Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2023/01788

 

 

 

 

 

 

 

 

2023 0******* 12

*******2/ШШ2023/01788

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах, ******* ******* банк ХХК /РД:2*******35534/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, 23, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/,

 Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж ******* хаягт байрлах, ХХК /РД:2/,

 Хариуцагч: дүүрэг, 4 дүгээр хороо, урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/2 дугаар байр, 103б тоот хаягт байрлах, ХХК /РД:/-д тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 870 425 *******87.******* төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2022 оны 0******* дугаар сарын 22-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдбаяр,

Хариуцагч ХХК, ******* фасифик ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч нарын өмгөөлөгч , , ,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнджав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* банк ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 201*******.11.02-ны өдрийн ЗГ/СС1*******1101001-2 тоот Зээлийн гэрээ, 2017.12.14-ний өдрийн ЗГ/СС1*******1101001-2-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ-ний дагуу 3 000 000 ам.долларыг барилга санхүүжүүлэх зориулалтаар жилийн 14,40 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 3 799 542 ам.доллар буюу 2022.02.20-ны өдрийн Монголбанкны ханш 2 8*******0.95 төгрөгөөр тооцон 10 870 301 *******87 төгрөг, нэхэмжлэл гаргасантай холбоотой зардалд 124 000 төгрөг, бүгд 10 870 425 *******87 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд мөн барьцааны гэрээнүүдээр барьцаалсан тус компанийн болон ХХК-ийн өмчлөлийн 28 үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ХХК-ийн эзэмшлийн 1 га газар, ******* ******* ******* ХХК, ХХК-ийн дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, бараа материалын үлдэгдлээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* ******* ******* ХХК нь ******* ******* банк ХХК-тай 2014.05.20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8 400 000 ам долларыг зээлсэн үүнээс гэрээний хугацаа дуусахад 7 300 000 ам долларын зээлийн үлдэгдэлтэй байсан. Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаал журмуудаар зээлийн дахин санхүүжилт хийх эрх арилжааны банкнуудад олгосон байдаг. ******* ******* ******* ХХК болон ХХК нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу дахин шинээр санхүүжилт хийсэн байдаг. Ингэхдээ дээрх 3 000 000 ам долларын зээлийг ******* ******* ******* ХХК-тай байгуулсан. Барьцаа хөрөнгийг дахин барьцаалж зээл олгосон. 201*******.11.02-ны өдрийн ЗГ/СС1*******1101001-2 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа дуусч зээлийн гэрээний үүрэг буюу зээлд 2 0*******3 947 ам.доллар, үндсэн хүүд 1 50******* 80******* ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 228 788 ам.доллар, нийт 3 799 947 ам.доллар төлөгдөөгүй үлдсэн байдаг. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь банкны санхүүжилтээр зээлийн гэрээний барьцаа болох үл хөдлөх хөрөнгүүдийг барьж байгуулсан, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. 2014 оны зээлийн гэрээгээ хугацаанд нь төлж барагдуулаагүй, үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийн хүсэлтээр дахин шинээр зээлийн санхүүжилт олгосон юм. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд нь бүхэлдээ улсын бүртгэлд бүртгэлтэй. ******* ******* банк ХХК-аас гаргаж өгсөн 494017051 тоот дансанд 201*******.11.21, 201*******.12.23, 2017.03.31-ний өдрийн 3 удаагийн гүйлгээгээр 2 913 551.2 ам долларыг олгосон. Зээл хасалт хийх, зээл төлөх, тухай зээлийн дансанд орсон гүйлгээг харилцагч өөрөө л хийдэг. Банк үүнийг дур мэдэн гүйлгээ хийх боломжгүй. Зээл хасагдсан гэдэг бол банкнаас зээл олгоод, тэрхүү олгогдсон зээлийг хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн өөрийнх нь эрхийн асуудал байдаг. Зээлдэгч өөрсдөө зээлийн гүйлгээ хийж байна гэсэн үг.

Өмнөх зээлийн харилцаа дуусаагүй байхад банк шинээр зээл олгосон. Тэр зээлээс нь өмнөх зээл автоматаар төлөгдсөн үйл ажиллагаа л өнөөдөр энд маргаан болчихоод байгаа юм. Яагаад үүнийг тайлбарлаад байна вэ гэхээр, харилцагч дахин зээл авах хүсэлт гаргасан. Бид нар өмнөх зээлийн хугацааг сунгах боломжгүй байна, сунгах нөхцөл байдал бүрдэхгүй байна гэж банк үзсэн. Тухайн зээл чанаргүй ангилалтай, хугацаа хэтрэлттэй, төлбөр төлөх маш их хугацаа алдсан байсан учраас тийм хариу өгсөн. Тийм болохоор харилцагч шинэ санхүүжилт хүсээд бид шинээр зээл олгоё гэсэн нөхцөл байдал үүссэн, 2 тал тохиролцоод шинээр зээл олгосон байгаа. 2014 оны зээл 8 400 000 ам.доллар дээр нэмээд 3 000 000 ам.доллар нэмж 11 400 000 ам.доллар болгох бол шинээр гэрээ байгуулахгүй, дахин санхүүжилт нэмж олгож байгаа хэлбэр болно. Гэтэл энэ зээл нь 8 400 000 ам.долларын зээлээс гадна, тусдаа шинээр гэрээ байгуулаад олгож байгаа зээл юм. Дахин санхүүжүүлэлт гэдгийн агуулга нь үүгээрээ өөр юм. 2014 оны зээлийн гэрээ 2017.08.04-ний өдөр төлөгдөөд дууссан. Mонголиан Пропертис ХХК-д олгосон зээл ч мөн 2014 оны зээлийн гэрээний үргэлжлэл биш, бас л тусдаа шинэ зээлийн гэрээ байгуулаад, зээл олгогдсон, зээлийн данс үүсээд, зээл олгох шийдвэр гараад тэр зээлийн дансанд шилжүүлсэн. Шүүх хуралдаанаас өмнө хариуцагч ******* ******* ******* ХХК-иас зээлийн төлбөрт 400 000 000 төгрөг төлснийг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Гуравдагч этгээдийн захиалгын гэрээтэй 5 үл хөдлөх хөрөнгүүд нь Резиденс барилгаар бүхэлдээ ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө гэж явдаг. Түүнд гуравдагч этгээдийн дээрх хөрөнгүүд орж байгаа, тус хэрэгт банканд барьцаалсан байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлагад А.гийн захиалгын гэрээтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байхгүй, хамааралгүй болно. Манай барьцааны үл хөдлөх хөрөнгүүд бүгд өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгүүд байгаа юм гэв.

2. Хариуцагч ******* фасифик ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байгаа. Учир нь хамгийн анх 2014.05.20-нд ******* ******* банк ХХК болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээгээ 8 400 000 ам.долларыг ******* ******* ******* ХХК-д зээлдүүлсэн бөгөөд энэ гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл, түүний хүү болон нэмэгдүүлсэн хүү зэргийн нийлбэрийг хоёрт хуваагаад 201*******.11.02-ны өдөр ******* ******* ******* ХХК-тай зээлийн гэрээг байгуулж энэ гэрээгээр 3 000 000 ам.долларыг, 2017.07.*******-ны өдөр ХХК-д 4 88******* 130 ам.долларыг тус тус зээлдүүлсэн зээлийн гэрээг байгуулсан байдаг. Бодит байдалд энэхүү зээлүүдийг олгоогүй. Энэ компаниуд бол энэ зээлийг ямар нэг байдлаар хүлээн авч ашиглаагүй. Харин зээл олгосон мэт дансны бичилтүүдийг хийсэн байдаг.

Зээлийн үлдэгдэл төлбөрийн хувьд, 2014 оны зээлийн гэрээ бол 8 400 000 ам.доллар, жилийн 14,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээний үлдэгдэл төлбөр нь ******* ******* банк ХХК-иас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ******* ******* ******* ХХК-ийн 49401278******* тоот зээлийн дансны хуулганаас үзэхэд тус компани нь 201******* оны гэрээ байгуулагдсан өдөр буюу 201*******.11.02-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэрт нийтдээ 7 28******* 330.92 ам долларын үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш бол 2014 оны зээлийн гэрээний дансны хуулганд 201*******.11.21-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, 201*******.12.23-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, 2017.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гээд нийтдээ 2 870 875.2******* ам долларыг төлсөн мэт бичилтүүд хийсэн байдаг нь харагддаг. Бодит байдалд энэ 2 870 875.2******* ам.долларыг ******* ******* ******* ХХК төлөөгүй. Харин төлсөн мэтээр бичилт хийгээд 2014 оны зээлээс төлсөн гэж хасалт хийгээд, 201******* оны зээлийн гэрээний дагуу дахин зээл олгож байгаа гэж шинээр бичилт хийсэн байдаг. Энэ 2 870 875.2******* ам.долларыг төлсөн мэт бичилт хийсний дараа ******* ******* ******* ХХК нь 2017.03.31-ний өдрийн байдлаар 2014 оны зээлийн гэрээний үлдэгдэл 4 729 122.8******* ам.долларын үлдэгдэлтэй гэсэн байна. Энэ үнийн дүнг 2017 онд ХХК-тай дахин шинээр зээлийн гэрээ байгуулаад зээл олгож байгаа мэт бичилтийг хийгээд үүнтэй холбоотой маргаан мөн адил тус шүүхэд хянагдаад явж байгаа. 201******* оны зээлийн гэрээ нь мөн 2 жилийн хугацаатай байсан.

Мөн ******* ******* банк ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн ******* ******* ******* ХХК-ийн 494017051 тоот дансны хуулганаас үзэхэд дээрх 201*******.11.21-ний өдөр 717 000 ам.доллар, 201*******.12.23-ны өдөр 159 000 ам.доллар, 2017.03.31-ний өдөр 2 000 000 ам.доллар, нийтдээ 2 913 551.02 ам долларыг 201******* оны гэрээний дагуу зээл олгосон мэт бичилтийг хийсэн байдаг.

Мөн хэрэгт байгаа ******* ******* ******* ХХК-ийн тоот данс бол 201******* оны гэрээний зээл олгохоор гэрээнд заагдсан дансны дугаар байгаа. Энэ дансны хуулганд сая дурдсан он, сар, өдрүүдэд ******* ******* ******* ХХК-д 700 000, 159 000, 2 000 000 гэсэн ам.долларуудыг олгоод, тухайн өдөртөө буцаагаад эдгээр мөнгөнүүдийг зээл буцааж төлсөн мэт бичилтүүдийг хийсэн байдаг. 2014 оны гэрээний дансны хуулга, 201******* оны дансны хуулга дахь ******* ******* ******* ХХК-ийн буцаан төлөлт хийж байгаа он, сар, өдөр нь мөн төлж байгаа үнийн дүн нь яг адилхан буюу түрүүнд хэлсэн аль аль дансны хуулганд бичилт хийсэн. Энэ 2 870 875.2******* ам.доллар дээр судалгааны шимтгэл, данс хөтөлсний шимтгэл зэрэг зардлууд мөн 39 490.78 ам.долларын зээлийн хүү төлсөн мэтээр нэмээд нийтдээ 2 913 551.02 ам.долларыг 201******* оны гэрээний дагуу ******* ******* ******* ХХК-д олгосон мэт харагддаг. Энэ 39 490 ам.доллар нь, 2014 оны дансны хуулга, 201******* оны дансны хуулганы аль алинд 2017.03.31-ний өдөр энэ 39,490 ам.долларыг үндсэн хүү бэлэн бусаар төлөв, зээлийн хүү гэсэн утгатайгаар яг адил үнийн дүнтэйгээр хасаад бичилт хийсэн байдаг. Бодит байдалд ******* ******* ******* ХХК бол 2017.03.31-ний өдөр энэ 39 490 ам.долларыг төлөөгүй. ******* ******* банк ХХК-иас 201******* оны зээлийн гэрээний үндсэн зээлийн хүүг нэмэгдүүлэхийн тулд бичсэн хий үнийн дүнгүүд аль аль дансны хуулганд бичигдсэн.

Иймээс хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хувьд гэрээний дагуу хүлээн зөвшөөрөх үнийн дүн бол 1 *******49 8*******9.99 ам.долларыг төлөхийг татгалзах зүйлгүй байгаа. Учир нь, 2014 оны зээлийн гэрээний харилцаа 2017.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд дуусаагүй үргэлжилж байсан. 201******* оны зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй, тус гэрээний дагуу бодит зээл олгогдоогүй гэж үзэж байгаа.

Харин 2014 оны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр буюу 2017.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд бодсон үнийн дүн, 2 800 000 ам.доллар гэрээгээр шимтгэл гэх мэт үндэслэлгүйгээр 39 490 ам.доллар нэмсэн 2 913 551.02 ам.доллараас дахиад нэмээд хүү, болон нэмэгдүүлсэн хүү тооцсон нэхэмжлэлийн шаардлага болох 10 870 425 *******87.******* төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

******* ******* ******* ХХК-ийн хувьд 201*******.11.02-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдснаас хойш үндсэн зээлийн төлбөрт нийтдээ 849 *******03.72 ам.доллар, хүүд 354 205.17 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 17 19*******.38 ам доллар нийтдээ 1 221 005.81 ам.долларыг ******* ******* банк ХХК-д буцааж төлсөн байдаг.

Бид үүнийг дансны хуулгаас тодруулж тайлбарлавал, 2017.03.31-нийг хүртэл 2014.05.20-ний өдрийн зээлийн гэрээ үргэлжилж байсан, энэ үед ******* 489 122.8******* ам.долларын үндсэн зээлийн үлдэгдэлтэй байсан гэсэн үг. Банкны санаачилгаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас огт төлбөр хийгдээгүй 1 7*******0 000 ам.долларыг 2017.03.31-ний өдөр үндсэн зээлээс төлсөн мэтээр хасалт хийснээрээ 2014 оны зээлийн гэрээг дуусгавар болгож байгаа юм. Өөрөө хэлбэл танайх зээлээ төлөөд дуусгаж байна гэдэг агуулгаар дуусгавар болгож байгаа юм. Энэ 1 7*******0 000 ам.доллар бол үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн дүнд хамаарах дүн. Харин үүний өмнө буюу 201*******.11.21-нээс 2017.03.31-ний өдрийг хүртэл 1 7*******0 000 ам.доллараас гадна ******* удаагийн бичилт хийсэн бөгөөд 3 удаагийн хүүг 702 853.55 ам.доллараар, 15******* 802.77 ам.доллараар, 230 408.30 ам.доллараар бичсэн нь дандаа тухайн хугацаанд бодогдож байсан хүү байсан. Дээрээс нь нэмэгдүүлсэн хүү 14 354.51 ам.доллар, 2************** 0*******5.58 ам.доллар, 3 790.55 ам.доллар байгаа. Өөрөөр хэлбэл, дээрх 3 хүүгийн нийлбэр 1 090 0*******4 ам.доллар болж байгаа. Мөн дээр нь 3 нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр 20 810.*******4 ам.доллар болж байгаа. Тэгэхээр 2017.03.31-ний өдөр тусгаарлаад байгаа 1 7*******0 000 ам.доллар дээр дээрх хүүнүүдийг нэмэхэд 2 870 875.2******* ам.доллар болсон юм. Энэ дүн яагаад өнөөдөр 2 913 000 ам.доллар болсон бэ гэвэл, 39 490.78 ам.доллар гэдэг бичилтийг 2017.03.31-ний өдөр Зээлийн хүү төлөвгээд хийсэн. Дараа нь манай байгууллагад зээлийн шимтгэл тооцсон юм гэдэг байдлаар манай дансанд бүртгэсэн. Мөн 2017.03.31-ний өдөр 3 178.78 ам.доллар байгаа. Үүнийг мөн ******* ******* ******* ХХК гээд 2017.03.31-ний өдрийн шийдвэрийн дагуу гэж байгаад бичсэн байдаг. Иймээс 2 870 875.2******* ам.доллар дээр 39 490.78 ам.доллар, 3.178.77 ам.долларыг нэмэгдэхээр 201*******.11.02-ний өдрийн гэрээний дагуу олгосон гэх 2 913 551.02 ам.доллар нэг ч центийн зөрүүгүйгээр таарч байгаа юм. Тэгэхээр 2 913 551.02 ам.долларын 1 7*******0 000 ам.доллараас бусад 1 200 000 ам.доллар нь хүү, нэмэгдүүлсэн хүү болж байгаа бөгөөд түүнээс дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоод байгаа хууль зөрчөөд байна. Тийм ч учраас хариуцагч нь үндсэн зээл 1 7*******0 000 ам.долларын төлье гэж байгаа юм. 201******* оны гэрээнээс хойш хариуцагч нийт зээл, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 3 512 250.38 долларыг төлсөн байна. 201*******.11.02-ны өдрөөс хойш нийт Mонголиан Пропертис ХХК-тай хамт энэ зээлийг төлөөд нийт ******* 07******* 88*******.8******* ам.долларыг 2014 оны зээлээс төлсөн байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны 8 400 000 ам.доллараас өнөөдрийг хүртэл нийт 9 589 137.24 ам долларыг төлчихсөн, одоо үлдэх 1 *******49 8*******9.99 ам.долларыг төлөх үүрэг байна гэж үзэж байна.

Иймээс 2017.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд үүссэн байсан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр болох 2 870 875.2******* төгрөгөөс энэхүү төлөлт хийсэн 1 221 005.81 ам долларыг хасаад үлдсэн 1 *******49 8*******9.99 ам.долларыг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчээс ам.долларын ханшийг 2022.02.20ы өдрийн 28*******0.95 ам доллараар тооцсоноор 1 *******49 8*******9.99 ам.доллар нь 4 720 195 548 төгрөг бөгөөд үүнээс 2023.0*******.08-ны өдөр төлсөн 400 000 000 төгрөгийг хасахад 4 320 195 548 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, нийт нэхэмжилж буй 10 870 425 *******87.0******* төгрөгөөс нэхэмжлэл гаргахдаа холбоотой зардал гэсэн 124 000 төгрөгийг нэмж, нийт хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хүлээн зөвшөөрч байгаа дүн бол 4 320 319 548 төгрөг болж байгаа юм. Харин хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа шаардлага бол ******* 550 10******* 139.******* төгрөг бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт байна.

Нэхэмжлэгчээс гаргасан, ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 84******* дугаар бүхий дүүрэг, Богд хан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газар нутагт Арцатын салбарт байрлах 1 га газраар үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар газрын албанд бүртгүүлээгүй, тэмдэглэл байхгүй учраас барьцаанд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байгаа. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7.-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалахыг заасан. Хуулиараа газар ашиглах эрхийг бол барьцаанд авах хориотой. Барьцаалсан тохиолдолд тэмдэглэгээ хийлгэх учраас энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2.30, 2.31-т заасан буюу хариуцагч нарын ирээдүйд бий болох орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэсэн энэ шаардлагаар үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Тухайлбал шүүхийн шийдвэр өөрөө гарсан тохиолдолд заавал биелэгдэх шинж чанартай байх ёстой. Гэтэл ирээдүйд бий болох хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарах нь өөрөө шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх ийм нөхцөл байдлыг бүрдүүлэх учраас дээрх шаардлагуудыг мөн адил хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч банк нь зээлэдгчийн эрх ашгийг анхнаасаа эхэлж зөрчсөн. 2014.05.20-ны өдрийн ЗГ/79 тоот зээлийн гэрээний 8 400 000 ам.долларыг 2014.0*******.02-ноос 2014.09.24-нийг хүртэл нийт 4 сарын хугацаанд тасарч олгосон, гэтэл зээлийн эргэн төлөлтийн график нь бол 2014.05.20-ны өдрөөсөө эхэлчихсэн байсан. 2017.08.04-нд бичилт хийж, энэ зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгосон байдаг, гэтэл үүнийг зээлдэгч өөрөө хийгээгүй. Энэ зээлийн гэрээг 201*******.11.02-ны өдөр 2 салгаж гэрээ хийсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ өдрийг хүртэлх хугацааны зээлд төлөх ******* 48******* 122 ам.доллар, хүү 7 082 853 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 14 354 ам.доллар буюу нийлээд 7 28******* 330 ам.долларын үлдэгдэлтэй байсныг 2 хуваагаад, Mонголиан Пропертис ХХК-д 4 88******* 000 ам.долларын зээлийн төлбөрийн бичилт хийгээд, ******* ******* ******* ХХК-д 3 000 000 ам.долларын бичилт хийсэн. Тиймээс энэ зээл бодитоор олгогдоогүй, 3 000 000 ам.долларын гэрээ хийчихээд яагаад 2 913 000 ам.долларыг шилжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль буюу тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг банк өөрөө зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч 201*******.04.21-ний өдөр 3 500 000 ам.долларыг шинээр зээл хүсэх хүсэлт гаргадаг. Үүнийг банк 2 удаа шийдсэн байдлаар Зээлийн хорооны шийдвэр гарсан нь хэрэгт авагдсан. 201*******.08.11-ний өдөр 3 000 000 ам.доллараар шинээр зээл олгоё гэж хэлээгүй. 201*******.10.27-ний өдөр манай зээлийн гэрээтэй адилхан зээлийн гэрээний дугаартай Зээлийн хорооны шийдвэр хэрэгт авагдсан. Энэ шийдвэрээр ******* 489 122 ам.долларын зээлийн төлбөрийн хуваарийг өөрчилж, 2 хуваая гэдэг байдлаар өөрчлөөд, энэ дотор нь тухайн үед бодогдож байсан хүүг нь шилжүүлж нэмээд 3 000 000 ам.долларын зээлийн гэрээ болгож ******* ******* ******* ХХК-тай байгуулсан нь Зээлийн хорооны өөрийнх нь шийдвэрээр, мөн дансны хуулгаар нотлогдсон. Монголбанкны ерөнхийлөгч болоод Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан актив ангилах журмын 2.10-т заасны дагуу зээлийг төлүүлэх зорилгоор дахин зээл олгохыг хориглоно гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлэх юм бол өмнөх ******* 489 000 ам.долларын зээлийн үлдэгдлийг банк цэвэрлэхийн тулд 3 500 000 ам.долларын зээл шинээр авъя гэдэг хүсэлтэд нь үүнийг шинээр өгөхгүй чи дахиад зээлийн гэрээ байгуулаад энэ зээлийн гэрээний дагуу 2 913 000 ам.доллар авсан болоод буцаагаад энэ 2014 оныхоо зээлийн гэрээг хаа гэдэг байдлаар шаардлага тавьж, үүний дагуу бүх үйл ажиллагаанууд нь явсан тул 201*******.11.02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Мөн энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зээлийг олгосноор зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэдэг энэ заалтыг мөн адил зөрчсөн. Өөрөөр хэлбэл, зээл олгогдсон байж энэ зээлийг авч ашигласны дагуу зээлдэгч зээлээ төлбөрийг төлөх үүрэгтэй болохоос биш бодитоор олгогдоогүй энэ зээлийн төлбөр дээр зээлийн хүү болоод үндсэн төлбөрийг төлөх үндэслэл байхгүй.

Мөн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү авах эрхээ алдсан. Нэгэнт зээлийн гэрээ байгуулагдаагүй. Зээлийн гэрээний 7.2.1-т заасны дагуу зээлийн болон барьцаа, баталгааны гэрээ хүчин төгөлдөр болсноор зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу олгох, 7.2.2-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, энэ гэрээгээр хүлээсэн үүрэг болон хуульд заасан үүргээ зөрчсөний улмаас үүсэх үр дагавар нь зээлдүүлэгч буюу ******* ******* банк ХХК хүү авах эрхээ алдаж байгаа юм. 20******* онд 201******* оны зээлийн гэрээний хугацаа дууссан, 2022.0*******.02-нд 4 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний 2.1.9-т заасан ноцтой зөрчилд гурав буюу түүнээс дээш удаа зээлийн төлбөрийг хийгээгүй эсвэл зээлийн төлбөрийг 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн бол тооцохоор байна. Зээлийн гэрээний 7.1.3, 10.2.2, 10.2.8, 10.5-д заасны дагуу гэрээгээ цуцлах эрхтэй, гэтэл банк энэ үүргээ хэрэгжүүлэлгүй, 4 жилийн хугацааны хүүг тооцоод шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдэгчид хохиролтой болсон. Зээлийн гэрээ 201*******.11.02-нд хэдийгээр байгуулагдсан ч мөнгө нь олгогдоогүй байна. Талууд гэрээг байгуулж, гарын үсэг зурж тамга дарахаас илүүтэйгээр мөнгө шилжих нь хамгийн чухал зээлийн гэрээний шинж болно. ******* ******* банк ХХК нь 2014 оны гэрээний үндсэн болон хүү, нэмэгдэл хүүг бүгдийг нь нэмээд 201******* оны зээлийн гэрээг байгуулсан. Бодитоор олгогдоогүй мөнгөнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоод нэхэмжлээд, 2014 оны гэрээг огт байгаагүй мэтээр яриад тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-ийн хувьд 4 88******* 000 ам.доллартой холбоотой маргаанд тусдаа иргэний хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ хэрэг маргааны хувьд тус компанийн нэг барилга, мөн борлуулалтын орлого, мөнгөн хөрөнгийг барьцаалсан байгаа. Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгаа учраас энэхүү барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэж үзэж байгаа тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-ийн хувьд компанийн ашиглах эрхийн гэрчилгээтэй, Богд хан уулын дархан цаазат газарт байрлах 1 га талбай бүхий газрыг барьцаанд тавьсан байгаа. Тухайлбал, ******* ******* ******* ХХК болон ХХК-ийн зээлийн барьцааны зүйлээр 2014 оноос хойш барьцаанд байгаа гэдэг. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь 5 жилийн хугацаатай, ашиглах эрхийн гэрчилгээтэй газар бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүргийг тодорхойлсон. Газар ашиглагч бол тухайн ашиглаж байгаа газрыг барьцаанд тавих эрхгүй байдаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгийг барьцаалж байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан тухай барьцааны гэрээг бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг хуулийн шаардлага хангасан байхыг шаарддаг. Гэтэл шугуй ХХК-ийн газрыг ******* ******* банк ХХК барьцаанд авахдаа барьцааны гэрээг хэдийгээр бичгээр байгуулсан боловч тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүрдгүүлээгүй. Мөн тухайн барьцаа болгож байгаа газар ашиглах эрх нь өөрөө барьцаанд тавих боломжгүй байдлаар хуульд зохицуулагдсан учраас тухайн барьцааны гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул тухайн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн тухайн зээлтэй холбоотой зээлийн харилцаанд зээлийг ХХК болон ******* ******* ******* ХХК гэх 2 хуулийн этгээдүүд авсан байгаа. Гэтэл шугуй ХХК тухайн зээлийг бодитоор ашигласан гэх үйл баримт байхгүй учраас зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг байдлаар хариуцагчаар оролцох боломжгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

5. Гуравдагч этгээд А.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.гийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан үл хөдлөх хөрөнгө өнөөдрийн энэ зээлийн гэрээний маргаанд хамаарахгүй байсан учраас бие даасан шаардлага гараагүй. Тиймээс А.гийн эрх ашиг хөндөгдөөгүй байна гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн хөрөнгө бол нэгдүгээрт 401, 402 дугаартай хөрөнгө болох 4 давхрын 2 үйлчилгээний талбай байгаа. Нэг нь 89 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нөгөөх 115 м.кв орчим хэмжээтэй байгаа. Мөн 809 тоотод байгаа 200 орчим м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө байна. Эдгээрийн орон сууц захиалгын гэрээнд тодорхой хэмжээ нь байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгүүдтэй хамтатгаад 401 болон 809 тоот хөрөнгүүдэд тус тус авто зогсоол байгаа. Үүний дугаар нь мөн гэрээнд заасан байгаа 42, 43 билүү дугаартай хоёр авто зогсоол юм. Нийтдээ 5 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа, эдгээрт А.гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй. Эдгээр хөрөнгүүд О.Цэнд-Аюуш шүүгч дээр хэлэлцэгдээд явж байгаа иргэний хэргийн барьцаанд байгаа. Энэ хэрэгт бол нэхэмжлэгч нь шаардлагад байхгүй, энэ хэргийн барьцааны хөрөнгүүдэд ороогүй, шаардаагүй гэж хэлсэн. Өөр хэрэг дээр манай хөрөнгүүд барьцааны зүйлд орсон явж байгаа учраас манай эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж хүсэлт гаргасан юм. Өөрөөр хэлбэл, бид нэхэмжлэгчийн ямар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бид мэдэхгүй, хариуцагч ямар тайлбар өгснийг мэдэхгүй. Бид гуравдагч этгээдээр оролцож байж хэргийн материалтай танилцаад, манай эрх ашиг хөндөгдсөн эсэхийг харж бие даасан шаардлагаа гаргах эрх нь нээгдэж байгаа. Энэ утгаараа бид нар гуравдагч этгээдээр оролцсон юм гэв.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2*******35534 регистрийн дугаартай байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, 201*******.11.02-ны өдрийн ЗГ/СС1*******1101001-2 тоот Зээлийн гэрээ, 2017.12.14-ний өдрийн ЗГ/СС1*******1101001-2-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ /1 хх-ийн 10-21, 2 хх-ийн *******-19, 3 хх-ийн 1*******5, 170/, 201*******.11.02-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-5 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд, ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн 29 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /1 хх-ийн 22-223/, 201*******.11.02-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-7 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, тус компанийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021435 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хх-ийн 224-228/, 201*******.11.02, 2017.12.13-ны өдрүүдэд байгуулсан ХХК / Модамонголиа ******* ХХК/-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-10, ЗБ/СС1*******1101001-2-10-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, тус компанийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300443******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ / 1 хх-ийн 240-245/, 201*******.11.02-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-9 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, тус команийн нэр дээрх 84******* тоот Улсын тусгай хамгаалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралт, 2014.03.2*******-ны өдрийн 2008/84******* тоот Улсын тусгай хамгаалалттай гаар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, ашиглаж байгаа газрын байршлын зураг /1 хх-ийн 229-239/, 201*******.11.02-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-11 тоот Зээлийн барьцааны гэрээ, 201*******.11.02-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-12 тоот Зээлийн барьцааны гэрээ /1хх-ийн 24*******-250/, ХХК, ******* ******* ******* ХХК, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, компанийн дүрэм, зээл хүүгийн тооцоолол, 0000741 тоот Монголын нотариатчийн танхимын 124 000 төгрөгийн дүн бүхий мөнгөний тасалбар, Монголбанкнаас зарласан ханшны лавлагаа /2 хх-ийн 1-17, *******5/ зэргийг,

*******. Хариуцагч нараас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртэглийн гэрчилгээнүүд, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, компанийн дүрмүүд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.01-ний өдрийн 2481 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, ******* ******* ******* ХХК-иас ******* ******* банк ХХК-д хүсэлт, санал гаргаж байсан тухай 201*******.04.25-ны 01/1*******/19 тоот, 201*******.08.03-ны 01/1*******/84 тоот, 2017.03.09-ний 17/13 тоот, 2017.0*******.20-ны 17/1*******3 тоот, 2017.11.15-ны 17/88 тоот, 2017.12.0*******-ны 22/154 тоот албан бичгүүд /2хх-ийн 44-*******4, 127-129, 152-1*******5, 215-21*******, 3хх-ийн 171/, 2014.05.20-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ/79 тоот Зээлийн гэрээ, 2014.05.20-ны өдрийн ЗБ/79, ЗБ/79/01, ЗБ/79/02, ЗБ/79/03, ЗБ/79/04, ЗБ/79/05, ЗБ/79/0*******, ЗБ/79/07 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд /2 хх-ийн 173-198, 224-233/, 2014.11.04-ний өдрийн нэхэмжлэгч банк болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/79/08, ЗБ/79/09 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгч банк дахь 49401278******* тоот, зээлийн дасны хуулга /2 хх-ийн 234-238, 239-242, /,******* ******* ******* ХХК-иас ******* ******* банк ХХК-д хүсэлт, санал гаргаж байсан тухай 2014.10.09-ний 14/1*******7 тоот, 2015.09.10-ны 15/212 тоот, 20*******.11.21-ний *******/113 тоот, 20*******.12.19-ний *******/131 тоот албан бичгүүд /2 хх-ийн 243-250/, 20*******.05.25-наас 2022.01.20-ны хооронд ******* ******* банк ХХК-иас хариуцагч ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн албан бичгүүд /3хх-ийн 1-40/, тус банк дахь ХХК-ийн 4940*******274 тоот зээлийн дансны хуулга, ХХК-иас ******* ******* банк ХХК-д 2017.0*******.22-ноос 2021.11.19-ний хооронд хүргүүлсэн хүсэлтүүд /3 хх-ийн 43-47/, 20*******.05.25-наас 2022.01.20-ны хооронд ******* ******* банк ХХК-иас хариуцагч ХХК-д хүргүүлсэн албан бичгүүд /3 хх-ийн 48-53/, зээл, хүүгийн тооцоол /3 хх-ийн 54-59/, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010.08.10-ны өдрийн 475/*******2 тоот тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам, түүнд 2015, 201*******, 2017 онуудад өөрчлөлт оруулсан тухай тушаал, журмууд / 3 хх-ийн *******4-100/ зэргийг,

7. Гуравдагч этгээд А.гаас нотлох баримтаар, 2011.10.21-ний өдрийн А. болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 401, 402 дугаартай, Үйлчилгээний талбайг захиалан бариулах гэрээ-нүүд, 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, ******* ******* банк ХХК-ийн дотоод шилжүүлгийн маягт, мөнгөн шилжүүлэг,төлбөрийн баримт, орлогын маягт /2 хх-ийн 78-99/ зэргийг тус тус гаргасан.

8. Тус шүүхийн шүүгчийн 2023.02.08-ны өдрийн 2219, 2023.03.0*******-ны өдрийн 2943 дугаартай захирамжуудын дагуу ирүүлсэн ******* ******* банк ХХК-ийн Зээлийн хорооны хурлын 201*******.08.11-ний өдрийн СС201*******0812049 тоот, 201*******.10.27-ны өдрийн СС201*******1101001 тоот шийдвэрүүд, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2023.03.31-ний өдрийн 04/5*******4 тоот албан бичиг /3хх-ийн 4*******-47, *******1/, 2023.04.03-ны өдрийн 40*******4 дугаартай захирамжийн дагуу нэхэмжлэгчээс ирүүлсэн зээл, зээлийн хүүний тооцоолол, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгч банк дахь 49401278******* тоот, тоот, 494017051 тоот зээлийн дансын хуулга, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгээс ******* ******* банк ХХК-д гаргасан 201*******.04.21-ний өдрийн гадаад хэл дээрх хүсэлт, 1, 2 дугаар хавсралт, түүний орчуулга /3 хх-ийн 119-138/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь хариуцагч ******* пасифк ******* ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 3 799 542,70 ам.доллар буюу 10 870 301 *******87 төгрөг, хохиролд 124 000 төгрөг, нийт 10 870 425 *******87 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн 27 ширхэг үл хөдлөх хөрөнгө, ХХК-ийн өмчлөлийн 1 ширхэг үл хөдлөх хөрөнгө, ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 84******* дугаартай гэрчилгээтэй, дүүргийн нутаг дэвсгэрт, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын задгайд байрлах 1 га газар, ******* ******* ******* ХХК, ХХК-ийн ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, бараа материалын үлдэгдлээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 10 3*******1 035 741 төгрөгийн шаардлагыг ханган, үлдэх хэсгийг болон ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 84******* дугаартай гэрчилгээтэй, дүүргийн нутаг дэвсгэрт, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын задгайд байрлах 1 га газар, ******* ******* ******* ХХК, ХХК-ийн ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, бараа материалын үлдэгдлээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, ******* ******* ******* ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу 201*******.11.02-ны өдрийн ЗГ/СС1*******1101001-2 тоот Зээлийн гэрээ байгуулж, 494017051 тоот дансанд 201*******.11.21, 201*******.12.23, 2017.03.31-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр 2 913 551 ам.долларыг олгосон, гэрээний хугацаа дуусч, зээлд 2 0*******3 947 ам.доллар, үндсэн хүүд 1 50******* 80******* ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 228 788 ам.доллар, нийт 3 799 947 ам.доллар төлөгдөөгүй үлдсэнийг төлөх үүрэгтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК нь банкны санхүүжилтээр зээлийн гэрээний барьцаа болох үл хөдлөх хөрөнгүүдийг барьж байгуулсан, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн, зээл хасалт хийх, зээл төлөх, тухай зээлийн дансанд орсон гүйлгээг харилцагч өөрөө л хийдэг. банк үүнийг дур мэдэн гүйлгээ хийх боломжгүй, зээл хасагдсан гэдэг бол банкнаас зээл олгоод, тэрхүү олгогдсон зээлийг хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн өөрийнх нь эрхийн асуудал байдаг, 2014 оны зээлийн гэрээний хугацааг сунгах боломжгүй, чанаргүй зээлийн ангилалд орсон учир харилцагч шинэ санхүүжилт хүсээд шинээр зээл олгосон, 2 тал тохиролцоод зээлийн гэрээг байгуулсан, 2014 оны зээл болох 8 400 000 ам.доллар дээр нэмээд 3 000 000 ам.доллар нэмж 11 400 000 ам.доллар болгох бол шинээр гэрээ байгуулахгүй, санжүүжилт нэмж олгож байгаа хэлбэр болно, энэ зээл нь 8 400 000 ам.долларын зээлээс гадна, тусдаа шинээр гэрээ байгуулаад олгож байгаа зээл, 2014 оны зээлийн гэрээний дагуу төлөх зээл нь 2017.08.04-ний өдөр төлөгдөөд дууссан, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас зээлийн төлбөрт 400 000 000 төгрөг төлснийг хасч тооцох боломжтой гэж тайлбарлан мэтгэлцсэн.

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь дээрх нэхэмжлэлээс 4 720 195 548 төгрөг бөгөөд үүнээс 2023.0*******.08-ны өдөр төлсөн 400 000 000 төгрөгийг хасахад 4 320 195 548 төгрөг төлөхийг зөвшөөрч, ******* 550 10******* 139 төгрөгийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, анх нэхэмжлэгч банктай 2014.05.20-нд байгуулсан зээлийн гэрээний 8 400 000 ам.доллараас төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл, түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж, 7 28******* 330.92 ам долларын үлдэгдэлтэй байсныг 2 хуваагаад 201*******.11.02-ны өдөр ******* ******* ******* ХХК-тай 3 000 000 ам.долларыг, 2017.07.*******-ны өдөр ХХК-д 4 88******* 130 ам.долларыг тус тус зээлдүүлсэн зээлийн гэрээг байгуулсан бодовч, бодит энэ зээлийг олгоогүй, 2 870 875.2******* ам долларыг төлөөгүй байхад зээлийн дансны хуулгаас төлсөн мэт бичилт хийгээд 2014 оны зээлээс хассан, ******* ******* ******* ХХК-ийн 494017051 тоот дансны хуулгаар 201*******.11.21-нд 717 000 ам.доллар, 201*******.12.23-нд 159 000 ам.доллар, 2017.03.31-нд 2 000 000 ам.доллар, нийтдээ 2 913 551.02 ам долларыг 201******* оны гэрээний дагуу зээл олгосон мэт бичилтийг хийсэн нь үндэслэлгүй, дансны хуулгаас харахад 2 870 875.2******* ам.доллар дээр 39 490.78 ам.доллар, 3.178.77 ам.долларыг нэмэхээр 201*******.11.02-ний өдрийн гэрээний дагуу олгосон гэх 2 913 551.02 ам.доллар болж байна, үүний 1 7*******0 000 ам.доллараас бусад 1 200 000 ам.доллар нь хүү, нэмэгдүүлсэн бөгөөд түүнээс дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож хууль зөрчсөн, ******* ******* ******* ХХК-ийн хувьд 201*******.11.02-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдснаас хойш үндсэн зээлийн төлбөрт нийтдээ 849 *******03.72 ам.доллар, хүүд 354 205.17 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 17 19*******.38 ам доллар нийтдээ 1 221 005.81 ам.долларыг буцааж төлсөн, 2014 оны 8 400 000 ам.доллараас өнөөдрийг хүртэл нийт 9 589 137.24 ам долларыг төлчихсөн, одоо үлдэх 1 *******49 8*******9.99 ам.долларыг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, 2014 оны зээлээс 2017.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд үүссэн байсан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр болох 2 870 875.2******* төгрөгөөс төлсөн 1 221 005.81 ам долларыг хасч 1 *******49 8*******9.99 ам.долларыг төлөхөд татгалзах зүйлгүй. нэхэмжлэгчээс ам.долларын ханшийг 2022.02.20ы өдрийн 28*******0.95 ам доллараар тооцсоноор 1 *******49 8*******9.99 ам.доллар нь 4 720 195 548 төгрөг бөгөөд үүнээс 2023.0*******.08-ны өдөр төлсөн 400 000 000 төгрөгийг хасахад 4 320 195 548 төгрөг, түүн дээр 124 000 төгрөгийг нэмж, нийт хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хүлээн зөвшөөрч байгаа дүн бол 4 320 319 548 төгрөг болно, нэхэмжлэлд заасан хариуцагч нарын ирээдүйд бий болох орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байх ёстой, гэтэл ирээдүйд бий болох хөрөнгө, мөнгөн орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нь тодорхойгүй, биелэгдэх боломжгүй гэж тайлбарлан маргасан.

 

3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, манай компанийн нэг барилга, мөн борлуулалтын орлого, мөнгөн хөрөнгийг барьцаалсан боловч, ******* ******* ******* ХХК-тай банк нь зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгаа учраас барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

4. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, манай компанийн эзэмшлийн, ашиглах эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 84******* дугаар бүхий дүүрэг, Богд хан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газар нутагт Арцтын салбарт байрлах 1 га газрыг дээрх зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан боловч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар газрын албанд бүртгүүлээгүй, тэмдэглэл байхгүй учраас барьцаанд бүртгэгдээгүй, мөн 35 дугаар зүйлийн 35.1.7.-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалахыг заасан, хуулиараа газар ашиглах эрхийг бол барьцаанд авах хориглосон зохицуулалттай, барьцаалсан тохиолдолд тэмдэглэгээ хийлгэх учраас 1 га газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй, шугуй ХХК тухайн зээлийг бодитоор ашигласан гэх үйл баримт байхгүй учраас зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг байдлаар хариуцагчаар оролцох боломжгүй гэж тайлбарлан маргасан.

 

5.Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс 2011.10.21-ний өдрийн А. болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 401, 402 дугаартай, Үйлчилгээний талбайг захиалан бариулах гэрээ, 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний зүйл болох үйлчилгээний талбай, гараашууд зэрэг 5 үл хөдлөх эд хөрөнгө нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, эрх ашиг хөндөгдсөн зүйлгүй талаар тайлбарлан оролцсон.

 

*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

 

*******.1. Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д барилга санхүүжүүлэх зориулалтаар 3 000 000 ам.долларыг жилийн 14,40 хувийн хүүтэйгээр, 4.1-д зааснаар 24 сарын хугацаатайгаар зээлдүүлж, талууд 201*******.11.02-ны өдөр ЗГ/СС1*******1101001-2 тоот Зээлийн гэрээ байгуулжээ.

Дээрх зээлийн гэрээний 3.1, 3.2, 5.1, 5.2, 5.4, 5.*******-д зээл, зээлийн хүү төлөх хугацаа, журам, хуваарийг зааж, зээлдүүлэгч банк нь 3 000 000 ам.долларыг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь уг зээлийн үнэ болох хүүг жилийн 14,40 хувиар тооцон төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зээлийн гэрээний 7.2.1-д заасны дагуу банкнаас 201*******.11.21-нд 717 208.0******* ам.долларыг, 201*******.12.23-нд 159 4*******8.35 ам.доллар, 2017.03.31.-нд 2 03******* 874.*******1 ам.долларыг тус тус зээлдэгч ******* ******* ******* ХХК-ийн ******* ******* банк ХХК дахь 494017051 тоот ам.долларын зээлийн дансанд шилжүүлсэн байна.

Талууд уг зээлийн гэрээний хавсралтад зээлийн дүн болох 9 913 551.02 ам.долларын зээл, түүний хүүг эргэн төлөх хуваарийг өөрчлөн 2017.12.14-нд өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж ЗГ/СС1*******1101001-2-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулсан байна.

*******.2. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ/СС1*******1101001-2 тоот Зээлийн гэрээ-ний үүргийг хангуулахаар хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, 27 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 201*******.11.02-ны өдрийн ЗБ/СС1*******1101001-2-5 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүдийг, хариуцагч ХХК-ийн өмчлөлийн 1 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 201*******.11.02, 2017.12.13-ны өдрүүдийн ЗБ/СС1*******1101001-2-10, ЗБ/СС1*******1101001-2-10-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулжээ.

*******.3. Эдгээр үйл баримт нь тодорхойлох хэсэгт дурдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд, зээлийн дансны хуулга болон тодорхойлох хэсэгт дурдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэх бөгөөд уг гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2., 15******* дугаар зүйлийн 15*******.1., 15*******.2.-т заасан шаардлагыг, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 12 дугаар зүйлийн 12.1.-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

*******.4.Нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 84******* дугаартай гэрчилгээтэй, дүүргийн нутаг дэвсгэрт, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын задгайд байрлах 1 га газрыг барьцаалан хариуцагч ХХК-тай 201*******.11.02-ны өдөр ЗБ/СС1*******1101001-2-9 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулсан нь тус компанийн нэр дээрх 84******* тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралт, 2014.03.2*******-ны өдрийн 2008/84******* тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, ашиглаж байгаа газрын байршлын зураг зэргээр нотлогдсон бөгөөд мөн 201*******.11.02-ны өдөр хариуцагч ******* ******* ******* ХХК болон ХХК-ийн ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн орлого, бараа материалын үлдэгдлийг тус бүр 7 000 000 000 төгрөгөөр үнэлж ******* ******* ******* ХХК-тай ЗБ/СС1*******1101001-2-11 тоот Зээлийн барьцааны гэрээ, ХХК-тай ЗБ/СС1*******1101001-2-12 тоот Зээлийн барьцааны гэрээ-нүүд байгуулжээ.

*******.5.Хэрэгт авагдсан, 2014.05.20-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ/79 тоот Зээлийн гэрээ, 2014.05.20-ны өдрийн ЗБ/79, ЗБ/79/01, ЗБ/79/02, ЗБ/79/03, ЗБ/79/04, ЗБ/79/05, ЗБ/79/0*******, ЗБ/79/07 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд, 2014.11.04-ний өдрийн нэхэмжлэгч банк болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/79/08, ЗБ/79/09 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгч банк дахь 49401278******* тоот, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар, хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2014.05.20-нд нэхэмжлэгч банкнаас 8 400 000 ам.долларыг жилийн 14,40 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний дагуу 2014.0*******.02-ноос 2014.09.24-нийг хүртэл хугацаанд 8 399 *******42.72 ам.долларыг ******* ******* банк ХХК-иас шилжүүлсэн, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд, Эм Ай Ти Ай Си ХХК-ийн нэр дээр эзэмших эрхийн 021353 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 3 720 м.кв талбай бүхий газар, ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 84******* дугаартай гэрчилгээтэй, дүүргийн нутаг дэвсгэрт, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын задгайд байрлах 1 га газар зэргийг барьцаалсан, 2017.08.04-нд зээлдэгч ******* ******* ******* ХХК нь зээлийн төлбөрийг төлж, зээлийн гэрээ дуусгавар болсон зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

 

7. Хэрэгт авагдсан, ******* ******* банк ХХК-ийн Зээлийн хорооны хурлын 201*******.08.11-ний өдрийн СС201*******0812049 тоот шийдвэрт ...Хэлэлцсэн асуудал. 1. ******* ******* ******* ХХК-ийн 3 500 000 ам.долларын зээлийн хүсэлтийн тухай...Шийдвэрлэсэн нь: 1. Зээлийн хорооны гишүүд хэлэлцээд ******* ******* ******* ХХК-д 3 000 000 ам.долларын зээлийг олгохоор шийдвэрлэв. Хугацаа: 24 сар, Хүү: жилийн 14,4 хувь, төллбрийн хуваарь нүүр хуудасны дагуу, Зээлийн зориуллалт: 0*******-0101-Орон сууцны барилга. Нөхцөл: Зээлийн дүн 3 000 000 ам.доллар байх... гэж дурдан хариуцагч ******* ******* ******* ХХК-д 3 000 000 ам.долларыг олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн 3 000 000 ам.долларын зээл хүссэн гэх хүсэлт хэрэгт авагдаагүй ч 201*******.04.21-ний өдрийн гадаад хэл дээрх баримтууд, түүнийг Дэвжих номин ХХК-ийн орчуулгын товчооноос орчуулснаар гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгээс ******* ******* банк ХХК-д гаргасан хүсэлт, 1,2 дугаар хавсралт баримтад ...2.Хэлэлцсэний дагуу бид эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус компанид 3 500 000 ам.долларын зээлийг хүсэхийн зэрэгцээ 2 дугаар хавсралтад тусгасан шинэ багц хөрөнгүүдийг барьцаалуулахыг хүсч байна... гэж бичигдсэн байх бөгөөд хариуцагч нар уг баримтыг үгүйсгэж маргаагүй байна.

Мөн түүнчлэн ******* ******* ******* ХХК-иас ******* ******* банк ХХК-д явуулсан 2017.11.15-ны 17/88 тоот Хүсэлт гаргах нь гэсэн албан бичигт Манай ******* ******* ******* ХХК нь 20*******.11.02-ны өдөр ЗГ/СС1*******1101001-2 дугаар бүхий Зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 3 000 000 ам.долларын зээлийг хүлээн авсан болно...Зээлийн гэрээний үүргийг хангах мөн... резиденс цогцолбор барилгын төслийн ажлыг эрчимтэй явуулж, 2017 онд багтаан дуусгавар болгоход шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг боломжит нөхцөлөөр шийдвэрлэх хүрээнд...201*******.11.02-ны өдрийн ЗГ/СС1*******1101001-2 дугаар бүхий Зээлийн гэрээ, хавсралт 1-д заасан үндсэн зээлийн эргэн төлөх хуваарийг дор дурдсан хугацааны дагуу өөрчлөх шаардлагатай байгаа болно. Үүнд:...20*******.03.02-ны өдөр 200 000 ам.доллар, 20*******.04.02-ны өдөр 200 000 ам.доллар, 20*******.05.02-ны өдөр 300 000 ам.доллар, 20*******.0*******.02-ны өдөр 300 000 ам.доллар, 20*******.07.02-ны өдөр 350 000 ам.доллар, 20*******.08.02-ны өдөр 350 000 ам.доллар, 20*******.09.02-ны өдөр 400 000 ам.доллар, 20*******.10.02-ны өдөр 900 000 ам.доллар...Иймд...манай хүсэлтийг хүлээн авч боломжит шийдвэрийг гарган бидний бизнесийн үйл ажиллагаа дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэж байна... гэж тус тус бичигджээ.

******* ******* банк ХХК-ийн Зээлийн хорооны 201*******.10.27-ны өдрийн хурлын СС201*******1101001 тоот шийдвэрээр 201*******.10.27-ны байдлаар ******* ******* ******* ХХК-ийн ******* 489 122.8******* ам.долларын зээлийн төлбөрийн хуваарийг тус компанийн хүсэлтийн дагуу өөрчлөн шийдвэрлэсэн байна.

Дээрх баримтуудаас үзэхэд, хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч банканд хүсэлт гаргасны дагуу тус банкны Зээлийн хорооны шийдвэрээр 3 000 000 ам.долларын зээл олгохоор шийдвэрлэж, 20*******.11.02-ны өдөр талууд харилцан тохиролцож ЗГ/СС1*******1101001-2 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулж, зээлдэгчид 494017051 тоот зээлийн данс нээгдэж, 2 913 551 ам.долларын зээлийг олгож, зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөрийн хуваарийг өөрчлүүлэх хүсэлтийг ч гаргаж байсан байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 43 дугаар зүйлийн 43.2.1., 43.2.2., 43.2.3.-т заасны дагуу талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг байгуулж гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хуулийн 19******* дугаар зүйлийн 19*******.1.2.-т зааснаар болон 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 4 хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банкны зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Иймд хариуцагч талын зээлийн гэрээ байгуулагдаагүй, 2014 оны зээлийн гэрээний зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг 2 хувааж, 3 000 000 ам.долларыг ******* ******* ******* ХХК-д олгосон мэт зээлийн гэрээг байгуулсан, бодитоор зээлийг олгоогүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

8. Талуудын хооронд байгуулсан ЗГ/СС1*******1101001-2 дугаар бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 84******* дугаартай гэрчилгээтэй, дүүргийн нутаг дэвсгэрт, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын задгайд байрлах 1 га газрыг барьцаалж, ******* ******* банк ХХК болон ХХК-ийн хооронд 201*******.11.02-ны өдөр ЗБ/СС1*******1101001-2-9 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа 5 жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа 5 жилээс доошгүй... байна гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан ХХК-ийн нэр дээрх 84******* тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ түүний хавсралт, 2014.03.2*******-ны өдрийн 2008/84******* тоот Улсын тусгай хамгаалалттай гаар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, ашиглаж байгаа газрын байршлын зураг зэргээс үзэхэд тус компанид анх 2008.09.*******-нд дээрх байрлалд 1 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгогдож, 2013.10.22-нд уг эрхийг 5 жилийн хугацаагаар буюу 20*******.09.*******-ныг хүртэл хугацаагаар сунгуулжээ.

Үүнээс үзэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно. 1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр... гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1.-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар ашиглах эрх дуусгавар болох хуулийн зохицуулалттай байх бөгөөд хэрэгт энэ талаарх буюу газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргасан, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г дахин байгуулсан талаар баримт авагдаагүй тул ХХК-ийн газар ашиглах гэрээний хугацаа дуусгавар болсон гэж үзнэ.

Нөгөө талаар, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1- 35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 35 дугаар зүйлийн 35.3.*******.-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж, 38 дугаар зүйлийн 38.5.газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заасны дагуу ******* ******* банк ХХК болон ХХК-ийн хооронд 201*******.11.02-ны өдрийн ЗБ/СС1*******1101001-2-9 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г дүүргийн газрын албанд бүртгүүлээгүй, 84******* тоот Улсын тусгай хамгаалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ түүний хавсралтад уг газрыг барьцаалсан тухай тэмдэглэл хийлгээгүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн баримтгүй байна.

Иймд дээрх барьцааны гэрээ нь хульд заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байх тул 201*******.11.02-ны өдрийн ЗБ/СС1*******1101001-2-9 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний зүйл болох 1 га газраар үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно.

 

9. Хариуцагч ******* ******* ******* ХХК, ХХК-ийн тус бүрийн ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, бараа материалын үлдэгдлийг 7 000 000 000 төгрөгөөр үнэлэн барьцаалж, 201*******.11.02-ны өдөр нэхэмжлэгч банк болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-11 тоот Зээлийн барьцааны гэрээ, нэхэмжлэгч банк болон ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-12 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулсан байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т Барьцааны зүйл ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж заасан бөгөөд барьцаалуулагч нь ямар, хэдэн нэр төрлийн эд хөрөнгө /хөдлөх болон үл хөдлөх/ ямар үнээр борлуулах, ямар дансаар ямар мөнгөн хөрөнгө хуримтлагдах нь тодорхойгүй, ойлгомжгүй, түүнчлэн ямар тоо хэмжээний, хэдэн нэр төрлийн, ямар бараа материал барьцаалсан нь тодорхойгүй буюу ирээдүйд бий болж барьцаалуулагчийн өмчлөлд шилжих ямар хөрөнгө болох нь тодорхойгүй байх тул дээрх Зээлийн барьцааны гэрээ-нүүдийн зүйлээр үүргийг хангуулах шаардлага үндэслэлгүй байна.

 

10. Зохигчдын хооронд байгуулсан 201*******.11.02-ны өдрийн ЗГ/СС1*******1101001-2 дугаартай зээлийн гэрээний 3.2-т Зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү: жилийн 14,40 хувь, 3.4-т Нэмэгдүүлсэг хүү: Зээл хүүний эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд ноогдох хүүний 20 хувьтай тэнцүү байна, 8.2-т Зээл төлөгдөх хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал хугацааны үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 20*******.11.21-нд дууссан байх бөгөөд Монголбанкны ерөнхийлөгчийн 20*******.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу болон Иргэний хуулийн 21******* дугаар зүйлийн 21*******.4.-т зааснаар хариуцагчаас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүд тооцсон төлбөрийг зээлийн хүүнээс болон гэрээний хугацаа хэтэрснээс хойш зээлийн хүүд төлсөн төлбөрийг үндсэн зээлийн дүнгээс хасч, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн 494017051 тоот зээлийн дансны хуулгаас зээлийн үүргийг тооцоход: 201*******.11.21-ний өдрөөс 2022.02.21-нийг хүртэл хугацаанд зээлдэгч нь нийт 29 удаагийн төлөлт хийсэн байх бөгөөд 2 913 551.02 ам.долларын зээл төлөхөөс 20*******.12.31-нээс 2021.12.31-ний хооронд 10 удаагийн төлөлтөөр 877 119.*******5 ам.долларыг төлж 2 03******* 431 ам.долларын зээлийн үүрэг үлдсэн байна.

Дээрх 2 91******* 551.02 ам.долларын жилийн 14,40 хувь буюу сарын 1,2 хувийн хүүд 201*******.11.21-нээс 20*******.11.21-нийг хүртэл буюу зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл 732 907 ам.доллар, 20*******.11.21-нээс 2022.02.21-нийг хүртэл хугацаанд 1 090 5*******3.******* ам.доллар, нийт 1 823 470.******* ам.доллар тооцогдсоноос хариуцагч ******* ******* ******* ХХК нь гэрээний хугацаанд 343 884.78 ам.доллар төлсөн байна.

Үүнээс үзэхэд хариуцагч нь 201*******.11.02-ны өдрийн зээлд 2 03******* 431 ам.доллар, зээлийн хүүд 1 479 584.73 ам.доллар, гэрээний хугацаа хэтрүүлсний 1158 хоногт нэмэгдүүлсэн хүү 2******* 112.*******8 ам.доллар төлөх үүрэгтэй үлджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.2.-д Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар...тооцно гэж нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022.02.20-ны өдрийн Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш болох 2 8*******0.95 төгрөгөөр тооцон, зээлийн гэрээний үүрэг болох 3 7*******1 350.51 ам.доллар буюу 10 7*******1 035 741 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 400 000 000 төгрөгийг хасч 10 3*******1 035 741 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

11.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь ******* ******* банк ХХК-иас 2014.05.20-нд 8 400 000 ам.долларын зээлийн жилд 14,40 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлж авахаар зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд зээлдүүлэгч нь 2014.0*******.02-ноос 2014.09.24-ний хооронд нийт 8 399 *******42.72 ам.долларыг зээлдэгч ******* ******* ******* ХХК-д олгож, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа 201*******.05.02-нд дууссанаас хойш 1 жил 02 сарын дараа 2017.08.04-нд үндсэн зээлд 8 399 *******42.72. ам.доллар, зээлийн хүүд 3 000 847.31 ам.доллр, нэмэгдүүлсэн хүүд 43 83*******.75 ам.долларыг төлж дуусган зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан 2014.05.20-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ/79 тоот Зээлийн гэрээ, 2014.05.20-ны өдрийн ЗБ/79, ЗБ/79/01, ЗБ/79/02, ЗБ/79/03, ЗБ/79/04, ЗБ/79/05, ЗБ/79/0*******, ЗБ/79/07 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд, 2014.11.04-ний өдрийн ЗБ/79/08, ЗБ/79/09 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгч банк дахь 49401278******* тоот, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогджээ.

Дээрх 2014.05.20-ны өдрийн ЗГ/79 тоот Зээлийн гэрээ-ний үүргийг төлсөн байдлыг Монголбанкны ерөнхийлөгчийн 20*******.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу болон Иргэний хуулийн 21******* дугаар зүйлийн 21*******.4.-т зааснаар хариуцагчаас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүд тооцсон төлбөрийг зээлийн хүүнээс, гэрээний хугацаа хэтэрснээс хойш зээлийн хүүд болон нэмэгдүүлсэн хүүд төлсөн төлбөрийг үндсэн зээлийн дүнгээс хасч, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн 49401278******* тоот зээлийн дансны хуулгаас үзвэл, зээлдэгч нь 2014.05.20-ноос зээлийн бүрэн төлж дуусах хүртэл буюу 2017.08.04-ний хүртэл хугацаанд 8 399 *******42.72 ам.долларын зээлийн хүүд 2771 432.32 ам.доллар тооцогдсон байна. Энэ хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүд 25 удаагийн төлөлтөөр 2 973 427.44 ам.доллар, зээлд 8 399 *******42.72 ам.доллар төлөхөөс 23 удаагийн төлөлтөөр 8 470 842.35 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 44 83*******.7******* ам.долларыг тус тус төлсөн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2017.08.04-нөөс хойш 2020.08.04-нд дууссан байх бөгөөд дээрх хугацаа хуулийн 78 дугаар зүйлд заасан түр зогссон гэх, 79 дүгээр зүйлд заасан тасалдсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, 2014.05.20-ны өдрийн ЗГ/79 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хугацаа 2017.08.04-нд үүрэг дуусгавар болсноос хойш 2020.08.04-нд дууссан гэж үзэхээр байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 23******* дугаар зүйлийн 23*******.1.1.-д зааснаар 2014.05.20-ны өдрийн ЗГ/79 тоот Зээлийн гэрээ-ний үүрэг дуусгавар болсон байх тул хариуцагч талын 2014 оны зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, үргэлжилж байгаа гэж үзэж, энэ гэрээний үүрэгт 1 *******49 8*******9.99 ам.долларыг төлөх үүрэгтэй гэсэн хариуцагч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

 

12. Хэрэгт авагдсан баримтуудаар, 2014.05.20-ны өдрийн ЗБ/79 зээлийн гэрээний үүргийг хангуулахаар мөн өдөр ЗБ/79/01, ЗБ/79/02, ЗБ/79/03, ЗБ/79/04, ЗБ/79/05, ЗБ/79/0*******, ЗБ/79/07 тоот, 2014.11.04-ний өдөр ЗБ/79/08, ЗБ/79/09 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулж ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байх бөгөөд үүнээс энэ нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон хариуцагчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******033257, Ү-220*******0332*******2, Ү-220*******0332*******8, Ү-220*******033270, Ү-220*******033273, Ү-220*******03327*******, Ү -220*******033277, Ү-220*******033279, Ү-220*******033488, Ү-220*******033492, Ү-220*******033494, Ү-220*******033495, Ү-220*******033498, Ү-220*******033499, Ү-220*******033501, Ү-220*******033503, Ү-220*******03350*******, Ү-220*******033511, Ү-220*******033520 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүд нь 201*******.11.02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар давхар барьцааны зүйл болсон байна.

Нэхэмжлэгч банк болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2014.05.20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонтой холбоотойгоор дээрх барьцааны гэрээнүүдийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй ч Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д зааснаар барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй бөгөөд 35 дугаар зүйлийн 35.5.-д Хэрэв өмнөх болон дараачийн гэрээний барьцаалагч, барьцаалуулагч нь нэг этгээд байвал энэ зүйлд заасан журам хамаарахгүй гэснээр, мөн хуулийн 33.2.-33.4.-т заасан журам болон Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5.-д заасан үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээг байгуулсан дарааллаар хангуулах журам хамаарахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь талуудын хоорондохь ЗБ/СС1*******1101001-2-5 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний зүйл болох ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012510 дугаартай, Ү-220*******033521 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд,

ЗБ/СС1*******1101001-2-7 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний зүйл болох хариуцагч Монголиа ХХК-ийн өмчлөлийн Ү-2203021435 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй болохыг дурдав.

 

13. Хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010.08.10-ны өдрийн 475/*******2 тоот тушаалаар Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам батлагдсан байх бөгөөд уг журамд Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2014.08.2*******-ны А-13*******/*******4 тоот тушаал, 2015.12.09-ний өдрийн А-*******2/324 тоот тушаалаар тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, 201*******.12.09-ний өдрийн А-33*******/400 тоот тушаалаар / https://www.mongolbank.mn вэб хуудаст байршуулснаар/ 2010.08.10-ны өдрийн 475/*******2 тоот тушаалыг хүчингүй болгож, Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам-ыг шинэчлэн баталж, 2001*******.12.20-ноос мөрдөхөөр заасан байна.

Дээрх А-33*******/400 тоот тушаалыг хүчингүй болгон Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам-ыг дахин шинэчлэн баталж, 2017.07.01-нээс эхлэн мөрдүүлэхээр 2017.0*******.30-ны өдрийн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан А-193/228 тоот тушаал гарч мөрдөгджээ.

Эдгээрээс үзэхэд ******* ******* ******* ХХК болон ******* ******* банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014.05.20-ны өдрийн ЗГ/79 тоот Зээлийн гэрээ-г байгуулагдах үед 2010.08.10-ны өдрийн 475/*******2 тоот тушаалаар Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд уг журмын 2.9-д Төлбөр хариуцагчийн санхүүгийн чадвар муудсан болон анхны гэрээ, хэлцлийн дагуу төлбөр хийх чадваргүй болсноос шалтгаалан актив төлөгдөх хугацааг сунгах, хүүг бууруулах, эргэн төлөгдөх хуваарийн үндсэн төлөлтийн хэмжээгч бууруулан шинэчлэх зэрэг өөрчлөлтүүдийг оруулах, хуримтлагдсан хүүний өр төлбөрийг багасгах, чөлөөлөх зэргээр хөнгөлөлт үзүүлсэн бол уг активын анхны нөхцөл өөрчлөгдсөн тооцно, 2.10-т Тухайн зээлдүүлэгч нь зээл,...хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно. Ингэж төлүүлсэн тохиолдолд уг зээл...-г анхны нөхцөл өөрчлөгдсөнд тооцно гэж тус тус заасан байх ба банкнаас хариуцагчид анх 8 399 *******42.72. ам.долларын зээлийг 2014 онд олгохдоо зээл, зээлийн хүүг нэмж олгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, 2014.05.20-ны өдрийн ЗГ/79 тоот Зээлийн гэрээ-гээр олгосон 8 399 *******42.72. ам.долларын зээлийг анхны нөхцөл өөрчлөгдсөн зээл гэж үзэх үндэслэлгүй болно.

Энэ зээл олгогдсоны дараа 2014.08.2*******-ны А-13*******/*******4 тоот тушаал, 2015.12.09-ний өдрийн А-*******2/324 тоот тушаалаар дээрх Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам-д зээлийн хугацааны болон чанарын үзүүлэлт нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зээлийн ангилал хийх өөрчлөлт оруулан, журмын 2.9, 2.10 дахь заалтыг хүчингүй болгосон байна.

Үүний дараа 2010.08.10-ны Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам-д дээрх нэмэлт, өөрчлөлт орж мөрдөгдөж байх үед талуудын хооронд 201*******.11.02-нд ЗГ/СС1*******1101001-2 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Энэ үед 2014.05.20-ны өдрийн ЗГ/79 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа 201*******.05.20-нд дууссан, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч бүрэн биелүүлээгүй байсан хэдий ч гэрээний хугацааг сунгасан, түүний хүүг бууруулах, эргэн төлөгдөх хуваарийн үндсэн төлөлтийн хэмжээг бууруулан шинэчлэх, хуримтлагдсан хүүний өр төлбөрийг багасгах, чөлөөлөх зэргээр хөнгөлөлт үзүүлж, дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан баримт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, 201*******.11.02-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдснаар 2014.05.20-ны өдрийн ЗГ/79 тоот Зээлийн гэрээ-ний анхны нөхцөл өөрчлөгдсөн зээл гэж тооцох үндэслэлгүй, зээл, зээлийн хүүг нэмж 3 000 000 ам.долларын зээлийг зээлдэгчид олгосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд 201*******.11.02-нд ЗГ/СС1*******1101001-2 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсаны дараа 201*******.12.09-ний өдрийн А-33*******/400 тоот тушаалаар 2010.08.10-ны өдрийн 475/*******2 тоот тушаалыг, 2017.0*******.30-ны өдрийн А-193/228 тоот тушаалаар 201*******.12.09-ний өдрийн А-33*******/400 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам-ыг тухай бүрт шинэчлэн баталж мөрдүүлсэн байх бөгөөд дээрх журмуудын 2.4.13, 2.4.14-т заасны дагуу банк нь 2014.05.20-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болон зээл, түүний харгалзах хүүг нэмж 201*******.11.02-нд зээлийн гэрээг байгуулж зээл олгон төлүүлсэн гэж үзэж үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, 201*******.12.09-ний өдрийн А-33*******/400 тоот тушаалаар баталсан журмын 2.4.2-т Активыг бүтэц өөрчлөгдсөнд тооцоход банк болон төлбөр хариуцагчийн хооронд активын шинэ нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Бүтэц өөрчлөгдсөн талаар гэрээ байгуулаагүй бол активыг бүтэц өөрчлөгдсөнд тооцохгүй гэж, 2017.0*******.30-ны өдрийн А-193/228 тоот тушаалаар батлагдсан журмын 2.4.2-т Активыг бүтэц өөрчлөгдсөнд тооцоход банк болон төлбөр хариуцагчийн хооронд активын шинэ нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулна гэж тус тус заасны дагуу 2014.05.20-ны өдрийн ЗГ/79 тоот Зээлийн гэрээ-нд дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж гэрээ байгуулаагүй байна.

Иймд хариуцагч талын зээлдүүлэгч банк нь Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам-ыг зөрчсөн гэх тайлбарыг хүлээн ваах боломжгүй юм.

 

14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон А. болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2011.10.21-ний өдрийн 401, 402 дугаартай, Үйлчилгээний талбайг захиалан бариулах гэрээ-нүүд, 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч банк, ******* ******* ******* ХХК-ийн хоорондохь ЗБ/СС1*******1101001-2-5 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүдийн зүйл болох ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан барьцааны зүйлүүдэд хамаарахгүй байгаа бөгөөд энэ талаар зохигчид, гуравдагч этгээд нар маргаагүй болно.

15. Хэрэгт авагдсан, ******* ******* банк ХХК дахь ХХК-ийн 4940*******274 тоот зээлийн дансны хуулга, ХХК-иас ******* ******* банк ХХК-д 2017.0*******.22-ноос 2021.11.19-ний хооронд хүргүүлсэн хүсэлтүүд, 20*******.05.25-наас 2022.01.20-ны хооронд ******* ******* банк ХХК-иас хариуцагч ХХК-д хүргүүлсэн албан бичгүүд, зээл, хүүгийн тооцоолол зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

1*******.Дээрх бүх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 201*******.11.02-ны өдрийн ЗГ/СС1*******1101001-2 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт нийт 10 3*******1 035 741 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэгчийн, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд баримт бичиг нотариатчаар гэрчлүүлсний төлбөрт Монголын нотариатчийн танхимын мөнгөний тасалбарыг үндэслэн нэхэмжилсэн 124 000 төгрөгийн шаардлага болон нэхэмжлэлийн бусад үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон,

мөн нэхэмжлэлээс, ЗБ/СС1*******1101001-2-9 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний зүйл болох хариуцагч ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 84******* дугаартай гэрчилгээтэй, дүүргийн нутаг дэвсгэрт, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын задгайд байрлах 1 га газар, 201*******.11.02-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-11 тоот Зээлийн барьцааны гэрээ, 201*******.11.02-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-12 тоот Зээлийн барьцааны гэрээ-нүүдийн зүйл болох ******* ******* ******* ХХК, ХХК-ийн ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, бараа материалын үлдэгдлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэлээ.

 

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1., *******0 дугаар зүйлийн *******0.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 580 278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 51 9*******3 128 705 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 11*******., 1*******. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 10 3*******1 035 741 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 509 389 945 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4., 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол ******* ******* ******* ХХК болон ******* ******* банк ХХК-ийн хооронд 201*******.11.02-ны өдрийн байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-5 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний барьцааны зүйл болох ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, дүүргийн 4 дүгээр хороо, урд дэнж гудамж, Нүхтийн ам, 13/1, 13/2, 13/3, 13/4, 13/5, 13/******* дугаар байрнуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******033257, Ү-220*******0332*******2, Ү-220*******0332*******8, Ү-220*******033270, Ү-220*******033273, Ү-220*******03327*******, Ү-220*******033277, Ү-220*******033279, Ү-220*******033488, Ү-220*******033490, Ү-220*******033491, Ү-220*******033492, Ү-220*******033494, Ү-220*******033495, Ү-220*******03349*******, Ү-220*******033498, Ү-220*******033499, Ү-220*******033500, Ү-220*******033501, Ү-220*******033502, Ү-220*******033503, Ү-220*******033505, Ү-220*******03350*******, Ү-220*******033507, Ү-220*******033511, Ү-220*******033517, Ү-220*******033520 дугаартай нийт 27 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг,

201*******.11.02, 2017.12.13-ны өдрүүдийн ******* ******* банк ХХК болон ХХК /Модамонголиа ******* ХХК/-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-10, ЗБ/СС1*******1101001-2-10-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний зүйл болох, тус компанийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн, 4 дүгээр хороо, 1-40 мянгат, 48 дугаар байр, 14 тоотод байрлах, *******5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300443******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Нэхэмжлэлээс, ЗБ/СС1*******1101001-2-9 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний зүйл болох хариуцагч ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 84******* дугаартай гэрчилгээтэй, дүүргийн нутаг дэвсгэрт, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын задгайд байрлах 1 га газраар болон, 201*******.11.02-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-11 тоот Зээлийн барьцааны гэрээ, 201*******.11.02-ны өдрийн нэхэмжлэгч банк болон ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС1*******1101001-2-12 тоот Зээлийн барьцааны гэрээ-нүүдийн зүйл болох ******* ******* ******* ХХК, ХХК-ийн ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, бараа материалын үлдэгдлээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2., *******0 дугаар зүйлийн *******0.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 580 278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 51 9*******3 128 705 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА