| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2022/04343/И |
| Дугаар | 182/шш2023/00530 |
| Огноо | 2023-01-26 |
| Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 182/шш2023/00530
2023 01 26 182/ШШ2023/00530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М
Нэхэмжлэгч: ЭХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Д.М-ын өмчлөлийн байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, м.кв талбай бүхий өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.З оролцов. /нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нараас эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ЭХХХК болон Д.М нь хариуцагч НШШГГарт холбогдуулан Д.Мын өмчлөлийн тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203016664 дугаарт бүртгэлтэй, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1211 дугаар шүүгчийн захирамжаар ЭХХXК, Д.М нараас 1,453,654,360 төгрөгийг гаргуулж, Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу НШШГГраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд ингэхдээ барьцаа хөрөнгө болох Д.Мын өмчлөлийн Тоотодбайрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, м.кв талбай бүхий өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг оны дүгээр сарын өдөр цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар дуудлага худалдаа зарласан болохыг бидний зүгээс оны дүгээр сарын -ны өдөр НШШГГрын зараас мэдпээ.
1.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт хандан хууль бус Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 с/нээр зүйлийн 44.4-т заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч ийнхүү шүүхэд хандаж байна.
Учир нь шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Д.Мын өмчлөлийн дээрх хөрөнгийг Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.М болон ЭХХХК түүний төлөөлөгч нарт огт мэдэгдээгүй дуудлага худалдаа явуулсан нь хууль бус болсон.
1.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж тус тус заасан.
Гэтэл хариуцагч нь дээрх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, утсаар дуудаж мэдэгдээгүй төдийгүй баталгаат шууданд хийсэн гэх боловч хүлээн аваагүй тул барьцаа хөрөнгийг оны дүгээр сарын ны өдрийн цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд НШШГГраас Д.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байршилтай, м.кв талбай бүхий, өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар Анхны албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч НШШГГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1211 дугаар шийдвэрээр Д.М, ЭХХХК нараас 1.453.654.360 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад төлбөр төлөгч ЭХХХК, Д.М нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Мын өмчлөлийн тоот эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгийн төлбөрт тооцуулан төлбөр авагч Капитрон банк ХХК-д шилжүүлэх тухай оны дугаар сарын -ны өдрийн тоот албан бичиг хүсэлтийг тус тус гаргасан.
Төлбөр авагч Капитрон банк ХХК нь оны дугаар сарын -ны дугаар албан бичгээр хүсэлтэд хариу өгч, төлбөрт тооцон авах, банкны нэр дээр шилжүүлэх хүсэлт ирүүлсэн тул оны дугаар сарын өдрийн 1тоот албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн болно.
Талуудын хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1.ЭХХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх4-6/
3.2.Д.Мын иргэний үнэмлэхийн хуулбар /хх7/
3.3. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01211 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2020/00700 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ГХ2020/00286 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх5-15/
3.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай оны сарын -ны өдрийн дугаартай тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай дугаартай тогтоол /хх29-30/
3.5.Шинжээч томилох тухай оны дугаар сарын өдрийн ддугаартай тогтоол, Үнэлгээний тайлан /хх19-24/
3.6. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/00443 дугаартай шийдвэр /хх25-28/
3.7.Албадан дуудлага худалдаа /хх29-30/
3.8.Монгол шуудан ХК-ийн баримт /хх31/
3.9.ЭХХХК-ийн оны дүгээр сарын өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах тухай Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол, оны дүгээр сарын өдрийн дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргасан гомдол /хх32, 34/
3.10.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдэрлэсэн тухай оны дүгээр сарын өдрйн дугаартай тогтоол, оны дүгээр сарын өдрийн дугаартай Гомдолд хариу өгөх туха албан бичиг /хх33, 35/
4.Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн. Үүнд:
4.1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2019/01211 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ГХ2020/0086 дугаартай гүйцэтгэх хуудас, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2020/00700 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2020/004033 дугаар шүүгчийн захирамж, /хх52-58/
4.2. оны дүгээр сарын өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол /хх59, 64/
4.3.ЭХХХК-ийн оны дугаар сарын өдрийн дугаартай НШШГГарт гаргасан Хүсэлт гаргах тухай албан бичиг /хх60/
4.4.НШШГГ-т Д.Мын оны дугаар сарын өдөр гаргасан хүсэлт /хх61/
4.5. НШШГГарт Капитрон банк ХХК-иас оны дугаар сарын өдрийн дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг /хх62/
4.6.НШШГГрын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1-121/20374 дугаартай албан бичиг /хх63/
4.7.Албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох тухай оны дүгээр сарын өдрийн тогтоол /хх65/
4.8.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001009079 дугаартай гэрчилгээ /хх66/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ЭХХХК болон Д.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нар нь Д.Мын өмчлөлийн Тоотодбайрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, м.кв талбай бүхий өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.М болон ЭХХХК түүний төлөөлөгч нарт огт мэдэгдээгүй дуудлага худалдаа явуулсан нь хууль бус болсон гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нар нь 200,000,000 төгрөгийн төлбөрт тооцуулан төлбөр авагч Капитрон банкинд шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасны дагуу Капитрон банкны нэр дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01211 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар ЭХХХК болон Д.М нь 1,453,654,360 төгрөгийг Капитрон банк ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Мын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2020/00700 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ГХ2020/00286 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх5-15, 52-58/
Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20300448 дугаар тогтоолоор үүсгэж, ажиллагааны явцад 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 20300448/121-1 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилжээ. /хх16-17/
ЭХХХК болон Д.М нь оны дүгээр сарын өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг оны дүгээр сарын өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан, ахлах шийдвэр гүйцэтгэгч оны дүгээр сарын өдрийн дугаартай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул оны дүгээр сарын өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасныг Шийдвэр гүйцэтгэх албаны оны дүгээр сарын өдрийн дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох үндэслэлгүй талаар хариу өгчээ. /хх32-35/
Улмаар дээрх хариуг эс зөвшөөрч, оны дугаар сарын өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан журмыг зөрчөөгүй байна. /хх2 дугаар хуудас арын дардас/
4.2.Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу оны дугаар сарын өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгийн төлбөрт тооцож, төлбөр авагчид шилжүүлэх хүсэлтэй байгаагаа бичгээр илэрхийлсэн байх бөгөөд Капитрон банк ХХК нь оны дугаар сарын өдрийн дугаартай албан бичгээр 200,000,000 төгрөгөөр зээлийн төлбөрт тооцож авахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлжээ. /хх60-62/
Ингээд НШШГГнь ооны дугаар сарын өдрийн дугаартай албан бичгийг Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлснээр Капитрон банк ХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн байна. /хх63, 66/
4.3.Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч оны дүгээр сарын өдөр Албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол гаргаж, Төлбөр төлөгч Д.М нь барьцаа хөрөнгөө төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт ирүүлсэн гэх үндэслэлээр Төлбөр төлөгч Д.М-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай оны дүгээр сарын өдрийн, оны дүгээр сарын өдрийн тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох-оор шийдвэрлэжээ.
Иймд нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө төлбөр авагч буюу Капитрон банк ХХК-д шилжсэнээр шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоо хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч ЭХХХК нь оны дүгээр сарын өдөр Б.С- итгэмжлэл олгож, өмгөөлөгч Б.Б-ыг оролцуулахаас татгалзсан, нэхэмжлэгч Д.М нь оны дүгээр сарын өдөр Б.С-д, хариуцагч НШШГГнь оны дүгээр сарын өдөр Я.Б-д тус тус итгэмжлэл олгосон бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нараас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., 100.3.-т заасны дагуу төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
6. Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар НШШГГарт холбогдох, Д.Мын өмчлөлийн Тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, м.кв талбай бүхий өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ЭХХХК болон Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ