| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/0054/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/00054 |
| Огноо | 2025-08-12 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/00054
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх
хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй
хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан Ховд аймгийн Булган
сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар
зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.*******-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан
хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ******* оны 06 сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* суманд
төрсөн. ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ******* / эхнэр 2
хүүхдийн хамт/ Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хувиараа
хөдөлмөр эрхлэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг
хариуцах чадвартай ******* овогт ******* /РД :/
1.Холбогдсон хэргийн талаар: ******* нь 2025 оны 01 сарын 20-ны өдөр Ховд
аймгийн ******* сумын нутаг гэх нэртэй газраас хохирогч
эзэмшлийн улаан хээр зүсний 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй адуу, хохирогч
эзэмшлийн халтар зүсний, хайчин тамгатай 1.500.000 төгрөгийн
үнэлгээтэй адууг 29-*******6 ХОУ улсын дугаартай хөх өнгийн өөрийн эзэмшлийн портер
машин ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд
дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт
мэдүүлсэн...2025 оны 01 сарын 20-ны өдөр би Ховд аймгийн ******* сумын гэх
газарт аав, ээжийн гэрт хүрээд хоёр адуу өөрийн адуунаас авах гэж ганцаараа очоод
шөнө орой байсан тул андуураад хүний хоёр морь ачаад Ховд аймаг явсан.
Маргааш нь харахад миний морь биш байсан. Тэгээд нутаг усны нэгнээ таньж
мэдэх хүмүүс байна учраа олно гэж бодож байсан. Адуу ачиж авахдаа өөрийн
эзэмшилдээ шилжүүлж аваагүй 29-*******6 ХОУ улсын дугаартай цэнхэр өнгийн портер
машинаараа ачсан. Миний буруу би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарын
хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ..... улаан
хээр зүсний 8 настай имгүй, зөв талын гуяндаа доошоо харуулсан ац тамгатай, дэл сүүл
нь авагдаагүй, хээр морь ******* сумын "" гэх газраас алга болсон. 2025 оны 01
дүгээр сарын 19-ний өдөр хавтгийн нуруунаас ижилтэйгээ хамт ирж байхыг би өөрөө
хараад тоолоод явуулсан. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үзэхэд адуунаас
ганцаараа алга болсон байсан. Адуугаа 2.000.000 төгрөгөөр үнэлж байна..."... Надад
******* сумын иргэн гэдэг хүн хэлээд ******* ******* сумын ийн
цаад эрээн толгой гэдэг газар отроор явж байхад ирж уулзаад уучлаарай би таны морь
хулгайлж аваад аймгийн төв оруулаад нядалсан гэж хэлээд морийг 2.000.000 төгрөгөөр
төлж өгөхөөр надад сая саяар хоёр хувааж хохирол барагдуулж өгсөн. Гомдол санал
нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... Миний адуу жил болгон
Ховд аймгийн ******* сумын нутаг "" гэх газар өвөлжиж хаваржиж байдаг. 2025 оны
01 дүгээр сарын 20-ны өдөр миний адуунаас халтар морь алга болсон байсан. Би 2025
оны 01 дүгээр сарын 27-ны өдөр очиж, 3 хоног алга болсон халтар морио хайгаад явж
байгаад ид байдаг айлуудын дунд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр
******* хөх өнгийн портер машинтай адуу ачиж байсан сураг гарахаар 2025 оны
01 дүгээр сарын 29-ний орой ******* сумын боомын аманд ирж постын эрхлэгч
Эрдэнэтуяа гэх эмэгтэйд хэлж, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны оройн 19 цаг **************
минутын камер шүүлгэж үзэхэд ******* миний эзэмшлийн халтар морь, Үенч
сумын багийн малчин хээр морь хулгайлан авч ирээд *******
сумын постоор гарч явсан байсан.
******* над руу залгаж орж ирээд намайг уучлаарай гээд уучлалт гуйгаад байсан.
Халтар морины үнэ гээд 2.000.000 төгрөг өгье гээд миний 58*******601*******630 тоот данс руу
шилжүүлсэн. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр адуунаас зөв гуяндаа могой
дэгрээ тамгатай 7 настай шаргал гүү алга болсон байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 33-3*******
дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн:... 2025 оны 01
дүгээр сарын 20-ны өдөр 17-19 цагийн орчимд 2 тооны адуу ачсан хөх өнгийн портер
машин ирсэн. Би гарал үүсэлгүй гэж хэлээд гаргаагүй, манай ээлжийн ахлах
Эрдэнэтуяа, бид нартай хэрэлдээд гараад явсан. Нооль гэдэг хочтой ******* гэдэг
залуу байсан, хажуудаа нэг хүнтэй байсан. Им тамга хараагүй, бараан зүсний адуу
байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн *******- *******0 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн :... 2025 оны 01
дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 7 хоногийн дараагаар гэдэг хүн ирж
уулзаад 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн камер шүүлгэмээр байна гэхэд би
тухайн өдрийн хяналтын камерыг өөрийн ашиглаж байгаа гар утаснаас шүүж өгөхөд
миний адуу мөн байна гэж хэлээд миний утаснаас давхар бичиж аваад явсан.
******* гэдэг залуу хажууд Жиртагаa гэдэг хүнтэй ирсэн. Хөх өнгийн портер
машинтай бараан зүстэй 2 тооны адуу ачиж ирсэн. Тээврийн хэрэгслийн дугаар
мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн *******2-************** дүгээр хуудас /
Damno ХХК-ны 2025 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн №ХВЦ25-95 дугаартай "8
настай эр адуу 1.500.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, 2025 оны 06
дугаар сарын 17-ны өдрийн №ХВЦ25-15******* дугаартай "13 настай эр адуу 1.500.000
төгрөгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, /хх-ийн *******9-52 дугаар хуудас /
Damno ХХК-ны 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №ХВЦ25-157 дугаартай
"Hyundai Porter" 2.612.5000 төгрөгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн
130-135 дугаар хуудас /
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22- 25 дугаар
хуудас/,
Хохирогч хаан банкны 58*******601*******630 дугаартай дансанд 2025 оны 01
дүгээр сарын 30-ны өдөр 58*******608*******212 дугаарын данснаас nooli /нооль утгаар 2.000.000
төгрөгийн орлого орсон талаарх дансны хуулга, /хх-ийн 10 дугаар хуудас/
Хохирогч хаан банкны 58572311*******2 дугаарын дансанд 2025 оны 02
дугаар сарын 13-ны өдөр 58*******6151871 дугаарын данснаас морины үнэ утгаар 1.000.000
төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 58*******608*******212 дугаарын данснаас адууны
үлдэгдэл үнэ утгаар 1.000.000 төгрөгийн орлого орсон талаарх дансны хуулга /хх-ийн
12-13 дугаар хуудас/
*******ын ХААН банкны дансны хуулга /хх-ийн 91-113 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-ийн76, 78- 82,8*******-85,
87-11*******, 116 дугаар хуудас /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд
заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны
явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр
баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж
прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар
дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 сарын
20-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг гэх нэртэй газраас хохирогч
эзэмшлийн улаан хээр зүсний 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй адуу,
хохирогч эзэмшлийн халтар зүсний, хайчин тамгатай 1.500.000
төгрөгийн үнэлгээтэй адууг 29-*******6 ХОУ улсын дугаартай хөх өнгийн өөрийн эзэмшлийн
портер машин ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтууд
болон шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт
мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Энхзаяа, П.Эрдэнэтуяа нарын гэрчээр мэдүүлсэн
мэдүүлэг,болон хохирогч Х.Насанбек, нарын хохирогчоор мэдүүлсэн
мэдүүлэг шинжээчийн дүгнэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар
нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2
дахь хэсгийн 2.1, 2.*******-д зааснаар олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутайд тооцов.
Шүүгдэгч *******ын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм
буруугийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий,
хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж
үзнэ.
Шүүгдэгч *******ын хулгайлах гэмт хэргийн үйлдэл нь хохирогч Х.Насанбек,
нарын малыг хулгайлж өөрийн болгон иргэдийн хуулиар хамгаалагдсан
өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч тээврийн хэрэгслийн үнэ 2.612.500 төгрөгийг
гаргуулах тухай санал дүгнэлт гаргаж байгаа нь шүүгдэгч *******ын тээврийн
хэрэгсэл ашиглан олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт хамааралтай, яллах дүгнэлт
болон хэрэгт авагдсан баримтуудаар машин механизм ашигласан үйлдэл тогтоогдсон
гэж үзнэ.
Хохирогч Х.Насанбаяр, нарт тус бүр 2.000.000 төгрөг нийт
*******.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол
төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн
эсэхийг шалгах хуудас”-аар, нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх
насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн
ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн
лавлагаагаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэм буруугийн үйлдэлд шүүхээс дүгнэлт
хийж эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл
байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан
хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх
нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж
үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчмыг
баримтлан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын
яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.*******-д
зааснаар яллаж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн үйлдлээ хүлээн
зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн,
гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн
төлсөн зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт нь
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар
тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол оногдуулах ял
шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна гэх хуулийн заалттай нийцэж байх тул хэрэглэх
боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх
хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх
нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
шүүгдэгчийн хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм
буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд
тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т
заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхээр
шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр
тогтоож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй
байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон DVD- 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсарган
хадгалахаар шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн
өмчлөгч нь өөр өмчлөгч байх тул тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ 2.612.500
төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.*******, 36.6, 36.7
дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.*******-д зааснаар олон тооны мал хулгайлах гэмт
хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д
заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь
хэсгийн 2.1, 2.*******-д зааснаар шүүгдэгч *******ыг 1 /Нэг/ жилийн хугацаагаар хорих
ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч *******т оногдуулсан 1 /Нэг/ жилийн хугацаатай хорих ялыг Ховд аймаг
шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих *******57 дугаар нээлттэй хорих байгууллагад
эдлүүлсүгэй.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******
нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD- 1 ширхгийг
хавтаст хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Шүүгдэгч *******аас 29-*******6 ХОУ тээврийн хэрэгслийн үнэ 2.612.500
төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй..
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,
тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө
гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны
прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ
Ц.ЭНХЖАРГАЛ