| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2023/00331/И |
| Дугаар | 135/ШШ2023/00820 |
| Огноо | 2023-06-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2023/00820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/00331/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, Утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багт байрлах Дархан-Уул аймгийн ******* холбогдох,
"Дархан-Уул аймгийн ******* 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ******* Хууль, эрх зүйн хэлтэс-Архивын тасгийн архивчын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд Дархан-Уул аймгийн ******* Засаг даргын туслахаар ажилд орсон. 2007 оноос Дархан-Уул аймгийн төв архивын тасагт архивчаар 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан. Уг хугацаанд төрд тогтвор суурьшилтай, гавьяа шагналтай ажиллаж ирсэн. Ажиллах хугацаанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хууль зүйн хэлтсийн хурал болсон. Хуралд намайг өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдөл бичиж өг гэсэн. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас халагдах мэдэгдэх хуудас өгсөн. Үүнтэй холбогдуулан хариу тайлбар бичгээр гаргаж өгсөн. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын нэхэмжлэлтэй холбогдолтой хэрэгт миний гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй. Эцэст нь гэм буруутай нь шүүх, цагдаагийн байгууллагаар тогтоогдоогүй байхад өөрийн хүсэлтээр ажлаас халагдахыг хүлээн зөвшөөрөөгүй. 2023 оны 02 дугаар сарын 06-нд ажлаас халагдах тухай тушаалыг өгсөн. Уг тушаалын үндэслэл хэсгийг хараад гайхсан. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр удаа дараа хуурамчаар архивын лавлагаа үйлдсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн байсан. Тушаалаа бариад шүүхийн шинжилгээнд албаны даргатай нь уулзаад өргөдөл гаргаж өгсөн. Надад шүүхийн шинжилгээний албанаас хариу тайлбар өгсөн. Хариу тайлбарт нь Н.*******тэй холбогдолтой шүүхийн шинжээчийн дүгнэлт байхгүй байна. Манай байгууллагын нэрийг бариад иргэн хүнийг хохироосон байна. Уг байгууллага нь гэм буруутайг тогтоодог байгууллага биш юм. Дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй байтал Тамгын газрын дарга хамт олны дунд Н.******* нь удаа дараа хуурамчаар лавлагаа үйлдэж, шүүхийн шинжилгээний байгууллагаар тогтоогдсон тул ажлаас халсан гэж миний нэр, төрийг гутаан доромжилсонд туйлын их гомдолтой байна. Иймд миний Тушаалыг хүчингүй болгож, Хууль, эрх зүйн хэлтэс-Архивын тасгийн архивчийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан
Хэрэгт нийгмийн даатгалын лавлагааны хуулбар хавсрагдсан. Үүний 2022 оны 11, 12 дугаар сарууд, 2023 оны 01 сар буюу 3 сарыг дундажлаад 1.305.352 төгрөг болж байна. Ажлын өдөрт хуваахад 59.340 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 4 сарын хугацаанд ажилгүй байсан байна. Нийт авах ёстой цалин болох 5,755,410 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч О. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.*******т холбогдуулан Дархан-Уул аймгийн ******* 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тушаалаар төрийн захиргаа удирдлагын хэлтсийн архивын тасгийн архивчаар томилогдоод 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тушаалаар Н.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан шалтгаан нь нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан удирдамжийн дагуу нийгмийн даатгалын ерөнхий газар, улсын байцаагч нарын хамтарсан Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын хууль болон нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн холбогдох заалтаар хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 29 иргэн Дархан-Уул аймгийн ******* хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгаас гаргаж өгсөн архивын лавлагааг үндэслээд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-нийг өдрийг хүртэл нягтлан шалгахад 20 иргэнд архивын тасгаас гаргаж өгсөн лавлагаанд зөрчил илэрсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 619 дүгээр албан бичгээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндэслэлгүй лавлагаа гаргасны улмаас нийгмийн даатгалын санд 247.719.000 төгрөгийн хохирлыг Дархан-Уул аймгийн Төрийн архивын тасгаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг архивын тасгийн дарга Баярбаатар нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хууль хэлтсийн дарга Л. надад танилцуулсан. Дээрх лавлагааг тус аймгийн хууль эрх зүйн хэлтсийн архивын тасагт ажиллаж байсан 3 хүн болох дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивчаар ажиллаж албан хаагч нар архивын лавлагааг гарын үсэг зурж гаргасан байсан. Дээрх лавлагааг шүүгээд үзэхэд урьд нь ажиллаж байсан архивын тасгийн дарга өндөр настны тэтгэвэрт гараад удсан. Архивын тасгийн дарга болон сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж нь оныг нь сайн санахгүй байна хууль зүйн хэлтэст шилжээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд авлигатай тэмцэх газарт шалгуулаад хуурамч лавлагаа болон авлига авсан нь тогтоогдож хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Тухайн албан хаагч нь аваарт орж биеийн эрүүл мэндийн байдал нь муудаж төрд ажиллах боломжгүй гээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь тус аймгийн ******* ямар шаардлага тавьж байгаа гэхээр архивын тасагт 2007 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа Н.******* архивчийн гарын үсэгтэй хуурамч лавлагаа маш их гардаг. Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л. та дээрх зөрчлийг таслан зогсоож, хариуцлага тооцоогүй тул ашиг сонирхлын зөрчилтэй гэх шалтгаанаар Авлигатай тэмцэх газарт шалгуулна гээд хүсэлт гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн дээрх баримтуудыг шүүгээд үзэхэд О.ыг малчнаар 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилд томилох тухай Дархан сангийн аж ахуйн даргын 124 дүгээр тушаалыг төрийн архивт хадгалагдаж байгаа Дархан сангийн аж ахуйн 124 дүгээр тушаалыг тулган үзэхэд О.а гэх хүнийг томилоогүй харин гэх хүнийг эдийн засагчаар томилсон тушаал байсан. Н.******* нь хуурамч тушаал гаргасан. О.аатай холбоотой архивын лавлагаа 8 гаргасан. Монгол Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан сангийн аж ахуйн захиргааны даргын 1973 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар тушаалаар малчин О.ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалын лавлагааг эх баримттайн тулгаад үзэхэд уг тушаалд малчин ажилд томилсон тушаал байсан. Мөн Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн Яамны техник туслалцаа трестийн даргын 1976 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 67 тоот тушаалд ыг арматурчнаар 1976 оны 07 дугаар сарын 22-ноос томилсон тушаалын лавлагааг эх баримтад тулгахад М., А. нарыг ажилд томилсон тушаал байсан. Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн Яамны техник туслалцаа трестийн даргын 1981 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дугаар тушаалаар овогтой ыг гүүрэн кранчнаар 04 дүгээр сарын 14-ний өдрөөс томилсон тушаалын лавлагааг эх баримтад тулгахад Я., Г., Ж. нарын ажил томилсон тушаал байсан. Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1989 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаар тушаалаар О.ыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тушаалын лавлагааг эх баримтад тулгахад гэх хүний бригадын даргаар томилсон тушаал байсан. Тээврийн яамны харьяа тэжээл тээврийн ХХҮI авто баазын даргын 1989 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 115 тоот тушаалаар О.ыг Зил-130 машины жолоочоор томилсон тушаалын лавлагааг эх баримтад тулгахад ашиглалтын 1 дүгээр хэсгийн жолооч Д. шагнах тухай тушаал байсан. Дархан Тэжээл тээвэр 26 хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 тоот тушаалаар О.ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалын лавлагааг эх баримтад тулгахад Г. баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнах тухай тушаал байсан. Тээврийн жолооч О.ыг 26 дугаар авто баазаас 1990 оноос 1994 онуудад цалин авч байсан цалингийн тодорхойлолтыг эх баримтад тулгахад тушаал нь олдоогүй. Дарханы ТТБҮН-ийн харьяа Л.И.Брежневийн нэрэмжит байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Шагнах тухай 75 дугаар тушаалын хавсралт №2 Бетон зуурмагийн цех 11-т ТТ-ын засварчин 20-00 гэж бичигдсэн тушаалыг лавлагааг эх баримтад тулгахад өөр хүний нэр дээр шагнал олгох тушаал байсан. Дархан хотын Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1983 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр тушаалаар Л. ажлаас чөлөөлсөн тушаалын лавлагааг тулгахад Д., нарыг ажлаас чөлөөлсөн тушаал байсан. Дархан хотын Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1991 оны 05 дугаар сарын 28-ны Ээлжийн амралт олгох тухай 274 дүгээр тушаалын ҮI/1-ний өдрөөс амрах хүмүүсийн нэрсийн 32-т Л. -- Т/Т-ийн засварчин гэсэн тушаалын хавсралтын лавлагааг эх баримтад тулгахад инженер гэсэн байсан. 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 118 дугаар албан бичгийг Н.******* нь барилгын үйлдвэрийн нэгдэлд засал чимэглэлчин Ш. 1986 оноос 1990 онуудад цалин авч байсан гэсэн цалингийн тодорхойлолтод архивын лавлагаа авах хүсэлт гаргасныг шүүж үзэхэд холбогдох баримт байхгүй байсан. Дээрх шалгалтуудын дүнг 2022 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас Дархан-Уул аймгийн ******* ирүүлээгүй байсан учир мэдээгүй. Сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн. Мэдсэн өдрөөсөө хойш дээрх материалуудыг шалгаж үзэхэд зөрчлүүд нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичигтэй таарч байна. Н.******* нь 2007 оноос хойш архивчаар ажиллаж байсан. Уг хугацаанд архивын баримттай харилцдаг хүн Н.******* байсан. Тийм учраас илт байхгүй тушаалыг өөрөө бий болгож тухайн байгууллагын хэвлэмэл хуудас болон даргын гарын үсгийг ашиглаж, дунд нь бичгийн машинаар хуурамч тушаалуудыг бичиж хуулбар үнэн гэсэн лавлагааг өөрийн тэмдэглэгээ бүхий тэмдэг дарж гарын үсгээр баталгаажсанаар Н.******* үйлдсэн гэж үзэж байна. Мөн Тээврийн яамны харьяа Дархан нефт хангамжийн баазын даргын 1984 оны 04 дүгээр сарын Шагнал олгох тухай 73 дугаар тушаалын хавсралтын 3-т Болдбаатар 425, 423, 362, 2072 хүсэлттэй өөр хүнийг бичгийн машинаар эх баримтыг зассан. Нийтдээ 11 эх баримтыг зассан байна. Мөн Дархан нефт хангамжийн баазын даргын Шагнах тухай тушаалын 1986 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаар тушаалын хавсралтын 19-т Болдбаатар ачигч гэснийг өөр бичгийн машинаар үйлдсэн гэдгийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 29-ний 55 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хөнгөн хүнс ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дархан хотын нэхий үйлдвэрийн даргын 1983 оны 46 дугаар тушаалын хавсралтын нь 180 дугаар тасагт индүүчин, 1983 оны 02 дугаар сарын 07-нд өөр өнгийн бичгийн машин ашиглан нэмж бичсэн, Хүнс ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь нэхий үйлдвэрийн даргын 1986 рны 10 дугаар сарын 17-ны 314 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 38-т П. 180 дугаар тасагт индүүчин гэж өөр өнгийн будагчтай машинаар ашиглан нэмж үйлдсэн. Хөнгөн хүнс ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дархан хотын нэхий үйлдвэрийн даргын 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/134 дугаар тушаал хавсралтад Ээлжийн амралт-ын жагсаалтын индүүчин, 1990 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 хэсгийг өөр өнгийн будагчтай бичгийн машинаар нэмж үйлдсэн. Дархан хотын нэхий үйлдвэрийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 дугаартай хавсралтын 8 дах хэсэгт индүүчин, 1994 оны 03 дугаар сарын 09-ний хөдөө явах хэсгийг өөр өнгийн будагийн машинаар нэмж бичсэн. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 59 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн харьяа Дархан хотын нэхий үйлдвэрийн даргын 1986 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 75 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад бодлогч, 1986 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хийсэн гэдгийг өөр өнгийн бичгийн машин ашиглаж нэмж үйлдсэн. Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дархан хотын нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 151 дүгээр тушаалын хавсралтын 227 дугаар дугаарлаж бичигдсэнийг 110 дугаар тасаг бодлогч 22 гэснийг өөр өнгийн бичгийн машин ашиглан нэмж үйлдсэн. Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дархан хотын нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1992 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/62 дугаар тушаалын хавсралтын 34-т дугаарласны ард бичигдсэн Ж. 110 дугаар тасагт бодлогч гэснийг өөр өнгийн будагтай машин ашиглан нэмж үйлдсэн гэснийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаар шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон. Иргэдэд хуурамч лавлагаа гарган өгч Монгол Улсын Нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулсан тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 81.4, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3, Н.*******тэй хийгдсэн хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.7-т заасныг тус тус үндэслэн Аймгийн ******* 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-Б/24 дүгээр тушаалаар байгуулсан Н.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул Дархан-Уул аймгийн ******* 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02-Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ******* хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн архивчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний орлогоор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Аймгийн ******* 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01-Б/24 тушаалаар Н.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн ******* 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-Б/24 дугаар тушаал, мэдэгдэх хуудас, Архивч Н.*******ийн тайлбар, 04 дугаартай хөдөлмөрийн гэрээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 12ё/50 тоот албан бичиг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01-Б/12 дугаар захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06/759 дугаар албан бичиг хавсралт 47 хуудас баримт, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 199 дүгээр албан бичгийн хавсралт 27 дугаар хуудас баримт, Дархан-Уул аймгийн ******* 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4-10/475 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Н.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-архивын лавлагааг удаа дараа хуурамчаар үйлдсэн нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж ажлаас үндэслэлгүй халагдсан тул ******* 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-Б/24 тоот тушаалыг хүчингүй болгуулах,
-урьд эрхэлж байсан ажил болох аймгийн ******* Хууль, эрх зүйн хэлтэс-Архивын тасгийн архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох,
-ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах,
-нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр шаардсан.
3.Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчөөгүй, энэхүү шийдвэр нь бодит нөхцөлд нь тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гарсан, Н.******* нь нэр бүхий иргэдэд хуурамч лавлагаа гарган өгч Монгол улсын нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн ******* Хууль, эрх зүйн хэлтэс-Архивын тасгийн архивчийн ажилд 2007 оноос хойш 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
4.2. Дархан-Уул аймгийн ******* 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №02-Б/24 дугаартай Н.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь заалт, Н.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.3.7-д заасныг үндэслэн Дархан-Уул аймгийн ******* Хууль, эрх зүйн хэлтэс-Архивын тасгийн архивч ******* ******* нь архивын лавлагааг удаа дараа хуурамчаар үйлдсэн нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
4.3.Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №02-Б/24 тоот тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан боловч мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ: 158.2.2-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан тухай гомдлоо шууд шүүхэд гаргасан байна.
5.Талуудын маргааны зүйл нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцласан талаар байх бөгөөд хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаараа маргаагүй болно.
6.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг үндэслэн цуцласан байх бөгөөд 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заажээ.
Мөн Хөдөлмөрийн гэрээний 8.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлээс гадна хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох дараах ноцтой зөрчлийг ажилтан гаргавал ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална. гэж, 8.3.7-д Ажилтан архивын лавлагааг хуурамчаар үйлдсэн гэж заасан.
Нэхэмжлэгч нь архивын лавлагааг хуурамчаар үйлдсан талаарх баримтгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан буюу хоёроос дээш гаргасан гэсэн баримтгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, шүүхээр гэм буруутай нь эцэслэн шийдвэрлэгдсэнээс бусдаар хэнийг ч гэм бруутайд тооцож үл болно гэх зарчмийг зөрчиж ажлаас халсан гэсэн.
Хариуцагч нь үнэт цаасан дээр гаргаж байгаа лавлагаа нь ерөөсөө хадгаламжийн нэгжийн дугаар болон хуудасны дугаар огт бичигдээгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга нь илт хуурамч материал гаргадаг. Тамгын газрын даргын гарын үсэгтэй албан бичиг явагдаж байсан. Монгол Улсын хэмжээнд төрийн архиваас гаргаж байгаа баримтуудад итгэх ямар ч үндэслэл алга бүгд хуурамч. Хуурамч лавлагаа гаргасаар байтал ашиг сонирхлын үүднээс асуудал үүсээд хэд хэдэн удаагийн шалгалтаар илрээд байхад таслан зогсоогоогүй асуудлыг удаа дараа ярьж байна. Нэхэмжлэгч Н.******* нь шүүхийн болон цагдаагийн байгууллагаас хуурамч лавлагаа гаргасан эсэхийг тогтоогоогүй байхад намайг ажлаас үндэслэлгүй халлаа гэж байна. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалаас 2 удаа, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Цагдаагийн байгууллагад хуурамч лавлагаатай холбоотой асуудлыг шалгуулах гэж өгсөн. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Прокурорын байгууллагаас хэрэг үүсгэхийг зөвшөөрөөгүй учраас хэрэгсэхгүй болсон мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12ё/50 дугаартай албан бичгээр Тус хэлтсээс Н.*******тэй холбоотой шинжээчийн дүгнэлт гараагүй байна гэжээ.
Гэвч Дархан-Уул аймгийн ******* Хууль, эрх зүйн хэлтэс-Архивын тасгийн архивч ******* ******* нь архивын лавлагааг удаа дараа хуурамчаар үйлдсэн нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг зөрчсөн, хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр ба түүнээс дээш удаа гаргасан гэдгийг тогтоосон байх ёстой бөгөөд энэ талаараа нотлоогүй болно.
Иймд нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг урьд эрхэлж байсан ажил болох Дархан-Уул аймгийн ******* Хууль, эрх зүйн хэлтэс-Архивын тасгийн архивчаар эргүүлэн тогтоохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №02-Б/24 тоот даргын тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид энэ тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1,305,352 төгрөг /1,226,127+1,510,031+1,179,898=3,916,056:3=1,305,352/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны 4 сар 9 хоногийн цалин нийт 5,755,414 төгрөгийг /1,305,352х4=5,221,408 төгрөг, 2 сарын ажлын хоног 20 хоног, 3 сарын ажлын хоног 23 хоног, 4 сарын ажлын хоног 22 хоног, 5 сарын ажлын хоног 21, 6 сарын ажлын хоног 9 нийт 133 хоног, 1,305,352:22=59,334 төгрөг, 9хоног х 59,334.1=534,006 төгрөг, 5,221,408+534,006=5,755,414/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн ******* нэхэмжлэгч Н.*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 107,036.6 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт ******* *******ийг Дархан-Уул аймгийн ******* Хууль, эрх зүйн хэлтэс-Архивын тасгийн архивчаар эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн *******нэхэмжлэгч Н.*******ийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,755,414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******тт олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн *******нэхэмжлэгч Н.*******ийн ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн *******улсны тэмдэгтийн хураамжид 107,036.6 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС