Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 182/шш2022/03703

 

022 оны 12 сарын 20 өдөр

 

Дугаар 182/ШШ2022/03703

 

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, өөрийн байранд байрлах, ТЕГт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,688,508 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч И.О нь ТЕГт холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,688,508 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.И.О нь ажиллаж байсан бөгөөд  оны  дугаар сарын -ны өдөр шалтгаангүй ажлаас халсан. Ингээд шүүхэд хандсаны дагуу Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/00735 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 91 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэр, магадлал хэвээр үлдээсэн. Үүний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч ажилд томилсон тушаал гаргахгүй байсаар  оны дүгээр сарын -ны өдөр ажилд томилсон тушаал гаргасан. Энэ хугацаанд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлөлтөөр хохирч, олон сар жил ажилгүй байснаас хүнд байдал үүсэж байна.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлтийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс  оны  дугаар сарын -наас  оны  дугаар сарын -ний өдрийг хүртэл  хоногийн цалин 11,688,508 төгрөг гаргуулна. Харин урамшуулал  хувиар 2,732,272 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна.

1.2. оны  дугаар сарын -нөөс хойших нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

 2.Хариуцагч ТЕГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/00735 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан ТЕГын даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч И.Оыг ажилд эгүүлэн тогтоох, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан ТЕГаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4,651,948 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Од олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч буюу ТЕГт даалгаж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 91 дүгээр Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхижээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаад 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 001/ШХТ2022/00125 дугаар Тогтоолоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

2.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй", 154.2.1 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 154.2.2 энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж тус тус заасан.

2.3.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.

Гэтэл дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-т Хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-д зааснаас бусад асуудлыг 90 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй талаар заасан. Нэхэмжлэгчийн гаргасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбоотой маргааныг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн нийт шүүгчдийн хуралдаанаас хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах шийдвэр гаргасан.

Ингэснээр нэхэмжлэгчийн дээрх хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой ажилгүй байсан үеийн цалин хөлс гаргуулах гомдол гаргах эрх нээгдсэн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн байна.

Харин нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дээрх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь харагдаж байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д "Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй, урьдчичлан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх2/

3.2.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/0735 дугаар шийдвэр /хх3-9/

3.3.Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ШХТ2022/00125 дугаар хуралдааны тогтоол /хх10/

3.4.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 91 дугаар магадлал /хх11-14/

3.5.И.Оын иргэний үнэмлэхний хуулбар /хх15/

3.6.256 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх27/

3.7.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1-125/13773 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг /хх28/

4.Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлэв. Үүнд:

4.1.ТЕГын  оны  дүгээр сарын -ны өдрийн дугаар албан бичигтэй И.Оын  оны  дүгээр сараас  оны  дугаар сар хүртэлх цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагаа /хх32-34, 39-40/

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. ТЕГт холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,688,508 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч И.Оын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Хариуцагч ТЕГ нь  оны  дугаар сарын -ны өдөр нэхэмжлэгч И.Оыг ажилд нь эгүүлэн тогтоосон. оны  дугаар сарын -наас ажилгүй байсан тул  оны  дугаар сарын -ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлс  хоногоор тооцож, 11,688,508 төгрөг гаргуулж, оны  дугаар сарын -нөөс хойших нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэж нэхэмжлэгч нь шаардах эрхээ тодорхойлсон. Түүнчлэн урамшуулал гаргуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, урамшуулал гаргуулахгүй гэж тайлбарласан.

3. Хариуцагч ТЕГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/0735 дугаартай шийдвэрээр ТЕГын даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч И.Оыг Орхон аймгийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн хураагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4,651,948 төгрөг гаргуулан, олговроос зохих суутгалыг хийж, нийгмйн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх3-9/

Энэхүү шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 91 дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өлрийн 001/ШХТ2022/00125 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх10-14/

Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 256 дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  оны  дугаар сарын -ний өдрийн дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг ТЕГт мэдэгджээ. /хх27-28/

Гэтэл ТЕГ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар  оны  дүгээр сарын -ны өдөр ажилд нь эгүүлэн тогтоосон талаар талууд тайлбарласан.

4.2.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

4.2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:

154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;

154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заажээ.

4.2.2.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогч биелүүлж түүнийг урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх бүх хугацаанд хамаарна.

Нэхэмжлэгчийг  оны  дүгээр сарын -ны өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоосон байх ба энэхүү хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хугацааг тоолж эхэлнэ. Өөрөөр хэлбэл ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь тогтоогдсон бөгөөд түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлэх хүртэл ажилтан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг авах эрхтэй. Ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл цалин хөлс авах, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн хэвээр байх тул хөөн хэлэлцэх 90 хоногийн хугацааг ажилд нь эгүүлэн томилсоноос хойш тоолох учиртай.

Дээрх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа буюу 90 хоногийн дотор эрхээ хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 4.3. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын тухайд:

4.3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан.

4.3.2.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/0735 дугаартай шийдвэрээр шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч И.О нь  оны дугаар сарын -ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлс хоног гэж тооцож, 11,688,508 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу түүний тодорхойлсон хугацаагаар тооцоход И.Оын ажилгүй байсан хугацаа нь 13 сар 12 хоног байна.

Шүүхийн шийдвэр гарсанаас хойш  оны  дүгээр сарын -ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар,

харин оны  дүгээр сарын -ний өдрөөс  оны  дугаар сарын -ний өдрийг хүртэл 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагаж гарсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тус тус тооцож, Шүүхийн шийдвэр болон Цалингийн картыг үндэслэн 1 сарын цалинг 840,489 төгрөг, өдрийн цалинг 39,092 төгрөгөөр тооцов.

Тодруулбал, И.Оын ажилгүй байсан  сар х 840,489 = 10,926,357 төгрөг, хоног х 39,092 = 469,104 төгрөг, нийт 11,395,461 төгрөгийн олговор олгогдохоор байна.

Иймд И.Оын нэхэмжлэлд дурдсан хугацаанд түүний ажилгүй байсан хугацааны олговорт 11,395,461 төгрөгийг хариуцагч ТЕГаас гаргуулах үндэслэлтэй байх тул үлдэх 293,047 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.4. оны  дугаар сарын -нөөс хойших нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

4.4.1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/0735 дугаартай шийдвэрээр шийдвэр гарах хүртэл хугацааны нөхөх олговорыг хариуцагчаас гаргуулж, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх тул  оны  дугаар сарын -ний өдрөөс  оны  дугаар сарын -ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг шийдвэрлэсэн гэж ойлгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж,

мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан.

 

Нэгэнт шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн  оны  дугаар сарын -ний өдрөөс оны дугаар сарын -ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг шийдвэрлэсэн тул шүүх дахин шийдвэрлэхгүй. Харин шүүхийн шийдвэр гарсанаас хойш буюу  оны  дугаар сарын ны өдрөөс И.Оыг ажилд нь эгүүлэн томилсон өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн ба хариуцагчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох 197,277 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар И.Оын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,395,461 төгрөгийг ТЕГаас гаргуулж, И.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 293,047 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.2, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар И.Оын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ТЕГт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч И.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ТЕГаас 197,277 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ