| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2022/03993/И |
| Дугаар | 182/шш2023/01384 |
| Огноо | 2023-05-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 182/шш2023/01384
2023 05 04 182/ШШ2023/01384 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТТТ ХХК холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ТТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын өдрийн тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ТТТ ХХК-ийн шатахууны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр албан тушаал буурсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүүг гаргуулах, зөрүү цалингийн хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах, өдрөөс өдрийг хүртэл дутуу олгогдсон цалин 2,400,000 төгрөг, 2022 оны 3, 4 дүгээр улирлын цалингийн урамшуулал 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч ТТТ ХХК-д холбогдуулан ТТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1324 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ТТТ ХХК-ийн шатахууны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр албан тушаал буурсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүүг гаргуулах, зөрүү цалингийн хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах, өдрөөс өдрийг хүртэл дутуу олгогдсон цалин 2,400,000 төгрөг, оны 3, 4 дүгээр улирлын цалингийн урамшуулал 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Д.Г миний бие ТТТ ХХК-д дугаар сараас эхлэн шатахуун хариуцсан нягтлан бодогчоор ажилд орсон. Тус ажлын байранд ажиллаж байхдаа өмнө нь сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал огт гаргаж байгаагүй байхад тушаал гаргасанд гомдолтой байна.
Учир нь өдрийн дугаар тушаалын тушаах хэсгийн 1 дүгээрт Санхүүгийн албаны Санхүү, бүртгэлийн хэлтсийн Нягтлан бодогч Д.Г нь албан ажилдаа хариуцлагагүй хандаж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, тус хэлтсийн Баруун үйлдвэрийн талбайн няраваар ажиллуулсугай гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж би үзэж байна.
1.2. Хөдөлмөрийн гэрээний аль хэсгийг ямар үйлдлийн улмаас хариуцлагагүй хандсан нь тодорхой бус байх бөгөөд түүнийг нотолсон баримт надад үзүүлээгүй. Би тус тушаалыг хүлээж аваад ямар хариуцлагагүй үйлдэл гаргасан бэ гэхэд надад чимээгүй хүлээж ав гэсэн. Надад дээрх тушаалыг эх хувиар нь өгөөгүй хуулбарлаж өгсөн
Иймд ТТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын өдрийн өдрийн тушаалыг хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
1.3.Миний бие Д.Г нь дугаар сард ТТТ ХХК-д сэлбэгийн няраваар ажилд орж, өдөр хүртэл ажиллаж байгаад шатахууны нягтлан бодогчоор томилогдон, нягтлан бодогчийн ажлыг актаар хүлээж авсан. Ингээд нягтлан бодогчор томилогдсонтой холбоотойгоор хөдөлмөрийн гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шинээр байгуулсан ба цалинг 1,300,000 төгрөг гэж тусгасан ба миний бие өдөр хүртэл 1,300,000 төгрөгөөр цалинжсан. Гэтэл ТТТ ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалын үндсэн цалин нь 1,500,000 төгрөг байхад зөвхөн Д.Г намайг 1,300,000 төгрөгөөр цалинжуулж байсныг олж мэдлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх хэсэгт ижил үнэлэмжтэй аижл үүрэг гүйцэтгэх байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх ёстой гэж заасан байхад Д.Г намайг ганцааранг нь бага цалин хөлстэйгөөр ажиллуулж байсан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан байх тул миний бие бусад нятлан бодогчийн албан тушаалтнуудын адил цалингаа 1,500,000 төгрөгөөс бодуулж, өдрийг хүртэлх хугацааны олгогдоогүй цалингийн зөрүү цалин /12х200,000/ 2,400,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
1.4.Мөн гүйцэтгэх захирлын өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулахтай холбогдуулан урьд эрхэлж байсан ТТТ ХХК-ийн шатахууны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, үндэслэлгүйгээр албан тушаал буурсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүүг гаргуулах, зөрүү цалингийн хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу улирал тутамд олгогдох ёстой цалингийн урамшуулал /дүгээр улирлын цалингийн урамшуулал/ 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч ТТТ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Шатахууны нягтлан бодогч Д.Г-т ТТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын өдрийн Б/1324 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулсан. Албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь юу байсан гэхээр ТТТ ХХК-ийн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс буюу Хууль зүйн дотоод хяналт шалгалтын хэлтсээс өдрөөс өдрийг хүртэл эхний хагас жилийн шатахууны нягтлан бодогч нараас Санхүү бүртгэлийн хэлтэст хийсэн хяналт шалгалтаар Дотоод хяналт шалгалтын мэргэжилтэн Ш.Х-ийн илрүүлсэн зөрчлийг үндэслэн ТТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тоот тушаал гарсан. Хяналт шалгалтын илтгэх хуудсанд зааснаар шатахууны нягтлан бодогч Д.Г нь ямар зөрчил гаргасан гэвэл Санхүү бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Д.Үн, шатахуун хариуцсан нягтлан бодогч Д.Г нар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл., Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын 13.1.-д анхан шатны баримт нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно, 13.5.-д анхан шатны баримт нь түүнийг үндэслэн зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарснаар уг баримт бичиг хүчин төгөлдөр болно, 13.6.-д анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээж авсан ажилтан хариуцна, 13.7.-д анхан шатны баримтын гүйлгээг бүртгэж санхүү тайланд тусгахыг хориглоно гэж заасан. Мөн ажилтны ёс зүйн дүрмийн 3.2.1.-д ажлын байрны тодорхойлолт ажил үүргийн хуваарьт заасан зорилго зорилт чиг үүрэг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг тогтоосон хугацааны дотор үр дүнтэй хангах гэх заалтуудыг тус тус зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4.-т зааснаар албан тушаал бууруулах, мөн хөдөлмөрийн дотоод журмын 11.4., 11.8.1., 11.8.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж ажилтан Д.Г-т сахилгын шийтгэл оногдуулсан.
2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь хэсэгт зааснаар дотоод хяналт шалгалт явагдаад үүний үндсэн дээр сахилгын шийтгэл оногдуулах болсон талаар Д.Г-т өөрт мэдэгдсэн бөгөөд Д.Г-ээс хяналт шалгалттай холбоотой тайлбар авсан. Энэ талаар хариуцагч байгууллагын Дотоод хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ш.Х нь өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдсан байгаа. Тухайн өдөр нэхэмжлэгч Д.Г нь өөрөө шүүх хуралдаанд оролцож байсан. Тайлбар мэдүүлэг, мэдээлэл өгсөн гэдэг талаар маргадаггүй. Эдгээр байдлууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа. Сахилгын шийтгэл оногдуулахдаа ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4., Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна.
2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар сум, дүүргийн хөдөлмөрийн таслах комисст хандах ёстой байдаг. Хэдийгээр өдөр гурван талт хорооноос 131 дугаартай албан бичиг ирсэн боловч энэ нь өөрөө нэхэмжлэл гаргах үед уг комисс байсан гэдгийг нотлохгүй. Хэрвээ шууд шүүхэд хандах байсан бол тухайн үедээ Дүүргийн гурван талт хорооноос хороо байгуулагдаагүй, комисс томилогдоогүй гэдэг албан бичгийг авч байж шүүхэд хандах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.-т заасан үндэслэлээр уг асуудлаар шууд шүүхэд хандах боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.-т заасан мэтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж гаргасан байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдсан гэж үзэхгүй тул мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. ТТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын өдрийн дугаар Д.Г-т хариуцлага тооцох тухай тушаалын хуулбар /1хх 4/
3.2. Д.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 5/
3.3.Д.Гийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хх 6/
3.4.Д.Гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх 7-9/
3.5.Тэврийн хэрэгслийн бүртгэл /1хх 61-62/
3.6.Харуулын ажилтны ажил үүргийн хуваарь /1хх 63/
3.7.Илтгэх хуудас /1хх64-67/
3.8. өдрийн Ажлын мэдээ /1хх 68-69/
3.9.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /1хх 73-81/
3.10.Шатахуун дараа төлбөрт тооцоогоор авах акт /1хх 82-91/ хуулбар баримтууд
4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. ТТТ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /1хх 25-35/
4.2. ТТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/2359 дугаар Ажлын байр өөрчилж, ажилд дэвшүүлэн томилох тухай тушаал /1хх 36/
4.3. өдрийн дугаар Хөдөлмөрийн гэрээ /1хх 37-43/
4.4. өдрийн Хяналт шалгалтын удирдамж /1хх 43-44/
4.5.Илтгэх хуудас /1хх 45-48/
4.6.ТТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын өдрийн дугаар Д.Г-т хариуцлага тооцох тухай тушаал /1хх 49, 157-158/
4.7. өдрийн Ажил хүлээлцсэн тухай акт /1хх 50-53/
4.8. оны цалингийн карт /1хх 54/
4.9.ТТТ ХХК-ийн өдрийн дугаар Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /1хх 140-142/
4.10.ТТТ ХХК-ийн өдрийн дугаар албан бичиг /1хх 143/
4.11.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1хх 144-154/
4.12.ТТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын өдрийн дугаар Ээлжийн амралт, сул зогсолт олгох тухай тушаал /1хх 155-156/
4.13.ТТТ ХХК-ийн өдрийн дугаар гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1хх 216-222/
5.Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:
5.1.Авлигатай тэмцэх газрын өдрийн дугаар албан бичиг /1хх 199/
5.2.Аргал ойл ХХК-ийн өдрийн дугаар албан бичиг /1хх 201/
5.3.ЗНО ХХК-ийн өдрийн дугаар албан бичгээр ирүлсэн Шатахуун тослох материалын зарлагын падаан 1хх 227-250, 2хх 1-29/
5.4.ТТТ ХХК-ийн өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн баримт /2хх 42-80/
5.5.ТТТ ХХК-ийн өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн баримт /2хх 83-182/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Д.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ албан ажилдаа хариуцлагагүй хандаж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, тус хэлтсийн Баруун үйлдвэрийн талбайн няраваар ажиллуулсугай гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул тушаалыг хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, үндэслэлгүйгээр албан тушаал буурсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүүг гаргуулах, зөрүү цалингийн хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу улирал тутамд олгогдох ёстой цалингийн урамшуулал 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь ...тушаал үндэслэлтэй гарсан. Түүний гаргасан зөрчил нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Ажилдаа хариуцлагагүй хандсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн урьдчилан шийдвэрлэх журам хэрэглээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.ТТТ ХХК-ийн өдрийн дугаартай тушаалаар Д.Г-ийг өдрөөс нягтлан бодогчоор томилж, сарын үндсэн цалинг 1,300,000 төгрөгөөр тогтоосон байх ба өдрийн дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээнд туршилтын цалин 1,300,000 төгрөг гэж, харин үндсэн цалин гэх хэсэгт бичигдсэн зүйл байхгүй байна. /хх1-р хх 36-42/
4.2.ТТТ ХХК-ийн өдрийн дугаартай Д.Г-т хариуцлага тооцох тухай, мөн өдрийн ижил дугаартай Д.Г-т хариуцлага тухай нэртэй 2 тушаал гарсан байх ба хариуцагч талаас Д.Г-т хариуцлага тухай тушаал нь техникийн алдаатай гарсан байсан тул засварлаж дахин гаргасан, энэ тушаал байгууллагад байхгүй гэж тайлбарлан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд ирүүлээгүй болно.
2 тушаалын хувьд удирдлага болгосон заалт болон зарим зүйлүүд зөрүүтэй байх боловч Д.Г-ийг албан ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд шүүх дээрх тушаалын албан тушаал бууруулсан үндэслэл нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийлээ.
4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:
154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;
154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заажээ.
Д.Г-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ нь мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн өдрийн дугаартай албан бичгээр нотлогдож байх тул дээрх маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар хандаагүй гэх хариуцагч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй. /2-р хх 34/
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2., 158.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж ажилтан үзэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар гомдол гаргасан тохиолдолд шууд шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлж болно. Иймд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тохиолдолд шүүх маргааныг урьдчилан шийдвэрлэх журамгүйгээр шийдвэрлэх боломжтой.
4.4. Ажил олгогч нь Д.Г-ийг албан тушаал бууруулах болсон үндэслэлээ түүний гаргасан зөрчил нь дотоод хяналт шалгалтаар илэрсэн гэж тайлбарлаж, Дотоод хяналт, шалгалтын мэргэжилтэн Ш.Х-ийн Илтгэх хуудсыг нотлох баримтаар гаргаж өгч, түүнээс мэдүүлэг авсан. Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, ажилтны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмын 11.8.1, 11.8.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж тайлбарласан.
Хяналт шалгалтын Илтгэх хуудсаар илэрсэн зөрчлүүдийг жагсааж, зөвшөөрөлгүй авто машинд шатахуун олгосон, баримтгүй зөрүүтэй, зарлагын баримт, санхүүгийн анхан шатны бүрдлийг хангаагүй, баримтад тулгалт хийж, зөвшөөрлийн дагуу олгогдож байгаад хяналт сул гэх зэрэг зөрчил илэрсэн гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан ТТТ ХХК-ийн өдрийн дугаартай албан бичгээр шатахуун олгохоор зөвшөөрсөн тээврийн хэрэгслийн жагсаалтад байгаа тээврийн хэрэгслүүдэд шатахуун олгосон байхад зөвшөөрөлгүй авто машинд шатахуун олгосон гэж, мөн хяналт шалтгалтыг хийхдээ бичиг баримтыг бүрэн шалгалгүйгээр тухайн үед байсан бичиг баримтад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргасан болох нь өдрийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Ш.Х-гийн мэдүүлгээр тогтоогдсон. /1-р хх 126-128, 173-181/
Мөн ТТТ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын өдрийн дугаартай, ээлжийн амралт, сул зогсолт олгох тухай тушаалаар нэхэмжлэгч Д.Г нь өдрөөс өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралтаа эдэлсэн /1-р хх 155-156/, АО ХХК, ЗНО ХХК-иас ирүүлсэн зарлагын баримтууд болон Тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд, дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд хяналт шалгалтын баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна.
4.5.Д.Гийг тушаал бууруулахдаа удирдлага болгосон Хөдөлмөрийн дотоод журмын 11.8.3-т Ажил албан тушаалдаа хайнга хандсаны улмаас компанийн үйл ажиллагаа доголдох нөхцөл бий болсон гэх үндэслэл мөн дээрх Илтгэх хуудсаар тогтоогдохгүй байна.
4.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана.
гэж заасан бөгөөд Д.Г-ийг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд энэ тухай мэдэгдэж, тайлбар аваагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг ажил олгогч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Г-ийг албан тушаал бууруулсан ТТТ ХХК-ийн өдрийн дугаартай тушаал үндэслэлгүй байх тул Д.Г-ийг Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
4.7.Цалингийн зөрүү гаргуулах шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3.-т цалин хөлсний хэмжээг Хөдөлмөрийн гэрээнд тусгахаар заасан. ТТТ ХХК, Д.Гийн хооронд байгуулсан дугаартай Хөдөлмөрийн гэрээний 2.1.3-т Туршилтын цалин 1,300,000 гэж, харин Үндсэн цалин гэх хэсэгт бичигдсэн зүйл байхгүй боловч өдрийн дугаартай тушаалд сарын үндсэн цалинг 1,300,000 төгрөг гэжээ.
Хэдийгээр түүнийг нягтлан бодогчийн албан тушаалд томилсон тушаал гарахаас өмнө Д.Гтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх боловч талууд энэхүү албан тушаалд томилогдсон хугацааны талаар маргаагүй тул шүүх дээрх хугацааны хувьд дүгнэлт хийгээгүй болно.
Нэхэмжлэгч талаас зарим нягтлан бодогч 1,500,000 төгрөгийн, зарим нь 1,300,000 төгрөгийн цалинтай байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-т заасан ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээг адил байх зарчмыг баримталж, цалин хөлсний хэмжээг тогтооно гэснийг зөрчсөн гэж тайлбарлаж нотлох баримтаар ТТТ ХХК-ийн нягтлан бодогчдын Хөдөлмөрийн гэрээ, Цалингийн тооцооны хүснэгтийг хэрэгт өгсөн /2-р хх, 45-79, 84-182/, харин хариуцагч талаас нягтлан бодогч нь аль алба хэлтэст харьяалагдаж байгаагаасаа хамаарч ялгаатай цалин хөлс авдаг гэж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1.-т цалин хөлсний хэмжээг адил байх зарчмыг баримталж тогтоох, Хөдөлмөрийн дотоод журмын 9-д цалинг гүйцэтгэх захирал тогтооно гэх боловч энэ талаар баримт ирээгүй, хэрэгт нотлох баримтаар цалин хөлс тогтоосон талаарх баримтыг гаргуулах хүсэлтийг зохигч гаргаагүй, шүүх цалин хөлсийг тогтоосон нь хууль, дүрэм журамд нийцсэн эсэх маргааныг шийдвэрлээгүй тул цалинг ялгамжтай тогтоосон эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд хэрэгт авагдсан баримт болох тушаал, хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр цалин хөлсний маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Д.Г-ийг тушаал бууруулан няравын ажилд томилохдоо 1,480,000 төгрөгөөр цалинг нь тогтоосон байгаа нь нягтлан бодогчийн цалин болох 1,300,000 төгрөгөөс их байх тул үндэслэлгүйгээр албан тушаал буурсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүүг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл албан тушаал буурсны улмаас хариуцагчаас гаргуулах цалин хөлсний зөрүү гарахгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Цалин хөлсний зөрүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул зөрүү цалингийн хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага мөн үндэслэлгүй байна.
4.8. өдрөөс өдрийг хүртэл дутуу олгогдсон цалин 2,400,000 төгрөг, оны 3, 4 дүгээр улирлын цалингийн урамшуулал 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагын тухайд:
Д.Г-ийг нягтлан бодогчийн ажилд томилсон өдрийн дугаартай тушаал, өдрийн дугаартай Хөдөлмөрийн гэрээнд цалин 1,300,000 төгрөг гэж, мөн цалингийн картад Үндсэн цалин 1,300,000 төгрөг гэсэн байгаа зэргээс үзэхэд түүнийг 1,500,000 төгрөгийн цалинтай, дутуу цалин олгогдсон гэж үзэх үндэслэлгүй байх тул дутуу олгогдсон цалин 2,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Мөн дугаар сард 754,000 төгрөгийн урамшуулалт цалин, дугаар сард 859,340 төгрөгийн урамшуулалт цалин авсан байх тул оны 3, 4 дүгээр улирлын цалингийн урамшуулал 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. /1-р хх54, 2-р хх 44/
Иймд ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.Г-ийг нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, харин үндэслэлгүйгээр албан тушаал буурсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүүг гаргуулах, зөрүү цалингийн хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өдрийг хүртэл дутуу олгогдсон цалин 2,400,000 төгрөг, оны 3, 4 дүгээр улирлын цалингийн урамшуулал 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн ба харин хариуцагчаас ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлагад ногдох тэмдэгитйн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Д.Гийг ТТТ ХХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр албан тушаал буурсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүүг гаргуулах, зөрүү цалингийн хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах, өдрөөс өдрийг хүртэл дутуу олгогдсон цалин 2,400,000 төгрөг, оны 3, 4 дүгээр улирлын цалингийн урамшуулал 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ТТТ ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ