| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0082/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/182 |
| Огноо | 2025-10-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/182
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч О.М*******туяа,
шүүгдэгч Р.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б*******т холбогдох эрүүгийн 2515000000071 дугаартай, 304/2025/0082/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М******* овогт Р*******ын Б*******, Булган аймгийн ******* суманд 1967 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг *******,******* тоотод оршин бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 58 настай, эрэгтэй, /*******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Р.Б******* нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний орой Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ эхнэр Ю.С*******г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар түүний бие эрх чөлөөнд халдан нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиж зодсоны улмаас баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2515000000071 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Р.Б******* нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний орой Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ эхнэр Ю.С*******г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар түүний бие эрх чөлөөнд халдан нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б*******ын өгсөн: 2025 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 22 цагийн үед манай эхнэр согтуу орж ирсэн. Урьд нь бид хоёр жоохон маргаантай байсан. Тэгсэн намайг унтаж байхад ганц нэг цохихоор нь би босож ирээд 2 цохичхоод гараад явчихсан гэх мэдүүлэг,
2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ю.С*******гийн өгсөн: “...Р.Б*******тай хамт амьдраад 36 жил болж байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. ...Р.Б******* өмнө нь надад гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан удаа байхгүй. ...2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед манай шавь нар намайг “Азын наадамд тамирчид авч яваад, амжилт гаргасан” гээд нэр бүх шавь нар маань вино задалж, пиво уусан. Тэгээд орой 22 цагийн үед манай шавь нар намайг гэрт хүргэж өгсөн. Би гэртээ ороход манай гэр бүлийн хүн болох Р.Б******* гэртээ унтаж байхаар нь би халамцуу байсан мөн нөхөр биед хоёр өмнө нь хоорондоо маргалдсан болохоор тэрийгээ бодоод жоохон гомдож байсан болохоор тухайн орой нөхрөө загнаж муу, муухай үгээр хэлсэн гэдгээ санаж байгаа. Тэгээд манай нөхөр гэнэт уурлаад миний зүүн нүд рүү баруун гараараа 2 удаа цохичхоод гэрээс гараад явсан. Тухайн өдөр ******* сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэрт нөхрийн хамт 2 уулаа л байсан. Өөр хүн байгаагүй. ...Би Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтэст үзүүлнэ. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,
Мөн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн “...Би тухайн зодуулсан үедээ Булган аймаг болон сумын эмнэлгийн байгууллагаар үзүүлж харуулж анхан шатны тусламж авсан зүйл байхгүй. ...Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг, гэмтэл байхгүй болохоор Р.Б*******аас нэхэмжлэх зүйл байхгүй. Шинжилгээнд хамрагдаж үзүүлмээргүй байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
3. Гэрч П.Эы өгсөн: “...Р.Б*******, Ю.С******* нар миний мэдэхийн өмнө тийм зүйл гаргаж байгаагүй. Гэр орон нь их гоё цэгцтэй, цэвэрхэн айл. Хэрүүл маргаан гаргаад Цагдаа сэргийлэх болж байхыг нь харж байгаагүй. Харин одоо анх удаагаа ийм асуудал гаргасан байхыг нь хараад гайхаад л байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
4. Гэрч О.М*******болдын өгсөн: “...Р.Б******* болон Ю.С******* нар нь урьд хэрүүл маргаан хийж байгаагүй. Гэр бүлийн асуудал гаргаж байгаагүй. ...Р.Б******* нь урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, бүртгэл судалгаанд байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
5. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 133 дугаартай “...Магадлуулагч Ю.С*******гийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр цохигдох механизмаар үүснэ. Хэрэг болсон гэх 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл. Цаашид ер*******ий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
6. Булган аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай “...Тус сумын иргэн Р******* овогтой Б*******, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянбор 5-514 тоотод оршин суудаг нь үнэн болно. ...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 33 дахь тал/
7. Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10/48 дугаартай “...Ю.С******* /РД:/ нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ аваагүй байна. ...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 49 дэх тал/,
8. Яллагдагч Р.Б*******ын өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. ...2025 оны 03 дугаар сарын 21-ний орой 22 цаг өнгөрч байхад манай эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тухайн үед би орондоо ороод хэвтэж байсан. Эхнэр С******* бид хоёр хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө маргалдаад хоорондын харилцаа жоохон муудчихсан байсан. Тэгээд эхнэр над руу агсраад миний хөнжлийг татаад “бос” гээд надад хандан “ажилгүй, арчаагүй, сэтгэлгүй, надаар тэжээлгэж байгаа, зайл” гэж хэлээд миний нуруу руу хоёр удаа алгадсан. Тэгэхээр нь миний уур хүрээд босож ирээд эхнэр С*******г 2 удаа баруун гараараа зүүн нүдэнд нь цохичхоод гараад явчихсан. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Миний нуруу руу хоёр удаа алгадсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
9. Яллагдагчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 51-58 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Р.Б******* нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний орой Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ эхнэр Ю.С*******г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар түүний бие эрх чөлөөнд халдан нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиж зодсоны улмаас баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ю.С*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Р.Б*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Р.Б*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн Р.Б******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Р.Б*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Р.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
Шүүгдэгч Р.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ю.С******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээ хийлгэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгч Р.Б*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Р.Б*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ер*******ий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Р.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,
Шүүгдэгч Р.Б******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Хавтаст хэргийн 51-59 дугаар талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Р.Б******* нь Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг *******,******* тоотод оршин бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Р.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М******* овогт Р*******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4.Энэ хэрэгт шүүгдэгч Р.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Р.Б*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ