Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/03412

 

 

 

 

 

 

                                2023       07          07

                   101/ШШ2023/03412

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Г” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Бт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  К,

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч П.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар . сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/0,,,, дугаар шийдвэрээр “А” ХХК-с 695,528,949 төгрөгийг гаргуулж, “К” ХХК-д олгохоор шийдвэрлэж, гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б гүйцэтгэж байгаа билээ. Албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох “Г” ХХК-ийн өмчлөлийн ,,, байрлах 6,000 м.кв талбайтай ,,, нэгж талбарын дугаартай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай ,,, тоот агуулахын зориулалттай 473 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай ,,, тоот агуулахын зориулалттай 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураан авсан байх бөгөөд уг тогтоолыг манай “Г” ХХК-д огт мэдэгдэж, гардуулаагүй болно. Улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад “А” ХХК-ийн өр төлбөрт барьцаалагдсан манай “Г” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн саналыг аваагүй атлаа “Ф” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлүүлсэн 1023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/725 дугаар мэдэгдлийг ч бидэнд огт мэдэгдэж, гардуулаагүй болно. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б нь манай “Г” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэх ажиллагаа явагдаж байгаа талаар, хөрөнгүүдийг хэрхэн үнэлсэн талаарх мэдэгдлийг огт гардуулаагүй бөгөөд бид энэ талаар “Ө”-ы 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ,,,, дугаарт манай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт дуудлага худалдаанд оруулахаар зар тавьсан байсныг олж харсан. Улмаар энэ талаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдоход 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/725 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 34-ний өдрийн 4/04 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2023 оны 04 сүгээр сарын 07-ны өдрийн 3/1210 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тогтоолуудыг манай “Г”-ХК-д хаяглан үйлдсэн боловч эрх ашиг нь хөндөгдөх манай компанид эдгээр мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон хугацаанд огт мэдэгдэж, танилцуулаагүй болохоо зөвшөөрч, биднийг ийнхүү шаардлага тавьсны дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус байгууллагын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/04 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1210 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тогтоолуудыг баталгаат шуудангаар хүргүүлснийг хүлээн авсан болно. Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б газрын дараах байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаанаас шалтгаалж манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бидэнд мэдэгдэлгүйгээр үнэлээд зогсохгүй дуудлага худалдаанд оруулах хүртэл ажиллагаа явагдсан байгаа нь “Г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироох үр дагаварт хүргээд байна. Тодруулбал:

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн. Барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө." гэж, мөн зүйлийн 55.2-д “дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1,1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ”. гэж, 55 дугаар зүйлийн 55.3-д “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө.” гэж тус тус заасны дагуу хуулийн хүрээнд ажиллагаа явуулаагүй, уг заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн “Ф” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар манай “Г” ХХК-ийн эзэмшлийн ,,, байрлах 6,000 м.кв талбайтай ,,, нэгж талбарын дугаартай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай ,,, тоот агуулахын зориулалттай 473 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай ,,, тоот агуулахын зориулалттай 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 3,265,260,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд энэ нь компанийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэгүйдүүлж байна. Учир нь шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шударга байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчмыг баримтлан ажиллах ёстой ба хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т “хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт”, мөн зүйлийн 8.3.9-д “хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл; 3.3.10-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал”, мөн зүйлийн 8.3.11-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ” гэсэн шаардлагад нийцсэн байх шаардлагыг хуульчлан тогтоосон атал эдгээр шаардлагыг хангахгүй, зах зээлийн харьцуулсан судалгаа ч хийхгүйгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг шууд өөрсдийн үзэмжээр, хэт доогуур үнэлснийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрх үнэлгээг үндэслэн Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “дуудлага худалдаагаар худалдах ул хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.” гэж заасны дагуу 3,265,260,000 төгрөгийн 70 хувиар буюу 2,285,682,000 төгрөгөөр тооцож анхны дуудлага худалдааг зарлан, компанийн өмч хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулснаар тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тохиолдолд дахин дуудлага худалдаа явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасны дагуу “Г” ХХК-ийн 6000 м.кв газар, газар дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгө нь 1,632,630,000 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас илтэд доогуур үнээр, бусдын өр төлбөрийг төлөхөд зориулагдан худалдагдахад хүрлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т “Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй.” гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б, тус байгууллагын шийдвэр гүйцэтгэгчийн үйлдэл нь “Г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шууд шүүхэд хандах эрхийнхээ хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд манай “Г” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

1а. БТБГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэх гаргасан. Шүүхийн шийдвэрээр А ХХК-с төлбөр гаргуулж банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нэхэмжлэгчийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан аваад үнэлгээ хийлгэсэн. Ингэхдээ гуравдагчаар ажиллагаанд оролцуулаагүй. Хуулийн 55.1-д зааснаар үнийн санал аваагүй. Зөвхөн төлөгч, авагч талаас үнийн санал авсан. Дараа нь үнийн санал мэдэгдэхдээ мөн адил өмчлөгчид мэдэгдээгүй. Ингээд анхны дуудлага худалдааны дараа ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг түдгэлзүүлсэн. Түүнчлэн үнэлгээ нь хүчин төгөлдөр болж чадаагүй. Үнийн дүн нь зөрүүтэй байдаг. Үл хөдлөхийг нэхэмжлэгчийнх гээд газрыг Анх гэсэн байдаг. Хэрэгт байгаа баримтаар газар нь Гын эзэмшилд шилжсэн байдаг. Үнэлгээний тайлангаас үзэхэд 12 дугаар талд газрын зах зээлийн үнэлгээг 2 тэр бум гэсэн байдаг. Үл хөдлөхийг 738 болон 880 сая гэж үнэлсэн. Гэтэл үнэлгээний дүгнэлт болох 23 талд дээр газрыг 1,7 тэр бум гэсэн байдаг. Харин үл хөдлөхийн үнийг өмнөхөөрөө бичсэн. Газрыг эхлээд 2 тэр бумаар үнэлсэн боловч огт байхгүй 1,7 тэр бум гэсэн дүн тавигдсан байдаг. Гуравдагчийн төлөөлөгчийн болон хариуцагчийн тайлбартаа танилцлаа. Гуравдагчийн төлөөлөгч нь үнэлгээний тайлантай танилцаагүй байна. Энд мөнгөн дүн илт зөрүүтэй байдаг. Шийдвэр гүйцэтгээх ажиллагааг явуулахдаа хуулийн 14-т зааснаар оролцуулах ажиллагааг хийгээгүй. Шуудангаар мэдэгдэл явуулсан гэсэн боловч хүлээн авсан баримтгүй. Энэ талаар шуудан буцаагдсан баримт хэрэгт байдаг. Мессежээр харьцаад байсан гэдэг боловч захирал Насанбатын гэрийн хаягаар мэдэгдэл явуулсан баримтгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эрэн сурвалжлах эрхтэй боловч энэ талаар ажиллагаа хийгдээгүй. Төлбөр төлөгчийн орон байранд нэвтрэх эрхтэй боловч энэ талаар ажиллагаа хийгээгүй. Өмчлөл, эзэмшил шилжсэн гэж байна энэ талаар шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө ажиллагаа хийх ёстой. Хэрэгт эрх түдгэлзүүлсэн талаарх баримт байхгүй. 2022.12 сард ариунсанаагийн эрхийг хүчингүй болгоод нэх-д эрх олгосон. Шийдвэр гүйцэтгэх байгууллага ажлаа хийгээгүй байна. Харуул нь компанийг төлөөлөхгүй тул мэдэгдлийг авах эрхгүй. Мэдэгдэл үлдээсэн гэдэг нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэлийн хуулийн 14-т энэ талаар заасан байдаг. Хувьцаа эзэмшигчид мэдэгдсэн гэх боловч энэ нь гүйцэтгэх удирдлага байхгүй. Түүнийг эрэн сурвалжилсан баримтгүй. Үнэлгээг 3 өдрийн дотор мэдэгдээгүй. Үнэлгээний тайлан хууль бус, буруу гарсан гэв.

 

2.         Хариуцагч Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын өдрийн ,,,, дүгээр шүүгчийн захирамжаар “А” ХХКомпаниас 695.528.949 төгрөгийг гаргуулж “К” ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн , ,, байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,,, ,,, дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ,,, тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлж барагдуулаагүй тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө хураах ,,, тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр “Ф ХХКомпанийг томилон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 3,265,260,000.0 төгрөгөөр үнэлснийг талуудад хуулийн хугацаанд 3/725 албан бичгээр мэдэгдсэн. Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг талуудад мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэгч Г ХХКомпанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш төлбөр барагдуулахаар ажиллаж байна. Энэ үед 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөл, эзэмшлийн маргаан үүсэж нэхэмжлэгч талд шийдвэр гарсан. Гэхдээ барьцааны эрхэд нөлөөлөхгүй гэсэн тул бид төлбөр барагдуулахаар удаа дараа уулзаж байсан. 2022 оны 3 сараас эхлээд нэхэмжлэгч нь эд хөрөнгөө авна гээд төлбөрөө төлж эхэлсэн. Нийт 142 сая төгрөг төлсөн байдаг. Гэтэл Г компани олдохоо больсон. Ингээд бүртгэлийн сайтаас харж байсан. Гэтэл албан ёсны хаяг нь Багахангай дүүрэгт гэхээр нь очиж уулзахад айл байсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлээд явж, утсаар ярихад хаяа л утсаа авдаг. Хаягаар очиход харуул байдаг бөгөөд удирдлага хаана байгааг мэдэхгүй гэсэн тул битүүмжлэх, хураах мэдэгдлийг үлдээж байсан юм. Тогтоолуудыг бүртгэлтэй болон захирлын хаягаар явуулсан. Нэхэмжлэгч нь ямар нэг байдлаар холбогдохгүй, төлбөр төлөхгүй болсон. Ингээд бүртгэлээс үзэхэд шийдвэр гүйцэтгэлээс захиран зарцуулах эрх битүүмжилсэн байхад өмчлөх, эзэмших эрх шилжсэн байсан. Энэ талаараа шийдвэр гүйцэтгэл болон төлбөр авагчид мэдээгүй тул А компанийн нэр дээр гэж үзээд ажиллагаа хийгдсэн. Иргэний хуулиар барьцааны зүйлийн өмчлөгч солигдох нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад саад болохгүй. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгч томилдоггүй. Захирлууд нь мэдэхгүй гэдэг. Иймд үнэлгээ нь зохих ёсоор хийгдсэн, мэдэгдэхээр бүхий л ажиллагааг хийсэн юм. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс хадгаламж эзэмшигчийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлбөр төлөгч нь зөвхөн эрхтэй биш бас үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч нь та нар олохгүй яасан юм, мэдэгдэл өгөөгүй гэж байна. Улсын бүртгэлээс лавлагаа авахаар Багахангайд л гардаг. Компанийн хөрөнгийг сахиж хамгаалж байгаа хүнд мэдэгдэл өгсөн. Хувьцаа эзэмшигчтэй утсаар ярихад нэг хөрөнгө зарах гэж байна тэгээд төлнө гэдэг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилдоггүй. Харуул нь удирдлага мэдэгдэл битгий аваарай гэсэн гэдэг гэв.

 

4.         Хэргийн оролцогчдоос дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

4а. Нэхэмжлэгчээс Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/725 дугаар албан тоотын хуулбар /хх6/, анхны албадан дуулга худалдаа явуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 4/04 дүгээр тогтоолын хуулбар /хх7/, Б газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1210 дугаар албан тоотын хуулбар /хх8/, үнэлгээний тайлангийн хуулбар /хх9-39/, хоёр дахь албадан дуулга худалдаа явуулах тухай 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/02 дугаар тогтоолын хуулбар /хх57/, Б газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 3/1622 дугаар албан тоотын хуулбар /хх57/,

4б. Хариуцагчаас 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх66/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 26123 дугаар захирамжийн хуулбар /хх67/, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0,,,, дүгээр захирамжийн хуулбар /хх68-70/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16261405 дугаар тогтоолын хуулбар /хх71/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 2-123/10769 дугаар албан тоотын хуулбар /хх72/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1826 дугаар албан тоотын хуулбар /хх73/, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх74/, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх75/, мөн өдрийн зарлан дуудах мэдэгдлийн хуулбар /хх76/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ,,, дугаар тогтоолын хуулбар /хх77/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх78/, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх79/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/3817 дугаар албан тоотын хуулбар /хх80/, эд хөрөнгө хураах тухай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ,,, дугаар тогтоолын хуулбар /хх81/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх82-83/, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх84/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ,,, дугаар албан тоотын хуулбар /хх85/, 3/276 дугаар албан тоотын хуулбар /хх86/, “А” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/23 дугаар албан тоотын хуулбар /хх87/, “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 92 дугаар албан тоотын хуулбар /хх88/, шинжээч томилох тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн ½ дугаар тогтоолын хуулбар /хх89/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх90/, мөн өдрийн шинжээчид хууль сануулсан баримтын хуулбар /хх91, 92/, шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх93-123/, 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн үнэлгээний тайлан хүлээлцсэн актын хуулбар /хх124/, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх125/, 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх126/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/725 дугаар албан тоотын хуулбар /хх128, 129/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх130/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн саналын хуулбар /хх131/, анхны албадан дуулга худалдаа явуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 4/04 дүгээр тогтоолын хуулбар /хх132/, Б газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1210 дугаар албан тоотын хуулбар /хх133/, сонины хуулбар /хх134/, дуудлага худалдааны дэнчин авсан тухай 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх135/, хоёр дахь албадан дуулга худалдаа явуулах тухай 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/02 дугаар тогтоолын хуулбар /хх136/, Б газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 3/1622 дугаар албан тоотын хуулбар /хх137/, 3/1620 дугаар албан тоотын хуулбар /хх138/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /хх139/, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ,,, дүгээр гэрчилгээний хуулбар /хх140/, сонины хуулбар /хх141/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /хх142, 143/, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №063/7183/ дугаар Ө

4в. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалын хуулбар /хх199/, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дүгээр тушаалын хуулбар /хх200/, мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр тушаалын хуулбар /хх201/, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаалын хуулбар /хх202/, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-268 дугаар тушаалын хуулбар /хх203/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А-269 дүгээр тушаалын хуулбар /хх204/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01462 дугаар шийдвэрийн хуулбар /хх205-209/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1930 дугаар магадлалийн хуулбар /хх210/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 00548 дугаар тогтоолын хуулбар /хх214-217/, “А” ХХК-ийн зээлийн дансны хуулга /хх218-224/, тус компанийн балансын гадуурх дансны хуулга /хх225-226/,

4г. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/538 дугаар захирамж, түүний хавсралтын хуулбар /хх234-235/, кадастрын зургийн хуулбар /хх236/, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх эрхийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /хх237/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01107-2023/00142 дугаар гэрээний хуулбар /хх238-241/, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/1230 дугаар албан тоот /хх243/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “Г” ХХК нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн ,,, байрлах 6,000 м.кв талбайтай, нэгж талбарын ,,, дугаартай газар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ,,,, ,,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, 473 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ,,,,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, 432 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Б нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөнд ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч, авагч нар эд хөрөнгөний үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгож, зохих этгээдүүдэд мэдэгдсэн гэж маргаж байна.

 

4.         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, нэхэмжлэгчид боломжит хэлбэрээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь төлбөрийг төлж байсан боловч төлөлтийг зогсоосны улмаас бүртгэлтэй хаягаар очиход байгаагүй бөгөөд өөрийн хаягийн талаар төлбөр авагчид мэдэгдээгүй. Эд хөрөнгөний үнэлгээ хуульд зааснаар хийгдсэн гэж хариуцагчийг дэмжиж оролцсон.

 

5.         Хариуцагч нь 3 төлөөлөгч томилж, улмаар 1 төлөөлөгч нь үндэслэлгүйгээр хуралдааныг хойшлуулах, харин нөгөө 2 төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд энэ талаар тус шүүхийн шүүгчийн энэ өдрийн 17293 дугаар захирамжид тодорхой тайлбарласан. /хх50, 194/

5а. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 16674 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулахаар шийдвэрлэж, гуравдагч этгээдэд мөн оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

Улмаар хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч нь оролцсон бөгөөд тайлбар, нотлох баримт гаргах хуульд заасан хугацаа шаардлагатай талаар хүсэлт гаргаагүй. Тодруулбал, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэх тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

 

6.         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0,,,, дүгээр захирамжаар нэхэмжлэгч “К” ХХК, хариуцагч “А” ХХК нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх68-70/

Тодруулбал, хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 695,523,949 төгрөгийн тодорхой хуваарийн дагуу буюу 4 хувааж төлөхөөр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт маргаж буй үнэлгээ тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаар шийдвэр гараагүй.

7.         “А” ХХК нь дээрх захирамжийг эс биелүүлсний улмаас тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай 26123 дугаар захирамж гарч, улмаар 12-ны өдөр 02944 дүгээр гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх67, 66/

 

8.         Дээрх гүйцэтгэх баримт бичгийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 16261405 дугаар тогтоол гарч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. /хх71/

 

9.         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01462 дугаар шийдвэрээр “А” ХХК-с энэ хэрэгт  маргаж буй Баянгол дүүргийн ,,,, ,,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, 473 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг гудамжны ,,,,тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, 432 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулж, “Г” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх205-209/

Харин маргаж буй 6,000 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ,,, дугаар магадлалаар шийдвэрийг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ,,, дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх210-217/

9а. Дээрх шийдвэр, магадлал, тогтоолын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн ,,,, дүгээр албан тоотоор Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд маргаж буй эрхийн улсын бүртгэлийн ,,,, ,,, дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. /хх72/

Энэхүү албан тоотын дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1826 дугаар албан тоотоор Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст дээрх эд хөрөнгөд тавьсан хоригийг цуцалж, өмчлөх эрхийг “Г” ХХК-д бүртгэж, Кны барьцаалбарыг бүртгэн, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, гэрчилгээний эх хувийг ирүүлэхийг мэдэгджээ. /хх73/

Үүний дагуу нэхэмжлэгч “Г” ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр маргаж буй эрхийн улсын бүртгэлийн ,,,, ,,, дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд олгогдсон байна. /хх142, 143/

 

10.       Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/538 дугаар захирамжаар маргаж буй Баянгол дүүрэг, ,,,, байрлах 5,995 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг “Г” ХХК-д олгосон болох нь А/538 дугаар захирамжийн, холбогдох кадастрын зургийн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн ,,, дугаар гэрчилгээний тус тусын хуулбараар тогтоогдсон. /хх234, 236, 237/

Энд маргаж буй нэгж талбарын ,,, дугаарт бүртгэлтэй байсан газрын эзэмшигч нь солигдож дахин гэрчилгээ олгогдсоноор нэгж талбарын ,,, дугаартай болсон үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй, өөрөөр хэлбэл эдгээр нь нэг газар мөн эсэх талаар маргаагүй. Түүнчлэн тухайн газар нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд харьяалагдаж байсан бөгөөд одоо 24 дүгээр хороонд харьяалагдаж байгаа болох нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/1230 дугаар албан тоотоор тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

10а. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар эд хөрөнгийн эзэмшигч нь гуравдагч этгээдийн хувьд тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.

 

11.       Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь маргаж буй нэгж талбарын ,,, дугаартай газар, эрхийн улсын бүртгэлийн ,,,, ,,, дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг  2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ,,, дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ,,, дугаар тогтоолоор хураасан байна. /хх77-83/

Эдгээр ажиллагаанд энэ хэргийн нэхэмжлэгч “Г” ХХК-ийн харуул гэх С.Т оролцсон боловч гарын үсэг зурахаас татгалзсан талаар холбогдох тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тухай үед эд хөрөнгийг хариуцан хамгаалж байсан харуул нь С.Т гэгч байсан гэдгийг үгүйсгэж маргаагүй.

Иймд нэхэмжлэгч талын эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг битүүмжлэх болон хураах ажиллагаанд оролцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь тухайн үед үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газарт өмчлөгч, эзэмшигч талаас харуул байсан бөгөөд харин эрх бүхий албан тушаалтан хүрэлцэн ирээгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болохгүй юм.

 

12.       Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээч томилох тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн ½ дугаар тогтоолоор маргаж буй газар, 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Ф” ХХК-г шинжээчээр томилсон байна. /хх89/

Уг тогтоолд эрхийн улсын бүртгэлийн ,,,, ,,, дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Г” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, харин газрыг “А” ХХК-н нэр дээр гэрчилгээтэй гэж дурджээ.

12а. Ийнхүү шинжээч томилохын өмнө төлбөр төлөгч “А” ХХК-с 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, төлбөр авагч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас мөн оны 01 дүгээр сарын 31-ны өдөр үнийн санал ирүүлсэн. /хх87, 88/

Харин тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч “Г” ХХК-д үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэл хүргүүлэх тухай Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ,,, дугаар албан тоот хэрэгт авагдсан. Гэвч уг мэдэгдлийг “Г” ХХК-д хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, ,,, дугаар албан тоотод баталгаат шуудангийн тэмдэг дарагдаагүй байна. /хх85/

Улмаар нэхэмжлэгч нь энэ талаар мэдээгүй гэж маргаж байх бөгөөд хариуцагч нь дээрх мэдэгдлийг хүргүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Мөн нэхэмжлэгчээс маргаж буй эд хөрөнгийн талаар үнийн санал авсан баримт хэрэгт авагдаагүй.

 

13.       Дээрх үйл баримтаас үзэхэд эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээс үнийн санал авалгүйгээр зах зээлийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцэхгүй байна.

13а. Мөн хэдийгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхлэх үед маргаж буй 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь төлбөр төлөгч “А” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байсан боловч ажиллагааны явцад өмчлөгч, эзэмшигч солигдсоныг хариуцагч мэдэж байсан боловч ямар үндэслэлээр эдгээр эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0,,,, дүгээр захирамжаар эдгээр эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байна.

Цаашлаад, эдгээр эд хөрөнгөтэй холбоотойгоор барьцааны эрх үүссэн талаар баримтгүй. Харин хэрэв барьцааны эрх үүссэн бол энэ асуудал нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан журмын дагуу шийдвэрлэгдэх юм.

 

14.       Шинжээч “Ф” ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд маргаж буй газрын зах зээлийн жишиг үнийн тооцооллоор 2,023,581,542 төгрөг гэсэн байх боловч хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 1,718,360,000 төгрөг гэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ нь үндэслэлтэй, тодорхой байх гэж заасантай нийцэхгүй байна. /хх104, 115/

 

15.       Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээс үнийн санал авалгүйгээр шинжээч томилсон, гүйцэтгэх баримт бичигт заагдаагүй бөгөөд төлбөр төлөгч бус этгээдийн эд хөрөнгөд ажиллагаа явуулж, үнэлгээ гаргуулсан, эд хөрөнгийн үнэлгээ нь тодорхой бус эргэлзээтэй болжээ.

 

16.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 1/2 дугаар тогтоолын дагуу “Ф” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан ,,, байрлах 6,000 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж ,,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, 473 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн ,,,,,тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, 432 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.Г