Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/295

 

                                                                         

 

 

                                                                   2025/ШЦТ/295    

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ааймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э, С.П

Шүүгдэгч: А.Э, С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ааймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт  С.Б, Ш овогт  А.Э нарт холбогдох эрүүгийн 2412002820046 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ж багийн Мөст гэх газарт оршин суух хаягтай, урьд нь Ааймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Ааймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт С С.Б

          

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ж багийн Бухын шуудуу гэх газарт оршин суух хаягтай, урьд нь Ааймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            Ааймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт  А.Э /

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн байдлаар 2024 оны 03 дугаар сард А аймгийн Х сумын Х багийн нутаг Хүнүйн гол гэх газраас хохирогч С.Ды өмчлөлийн 1 тооны адуу буюу сартай хээр зүсмийн байдсыг хулгайлж, хохирогч С.Дд 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч С.Б, А.Э нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийн Балчир гэх газраас хохирогч Б.Ч-ийн 5 тооны адуутай нийлсэн хохирогч Д.А.Эын 1 тооны адуу нийт олон тооны мал буюу 6 тооны адууг мотоциклоор тууж хулгайлан хохирогч Б.Чд 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Д.А.Эт 800,000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            * Эрүүгийн 2412002820046 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн байдлаар 2024 оны 03 дугаар сард А аймгийн Х сумын Х багийннутаг Хүнүйн гол гэх газраас хохирогч С.Ды өмчлөлийн 1 тооны адуу буюу сартай хээр зүсмийн байдсыг хулгайлж, хохирогч С.Дд 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн талаар

            *Хохирогч С.Ды өгсөн:

            “...Би А аймгийн Х сумын Х багийннутаг Байшинт гэх газар амьдардаг. Манай адуу А аймгийн Х сумын Ж багийннутаг Баянзүрх гэх газарт өвөлжөөд 2024 оны 03-р сарын 20-ны үед А аймгийн Х сумын Х багийннутаг Хүнүйн гол гэх газарт орж ирсэн байсан тэр үед нь би адуугаа бүртгэж үзэхэд манай адуу салж бутарч дутсан байсан. Сүүлд ойр хавиас нь зарим нэг нь олдож 1 тооны сартай хээр зүсмийн байдас байхгүй байсан. 2024 оны 08-р сард Х сумын Х багийн Байшинд гэх газарт оршин суух Б гэх айлын адуунд тухайн үед манайхаас алдсан сартай хээр зүсмийн шүдлэн насны зөв талын гуяндаа ланзан тамгатай байдас байхаар нь хаанаас хэрхэн танай адуутай нийлсэн талаар нь асуухад Х сумын мах махны ченж Э буюу Э гэх хүнээс авсан гэж байсан. Тухайн мал махны ченж нь А аймгийн Х сумын Ж багийниргэн С овогтой С.Б гэх хүнээс худалдаж авсан гэж байсан. ...Надад А аймгийн Х сумын Ж багийниргэн С овогтой С.Бтай ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Миний алдсан 1 тооны адууг С.Б нь надаас хулгай хийж мал махны ченж Эад зарсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 хавтас 221-223 дугаар тал/,

            *Хохирогч С.Ды дахин өгсөн:

            “...Би 2024 оны 03-р сард адуугаа алдсан талаараа тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Учир нь тэр үед манай азарга байдаснуудаа хасаад манай адуу салж сарниж, цувж ирээд байсан тул сүүлд гараад ирэх байх гэж бодоод зудтай байсан болохоор араас нь ч явж чадаагүй тул тухайн үедээ бүртгээд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй орхисон. Сүүлд нь С.Б манай тухайн үед алдсан хумсан сартай хээр зүсмийн зөв талын гуяндаа ланзан тамгатай шүдлэн байдсыг түүхий эдийн ченж Ц.Эад гэрийнхээ гаднаас өөрийн адуунаасаа барьж Эад хуучин өртэй байсан тэр өрөндөө өгч, зарсан байсан. Дараа нь А аймгийн Х сумын Х багийниргэн М.Б Эаас худалдаж аваад адуундаа нийлүүлсэн байхаар нь би өөрийн адуу болох хумсан сартай хээр зүсмийн зөв талын гуяндаа ланзан тамгатай шүдлэн байдсаа буцааж авсан.” гэсэн дахин мэдүүлэг /2 хавтас 21-23 дугаар тал/,

 

*Гэрч М.Бын өгсөн:

“...Би А аймгийн Х сумын Х багийниргэн С.Д нь 2024 оны 03-р сарын 20-ны үед 1 тооны адуу алдсан асуудлын талаар мэднэ. С.Д ах бид нар нэг голд байдаг учраас энэ талаар ярилцаж мэдсэн. Тухайн хулгайд алдагдсан 1 тооны сартай хээр зүсмийн зөв талдаа ланзан тамгатай шүдлэн байдас нь манай адуунд байсан бөгөөд би дээрх адууг А аймгийн Х сумын Ө багийн түүхий эдийн ченж Э буюу Э гэх хүнээс 2024 оны 06-р сард худалдаж авсан тухайн хүн нь мал худалдан борлуулдаг бөгөөд Х сумын иргэн С.Б гэх хүнээс авсан гэж байсан. С.Б гэх айлын адуу нь монгол бичгээр Баян гэсэн тамгатай адуу байдаг.” гэсэн мэдүүлэг/1 хавтас 226-227 хуудас/,

 

*Гэрч М.Бын дахин өгсөн:

“...Би тухайн адууг 2024 оны 06 дугаар сард туранхай байхад нь Э гэх түүхийн эдийн ченжээс 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Яг хэдний өдрийг бид хоёр сайн санахгүй байна. Би Э ахад мөнгийг нь бэлнээр өөрт нь өгсөн, бид хоёрыг тухайн үед мөнгө өгч авалцахыг харсан хүн байхгүй байх. ...Би тухайн үед С.Д ахыг адуу алдсан талаар нь мэдээгүй. Сүүлд 7 сард С.Д ахаас өөрөөс нь адуу алдсан талаар нь сонсож мэдсэн. Тухайн үед 8-9 тооны байдас хүмүүсээс худалдаж авсан бөгөөд тэр үед авсан байдаснууд туранхай зарим адуунууд нь тамга тэмдэг нь сайн мэдэгдэхгүй байсан. Тэгээд манайхны модлоод намар бууж ирэх үед нь тамга нь мэдэгдэж байсан бөгөөд тэр үед нь ланзан тамгатай адуу гэдгийг нь мэдсэн. Тэгээд би Д ахад хэлж Д ах манайхаас адуугаа авсан.” гэсэн дахин мэдүүлэг /2 хавтас 25-26 дугаар тал/,

 

*Гэрч Ц.Эын өгсөн:

“...Би дээрх асуудлын талаар тухайн үедээ мэдээгүй сүүлд нь А аймгийн Х сумын Х багийниргэн С.Д нь 2024 оны 03-р сарын 20-ны үед 1 тооны адуу алдсан талаар С.Даас өөрөөс нь сонсож мэдсэн. С.Д нь 2024 оны 11-р сарын эхээр надтай уулзаж ярилцахдаа миний тухайн үед алдсан хумсан сартай хээр зүсмийн зөв талын гуяндаа ланзан тамгатай шүдлэн байдсыг чамаас А аймгийн Х сумын Х багийниргэн Б авсан гэж байна ямар учиртай юм бэ гэхээр нь би А аймгийн Х сумын Ж багийниргэн С овогтой С.Б гэх хүнээс 2024 оны 05-р сард худалдаж авсан талаараа хэлсэн. Би тухайн адууг хавар туранхай байхад нь С.Баас 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр бодож худалдаж авсан. ...Миний 2024 оны 5 дугаар сард Х сумын иргэн С.Баас худалдаж авсан байдас нь хумсан хээр зүсмийн шүдлэн насны туранхай байдас байсан. Тухайн үедээ би тамгыг нь сайн анзаараагүй сүүлд харахад зөв талдаа ланзан тамгатай шүдлэн байдас байсан. Уг адуу нь А аймгийн Х сумын Х багийниргэн С.Ды адуу болж таарсан.” гэсэн мэдүүлэг /1 хавтас 230-231 дүгээр тал/,

 

*Гэрч Ц.Эын дахин өгсөн:

“...Би А аймгийн Х сумын Ж багийниргэн С.Бт гурван жилийн өмнө шүдлэн адууны мөнгө хэрэгтэй байна гэхээр нь тухайн үеийн зах зээлийн ханш болох 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр бодож мөнгийг нь өөрт нь бэлнээр өгсөн. Түүнээс хойш хэд хэдэн удаа адуугаа авах гэж очсон боловч өгөөгүй. ...Сүүлд 2024 оны 05-р сард өдрийг нь сайн санахгүй байна С.Бын хөдөө гэрт нь би мотоциклтой очиж адуугаа авах талаар хэлэхэд маргааш та ирээд аваарай гэхээр нь би маргааш өдөр нь ачааны машинаа асаагаад С.Бынд очтол манай адуу нь гол дээр байгаа гээд гэрийнхээ ойр байсан адууг тууж ирж хашаад адуунаасаа дээрх байдас болох хумсан сартай хээр зүсмийн шүдлэн байдсыг барьж өгсөн. Тэгээд би 1 тооны байдсаа аваад гэртээ ирсэн, Тэгээд өөр бусад хүмүүсээс авах адуу малаа аваад нийлүүлсэн. 2024 оны 06-р сард М.Б шүдлэн байдас худалдаж авч байхаар нь дээрх байдсыг 500,000 /таван зуун мянган төгрөгөөр зарсан. Тухайн үедээ би Боос мөнгөө бэлнээр авсан. Бидний хажууд ямар нэгэн хүн байгаагүй болохоор хараагүй, одоо өдрийг нь сайн санахгүй байна. Тэр үед адууны үс унаагүй байсан тул шарж дарсан тамгатай адуунууд тамга нь сайн мэдэгдэхгүй байсан мөн С.Баас худалдаж авсан талаараа ярьж байсан.” гэсэн дахин мэдүүлэг /2 хавтас 29-30 дугаар тал/,

 

*Гэрч Х.Бн өгсөн:

...Би дээрх асуудлын талаар мэднэ. Х багийн иргэн С.Д нь тухайн үедээ адуугаа алдаад сүүлд олж авсан байсан. Дээрх адууг нь А аймгийн Х сумын Ж багийниргэн С.Б нь хулгайлж Х сумын Ө багийн түүхий эдийн ченж Ц.Э гэх хүнд зарсныг тэр үед нь байдас юм байна гээд М.Б гэх залуу худалдаж аваад адуундаа хийлүүлсэн байхад нь С.Д адуугаа таньж авсан байсан. М.Б, С.Д нар нь А аймгийн Х сумын Х багийннутаг Байшинт гэх газарт ойролцоо малын бэлчээр нэг байдаг тул тухайн үедээ хумсан сартай хээр зүсмийн зөв талын гуяндаа ланзан тамгатай шүдлэн насны байдсаа таньж авсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 хавтас 234-235 дугаар тал/,

*2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн адуунд үзлэг хийсэн “Хохирогч С.Ды зургийг нь өөрөө дарж ирж угаалгасан хээр зүсмийн хумсан сартай хаврын засмал дэлтэй зөв гуяндаа ланзан халуун буюу шарж тарсан тамгатай бариа шүдлэн буюу ногооны хязаалан насны байдас байв. Уг байдсанд өөр ямар нэгэн содон шинж тэмдэг үгүй. Тухайн шүдлэн байдас нь тарга тэвээргэ хэвийн байв. Өөр хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй.” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1 хавтас 236-238 дугаар тал/,

*2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн иргэн Б.Ды тамганд үзлэг хийсэн “Хохирогч С.Ды зургийг нь өөрөө дарж ирж угаалгасан төмрөөр хийсэн хар өнгийн хуучин адуунд дарж байсан бололтой хуучин ланзан тамга байна. Тухайн тамганы өндөр нь 12 см, өргөн 6 см тамганы бариул болон нийт урт нь 50 см орчим төмрөөр хийсэн тамга байв. Уг тамганы ишний дунд хэсэгт сураар оосор хийсэн өөр ямар нэгэн содон шинж тэмдэг үгүй. Өөр хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй.” гэх тэмдэглэл, гэрэл зураг/1 хавтас 239-241 дүгээр тал/,

*Хөрөнгийн үнэлгээний тайлангийн “Д” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн АЦ-24-201 дугаартай “...сартай хээр зүсмийн хязаалан насны зөв талын гуяндаа ланзан тамгатай адуу 800,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /2 хавтас 5-9 дүгээр тал/,

*Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан ...2024 оны 03 дугаар сарын 20-нд А аймгийн Х сумын Х багийннутаг Хүнүйн гол гэх газраас 1 тооны сартай хээр зүсмийн шүдлэн насны зөв талын гуяндаа ланзан тамгатай байдсаа алдсан гэсэн тэмдэглэл /1 хавтас 213 дугаар тал/,

*Яллагдагч С.Бын Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 хавтас 45-46 дугаар тал/,

 

2. Шүүгдэгч С.Б, А.Э нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийнБалчир гэх газраас хохирогч Б.Ч-ийн 5 тооны адуутай нийлсэн хохирогч Д.А.Эын 1 тооны адуу нийт олон тооны мал буюу 6 тооны адууг мотоциклоор тууж хулгайлан хохирогч Б.Чд 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Д.А.Эт 800,000 төгрөгийн хохирол учруулсан машин механизм ашиглан олон тооны мал хулгайлан авсан үйлдлийн талаар

 

*Хохирогч Б.Ч-ийн

...Би 2024 оны 05 дугаар сарын 27-28-ны үеэр У хот руу яваад ирэх үед манай адуу алга болчихсон. Уг нь манай нутгийн Барчин гэх уулын араас хөдөлдөггүй байнга тэндээ байж байдаг адуу байгаа юм. Би У луу яваад 2 хоноод ирсэн. У хот руу явахаас өмнө манай адуу тоо ёсоороо бүрэн байсан. Яваад иртэл манай адуунаас дандаа шүдлэн насны 5 байдас буюу 1 тооны хонгор зүсмийн, дутуу дарсан цагаан үсэн гурвалжин дотор гурвалжинтай тамгатай, чихэндээ эмгүй байдас, 1 тооны хул байдас, мөн чихэндээ эмгүй ба хонгор байдасныхтай ижил тамгатай, 1 тооны эм тамгагүй хонгор зүсмийн байдас, 1 тооны сартай дөл тамгатай зээрд зүсмийн байдас, 1 тооны эм тамгагүй цоохор зүсмийн байдас, 1 тооны эм тамгагүй бор хээр соёолон насны азарга буюу нийт 6 тооны адуу дутуу байсан. Би тухайн үед тэр адуунуудыг уулын модоор тасраад яваад байгаа болов уу л гэж бодоод байсан. Тэгээд би эрэл сурал болж явсаар байгаад яг өдөр хоногийг нь сайн санахгүй байгаа ч Ө сумын 100 жилийн ойн баяр наадмын дараа А аймгийн Х сумын Х багийнХүнүйн голын Баяны ар гэх газар хүрэн азаргатай адуунд сартай дөл тамгатай зээрд байдас маань байхыг олсон. Тэгээд би тухайн адууг хэн гэх хүний адуу болохыг сураглатал тэр хавын айлууд ах дүү болох Б, С.Б нарын аль нэгнийх нь адуу гэж надад хэлсэн. Би тухайн байдсыг хамт байсан адуунд нь үлдээгээд үлдсэн 5 тооны адуугаа хайгаад цааш явсан. Тэгээд бусдыг нь олоогүй байж байгаад хэд хоногийн дараа Хүнүйн голын гүн нуур гэх газраас Цоохор зүсмийн байдсыг маань хүрэн зүсмийн азарга хураагаад хоёулхнаа явж байхыг нь олж авсан. Тэгээд зураг хөргийг нь аваад байж байтал тухайн хүрэн зүсмийн азарганы эзэн нь гээд нэг залуу мотоциклтой ирсэн. Өөрийгөө Х.Бгэж танилцуулсан. Тэгээд миний цоохор байдсыг “надад хүн бэлэг болгож өгсөн” гэж хэлсэн. Тэгээд хэн өгсөн гэж асуухад надад нэг нэр хэлж байсан би одоо санахгүй байна. Тэр цоохор зүсмийн шүдлэн байдас нь манай дүү А.Э гэх хүний байдас байгаа юм. Манай адуутай хамт явдаг байдас байсан. Би бага зэрэг танихгүй байсан болохоор тухайн үедээ цоохор байдсаа авч яваагүй тэнд нь орхиод 2,3 хоногийн дараа А.Э дүүгийн хамт ирээд харуулахад яах аргагүй мөн байна гэсэн. Тэгээд нөгөө мотоциклтой залуутай уулзахад хүн бэлэглэсэн гээд 2,3 хоногийн өмнө хэлж байснаа бид хоёрыг хамт очих үед “манай азарга хураачихсан байсан юм. Би худлаа хэлсэн юм” гээд байсан. Тэгээд тэндээ байдсаа үлдээчхээд Х сумын төв рүү ороод буцаж ирээд цоохор зүсмийн байдсаа мотоциклтой хөтөлж байгаад явахгүй болохоор нь ногтыг нь чиргүүлж тавин туусан. Тэгээд бид хоёр зээр зүсмийн байдас байсан адуун дээрээ иртэл тухайн манай зээрд байдсыг хураасан байсан хүрэн зүсмийн азарга цоохор байдсыг таниад урдаас нь унгалдаад иртэл манай цоохор байдас урдаас нь унгалдаад шууд яваад очсон. Хурааж, хураалгаж байгаагүй азарга гүү хоёр бол нэг нэг рүүгээ тэгж унгалдаж таньж очихгүй, Хамт удаан байсан болохоор нэг нэгнээ таньж байсан. Би бодохдоо цоохор байдас, зээрд байдас хоёр тухайн хүрэн азаргатай адуунд хамт байж байгаад цоохор байдсыг нь салгасан байна гэж бодсон.Бүр манай хоёр байдас тухайн хүрэн азаргатай ижилссэн байсан. Тэгтэл нэг морьтой хүн гол гараад ирж байсан. Би тухайн хүнээс нэрийг нь асуутал Б гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд би тухайн хүнээс “тэр хүрэн азаргатай адуу танай адуу мөн үү?” гэж асуусан. Тэгтэл “тийм ээ манай адуу” гэсэн. Тэгэхээр нь би “манай зээрд байдас танай адуунд байна. Энэ яаж яваад ийм хол танай адуунд ирээд нийлсэн юм” гэхэд “Манай адуунд ирээд азарга хураасан байсан” гэж надад хэлсэн. Тэгснээ тэр цоохор байдсыг хараад “энэ ямар хөөрхөн байдас вэ?” гээд худлаа яриад байсан. Азарга байдас хоёр бие биеэ алсаас таниад цоохор байдас өөрийнхөө адуунд орж байгаа юм шиг л шууд ороод байхад тухайн адууны эзэн нь танихгүй байна гэж байхгүй. Би тухайн хүнээс “энэ цоохор байдсыг өмнө харж байсан уу?” гэж асуухад “үгүй ээ би энэ цоохор байдсыг урд нь харж байгаагүй, яасан хөөрхөн байдас вэ?” гээд байсан. Азарга шинэ байдас юм уу, гүү хураахад ижил болтлоо 20 гаран хонож байж л азарга, гүү хоорондоо ижилсэнэ. Би бага байхаасаа л адуу малласан хүн. Сайн мэдэж байна Тэгээд би Б гэх хүнд хандан “би хоёр тооны байдсаа аваад явлаа” гээд ойр байсан хаашаа дээр аваачиж Б гэх хүний хамт хашсан. Тэгээд хоёр тооны байдсаа холбож аваад А.Эын хамт мотоциклтой туугаад явсан. Би бусад 4 тооны адуугаа огт асуугаагүй байсан. 2 адуугаа олж аваад л явсан. ... Би тухайн өдрөөс хойш гэрийнхээ ойр орчмоор одоог хүртэл хайж байгаа. Харин өөрийн 2 тооны байдсаа олсон газраар ахин хайж чадаагүй. Учир нь манай гэрээс 60-70 км зайтай газраас би 2 тооны байдсаа олж авсан. Гэрийнхээ гаднаас огт хөдөлдөггүй адуунууд хөлөөрөө тэнд гүйгээд очно гэж огт байхгүй. Би өөрийн 6 тооны адуугаа хулгайлагдаад тэнд очсон гэж бодож байгаа Би тэр хавийн айл амьтнаар эрэл сурал болоод явж байх үед Б гэх хүний дүү С.Б гэх хүн тэр нутгийн биш 6 тооны адууг манай адуу гээд туугаад явж байсан гэж нутгийн 2,3 хүн надад хэлж байсан. Би тухайн хүмүүсийг одоо танихгүй Зусландаа буусан байсан олон айлуудаас л сураглаж яваад тийм зүйл олж сонссон. Би олж авсан 2 тооны байдасныхаа тухайн үеийнх нь зургуудыг дарж авсан байгаа. Би тухайн зургуудыг хэрэгт хавсаргах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /1 хавтас 7-9 дүгээр тал/,

 

*Гэрч Д.А.Эын

...Тухайн үед адуу нь алга болсон гэж өөрөө хэлсэн тухайн алга болсон адуун дотор миний хүрэн цоохор байдас байсан. Адуунууд алга болсон байна гэж ирээд бид 2 хамтдаа цуг эрэлд явсан гэхдээ олоогүй. Би эхлээд Чтэй яваад олоогүй, тэгээд нэг хэсэгтэй хаяцан байсан. Явснаас хойш хэд хоногийн дараа Ч сургийг нь гаргаж ирсэн. Тэгээд бид 2 хамтдаа ахиж очиж үзээд ирсэн мөн байхаар нь шууд аваад ирсэн. Нэрийг нь сайн мэдэхгүй байна, Хүрлээ гэсэн шиг санагдаж байна. Тэр айлын адуунаас авчирсан. Адуугаа олсон болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2 хавтас 111-112 дугаар тал/,

 

*Гэрч Ч.Ц-ын:

“...Би энэ талаар мэднэ. Би тухайн үед У хотод сургуульдаа явах гээд хотод байж байхад манай аав У хот руу орж ирэхдээ надад энэ тухайгаа хэлсэн. Тэр үеэс өмнө 2,3 хоногийн өмнө У орж ирэх үедээ энэ талаар огт юм ярихгүй байж байгаад л 2,3 хоногийн дараа хөдөө яваад буцаж ирэхдээ өөрийн адуунаас 6 тооны адуу байхгүй байна гэж байсан. Тэгээд ямар адуу алдсан, байхгүй байгаа талаар нь асуухад 1 тооны хүрэн зүсмийн байдас, 2 тооны хонгор байдас, 1 тооны хул байдас, худалдаж авсан азарган хээр үрээ, А.Э гэх ахын 1 тооны цоохор байдас зэргийг хайгаад олохгүй байгаа гэж байсан. Харин түүний дараагаас буюу сумын 100 жилийн ойн дараа бараг 07 дугаар сарын сүүлээр шав хуу 2 тооны байдсыг нь А аймгийн Х сумаас олж авлаа гээд аав холбоод туугаад ирсэн. Би тухайн хөдөө гэртээ ирээд удаж байсан ба зуны амралт гээд хөдөө ирсэн. Би ч мөн адил хөдөө байж байх үеэрээ гэрийнхээ ойролцоогоор тухайн 6 тооны адууг ир хайсан Аавын тууж ирсэн 2 тооны байдасны 1 нь буюу зээрд зүсмийн байдас нь манай байдас, нөгөө цоохор байдас нь А.Э ахын байдас мөн байсан.” гэсэн мэдүүлэг/1 хавтас 14-15 дугаар тал/,

*Гэрч Б.Ө-ын

...Би Б.Ч ахыг сайн танина. Манайх жил болгон л айл саахалт байцгаадаг хүмүүс байгаа юм. ...Намайг 2024 оны 05 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад Б.Ч ах өөрийн адуунаас 6 тооны адуу байхгүй байна гээд хайгаад явж байсан Тэгээд намайг тухайн адуунуудыг харсан үзсэн зүйл байна уу? Гээд асуугаад байсан. Өөрөө надад хэлэхдээ уулын модоор яваад байна уу? Харагдаж үзэгдэхгүй байна л гээд байсан. ... Тухайн олдохгүй байсан 6 тооны адуу нь 2 тооны хогор байдас, 1 тооны хүрэн байдас, 1 тооны цоохор байдас, хээр зүсмийн азарган үрээ, 1 тооны зээрд байдас байсан санагдаж байна. Миний мэдэхийн цагаан үсэн давхар чойндон тамгатай байсан болов уу. Чойндон гэдэг нь гурвалжин дотор гурвалжинтай тамга байгаа. Тэгээд сумын 100 жил өнгөрөөгөөд буюу 07 дугаар сарын сүүлээр Ааймгийн Х сумаас олж авлаа гээд авч ирж байсан.” гэсэн мэдүүлэг/1 хавтас 18-19 дүгээр тал/,

*Гэрч Д.А.Эын

...Би энэ талаар сайн мэдэж байгаа. Миний санаж байгаагаар “2024 оны 05 дугаар сарын дундуур байна уу, эсхүл сүүлээр байна уу, 6 тооны адуу алдчихсан, олохгүй байгаа” гэж байсан. Тухайн 6 тооны адуу нь адуунаас нь саланги байдаг буюу соёолон настай азарган хээр үрээ нь өөрийн нь охин 4 байдсыг хураагаад адуугаа дагаад явж байдаг байсан. Харин миний өөрийн адуунаас 1 тооны шүдлэн настай цоохор зүсмийн байдас салж Б Ч-нийн азарган хээр үрээ хураадаг 4 байдастай 2024 оны 5 дугаар сарын 10-ны үеэр нийлсэн байсан. Тэгээд нийт 6 лаа хамт яваад байсан. Тэндээс 1 тооны шүдлэн байдас нь миний байдас, харин үлдсэн 5 адуу нь бол Б.Ч гэх хүний адуу байсан. Манай өөрийн азарга тэр цоохор зүсмийн байдсыг хасаад байсан болохоор Б.Ч-ийн хээр үрээнд хураалгасан байсан. Харин гэнэтхэн Б.Ч нь “өөрийн 5 адуугаа миний 1 тооны адуутай олохгүй байгаа” гэж байсан. Тэгээд бид хоёр 2024 оны 08 дугаар сард хамт эрэл болж яваад манай 2 гэрээс 60 гаран км зам явж байж Ааймгийн Х сумын Хүнүйн гол гэх газраас Б. Ч-ийн зээрд зүсмийн шүдлэн байдсыг айлын адуунд байгааг олж авсан. Тэгээд цаашаа хайтал миний цоохор зүсмийн шүдлэн байдсыг хүрэн зүсмийн азарга хураасан явж байсан. Тэгтэл тухайн азарганы эзэн гээд мотоциклтой залуу ирсэн. Өөрийгөө Х.Бгэж танилцуулсан. Харин тэр залуу эхлээд “манай хүүхдэд хүн бэлэглэсэн” гээд байснаа дараа нь болохоор “манай адуутай ирж нийлээд манай уядаг азарга хураачихсан” гээд өөр өөр зүйл яриад байсан. Тэгээд бид хоёр Х.Бгэх айлын гэрийн гадаа тууж очоод барьж авах гээд очиход аав нь гээд настай хүн гарч ирээд хүүхдээ зэмлээд хүний адууг худлаа яриад өгөхгүй байлаа гээд загнаад байсан. Тэгээд бид хоёр байдсаа мотоцикл дээр хөтлөөд авч яваад Б.Ч-ийн зээрд байдас байсан адуун дээр очиход тэр адууны азарга нь миний цоохор байдсыг таниад урдаас нь унагалдаад, миний цоохор байдас мөн урдаас нь унагалдаад шууд л адуундаа, ижил сүрэг рүүгээ орж байгаа юм шиг л тэр адуу руу яваад орчихсон. Тэгээд төд удалгүй тухайн адууны эзэн гээд Б гэх хүн ирээд “тухайн зээрд байдсыг манай адуутай нийлсэн байсан” гэж хэлсэн. Харин миний цоохор байдасны талаар юм яриагүй. “Өмнө харагдаагүй яасан хөөрхөн байдас вэ” гээд байсан. Бид 2 ойрхон байсан хашаанд тэр адууг нь хашаад өөрсдийн байдаснуудаа барьж аваад хооронд нь холбож туугаад гэртээ авч ирсэн. Бид 2 тэр газраас холбоотойгоор нь шогшуулж туусаар байгаад 4-5 цаг шахуу яваад ирсэн. Гэр лүүгээ туухад буцах, хорогдох юмгүй шууд л гэрийн зүг замаар ороод л шогшоод байсан. Миний өөрийн цоохор байдас, Ч гэх хүний 5 адуу нь дандаа л нутгийн унаган адуунууд яагаад ч Х сум руу тийм хол өөрсдөө гүйгээд явах боломжгүй. Хүн л тууж тэр газар луу авч явсан байгаа.” гэсэн мэдүүлэг/1 хавтас 22- 24 дүгээр тал/,

*Гэрч С.Бын

...Миний санаж байгаагаар Ааймгийн 100 жилийн баяраас хойш 2 хүн ирээд манай адуунаас зээрд зүсмийн байдас тууж явсан байдастайгаа холбоод аваад явсан. Би тухайн үеийн цаг хугацааг сайн санахгүй байгаач тухайн зээрд зүсмийн байдас нь манай адуутай нийлээд 10 гаран хоносон. Манай адуунаас байдас бариад аваад явдаг 2 хүн манай гэрийн чанх баруун талаас ногт чиргүүлсэн цоохор зүсмийн байдас туусаар ирээд манай адуунд мөн нэг байдас байна гээд манай адуутай нийлүүлж хашиж барьж аваад хооронд нь холбож мотоциклоор туугаад аваад явсан. Би тухайн зээрд зүсмийн байдсыг нь манай тэр хавийн айлуудын байдас адуунаасаа хасагдаад манай азарга хураачихсан байна даа гэж бодоод л хэд хоног харзнаж байсан. Би тухайн 2 хүнийг урд өмнө харж байгаагүй, манай нутгийн хүмүүс ч биш байсан. Би өөрийн адуугаа хашиж байгаад тэр 2 тооны байдсыг нь хамт барилцаж өгч холбож өгөөд явуулсан. Тууж ирсэн цоохор зүсмийн байдсыг нь бол би урд өмнө харж байгаагүй. Би өөрийн адуунд айлын байдас байсан, ирээд 10 гаран хоносон талаар цагдаад хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /1 хавтас 27-28 дугаар тал/,

*Гэрч Х.Э-ын

...Надад адуу байгаа. Би 2024 оны 07 дугаарын 25-ны өдөр Ааймгийн А багаас Х баг руу наадамд уясан морьдоо аваад явсан. Манай морь уяа моринууд А багаас Хүнүйн гол руу орчихдог болохоор тэр хавиас хариулдаг юм. Би өөрийн наадамд уядаг морьдоо аваад буцах гэтэл манай хүрэн зүсмийн азарган үрээ байхгүй байсан. Тэгэхээр нь мод руу гарсан байх гэж бодоод орхиод явсан. Тэгтэл 2,3 хоногийн дараа “манай хүрэн үрээ нэг тооны цоохор байдас хураачихсан Хүнүйн голд байна” гэж манай аавын ах О хэлсэн. Манай аавын ах тэр хавиар малд явж байгаад харсан гэсэн. Энэ өөрөөр миний адуу малтай өөр айлын адуу мал ирж нийлсэн асуудал байхгүй. ... Би тухайн цоохор байдсыг огт хараагүй. Харин манай аавын ах надад байдас хураасан байдалтай байна гэж хэлснээс 1-2 хоногийн дараа манай зуслангийн тэнд миний хүрэн үрээг хураачихсан яваа цоохор байдсаны нь хамт хүн эргэлдүүлээд нааш цааш болгоод байгааг нь хараад яваад очтол, улаан өнгийн кросс мотоцикл унасан өмнө харж үзээгүй ах байсан. Тэгтэл тэр ах надад “энэ хүрэн зүсмийн азарган үрээ хэний үрээ вэ? энэ цоохор байдас бас ямар сайхан байдас вэ? Хэний байдас вэ” гэхээр нь би эзэн нь биш юм байна гэж бодоод “би миний үрээ байдас байгаа юм, энэ байдсыг манай нутгийн хүн надад бэлэглэсэн” юм гэж хэлсэн. Тухайн үед тэгж хэлдэг нь миний буруу. Эзэн нь биш юм байна гэж бодоод л тэгээд хэлчихсэн. Тэгтэл тэр ах “энэ манай дүүгийн байдас юм шиг байна. Миний дүү хэд хоног харж байгаарай.” гэхээр нь “та энэ байдсаа авах гэж байгаа бол бичлэг энэ тэрээ нь хийгээд аваад яваарай” гэж хэлсэн. Тэгээд 4,5 хоногийн дараа нөгөө ах, дүү гэх хүнээ дагуулж ирээд нөгөө цоохор зүсмийн байдсаа мотоциклтой хөтлөөд аваад явсан. Тэр байдсаа авч явсан ах надтай уулзах үедээ миний утасны дугаарыг аваад байснаа гүүгээ аваад явсныхаа дараа миний утас руу залгаад “ахын дүү миний адууг хулгай хийсэн, эсхүл чамд бэлэглэсэн хүмүүсийг заагаад өгчих. Ах нь алдсан адуугаа олоод авчихвал чамд тэндээсээ адуу өгье, үнэнийг нь цагдаад хэлээд өг” гээд утсаар яриад байсан. ... Би Б гэх хүнийг нэг их сайн танихгүй. Гэхдээ манай нутгийн хүн байгаа юм. Манай гэрээс 5-6 км зайтай байдаг. Манай үрээ тэндээс очиж байдас хураасан юм шиг байна лээ. Учир нь манай хүрэн үрээний хураасан байсан цоохор байдсыг авч явсан 2 хүн Б гэх айлын адуунаас мөн нэг тооны байдсаа аваад явсан юм шиг байна лээ. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Манай хүрэн үрээ Хүнүйн голд айлын адуу бужигнуулаад азарга, үрээтэй зодолдоод яваад байна гээд л 2,3 хоногийн өмнө хүртэл тэр хавийн хүмүүс яриад байсан. Тийм болохоор яг тухайн үед тэр хавиар явж байгаад манай хүрэн үрээ тэр цоохор зүсмийн байдсыг хураагаад ирсэн байх гэж бодоод байна.” гэсэн мэдүүлэг /1 хавтас 31-33 дугаар тал/,

*Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн АЦ-24-29 дугаартай “...2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр адуу шүдлэн байдас 5 ширхэг 4,000,000 төгрөг, соёолон азарган үрээ 1,500,000 төгрөг нийт 5,500,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтас 117-121 дүгээр тал/,

*Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн АЦ-24-68 дугаартай “...Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 372,400 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт/1 хавтас 196-201 дүгээр тал/,

*Яллагдагч С.Бын “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ маргахгүй. Би буруу зүйл хийсэн...” гэсэн мэдүүлэг/1 хавтас 154-155 дугаар тал/,

*Яллагдагч А.Эын “...Би прокурорын тогтоолтой танилцлаа...” гэсэн мэдүүлэг /1 хавтас 170-171 дүгээр тал/,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс шинээр гаргасан:

А.Эын Х, А.Эын Ү, А.Эын Х, А.Эын Д нарын төрсний бүртгэлийн лавлагаа,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шинжлэн судалсан болно.

 

    Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан

*Хохирогч С.Ды өгсөн:

            “...Би А аймгийн Х сумын Х багийннутаг Байшинт гэх газар амьдардаг. Манай адуу А аймгийн Х сумын Ж багийннутаг Баянзүрх гэх газарт өвөлжөөд 2024 оны 03-р сарын 20-ны үед А аймгийн Х сумын Х багийннутаг Хүнүйн гол гэх газарт орж ирсэн байсан тэр үед нь би адуугаа бүртгэж үзэхэд манай адуу салж бутарч дутсан байсан. Сүүлд ойр хавиас нь зарим нэг нь олдож 1 тооны сартай хээр зүсмийн байдас байхгүй байсан. 2024 оны 08-р сард Х сумын Х багийн Байшинд гэх газарт оршин суух Б гэх айлын адуунд тухайн үед манайхаас алдсан сартай хээр зүсмийн шүдлэн насны зөв талын гуяндаа ланзан тамгатай байдас байхаар нь хаанаас хэрхэн танай адуутай нийлсэн талаар нь асуухад Х сумын мах махны ченж Э буюу Э гэх хүнээс авсан гэж байсан. Тухайн мал махны ченж нь А аймгийн Х сумын Ж багийниргэн С овогтой С.Б гэх хүнээс худалдаж авсан гэж байсан. ...Надад А аймгийн Х сумын Ж багийниргэн С овогтой С.Бтай ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Миний алдсан 1 тооны адууг С.Б нь надаас хулгай хийж мал махны ченж Эад зарсан байсан.” гэсэн мэдүүлэг /2 хавтас 221-223 дугаар тал, 2 хавтас 21-23 дугаар тал/,

*Гэрч М.Бын өгсөн:

“...Тухайн хулгайд алдагдсан 1 тооны сартай хээр зүсмийн зөв талдаа ланзан тамгатай шүдлэн байдас нь манай адуунд байсан бөгөөд би дээрх адууг Ааймгийн Х сумын Ө багийн түүхий эдийн ченж Э буюу Э гэх хүнээс 2024 оны 06-р сард худалдаж авсан тухайн хүн нь мал худалдан борлуулдаг бөгөөд Х сумын иргэн С.Б гэх хүнээс авсан гэж байсан. С.Б гэх айлын адуу нь монгол бичгээр Баян гэсэн тамгатай адуу байдаг.” гэсэн мэдүүлэг/1 хавтас 226-227 хуудас/,

*Гэрч М.Бын дахин өгсөн:

“...Би тухайн адууг 2024 оны 06 дугаар сард туранхай байхад нь Э гэх түүхийн эдийн ченжээс 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Яг хэдний өдрийг бид хоёр сайн санахгүй байна. Би Э ахад мөнгийг нь бэлнээр өөрт нь өгсөн, бид хоёрыг тухайн үед мөнгө өгч авалцахыг харсан хүн байхгүй байх. ... Тэгээд би Д ахад хэлж Д ах манайхаас адуугаа авсан.” гэсэн дахин мэдүүлэг /2 хавтас 25-26 дугаар тал/,

*Гэрч Ц.Эын өгсөн:

“...Би тухайн адууг хавар туранхай байхад нь С.Баас 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр бодож худалдаж авсан. ...Миний 2024 оны 5 дугаар сард Х сумын иргэн С.Баас худалдаж авсан байдас нь хумсан хээр зүсмийн шүдлэн насны туранхай байдас байсан. Тухайн үедээ би тамгыг нь сайн анзаараагүй сүүлд харахад зөв талдаа ланзан тамгатай шүдлэн байдас байсан. Уг адуу нь А аймгийн Х сумын Х багийниргэн С.Ды адуу болж таарсан.” гэсэн мэдүүлэг /1 хавтас 230-231 дүгээр тал/,

*Гэрч Ц.Эын дахин өгсөн:

...Сүүлд 2024 оны 05-р сард өдрийг нь сайн санахгүй байна С.Бын хөдөө гэрт нь би мотоциклтой очиж адуугаа авах талаар хэлэхэд маргааш та ирээд аваарай гэхээр нь би маргааш өдөр нь ачааны машинаа асаагаад С.Бынд очтол манай адуу нь гол дээр байгаа гээд гэрийнхээ ойр байсан адууг тууж ирж хашаад адуунаасаа дээрх байдас болох хумсан сартай хээр зүсмийн шүдлэн байдсыг барьж өгсөн..” гэсэн дахин мэдүүлэг /2 хавтас 29-30 дугаар тал/,

*2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн адуунд үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зураг /1 хавтас 236-238 дугаар тал, 239-241 дүгээр тал/,

*Хөрөнгийн үнэлгээний тайлангийн “Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн АЦ-24-201 дугаартай дүгнэлт /2 хавтас 5-9 дүгээр тал/,

*Яллагдагч С.Бын Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй гэх мэдүүлэг /2 хавтас 45-46 дугаар тал/,

*Хохирогч Б.Ч-ийн

...Би 2024 оны 05 дугаар сарын 27-28-ны үеэр У хот руу яваад ирэх үед манай адуу алга болчихсон. Уг нь манай нутгийн Барчин гэх уулын араас хөдөлдөггүй байнга тэндээ байж байдаг адуу байгаа юм. Би У луу яваад 2 хоноод ирсэн. У хот руу явахаас өмнө манай адуу тоо ёсоороо бүрэн байсан. Яваад иртэл манай адуунаас дандаа шүдлэн насны 5 байдас буюу 1 тооны хонгор зүсмийн, дутуу дарсан цагаан үсэн гурвалжин дотор гурвалжинтай тамгатай, чихэндээ эмгүй байдас, 1 тооны хул байдас, мөн чихэндээ эмгүй ба хонгор байдасныхтай ижил тамгатай, 1 тооны эм тамгагүй хонгор зүсмийн байдас, 1 тооны сартай дөл тамгатай зээрд зүсмийн байдас, 1 тооны эм тамгагүй цоохор зүсмийн байдас, 1 тооны эм тамгагүй бор хээр соёолон насны азарга буюу нийт 6 тооны адуу дутуу байсан. ...Тэгээд хоёр тооны байдсаа холбож аваад А.Эын хамт мотоциклтой туугаад явсан. Би бусад 4 тооны адуугаа огт асуугаагүй байсан. 2 адуугаа олж аваад л явсан. ... Би тухайн өдрөөс хойш гэрийнхээ ойр орчмоор одоог хүртэл хайж байгаа. Харин өөрийн 2 тооны байдсаа олсон газраар ахин хайж чадаагүй. Учир нь манай гэрээс 60-70 км зайтай газраас би 2 тооны байдсаа олж авсан. Гэрийнхээ гаднаас огт хөдөлдөггүй адуунууд хөлөөрөө тэнд гүйгээд очно гэж огт байхгүй. Би өөрийн 6 тооны адуугаа хулгайлагдаад тэнд очсон гэж бодож байгаа Би тэр хавийн айл амьтнаар эрэл сурал болоод явж байх үед Б гэх хүний дүү С.Б гэх хүн тэр нутгийн биш 6 тооны адууг манай адуу гээд туугаад явж байсан гэж нутгийн 2,3 хүн надад хэлж байсан. Би тухайн хүмүүсийг одоо танихгүй Зусландаа буусан байсан олон айлуудаас л сураглаж яваад тийм зүйл олж сонссон. Би олж авсан 2 тооны байдасныхаа тухайн үеийнх нь зургуудыг дарж авсан байгаа. Би тухайн зургуудыг хэрэгт хавсаргах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /1 хавтас 7-9 дүгээр тал/,

 

*Гэрч Д.А.Эын

...Тухайн үед адуу нь алга болсон гэж өөрөө хэлсэн тухайн алга болсон адуун дотор миний хүрэн цоохор байдас байсан. Адуунууд алга болсон байна гэж ирээд бид 2 хамтдаа цуг эрэлд явсан гэхдээ олоогүй. Би эхлээд Чтэй яваад олоогүй, тэгээд нэг хэсэгтэй хаяцан байсан. Явснаас хойш хэд хоногийн дараа Ч сургийг нь гаргаж ирсэн. Тэгээд бид 2 хамтдаа ахиж очиж үзээд ирсэн мөн байхаар нь шууд аваад ирсэн. Нэрийг нь сайн мэдэхгүй байна, Хүрлээ гэсэн шиг санагдаж байна. Тэр айлын адуунаас авчирсан. Адуугаа олсон болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2 хавтас 111-112 дугаар тал/,

 

*Гэрч Д.А.Эын

...Би энэ талаар сайн мэдэж байгаа. Миний санаж байгаагаар “2024 оны 05 дугаар сарын дундуур байна уу, эсхүл сүүлээр байна уу, 6 тооны адуу алдчихсан, олохгүй байгаа” гэж байсан. Тухайн 6 тооны адуу нь адуунаас нь саланги байдаг буюу соёолон настай азарган хээр үрээ нь өөрийн нь охин 4 байдсыг хураагаад адуугаа дагаад явж байдаг байсан. Харин миний өөрийн адуунаас 1 тооны шүдлэн настай цоохор зүсмийн байдас салж Б Чулуун-Эрдэнийн азарган хээр үрээ хураадаг 4 байдастай 2024 оны 5 дугаар сарын 10-ны үеэр нийлсэн байсан. Тэгээд нийт 6 лаа хамт яваад байсан. Тэндээс 1 тооны шүдлэн байдас нь миний байдас, харин үлдсэн 5 адуу нь бол Б.Ч гэх хүний адуу байсан....Бид 2 ойрхон байсан хашаанд тэр адууг нь хашаад өөрсдийн байдаснуудаа барьж аваад хооронд нь холбож туугаад гэртээ авч ирсэн. Бид 2 тэр газраас холбоотойгоор нь шогшуулж туусаар байгаад 4-5 цаг шахуу яваад ирсэн. Гэр лүүгээ туухад буцах, хорогдох юмгүй шууд л гэрийн зүг замаар ороод л шогшоод байсан. Миний өөрийн цоохор байдас, Ч гэх хүний 5 адуу нь дандаа л нутгийн унаган адуунууд яагаад ч Х сум руу тийм хол өөрсдөө гүйгээд явах боломжгүй. Хүн л тууж тэр газар луу авч явсан байгаа.” гэсэн мэдүүлэг/1 хавтас 22- 24 дүгээр тал/,

*Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн АЦ-24-29 дугаартай “...2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр адуу шүдлэн байдас 5 ширхэг 4,000,000 төгрөг, соёолон азарган үрээ 1,500,000 төгрөг нийт 5,500,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтас 117-121 дүгээр тал/,

*Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн АЦ-24-68 дугаартай “...Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 372,400 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт/1 хавтас 196-201 дүгээр тал/,

*Яллагдагч С.Бын “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ маргахгүй. Би буруу зүйл хийсэн...” гэсэн мэдүүлэг/1 хавтас 154-155 дугаар тал/,

*Яллагдагч А.Эын “...Би прокурорын тогтоолтой танилцлаа...” гэсэн мэдүүлэг /1 хавтас 170-171 дүгээр тал/ гэх нотлох баримтуудаар 

шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сард А аймгийн Х сумын Х багийннутаг Хүнүйн гол гэх газраас хохирогч С.Ды өмчлөлийн 1 тооны адуу буюу сартай хээр зүсмийн байдсыг хулгайлж, хохирогч С.Дд 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч С.Б, А.Э нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийнБалчир гэх газраас хохирогч Б.Ч-ийн 5 тооны адуутай нийлсэн хохирогч Д.А.Эын 1 тооны адуу нийт олон тооны мал буюу 6 тооны адууг мотоциклоор тууж хулгайлан хохирогч Б.Чд 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Д.А.Эт 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сард А аймгийн Х сумын Х багийннутаг Хүнүйн гол гэх газраас хохирогч С.Ды өмчлөлийн 1 тооны адуу буюу сартай хээр зүсмийн байдсыг хулгайлсан үйлдэл,

Шүүгдэгч С.Б, шүүгдэгч А.Э нар нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийнБалчир гэх газраас хохирогч Б.Ч-ийн 5 тооны адуутай нийлсэн хохирогч Д.А.Эын 1 тооны адуу нийт олон тооны мал буюу 6 тооны адууг хулгайлсан үйлдэл нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн үйлдэл хийсний улмаас хор уршиг учирсан байдаг.

Шүүгдэгч А.Эын өмгөөлөгчийн зүгээс “А.Э нь хохирогч Б.Ч-ийн адууг хулгайлахад шүүгдэгч А.Э согтуу мотоцикль дээр сууж явсан, боль гэж хэлсэн, адуу хулгайлахад идэвхтэй үйлдлээр оролцоогүй, цагаатгуулах саналтай” гэх дүгнэлт гаргасан боловч хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Б, шүүгдэгч А.Э нар хохирогч Б.Ч, Д.А.Э нарын олон тооны малыг хулгайлахдаа урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч нэгнийхээ хууль бус үйлдлийг дэмжин гэмт хэрэг үйлдэх явцдаа хамтран оролцсон учир шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.  

 

Мөн шүүгдэгч С.Б, А.Э нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийнБалчир гэх газраас хохирогч Б.Ч-ийн 5 тооны адуутай нийлсэн хохирогч Д.А.Эын 1 тооны адуу нийт олон тооны мал буюу 6 тооны адууг мотоциклоор тууж хулгайлан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан байна.

Ааймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б, А.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Иймд шүүхээс шүүгдэгч С.Быг үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч А.Э, С.Б нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.     

 

   Хохирол хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.А.Эт 800,000 төгрөгийн, хохирогч С.Дд 800,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Б.Чд 4,700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.А.Э нь адуугаа буцаан авсан, хохирогч С.Д нь адуугаа буцаан авсан, хохирогч Б.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 тооны байдсаа буцаан авсан. Үлдэгдэл 3,900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Шүүгдэгч А.Э, С.Б нар шүүхийн хэлэлцүүлгээс хохирол нөхөн төлөх завсарлага авч, шүүх хуралдааны завсарлагын хугацаанд хохирогчид хохирлыг төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн, хохирогч хохирол төлбөрийг авсан талаар мэдүүлсэн тул шүүхээс түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Э, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, бага насны хүүхдүүдтэй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, шүүгдэгч С.Бт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Эт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн АЦ-24-68  дугаартай дүгнэлтээр гаргасан бөгөөд улсын дугааргүй Донсин маркийн мотоцикл нь С.Бын эзэмшлийнх болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч А.Э, С.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч С.Бын өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн Донсин маркийн мотоциклийг хураан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Б, А.Э нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч нарын эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Мөн Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг зөрчиж шүүгдэгч нараас хууль сануулж авсан 1 р хавтаст хэргийн 63-69, 73-75 дугаар хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт С С.Б, Ш овогт  А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан олон тооны мал хулгайлсан, бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 3/гурав/ жил, 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч С.Бт 3/гурав/ жил, 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А.Эт 3/гурав/ жилийн хугацаатай хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын 2025 оны 07 сарын 03-ны өдрөөс 2025 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 132 хоног, шүүгдэгч А.Эын 2025 оны 11 сарын 04-ний өдрөөс 2025 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч С.Б, А.Э нарт урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч А.Э, С.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч С.Бын өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн Донсин маркийн мотоциклийг хураан авч улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд оролцогчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Э, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН