Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0206

 

 

 

 

 

 

   2023          03           10                                    128/ШШ2023/0206         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “В*******” ХХК,

            Хариуцагч: Б******* е******* г*******,

            Хариуцагч: Т х а а г******* хоорондын, захиргааны гэрээг цуцлах, тендер сонгон шалгаруулалт зарлахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б******* е******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Д.Б, хариуцагч Т х а а газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “В*******” ХХК-иас Б******* е******* г*******т холбогдуулан “Б******* е******* газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Б******* е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ дугаартай төсөл арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж, Т х а а г*******т холбогдуулан Т х а а газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан ******* дугаартай, XIII.1.1.275 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ тендерийг хүчингүй болгуулах, 2022 оны 12 сарын 15-ны өдөр зарласан ******* тендер шалгаруулалтын дугаартай “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ тендерийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

2. Хэргийн үйл баримт:

2.1. Нэхэмжлэгч “В*******” ХХК нь “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ тендер сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, захиалагчаас гэрээ байгуулах эрхийг олгосны дагуу Боловсрол шинжлэх ухааны яамтай “XIII.1.1.273 сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан.  

2.2. Б******* е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ дугаар албан бичгээр, нэхэмжлэгч “В*******” ХХК-д барилга, угсралтын ажил эхлээгүй, биелэлт хангагдаагүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр барилга угсралтын ажлын гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн.

2.3. Мөн Б******* е******* газраас Т х а а г*******т 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ дугаар “...гүйцэтгэгч компани 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй тул ******* дүгээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 18 дугаар зүйлийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус гэрээг цуцалсан. Иймд тус төсөл, арга хэмжээний х а ажиллагааг дахин зарлаж өгнө үү” гэх албан бичгийг хүргүүлсэн. 

3. Процессын хураангуй:

3.1. Нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг эс зөвшөөрч Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ х а тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.7-д заасныг үндэслэн тус шүүхэд шууд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1******* дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3.2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх а явцад нэхэмжлэлийн шаардлагаа Б******* Е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ дугаартай төсөл, арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Т х а а газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан ******* дугаартай XIII.1.1.275 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” тендерийг хүчингүй болгуулах” /хх1-36-37 тал/ гэж, Т х а а газраас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарласан *******/ тендер шалгаруулалтын дугаартай "Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/“ тендерийг хүчингүй болгуулах” /хх1-119-120 тал/-аар тус тус нэмэгдүүлсэн.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4.1. “В*******” ХХК нь 2014 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба орон нутаг болон Улаанбаатар хотод барилгын угсралтын ажил гүйцэтгэж ирсэн. Манай компани Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан XIII.1.1.273 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” тендерт уг тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан баримт бүрдүүлэн оролцож, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ х а тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж захиалагчтай ******* аймгийн******* сумын 160 хүүхдийн суудал бүхий барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгосон.

4.2. Улмаар захиалагч болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны т нарийн бичгийн даргатай “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” тендерийн ажил гүйцэтгэх ******* дугаар гэрээг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан.

4.3. Ингээд 160 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилгын ажил гүйцэтгэхээр бэлтгэл ажил хийж байх үед*******  сумын Е******* б******* сургуулийн захирал,******* сумын Засаг дарга нараас бидэнтэй холбогдон “батлагдсан ажлын зурагт заасан спорт заалны хэмжээ нь бага, өөрөөр хэлбэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн жижиг заалны хэмжээтэй байна, хүүхдийн тоо нэмэгдсэн тул зурагт батлагдсан спорт болон хоолны заал манай сургуулийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна, олон жил хүлээсэн сургуулийн барилгын ажил тул хүүхдийн тоо, одоогийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцсэн барилга бариулах хүсэлтэй” байгаагаа илэрхийлсэн. Энэ асуудлыг бид Б******* Е******* г*******т уламжилж, батлагдсан зургаар барилгын ажил гүйцэтгэх эсэх, эсхүл орон нутгаас тавьж буй шаардлагын дагуу зургаа өөрчлүүлж батлуулсны дараа ажлаа гүйцэтгэх эсэх талаар албан бичгээр танилцуулж, уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.

4.4. Үүний дагуу захиалагч, гүйцэтгэгч, зохиогч нарын хамтарсан хурал 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б******* Е******* газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын г*******т болж уг хуралд захиалагч талаас Б******* Е******* газраас Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга, холбогдох асуудал хариуцсан ахлах мэргэжилтнүүд оролцсон. Уг хурлаар манай компанийн зүгээс захиалагч талд хүргүүлсэн “батлагдсан зургаар барилгын ажил гүйцэтгэх эсэх, эсхүл орон нутгаас тавьж буй шаардлагын дагуу зургаа өөрчлүүлж батлуулсны дараа ажлаа гүйцэтгэх эсэх” хүсэлтийг шийдвэрлэсэн ба захиалагчаас “барилгын ажлын зураг төслийг өөрчлүүлэх, зураг төслийн өөрчлөлттэй холбоотой гарах шаардлагатай нэмэлт хөрөнгийг тухайн тойргоос сонгогдсон гишүүнд уламжилж 2023 оны Улсын төсөвт тусгуулах”-аар шийдвэрлэсэн. Энэ нь манай компанийн захиалагчтай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай гэрээний 19-д “Захиалагч болон гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас үл хамааран ажил гүйцэтгэх хугацаанд саатал гарсан тохиолдолд хамтран тохиролцож, ажлын графикт зохицуулалт хийсний үндсэн дээр ажил дуусгах хугацаанд өөрчлөлт оруулж болно” гэж заасантай нийцсэн юм.

4.5. Өөрөөр хэлбэл захиалагчаас батлагдсан зураг төслийг өөрчилж, үүнтэй холбоотой гарах шаардлагатай нэмэлт хөрөнгийг тухайн тойргоос сонгогдсон гишүүнд уламжилж 2023 оны төсөвт тусгуулахаар шийдвэрлэсэн ба энэ нь гэрээний 19-д заасны дагуу ажил дуусах хугацаанд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн гэж үзэх юм. Бид захиалагчаас өгсөн чиглэлийн дагуу санхүүжилтийн асуудлыг 2032 оны төсөвт тусгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр тухайн тойргоос сонгогдсон Улсын их хурлын гишүүн Ш.А хүсэлтээ уламжилсан болно.

4.6. Гэтэл Т х а а газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А-1/ тоот албан бичгээр “Б******* е******* газраас танай компанитай байгуулсан ******* дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тухайгаа албан бичгээр мэдэгдсэн. Уг барилгын ажил гүйцэтгэх гэрээг Б******* е******* газраас цуцалсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу ирүүлнэ үү” гэсэн ба уг албан бичгийн хавсралтаар Б******* е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ дугаартай мэдэгдлийг манайд ирүүлснээр бид Б******* Е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдлийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

4.7. Захиалагчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ дугаартай “Гэрээ цуцлах тухай” мэдэгдэл нь Захиргааны е******* хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасантай нийцэж байгаа тул уг мэдэгдлийг захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн захиалагчаас гэрээ цуцлах тухай мэдэгдэл нь “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” тендерийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой тул уг гэрээнд заасан болон Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ х а тухай хуулиар зохицуулагдах харилцаа юм. Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ х а тухай хуулийн 46 дугаар зүйлд захиалагчийн эрх үүргийг тодорхойлсон байна. Уг хуулийн 46.1.7-д “хууль, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх” гэж заасан ба гэрээний 19-д заасан захиалагч болон гүйцэтгэгчээс үл хамааран ажил гүйцэтгэх хугацаанд саатал гарсан тохиолдолд ажил дуусгах хугацаанд өөрчлөлт оруулж болно гэж зааснаар “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” тендерийн ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2032 оны улсын төсвийн хөрөнгөд нэмэлт зардлыг тусгуулж шийдвэрлэсний дараа дуусгахаар захиалагчаас чиглэл өгсөн.

4.8. Үүнээс биш манай компани санхүүгийн болон техник тоног, төхөөрөмж, ажиллах хүчний боломжгүй гэж шалтгааны улмаас барилгын ажлыг эхлүүлээгүй биш, сум орон нутгийн хэрэгцээ, шаардлага, гаргасан хүсэлтийг захиалагч хэрхэн шийдвэрлэсэн байдал, захиалагчийн өгсөн чиглэлтэй холбоотой ажил эхлүүлэх нөхцөл байдал үүсээгүй болно. Түүнчлэн Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ х а тухай хуульд захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар эрх олгоогүй ба захиалагчтай байгуулсан гэрээний 18-д “барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй буюу барилга бүтээцийн алдаа гарсан нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд захиалагч гэрээ цуцлах эрхтэй” гэж заасан байна. Энэ тохиолдолд захиалагчаас гэрээ цуцлах нөхцөл байдал үүсээгүй ба захиалагчийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл нь хуульд заасан эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд Б******* Е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

4.9. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “В*******” ХХК нь Б******* е******* г*******т холбогдуулан “Б******* е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

4.10. “В*******” ХХК нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” тендерт оролцож, тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ х а тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг /хамгийн сайн/ үнэлэгдсэн тендер гэж үзнэ” зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр захиалагч болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны т нарийн бичгийн даргатай “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” тендерийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан талаар урьд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан.

4.11. Гэвч Б******* е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ дугаар төсөл, арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэрийн дагуу Т х а а газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* дугаартай, XIII.1.1.275 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” төсөл арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх тендерийг зарласан байсан. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа, Захиргааны хэрэг үүсгэхээс өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Т х а а цахим систем tender.gov.mn сайтаас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Захиалагч Т х а а газраас XIII.1.1.275 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” ажлын гүйцэтгэлийг сонгон шалгаруулах тендер зарлаж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10:10 цагт тендер нээхээр болсныг олж мэдсэн. Манай компани Т х а а газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дугаар албан бичгээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан Б******* Е******* газрын даргын 1/ дугаар мэдэгдлийг хууль болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг хүсч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан талаараа мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “В*******” ХХК-ны олгосон итгэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна

4.12. Б******* Е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ дугаартай төсөл, арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэр нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Б******* е******* газраас Т х а а г*******т хандсан төсөл, арга хэмжээг дахин зарлаж өгөхийг хүссэн шийдвэрт “В******* ХХК-ыг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар барилга угсралтын ажлаа эхлүүлээгүй тул ******* дугаар барилга, угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 18 дугаар зүйлийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээг цуцалсан” гэжээ. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар XIII.1.1.275 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 18 дугаар зүйлд “барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй буюу барилга бүтээцийн алдаа гаргасан нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийг үндэслэн Захиалагч гэрээг цуцалж, 2 талын ажлыг дүгнэн хохирлыг барагдуулна” гэжээ.

4.13. Уг барилгын ажил эхлээгүй байхад барилга угсралтыг ажлыг зураг, төслийн дагуу гүйцэтгээгүй, барилга бүтээцийн алдаа гаргасан гэж “баригдсан барилгад” хийх дүгнэлтээр тодорхойлж болохгүй бөгөөд эрх бүхий этгээдийн дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай боловч барилга, угсралтын ажил явагдаагүй байхад барилга угсралтын ажил явагдсан мэтээр дүгнэж уг төсөл, арга хэмжээний х а ажиллагааг дахин зарлах үндэслэлгүй юм. Уг тендерийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлаа эхлүүлэх явцад******* сумын Е******* б******* сургуулийн захирал,******* сумын Засаг дарга нараас “батлагдсан ажлын зурагт заасан спорт заалны хэмжээ нь бага өөрөөр хэлбэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн жижиг заалны хэмжээтэй байна, хүүхдийн тоо нэмэгдсэн тул зурагт батлагдсан спорт болон хоолны заал манай сургуулийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна, олон жил хүлээсэн сургуулийн барилгын ажил тул хүүхдийн тоо, одоогийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцсэн барилга бариулах хүсэлтэй” байгаагаа илэрхийлсэн тул уг асуудлыг захиалагч байгууллагад уламжлахад, захиалагч байгууллагаас “тухайн тойргоос сонгогдсон Улсын их хурлын гишүүнд энэ талаар танилцуулж, барилгын ажлын зураг төслийг өөрчлүүлэх, зураг төслийн өөрчлөлттэй холбоотой гарах шаардлагатай нэмэлт хөрөнгийг тухайн тойргоос сонгогдсон гишүүнд уламжилж 2023 оны Улсын төсөвт тусгуулах”-аар шийдвэрлэсэн атал манай компанийн шалгарсан тендерийг цуцалж, төсөл, арга хэмжээний х а ажиллагааг дахин зарласан нь илт хууль бус шийдвэр юм.

4.14. Дээрх маргаан эцэслэн шийдвэрлээгүй байхад уг тендерийн дахин зарласан нь Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ х а тухай хуулийн ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан хууль бус шийдвэр төдийгүй Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ х а тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэгт зааснаар урьд буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт үндэслэн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан атал энэхүү гэрээний 18 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэлд дахин х а ажиллагаа зарлах боломжгүй юм. Иймд Б******* Е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ дугаартай төсөл, арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Т х а а газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан ******* дугаартай XIII.1.1.275 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” тендерийг хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

4.15. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Т х а а газраас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А-1/2468 дугаар шийдвэрээр тус газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан XIII.1.1.275 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг захиалагчаас цуцалсантай холбогдуулан гүйцэтгэгч компаниас шүүхэд гомдол гаргасан тул *******/02/01 дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүй болгож тендерт оролцохыг сонирхогч этгээд нарт мэдэгдсэн байдаг. Гэвч Т х а а газраас дахин 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сургуулийн барилга, 160 суудал / *******,******* сум/ *******/02/01 дугаар тендер шалгаруулалтын урилгыг нийтэд мэдээлж, тендрийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт өмнөх тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлж, нээлтийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулахаар tender.gov.mn сайт болон Зууны мэдээ сонины 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 243 дугаар тус тус нийтлэгдсэн байна.

4.16. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс В******* ХХК-ны олгосон итгэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсэгт зааснаар их хэмжээний нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар ихэсгэж байна. Б******* е******* газраас Тендерийг хүчингүй болгосон тухай болон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ дугаартай төсөл, арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэр нь В******* ХХК-ны хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн талаар урьд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү маргаан эцэслэн шийдвэрлээгүй байхад уг тендерийг дахин дахин зарласан нь Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ х а тухай хуулийн ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй В******* ХХК-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан хууль бус шийдвэр юм. Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ х а тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дах хэсэгт зааснаар урьд буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт үндэслэн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан атлаа энэхүү гэрээний 18 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэлд дахин х а ажиллагаа зарлах боломжгүй юм. Иймд  Т х а а газраас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарласан *******/ тендер шалгаруулалтын дугаартай "Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/“ тендерийг хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

5. Хариуцагч Б******* е******* газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

5.1 “В*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б******* е******* г*******, Т х а а г*******т холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих XIII.1.1.273 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” төсөл арга хэмжээг гүйцэтгэгч компани болох “В*******” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, сургуулийн барилгыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.

5.2 ******* дугаартай гэрээний 5.5 дахь хэсэгт заасан барилга, угсралтын ажлын ажил гүйцэтгэх, ажиллах хүчний графикийг “В*******” ХХК-аас баталж ирүүлсэн бөгөөд тус хуваарийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Ажлын зураг төсөл боловсруулах” 4 дүгээр сарын 10-ны өдөр г******* шорооны ажил, 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдөр суурийн ажил, 05 дугаар сарын 31-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдөр Каркас цутгалтын ажил, 08 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр Хана хамар хананы ажил хийгдэх ёстой байсан. Гэвч ажил гүйцэтгэх графикийн дагуу барилгын ажил огт эхлээгүй байсан тул 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1/1526 тоот албан бичгээр барилгын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор эхлүүлэх, эхлүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар албан бичиг хүргүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй, Улсын төсөвт батлагдсан санхүүжилт татагдах эрсдэл үүссэн тул дор дурдсан заалтуудыг үндэслэн Б******* е******* газраас 2022 оны 10 дугаар 11-ний өдрийн 1/ тоот албан бичгээр ******* дугаартай ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн.

5.3 Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 355.2-д “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй”, 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, гэрээний 17 дугаар зүйлд “гүйцэтгэгч нь барилгын ажлыг графикт хугацааны дагуу чанартай гүйцэтгэх ба гэрээт хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги ногдуулна. Гүйцэтгэгч нь алданги хүлээснээр үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөхгүй”, гэрээний 6 дугаар зүйлд “захиалагч, гүйцэтгэгч нь гэрээний е******* болон тусгай нөхцөлд зуусан эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ”, гэрээний е******* нөхцөлийн 3.1-т “гүйцэтгэгч нь ажлыг техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцүүлэн гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй”, гэрээний е******* нөхцөлийн 4.1-т “гүйцэтгэгч нь гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд ажлыг эхлүүлж, ажлын хуваарийн дагуу гүйцэтгэнэ”, гэрээний е******* нөхцөлийн 9.1-т “захиалагч дараах үндэслэлээр гэрээг цуцалж болно”, 9.1.1-т “гүйцэтгэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 5 хоног ажлын талбайг орхисон”, В. Захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй. В******* ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилгын талбайг орхисон, Б******* е******* газраас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1/1526 тоот албан бичгээр үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч гэрээнд заасан хугацаанд ажил эхлээгүй байсан. Гэрээний е******* нөхцөлийн 9.2-т “захиалагч гэрээний е******* нөхцөлийн 9.1-д заасан үндэслэлээс гадна хэдийд ч гэрээг цуцалж болно” гэж заасан.

5.4 Гэрээний е******* нөхцөлийн 9.4-т “гэрээг цуцлах тал нь нөгөө талдаа үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлнэ. Нэмэлт хугацаа нь үүргийг гүйцэтгэх ердийн боломжит хугацаа байна”, 9.2-т “нэмэлт хугацаан тогтоох шаардлагагүй, нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэлд хариу ирүүлээгүй эсхүл тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд гэрээг цуцлах тал нь нөгөө талд гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлнэ” гэж заасны дагуу Б******* е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ тоот албан бичгээр ******* дугаартай ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн.

5.5 Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “санхүүжилтийн асуудлыг 2023 оны төсөвт тусгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр тухайн тойргоос сонгогдсон Улсын их хурлын гишүүн Ш.А хүсэлтээ уламжилсан болно” гэжээ. Тухайн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас барилга угсралтын ажлын санхүүжилтийг нэмэгдүүлсэн талаар захиалагч талд албан бичиг ирээгүй бөгөөд Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ х а тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үнэд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Б******* е******* г******* дангаараа шийдвэрлэх боломжгүй, хуулиар эрх олгогдоогүй тул Захиргааны е******* хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална”, 56.3-д “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэж заасны дагаа гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд Б******* е******* газрын албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.6 Б******* е******* газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ тоот “Төсөл, арга хэмжээний тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Б******* е******* газрын гэрээ цуцлах тухай мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй талаар дээр дурдсан бөгөөд нэгэнт гэрээ цуцлагдаж барилгын ажлыг гүйцэтгэгч тодорхой бус байсан тул Захиргааны е******* хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “Захиргааны үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх” гэж заасны дагуу Т х а а г*******т 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ тоот албан бичгийг хүргүүлсэн. Иймд тус нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Т х а а газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

6.1.В******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Т х а а газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан XIII.1.1.273 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” төсөл, арга хэмжээний *******/02/01 дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

6.2. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт” болон Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Жагсаалт батлах тухай” 359 дүгээр тогтоолын хүрээнд XIII.1.1.273 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” төсөл, арга хэмжээний х а ажиллагааг Т х а а газраас хэрэгжүүлэхээр тус газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/229 дүгээр тушаалаар байгуулагдсан. Дээрх төсөл арга хэмжээний нээлттэй тендер шалгаруулалтыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т х а а цахим систем /tender.gov.mn/-ээр дамжуулан зарлаж 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тендер шалгаруулалтыг нээхэд 1 оролцогч буюу В******* ХХК тендер ирүүлсэн бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах эрхийг олгож, цахим системд үр дүнг нийтэлсэн. Т х а а газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” А-1/379 дүгээр албан бичгээр тендер шалгаруултад хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан В******* ХХК-тэй гэрээ байгуулах зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсний дагуу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *******14141 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч, Боловсрол, шинжлэх ухааны яам хооронд байгуулсан бөгөөд гэрээний хувийг манайд ирүүлсэн.

6.3. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б******* е******* газраас XIII.1.1.273 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч В******* ХХК нь барилга угсралтын ажлыг эхлээгүй тул 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээг цуцалсан тухай манай байгууллагад албан бичгээр мэдэгдэж дахин х а ажиллагааг зохион байгуулж өгөхийг хүссэн. Иймд тус газраас 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А-1/ дугаар албан бичгээр гэрээг цуцалсантай холбоотой шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар мэдээлэл ирүүлэхийг нэхэмжлэгч компанид мэдэгдсэний дагуу хариу албан бичгийг ирүүлж уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа тухай мэдэгдсэн.

6.4. Уг төсөл, арга хэмжээний захиалагч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр XIII.1.1.273 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг цахим системээр зарлаад байна. Дээрх төсөл арга хэмжээний х а ажиллагааг манай байгууллага Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн зураг төслийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд хууль тогтоомж зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “В*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “В*******” ХХК-иас Б******* е******* г*******т холбогдуулан “Б******* е******* газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Б******* е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ дугаартай төсөл арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж, Т х а а г*******т холбогдуулан Т х а а газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан ******* дугаартай, XIII.1.1.275 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ тендерийг хүчингүй болгуулах, 2022 оны 12 сарын 15-ны өдөр зарласан ******* тендер шалгаруулалтын дугаартай “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ тендерийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “В*******” ХХК нь “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ тендер сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, захиалагчаас гэрээ байгуулах эрхийг олгосны дагуу Боловсрол шинжлэх ухааны яамтай “XIII.1.1.273 сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулжээ. 

3. Нэг: “Б******* е******* газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Б******* е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ дугаартай төсөл арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

4. Маргаан бүхий Б******* е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ дугаар албан бичгээр, нэхэмжлэгч “В*******” ХХК-д барилга, угсралтын ажил эхлээгүй, биелэлт хангагдаагүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр барилга угсралтын ажлын гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, мөн тус газраас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Т х а а г*******т “...гүйцэтгэгч компани 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй тул ******* дүгээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 18 дугаар зүйлийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус гэрээг цуцалсан. Иймд тус төсөл, арга хэмжээний х а ажиллагааг дахин зарлаж өгнө үү” гэж 1/ дугаар албан бичгийг хүргүүлсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

5. “XIII.1.1.273 сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 6-д “Захиалагч, гүйцэтгэгч нь гэрээний е******* нөхцөл болон тусгай нөхцөлд заасан эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ”, Гэрээний е******* нөхцөлийн 3.1-т “Гүйцэтгэгч нь ажлыг техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцүүлэн гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгнө.”, 4.1-т “Гүйцэтгэгч нь ГТН-д заасан хугацаанд ажлыг эхлүүлж, ажлын хуваарийн дагуу гүйцэтгэнэ.”, Гэрээний тусгай нөхцөлийн 1.1-т “Ажил эхлэх өдөр 2022.03.11” гэж тус тус заасан, мөн нэхэмжлэгч “В*******” ХХК-иас барилга угсралтын ажлын ажил гүйцэтгэх, ажиллах хүчний графикийг /хх1-215 тал/ баталсан байх боловч нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу тухайн сургуулийн барилга угсралтын ажлыг графикийн дагуу огт эхлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6. Ийнхүү нэхэмжлэгчээс барилга угсралтын ажлыг эхлээгүй гол шалтгаанаа ******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/41 дүгээр албан бичгээр “...тухайн барилгын ажлын зурагт туссан спорт заалны хэмжээ нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт шаардлагыг хангахгүй тул барилгын зургийн ажлыг хийсэн компаниар дахин өөрчлөлт хийлгэж батлагдсан төсөвт багтаан барьж өгөхийг хүсье” гэх хүсэлтээс шалтгаалан барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байсан, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн захиалагч, гүйцэтгэгч, зохиогч нарын хамтарсан хурлын тэмдэглэлээр спорт заалны хэмжээнд өөрчлөлт оруулах төсвийн асуудлыг шийдвэрлэхээр болсон, Гэрээний е******* нөхцөлийн 1.1.11-т заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал буюу “...Т эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйлдэл /эс үйлдэхүй”-ээс буюу ашиглагч байгууллагын хүсэлтээс шалтгаалсан, нэхэмжлэгч компаниас шалтгаалаагүй гэж тайлбарлан маргасан.

7. ******* аймгийн******* сумын Засаг дарга нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/34 тоот албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Ш.А, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/38 тоот албан бичгээр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Э, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/41 тоот албан бичгээр “В*******” ХХК-д тус тус тухайн барилгын ажлын зурагт туссан спорт заалны хэмжээ нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт шаардлагыг хангахгүй тул барилгын зургийн ажлыг хийсэн компаниар дахин өөрчлөлт хийлгэж батлагдсан төсөвт багтаан барьж өгөх тухай хүсэлт хүргүүлж байжээ.

8. Нэхэмжлэгч компаниас уг асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яам болон Б******* е******* г*******т мөн албан бичгүүд хүргүүлж байсан, улмаар 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б******* е******* г*******т барилгын ажлын талаар захиалагч, гүйцэтгэгч, зохиогч нарын хамтарсан хурал хийж, ******* аймгийн******* сумын Засаг дарга, тус сумын сургуулийн захиргаанаас гүйцэтгэгч “В*******” ХХК-д өгсөн хүсэлтийн дагуу сургуулийн барилгын зураг төслийг өөрчлүүлэх, зураг төслийн өөрчлөлттэй холбоотойгоор гарах шаардлагатай нэмэлт хөрөнгийг тухайн тойргоос сонгогдсон гишүүнд уламжилж 2023 оны улсын төсөвт тусгуулах гэж шийдвэрлэж тэмдэглэлд /хх1-243/ тусгагдсан байна.  

9. Гэвч сумын Засаг даргаас гаргасан хүсэлттэй холбогдуулан барилгын зураг төслийг өөрчлөх болон өөрчлөлттэй холбоотойгоор төсвийг нэмж батлах талаар эрх бүхий этгээдээс ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй, мөн уг барилгын зураг төсөл нь анхнаасаа улсын хэмжээнд нэг маягийн зураг төслөөр баригдахаар төлөвлөгдсөн /дахин тендер зарлахдаа ч мөн нэг маягийн зураг төслөөр зарлагдсан/, түүнчлэн Гэрээний тусгай нөхцөлийн 44.0-д зааснаар гэрээнд үнийн тохируулга хийхгүй гэж зааж, гүйцэтгэгч уг нөхцөлийг зөвшөөрөн барилга угсралтын гэрээг байгуулсан тул зөвхөн спорт заалны хэмжээг өөрчлүүлэх хүсэлтээс шалтгаалан гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг бүхэлд нь хийж эхлээгүйг  зөвтгөх үндэслэлгүй байна.  

10. “XIII.1.1.273 сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний Гэрээний е******* нөхцөлийн 9.1.2-т Захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүй бол захиалагч гэрээг цуцлахаар, Гэрээний е******* нөхцөлийн 9.4-т Гэрээг цуцлах тал нь нөгөө талдаа үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлнэ, Нэмэлт хугацаа нь үүргийг гүйцэтгэх ердийн боломжит хугацаа байна. 9.6-т Нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй, нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэлд хариу ирүүлээгүй эсхүл тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд гэрээг цуцлах тал нь нөгөө талд гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлнэ гэж заасан.

11. Захиалагч Б******* е******* г******* нь гүйцэтгэгч “В*******” ХХК-д 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1/1526 дугаар албан бичгээр барилга угсралтын ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор эхлүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ аыг мэдэгдсэн, захиалагчийн уг тогтоосон хугацаанд гүйцэтгэгч нь барилгын ажлыг эхлүүлээгүй тул захиалагчаас гэрээг цуцалж, мэдэгдэл хүргүүлсэн нь Гэрээний е******* нөхцөлийн 9.1.2-т Захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэлд хамаарч байна.

12. Ийнхүү гүйцэтгэгч “В*******” ХХК нь гэрээ болон захиалагчаас тогтоосон хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй нь ******* аймгийн******* сумын сургуулийн сурагчдын сурч боловсрох эрхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх тул захиалагч Б******* е******* газраас гэрээг цуцалсан нь Захиргааны е******* хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэж заасанд нийцсэн, хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.

13. Захиалагчаас нэгэнт гэрээг цуцалсан тул тухайн төсөл, арга хэмжээг дахин зарлуулахаар Т х а а г*******т 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ тоот албан бичгийг хүргүүлсэн нь Т болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ х а хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Х а ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан х а а хариуцлагатай байх зарчим болон тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Төсвийн е*******лөн захирагч улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор энэ хуулийн 45.4-т заасан х а бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт х а а мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ.” гэж заасанд нийцсэн шийдвэр байх бөгөөд үүний улмаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч “В*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.  

14. Хоёр: Т х а а газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан ******* дугаартай, XIII.1.1.275 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ тендер, 2022 оны 12 сарын 15-ны өдөр зарласан ******* тендер шалгаруулалтын дугаартай “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ тендерийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

15. Уг “XIII.1.1.275 сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/” төсөл арга хэмжээ нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт” болон Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Жагсаалт батлах тухай” 359 дүгээр тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад тусгагдан батлагдсан төсөл байх бөгөөд хариуцагч Т х а а г******* нь Б******* е******* газраас ирүүлсэн уг төсөл, арга хэмжээний х а ажиллагааг дахин зарлуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ тоот албан бичгийг үндэслэн тендерийг дахин зарласан нь үндэслэлтэй байна.

16. Тодруулбал, Т болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ х а хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Төсвийн е*******лөн захирагч улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор энэ хуулийн 45.4-т заасан х а бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт х а а мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ.” 53 дугаар зүйлийн 53.6-д “Засгийн газрын х а а асуудал эрхэлсэн т захиргааны байгууллагын х а ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журмыг Засгийн г******* батална.” гээд, Засгийн газрын 2012 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Х а ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих” журмын 1.3-т “Мэргэжлийн байгууллага нь Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ х а тухай хуулийн 45.5-д болон   48.3-т заасны дагуу төсвийн е*******лөн захирагч нараас  ирүүлсэн захиалгыг үндэслэн х а ажиллагааг зохион байгуулж, бараа, ажил, үйлчилгээ х а гэрээ байгуулах эрх олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.” гэж тус тус зааснаар Т х а а г******* нь хууль, журмаар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд захиалагч Б******* е******* газрын төсөл арга хэмжээг дахин зарлуулах тухай хүсэлтийг үндэслэн тендерийг зарласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны е******* хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Т болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ х а тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В*******” ХХК-ийн Б******* е******* г*******, Т х а а г*******т тус тус холбогдуулан гаргасан “Б******* е******* газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/ дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Б******* е******* газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/ дугаартай төсөл арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”, Т х а а газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан ******* дугаартай, XIII.1.1.275 “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ тендерийг хүчингүй болгуулах, 2022 оны 12 сарын 15-ны өдөр зарласан ******* тендер шалгаруулалтын дугаартай “Сургуулийн барилга, 160 суудал /*******,******* сум/ тендерийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ