| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2023/00335/И |
| Дугаар | 148/шш2023/00420 |
| Огноо | 2023-07-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 148/шш2023/00420
| 2023 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 148/ШШ2023/00420 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Б.Мөнхзул, Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 баг, 1 хэсэг 114-6 тоотод оршин суух Хиад боржигон овогт Ганхуягийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын төр-д холбогдох
1,286,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат / онлайн /, прокурор Б.Сүрмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ЭХХШТХ-ийн 45.1 дүгээр зүйлийн 1-д заасан Монгол Улсын иргэн ... хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхийнхээ дагуу дараах хууль зүйн үндэслэлүүдийг баримталж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэг: ЭХХШТХ-ийн 45.9 дүгээр зүйлийн 45.9.1 -д хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг ИХШХШТХ-д заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
Хоёр: ИХШХШТХ-ийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгг өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ.
Гурав: ЭХХШТХ-ийн 45.2 дугаар зүйлийн 45.2.1-д Дараах ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцна арилгана.
Дөрөв: ЭХХШТХ-ийн 45.2.2-т Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ. 45.1.1-д баривчилсан, 45.1.2-т таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 45.2.2.1-д тухай хэрэг нь гэмт хэргийн шинжгүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тав: ЭХХШТХ-ийн 45.3 дугаар зүйл Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх гэдэг зүйлийн 45.3.1 -д Дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө. 45.3-ийн 1,2-т Хуулийн этгээдийн орлого, 45.3.1-ийн 1.4-т болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого эд зүйл,
Зургаа: ЭХХШТХ-ийн 45.4 дүгээр зүйл: Сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах, 1. Эд хөрөнгийн бус хохирол, санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг ИХШХШТХ-д заасан журмын дагуу гаргана.
Долоо: 45.8 дугаар зүйл: Хохирол арилгуулах тухай нэхэмжлэл гаргах гэдэг зүйлийн 1-д ... нэхэмжлэлийг ... хуулийн этгээд өөрөө, хууль ёсны төлөөлөгч ... гаргаж болно. 3-т эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана. 6-д хохирогч нэхэмжлэлийг оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана. 9-д Энэ бүлэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө гэж тус тус заасныг үндэслэл болгон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Г.******* намайг иргэн ,нарыг залилан мэхэлж 280,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэмжээн 2019 оны 03 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж 3 жил гаруй хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл. ажлын газрын хамт олон, ах, дүү. хамаатан садан. найз нөхөд зэрэг олон орчинд залилангийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгогдож эцэст нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр миний залилан хийсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн 193100439 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн болно. Г.******* миний бие иргэн ээс Хово маркийн 4 автомашин болох ******* *******, ******* *******, ******* *******, ******* ******* улсын дугаартай автомашинуудыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн аас зээлээр худалдан авах гэрээ байгуулж 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлж барагдуулсан юм.
Энэхүү шалгагдах хугацаанд дээрх 4 автомашиныг Өмнөговь аймгийн ЦогтЦэций сумын нутаг дэвсгэрт Таван толгой" нүүрсний уурхайд хөрс хуулалтад явуулж бизнес хийх зорилготой байсан боловч нүүрсэнд 6 сар ч явж амжаагүй байхад Улаанбаатар хот руу авчруулж улмаар уг автомашинуудыг хөдөлгөөнгүй зогсоож, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* *******, ******* *******, дугаартай тээврийн хэрэгслүүдийг Улаанбаатар хот Тээврийн цагдаагийн албаны журмын хашаанд прокурорын шийдвэргүйгээр битүүмжлэн журамлаж улуаар 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буцаан олгуулах прокурорын шийдвэр нэг жил гурван сарын дараа гарсан бөгөөд журмын хашааны 22480000 төлбөрийг миний бие төлсөн болно.
Хэрэв ямар нэг хэрэгт холбогдуулан шалгагдалгүй, тээврийн хэрэгслийг зогсоож битүүмжлээгүй бол миний бие Өмнөговь аймаг ЦогтЦэций сум Таван толгой" нүүрсний уурхайд хөрс хуулалтад явуулах хэлцлийн дагуу 2 автомашиныг явуулсан бол 1куб/метр шороог 3400 төгрөгт бодож нэг Хово автомашинд 25 тоон шороо ачиж зөөхөд 85,000 төгрөгийн хөлс, өдөрт дунджаар 28 рейс хийхэд 2,380,000 төгрөг үүнээс өдрийн зардал 800,000 төгрөг хасахад 1,580,000 төгрөг сард 25 хоног ажилласан гэж үзэхэд 1,580,000 х 25 = 39,500,000 төгрөг, үүнийг журамлагдсан 16 сард үржүүлэхэд 632,000,000 төгрөг олох боломжтой байсан байна. Ингээд 2 машины нийт 632,000,000 х 2 = 1,264,000,000 төгрөг олох боломж алдагдуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын 1,286,480,000 төгрөг Төрөөс гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд / онлайн / гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагч Г.******* алба хааж байх хугацаандаа өөрийн үеэл Г.Түмэнжаргал, найз Наранбаатар нарын хамт Өмнөговь аймгийн жижиг Таван толгой гэх нүүрсний уурхайд хово маркийн авто машин явуулах нь ашигтай юм байна гээд урьдын танил Батсүхэд асуудлаа ярихад Батсүх мөнгө гаргаж 4 ширхэг Хово авто машиныг Хятад улсаас оруулж ирээд уурхайд ажилд явуулж эхэлж байтал Батсүх түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Гарамханд гэх хүн мөнгөө нэхэж эхэлсэн. Гарамханд нь би машины эзэн гэх маргаан үүсгэсэн. Гарамханд нь 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст өргөдөл гаргасан. Өргөдөлдөө Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн алба хаагч Г.******* 280,000,000 төгрөгийг залилчихлаа үүнийг шийдвэрлэж, хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн өргөдлийг гаргаснаар Г.*******ыг мөрдөн байцаах албаны тусгай субъектийг шалгах хэлтэс 2019 оны 3 сараас эхэлж шалгаад 2021 оны 09 сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Уг хэргийг шалгаж байх хугацаанд 2020 оны 3 сард Замын цагдаагийн албанаас тухайн хово маркийн авто машинуудыг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр прокурорын шийдвэргүйгээр журамласан. Авто машин журамласан асуудлаар прокурорт санал тавихад 2021 оны 09 сарын 28-ны өдөр хууль бусаар битүүмжилсэн байгаа учраас буцаан олгуулах шийдвэрлэсэн. Журмын хашаанд 1 жил 3 сарын хугацаанд байрлуулсан төлбөр 22,480,000 төгрөг гарсан. Хово маркийн 2 авто машиныг ажиллуулсан бол нэг удаад 3400 төгрөг өдрийн 85,000 төгрөг сард 25 хоног ажилласан гэж үзвэл 1,580,000 төгрөгийг 25 хоногоор үржүүлээд журамлагдсан 16 сард үржүүлэхээр нийт 1,264,000,000 төгрөгийг олох боломжтой байсан. Улсын тэмдэгтийн хураамж олох боломжтой байсан орлого Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар төрөөс гэм хорын хохирол нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд найз Наранбаатарын мэдүүлэг, үеэл Түмэнжаргалын мэдүүлэг зэргээс харахад Г.******* мөнгийг гаргаагүй би мөнгийг гаргасан гэдэг мэдүүлэг Түмэнжаргал өгсөн байдаг. Ганхуягийн Түмэнжаргал, Ганхуягийн ******* хоёр овог нэгтэй хэр нь үеэлүүд. Г.******* нь Цагдаагийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгдөг учраас чиний нэрээр явъя гэж тохирсон юм байна лээ. Ганхуяг нас барсан учраас гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй, хоёр машины мөнгийг ******* гаргасан. Хоёр машин хавтаст хэрэгт авагдсан Гарамхандын нэр дээр Сүхбаяр нарын нэр дээр явдаг. *******ын хувьд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийг шалгах хэлтэст 3 жил гаруйн хугацаанд шалгагдсан. Уг хугацаанд алдсан боломжоо нэхэмжилж байна. Хариуцагч нэхэмжлэлийг бүрэн гүйцэд ойлгоогүй байх. Дөрвөн машинаар мөнгө нэхэмжлээгүй Сүхбаяр Гантулга нартай холбоотой машиныг нэхэмжлэлд дурдаагүй. Тооцоо нь 2 машинаар явж байгаа. Нэхэмжлэлд 2022 оны 8 сарын 31-ний өдөр гэж нэхэмжлэлд техникийн алдаа гаргажээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 8 сарын 31-ний өдөр гэсэн баримт байгаа. Үүнд дээр 2020 оныг 2022 он гэж бичсэн учраас прокурорын нэг жил болох гэж байна гэж хэлж байгаа нь зөв нотлох баримтаар 2020 он байгаа. Сүхбаяр Гантулга нарын авсан машиныг нэхэмжлэлд дурдаагүй. 2021 оны 8 сарын 21-ний өдөр иргэн Гарамхандаас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн өмгөөлөгч байлцсан. Г.*******, Г.Түмэнжаргал нар гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан. Г.******* яагаад нэр нь орохгүй мэдүүлэгт ч хамааралгүй асуудал Г.Түмэнжаргал мөнгийг төлсөн гэж яриад байсан бэ гэхээр төрийн тусгай албан хаагч цагдаагийн албан хаагч бизнес хийж болохгүй ямар нэг байдлаар ашиг олж болохгүй учраас, нэгдүгээрт өөрөө ажлаасаа халагдах, хоёрдугаарт цагдаагийн албан хаагч залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээр асуудал явах шалтгаанаар найз Наранбаатар талийгаач Түмэнжаргал нарын нэрийг оруулсан. 2021 оны 8 сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгслийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэрээнд Г.*******ын нэр бичигдсэн байгаа. Анхнаасаа Г.*******тай ярилцсан учраас Г.*******д гомдолтой гэж гомдол гаргасан. Хэрэв Наранбаатар Түмэнжаргал нар хамааралтай байсан бол Г.*******ыг ерөөсөө дурдахгүй. Тусгай хэлтэс ч гэсэн Г.*******ыг шалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 -т гэмт хэргийн шинжгүй гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол гэсэн зарчим агуулагдаж байгаа. Г.******* бүтэн 3 жил тусгай субъектэд шалгагдсан уу? шалгагдсан. Яллагдагч, шүүгдэгч л болоогүй болохоос тодорхой хэмжээгээр эрхээ хязгаарлуулж, нэр төр, ажил төрөл, цахим орчинд ч залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж явсан. Шалгагдсаны улмаас хохирсон. Одоо нэр дээрээ байгаа хоёр машины мөнгийг нэхэмжилж байна. Он сар өдрийг буруу бичиж эдийн засгийн тооцооллыг буруу хийсэн байж болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 8 сарын 30-ны өдөр журамлагдаж 2021 оны 9 сарын 28-ны өдөр прокурорын шийдвэр гарах хүртэл уг тээврийн хэрэгслүүд зөвшөөрөлгүй журамлагдсан байна. Үүнээс хоёр нь эдгээр хүмүүсийн нэр дээр байжээ гэсэн прокурорын тогтоол гарсан. Нэгэнт битүүмжилсэн учраас хөдлөх ямар ч боломжгүй байсан. Машинууд Гарамхандын нэр дээр байгаа тээврийн хэрэгслийн лавлагаа байгаа. Хоёр нь Улаанбаатар хотод, хоёр нь Төв аймгийн Баянчандмань суманд гээд 4 авто машин журамлагдсан. Төлбөрийг Г.******* төлсөн. Машины нэрээ шилжүүлж амжихгүй явж байгаа, Гантулга, Сүхбаяр нарын нэр дээр ч байхгүй. Өөрөө тайлбарлаж хэлэхдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хамааралтай гэж хэлдэг. Олох ёстой орлогоо нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй. Г.*******д холбогдох хэргийг 2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлээр хаасан. 2 автомашин Улаанбаатар хотод 2020 оны 03 сард, 2 автомашин Баянчандмань суманд 2020 оны 08 сарын 30-ны өдөр журмын хашаанд орсон. Өмнөговьд ажиллахаар 2017 онд очсон, 6 сар гаруй хугацаанд ажилласан, орлого олсон. Хууль бусаар журмын хашаанд орсон нь Эрдэнэбаатар гэдэг тусгай субъектийн мөрдөгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Орлогыг өмнө нь ажиллаж байсан тооцооллоор бодсон. Миний тооцооллоор 13 сараар бодох ёстой байж гэрээний хавсралт баримтаар тооцоолсон. Машины эздийнх нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэсэн тодорхойлолт байгаа. Мөнгө төлсөн баримт хэрэгт байхгүй. Г.******* Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар ажиллаж байгаа хэрэг бүртгэлтийн ахлах ажилтай. Тухайн үед замын цагдаагийн зохицуулагч ажилтай байсан. Ажлаасаа халагдаагүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Түмэнжаргалыг хариуцагчаар татаж 280,000,000 төгрөгөө нэхэмжилсэн. Өөр асуудал байхгүй. Хово маркийн машины мөнгийг л Батсүх, Гарамханд хоёр ******* Түмэнжаргал хоёроос нэхэмжилсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учир нэхэмжлэгч нэхэмжлэлээ татаж аваад цагдаагийн байгууллагад хандсан. Орлого хэрхэн хуваах талаар маргаан байхгүй. Цагдаагийн албан хаагч учраас өөрийн нэрийг оролцуулаагүй, гэрч нар мэдүүлэг өгөхөд ч өөрийн нэрийг хамааралгүй байдлаар өгүүлжээ гэж би ойлгосон. Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг учраас. Г.******* гол үүрэгтэй байсан учраас Цагдаагийн ерөнхий газрын тусгай субъект шалгах хэлтэс шалгасан байна гэж ойлгож байна. Г.******* ашиг орлого олох байснаа олж чадаагүй гэдэг гомдолтой байгаа юм байна лээ гэх.
Прокурор шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 52 дугаар тал/ ... Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах би, иргэн Г.*******аас гаргасан гэм хорын хохиролд төрөөс 1.264.000.000 /нэг тэр бум, 2 хоёр зуун жаран дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гардан аваад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлд иргэн Г.*******ыг бусдыг залилж. 280.000,000 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад 2022.08.31-ний өдөр ******* *******, ******* ******* дугаартай тээврийн хэрэгслүүдийг Тээврийн цагдаагийн албаны журмын хашаанд прокурорын шийдвэргүйгээр битүүмжлэн 2021.09.28-ны өдөр буцаан олгосон, үүний төлбөрт 2,248,000 төгрөгийг төлсөн. Журамлагдсан хугацааны 16 сард 1.580.000 төгрөгийг үржүүлэхэд 632,000,000 сая төгрөгийг 2 машинаар тооцож, нийт 1,264,000,000 төгрөгийг олох боломжийг алдагдуулсан тул Иргэний хуулийн 497-р зүйлд зааснаар гэм хорын хохиролд 1.264.000.000 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.
Нэхэмжлэлд дурдсанаар ******* *******, ******* ******* дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2022.08.31-ний өдрөөс 2021.09.28-ны өдөр хүртэл хугацаанд журмын хашаанд журамласан, нийт 16 сарын хугацаанд журамласан гэж.тодорхойлж, уг 16 сараар олох байсан орлогыг тооцож нийт 1,264,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, тооцоолол буруу байна. Учир нь 2022.08.31-нээс 2021.09.28-ны хооронд 16 сарын хугацаа байх боломжгүй юм. Нэхэмжлэлд заасан үнийн дүн болох 1,264.000,000 төгрөгийг тооцоолохдоо 2022.08.31-нээс 2021.09.28-ны хооронд 16 сарын хугацаанд гэж тооцоолсон нь үндэслэлгүй, хугацааны хувьд зөрүүтэй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлд дээрх ******* *******, ******* ******* дугаартай тээврийн хэрэгслүүдийг прокурорын шийдвэргүйгээр журмын хашаанд журамласан гэх бөгөөд, прокурор шийдвэр гаргаагүй бол өөр ямар албан тушаалтны шийдвэрээр Тээврийн цагдаагийн албаны журмын хашаанд журамласан асуудал хамаатай болох бөгөөд энэ албан тушаалтныг тогтоож, хариуцагчаар татах, эсвэл гэрчийн мэдүүлэг авхуулах, шаардлагатай нотлох баримтыг хэрэгт ирүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбартаа холбогдуулж эрүүгийн хэргээс шаардлагатай гэж үзсэн нотлох баримтуудаа архивын дардсаар баталгаажуулан хэрэгт хавсаргасан. 2 авто машин хэний нэр дээрх хэний өмчлөлийнх, хил гаалиар хэзээ орж ирсэн, хэн мөнгийг гаргасан, хэн хэний өмчлөлд очсон байгааг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан хуулийн заалтууд нэхэмжлэлийн шаардлагатай уялдахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсон байхад хуучин хуулийн заалтыг үндэслэл болгож ойлгомжгүй нэхэмжлэл бичжээ. Хоёр машиныг ажилд гарах байсан журамлагдсанаас болоод ажилд гараад олон ёстой байсан орлого олсонгүй гэж тооцоолсон. Гэтэл 2022 оны 08 сарын 31-ний өдөр 2603, 4132 дугаартай авто машиныг журамласнаас болж орлого алдчихлаа гэсэн. Гэтэл хэргийн шалгасан прокурорын тогтоол нь 2021 оны 09 сарын 28-ны өдөр гарсан. Нэхэмжлэлийн агуулга, хугацаа тооцоолол зөрүүтэй ойлгомжгүй байна. 2022 оны 08 сарын 31-ний өдөр 2 авто машинаа журамлуулчихсан. Түүнээс хойш 16 сар тоолохоор хугацааны хувьд байж болохгүй болоогүй хугацааг нэхэмжилж байна. 2023 он дуусаж байж 16 сар гүйцэхээр байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд ямар тохиолдолд хохирлыг нөхөн барагдуулах талаар зааж өгсөн. 45.2 дугаар зүйлийн 2-т
дараах тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж заасан 5 төрлийн үндэслэл нэхэмжлэлийн шаардлагын агуулгад хамааралгүй. 45.3 дугаар зүйлд эд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэх 6 үндэслэлд хамааралгүй. Үйл баримтын хувьд 193100439 дугаартай 4 хавтаст хэрэг прокурорын байгууллагын архивд хадгалагдаж байна. Гарамханд Батсүх нарын гомдлоор Г.******* бусдыг залилсан гэх хэрэг. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Г.*******, Батсүх, Г.Түмэнжаргал, Цэнгэл, Сүхбаяр, Гантулга гэх олон хүний хооронд гар дамжсан асуудалтай 4 авто машины асуудлыг прокурор шийдвэрлэхдээ Гантулга, Сүхбаяр хоёрын өмчлөлийнх болсон нь хэрэг бүртгэлтийн шатанд цугларсан нотлох баримтаар тогтоогдсон учир тэр хоёрт олгуулахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон. Энэ хоёр авто машины шударга өмчлөгч эзэмшигч нь Гантулга, Сүхбаяр хоёр болсон. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад мөнгөө төлсөн. Тэр хүртэл энэ авто машинууд хил гаалиар оруулж ирээд Гарамхандын нэр дээр бүртгүүлсэн Гарамхандын нэр дээр байсан. Хоорондоо ярилцаж байгаад Гарамхандын нэр дээр бүртгүүлсэн болохоос яг Гарамхандын ч өмчлөлийн зүйл биш. Хууль эрх зүйн үүднээс Гарамхандын эзэмшлийнх нэр дээр нь бүртгэлтэй байсан. Одоо прокурорын тогтоолоор Сүхбаяр, Гантулга нар шударга эзэмшигч болсон мөнгө төлөөд гэрээгээ байгуулаад шударгаар худалдаж авсан. Хил гаалиар орж ирсний дараа бичиг баримтаар Гарамхандынх байсан. Гэтэл бодит байдал дээр 2017 оны 11 сард 4 авто машиныг оруулж ирээд Асартайн говь компанитай гэрээ байгуулаад 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. Өвөл цаг болсон машинууд нь эвдэрсэн бараг огт ажиллаж чадаагүй гэдгийг техник хариуцаж үлдсэн Наранбаатар гэрчилдэг. Наранбаатар ******* хоёр ярилцаад Наранбаатарыг үлдээгээд ******* буцдаг. Өмнөговь аймгийн Асартайн говь компанитай гэрээ байгуулаад Наранбаатар 6 машиныг ажиллуулсан үйл баримтаас харахад 2 сар ажиллаад машинууд нь эвдрээд тоногдоод, нэг машин нь эвдрэхээр нөгөө машиндаа сэлбэгийг нь авч тавиад аргацаасан байдалтай байсан. Асартайн говь, Морин улаач зэрэг компаниудыг шалгаад үзэхээр нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 2 авто машиныг яг энэ компаниудтай гэрээ байгуулж ажиллуулсан гэх баримт байхгүй. Иргэн Наранбаатар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Маргааны зүйл болоод байгаа 2 авто машин явж байгаа. 2018 оны 01 сар буюу цагаан сарын өмнө техникүүдээ бүрэн зогсоож ажиллуулахаа болиод Наранбаатар хот руу буцаад орж ирсэн. ******* чи машинуудаа яачхаад ирээ вэ гэхээр ажиллах боломжгүй байна орхичхоод ирлээ гэдэг. Хавар болж эзэнгүй болсныг мэдээд очиж машинуудаа авч ирсэн байдаг. Үүнээс өмнө Батсүх, Гарамханд, Оюунтөгс, Гансүх, Даваасүрэн зэрэг 5 хүнээс мөнгө нь гарсан. Энэ хүмүүс мөнгөө нэхээд ялангуяа Батсүх гэдэг хүн төрөл садныхаа хүмүүсээс аваад өгчихсөн учраас толгойлоод мөнгөө нэхээд байсан. Г.*******аас удаа дараа. Тэгэхээр ажил хийгээд орлого орж ирэхгүй байна, заръя гэхээр үнээсээ бага зарагдах гээд байна гэж байлгаад байжээ. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэжээ. Батсүх гэдэг хүн техникүүдийг нь эвдэрсэн ажиллахгүй байгааг нь харчхаад 2 авто машиныг нь өөрөө Улаанбаатар хот руу авч явсан. Наранбаатар 4 авто машинтай Өмнөговь аймагт үлдээд ажиллуулж байгаад 2018 оны 1 сар гэхэд бүрэн зогссон байсан. Үлдсэн 4 авто машины хоёр нь нэхэмжлэлд дурдагдсан 2 авто машин юм. Өмнөговьд ерөөсөө ажиллаагүй. Гэтэл16 сар ажиллаад олох ёстой байсан орлого гэхээр хэргийн материалтай огт нийцэхгүй байна. 2018 оны 4 сар гэхэд эдгээр авто машинууд бүгд Улаанбаатар хотод орж ирсэн байсан. Г.Түмэнжаргал би аваад засаж сэлбээд зарж үрээд хүмүүсийн өрийг даръя гэдэг тохиролцоо хийгээд Г.******* Г.Түмэнжаргалд өгсөн байдаг. Түмэнжаргал Батсүхтэй уулзсан. Түмэнжаргал та надаас байр авах уу? гэхэд Батсүх байрыг нь үзээд байр авахгүй мөнгөө л авна гэсэн. Түмэнжаргал яармаг эмээлт орчим Мон тээвэр компанийн засварын хашаанд буулгасан. Мон тээвэр компанид Цэнгэл гэдэг хүн ажилладаг байсан. Г.Түмэнжаргал захиран зарцуулаад эхэлсэн үүнийг Батсүх, Г.******* нар бүрэн хүлээн зөвшөөрсөн. Г.Түмэнжаргал фейсбүүк дээр зар тавиад Сүхбаяр зар харж зээлээр худалдан авсан. 2020 оны 7 сард аваад явж байтал цагдаа ирээд журамласан гэдэг. Гантулгын хувьд Мон тээвэр компанид сэлбэг нийлүүлсэн төлбөрийн асуудалтай байсан. Сэлбэг нийлүүлсэн өр төлбөртөө Г.Түмэнжаргал наад машинаасаа нэгийг нь сэлбэгийн өрөнд өгчих гээд өгсөн. Байдаг. Г.*******ын мэдлээс аль эрт гарсан, анхнаасаа ч Г.*******ын өмчлөлд байгаагүй. Хэрэв мөнгийг нь гаргасан гэдгээр яривал Батсүх, Гарамханд нарын эд хөрөнгө.Г. ******* нэхэмжлэл гаргах ч эрхгүй этгээд. Олон хүний гар дамжаад одоо шударга эзэмшигч нь Сүхбаяр, Гантулга хоёр мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна. Г.******* энэ машинаар орлого олох ёстой, миний эд хөрөнгүүдийг журамлаад би орлого олох боломжоо алдсан гэх эрх байхгүй. ******* өөрийнхөө мөнгөөр худалдаж аваагүй Батсүх, Гарамханд хоёрын мөнгөөр худалдаж авсан учраас тэр хоёр эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Эрүүгийн хэргийг прокурор шийдвэрлэхэд Батсүх, Гарамханд хоёрт буцаан олгож болох байсан шалгах ажиллагаагаар Сүхбаяр, Гантулга худалдаж авсан нь тогтоогдож байгаа учир Сүхбаяр, Гантулга хоёрт олгохоор заасан. Ямар мөрдөгчийн тогтоолоор яаж журамласан талаар тодорхой тооцоолол баримт байхгүй. Ер нь бол шаардлагагүй. Нэхэмжлэл өөрөө хуулийн шаардлага хангаагүй, хугацаа тооцоолол зөрүүтэй. 2 авто машин прокурорын тогтоолоор хууль ёсны эзэмшигчдэдээ олгохоор заасан. Г.******* нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2, 45.3 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэгт шалгах, журамлах, битүүмжлэх шаардлагатай тохиолдлууд гардаг тэр бүр эргээд хохирол нэхэх үндэслэлгүй. Үндэслэлийг хуульд заасан байгаа. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн 2 дах нүүрний голын хэсэгт 2022 оны 8 сарын 31-ний өдөр 2603 *******, 4132 ******* дугаартай тээврийн хэрэгслүүдийг Улаанбаатар хот дахь Тээврийн цагдаагийн албаны журмын хашаанд прокурорын шийдвэргүйгээр журамлаж улмаар 2023 оны 09 сарын 28-ны өдөр буцаан олгуулах шийдвэр гарсан. Энэ хоёр авто машиныг журамласан учраас би олох ёстой байсан орлогоо олсонгүй ээ гэдэг нэхэмжлэл гаргаж байгаа. Эхлээд 6 авто машин байсан хоёрыг нь Батсүх аваад дөрөв үлдсэн дөрвөөс нь хоёр нь журамлагдсан. Тэгэхээр журамлагдсан хоёр авто машин дээр нэхэмжлэл гаргаж байгаа мэдээж тэр нь ашигтай журамлаагүй машин дээр нэхэмжлэл гаргахгүй. Журамлагдсан хоёр авто машин нь 2603,4132 дугаартай тээврийн хэрэгсэл энэ хоёр хово машин өнөөдөр Сүхбаяр, Гантулга хоёрын шударга эзэмшилд очсон байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг ойлгосон эрүүгийн хэрэгтээ нь тулгаж уншсан. 4132 дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авчхаад байгаа Сүхбаяр 2019 оны 01 сард худалдаж авсан. Фейсбүүк дээрх зарын дагуу эмээлтийн хашаанаас авсан. Журамласан хугацааг андуурсан байлаа гэхэд 2019 оны 8 сарын 31-ний өдөр гэхэд Гэрчүүдийн мэдүүлэг үйл баримтаар Сүхбаяр авто машинаа 2019 оны 1 сард худалдаж аваад ашиглаж байгаад 2019 оны 07 сарын 07-ны өдөр гэж хэлээд байна. Гантулгын авсан тээврийн хэрэгсэл нь 2603 нь тухайн оны 5 сард эмээлтийн шороо зөөх ажилд явж байгаад цагдаад баривчлагдаад журамлагдсан. Г.******* гэдэг хүний өмч хөрөнгө огт биш, худалдаж авахад нь би наймаа хийж орлого олъё л гэсэн болохоос мөнгийг Батсүх энэ тэр гэсэн 6 хүнээс зээлж авсан. Сүхбаяр Гантулга хоёрт очсон. Мөнгөө төлж барагдуулсан, Гарамханд бас *******аас төлбөрөө бүрэн авсан гэсэн бичиг хийж өгч байна. Тэгвэл Гарамханд Батсүх хоёроос зээлсэн мөнгөө буцааж төлж байгаа нь шүүхэд огт хамааралгүй. Журамлагдсан авто машины олох ёстой байсан орлогыг төрөөс гаргаад өг гэсэн. Тэрнээс Батсүх Гарамханд нарын нэр бүхий 6 хүн *******д мөнгө зээлсэн асуудлыг бид шүүж хэлэлцээгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг шалгах, тусгай субъектэд шалгагдсан нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирол нөхөн төлүүлэх 5 үндэслэлд хамаарахгүй. Хууль бусаар баривчлагдаж цагдан хоригдоогүй, цагаатгасан шүүхийн шийдвэр гараагүй, хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэж хаасан. Прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн дэх хэсгийг журамлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 1.5-аар хаасан өмнөх прокурорын тогтоол хүчинтэй учир энэ хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй байна гэж хаасан. 30.14 дүгээр зүйлийн 4-т хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад ирсэн хэрэгт прокуророос гаргах шийдвэрүүд байдаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай ирүүлсэн байсан ч прокурор цааш яллагдагчаар татах болон бусад ажиллагаа явуулах боломжтой. Гэтэл шаардлагагүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан хэрэгсэхгүй болгосон үндэслэл биш. Залилангийн гэмт хэрэг үйлдсэн үгүйд дүгнэлт өгөөгүй. Булганцэцэг прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Дахин гомдол гаргахаар 193100439 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад прокурор өмнөх тогтоол хүчингүй байна гэж хаасан. Уг тогтоол одоо хүчин төгөлдөр. Прокурорын тогтоолын агуулга бол өмнөх прокурорын тогтоол хүчингүй хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн үндэслэлээр хаасан. Хэргийн үйл баримтаар хэдийгээр прокурор зөвшөөрөлгүйгээр журамласан гэдэг нөхцөл байдал прокурорын тогтоолд бичигдээд байгаа. Журамласан үйл баримт болсон гэж үзвэл эрхийг нь зөрчсөн асуудал болж байна. Хэзээ журамласан талаар нотлох баримтгүй, хугацаа нь хэргийн үйл баримттай таарахгүй байна гэх.
Г.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Прокурорын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж; ҮНДЭСЛЭХ нь:
Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... миний бие 2603 *******, 4132 ******* улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгой нүүрсний уурхай-д хөрс хуулалтад явуулж бизнес хийх зорилготой байсан боловч нүүрсэнд 6 сар ч явж чадаагүй байхад Улаанбаатар хот руу авчруулж улмаар уг автомашинуудыг хөдөлгөөнгүй зогсоож, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* *******, ******* *******, дугаартай тээврийн хэрэгслүүдийг Улаанбаатар хот Тээврийн цагдаагийн албаны журмын хашаанд прокурорын шийдвэргүйгээр битүүмжлэн журамлаж, журмын хашааны төлбарт 22 480 000 төгрөг би төлсөн, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буцаан олгуулах прокурорын шийдвэр 1 жил 3 сарын дараа гарсан бөгөөд дээрх хугацаанд уг 2 машинаар олон ёстой байсан орлого болох 1,264,000 000 төгрөг, нийт 1 286 480 000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Зохигч, түүний төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбар, хавтаст хэргийн 1 -42, 52-62, 67-122, 127 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд; дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Учир нь; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 45.3-д тус тус зааснаар ...Г.******* нь өөрт учирсан гэм хорын хохирлыг төрөөс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй боловч хавтаст хэргийн 6-42, 54 -62, 67 -122, 127 дугаар талд авагдсан; 2019 оны 03 сарын 01-нд ын Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтэст гаргасан гомдол мэдээлэл, 2019 оны 04 сарын 04-ний өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 535 дугаартай прокурорын тогтоол, мөн газрын 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 72 дугаартай Гомдол хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 5/205 дугаартай Гомдлын хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 11 сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэлтийн 193100439 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтэст 2019 оны 09 сарын 23-ны өдөр ахлах мөрдөгч Б.Отгонбаярын гаргасан танилцуулга, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 1/140 дугаартай Гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлт явуулах харьяалал тогтоох тухай прокурорын тогтоол, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 41/1-4435 дугаартай Үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажилласан талаар албан бичиг, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2020 оны 04 сарын 13-ны өдөр ын гаргасан гомдол, 2020 оны 05 сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2020 оны 08 сарын 02, мөн оны 08 сарын 31-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн саналууд, 2020 оны 07 сарын 22-ны эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2020 оны 08 сарын 03-ны өдрийн 82 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаах тухай прокурорын тогтоол, 2020 оны 09 сарын 01-ний өдрийн 02, 03 дугаартай Мөрдөгчийн санал хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, 2020 оны 09 сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, 2020 оны 12 сарын 07-ны өдрийн Тээврийн хэрэгсэл эрэн сурвалжлах ажил зохион явуулсан талаар танилцуулга, 2021 оны 01 сарын 11-ний өдрийн Хүсэлтийг хангахаас татгалзах тухай Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол, 2021 оны 06 сарын 01-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналууд, 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 35 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаа татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол, өмгөөлөгч С.Батнасангийн 2021 оны 08 сарын 27-ны өдөр гаргасан албан бичиг, 2021 оны 07 сарын 29-ний өдөр Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 08 сарын 10-ны эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, 2021 оны 09 сарын 28-ны өдрийн 79 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол, 2022 оны 04 сарын 21-ний өдрийн Голомт банкны момориал баримт-ууд, Цагдаагийн газрын Баянчандмань суман дахь цагдаагийн хэсгийн 2023 оны 04 сарын 20-ны өдрийн 08/03 дугаартай тодорхойлолт, 2020 оны 05 сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт, 2603 *******, 4131 ******* тээврийн хэрэгслүүдийн лавлагаа, авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 12 сарын 30-ны 3/3924 дугаартай албан бичиг, Морин улаач ХХК-ийн 2020 ны 04 сарын 16-ны өдрийн 13 дугаартай албан бичиг, Хөрсний шороо зөөр, зайлуулах ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 56 дугаартай Асартайн говь компанийн хариу, Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ-нүүдийн хуулбар, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Худалдах, худалдан авах лизингийн гэрээ-ний хуулбар, 4132 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хохирогчийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл, ын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд; дээрх 2 автомашин / 2603 *******, 4132 ******* / -ны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь Г.******* мөн болох нь нотлогдохгүй, мөн тэрээр дээрх 2 ширхэг тээврийн хэрэгсэлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгой-н нүүрсний уурхайтай хөрс хуулалтын ажил гүйцэтгэх талаар албан ёсны гэрээ, хэлцэл хийж, уг гэрээ хэлцлийн үндсэн дээр дээрх нэхэмжлэлд дурдсан 1,264,000 000 төгрөгийн орлого олж байсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхаас гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1 - 1.6-д заасан ... хохирогчид нөхөн төлөх хохиролд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дээрх орлого буюу зардал хамаарахгүй байна.
Мөн нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөрт 22,480,000 төгрөгийг төлсөн гэх боловч хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, нэхэмжлэгч мөн үүнийгээ нотлоогүй байна.
Харин нэхэмжлэгч нь дээрх / 2603 *******, 4132 ******* / улсын дугаар бүхий 2 тээврийн хэрэгслийг Батсүх, Гарамханд нараас зээлээр худалдан авч үнийг бүрэн төлсөн гэх боловч хэрэгт үүнийг нотолсон баримтгүйгээс гадна, хэргийн 68 -69, 112 дахь талд авагдсан баримтаар дээрх автомашинууд нь ын эзэмшлийнх болох нь нотлогдож байна. Мөн хэргийн 127 дугаар талд авагдсан ын гэх тайлбараар дээрх 2 машиныг Г.*******ын мэдэлд шилжүүлсэн гэх боловч дан ганц энэхүү тайлбараар дээрх 2 машиныг Г.Насанжарглын хууль ёсны эзэмшил, өмчлөлд шилжсэн гэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй байна.
Зохигч, түүний төлөөлөгчийн зөвшөөрлийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийг эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, түүний тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 150,000 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт тус тус зааснаар Монгол Улсын төрөөс гэм хорын хохиролд 1,286,480,000 төгрөг гаргуулах тухай Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснйг дурдаж, түүний тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 150,000 төгрөгийг орон нутгийн орлогооос буцаан гаргуулж олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН
ШҮҮГЧИД Б.МӨНХЗУЛ
Б.БАЯРСАЙХАН