| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0210/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/293 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.4., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/293
2025/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ааймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж, шүүгч Д.Орхонтамир, шүүгч П.Дониддолгор нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Ж.У
Иргэдийн төлөөлөгч: М.А
Шинжээч Б.Б
Насанд хүрээгүй хохирогч: А.Н
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.Х
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: О.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: А.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Ааймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.С холбогдох 2512000100116 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оюутан, ам бүл 7, эцэг, эх 4 дүүгийн хамт А аймгийн Э сумын ***** дүгээр баг, Б 12-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт А.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.С нь 2024 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө А аймгийн Э сумын **** дүгээр баг, **** тоотод байх өөрийн гэртээ 13 настай буюу бага насны хүүхэд болох А.Н-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн биеэ хамгаалах чадваргүй болсон байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орж хүчиндэн, жирэмсэн болгож, энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ааймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт А.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт А.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүчиндэх гэмт хэргийг 14-с дээш 18 насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Б овогт А.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 3/гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН
ШҮҮГЧИД Д.ОРХОНТАМИР
П.ДОНИДДОЛГОР