уусан. Би бүгдэд нь тойруулаад өгч байтал н.Н найз нь орой уусан учраас нэг татчихъя гээд Э.Таас танай эхнэр цагаан архи ууж болох юм уу гэхэд манай эхнэр өнөөдөр ууж байгаа учраас би эхнэрээ хорихгүй гэж хэлсэн. Улмаар  би н.Нд цагаан архи аяглаж өгчхөөд нэлээн ууж сууж байгаад н.Н босоод явсан. Гэтэл Э.Т араас нь яваад буцаж ирээд эхнэр хүүхэд унтаж байна 1-2 цагийн үед эхнээсээ унтсан. Бүгд майхан савандаа ороод Э.Т эхнэрээ аваад машинаа унаад цаашаа явсан. Улмаар н.Сын нөхөр бид хоёулаа үлдсэн. Улмаар бид 2 гадаа юм яриад сууж байтал Э.Т буцаж ирээд бид хоёртой 30-40 минут юм ярьж суусан. Унтлаа гэж явчхаад унтаагүй буцаад ирсэн байсан. Бид ажлын талаар амьдралын талаараа ярьж сууж байтал хүүхэд нь уйлсан. Улмаар хүүхэд уйллаа гээд хүүхэд рүүгээ явсан. Улмаар н.Сын нөхөр бид юм ярьж сууж байгаад зэрэг босоод амаръя гээд шээчхээд хоёулаа унтсан. н.С нөхөртэйгөө машин дотор унтаж байсан. Би майхан руугаа  ороод хэвтээд 20-30 минут болсон. Манай майхан 2 давхар цахилгаантай Э.Т манай майхны цахилгааны эхнийхийг татчихаад 2 дахыг нь онгойлгож чадахгүй байсан. Улмаар би “найз яасан бэ” гэхэд н.Нараа бөөлжөөд байна. Энэ хавиар уух юм байна уу гэж асуусан. Би “найз байж бай, хувцсаа өмсөөд гараад очъё” гэж хэлсэн. Гэтэл цааш явахдаа манай майхны уяанд бүдрээд цаашаа явсан. Би гараад иртэл пизданууд та нар манай эхнэрт уух юм өглөө, би та нарт зөндөө хэлсэн” гэхээр нь Түмээ чи юу яриад байгаа юм бэ, харанхуй наагуур чинь юм харагдахгүй байна, хүрээд ир, хоёулаа энд ярилцъя гээд хэлж байтал н.Н жолоочийн буруу талын хаалга онгойгоод бөөлжсөн. Бөөлжөөд хоолойн дээр нь юм тээглэсэн гараа хийгээд байсан. Би очоод хүчтэй 2 цохитол орой идсэн мах нь байсан. Улмаар махаа хаяад гүнзгий амьсгаа аваад, тээглэсэн мах нь гаргаад байхаар нь найз зүгээр үү гээд асуухад зүгээр гэж хэлсэн. Найз Түмээ орилоод байна, чи гарж ирээд Түмээг тайвшруулаад өгөөч гээд хэлэхийн завдалгүй за яах уу гээд машиныхаа шанааг налаад хэвтсэн. Улмаар би н.Сын машиныг нь очиж асаагаад С босоорой, Т уурлаад модон дотор бархираад яваад байна гэхэд Т яагаад бархираад яваад байдаг юм гэсэн. н.Н бөөлжөөд байна гэхэд С за гэсэн. Улмаас Сг хувцсаа өмсөх хооронд би машиныг нь асаагаад гэрлийг нь асаах хооронд Т өөрөө машин дээрээ хүрээд ирсэн. Улмаар би очоод Т чи яагаад уурлаад байгаа юм бэ найз гэхэд эхнэрээ үсдээд толгойг нь чихээд машиныхаа хаалгыг хүчтэй хаагаад пизда нар минь та нар манай эхнэрт юм өглөө гээд намайг цохих гэж байхад нь би хойшоо нэг алхахад өөрөө газарт унасан. Улмаар очоод авах гэтэл С машинаасаа бууж ирсэн. С босож  ирээд Түмээ чи яагаад өвчигнөөд байгаа юм бэ, чамайг хүн бүр мэднэ. Чи миний хурим дээр ийм асуудал гаргаж байсан. Найзууд чинь бүгд мэднэ, чи өөрөө учраа ол гэхэд нь н.С үлдсэн. Би буцаж очоод н.Сын нөхрийг дуудах гээд машиных нь чигт явж байхад С надад хандаа Т машинаа асаах гээд байна гэхэд нь би буцаж гүйж очоод хаалгаа хаах гээд хагас тоормосоо гишгэсэн байхад нь хаалга дээр очиход гараа савахаар нь хартал миний подволкны дээд хэсгийг зүссэн байсан. Улмаар би гайхаад хутгатай байна гэж бодоод арагшаа ухраад буцаж хартал гартаа нэг зүйл бариад цохих шиг болсон. Улмаар би гар дээр нь цохиход нэг зүйл унах шиг болсон. Тэр хугацаанд би хэзээ нь  намайг хутгалсныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд л хутгалсан юм шиг байсан. Эргэж буцаад намайг  алах нь гэж бодоод н.С дээр очоод хутгатай байна гэж хэлсэн. Гэтэл н.С яагаад хутгатай байдаг юм гээд намайг харчхаад цус гараад байна гэж хэлэхээр нь би хартал хутгалсан байсан. Би хутгалуулчхаад намайг хутгалцан байна гэхэд н.Соогий чи яахаараа хүүхэд хутгалдаг юм бэ гээд Э.Тыг түлхсэн. Гэтэл урт аяны ширээ авч явсан бөгөөд ширээгээ барьж ирээд миний толгойг цохих гэж байсан. н.Соогий над руу чиний толгойг цохилоо гэхэд нь би хурдан тонгойсон. Гэтэл бие рүү савах гэж байсан. Улмаар арагшаа гэдийгээд миний урдуур гараад явсан. Улмаар би хаяад явсан бөгөөд манай эхнэр юу болоод байгаа юм гээд ирсэн. Сэрээгүй байсан хүмүүс үйл явдал болсны дараа сэрсэн. Яагаад юу болов гэхэд машинаа унаад явсан. Тухайн үед эхнэр сэрэх хугацаа байгаагүй, ямар ч ухаан байгаагүй. Гэтэл н.С чи наадхаа хаяа, угаасаа ингэж төвчгөндөг юм. Чи яах гэж ингэж байгаа юм гэхэд нь чи бодоод үздээ  нярай хүүхэдтэй бөгөөд хүүхдийг аваад согтуу машин бариад явах гэж байсан учраас хориглоно гэхэд чи хутгалуулсан учраас эмнэлэг явъя, түргэн, цагдаа дуудъя гэхэд Э.Т машинаа унаж гараад холгүйхэн яваад төөрсөн. Гарч чадахгүй гарц байхгүй байсан. Улмаар чамайг эмнэлэгт хүргэж өгөх ёстой гээд н манай машиныг бариад сум орсон. Би эмнэлэг дээр очоод хутгалуулсандаа шоконд орсон байсан. Гэтэл маргааш өглөө нь босоод иртэл Э.Т найз юу болов, найз нь юу ч мэдэхгүй байна. Намайг уучлаарай, найз нь юу болсон талаар мэдэхгүй байна. би одоо хүн амьтан аллаа, чи найздаа гомдолгүй гээд хэлчих, хэдүүлээ хэд хоног зугаалгаар явлаа гэж хэлсэн. Мэдүүлгээ өгчхөөд сандлаар цохих гэж байсныг нь орхичих, яагаад гэвэл хэрэг нь хангалттай байгаа үлдээчих гээд би гадаа гараад Э.Т урдаас орж ирэхэд нь би эхний удаа гомдолгүй гээд мэдүүлэг өгсөн. Өөр надад хэлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Би Э.Тд хэл аманд орооцолдоно гэж юу ч яриагүй, юу ч хэлээгүй. Цагдаа нь хамт дагаж гарж, Э.Тыг оруулж ирсэн. Би машин руу ороход н.Н найз юу болсон юм бэ,  найз нь яах учраа ч мэдэхгүй байна. Өглөө босоод Э.Тыг ийм асуудал гаргачихлаа гэхэд нь өөрийн эрхгүй гайхаад байна. Өглөө би Э.Тыг аваад ирлээ. Найз нь юу ч мэдэхгүй байна. Яагаад ийм зүйл болсныг үнэхээр мэдэхгүй байна. Чи яаж байна гэхэд нь найз нь хутгалуулсан юм чинь адилхан залуу хүмүүс байна гэсэн. Надаас үхтлээ гуйсан. Хэрэг бүртгэлийн хэрэг гээд цааш дамжина шүү гэхэд нь адилхан залуу хүмүүс байна яах юм бэ гэсэн. Э.Тын ярьсан бүх зүйл бүгд худлаа юм. Яагаад намайг гүтгээд байгаа юм. Яагаад эхнэртэйгээ гуйж гувшиж ингэнэ тэгнэ гэсэн мөртлөө хэрэг болоод ирэхээр над руу бүх зүйл нь ороод ирж байна. Би гайхаад байна. Би хийгээгүй үйлдлийнхээ төлөө гайхаад байна. Би согтуу хүн залуу хүн, машин бариад яах юм гэж хэлсэн үгийнхээ төлөө өөрөө буруутан болж байгаа. Түүнээс Э.Тыг боож унагааж, хэлсэн үгийг нь сонсоод гайхаад байна гэв.  

 

2412002280262 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч П.Б-ийн мэдүүлсэн: “Манай эхнэр Р.Жын оюутан ангийн найзууд нь бөөнөөрөө газар аялаад ирье гэж ярьцгаасан юм байна лээ. Тэрийгээ манай эхнэр надад хэлэхээр нь би зөвшөөрөөд явахаар болоод 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөө үүрээр би эхнэр Р.Жын хамт У хотоос гараад өдөр Ө аймгийн  төвд ирээд байж байсан чинь Ө аймгийн У сумаас 4 гэр бүлийн 8 хүн нэг жаахан хүүхэдтэй ирээд бүгдээрээ танилцаад тэгээд аялалдаа гарсан. Замдаа Ө аймгийн  ямар сумыг нь мэдэхгүй байна нэг сумын ойролцоо хоноод А аймгийн Т сум ороод тэндээ хоноод маргааш нь Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо үзээд буцах замдаа Тайхар чулуу үзнэ гээд Тайхар чулууны ойролцоо хоносон. Хонохдоо бид нар жаахан архи, пиво ууцгаасан. Миний хувьд архинаас нь нэг удаа жаахан уусан, 3 лаазтай пиво уусан. Өөр архи, пиво уусан зүйл байхгүй. Тэгээд шөнийн 02 цаг өнгөрөөд амарцгаасан. Хамт явсан хүмүүс маань нэлээн согтсон манай эхнэрийн оюутан ангийн найз С угаасаа уугаагүй цоо эрүүл байсан. Манай эхнэр хоёр лааз пиво уусан. Хамгийн гайгүй эрүүл байсан хүмүүс нь бид гурав л байсан. Тэгээд унтах гээд байж байсан чинь манай эхнэр би машиндаа орлоо гэхээр нь за за гээд машиндаа оруулсан, жаахан байж байгаад би эхнэрээ хоёулаа майхандаа орж унтъя гээд майхандаа ороод унтах гэж байсан чинь Тын хүүхэд нь уйлаад байсан. Тэгсэн Т модон дундуур орилж хашхираад манай эхнэр өвчтэй байхад та нар архи уулгалаа гээд орилоод модон дундуур яваад өгөхөөр нь би араас нь дуудаад байж байсан чинь Тын эхнэр Н машиныхаа хаалгыг онгойлгоод бөөлжиж байхаар нь би очоод яаж байна хө гээд нуруун дээр нь дарж өгөөд байж байсан чинь Т хүрээд ирэхээр нь чи яагаад байгаа юм бэ андаа эвтэйхэн бай л даа яагаад уурлаад байгаа юм бэ гэсэн чинь манай эхнэр өвчтэй байхад та нар архи уулгалаа гэхээр нь тийм юм байхгүй шүү дээ гэж хэлээд би явмаар байна гээд машин руугаа дөхөхөөр нь би согтуу байж яаж машин барих гээд байгаа юм бэ болохгүй гэсэн чинь намайг цохих гэхээр нь би бултсан чинь Т өөрөө цохих гэсэн хүчиндээ газар унахаар нь би дээрээс нь дараад тэврээд авсан байж байхад С ирээд яасан юу болоод байна гэхээр нь наадах чинь машинтай явна гээд байна гэсэн чинь С наадахаа орхи орхи зүгээр байх гэхээр нь би босоод Тыг орхисон. Тэгсэн Т машин руугаа явж очоод машинаа асаахаар нь би араас нь очоод машиных нь хаалгыг онгойлгоод чи согтуу машин барьж болохгүй андаа гэсэн чинь машинаас бууж ирээд над руу гараа сунгах шиг болсон чинь миний аймханы хажуу тал руу нойт оргиод явчихаар нь би хутгалуулчихлаа гэдгээ мэдсэн. Тэгээд хутгатай гар руу нь цохиод хутгыг нь алдуулсан. Тэгээд би эргээд майхан руугаа явж байсан чинь С намайг харснаа чи хутгалуулсан байна шүү дээ харъя гэхээр нь би өмсөж явсан подволкоо сөхсөн чинь цус урсаж байсан. Тэгээд манай эхнэр яаралтай тусламжийн 103 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Тэгсэн И сумын эмнэлэг рүү дуудлага өг гээд манай эхнэр дуудлага өгсөн чинь манайхаас явах боломжгүй байна та нар өөрсдөө хүрээд ир гэхээр нь би эхнэртэйгээ сумын эмнэлэг дээр ирж үзүүлээд 4 оёдол тавиулсан. Би хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тын эхнэр нь элэг ходоод нь өвддөг бас жаахан асуудалтай юм шиг байна лээ. Тэгээд жаахан архи уугаад бөөлжихөөр нь Т уурласан байх гэж бодож байна. Т өөрөө архи уугаад нэлээн согтсон байсан. Би нэг их уугаагүй эрүүл байсан болохоор Тыг тайвшруулчих гээд аргадаж байгаад ийм зүйл болсон. Миний аймханы баруун доод хэсэг рүү хутгалсан байсан. Сумын эмч хэлэхдээ гүн нь 1.5-2 см, өргөн нь 3 см орчим шарх байна цаашаа хэвлий рүүгээ нэвтэрсэн шарх гайгүй байна гэж хэлсэн. С архи угаасаа уугаагүй, манай эхнэр хоёр лааз пиво уусан, би өөрөө гурван лааз пиво, архинаас нь нэг удаа л уусан бид 3 гурав хамгийн гайгүй нь байсан бусад нь бол нэлээн согтсон байсан. Миний аймханы баруун доод хэсэгт л хутгалуулсан шарх үүссэн өөр янз бүрийн зүйл байхгүй. Ханиалгахаар жаахан хөндүүр оргиод байна тэрнээс өөр өвдөж байгаа зүйл байхгүй. Би Т гэдэг хүнтэй 3 хоногийн өмнө танилцсан. Өмнө нь таньдаггүй байсан. Ттай хэрэлдэж маргалдсан зүйл угаасаа байхгүй. Ямар шалтгаанаар намайг хутгалсныг нь би мэдэхгүй. Би ямар хутгаар хутгалсныг нь хараагүй. Над руу гараа сунгах шиг болохоор нь би цээжээ хойш нь татсан чинь гэдэс рүү нойтон оргиод явчихаар нь хутгалчихлаа гэж мэдсэн. Тэгээд хутгатай гар руу нь цохиод хутгыг нь алдуулсан. Надад гомдол санал янз бүрийн юм байхгүй” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 09-11 хуу/

Гэрч Э.Тын мэдүүлсэн: ...Дээр нэр дурдагдсан хүмүүс 2024 оны 06 дугаар сарын сүүлээр ярилцаад наадам өнгөрөөгөөд газар үзэж, аялаад ирье гэж ярилцсан тэгээд 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр явахаар болоод У хотоос Бийн эхнэр Сын оюутан ангийн найз Ж гэдэг эмэгтэй нөхөр Б-тэйгээ хамт явна гээд Ө аймгийн  төвд бүгдээрээ уулзсан тэгээд сумын ойролцоо ирж хоноод маргааш нь Х сумаар ороод А аймгийн Т сум руу яваад Тэрхийн цагаан нуурын хажууд хоносон өглөө нь босоод Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо үзэж явсаар байгаад үдээс хойш болоод тэгээд И суманд 19 цагийн үед ирсэн байх ирэх замдаа дэлгүүрээс 1 кроп пиво, 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво авсан тэгээд Тайхар чулууны баруун талд ирээд голын зах дээр майхан саваа бариад хоол ундаа хийж идчихээд гал тойрч суугаад пиво ууцгаасан. Би хэдэн лааз пиво уучхаад хүүхэдтэйгээ унтаад өгсөн тэгсэн шөнө н үед байх манай эхнэр унтах гэж орж ирснээ буцаж гараад бөөлжөөд байхаар нь би нуруун дээр нь дарж өгч байгаад уух юм аваад ирье гээд хоол унд идэж байсан ширээ рүүгээ явсан ширээн дээрээс савтай айраг аваад буцаж явахдаа Б майхны үүд рүү хазгай гишгээд уначихсан тэгсэн чинь майхан дотроос Б хэн бэ, яагаад байгаа юм бэ, юу болсон бэ гэхээр нь би та нар яагаад манай эхнэрт архи шахсан юм бэ улаан юмаар бөөлжөөд байна гэсэн чинь ам руу нь цутгасан биш дээ гэхээр нь миний уур хүрээд энэ чинь бие муутай хүн та нар мэдсээр байж архи уулгаад байхдаа яадаг юм бэ гэсэн чинь Б майхнаасаа гараад ирэхээр нь би машин руугаа явсан чинь Б миний араас дагаад хүрээд ирсэн хүмүүс чанга чанга дуугараад байхаар манай хүүхэд сэрээд уйлаад эхэлсэн тэгэхээр нь манай эхнэр бөөлжөөд байна наад хүнийг чинь эмнэлэг рүү аваад явмаар байна гээд гэж хэлээд машинаа тойроод цаашаа алхсан чинь Б миний араас дагаж ирээд яасан овоо юм бэ үзчих үү энэ тэр гээд намайг заамдаж аваад хоолой боогоод нүүр лүү цохисон. Тэгээд зууралдаж байгаад бид 2 газар унасан чинь С, Ж 2 бид хоёрыг салгасан, тэгээд би явлаа гээд цаашаа тойрч яваад машиныхаа хажууд ирсэн чинь Б миний араас хүрээд ирсэн. Тэгээд миний машины түлхүүрийг булааж авах гээд байхаар нь би зууралдаж байхдаа машиныхаа хаалганы хармаанаас хутга аваад савах шиг болсон тэгсэн манай эхнэр ирээд юун хутга барьчихсан байгаа юм бэ гээд миний хутгыг булаагаад авсан. Би өөрөө зүрхний хэм алдагдалтай болохоор заримаа уурласан үедээ яасан юу хийснээ мэддэггүй юм. Би ширээн дээрээс савтай айраг авчхаад явж байхдаа Б майхны үүд рүү уначихсан юм тэгсэн Б хэн бэ юу вэ яагаад байгаа юм бэ гэхээр нь та нар мэдсээр байж яагаад манай эхнэрт архи өгсөн юм бэ гэсэн чинь улаан юмаар бөөлжөөд байна гэсэн чинь ам руу нь цутгасан биш дээ гээд гараад ирэхээр нь би машин руугаа явсан чинь хүмүүсийн чанга ярьж байгаа дуунаас болоод манай хүүхэд сэрээд уйлахаар нь миний уур хүрээд манай эхнэр бөөлжөөд байна аваад явмаар байна гээд машинаа тойроод цаашаа алхсан чинь миний араас ирээд үзчих үү яасан овоо юм бэ гээд маргалдаад намайг барьж аваад хоолой боогоод намайг цохисон. Тэгэхэд С, Ж нар ирээд Б бид 2-ыг салгасан. Тэрнээс өөр хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Манай гэрийн хутга байгаа юм замдаа хорхог боодог хийх юм чинь хэрэг болж магадгүй гээд авсан. Хар бор  иштэй жижиг хутга байсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 30-31 хуу/,

Хохирогч П.Б-ийн дахин мэдүүлсэн: “Ө аймгаас ирсэн хүмүүс айрагтай ирсэн байсан. Тэрхийн цагаан нууран дээр ирэхэд айраг ууцгааж байсан ундааны сав, пивоны савтай 2 айраг байсан. Миний санаж байгаагаар 1 савтай айраг дуусаад савыг нь хог руу хаясан. Бид нар хорхог хийж идэж байхад нэг савтай айраг нь дундуур хэртэй үлдсэн ширээн дээр харагдаж байсан. И суманд ирээд би хорхог хийгээд хоол унд гээд байж байсан айраг гарч ирсэн үгүйг мэдэхгүй байна. Дахиж айраг худалдаж аваагүй. Манай майханд Т тээглэж унасан зүйл байхгүй. Бид нар галын хажууд сууж байхад манай эхнэр амармаар байна гэхээр нь би эхнэрээ машиндаа  түр амарч байхгүй юу гээд машиндаа оруулсан. Тэгээд би галын хажууд жаахан сууж байгаад унтах гээд машин дээрээ очоод эхнэрээ майханд орж амаръя гээд эхнэр бид хоёр майхандаа ороод яг унтах гээд зүүрмэглэж байсан чинь Т юм хайгаад байгаа юм уу юм яриад яваад байсан. Тэгснээ манай майхны үүдэнд ирээд суухаар нь би яасан бэ найз унтаж амраач гэсэн чинь жаахан сууж байгаад цаашаа яваад өгсөн. Тэгснээ орилоод хашхираад байхаар нь би майхнаасаа гараад очих гээд явж байсан чинь Тын эхнэр Н машиныхаа хаалгыг онгойлгочихсон бөөлжиж байхаар нь би нуруун дээр нь жаахан дарж өгч байсан чинь Т өөрийнхөө машины хажууд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би найз яагаад уурлаад бухимдаад байгаа юм бэ эхнэр чинь гайгүй гэж байна шүү дээ гэсэн чинь та нар пиздаанууд манай эхнэрт архи уулгасан байна наад хүн чинь ууж болохгүй шүү дээ гэхээр нь бүгдээрээ сууж байгаад л жаахан жаахан уулаа шүү дээ өөр юм болоогүй шүү дээ гэсэн чинь эхнэрийнхээ толгойг цааш нь түлхээд машиныхаа хаалгыг хаасан. Тэгснээ Т намайг хойш нь түлхэхээр нь би найз яагаад байгаа юм бэ гэсэн чинь намайг цохих гэхээр нь би холдсон чинь Т хий цохиод газар унасан. Тэгсэн цаанаас С та нар яагаад байгаа юм бэ зодолдоод байгаа юм уу гээд хүрээд ирэхээр нь би үгүй зодолдоогүй Т намайг цохих гэж байгаад газар уначихлаа гэж хэлээд байж байсан чинь Т босоод ирсэн. Би Сд наад Т чинь машинаа асаагаад явна гээд байна чи өөрөө хэл гээд би өөрийнхөө майхан руугаа явж байсан чинь С надад Б энэ Т чинь машинаа асаагаад байна шүү дээ гэхээр нь би буцаж машин дээр нь ирээд найз яагаад байгаа юм бэ чи согтуу байна жаахан хүүхэдтэй байж яаж явах гээд байгаа юм бэ гэсэн чинь тонгойгоод эргээд намайг ширвэж цохиход нь би хойшоо гэдийсэн чинь миний өмсөж байсан подволк зүсэгдсэн байхаар нь би хутгатай байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд дахиад гараа далайхаар нь би гар руу нь цохисон чинь хутгаа алдаагүй гараа доошлуулаад миний гэдэс рүү хатгах гэхээр нь би жаахан хойшоо алхаад гэдийсэн. Тэгсэн намайг хутгалчих шиг болсон. Тэгэхээр нь би хутгыг нь цохиж алдуулаад энэ хүнд алуулах юм байна гэж бодоод машиныг нь тойроод алхаж байсан чинь С миний урдаас ирж байхдаа наад подволк чинь цус болчихсон байна гэхээр нь харсан чинь миний аймханы баруун доод хэсэг рүү хутгалсан байсан. Тэгээд 103 дугаар руу залгаж мэдэгдээд сумын эмнэлэгт ирсэн. Бид нар 4 машинтай явж байсан. Тамирын голын ойролцоо ирээд голын эргээс 6-7 метр орчим зайд 4 машинаа дөрвөлжин хэлбэртэй зогсоогоод 4 буланд нь 4 машинаа байрлуулсан ертөнцийн зүгээр урд байрласан 2 машины дунд 3 майхнаа үүдийг хойд зүг рүү буюу гол руу харуулж барьсан. Ертөнцийн зүгээр зүүн хойд талд Тын машин, тэрний урд Цэнд гэдэг хүний машин, Тын машинаас баруун тийшээ Сын машин Сын машинаас урд зүг рүү манай машин байсан. Тын эхнэр Н өөрийнхөө машин дотор суучихсан хаалгаа онгойлгоод гадагшаа тонгойгоод бөөлжиж байхаар нь би очоод нуруун дээр нь дарж өгөөд нэлээн бөөлжсөн. Тэгээд би найз яаж байна гэсэн чинь овоо гайгүй боллоо гэж байсан. Наана нь Тын эхнэр Н машиныхаа хаалгыг онгойлгоод бөөлжиж байсан Т цаана нь модон дунд орилж хашхираад байсан тэгснээ наашаа эргээд машин руугаа ирсэн. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Энэ хугацаанд ажилгүй байсан учраас энэ хугацааны цалингаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 95-97 хуу/

Хохирогч П.Б-ийн дахин мэдүүлсэн: “Миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор уршиг учраагүй тул би сэтгэцэд учирсан гэм хор уршгийг тогтоолгохгүй. Би өөрийн хохирлыг барагдуулж авч чадаагүй өөрт учирсан хохирол гомдлоо хурдан барагдуулж авмаар байна одоогоор би нийт 7.500.000 төгрөг авсан байгаа одоо би ажил хийж чадаагүй 3 сарын хугацааны цалин мөнгө болох 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Би өөрийн хохирлыг барагдуулаад авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол барагдуулсан тохиолдолд би гомдолгүй” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 192-193 хуу/

            Гэрч  Р.Ж-ын мэдүүлсэн: “...би нөхөр П.Б-ийн хамт 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөө эрт У хотоос гараад Ө аймгийн  төвд ирээд С болон түүний нөхөр, хамт аяллаар явах хүмүүстэйгээ уулзаж танилцаад Ө аймгийн  Х сумын ойрхон хоноод тэндээсээ А аймгийн Т сумын Тэрхийн цагаан нуурын хажууд хоноод 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо үзэж яваад орой 19 цагийн орчимд И суманд ирж хоноод Тайхар чулуу үзэх зорилготой ирсэн. Тэгээд оройхон хамт явсан хүмүүстэйгээ хоол ундаа идчихээд нэг шил архи, лаазтай пиво нэг хайрцагтайг гаргаж уусан. Олон хүн учраас архи нь нэг тойроод дууссан. Би архинаас нь нэг удаа уусан, хоёр лаазтай пиво уусан. Тэгээд би унтаж амармаар байна гээд нөхөртэйгөө хамт майхандаа ороод унтаж байсан чинь манай нөхөр Б гараад явсан. Тэгсэн манай нөхөр гадаа Ттай маргалдаад байсан. Би босоод гарсан чинь манай найз С ч гэсэн боссон байсан. С бид хоёрыг Б, Т хоёр дээр очиход хоёулаа барьцалдаад авсан байсан. С бид хоёр Б, Т хоёрыг салгаад хоёр тийш нь холдуулаад жаахан тайвшруулаад байж байсан чинь Т машиныхаа дэргэд очоод хажууд нь байсан ширээг барьж аваад шидэх гээд байсан. Тэгснээ ширээгээ газар тавьсан. Тэгсэн манай нөхөр Б Тын дэргэд очоод дахиад барьцалдаад авсан. Тэгээд өөрсдөө салаад манай нөхөр наашаа эргээд С бид хоёрын зогсож байгаа газар ирээд манай нөхөр Б, Т намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгсэн Б-нийн өмсөж явсан подволк нь жаахан урдаа цус гарч байхаар нь хутгалсан нь үнэн юм байна гээд У хотын яаралтай тусламжийн 103 дугаар руу залгаад И сумын эмнэлгийн дугаарыг аваад дуудлага өгсөн чинь манайх явах боломжгүй байна та нар өөрсдөө хүрээд ир гэхээр нь би нөхөртэйгөө хамт И сумын эмнэлэг дээр ирсэн. Тын эхнэрийн бие нь жаахан асуудалтай юм шиг байна лээ, архи уугаад бөөлжөөд байхаар нь Т жаахан бухимдсан байх. Дээр нь Т машинаа унаж явах гээд байгаа юм уу гэж ойлгосон. Манай нөхөр согтуу байж машин барьж болохгүй гэдгээс л маргалдсан байх гэж бодож байна. Гэхдээ яг ямар асуудлаас болж маргалдсан бэ гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн аймханы баруун доод хэсэг рүү хутгалсан байсан. Яг тэр үедээ би өөрийн нөхрөө хутгалуулсан гэдэгт итгээгүй тэгээд жаахан байж байсан чинь манай нөхрийн цээжнээс цус гараад эхэлсэн тэгэхэд нь итгэсэн. Т гэдэг хүнтэй танилцаад 3 хонож байгаа танилцсанаасаа хойш хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тэнд байсан хүмүүс нэг шил 0.75-тай архи, 1 хайрцаг пиво ууцгаасан. Эмэгтэйчүүд нь тэгс гээд унтаад өгсөн эрэгтэйчүүд нь жаахан уусан байх. Ямар шалтгаанаар хутгалсныг нь би мэдэхгүй. Яг хутгалах үед нь бол хутгыг нь хараагүй. Өмнө нь мах эвдэнэ гэхэд хар иштэй хутга гаргаж ирж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 14-16 хуу/

Гэрч Р.Жын дахин мэдүүлсэн: “...Би Тыг майханд бүдэрч унасныг мэдээгүй. Т манай майхны үүдэнд суучихсан орилоод байсан. Тэгээд манай нөхөр Б майхнаасаа гарсан. Тэгсэн Б Т хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан. Ямар асуудлаас болж муудалцсаныг нь мэдэхгүй тэгээд би босоод майхнаас гарсан чинь С өөрийнхөө машинд унтаж байгаад гарч ирж байсан. Тэгсэн манай нөхөр Б, Т хоёр муудалцаад байхаар нь С бид хоёр очиж салгасан. Тэгээд Т цаашаа явахаар нь Б араас нь явахдаа тэгэхэд манай нөхөр Б С бид хоёрт Тын эхнэр нь бөөлжөөд байна гээд машин барьж сум явах гээд байна гэж байсан.  Тын охин нь сэрчихсэн машинд уйлаад байсан. Б, Т хоёр машины хажууд очоод юу болсон яасан талаар би мэдэхгүй. Тэгээд хэсэг байж байгаад Б буцаад ирсэн чинь подволк нь цус болчихсон ирсэн. Тэгээд подволкийг нь сөхөөд харсан чинь хутгалуулчихсан байсан. Тыг манай майханд бүдэрч унасан үгүйг нь би мэдэхгүй байна яг зүүрмэглэх гэж байхад Т манай майхны үүдэнд ирчихсэн орилоод байсан. Тэгээд манай нөхөр Б майхнаасаа гарсан. Хоёулаа жаахан чанга чанга дуугараад байсан яг юунаас болж маргалдсан бэ гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Маргааш нь би өөрийн нөхөр Бэс асуусан чинь эхнэр нь бөөлжөөд байхаар нь машин барьж сум руу явна гэхээр нь би согтуу байж машин бариулахгүй гэснээс болж жаахан маргалдсан гэж ярьж байсан. Бид нар дөрвөн машинтай явсан ертөнцийн зүгээр зүүн хойд талд нь Тын машин, зүүн урд талд нь Н машин, баруун урд талд нь манай машин, баруун хойд талд нь Бийн машиныг байрлуулсан санагдаж байна. Би тухайн үед толгой эргээд зүг чигээ ч сайн мэдэхгүй байсан. Ямар ч байсан манай машин Н нарын машины дунд 3 хавьцаа майхнаа барьсан байсан. Тийм зүйл байхгүй. Т чанга чанга орилоод тэрнээс болоод маргалдсан гэж ойлгосон. Тыг майхны гадаа орилоод байхаар нь манай нөхөр Б гарсан Т орилж хашхираагүй бол манай нөхөр майхнаас гарахгүй байсан.” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 104-105 хуу/

Гэрч П.Сын мэдүүлсэн: “Би өөрийн оюутан ангийн найз Р.Жтай аялал зугаалгын талаар ярилцаж байгаад гэр бүлээрээ зугаалж газар үзэхээр болсон. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөө У хотоос Р.Ж нөхөртэйгөө гарсан. Өөрийн нөхөр  Г.Б-ийн хамт манай гэр бүлийн найзууд болох Н эхнэр Х, Ц эхнэр Л, Т эхнэр Н-тай нэг хүүхдийнхээ хамт Ө аймгийн  төв рүү явсан. Үдээс хойш 15 цагийн үед Ө аймгийн  төвд У хотоос ирсэн П.Б, Р.Ж нартай уулзаад Ө аймгийн  Х сумын ойролцоо хоноод тэндээсээ шууд А аймгийн Т сумын Тэрхийн цагаан нуурын хажууд хоноод 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо үзчихээд И суманд ирж хоноод өглөө нь Тайхар чулуу үзэхээр болоод хоносон. Тайхар чулууны ойролцоо хонохдоо хоол ундаа хийж идчихээд И сумын төв рүү орж 1 кроп пиво, 2.5-тай хоёр том пиво аваад буцаж очоод ууцгаасан. Би бөөр өвдөөд байсан учир угаасаа архи, пиво уугаагүй 00 цаг гээд унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би майхнаасаа гарсан чинь Ж бас майхнаасаа гарч ирж байсан. Тэгсэн Б Т машинтай явах гээд байна гээд Б Т хоёр барьцалдаж авах гээд бие биеэ түлхээд байх шиг байсан. Тэгэхээр нь би хамт явж байсан хүмүүсээ босгох гээд дуудаад явж байсан чинь Б майхнууд байсан газар руу алхаж ирээд Т намайг хутгалчихлаа гээд подволкоо сөхсөн чинь хутгалуулсан гэсэн газар нь наашаа овойгоод цус гарсан байхаар нь би хараад уйлчихсан. Тэгээд Б-ийн эхнэр Ж хотын яаралтай түргэн тусламжийн төв рүү утсаар яриад байсан. Тэгээд Б, Ж хоёр түрүүлээд сумын төв рүү явсан. Тэр хоёрын араас би, Н, Т, Л бид нар ирсэн. Эмч нь үзээд Б-ийн хутгалуулсан шарханд 4 оёдол тавьсан биеийн байдал зүгээр гэж хэлсэн. Яг ямар асуудлаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй. Б болохоор Т машинтай явах гээд байна шүү дээ гэж ярьж байсан. Өөр ямар нэг зүйл яригдаагүй. Намайг майхнаас гарч ирээд харахад машины хажууд Б, Т хоёр бие биеэ түлхээд байгаа ч юм шиг барьцалдаж авах гээд байгаа ч юм шиг харагдаж байсан. Б миний урдаас ирээд Т намайг хутгалчихлаа гээд өмсөж явсан подволкоо сөхсөн чинь аймханых нь баруун доод хэсэгт овойгоод хавдсан тэрнээс нь цус гарч байсан. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Б Т нар танилцаад 3 хонож байгаа хүмүүс урд өмнө нь бие биеэ таньдаггүй байсан. Ө аймаг дээр бүгдээрээ уулзахдаа бүгдээрээ мөнгөө нийлүүлж байгаад нэг шил 0.75-тай архи авсан. И суманд ирж хонохдоо дэлгүүрээс 1 кроп пиво, 2.5-тай хоёр ширхэг пиво авч уусан. Миний бөөр өвдөөд байсан учраас би пиво, архи уугаагүй. Ямар шалтгаанаар хутгалсныг нь би мэдэхгүй. Би хутгалахыг нь хараагүй. Маргалдаад байх шиг байхаар нь би хамт явж байсан хүмүүсээ сэрээх гээд майхан руу нь очиж дуудаж байгаад эргээд хэд алхсан чинь Б Т намайг хутгалчихлаа гээд ирсэн. Би хутгыг нь хараагүй” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-21 хуу/

Гэрч  П.Сын дахин мэдүүлсэн: “...Ө аймгаас гарахдаа бид нартай хамт явсан Ц айраг авч явсан. Хад хоноод Х суманд машин засуулж байхдаа нэг пивоны савтай айраг уусан. Тэгээд Тэрхийн цагаан нууран дээр хонохдоо бас нэг савтай айраг уусан. Ит хоноход айраг гарч ирээгүй. Бид нар замдаа айраг худалдаж аваагүй. Би тухайн үед машин дотор унтаж байсан тэгсэн цонхны завсраар хүмүүс шуугилдаад байгаа нь сонсогдохоор нь би машинаас гарсан чинь Б Т машинтай явах гээд байна гээд Б, Т хоёр барьцалдаж авах гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би хамт явсан хүмүүсээ сэрээх гээд майхан руу хүмүүсээ дуудчихаад эргээд ирсэн чинь Б-нийн өмсөж явсан подволк нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би наад подволк чинь цус болчихсон байна шүү дээ гэсэн чинь подволкоо сөхөөд харсан чинь хутгалчихсан байсан. Б Т намайг хутгалчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тын эхнэр Нг хаана бөөлжиж байсныг би хараагүй. Гадаа хүмүүс чанга чанга яриад байхаар нь би сэрээд тэгээд машинаасаа гарсан. Тэгэхэд гадаа Б, Т, Ж, бид дөрөв байсан. Өөр хүн байгаагүй. Н хаана байсныг би мэдэхгүй. Намайг гарахад Тын машины ойролцоо Б, Т хоёр маргалдаад барьцалдаж авах гээд байхаар нь би очоод боль гэж хэлсэн чинь Б наад Т чинь машинаа асааж явах гээд байна гэж хэлэхээр нь боль гэж хэлээд би буцаад хамт явсан хүмүүсээ сэрээх гээд майхан руу нь гүйгээд майхныг нь нүдэж байгаад буцаад ирсэн чинь машины гэрэлд Б өмсөж байсан подволк нь цус болсон харагдахаар нь наадах чинь юун цус вэ гэсэн чинь подволкоо сөхөөд харсан чинь хутгалуулсан шарх байсан Б надад Т намайг хутгалчхаж гэж хэлсэн. Ертөнцийн зүгээр зүүн хойно нь Тын машиныг зогсоогоод Тын машинаас урд зүг рүү Н машин, Н машинаас баруун тийшээ жаахан яваад Б машин, Б машинаас хойд зүг рүү манай машин зогссон байсан. Н машин Б машин хоёрын дунд 3 майхан барьсан байсан.” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 108-109  хуу/

Гэрч  Д.Нгийн мэдүүлсэн: “Манай нөхрийн найзууд нь наадам өнгөрөөгөөд бүгдээрээ аялал зугаалгаар явъя газар үзье гэж ярилцсан. Тэгсэн Сын оюутан ангийнх нь найз Ж нөхөр Бтэйгээ хамт явахаар болсон гээд У хотоос ирсэн. Бид нар Ө аймгийн  төв дээр уулзаад Х сумын ойролцоо хоноод тэндээсээ Х сумаар ороод Т сумын Тэрхийн цагаан нуурын хажууд хоноод өглөө нь Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо үзэж явсаар байгаад үдээс хойш болсон. Тэгээд И сум руу хөдлөөд Тайхар чулууны баруун талд ирж буудлаад хонох болсон. Хоол ундаа хийж идээд И сумын төв рүү яваад 1 кроп пиво, 2.5-тай хоёр пиво аваад ирсэн байсан. Би өөрөө элэгний өөрчлөлттэй болохоор архи, пиво янз бүрийн юм хэрэглэдэггүй юм. Тэгээд би хүүхэдтэйгээ унтаж байсан чинь хамт явж байсан хүмүүс маань ингэж гоё аялж зугаалж байж унтаад байх юм гээд байхаар нь босоод хамт явж байгаа хүмүүстэйгээ сууж байгаад хоёр лааз пиво уусан. Тэгээд хүмүүс унтаж амаръя гээд унтаж байсан чинь миний дотор муухай оргиод бөөлжөөд байж байсан чинь манай нөхөр Т миний нуруун дээр дарж байгаад би чамд уух юм аваад ирье гээд явсан. Тэгээд ирээгүй тэгэхээр нь би нөхрийнхөө араас явсан чинь манай нөхөр Т хутга барьчихсан машиныхаа хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад машины суудал доогуур хийсэн. Тэгсэн нэлээн байж байсан чинь Б машинаа асаагаад эмнэлэг явах гэж байгаа гэхээр нь яасан юу болсон юм бэ гэсэн чинь манай нөхөр Т Б-ийг хутгалчихсан гээд Б-ийг аваад сумын эмнэлэг рүү явсан. Би араас нь жаахан байж байгаад сумын эмнэлэг дээр ирсэн. Манай нөхөр Т Б-ийг хутгалсныг би хараагүй. Тэгээд өглөө нь би өөрийн нөхөр Таас юу болсон талаар нь асуусан чинь чамайг бөөлжөөд эхлэхээр элэг, ходоод нь янз бүр болж байгаа байх эмнэлэг явдаг юм билүү гээд машинаа асаасан чинь Б явуулахгүй гээд маргалдсан гэж ярьсан. Яг ямар асуудлаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Манай нөхөр Т өглөө нь надад хэлэхдээ чамайг бөөлжөөд байхаар чинь уух юм олж ирье гэж яваад уух юм олоогүй. Тэгээд эмнэлэг явъя гээд машинаа асаасан чинь Б ирээд явуулахгүй гээд бид хоёр маргалдсан би Б-ийг хутгалснаа мэдэхгүй байна гэж ярьсан. Би хутгалсан газрыг нь хараагүй. Би харъя гэж хэлээгүй. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Б, Ж нартай танилцаад гурав л хонож байсан. Хамт явж байх хугацаандаа Б, манай нөхөр Т нар хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Нэг шил 0.75-тай архи, 1 кроп пиво, 2.5-тай пиво уусан. Би хоёр лааз пиво уусан. Манай нөхөр Т жаахан байж байгаад унтсан. Тэгээд би бөөлжиж байсан чинь яасан гээд босоод ирчихсэн миний нуруун дээр дарж өгч байж байгаад уух юм аваад ирье гээд явсан. Тэгээд ирээгүй ирэхгүй болохоор нь би араас нь очсон чинь машиныхаа хажууд хутга барьчихсан зогсож байхаар нь би хутгыг нь авч машины суудал доогуур хийсэн. Ямар шалтгаанаар хутгалсныг нь би мэдэхгүй. Манай нөхөр Т зүрхний хэм алдагдалт гэдэг оноштой заримдаа ямар үйлдэл хийсэн яасан юу хийснээ мэддэггүй юм. Манай нөхөр аялал зугаалгаар явж байгаа юм чинь мах жижиглэхээс авхуулаад хэрэг болно гээд гэрээсээ жижиг бор иштэй хутга авч явсан” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 24-26 хуу/

Гэрч  Д.Нгийн дахин мэдүүлсэн: “...Бид нар айраг худалдаж аваагүй бид нартай хамт явсан Н гэдэг хүн өөрөө хөдөөний хүн учраас айраг авч явсан. Хэр их айраг авч явсныг нь би мэдэхгүй ямар ч байсан хүмүүсийг айраг уугаарай гэж байсан. Тамирын голын хажууд хоноход айраг байсан үгүйг санахгүй байна. Х болон Тэрхийн цагаан нуур нь дээр хоноход ямар ч байсан айраг байсан. Хамт явсан хүмүүс айраг ууж байсан. Манай нөхөр Т өглөө нь надад ярихдаа намайг бөөлжөөд байхаар нь надад ус авч ирж өгөх гэж явж байгаад Б унтаж байсан майхны гадсанд тээглэж унаад ямар юмыг нь мэдэхгүй нэг юм унагаад дуу чимээ гаргасан гэсэн. Тэгсэн Б юу болоод байна гээд майхнаасаа гараад ирэхээр нь би манай эхнэр бөөлжөөд байна та нар яах гэж архи пиво өгсөн юм бэ гэсэн чинь Б чи ёстой арчаагүй банди байна шүү дээ гэхээр нь миний уур хүрээд маргалдсан гэж надад хэлсэн.  Би машиндаа суугаад хажуу тийшээ бөөлжиж байсан чинь манай нөхөр Т ирээд миний нуруун дээр дарж өгч байгаад уух юм аваад ирье гээд явсан. Тэр хооронд би нэг хэсэг юу болсныг мэдэхгүй байгаа юм. Тэгээд би машинаас буугаад машинаа тойроод харсан чинь Т машинаасаа жаахан зайтай хутга барьчихсан зогсож байхаар нь чи юун хутга барьчихсан зогсож байгаа юм бэ гээд хутгыг нь аваад машины урд суудлын доогуур хийсэн. Манай нөхөр Т Б нар хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Би машиныхаа жолоочийн эсрэг талын хойд суудал дээр суугаад хаалгаа онгойлгоод бөөлжиж байсан манай нөхөр Т ирж миний нуруун дээр дарж өгч байгаад уух юм авч ирэх гээд явсны дараа Б ирээд яаж байна гайгүй юу гээд чиний нуруун дээр жаахан дарж өгөөд явсан. Тэгээд би Тыг ирэхгүй болохоор нь машинаасаа буугаад машин тойрсон чинь Т машинаас жаахан зайтай хутга барьчихсан зогсож байхаар нь би хутгыг нь авсан. Манай нөхөр Т миний нуруун дээр дарж өгч байгаад уух юм авч ирэхээр явсан. Тэрний дараа Б ирээд яаж байна гайгүй юу гээд миний нуруун дээр жаахан дарж өгч байгаад явсан. Би Б, Т хоёрыг маргалдаж муудалцаж байхыг сонсоогүй. Бид нар дөрвөн машинтай явж байгаад 4 машинаа 4 буланд нь зогсоогоод дунд нь гал түлж ширээ зассан. Зүүн хойд буланд нь манай машин, зүүн урд буланд Н машин, баруун урд буланд Б машин, баруун хойд буланд Бийн машиныг байрлуулсан. Б, Н нарын машины дунд 3 майхнаа барьсан байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 100-101 хуу/

Гэрч  Д.Нгийн дахин мэдүүлсэн: “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж мэдүүлэх зүйл байна. Учир нь би манай нөхөр Э.Тын холбогдсон хэргийг хөнгөн хэрэг гэж ойлгосон болохоор зарим зүйлийг мэдүүлэгтээ тусгаагүй товчхон мэдүүлэг өгсөн байсан. Одоо болсон явдлын талаар яриагүй зүйлээ нэмж мэдүүлнэ. 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Ө аймгийн  төвөөс А аймгийн нутаг дэвсгэрт аялах зорилготой 5 гэр бүлийн 10 том хүн, 1 хүүхэд хөдөлсөн. Тэгээд Ө аймгийн  Х сумын нутаг дэвсгэрт 1 хонохоор болоод байрлаад байж байхад миний бие зовуурьтай байсан болохоор нөхрөөрөө тариа хийлгээд эртхэн унтах гээд хэвтсэн. Т мөн хамт явсан хүмүүст бид нар амарлаа гэж хэлчхээд ирээд амрах гэж байхад Б, Цэндсүрэн хоёр ирээд та хоёр цэрвээд байх юм архичин хүмүүстэй яваа юм шиг гэж хэлэхэд нь Т манай эхнэрийн бие өвдөөд байна гэж тайлбарлаж ойлгуулж хэлээд явуулсан. Тэгээд маргааш нь А аймгийн зүг хөдөлсөн, Бийн машинд архи пиво ачсан байсан замд зогсох бүрд Ж Бийн машинаас пиво авч уугаад байсан. Тэгээд А аймаг өнгөрөөд зогсоод байж байхад миний хажууд Т байхгүй байхад Б миний хажууд ирээд чи машин барьдаг биздээ миний машиныг барьчих Жыг танай машинд суулгая гэхээр нь надад эвгүй санагдаад үгүй гэж хариулсан. Тэгээд Т сумын Тэрхийн цагаан нуурын хажууд хоноод маргааш нь буцаад А аймгийн зүгт хөдөлсөн. Тэгээд И сумын нутагт явж байхад харанхуй болоод хонохоор болоод жуулчны баазад хоноё гээд тохирсон байсан боловч араас нөгөө хүмүүс ирээд амарч зугаалж явж байж гол устай газар наргиж цэнгэж байж зугаалсан болно гээд дургүй байх шиг байхаар нь тэд нарыг дагаад Тамирын гол дагуу машиндаа хонохоор болоод байрлаад хоол унд хийж идчихээд би машиндаа хүүхдээ унтуулчхаад тэд нарыг сууж байхаар нь очсон чинь Т би охиныхоо хажууд амарч байя чи эд нартай хамт сууж байгаад амраарай гэж хэлээд машин руугаа явсан. /тэр үед 23 цаг 53 минут болж байсан/ Би тэдгээр хүмүүстэй хамт суугаад үлдсэн чинь Б архи аягалж байсан болохоор надад архи шахаад мөн хажууд нь байсан бусад хүмүүс ч бас гоё газар амарч байж ууж идэхгүй юм архи уу гээд байсан. Тэгээд би бага зэрэг архи уусан. Тэгээд би 30-40 минут орчим хамт сууж байгаад машин руугаа очоод бүх дотуур хувцаснаас бусдыг бүгдийг нь тайлаад хөхүүл хүүхэдтэй байсан болохоор цээжээрээ нүцгэлээд нөхөр хүүхдийнхээ хажуугаар хэвтээд унтсан. Тэгээд хэр удаан унтсаныг мэдэхгүй гэнэт дотор муухай оргиод би жолоочийн эсрэг талын ард унтаж байсан болохоор хаалга онгойлгоод бөөлжсөн тэр үед Т сэрээд яасан гэхээр нь шахаад байхаар нь жоохон уучихсан юм гэхэд Т эмчилгээтэй байж архи уулаа гээд жоохон дургүй байсан. Тэгээд машины кабин доторх гэрэл асаачхаад надад уух юм авчрах гээд нөгөө хүмүүсийн амарч байсан газар руу явсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа Т гартаа савтай зүйл барьсан буцаад ирж яваа харагдсан. Тэгэхэд араас нь Б юу гээд байгаа пиздаа бэ, арчаагүй банди байна шүү дээ гээд орилоод араас нь ирж байгаа нь харагдаж байсан. Тэгээд би дахин бөөлжсөн тэр хоёр машинаас холдоод явсан. Удалгүй намайг бөөлжиж байхад хажууд хүн ирээд нуруу илээд, мөн бэлхүүсээр хүний гар яваад байсан. Тэгээд хаана нь өвдөөд байгаа юм гээд хөх, болон гэдэс хэсгээр гараараа хүрээд ярихаар нь нөхрийгөө биш байна гэдгийг мэдээд чи яв би зүгээр бас хүүхэд уйлаад байна гэж хэлсэн боловч явахгүй байгаад байсан. Тэр хүн Б байсан. Тэгээд байж байхад Т цаанаас ирээд хүний эхнэр шалдан нүцгэн байхад юу хийгээд байгаа доромжлоод байгаа юм уу бас архиар шахаж архи уулгаад, наад гараа ав одоо яв гэж хэлсэн. Тэгээд Б Т руу дайраад барьцалдаж аваад Тыг газарт унагаагаад дээр нь гарсан байхыг хараад би Таа явъя гэж хэлсэн. Тэгэхэд Т одоо хоёулаа болъё хүүхэд уйлаад байна, эхнэрийн бие өвдөөд байна эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна гэж хэлээд байсан босч ирээд машины хажуугаар газарт байсан эд зүйлсийг бөөгнүүлээд машиндаа хийж байхад нь Б хоёулаа үзчихье, би чамтайгаа шүү гээд араас чаргууцалдаад байсан. Т хариуд нь надаас хол бай одоо больё гээд л байсан. Тэгээд Т жолооч талын хаалгаар жолооны хүрдний ард суухад Б араас нь хоолойг нь боогоод Тын хоолой сонин дуугараад байхаар нь би чи болиочээ хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Т Б хоёр хоорондоо ноцолдоод машинаас жоохон холдоод явсан харанхуй байсан болохоор юу болж байгаа харагдахгүй байсан. Тэгээд би хүүхдээ тайвшруулчхаад хувцсаа өмсөөд машинаас буухад Б хоёр талаас С, Ж хоёр барьчихсан Б Т руу дайраад байсан. С, Ж хоёрын нэг нь Т Б-ийг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Т, С, Ж бид нар И сумын төв рүү эмнэлэг рүү очсон. Тэгээд Б эмнэлэгт үзүүлчхээд гарч ирээд надад хандаад би гомдолгүй чи мэдүүлэг өгөхдөө намайг чиний нуруун дээр дарж өгсөн гээд хэлчхээрэй гэж хэлж байсан. Тэгээд тамирын голын хажууд хонож байсан газартаа тогоо шанагаа үлдээсэн байсан болохоор Т бид хоёр авах гээд явж байхдаа Т руу харахад баруун нүд улайгаад хөхөрсөн, хүзүү нь зулгараад улайсан, өмсөж байсан подволк нь урагдсан байсан, /Тын тухайн үед өмсөж байсан урагдсан подволк байгаа/ мөн нэг хөл өвдөөд гэж хэлж байсан. Би өмнө мэдүүлэг өгөхдөө айл гэр хооронд нь маргалдуулж магадгүй гэж бодоод энэ талаар мэдүүлээгүй юм. Т Б хоёр хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Б аягалж өгсөн архинаас хоёр удаа, аягалж тойруулж байсан пивоноос гурван удаа уусан байсан. Нээх их согтоогүй ” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 221-223 хуу/

Шинжээч Б.О-ын мэдүүлсэн “уг өвчний түүхийг хянахад 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр яаралтай мэс засал хийсэн байсан, мэс заслын заалт нь хэвлийн хөндийд нэвтэрсэн ил шарх гэмтлийн учир хэвлийг нээж шалгах мэс засал хийхээр шийдвэрлэсэн. Мэс заслын дараах онош нь хэвлийн нэвтэрсэн гэмтэл, элэгний булан хатгагдаж цус гарсан. Хийгдсэн мэс засал нь элгийг оёж, хэвлийг угааж гуурс дах хагалгаа байсан. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх: дотор эрхтэнг гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас хэвлийн хөндийд цус хуралдан үүний улмаас мэс ажилбар хийгдсэн бол гэж уг журамд заасан тул дээрх гэмтэл нь хохирлын хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 195-196 хуу/

Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн мэдүүлсэн “Би А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь П.Б  нь 2024 оны 07 дугаар сарын 23-аас 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3.056.076 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ****** тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр: РД, нэр, А/ гэж бичнэ. Би Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3.056.076 төгрөгийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 206-207 хуу/

Гэрч Н.Г-ын мэдүүлсэн “Тамирын голын хажууд Б гэх хүн бусдад хутгалуулсан гэх дуудлага мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсний дагуу И сумын эрүүл мэндийн төвд очиход Б, Т нар байсан. Тэгээд анх удаа харсан. Түүнээс өөр танихгүй. П.Б аймхай хэсэгт хутгалуулсан гэх ил шархтай өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Тэгээд Б-ийг А аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очиж мэс засал хийлгэсэн. Харин Тын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Харин хоёр нүдний цагаан бүрхэвч нь улайсан байсан би дотроо бодохдоо архи уусан мөн нойргүй хоносноос болж улайсан байх гэж бодсон. П.Б өмсөж байсан подволк зүсэгдэж урагдаж цусаар бохирлогдсон байсан. Харин Тын өмсөж байсан хувцсыг анзаарч хараагүй. Тын хүзүү зулгарсан байсан эсэхийг мэдэхгүй байна, би анзаарч хараагүй. Т өөрөө шинжээч эмчид үзүүлэхгүй, миний биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 226-227 хуу/

            Яллагдагч Э.Тын мэдүүлсэн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн И сумын Тайхар чулуу гэх газар жуулчны баазад гэр авч байрлах гэсэн боловч хамт явсан хүмүүс маань баазад тухтай амарч чадахгүй байна хээр гадаа илүү байх байхаа гээд Тамирын голын эрэг дээр хонохоор болоод байрлацгаасан. Тэгээд майхан бариад зарим хүмүүс нь хоол унд хийгээд пиво ууцгаагаад дуулж хуурдаж сууж байгаад би 23 цаг өнгөрч байхад машинд унтуулсан байсан хүүхдийнхээ хажууд очиж унтах гээд явсан. Тэгээд очиж унтаад нэлээн удаж байхад манай эхнэр ирээд унтах гээд бүх хувцсаа тайлаад хэвтсэн боловч дотор нь эвгүйрхээд бөөлжөөд, бие нь зүгээр болохгүй байхаар нь би ус уулгах гээд нөгөө ууж байсан газраа очиход нөгөө хүмүүс унтаж байсан. Тэгээд би майхнаас ус авах гээд майхан хөдөлгөхөд Б сэрэхээр нь би архи ууж болохгүй хүнд яагаад архи шахаад уулгачихсан юм гэж хэлчхээд эхнэр хүүхэд рүүгээ явах замд араас Б ирээд чи юу гээд байгаа пизда вэ чам шиг банди тэгдэггүй шүү хоёулаа үзчихье гээд намайг явуулахгүй байсан. Тэр хугацаанд машин дотор хүүхэд уйлаад, мөн эхнэр бөөлжөөд байхаар нь би хүүхдээ айлгахгүйн тулд ойрхон харагдсан мод руу оръё тэгээд ярих юм байвал надтай ярь гэчхээд би модны зах руу түрүүлээд ороход араас ирэхгүй болохоор нь машин руугаа алхахад манай эхнэр чармай нүцгэн машин дотор хэвтээд машины хаалга онгойлгоод бөөлжиж байхад нь Б манай эхнэрийн бэлхүүсээр тэвэрчихсэн харагдаж байсан /машины дотор кабины гэрэл асаалттай байсан/-ыг хараад хүүхэд уйлах чимээ сонсогдоод байхаар нь би очих замдаа ядахдаа хүүхэд аваач гэж орилсон. Тэгээд хажууд нь очоод чи эхнэр шалдан нүцгэн байхад мөн хүүхэд уйлаад байхад яагаад байгаа юм намайг доромжлоод байгаа юм уу гээд уурласан Б хариуд нь чи юу солиороод байгаа юм би яасан юм бэ гээд уурлаад бид хоёр хоорондоо барьцалдаж аваад дээр, доороо ороод нэлээд ноцолдсон. Тэгээд би Бд хандаад одоо больё би эхнэр хүүхдийнхээ хамт эмнэлэг явъя гээд би Бэс салаад гүйхэд Б араас хөөж гүйгээд хараалыг үгээр намайг хэлээд байсан . Бид хоёр хоорондоо нэлээд орилж чарлаж хэрэлдсэн. Тэгээд би машин тойрч зугтаагаад тэгээд жолооны хүрдтэй талаар машиндаа орж ирээд хаалга хаах гэхэд хаалга хаалгахгүй намайг хоолой боогоод би амьсгал тавчдаад сонин болоод байсан. Тэр хугацаанд миний дотор ингээд ухаан алдаад уначих юм бол эхнэр хүүхэд яах бол гэж бодоод арай хичээж байж Б гарыг тавиулаад миний машины хаалганд байсан хутгыг гаргаж ирээд Б-ийг хатгасан Б над руу дайрсан уурласан хэвээрээ байсан. Тэгээд удалгүй Б эхнэр Ж, С хоёр ирээд Б-ийг аваад явсан. Тэгээд бид нар бөөндөө Б-ийг аваад И сумын эмнэлэг явсан. А аймгийн эмнэлэгт хагалгаанд орж 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Тэгээд гарахад нь би өөрөө У хот руу хүргэж өгөөд Гранд-мед эмнэлэгт томографын шинжилгээ хийлгэж үзлэгт оруулсан. Тэгээд шинжилгээний хариуг Бэс асуухад зүгээр гарсан гэж хэлсэн. Мөн Б эмнэлгээр явсан зардал, хоол унд мөн ах дүү нар нь А аймагт ирэхэд хоол унд буудал, замын зардал зэргийг төлж барагдуулж байсан.  Нийт 4 тээврийн хэрэгсэлтэй 10 том хүн нэг хүүхэд явсан. Тэгээд И сумын Тамирын голын эрэг дээр хонож архи уух үед бүгдээрээ архи уусан. С бусдаасаа арай бага уусан байж магадгүй гэж бодож байна. Тухайн үед харанхуй шөнө байсан мөн би мөн Бд хоолойгоо боолгуулаад их тамирдаж ядарсан байсан болохоор хаалганы кармаанд байсан хутгийг аваад Б-ийг чиглүүлээд хатгачихсан юм. Гэдэс хэсэг рүү хатгасан байх гэж бодож байна. Бор өнгийн бариултай, нийтдээ 10 орчим см урттай аялалд авч явдаг жижиг хутга байсан. Хоол хийхдээ ашиглачхаад машины хаалганд хийчихсэн байсан юм. Б согтуу байсан, би унтаад сэрсэн байсан болохоор гайгүй байсан нээх согтуу байгаагүй. Би Б эмчилгээний зардал болон, хоол унд, шинжилгээ, мөн ах дүү нар нь Ад ирэхэд нь буудал хоол унд гээд л нийт 10.000.000 гаруй сая төгрөг зарцуулсан байсан. Би хэд хоногийн өмнө Бтэй утсаар холбогдоход бие сайн байгаа би ажлаа хийж байгаа гэж хэлж байсан. Мөн Б утас холбогдохгүй болохоор эхнэр Жтай утсаар холбогдож асуухад Дорноговь аймагт уул уурхайн компанид ээлжийн ажил хийж байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 181-182 хуу/

             А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 256 дугаар дүгнэлтэд:

  1. П.Б биед хэвлийн баруун дээд хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч

элгийг гэмтээсэн хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цус алдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хэвлийн голын өргөтгөсөн зүслэгээр хэвлийг нээж, элгийг оёж, хэвлийн хөндийг угааж гуурсдах хагалгаа хийгджээ.

           2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ.

           3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ.

           4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 47-49 хуу/

 

            А аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн П.Б хэвтэн эмчлүүлсэн талаарх 1,955,828 төгрөгийн баримт, үзлэгийн баримтууд /1 хх-ийн 51-59 хуу/,

            П.Б мэс заслын тэмдэглэл /1 хх-ийн 60-61 хуу/,

            П.Б мэс заслын өмнөх дүгнэлт /1 хх-ийн 61-74 хуу/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 4 хуу/,

            А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 249 дугаар дүгнэлтэд:

            1. П.Б эмнэлгийн бичиг баримт дутуу, эцсийн онош тодорхойгүй байх тул одоогоор дүгнэлт гаргах боломжгүй байна гэсэн /1 хх-ийн 40хуу/,

            Шүүгдэгч Э.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хх-ийн 78-92 хуу/,

            П.Б, Р.Жын нарын А аймгийн Прокурорын газарт гаргаж байсан хүсэлт /1 хх-ийн 85 хуу/,

            Э.Тын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1 хх-ийн 111-123 хуу/,

            П.Б эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /1 хх-ийн 200-201 хуу/,

            П.Б А аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, баримт /1 хх-ийн 216-218 хуу/,

 

            Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 09 дугаар дүгнэлтэд:

  1. Шинжлүүлэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ зүрхний хэм алдагдах

өвчтэй байсан эсэхийг тодорхойлох боломжгүй.

  1. Шинжлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгэцийн ямар нэгэн

өвчингүй байсан байна. Сэтгэцийн өвчингүй тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг ойлгож, удирдан жолоодох чадвартай.

  1. Шинжлүүлэгч нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 
  2. Шинжлүүлэгч Э.Т нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /1-ийн

хх-ийн 162-163 хуу/

 

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 32-24 хуу/

Шүүгдэгч Э.Таас хохирогч П.Бд шилжүүлсэн мөнгөн дүнгийн баримтууд /2 хх-ийн 28-41 хуу/

1 ширхэг сиди /хх-ийн 42 хуу/,

Э.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-ийн хх-ийн 78-84 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-ийн хх-ийн 91 хуу, 202 хуу/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /1-ийн хх-ийн 229-231 хуу/,

П.Б ажлын газрын тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгааны улмаас гарсан зардлын баримт, орон сууц захиалгаар бариулах гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банк, ХААН банкны дансны хуулгууд/2 хх-ийн 100-162 хуу/,

Ө аймгийн  У сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06/51 тоот тодорхойлолт, Т.Энх-Үжингийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрэл зураг /2 хх-ийн 163-164 хуу/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0825/1351 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтэд:

1.П-гийн Б/РД:ЖЮ97071814/-ийн 2024 оны 07 дугаар сарын 15-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.

3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна ...” гэх дүгнэлт /2 хх-ийн 179-191 хуу/,

Ө аймгийн  Т сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаар тодорхойлолт, Жарант Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадалгаа, мэс засал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, өмгөөлөгч Б.А-ын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101 дугаартай гомдол, А аймгийн Прокурорын газрын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 156 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, Н.Ц, Н.Л нарын ноТаар батлуулсан гэрчийн мэдүүлгүүд /2 хх-ийн 213-226 хуу/,

Э.Т, Д.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Э.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө А аймгийн И сумын Э багийннутаг Тайхар чулуу газар хохирогч П.Б нь бусдад хутгаар хутгалуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2024 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө А аймгийн И сумын Э багийннутаг Тайхар чулуу газар гэх газар хохирогч П.Б биед халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч П.Б “...машинаас бууж ирээд над руу гараа сунгах шиг болсон чинь миний аймханы хажуу тал руу нойт оргиод явчихаар нь би хутгалуулчихлаа гэдгээ мэдсэн. ...Миний аймханы баруун доод хэсэг рүү хутгалсан байсан. "гэх мэдүүлэг,

хохирогч П.Б дахин өгсөн “...Би Сд наад Т чинь машинаа асаагаад явна гээд байна чи өөрөө хэл гээд би өөрийнхөө майхан руугаа явж байсан чинь С надад Баагий энэ Т чинь машинаа асаагаад байна шүү дээ гэхээр нь би буцаж машин дээр нь ирээд найз яагаад байгаа юм бэ чи согтуу байна жаахан хүүхэдтэй байж яаж явах гээд байгаа юм бэ гэсэн чинь тонгойгоод эргээд намайг ширвэж цохиход нь би хойшоо гэдийсэн чинь миний өмсөж байсан подволк зүсэгдсэн байхаар нь би хутгатай байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд дахиад гараа далайхаар нь би гар руу нь цохисон чинь хутгаа алдаагүй гараа доошлуулаад миний гэдэс рүү хатгах гэхээр нь би жаахан хойшоо алхаад гэдийсэн. Тэгсэн намайг хутгалчих шиг болсон.” гэх мэдүүлэг,

гэрч  Р.Жын “...Тэгээд өөрсдөө салаад манай нөхөр наашаа эргээд С бид хоёрын зогсож байгаа газар ирээд манай нөхөр Б, Т намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгсэн Б өмсөж явсан подволк нь жаахан урдаа цус гарч байхаар нь хутгалсан нь үнэн юм байна гээд У хотын яаралтай тусламжийн 103 дугаар руу залгаад И сумын эмнэлгийн дугаарыг аваад дуудлага өгсөн чинь манайх явах боломжгүй байна та нар өөрсдөө хүрээд ир гэхээр нь би нөхөртэйгөө хамт И сумын эмнэлэг дээр ирсэн. Тын эхнэрийн бие нь жаахан асуудалтай юм шиг байна лээ, архи уугаад бөөлжөөд байхаар нь Т жаахан бухимдсан байх.” гэх мэдүүлэг,

гэрч Р.Жын дахин мэдүүлсэн: “...Б, Т хоёр машины хажууд очоод юу болсон яасан талаар би мэдэхгүй. Тэгээд хэсэг байж байгаад Б буцаад ирсэн чинь подволк нь цус болчихсон ирсэн. Тэгээд подволкийг нь сөхөөд харсан чинь хутгалуулчихсан байсан. Тыг манай майханд бүдэрч унасан үгүйг нь би мэдэхгүй байна яг зүүрмэглэх гэж байхад Т манай майхны үүдэнд ирчихсэн орилоод байсан. Тэгээд манай нөхөр Б майхнаасаа гарсан. Хоёулаа жаахан чанга чанга дуугараад байсан яг юунаас болж маргалдсан бэ гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Маргааш нь би өөрийн нөхөр Бэс асуусан чинь эхнэр нь бөөлжөөд байхаар нь машин барьж сум руу явна гэхээр нь би согтуу байж машин бариулахгүй гэснээс болж жаахан маргалдсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг,

гэрч П.Сын мэдүүлсэн: “...Тэгээд нэг сэрсэн чинь гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би майхнаасаа гарсан чинь Ж бас майхнаасаа гарч ирж байсан. Тэгсэн Б Т машинтай явах гээд байна гээд Б Т хоёр барьцалдаж авах гээд бие биеэ түлхээд байх шиг байсан. Тэгэхээр нь би хамт явж байсан хүмүүсээ босгох гээд дуудаад явж байсан чинь Б майхнууд байсан газар руу алхаж ирээд Т намайг хутгалчихлаа гээд подволкоо сөхсөн чинь хутгалуулсан гэсэн газар нь наашаа овойгоод цус гарсан байхаар нь би хараад уйлчихсан. ...Намайг майхнаас гарч ирээд харахад машины хажууд Б, Т хоёр бие биеэ түлхээд байгаа ч юм шиг барьцалдаж авах гээд байгаа ч юм шиг харагдаж байсан. Б миний урдаас ирээд Т намайг хутгалчихлаа гээд өмсөж явсан подволкоо сөхсөн чинь аймханых нь баруун доод хэсэгт овойгоод хавдсан тэрнээс нь цус гарч байсан. ...Ямар шалтгаанаар хутгалсныг нь би мэдэхгүй. Би хутгалахыг нь хараагүй. Маргалдаад байх шиг байхаар нь би хамт явж байсан хүмүүсээ сэрээх гээд майхан руу нь очиж дуудаж байгаад эргээд хэд алхсан чинь Б Т намайг хутгалчихлаа гээд ирсэн. Би хутгыг нь хараагүй” гэх мэдүүлэг,

гэрч  П.Сын дахин мэдүүлсэн: “...Ит хоноход айраг гарч ирээгүй. Бид нар замдаа айраг худалдаж аваагүй. Би тухайн үед машин дотор унтаж байсан тэгсэн цонхны завсраар хүмүүс шуугилдаад байгаа нь сонсогдохоор нь би машинаас гарсан чинь Б Т машинтай явах гээд байна гээд Б, Т хоёр барьцалдаж авах гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би хамт явсан хүмүүсээ сэрээх гээд майхан руу хүмүүсээ дуудчихаад эргээд ирсэн чинь Б өмсөж явсан подволк нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би наад подволк чинь цус болчихсон байна шүү дээ гэсэн чинь подволкоо сөхөөд харсан чинь хутгалчихсан байсан. Б Т намайг хутгалчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тын эхнэр Нг хаана бөөлжиж байсныг би хараагүй. Гадаа хүмүүс чанга чанга яриад байхаар нь би сэрээд тэгээд машинаасаа гарсан. Тэгэхэд гадаа Б, Т, Ж, бид дөрөв байсан. Өөр хүн байгаагүй. Н хаана байсныг би мэдэхгүй. Намайг гарахад Тын машины ойролцоо Б, Т хоёр маргалдаад барьцалдаж авах гээд байхаар нь би очоод боль гэж хэлсэн чинь Б наад Т чинь машинаа асааж явах гээд байна гэж хэлэхээр нь боль гэж хэлээд би буцаад хамт явсан хүмүүсээ сэрээх гээд майхан руу нь гүйгээд майхныг нь нүдэж байгаад буцаад ирсэн чинь машины гэрэлд Б өмсөж байсан подволк нь цус болсон харагдахаар нь наадах чинь юун цус вэ гэсэн чинь подволкоо сөхөөд харсан чинь хутгалуулсан шарх байсан Б надад Т намайг хутгалчхаж гэж хэлсэн. Ертөнцийн зүгээр зүүн хойно нь Тын машиныг зогсоогоод Тын машинаас урд зүг рүү Н машин, Н машинаас баруун тийшээ жаахан яваад Б машин, Б машинаас хойд зүг рүү манай машин зогссон байсан. Н машин Б машин хоёрын дунд 3 майхан барьсан байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч  Д.Нгийн “Манай нөхрийн найзууд нь наадам өнгөрөөгөөд бүгдээрээ аялал зугаалгаар явъя газар үзье гэж ярилцсан. Тэгсэн Сын оюутан ангийнх нь найз Ж нөхөр Бтэйгээ хамт явахаар болсон гээд У хотоос ирсэн. Бид нар Ө аймгийн  төв дээр уулзаад Х сумын ойролцоо хоноод тэндээсээ Х сумаар ороод Т сумын Тэрхийн цагаан нуурын хажууд хоноод өглөө нь Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо үзэж явсаар байгаад үдээс хойш болсон. Тэгээд И сум руу хөдлөөд Тайхар чулууны баруун талд ирж буудалд хонох болсон. Хоол ундаа хийж идээд И сумын төв рүү яваад 1 кроп пиво, 2.5-тай хоёр пиво аваад ирсэн байсан. Би өөрөө элэгний өөрчлөлттэй болохоор архи, пиво янз бүрийн юм хэрэглэдэггүй юм. Тэгээд би хүүхэдтэйгээ унтаж байсан чинь хамт явж байсан хүмүүс маань ингэж гоё аялж зугаалж байж унтаад байх юм гээд байхаар нь босоод хамт явж байгаа хүмүүстэйгээ сууж байгаад хоёр лааз пиво уусан. Тэгээд хүмүүс унтаж амаръя гээд унтаж байсан чинь миний дотор муухай оргиод бөөлжөөд байж байсан чинь манай нөхөр Т миний нуруун дээр дарж байгаад би чамд уух юм аваад ирье гээд явсан. Тэгээд ирээгүй тэгэхээр нь би нөхрийнхөө араас явсан чинь манай нөхөр Т хутга барьчихсан машиныхаа хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад машины суудал доогуур хийсэн. Тэгсэн нэлээн байж байсан чинь Б машинаа асаагаад эмнэлэг явах гэж байгаа гэхээр нь яасан юу болсон юм бэ гэсэн чинь манай нөхөр Т Б-ийг хутгалчихсан гээд Б-ийг аваад сумын эмнэлэг рүү явсан. Би араас нь жаахан байж байгаад сумын эмнэлэг дээр ирсэн. Манай нөхөр Т Б-ийг хутгалсныг би хараагүй. Тэгээд өглөө нь би өөрийн нөхөр Таас юу болсон талаар нь асуусан чинь чамайг бөөлжөөд эхлэхээр элэг, ходоод нь янз бүр болж байгаа байх эмнэлэг явдаг юм билүү гээд машинаа асаасан чинь Б явуулахгүй гээд маргалдсан гэж ярьсан. Яг ямар асуудлаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Манай нөхөр Т өглөө нь надад хэлэхдээ чамайг бөөлжөөд байхаар чинь уух юм олж ирье гэж яваад уух юм олоогүй. Тэгээд эмнэлэг явъя гээд машинаа асаасан чинь Б ирээд явуулахгүй гээд бид хоёр маргалдсан би Б-ийг хутгалснаа мэдэхгүй байна гэж ярьсан. Би хутгалсан газрыг нь хараагүй. Би харъя гэж хэлээгүй. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Б, Ж нартай танилцаад гурав л хонож байсан. Хамт явж байх хугацаандаа Б, манай нөхөр Т нар хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Нэг шил 0.75-тай архи, 1 кроп пиво, 2.5-тай пиво уусан. Би хоёр лааз пиво уусан. Манай нөхөр Т жаахан байж байгаад унтсан. Тэгээд би бөөлжиж байсан чинь яасан гээд босоод ирчихсэн миний нуруун дээр дарж өгч байж байгаад уух юм аваад ирье гээд явсан. Тэгээд ирээгүй ирэхгүй болохоор нь би араас нь очсон чинь машиныхаа хажууд хутга барьчихсан зогсож байхаар нь би хутгыг нь авч машины суудал доогуур хийсэн. Ямар шалтгаанаар хутгалсныг нь би мэдэхгүй. Манай нөхөр Т зүрхний хэм алдагдалт гэдэг оноштой заримдаа ямар үйлдэл хийсэн яасан юу хийснээ мэддэггүй юм. Манай нөхөр аялал зугаалгаар явж байгаа юм чинь мах жижиглэхээс авхуулаад хэрэг болно гээд гэрээсээ жижиг бор иштэй хутга авч явсан” гэх мэдүүлэг, гэрч  Д.Нгийн дахин мэдүүлсэн: “...Бид нар айраг худалдаж аваагүй бид нартай хамт явсан Н гэдэг хүн өөрөө хөдөөний хүн учраас айраг авч явсан. Хэр их айраг авч явсныг нь би мэдэхгүй ямар ч байсан хүмүүсийг айраг уугаарай гэж байсан. Тамирын голын хажууд хоноход айраг байсан үгүйг санахгүй байна. Х болон Тэрхийн цагаан нуур нь дээр хоноход ямар ч байсан айраг байсан. Хамт явсан хүмүүс айраг ууж байсан. Манай нөхөр Т өглөө нь надад ярихдаа намайг бөөлжөөд байхаар нь надад ус авч ирж өгөх гэж явж байгаад Б унтаж байсан майхны гадсанд тээглэж унаад ямар юмыг нь мэдэхгүй нэг юм унагаад дуу чимээ гаргасан гэсэн. Тэгсэн Б юу болоод байна гээд майхнаасаа гараад ирэхээр нь би манай эхнэр бөөлжөөд байна та нар яах гэж архи пиво өгсөн юм бэ гэсэн чинь Б чи ёстой арчаагүй банди байна шүү дээ гэхээр нь миний уур хүрээд маргалдсан гэж надад хэлсэн.  Би машиндаа суугаад хажуу тийшээ бөөлжиж байсан чинь манай нөхөр Т ирээд миний нуруун дээр дарж өгч байгаад уух юм аваад ирье гээд явсан. Тэр хооронд би нэг хэсэг юу болсныг мэдэхгүй байгаа юм. Тэгээд би машинаас буугаад машинаа тойроод харсан чинь Т машинаасаа жаахан зайтай хутга барьчихсан зогсож байхаар нь чи юун хутга барьчихсан зогсож байгаа юм бэ гээд хутгыг нь аваад машины урд суудлын доогуур хийсэн. Манай нөхөр Т Б нар хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Би машиныхаа жолоочийн эсрэг талын хойд суудал дээр суугаад хаалгаа онгойлгоод бөөлжиж байсан манай нөхөр Т ирж миний нуруун дээр дарж өгч байгаад уух юм авч ирэх гээд явсны дараа Б ирээд яаж байна гайгүй юу гээд чиний нуруун дээр жаахан дарж өгөөд явсан. Тэгээд би Тыг ирэхгүй болохоор нь машинаасаа буугаад машин тойрсон чинь Т машинаас жаахан зайтай хутга барьчихсан зогсож байхаар нь би хутгыг нь авсан. Манай нөхөр Т миний нуруун дээр дарж өгч байгаад уух юм авч ирэхээр явсан. Тэрний дараа Б ирээд яаж байна гайгүй юу гээд миний нуруун дээр жаахан дарж өгч байгаад явсан. Би Б, Т хоёрыг маргалдаж муудалцаж байхыг сонсоогүй. Бид нар дөрвөн машинтай явж байгаад 4 машинаа 4 буланд нь зогсоогоод дунд нь гал түлж ширээ зассан. Зүүн хойд буланд нь манай машин, зүүн урд буланд Н машин, баруун урд буланд Б машин, баруун хойд буланд Бийн машиныг байрлуулсан. Б, Н нарын машины дунд 3 майхнаа барьсан байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг, гэрч  Д.Нгийн дахин мэдүүлсэн: “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж мэдүүлэх зүйл байна. Учир нь би манай нөхөр Э.Тын холбогдсон хэргийг хөнгөн хэрэг гэж ойлгосон болохоор зарим зүйлийг мэдүүлэгтээ тусгаагүй товчхон мэдүүлэг өгсөн байсан. Одоо болсон явдлын талаар яриагүй зүйлээ нэмж мэдүүлнэ. 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Ө аймгийн  төвөөс А аймгийн нутаг дэвсгэрт аялах зорилготой 5 гэр бүлийн 10 том хүн, 1 хүүхэд хөдөлсөн. Тэгээд Ө аймгийн  Х сумын нутаг дэвсгэрт 1 хонохоор болоод байрлаад байж байхад миний бие зовуурьтай байсан болохоор нөхрөөрөө тариа хийлгээд эртхэн унтах гээд хэвтсэн. Т мөн хамт явсан хүмүүст бид нар амарлаа гэж хэлчхээд ирээд амрах гэж байхад Б, Цэндсүрэн хоёр ирээд та хоёр цэрвээд байх юм архичин хүмүүстэй яваа юм шиг гэж хэлэхэд нь Т манай эхнэрийн бие өвдөөд байна гэж тайлбарлаж ойлгуулж хэлээд явуулсан. Тэгээд маргааш нь А аймгийн зүг хөдөлсөн, Бийн машинд архи пиво ачсан байсан замд зогсох бүрд Ж Бийн машинаас пиво авч уугаад байсан. Тэгээд А аймаг өнгөрөөд зогсоод байж байхад миний хажууд Т байхгүй байхад Б миний хажууд ирээд чи машин барьдаг биздээ миний машиныг барьчих Жыг танай машинд суулгая гэхээр нь надад эвгүй санагдаад үгүй гэж хариулсан. Тэгээд Т сумын Тэрхийн цагаан нуурын хажууд хоноод маргааш нь буцаад А аймгийн зүгт хөдөлсөн. Тэгээд И сумын нутагт явж байхад харанхуй болоод хонохоор болоод жуулчны баазад хоноё гээд тохирсон байсан боловч араас нөгөө хүмүүс ирээд амарч зугаалж явж байж гол устай газар наргиж цэнгэж байж зугаалсан болно гээд дургүй байх шиг байхаар нь тэд нарыг дагаад Тамирын гол дагуу машиндаа хонохоор болоод байрлаад хоол унд хийж идчихээд би машиндаа хүүхдээ унтуулчхаад тэд нарыг сууж байхаар нь очсон чинь Т би охиныхоо хажууд амарч байя чи эд нартай хамт сууж байгаад амраарай гэж хэлээд машин руугаа явсан. /тэр үед 23 цаг 53 минут болж байсан/ Би тэдгээр хүмүүстэй хамт суугаад үлдсэн чинь Б архи аягалж байсан болохоор надад архи шахаад мөн хажууд нь байсан бусад хүмүүс ч бас гоё газар амарч байж ууж идэхгүй юм архи уу гээд байсан. Тэгээд би бага зэрэг архи уусан. Тэгээд би 30-40 минут орчим хамт сууж байгаад машин руугаа очоод бүх дотуур хувцаснаас бусдыг бүгдийг нь тайлаад хөхүүл хүүхэдтэй байсан болохоор цээжээрээ нүцгэлээд нөхөр хүүхдийнхээ хажуугаар хэвтээд унтсан. Тэгээд хэр удаан унтсаныг мэдэхгүй гэнэт дотор муухай оргиод би жолоочийн эсрэг талын ард унтаж байсан болохоор хаалга онгойлгоод бөөлжсөн тэр үед Т сэрээд яасан гэхээр нь шахаад байхаар нь жоохон уучихсан юм гэхэд Т эмчилгээтэй байж архи уулаа гээд жоохон дургүй байсан. Тэгээд машины кабин доторх гэрэл асаачхаад надад уух юм авчрах гээд нөгөө хүмүүсийн амарч байсан газар руу явсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа Т гартаа савтай зүйл барьсан буцаад ирж яваа харагдсан. Тэгэхэд араас нь Б юу гээд байгаа пиздаа бэ, арчаагүй банди байна шүү дээ гээд орилоод араас нь ирж байгаа нь харагдаж байсан. Тэгээд би дахин бөөлжсөн тэр хоёр машинаас холдоод явсан. Удалгүй намайг бөөлжиж байхад хажууд хүн ирээд нуруу илээд, мөн бэлхүүсээр хүний гар яваад байсан. Тэгээд хаана нь өвдөөд байгаа юм гээд хөх, болон гэдэс хэсгээр гараараа хүрээд ярихаар нь нөхрийгөө биш байна гэдгийг мэдээд чи яв би зүгээр бас хүүхэд уйлаад байна гэж хэлсэн боловч явахгүй байгаад байсан. Тэр хүн Б байсан. Тэгээд байж байхад Т цаанаас ирээд хүний эхнэр шалдан нүцгэн байхад юу хийгээд байгаа доромжлоод байгаа юм уу бас архиар шахаж архи уулгаад, наад гараа ав одоо яв гэж хэлсэн. Тэгээд Б Т руу дайраад барьцалдаж аваад Тыг газарт унагаагаад дээр нь гарсан байхыг хараад би Таа явъя гэж хэлсэн. Тэгэхэд Т одоо хоёулаа болъё хүүхэд уйлаад байна, эхнэрийн бие өвдөөд байна эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна гэж хэлээд байсан босч ирээд машины хажуугаар газарт байсан эд зүйлсийг бөөгнүүлээд машиндаа хийж байхад нь Б хоёулаа үзчихье, би чамтайгаа шүү гээд араас чаргууцалдаад байсан. Т хариуд нь надаас хол бай одоо больё гээд л байсан. Тэгээд Т жолооч талын хаалгаар жолооны хүрдний ард суухад Б араас нь хоолойг нь боогоод Тын хоолой сонин дуугараад байхаар нь би чи болиочээ хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Т Б хоёр хоорондоо ноцолдоод машинаас жоохон холдоод явсан харанхуй байсан болохоор юу болж байгаа харагдахгүй байсан. Тэгээд би хүүхдээ тайвшруулчхаад хувцсаа өмсөөд машинаас буухад Б хоёр талаас С, Ж хоёр барьчихсан Б Т руу дайраад байсан. С, Ж хоёрын нэг нь Т Б-ийг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Т, С, Ж бид нар И сумын төв рүү эмнэлэг рүү очсон. Тэгээд Б эмнэлэгт үзүүлчхээд гарч ирээд надад хандаад би гомдолгүй чи мэдүүлэг өгөхдөө намайг чиний нуруун дээр дарж өгсөн гээд хэлчхээрэй гэж хэлж байсан. Тэгээд тамирын голын хажууд хонож байсан газартаа тогоо шанагаа үлдээсэн байсан болохоор Т бид хоёр авах гээд явж байхдаа Т руу харахад баруун нүд улайгаад хөхөрсөн, хүзүү нь зулгараад улайсан, өмсөж байсан подволк нь урагдсан байсан, /Тын тухайн үед өмсөж байсан урагдсан подволк байгаа/ мөн нэг хөл өвдөөд гэж хэлж байсан. Би өмнө мэдүүлэг өгөхдөө айл гэр хооронд нь маргалдуулж магадгүй гэж бодоод энэ талаар мэдүүлээгүй юм. Т Б хоёр хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Б аягалж өгсөн архинаас хоёр удаа, аягалж тойруулж байсан пивоноос гурван удаа уусан байсан. Нээх их согтоогүй ” гэх мэдүүлэг, шинжээч Б.Отгонжаргалын мэдүүлсэн “уг өвчний түүхийг хянахад 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр яаралтай мэс засал хийсэн байсан, мэс заслын заалт нь хэвлийн хөндийд нэвтэрсэн ил шарх гэмтлийн учир хэвлийг нээж шалгах мэс засал хийхээр шийдвэрлэсэн. Мэс заслын дараах онош нь хэвлийн нэвтэрсэн гэмтэл, элэгний булан хатгагдаж цус гарсан. Хийгдсэн мэс засал нь элгийг оёж, хэвлийг угааж гуурс дах хагалгаа байсан. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх дотор эрхтэнг гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас хэвлийн хөндийд цус хуралдан үүний улмаас мэс ажилбар хийгдсэн бол гэж уг журамд заасан тул дээрх гэмтэл нь хохирлын хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг, гэрч Н.Ганболдын мэдүүлсэн “Тамирын голын хажууд Б гэх хүн бусдад хутгалуулсан гэх дуудлага мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсний дагуу И сумын эрүүл мэндийн төвд очиход Б, Т нар байсан. Тэгээд анх удаа харсан. Түүнээс өөр танихгүй. П.Б аймхай хэсэгт хутгалуулсан гэх ил шархтай өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Тэгээд Б-ийг А аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очиж мэс засал хийлгэсэн. Харин Тын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Харин хоёр нүдний цагаан бүрхэвч нь улайсан байсан би дотроо бодохдоо архи уусан мөн нойргүй хоносноос болж улайсан байх гэж бодсон. П.Б өмсөж байсан подволк зүсэгдэж урагдаж цусаар бохирлогдсон байсан. Харин Тын өмсөж байсан хувцсыг анзаарч хараагүй. Тын хүзүү зулгарсан байсан эсэхийг мэдэхгүй байна, би анзаарч хараагүй. Т өөрөө шинжээч эмчид үзүүлэхгүй, миний биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, яллагдагч Э.Тын мэдүүлсэн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн И сумын Тайхар чулуу гэх газар жуулчны баазад гэр авч байрлах гэсэн боловч хамт явсан хүмүүс маань баазад тухтай амарч чадахгүй байна хээр гадаа илүү байх байхаа гээд Тамирын голын эрэг дээр хонохоор болоод байрлацгаасан. Тэгээд майхан бариад зарим хүмүүс нь хоол унд хийгээд пиво ууцгаагаад дуулж хуурдаж сууж байгаад би 23 цаг өнгөрч байхад машинд унтуулсан байсан хүүхдийнхээ хажууд очиж унтах гээд явсан. Тэгээд очиж унтаад нэлээн удаж байхад манай эхнэр ирээд унтах гээд бүх хувцсаа тайлаад хэвтсэн боловч дотор нь эвгүйрхээд бөөлжөөд, бие нь зүгээр болохгүй байхаар нь би ус уулгах гээд нөгөө ууж байсан газраа очиход нөгөө хүмүүс унтаж байсан. Тэгээд би майхнаас ус авах гээд майхан хөдөлгөхөд Б сэрэхээр нь би архи ууж болохгүй хүнд яагаад архи шахаад уулгачихсан юм гэж хэлчхээд эхнэр хүүхэд рүүгээ явах замд араас Б ирээд чи юу гээд байгаа пизда вэ чам шиг банди тэгдэггүй шүү хоёулаа үзчихье гээд намайг явуулахгүй байсан. Тэр хугацаанд машин дотор хүүхэд уйлаад, мөн эхнэр бөөлжөөд байхаар нь би хүүхдээ айлгахгүйн тулд ойрхон харагдсан мод руу оръё тэгээд ярих юм байвал надтай ярь гэчхээд би модны зах руу түрүүлээд ороход араас ирэхгүй болохоор нь машин руугаа алхахад манай эхнэр чармай нүцгэн машин дотор хэвтээд машины хаалга онгойлгоод бөөлжиж байхад нь Б манай эхнэрийн бэлхүүсээр тэвэрчихсэн харагдаж байсан /машины дотор кабины гэрэл асаалттай байсан/-ыг хараад хүүхэд уйлах чимээ сонсогдоод байхаар нь би очих замдаа ядахдаа хүүхэд аваач гэж орилсон. Тэгээд хажууд нь очоод чи эхнэр шалдан нүцгэн байхад мөн хүүхэд уйлаад байхад яагаад байгаа юм намайг доромжлоод байгаа юм уу гээд уурласан Б хариуд нь чи юу солиороод байгаа юм би яасан юм бэ гээд уурлаад бид хоёр хоорондоо барьцалдаж аваад дээр, доороо ороод нэлээд ноцолдсон. Тэгээд би Бд хандаад одоо больё би эхнэр хүүхдийнхээ хамт эмнэлэг явъя гээд би Бэс салаад гүйхэд Б араас хөөж гүйгээд хараалын үгээр намайг хэлээд байсан . Бид хоёр хоорондоо нэлээд орилж чарлаж хэрэлдсэн. Тэгээд би машин тойрч зугтаагаад тэгээд жолооны хүрдтэй талаар машиндаа орж ирээд хаалга хаах гэхэд хаалга хаалгахгүй намайг хоолой боогоод би амьсгал тавчдаад сонин болоод байсан. Тэр хугацаанд миний дотор ингээд ухаан алдаад уначих юм бол эхнэр хүүхэд яах бол гэж бодоод арай хичээж байж Б гарыг тавиулаад миний машины хаалганд байсан хутгыг гаргаж ирээд Б-ийг хатгасан Б над руу дайрсан уурласан хэвээрээ байсан. Тэгээд удалгүй Б эхнэр Ж, С хоёр ирээд Б-ийг аваад явсан. Тэгээд бид нар бөөндөө Б-ийг аваад И сумын эмнэлэг явсан. А аймгийн эмнэлэгт хагалгаанд орж 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Тэгээд гарахад нь би өөрөө У хот руу хүргэж өгөөд Гранд-мед эмнэлэгт томографын шинжилгээ хийлгэж үзлэгт оруулсан. Тэгээд шинжилгээний хариуг Бэс асуухад зүгээр гарсан гэж хэлсэн. Мөн Б эмнэлгээр явсан зардал, хоол унд мөн ах дүү нар нь А аймагт ирэхэд хоол унд буудал, замын зардал зэргийг төлж барагдуулж байсан.  Нийт 4 тээврийн хэрэгсэлтэй 10 том хүн нэг хүүхэд явсан. Тэгээд И сумын Тамирын голын эрэг дээр хонож архи уух үед бүгдээрээ архи уусан. С бусдаасаа арай бага уусан байж магадгүй гэж бодож байна. Тухайн үед харанхуй шөнө байсан мөн би мөн Бд хоолойгоо боолгуулаад их тамирдаж ядарсан байсан болохоор хаалганы кармаанд байсан хутгийг аваад Б-ийг чиглүүлээд хатгачихсан юм. Гэдэс хэсэг рүү хатгасан байх гэж бодож байна. Бор өнгийн бариултай, нийтдээ 10 орчим см урттай аялалд авч явдаг жижиг хутга байсан. Хоол хийхдээ ашиглачхаад машины хаалганд хийчихсэн байсан юм. Б согтуу байсан, би унтаад сэрсэн байсан болохоор гайгүй байсан нээх согтуу байгаагүй. Би Б эмчилгээний зардал болон, хоол унд, шинжилгээ, мөн ах дүү нар нь Ад ирэхэд нь буудал хоол унд гээд л нийт 10.000.000 гаруй сая төгрөг зарцуулсан байсан. Би хэд хоногийн өмнө Бтэй утсаар холбогдоход бие сайн байгаа би ажлаа хийж байгаа гэж хэлж байсан. Мөн Б утас холбогдохгүй болохоор эхнэр Жтай утсаар холбогдож асуухад Дорноговь аймагт уул уурхайн компанид ээлжийн ажил хийж байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,  А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 256 дугаар дүгнэлт, Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 09 дугаар дүгнэлт, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0825/1351 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тайлбарт “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Тын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг зэвсэг гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нь үндэслэлтэй,  Э.Т хутга буюу зэвсэг ашиглаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Тын зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгч Э.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Тыг гэм буруугүй гэх дүгнэлтийг амаар танилцуулсан.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч Б.Т зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүхээс үзсэн тул иргэдийн төлөөлөгчийн “гэм буруугүй байна”гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н, М.Ц нар хохирогчийн биед учирсан гэмтлийг хүнд гэж тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй, хохирогчийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарах болсон, хохирогч шүүгдэгчийн эхнэрийн биед хүрч илж таалсан бэлгийн эрх чөлөөнд нь халдсан үйлдэл хийсэн, шүүгдэгч өөрт нь, өөрийнх нь хань ижилд тохиолдсон дарамт, хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа хоромхон зуур давчдаж, сэтгэцийн хэвийн байдал, алдагдсаны улмаас бусдад гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар тодорхойлогддог.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хохирогчийн зүгээс шүүгдэгчийг болон ойр дотны хүнийг нь хүндээр доромжилсон, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хууль бус үйлдэл баримтаар тогтоогдохгүй байна. Гэрч буюу шүүгдэгчийн гэр бүлийн хүн болох Д.Нгийн “намайг оролдоод байсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад мэдүүлэг болон баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг тухайн нөхцөлд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Э.Тыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо түүнээс Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг зөрчиж 1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан Э.Тын  мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч талаас гаргасан Сиди /2 хх-ийн 42 хуу/, н.Лхамсүрэн, н.Цэндсүрэн нарын тодорхойлолт /2 хх-ийн 213-214 хуу/ зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлж аваагүй үндэслэлээр, Д.Нгийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг /1 хх-ийн 24-26 хуу, 100-101 хуу, 221-223 хуу/ нь зөрүүтэй, бусад баримтаар нотлогдохгүй гэсэн үндэслэлээр тус тус нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэн, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

              2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч П.Б биед хэвлийн баруун дээд хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч элгийг гэмтээсэн хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цус алдалт бүхий хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

2.2. Хохирогч, түүний өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын шатанд гомдолгүй гэж мэдүүлсэн боловч, шүүхийн хэлэлцүүлэгт 30,600,429 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,  513 дугаар зүйлийн 513.1-т “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн хохирогч П.Б авах ёстой цалин хөлс 2024 оны 8, 9, 10 дугаар сарын дутуу авсан цалингийн зөрүү 4,194,555 төгрөгийг, эм тариа болон бусад зардалд баримтаар тогтоогдсон гэж үзсэн 781,146 төгрөгийг, хохирогчийн сэтгэцэд 3 дугаар зэрэглэлийн хор уршиг учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж, тус гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг аргачлалд заасныг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 13,200,000 төгрөгийг тус тус гаргуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирогч талаас ажилгүй байсан хугацаанд авсан зээлд 5,000,000 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол  гэж үзэх боломжгүй, шалтгаант холбоогүй гэж дүгнэн, мөн түүний эмчилгээ болон бусад зардал гэж нэхэмжилсэн нэхэмжлэлээс 116,064 төгрөг гаргуулах хэсгийг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр, дутуу авсан цалингийн зөрүү 5,635,264 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэмж болон цалингийн зөрүүнээс тооцоход тогтоогдохгүй зэрэг үндэслэлүүдээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч П.Бд учирсан баримтаар тогтоогдсон хохирол дутуу авсан цалин 4,194,555 төгрөг, эм тариа болон замын зардал 781,146 төгрөг, мөн  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 13,200,000 төгрөг, нийт 18,175,701 төгрөгийн хохирол учирсанаас шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан 8,041,000 төлбөрийг хасаж үлдэх 10,134,701 төгрөгийг шүүгдэгч Э.Таас гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн нэхэмжилсэн 30,0600,429 төгрөгөөс үлдэх хэсэг 20,465,728 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлгээс хохирол нөхөн төлөх завсарлага авч, шүүх хуралдааны завсарлагын хугацаанд хохирогчид хохирлыг төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн, хохирогч шүүх хуралдаанд хохирол төлбөрийг авсан талаар мэдүүлсэн, мөн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан төлбөрийг төлж барагдуулсан тул шүүхээс түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүхээс шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Э.Тын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн ба харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан,  тухайн зүйл хэсэгт 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулахаар зааснаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ 5 жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй хэмжээний хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Э.Тд  3/гурав/, 5/тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Тд хорих ял оногдуулсан тул түүнд авсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг мөн өдрөөс эхлэн тоолж,  шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн эрээн иштэй 15.7 см урттай, ажлын хэсэг 8 см урт, ишний хэсэг 7.5 см урт, 1.5 см өргөнтэй хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э-ны Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Тыг 3 /гурав/ жил 5/тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 3 /гурав/ жил 5/тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бор эрээн иштэй, 15.7 сантиметр урттай, ажлын хэсэг нь 8 сантиметр урт, ишний хэсэг 7.5 сантиметр урт, 1.5 сантиметр өргөнтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            5. Шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч (иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт) нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН

 

                                      ШҮҮГЧИД                                 Д.ОРХОНТАМИР

 

                                                                                        П.ДОНИДДОЛГОР