| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2022/03134/И |
| Дугаар | 182/шш2023/00830 |
| Огноо | 2023-02-28 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 182/шш2023/00830
2023 02 28 182/ШШ2023/00830 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ШЕЗ,
Хариуцагч: СЯ-д тус тус холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: өдрөөс өдрийг хүртэлх хугацааг төрийн албанд ажилласан жилд тооцуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны буюу өдрөөс өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 336,037,431 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч ШЕЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, К.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч ШЕЗ, СЯанд холбогдуулан өдрөөс өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 336,037,431 төгрөг гаргуулах, уг хугацааг төрийн албанд ажилласан жилд тооцуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлснөөс тооцон суутгаж, нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие өдөр Монгол Улсын Үндсэн Хууль, Шүүхийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын шүүгчээр томилогдон ажиллаж байсан бөгөөд 2013 онд Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүхийн бүтэц зохион байгуулалт нэршил өөрчлөгдөх үед Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүгч нарыг албан тушаалаас нь чөлөөлж эгүүлэн томилсон.
Тухайн үеийн Ерөнхийлөгч өдрийн дугаартай зарлиг гаргах үедээ нэр бүхий шүүгчийг ямар нэгэн үндэслэл шалтгаангүйгээр эгүүлэн томилохгүй орхигдуулсан. Тэр үеэс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр зохих байгууллагуудад хандан явсаар өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.А миний бие шүүгчийн албан тушаалдаа эгүүлэн томилуулахаар шийдвэрлэгдсэн бөгөөд өдрийн дугаартай Ерөнхийлөгчийн зарлигаар дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
1.2.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно, 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж хуульчилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 61.2.-т Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ, 101 дүгээр зүйлийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж хуульчилжээ.
Иймээс С.А миний шүүгчийн бүрэн эрх сэргээгдэж ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан тул хуульд заасан үндэслэл журмын дагуу өдрөөс өдрийг хүртэлх тасалдсан хугацааг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу цалин хөлснөөс тооцож суутган нийгмийн даатгалын санд бичилт хийж өгөхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу өдрөөс өдрийг хүртэлх цалин хөлсийг гаргуулж өгнө үү. Тодруулбал: өдрөөс хүртэл 37,062,316 төгрөг, өдрөөс өдөр хүртэл 37,791,721 төгрөг, өдрөөс өдөр хүртэл 38,523,557 төгрөг, өдрөөс өдөр хүртэл 39,278,105 төгрөг, өдрөөс өдөр хүртэл 40,039,663 төгрөг, өдрөөс өдөр хүртэл 40,828,538 төгрөг, өдрөөс өдөр хүртэл 41,625,030 төгрөг, өдрөөс өдөр хүртэл 42,441,454 төгрөг, өдрөөс өдөр хүртэл 16,524,000 төгрөг, өдрөөс өдөр хүртэл төгрөг 1,879,000 төгрөг, нийт 336,037,431 төгрөгийн цалин хөлс болно.
1.3. Нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй учраас дээрх хугацааг ажилласан жилд оруулж тооцох нь хуульд нийцнэ. Ингэснээр нэхэмжлэгчийн ирээдүйд үүсэх эрх зүйн байдал мөн хамгаалагдана гэж харж байгаа. Ирээдүйд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насанд хүрэхэд ШЕЗийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилгүй байсан 9 жил орчим хугацааны асуудлын хувьд тасалдал бий болох гээд байгаа юм. Өнөөдөр бид нар шүүхээр эрх зүйн хамгаалалт хүсэж байгаа нь өнгөрсөн цаг дээр байхаас гадна ирээдүйд үүсэх эрсдэлээс мөн хамгаалагдах учиртай. Өнөөдрийн байдлаар дагаж мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын тогтоолоор шүүн таслах ажиллагааны нэмэгдэл 30 хувь, ажилласан жилийн нэмэгдэл олгохоор болсон боловч ажилласан жилийн нэмэгдэл орохгүй байгаа зүйлийг үйлчлүүлэгч маань тайлбарласан. Нэхэмжлэгч нь 2005 оноос хойш ажилласан гэж үзвэл төрийн албанд 17-18 жил ажиллах гэж байна. Гэтэл энэ нь бүтэн тооцогдохгүй 10 жилээр тооцогдоод явж байгаа асуудал үүсэж байгаа юм байна лээ.
Ийм учраас нэхэмжлэлд дурдсан өдрөөс өдрийг хүртэлх хугацаанд төрийн албанд ажилласанд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж өгнө үү.
Энэ нэхэмжлэлийн шаардлагын талаарх өргөдлийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ШЕЗд гаргасан боловч албан ёсны хариу ирүүлээгүй байгаа болно гэв.
2.Хариуцагч ШЕЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. 1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн өдрийн дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч С.А нь шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны хуулийн 27.2.4 дэх заалтад төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасныг үндэслэн ШЕЗийн даргын дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх /12 сая төгрөг/ тэтгэлэгийг нэхэмжпэгч С.А-т олгосныг маргаангүйгээр авсан байна.
Үүгээр нэхэмжлэгч С.Аыг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн, түүний төлөө хуульд заасны дагуу тэтгэмж олгохтой холбоотой харилцаа дуусгавар болжээ.
2.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлиг буюу нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй. Нэхэмжлэлд дурдагдсан асуудлын тухайд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч С.Аыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗд даалгаж шийдвэрлэсэн байдаг.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан шүүгчийн
Албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үүнд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжпэгч С.Аыг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан болон ажлын байранд эгүүлэн тогтоох тухай маргаан буюу хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг шийдвэрлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, К.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр СЯанд холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэхэмжпэгч нь хамтран хариуцагчаар СЯыг татсан үндэслэлдээ
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.14-т ШЕЗийн дарга нь ШЕЗийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн зааснаар ШЕЗ-ийн дарга нь ШЕЗийн ажлын албаны төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3-т төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлэх, 8.4.4-д санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг нэгтгэн боловсруулж, жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлэх гэж тус тус заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу СЯ ШЕЗөөс өргөн мэдүүлсэн төсвийг Засгийн газарт өргөн мэдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн байна.
Дээрх хуулийн зохицуулалт нь тухайн жилийн төсвийг боловсруулж, батлуулах процесс бөгөөд төсвийн байгууллагын аливаа эрх, үүргийг СЯ хариуцах зохицуулалт биш юм. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт Шүүхийн төсөв Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, дагнасан шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны төсвөөс бүрдэнэ гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2 дахь заалтад ШЕЗ нь шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах гэж тус тус заасны дагуу шүүгчийн цалин, хөлсийг шүүхийн төсвөөс ШЕЗ олгохоор байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажил олгогч олгохоор байна.
3.2. Нөхөн олговрын асуудал яригдаж байна. Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолоор төрийн албан хаагч нийтийн унаа хэрэглэсний зохих хэсгийг байгууллагаас нөхөн олгоно гэсэн зохицуулалт байгаа. Уг тогтоол нь 2019 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болсон. 2019 оны журмаар ямар зохицуулалт орж ирсэн гэхээр тухайн ажилтан нь ажилдаа ирж, буцахад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зайлшгүй шаардлагатай бол нийтийн тээврийн унааны зардлын 50 хувийг байгууллагаас олгоно. Мөн тогтоолын 8.4.-т төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно гэсэн 2 зохицуулалт байгаа. Энэ нь тухайн албан хаагч ажилдаа ирж, явахдаа тээврийн хэрэгсэл хэрэглэсэн бол үүний тодорхой хувийг, мөн ажилдаа ирэхдээ өдрийн хоол идсэн бол үүний тодорхой хувийг нөхөн олгоно. Гэтэл нэхэмжлэгч нь энэ хугацаанд ажиллаагүй, ажилдаа ирээгүй, яваагүй, өдрийн хоол идээгүй байхад уг нөхөн төлбөрийн асуудал яригдах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж харж байна. Уг асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд С.Аын нэхэмжлэлтэй хэрэгт СЯ нь хариуцагч болох эрх зүйн үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нарын шаардаад буй мөнгөн дүнг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын СЯанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч С.Ааас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэр /хх 13-29/
4.2. өдрийн Шүүгчийн тангараг /хх30/
4.3. дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх31-40/
5.Хариуцагч ШЕЗөөс дараах нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнд:
5.1.ШЕЗийн даргын өдрийн дугаартай Нэг удаагийн тэтгэлэг олгох тухай тушаал, хавсралт /хх62-63/
5.2. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын өдрийн дугаартай албан бичиг /хх64/
5.3. ШЕЗийн өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх65/
5.4.ШЕЗийн өдрийн дугаартай Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай санаүлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай тогтоол, хавсралт /хх167-168/
5.5. ШЕЗийн өдрийн дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичиг /хх159/
5.6.ШЕЗийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 63 дугаартай, Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээний тухай саналыг Улсын Их Хуралд хүргүүлэх тухай тогтоол, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол, 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоол тухай тогтоол, 2013 оны 06 дугаар сарын24-ний өдрийн 12 дугаартай Шүүгчдийн цалинг нэмэгдүүлэн олгох тухай тогтоол, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай Шүүгчид мэргэжлийн нэмэгдэл олгох журмын төслийг өргөн мэдүүлэх тухай тогтоол, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн тухай тогтоол, хавсралтууд /хх 169-179/
5.7.ШЕЗийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаартай Давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай тогтоол, хавсралт.
6.Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:
6.1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн тамгын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаартай, Унаа, хоолны хөнгөлөлт олгох тухай тушаал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/73 дугаартай, Унаа, хоолны хөнгөлөлт олгох тухай тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/13 дугаартай, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/149 дугаартай, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/28 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/161 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам /хх153-154, 185-136/
6.2.Нийгмийн даатгалын ерөнхий газрын өдрийн дугаартай албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх155-156/
6.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай Шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлиг /хх 183/
6.4. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын өдрийн дугаартай, өдрийн дугаартай албан бичиг, хавсралт
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлийн шаардлагаас ШЕЗд холбогдох өдрөөс өдрийг хүртэлх хугацааг төрийн албанд ажилласан жилд тооцуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлснөөс тооцож суутгаж, бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны буюу өдрөөс өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 324,789,764.5 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, С.Ат олгож, үлдэх 11,247,666.5 төгрөгийн шаардлага болон хариуцагч СЯанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 02 сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.А нь шүүгчийн албан тушаалдаа эгүүлэн томилуулахаар шийдвэрлэгдсэн бөгөөд 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 65 дугаартай Ерөнхийлөгчийн зарлигаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж заасныг үндэслэн дээрх шаардлагыг шүүхэд гаргажээ.
3.Хариуцагч нар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна, С.Аыг албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зүйл байхгүй, СЯ нь шүүхийн төсөвтэй холбоотой эрх байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч С.А нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай зарлигаар Орхон аймгийн сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон байх бөгөөд 2013 оны Шүүх байгуулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо С.Аыг буцаан томилоогүй байна. /хх31-40/
4.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр "ШЕЗийн 2013 оны 42 дугаар тогтоол гарах болсон Шүүх байгуулах тухай 2013 оны хуулийн холбогдох зүйл, заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон, 42 дугаар тогтоол эрх зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй болсон. ШЕЗ шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.Аыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗд даалгаж шийдвэрлэжээ.
Харин захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр шүүгч нарыг буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх13-29/
Улмаар ШЕЗийн 2022 оны 95 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар зарлигаар нэхэмжлэгч С.Аыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилжээ. /хх183/
Шүүхийн шийдвэрээр түүнийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын ШЕЗд даалгасан боловч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон талаарх үйл баримтад зохигч маргаагүй.
4.3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно гэж заасан.
Хариуцагч нараас шүүгчийг албан тушаалаас чөлөөлсөн үндэслэл хууль бус байсныг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч нь өөрийгөө шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн үндэслэлийг хууль бус байсан талаар маргаж захиргааны хэргийн шүүхэд хандаагүй, харин эрх бүхий этгээдийн томилоогүй үйлдэлд буюу ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн эс үйлдэхүйд холбогдуулан шүүгчээр томилуулах агуулга бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр бүхий 12 иргэнийг буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг нэхэмжлэгч нарт үүсгэсэн байна. ...Зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл үүссэн нөхцөлд л шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон дуусгавар болгохоор, бусад тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, хязгаарлахыг хориглосон агуулгаар тодорхой хуульчилсан ба шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан байна. ШЕЗ нь шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хараат бус байдлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлж, шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг өнөөдрийг хүртэл аваагүй" гэж дүгнэжээ.
Дээрхээс үзэхэд ШЕЗ нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч С.А нь оноос өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байх бөгөөд түүний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн явдал нь Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан үндэслэлийг бий болгосон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "Анхан шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно" гэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг ШЕЗийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно гэж тус тус заасан бөгөөд 2013 оны 199 дүгээр зарлигаар 12 шүүгчийг томилоогүй орхигдуулсныг ШЕЗ дахин томилуулахаар өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй гаргасан.
Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтын "...чөлөөлсөн, огцруулсан" гэх агуулга нь шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох агуулга бөгөөд энэ бүрэн эрх дуусгавар болсон шалтгаан нөхцөл нь ШЕЗийн эс үйлдэхүйтэй хамааралтай байгааг захиргааны хэргийн шүүх тогтоосон нь С.Аын цалин хөлсийг нөхөн олгох үндэслэл болно гэж шүүх дүгнэв.
Хэдийгээр ШЕЗ нь өдрийн дугаар тогтоолоор "...С.А-ыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах"-аар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоосон боловч уг тогтоол гарах үндэслэл болсон Шүүх байгуулах тухай 2013 оны хуулийн холбогдох зүйл, заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өдрийн дүгээр тогтоолоор хүчингүй болгосноор уг тогтоол Үндсэн хуульд нийцэхгүй болсон бөгөөд дээрх тогтоолд заасан нэршил, бүтэц бүхий шүүх огт байхгүй тул эрх зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй болсон гэж үзэж, шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй ШЕЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгч С.Аын шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад шүүгчээр дахин томилуулахаар өргөн мэдүүлэхгүй, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарласан нь холбогдох баримтаар тогтоогдсон тул түүний цалин хөлсийг нөхөн олгох зүйтэй гэж дүгнэлээ.
4.4.С.А нь өдрөөс өдрийг хүртэл хугацааны цалин хөлсөд 336,037,431 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, 2021 оны Монгол Улсын Шүүхийн тухай хууль тус тус үйлчилж байсан тул тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хууль, журмын дагуу цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй.
4.5.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна. гэж заасан.
2021 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж, 46.3.-т Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно гэж заасан ба Улсын Их хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай тогтоолоор Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам, Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журамыг тус тус баталжээ.
Түүнчлэн ШЕЗийн өдрийн дугаартай тогтоолоор Шүүгчдийн цалинг нэмэгдүүлэн олгох тухай ШЕЗийн 2013 оны 12 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, уг тогтоолын хавсралтаар анхан шатны шүүхийн шүүгчийн цалингийн хэмжээг 2,700,000 төгрөгөөр тогтоож, өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байх ба улмаар Монгол Улсын Их хурлын өдрийн дугаартай тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоож, анхан шатны шүүхийн шүүгчийн цалинг 2,700,000 төгрөг байхаар шийдвэрлэсэн нь өнөөдрийг хүртэл хэвээр байна. /хх172-179/
4.6.С.Аын үндсэн цалинг 2,700,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлд дурдсан хугацаа буюу өдрөөс өдрийг хүртэл сараар тооцоход 270,000,000 төгрөг /100 х 2,700,000/ болно.
Харин тэрээр өдрөөс шүүгчээр томилогдсон бөгөөд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т зааснаар жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэх нэмэгдэл цалин тооцогдох шүүгчээр ажилласан тав дахь жил нь өдөр үүсч байна. Ингээд өдөр болоход шүүгчээр жил сар хоног ажиллажээ.
өдрөөс анхан шатны шүүхийн шүүгчийн цалин 2,700,000 төгрөг болсон байх тул С.Аын шүүгчээр ажилласан 5 дахь жилээс 2 хувийн нэмэгдлийг тооцоход 222,566.8 төгрөг болж байна. Үүний тооцооллыг тайлбарлавал: 5 дахь жилээс 2,700,000 төгрөгийн 2 хувь нь 54,000 төгрөг, 6 дахь жилээс 2,700,000 + 54,000 = 2,754,000 х 2 % = 55,080, 7 дахь жилээс 2,754,000 + 55,080 = 2,809,080 х 2 % = 56,181.6, 8 дахь жилээс 2,809,080 + 56,181.6 = 2,865,261.6 х 2 % = 57,305.2 болох бөгөөд цалин 2,865,261.6 + 57,305.2 = 2,922,566.8 болохоор байна.
дахь жилийн нэмэгдэл 2014.01.01-2014.08.08 хүртэл хугацаанд тооцогдох ба нийт 222,566 төгрөг /54,000 + 55,080 + 56,181.6 + 57,305.2/ байх ба 7 сараар тооцоход 1,557,968 төгрөг,
өдрөөс дэх жилийн 2 хувийн нэмэгдэл 281,018 төгрөг болсон /2,922,566 х 2 % = 58,451,3 + 222,566 өмнөх нэмэгдэл = 281,018/ тул өдрийг хүртэл 12 сараар тооцоход /281,018 х 12 сар/ 3,372,207.6 төгрөг,
хүртэл нэмэгдэл 340,638.3 төгрөг болсон /2,922,566 + 58,451.3 нэмэгдэл = 2,981,018 х 2% = 59,620.3 нэмэгдэл + 281,018 өмнөх жилийн нэмэгдэл/ тул сараар тооцоход 4,087,660 төгрөг,
хүртэл нэмэгдэл 401,451 төгрөг /2,981,018.1 + 59,620.3 = 3,040,638.4 х 2 % = 60,813 + 340,638.3/ х12 сар = 4,817,412 төгрөг,
хүртэл нэмэгдэл 463,480 төгрөг /3,040,638.4 + 60,813 = 3,101,451 х 2% = 62,029 + 401,451/ х 12 сар 5,561,760 төгрөг,
хүртэл нэмэгдэл 526,749.6 төгрөг /3,101,451 + 62,029 = 3,163,480 х 2% = 63,269.6 + 463,480/ х 12 сар = 6,320,995.2 төгрөг,
хүртэл нэмэгдэл 591,284.6 төгрөг /3,163,480 + 63,269.6 = 3,226,749.6 х 2 % = 64,535 + 526,749.6/ х 12 сар = 7,095,415 төгрөг,
хүртэл нэмэгдэл 657,110 төгрөг /3,226,749.6 + 64,535 = 3,291,284.6 х 2 % = 65,825.7 + 591,284.6/ х 12 сар 7,885,320 төгрөг,
хүртэл нэмэгдэл 724,252 төгрөг /3,291,284.6 65,825.7 = 3.357.110 х 2% = 67,142.2 + 657,110/ х 12 сараар тооцоход 8,691,026.4 төгрөг,
Монгол Улсын Их хурлын 2021 оны 04 дугаартай Шүүгчид нэмэгдэл олгох тухай журам 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг журмын 1.-д Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шүүгчийн авч байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар бодож сар бүр олгоно. Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журмын 1.-д Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн шүүгчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан албан тушаалын сарын цалингаас доор дурдсан хувиар олгоно гээд 5-10 жилд 5 хувь, 11-15 жилд 10 хувь, 16-20 жилд 15 хувь, 21-25 жилд 20 хувь, 26 ба түүнээс дээш жилд 25 хувь гэж заасан.
Үүний дагуу хүртэл хугацаагаар нэмэгдлийг тооцоход онцгой нөхцлийн нэмэгдэл 1,080,000 х 4 сар = 4,320,000 төгрөг болно, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэхэмжлэгч 10 хувиар тооцсон байх тул шаардлагын хүрээнд 270,000 х 4 сар = 1,080,000 төгрөгөөр шийдвэрлэв. Ингээд энэ хугацааны нийт нэмэгдэл 5,400,000 төгрөг болно.
Дээрхээс нийт нэмэгдлийг тооцоход 54,789,765.5 төгрөг /1,557,968 + 3,372,207.6 + 4,087,660 + 4,817,412 + 5,561,760 + 6,320,995.2 + 7,095,415 + 7,885,320 + 8,691,026.4 + 5,400,000/ болно. Үндсэн цалин, нэмэгдэл нийт 324,789,764.5 төгрөг /270,000,000 + 54,789,765.5/ байна.
4.7.Нэхэмжлэгч хоол, унааны зардлыг нэхэмжилснийг хангахгүй орхиж шийдвэрлэв. Учир нь,
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалт нь ...цалин хөлсийг нөхөн олгох заалт бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж зааснаас үзэхэд хоол, унааны зардал нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч талаас хоол унааны зардал гэдэг нь ажилтныг ажилдаа ирж, очсоны төлөө түүнд нөхөн олгож буй зардал юм. Гэтэл нэхэмжлэгч нь энэ хугацаанд ажиллаагүй, ажилдаа ирээгүй, яваагүй, хооллоогүй байхад уг нөхөн төлбөрийн асуудал яригдах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.
4.8.Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлд Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна гээд 3/хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1.-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг байна.
Шүүх цалин хөлсийг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн тул ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх хуулиудад зааснаар цалин хөлснөөс тооцож, суутган нөхөн төлүүлж, баталгаажуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
4.9. өдрөөс өдрийг хүртэлх хугацааг төрийн албанд ажилласан жилд тооцуулах шаардлагын тухайд:
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журмын 2.-т Шүүгчийн төрийн алба хаасан хугацааг Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад заасны дагуу тооцно. гэж,
мөн журмын 3.-т Төрийн алба хаасан хугацааг шүүхийн Тамгын газраас тодорхойлж, шүүгчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг ШЕЗ тогтооно. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч талаас энэхүү шаардлагын үндэслэлээ төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тооцогдохгүй байгаа болон ирээдүйд тэтгэвэрт гарахад ажилласан жилийг тооцохгүй байх магадлалтай гэх үндэслэлээр энэхүү шаардлагаа тайлбарлаж байна.
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын өдрийн дугаартай албан бичгээр Шүүгч С.А нь дүгээр сараас одоог хүртэл төрийн албанд ажиллаж байгаа тул зохих журмын дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгож өгнө үү гэж ШЕЗд хүргүүлсэн боловч ШЕЗийн өдрийн дугаартай албан бичгээр ...шүүгч С.Аын ажилласан жилийг албан бичигт дурдсаны дагуу шууд нөхөн тооцож, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох боломжгүй гэх хариуг өгчээ. /хх64-65/
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын 3 дахь заалтад Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно гээд 1-д Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан албан тушаалд ажилласан хугацаа гэжээ.
Шүүх нэхэмжлэгч С.Аын шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж дүгнэн, түүний цалин хөлсийг олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулах нь зүйтэй гэж үзсэн тул дээрх хуулиуд болон тогтоолд заасны дагуу өдрөөс өдрийг хүртэлх хугацааг төрийн албанд ажилласан жилд тооцох нь зүйтэй гэж үзэв.
4.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалин хөлс гаргуулах шаардлагатай холбогдуулан СЯыг хамтран хариуцагчаар татсан бөгөөд үндэслэлээ СЯ нь ШЕЗөөс өргөн мэдүүлсэн төсвийг Засгийн газарт өргөн мэдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг гэж тайлбарласан.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8.2.-т Улсын дээд шүүх, Ерөнхий зөвлөл Байнгын хороогоор хянагдсан төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх, 46.8.3.-т Засгийн газар Улсын дээд шүүхийн болон бусад шүүхийн төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж, холбогдох дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэж тус тус заасан боловч СЯ нь дээрх цалин хөлсийг хариуцан төлөх үүрэггүй байна. Учир нь нэхэмжлэгч С.Аын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон буюу шүүгчийн бүрэн эрх дуусгавар болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл үүссэн явдалд хариуцагч СЯ буруугүй тул тус байгууллагад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5.Дээрхийг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлийн шаардлагаас өдрөөс өдрийг хүртэлх хугацааг төрийн албанд ажилласан жилд тооцох,
дээрх хугацааны цалин хөлс 324,789,764.5 төгрөгийг хариуцагч ШЕЗөөс гаргуулж, С.Ат олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 11,247,666.5 төгрөг гаргуулах шаардлагыг /илүү тооцсон нэмэгдэл, хоол унааны зардал/ хэрэгсэхгүй болгож,
энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнахыг ШЕЗд даалгаж шийдвэрлэв.
Харин СЯанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
6.Энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн тул С.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид, харин хариуцагчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох буюу 324,789,764.5 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 1,781,898.8 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааг төрийн албанд ажилласан жилд тооцох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнахыг даалгах тухай шаардлагад тус тус ногдох 140,400 /70,200+70,200/ төгрөг, нийт 1,922,298.8 төгрөгийг хариуцагч ШЕЗөөс гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар ШЕЗөөс өдрөөс өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 324,789,764.5 төгрөгийг гаргуулж, С.Ат олгож, мөн хугацааг төрийн албанд ажилласанд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,247,666.5 төгрөгт холбогдох хэсэг болон СЯанд холбогдох цалин хөлс гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч С.Аын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр цалин хөлснөөс тооцон, суутгаж, нөхөн төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ШЕЗд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, түүнээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.Ат олгож, хариуцагч ШЕЗөөс улсын тэмдэгтийн хураамжид 1,922,298.8 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ