| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 188/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2306 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2306
2025 10 06 2025/ШЦТ/2306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг,
улсын яллагч Н.Анхбаяр /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,
иргэдийн төлөөлөгч Л.Байгальмаа
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /ҮД:0090/
шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч Г.Нямхүү /ҮД:0852/, Б.Дашдорж /ҮД:0746/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт З-ийн О-т холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, тогооч ажилтай, ам бүл ** ** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй,
** овогт З-ийн О**************(РД:******************).
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч З.О нь “…** оны ** дугаар сарын **-аас **-нд шилжих шөнө ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоотод иргэн Н.Н-ын цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З.О нь “…** оны ** дугаар сарын **-аас **-нд шилжих шөнө ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоотод иргэн Н.Н-ын цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.О-ийн өгсөн “...юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-ын өгсөн “...гомдолтой байна…” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 000000000000000 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл ( 1 хх-ийн 4-19-р тал )
Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Л-ын...”манай аав ** онд төрсөн бөгөөд айлын хоёр дахь хүүхэд байгаа юм. Аав маань ээж болох Д.Б-тэй ** оны ** дүгээр сарын **-ний өдөр гэрлэлтээ батлуулж байсан ба дундаасаа 3 хүүхэдтэй миний бие айлын том хүүхэд байгаа юм...** оны ** дугаар сарын **-ний өдөр ах О ахтай хөдөө яваагүй, стадионд байгаа талаараа хэлсэн байсан. Тэгээд ** оны ** дугаар сарын **-ний өглөө О ахын гэрт байж байтал аавын дүү О рүү цагдаагаас залгаж нас барсан талаар нь хэлсэн байсан, тэгээд бид нар ирж байгаа юм. Намайг бага байхад бол нэлээн их уудаг байсан харин сүүлийн хоёр гурван жилд бол багассан.... гэсэн мэдүүлэг, ( 1 хх-ийн 37-38-р тал)
Гэрч Б.Т-ийн..."** оны ** дугаар сарын **-ны ** цаг ** минутад Солонгос улсаас Монгол улсаас ирсэн бөгөөд манай эхнэр намайг тосоод улмаар ** дүүрэгт байрлах гэртээ амарч байгаад үдийн ** цагийн орчим ээж дээрээ буюу ** дүүргийн ** тоотод ирсэн. Ирэхэд манай ээж О хамтран амьдрагч нь болох Н тэгээд ээжийн төрсөн эгч Г нар байсан бөгөөд бид нар хонины хорхог хийж идсэн. Тэгээд би ** цаг өнгөрч байхад эхнэр хүүхдийнхээ хамтаар гэрлүүтээ явсан бөгөөд ахындаа очиж амарсан. Тэгтэл шөнө ** цагийн орчимд манай төрсөн ээж над руу ********** дугаараас хэд хэдэн удаа залгасан гэтэл үүрээр ** цагийн үед Г эгчийн охин Х над руу залгаж, цагдаагийн хэлтэс дээр бөөн юм болж байна хурдан очоорой гэж хэлсэн. Цагдаагийн гадаа ирэхэд Г эгч байсан бөгөөд ээж нь хүн алчихлаа гээд орилоод байсан талаар надад хэлсэн.... гэсэн мэдүүлэг, (1 хх-ийн 46-47-р тал)
** оны ** дугаар сарын **-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн **** дугаартай ..."амь хохирогч Н.Н-ын цогцост цээжний зүүн талд 3-4 дүгээр хавирганы завсраар өвчүүний зүүн хажуугийн шугамаар урдаас арагш, зүүнээс баруун, дороос дээш хагас ташуу чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолон зүрхний баруун ховдлын хөндийг нэвт хатгасан шарх, зүрх чихэгдэлд, үнхэлцгийн хөндийн цусан бүлэн 180 грамм, цээж хэвлийн хатгагдсан шарх, баруун далны зулгаралт, цээж зүүн бугалга, тохойн цус хуралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо... цээжний зүүн талд 3-4 дүгээр хавирганы завсраар өвчүүний зүүн хажуугийн шугамаар урдаас арагш, зүүнээс баруун доороос дээш, хагас ташуу чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолон зүрхний баруун ховдлын хөндийг нэвт хатгасан шарх, зүрх чихэлдэлд, үнхэлцэгийн хөндий цусан бүлэн 180 грамм, цээж, хэвлийн хатгагдсан шарх нь ажлын хэсэг нь 12 см доошгүй урттай, 1.6 см өргөн, 0.6 см доошгүй өргөнтэй, ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар, цээж, баруун далны зулгаралт, цээж, зүүн бугалга, тохойн цус хуралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлээр цохих үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ.. талийгаач нь цээжний зүүн талаар цээжний хөндий рүү нэвтэрч, үхэлцэг цоолон зүрхний баруун ховдлын хөндийг нэвт хатгагдсан шархны улмаас үхэлцэгийн хөндийн цус хуралдаж, зүрх чихэлдэж нас баржээ.... дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4-1-13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт, ( 1 хх-ийн 239-243-р тал)
Шүүх сэтгэц, эмгэг судлалын... 769 дугаартай... "З.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 3.О нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. 3.О нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. О нь согтолтын байдалтай байсан тул сэтгэл санаа хүчтэй цочрон давчигдсан эсэхийг үнэлэх боломжгүй байна.. 3.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна"....гэх дүгнэлт, ( 1 хх-ийн 232-234-р тал)
Шинжээч Н.Э-ийн..."1.5 промилли, -2.5 промилли цусанд илэрч илэрч байвал дунд зэргийн согтолтод орно. Харилцан адилгүй хүн, хүнээсээ шалтгаална мэдэх боломжгүй”...гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З.О нь “…** оны ** дугаар сарын **-аас **-нд шилжих шөнө ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоотод иргэн Н.Н-ын цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл ( 1 хх-ийн 4-19-р тал), хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Л-ын “…**** оноос хойш О-тэй хамт амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг, ( 1 хх-ийн 37-38-р тал), гэрч Б.Т-ийн “...манай ээж О хамтран амьдрагч болох Н...нар байсан...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 46-47-р тал), **** оны ** дугаар сарын **-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2487 дугаартай дүгнэлт(1 хх-ийн 239-243-р тал), Шүүх сэтгэц, эмгэг судлалын 769 дугаартай дүгнэлт (хх-ийн 232-234-р тал), Шинжээч Н. Э-ийн мэдүүлэг, гэрч З.Г-ийн “...манай дүү би хүн алчихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /1хх-40 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох гэрч З.Э-ийн “...манай эгч Г-ийн хашаанд буусан тэрнээс хойш тэнд амьдардаг болсон. Н эхнэр хүүхэдтэй байсан, Эхнэр хүүхдээсээ салаад манай дүүтэй хамт амьдрах болсон...” гэх мэдүүлэг /1хх-49 тал/, шүүгдэгчийн хүү болох гэрч Б.Ө-ийн “... Н **** оны ** билүү ** сард ээжийг зодсон байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан.... дараа нь **** оны ** сард дахин зодож ээжийг би цагдаа дээрээс очиж авч байсан...хэд хэдэн удаа зодсон бие хаа нь хөх няц болсон байхыг харж байсан...” гэх мэдүүлэг /1хх-51-52 тал/ зэргээр шүүгдэгч З.О амь хохирогч Т.Н нар нь гэр бүлийн хамаарал бүхий хамтын амьдралтай этгээдүүд болох нь тогтоогдох тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 769 /1хх-ийн 232-234 дүгээр тал/ авагдсан байх ба дүгнэлтээр шүүгдэгчийг “З.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 3.О нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. 3.О нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. О нь согтолтын байдалтай байсан тул сэтгэл санаа хүчтэй цочрон давчигдсан эсэхийг үнэлэх боломжгүй байна.. 3.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна" гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.
Иймд шүүгдэгч З.О нь “…** оны ** дугаар сарын **-аас **-нд шилжих шөнө ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоотод иргэн Н.Н-ын цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” болох нь нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас иргэн Т.Н-ийн амь нас хохирсон үйл баримт нь хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч З.О-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байхыг шаардана.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.О нь “...юу болсныг санахгүй байна...” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх болон цагаатгах байр суурьтайгаар оролцов.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримт болох ** оны ** дугаар сарын **-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2487 дугаартай дүгнэлтэд "амь хохирогч Н.Н-ын цогцост цээжний зүүн талд 3-4 дүгээр хавирганы завсраар өвчүүний зүүн хажуугийн шугамаар урдаас арагш, зүүнээс баруун, дороос дээш хагас ташуу чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолон зүрхний баруун ховдлын хөндийг нэвт хатгасан шарх…” гэж нийт гурван удаагийн гурван өөр чиглэлийн хатгалт амь хохирогчийн биед нэвтэрсэн байхыг дурдсан байх ба шүүгдэгчийн энэ үйлдлийг санамсаргүй үйлдэл гэж дүгнэх, мөн аргагүй хамгаалалт, амь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэж дүгнэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, шүүгдэгч нь амь хохирогчийн биед гурван удаагийн давтамжтайгаар өөр өөр чиглэлд хутгаар хатгасан буюу хутгалсан нөхцөл байдал нь тэрээр уг үйлдлийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй гэж дүгнэхээр байна.
Түүнчлэн, шүүгдэгч нь хэрэг учрал болох өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон энэ нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчигдсан эсэхийг үнэлэх боломжийг хаасан талаар Шүүх сэтгэц, эмгэг судлалын 769 дугаартай дүгнэлтэд дурдагдсан болохыг мөн тэмдэглэж байна.
Мөн, хавтаст хэрэгт амь хохирогчийн биед халдсаны улмаас шүүгдэгч өөрийн амь насаа хамгаалахын тулд аргагүй хамгаалалтын хариу үйлдэл үзүүлсэн, урт хугацааны сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийллийн улмаас тухайн цаг мөчид шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон хэрэгт авагдсан баримтуудаар амь хохирогчийн зүгээс шүүгдэгчид гэр бүлийн хүчирхийллийн тодорхой хэмжээнд үйлдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэрэг учрал болох өдөр шүүгдэгчийн биед гэмтэл тогтоогдсон нөхцөл байдал /1хх-20-24/, амбултороор үйлчлүүлэгчдийн карт /1хх-35 тал/, гэрч Б.Ө-ийн мэдүүлэг, АСАП сангийн лавлагаа /2хх-13 тал/зэргээр тогтоогдох хэдий ч энэ нь шүүгдэгчийн хүнийг алсан үйлдлийг зөвтгөх нөхцөл байдал биш юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт үйлдлийг хийгээгүй гэх тайлбар үндэслэлгүй байх ба шүүх Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан энэ зохицуулалтыг шууд агуулгаар хэрэглэж хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийг цагаатгах, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай санал дүгнэлт няцаагдсан, шүүгдэгчийг цагаатгах эсхүл сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болон эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх дүгнэлтийг гаргасан болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 28.134.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 21.634.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэгдүгээр хавтаст хэргийн 184-187 талд авагдсан баримтууд нь хууль ёсны шаардлага хангасан санхүүгийн анхан шатны баримтууд байх тул бүхэлд нь хангаж харин гуравдугаар хавтаст хэргийн 22-29 дүгээр талд авагдсан зарлагын баримтууд нь нэмүү өртгийн зардал шингээсэн баримтууд биш, уг баримтууд нь зарлага гаргагч байгууллагын санхүүгийн анхан шатны орлого зарлагын мэдээллийг агуулсан дүнгээр тодорхойлогдохгүй байх тул уг 21.634.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох 99.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь холбогдох хууль журамд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг Аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж журамласан байх тул амь хохирогчийн төрсөн охин болон хууль ёсны төлөөлөгч Н.Л-д сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгож шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд хууль ёсны төлөөлөгч Н.Л-ын сэтгэцэд учирсан гэмтлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон хэдий ч хүний амь нас, амьд явах эрхийн үнэлэмжийг Монгол Улсын Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч З.О нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч З.О-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д зааснаар 15 /арван тав/ жилийн хорих ялыг оногдуулж, түүний эдлэх ялыг шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн бусад нөхцөл байдалд дүгнэлт хийж нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шүүхээс шийдвэрлэлээ.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан арван долоон жилийн хорих ял оногдуулах уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь ялыг хөнгөрүүлэх саналыг тус тус гаргасан болохыг дурдаж байна.
Шүүгдэгч З.О нь ** оны ** дугаар сарын **-ны өдрөөс ** оны ** сарын **-ны өдөр хүртэл ** хоног, ** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ** хоног цагдан хоригдсон энэ хэрэгт нийт 333 /гурван зуун гучин гурав/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т заасан
эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал
тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан 1 ширхэг хар утгыг өмнөх шийтгэх тогтоолоор устгасан болохыг дурдаж байна.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 333 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, З.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт З-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.От оногдуулсан 15/арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-ийн цагдан хоригдсон нийт 333 /гурван зуун гучин гурав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч З.О-ийн хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 21.634.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч З.О-ээс оршуулгын зардал болох 6.500.000 /зургаан сая таван зуун мянга / төгрөгийг, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99.000.000 /ерэн есөн сая төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг өмнөх шийтгэх тогтоолоор устгасан болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЗОЛБОО