2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2522

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам хөтөлж,

улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

шүүгдэгч/хохирогч С.*******ь, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг,

шүүгдэгч/хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт *******гийн *******ь,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2408000002003 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

     Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа арматурын ажил хийж гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ХМШЗ/48 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 05 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Сартуул овогт *******гийн *******ь (РД:***)

2. Монгол улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа автомашин угаалгын газар ажиллуулдаг гэх, ам бүл ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо ***тоотод оршин суух хаягтай,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 716 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон, Боржигин овогт *******гийн ******* (РД:***)

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.*******ь, Д.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ** дүгээр байрны гадна  харилцан зодолдож, шүүгдэгч С.*******ь нь хохирогч Д.*******ын эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын төвгөрт шарх, баруун сарвуу, зүүн сарвуу, зүүн эрхий хуруу, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, духанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.******* нь хохирогч С.*******ийн эрүүл мэндэд нь “баруун этмойд хөндийг дайрч баруун ухархайн дотор болон доод хана, хоншоорын урд ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны дунд хуруунд хууларсан шарх, зүүн сарвууны долоовор, дунд, чигчий хуруу. баруун сарвуун өнгөц шарх, баруун доод зовхинд зулгаралт, хүзүү, зүүн сарвууны долоовор хуруунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт, тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч С.*******ь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр 12 цаг өнгөрч байхад найзтайгаа гэрээс нь гараад орцны гадаа явж байхад араас дуудахаар нь харахад ******* байсан. Тэр надад “та хоёр юу хийж байгаа юм” гэхээр нь “бид хоёр гараад явж байна” гэж хэлсэн. Тэгтэл Д.******* “та хоёр завтай явж байгаа бол суучих, ганц архи байна, хуваагаад ууя” гэсэн. Тэгээд байрны хажуу талын зогсоол дээр очиж машинаа зогсоогоод уусан. Архинаас хүн тус бүр 1-2 татсан. Бид хоорондоо янз бүрийн юм ярилцаж байхад надаас хар тамхи асуухад нь би боломжгүй гэдгээ хэлсэн. Намайг машинаасаа буугаад гэх дүүтэйгээ гар утсаар ярьж байхад Д.******* миний араас толгойны дагз руу  архины шилээр цохисон. Өмнөх шүүх хурал дээр хагарсан архины шил байхгүй, олдоогүй гэж улсын яллагч хэлж байсан. Тэрний нотолгоо нь миний гарын зүсэгдсэн шарх байгаа. Шарх төдий яриад яваад байгаа боловч энэ шарх дээр оёдол тавьсан. Тухайн үед намайг эрүүлжүүлэх байр руу авч явсан цагдаа нар миний цусыг тогтоож өгөөгүй. Д.*******ыг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан бол намайг эсрэгээр нь 24 цаг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Энэ мэтчилэн миний эрх удаа дараа зөрчигдсөн гэж бодож байна. Удаа дараа худал мэдүүлгээр миний нэр хүнд, цаг хугацаа, эрүүл мэндэд халдаж байна гэж үзэж байна. Би гомдолтой байна гэв.

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр машин дотор бүх зүйл болсон. Сүүлд дотроос шил нь олдсон. С.*******ь машины гадаа болсон гэж худлаа хэлж гүтгээд байгаа. Машин дотор хар тамхи ярихаар нь би уурлаад тэгээд араас найз нь хоолой боохоор нь болиулахад С.*******ь намайг шилээр цохиод гадаа гаргаж ирээд намайг өшиглөөд зугтаасан. Түүнээс С.*******ийн ярьж байгаа шиг ба түүний араас шилээр цохисон зүйл болоогүй гэв.

Хохирогч С.*******ь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хотхоны хяналтын камерын бичлэгийг шалгаад өгөөч гэсэн боловч одоог хүртэл байхгүй байгаа. Танай байрны хяналтын камерын бичлэг ажилладаггүй гэж өөдөөс шууд хэлсэн. Энэ мэтчилэн байхгүй юм шиг байна. ...Миний бие эмчилгээний зардалд гарсан 2.478.600 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгаа 2 дугаар зэрэглэлээр нэхэмжилнэ гэв.

Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нүүрэндээ маш том гэмтэл авчхаад байхад намайг хохиролгүй мэтээр яриад байгаа. Хүний нүүрэнд ийм урт сорви үлдээчхээд хохирогч болоод яваад байж болохгүй. Би эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.293.400 төгрөг, нийт 4.793.400 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хоёр. Эрүүгийн 2408000002003 дугаартай хэргээс:  

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 1-р хавтас 3 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 1 дэх тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 4-6 дахь тал, 2-р хавтас 60-61 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 173 дахь тал/,

Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 167, 170-172 дахь тал/,

Хохирогч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 14-15 дахь тал/, хохирлын баримтууд  /хэргийн 1-р хавтас 158-164 дэх тал/,

Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 18-19 дэх тал/, хохирлын баримтууд  /хэргийн 1-р хавтас 150-153 дахь тал/,

Гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21-22 дахь тал/,

Гэрч О.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 23 дахь тал/,

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 26 дахь тал/,

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28 дахь тал/,

Гэрч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 30 дахь тал/,

Гэрч Э.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 64-65 дахь тал/,

Гэрч О.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 64-65 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 17, 15320 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хэргийн 1-р хавтас 33-35, 40-41 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 310, ЕГ0825/2424, ЕГ0825/2425 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хэргийн 1-р хавтас 207-209 дэх тал, 2-р хавтас 27-29, 33-35 дэх тал/,

Хохирогч Д.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг хохирогч нь хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хэргийн 1-р хавтас 44 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл лавлагаа /хэргийн 1-р хавтас 175, 179 дэх тал/,

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 54-55 дахь тал/

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 64, 66-67 дахь тал/

Шүүгдэгч С.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 99 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 1-р хавтас 116 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 117, 156 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 118, 157 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 119 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хэргийн 1-р хавтас 120 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 200-206 дахь тал/, дансны хуулга /хэргийн 1-р хавтас 233-250 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 68 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 1-р хавтас 93, 129 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 94, 127 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 95 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 96 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 97 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хэргийн 1-р хавтас 98 дахь тал/, дансны хуулга /хэргийн 1-р хавтас 130-149 дэх тал, 2-р хавтас 1-19 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 716 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2-р хавтас 70-73 дахь тал/ зэрэг болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.*******ь, Д.******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч/хохирогч С.*******ь, Д.******* нар нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо *** тус тус оршин суудаг, өөрөөр хэлбэл нэг хотхонд амьдардаг, танилын харилцаатай этгээдүүд байна.

Шүүгдэгч, хохирогч С.*******ь, Д.******* нар нь 2024 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо,** байрны гадна Д.*******ын эзэмшлийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл дотор архи согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар харилцан зодолдож, шүүгдэгч С.*******ь нь хохирогч Д.*******ын биед “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын төвгөрт шарх, баруун сарвуу, зүүн сарвуу, зүүн эрхий хуруу, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.******* нь хохирогч С.*******ийн биед “баруун этмойд хөндийг дайрч баруун ухархайн дотор болон доод хана, хоншоорын урд ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны дунд хуруунд хууларсан шарх, зүүн сарвууны долоовор, дунд, чигчий хуруу. баруун сарвуун өнгөц шарх, баруун доод зовхинд зулгаралт, хүзүү, зүүн сарвууны долоовор хуруунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 1-р хавтас 3 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 1 дэх тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 4-6 дахь тал, 2-р хавтас 60-61 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 173 дахь тал/,

2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бичлэгт үзлэг хийсэн: ...Цагдаагийн энгэрийн камерын бичлэг байх ба уг бичлэг нь нийт 3 минутын бичлэг байв. Уг бичлэгийг уншуулахад 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 01 цаг 50 минут гэсэн он сартай байв. Уг бичлэгийг шөнө хийсэн болохоор дүрс сайн харагдахгүй харанхуй байв. Цагдаагийн дэслэгч ******* нь жижиг суудлын машин дээр очиж жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоход урд талын суудал дээр архины шил байв, мөн суудлын доор шалан дээр пивоны сав байв. Цагдаагийн албан хаагч “хөөе ” гэж дуудаж байв, мөн цагдаагийн хажууд дуудлага өгсөн иргэн хамт байв. Эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч ******* “хацар нь зүсэгдсэн байна, бүрэлдэхүүн дуудахгүй бол болохгүй юм байна” гэж хэлээд алаг машиндаа суугаад утас руу залгасан боловч уг дуудлага нь утсаа авахгүй байхаар нь машинаасаа буугаад *******ын сууж байсан машин дээр очоод “ чамайг хэн гэмтээсэн юм бэ” гээд асуухад “*******ь” гэж хэлээд бичлэг дуусав...гэсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 167 дахь тал/,

2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Бичлэгт үзлэг хийсэн: ...3 хэсэг бичлэг байх ба эхний бичлэг рүү ороход 1 минутын бичлэг байв. Нөгөө хоёр хэсэг рүү ороход зураг байв. Эхний 1 минутын бичлэг рүү ороход ******* машин дотор сууж байх ба уг бичлэгийг жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгон хийж байв. Уг бичлэг дээр жолоочийн урд талын суудал дээр архины шил байв, мөн газар суудлын доор шалан дээр ундааны сав, пивоны сав байлаа. Жолоочийн суудал дээр *******ын нүүр, хувцас, цус болсон байдалтай сууж байх ба ******* намайг *******ь хутга шаасан гэж хэлэв...гэсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 170-172 дахь тал/,

Хохирогч С.*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: Би 2024 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо *** дүгээр байранд байх найз ын гэрт ганц хоёр лаазтай пиво ууж байгаад хамт гарч ирээд гэр лүүгээ явах байр луугаа хамт найзын хамт явж байхад манай байранд оршин суудаг зүс таних ******* машин дотроосоо манай *******иа гээд дуудахаар нь бид хоёр очиход “юу байна” гэхээр нь “ганц хоёр пиво уугаад явж байна” гэхэд ******* “машинд суучхаач, нэг юм уучихъя” гэхээр нь бид хоёр хамт машинд суугаад 0,75 граммын нэг шил архи уусан. Уг архинаас би ганц хоёр татаад сууж байхад ын гар утас дуугараад машинаас буугаад явсан. Тэр хооронд манай найз над руу залгаж видео колл хийгээд ярьсан ба дижи хийх болохоор ******* тэр хоёрыг танилцуулаад “та хоёр хамтран ажиллаж болох юм биш” гээд яриад дууссан. Тэгээд ******* бид хоёр юм яриад сууж байхад ******* намайг “нэг мөс олж чадах уу” гэхээр нь би “чадахгүй, гэр бүл амьдралтай болсон” гэхэд ******* “олж өгч чадахгүй юм бол миний машинаас зайл” гэхээр нь би “ямар муухай юм, суурь дээрээ хувирдаг залуу бэ” гэж хэлээд машинаас буух гэхэд гар утас дуугараад авахад дүү над руу залгасан. Тэгээд би тай утсаар яриад зогсож байхад араас ******* архины шилээр толгой дагз хэсэг рүү цохихоор нь би эргэж хараад “чи яаж байна аа” гэхэд миний нүүр хэсэгт бас архины шилээр цохиход доошоо тонгойгоод гараа толгой дээрээ авахад уг архины шилээрээ алганы арын хэсэгт цохиход шил нь хагарсан. Би хэсэгт манараад сууж байхад ******* миний үснээс зулгаагаад доошоо дарахад би *******ыг зүүн гараараа татахад миний урд унахад нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиод “наад үс тавь” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр салсан. Тэрнээс хойш дахиж зодоон гараагүй. тухайн үед ирээгүй, утсаар яриад явсан байсан. Гэртээ хариад нүүр, гараа угаагаад байж байхад над руу залгаад “машины түлхүүрийг авъя” гэхээр нь гараад машины түлхүүрийг нь өгөөд байрны гадна зогсож байхад цагдаа нар ирсэн байсан. “чамтай зодолдсон залуугийн машин энэ юм биш үү” гэхээр нь би яваад очсон чинь намайг бариад эрүүлжүүлэхэд хийсэн.

...Надад *******тай маргалдах шалтгаан байгаагүй. ******* надаас мөс олж чадах уу гээд асуухаар нь олж чадахгүй, би энэ асуудлаас бол больсон гэхэд чи надад мөс олж өгч чадахгүй юм бол чи надад хэрэггүй гэхээр нь би чи ямар суурь дээрээ хувирдаг залуу бэ гэж хэлээд машинаас буухад араас машинаасаа бууж ирээд намайг зодсон. Өөр маргалдах шалтгаан байгаагүй. Энэ маргаан болсон шалтгааны энэ байх гэж харж байна. ...******* миний дагз хэсэг рүү араас архины шилээр нэг удаа, эргээд харахад баруун нүдний доод хэсэгт нэг удаа, би доошоо тонгойход дээрээс архины шилээр нэг удаа, баруун гарын ар тал руу цохисон ба нийт архины шилээр 3 удаа цохисон.

...Би шүүх эмнэлгийн 17 дугаартай дүгнэлттэй танилцсан уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийн надад ******* архины шилээр толгой нүүр баруун гарт цохиж учруулсан. ...Би *******ын нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй.

...******* манай байрны зүс таних залуу байгаа юм. *******ыг зүс таньдаг болоод 3-4 жил болж байна. Тэр өдөр л анх удаа хамт архи уусан ба хоорондоо анх удаа харилцсан юм. ...Би 2020 онд хар тамхины хэргээр шоронд ороод 2021 онд гарч ирсэн, тэрнээс хойш энэ асуудлаас холдсон. Одоо надад энэ асуудалтай ямар ч холбоо байхгүй. ******* надаас яагаад тэгж асуусан талаар мэдэхгүй байна. Бодвол хүнээс намайг шоронд орж байсан гэж сонссон юм байлгүй дээ. ...Би Гэмтлийн эмнэлэг дээр үзүүлсэн мөн хамраа нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархай хугарсан хагалгаанд орох заалттай гэсэн. Ирэх 7 хоног хагалгаанд орно, мөн 3-6 сарын дараа хамрын хагалгаанд орно. ...Би эмчилгээ хийлгэж байгаа болохоор Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр авч байгаа. ...Би гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 14-15 дахь тал/, хохирлын баримтууд  /хэргийн 1-р хавтас 158-164 дэх тал/,

Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: Би 2024 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед ажлаа дуусаад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо *** дугаар байрны арын ил зогсоол дээр Тоёота Приус-30 маркийн машинтай ирж зогсоод машин дотроо суугаад тамхи татаж байхад манай Буман-Өлзий хороололд байдаг *******ь найзтайгаа хамт ирээд тамхи асуухаар нь “сайн уу, юу байна” гэхэд *******ь “эхнэртэйгээ маргалдаад найзтайгаа ганц нэг пиво уугаад явж байна, хажууд чинь суучих уу” гээд машинд суусан. Би урд өдөр нь хүний өгсөн 0,5 граммтай архийг машиныхаа суудал доор хийсэн байсан бөгөөд тэр архиа гаргаж ирээд *******ь болон *******ийн найз, бид гурав хувааж уугаад ганц нэг татаад юм яриад сууж байхад *******ь урд миний хажууд суучхаад шорон яриад “хар тамхины хэргээр орсон” гээд байхаар нь би *******ьд хандан “чи ямар ядаргаатай п*зда бэ” гэж хэлсэн. Яг маргаан гарах болсон шалтгаан нь *******ь машин дотор сууж байхад нэг хүн *******ь руу залгаад тэр хоёр хоорондоо “05 байна уу” гээд яриад байхаар нь би *******ьд “чи 05 граммын архи ууж байж дахиад архиар яах гээд байгаа юм бэ” гэхэд “үгүй, бид нарын тусдаа хэллэг” гэхээр нь “юу байдаг юм” гэхэд “хар тамхи байгаа юм аа” гэхээр нь “чи наад юмаа ярих гэж байгаа бол буу зайл, 2 п*зда минь машинаас буу” гэж хэлэхэд ард сууж байсан найз нь “энэ ямар омголон зантай п*зда бэ” гээд араас хоолой боосон. *******ь цохих гээд гараа далайхад гарыг бариад хойшоо түлхсэн. Ард сууж байсан залуу хоолойноос боож байгаад тавьсан. Тэгтэл *******ь машины голд байсан архины шилийг аваад миний зүүн талын хацар хэсэгт нэг удаа цохиход хацар язарсан. Хацараас цус гараад дараад сууж байхад *******ь машинаас бууж ирээд намайг татаж буулгаад нүүр хэсэгт 3-4 удаа өшиглөөд зугтаад яваад өгсөн.

*******ьтай хар тамхины хэрэг ярьснаас болж маргалдсан. ...*******ь миний зүүн талын хацар луу архины шилээр 1 удаа цохисон. Мөн машинаас татаж буулгаад толгой руу 3-4 удаа өшиглөсөн. Хамт байсан найз нь араас хоолой боосон. ...Машин дотор *******ь над руу дайраад байхаар нь гарыг түлхээд цохих гэсэн ч цохиж чадаагүй. Араас миний хоолойг найз нь боогоод татаж байсан. ...Би шүүх эмнэлгийн 15320 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дээрх гэмтлийг надад *******ь архи шилээр хацар луу болон хөлөөрөө нүүр хэсэгт 3-4 удаа өшиглөж учруулсан. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, *******ийн биед учирсан гэмтлийн хэн учруулсан талаар мэдэхгүй. Би Гэмтлийн болох хувийн эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн баримт надад байгаа. ...Би ямар нэгэн сэтгэцэд нөлөөлөх бодис хар тамхи хэрэглэж байгаагүй. ...Би хор уршгийн зэрэглэл тогтоох маягтыг хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 18-19 дэх тал/, хохирлын баримтууд  /хэргийн 1-р хавтас 150-153 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15320 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын төвгөрт шарх, баруун сарвуу, зүүн сарвуу, зүүн эрхий хуруу, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйл болон мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн цохих, үрэгдэх, нидрэгдэх үйлдлээр үүсгэгджээ. Дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй гэх /хэргийн 1-р хавтас 33-35 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.*******ийн биед баруун этмойд хөндийг дайрч баруун ухархайн дотор болон доод хана, хоншоорын хөндийн урд ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны дунд хуруунд хууларсан шарх, зүүн сарвууны долоовор, дунд, чигчий хуруу, баруун сарвуун өнгөц шарх, баруун доод зовхинд зулгаралт, хүзүү, зүүн сарвууны долоовор хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хэргийн 1-р хавтас 40-41 дэх тал/,

          Гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай гэрт найзууд ирээд бид нар жаахан пиво уусан. Манай найз явахаар болж машин барих хүн байхгүй болоод манай байранд амьдардаг найз *******ийг дуудаж машиныг нь бариулж явуулсан. Манай гэрт *******ь орж ирээд 3-4 лаазтай пиво ууж дуусаад оройн 23 цаг өнгөрч байхад гэрээс гараад явж байхад хажуугаар нэг Приус-30 маркийн машин өнгөрч зогсоод *******ийг дуудсан. Бид хоёр яваад очиход тэр залуу “хаашаа явах гэж байгаа юм бэ” гэхээр нь “дэлгүүр орж пиво авах гэсэн юм аа” гэхэд тэр залуу “надад нэг шил архи байна, тэрийг хуваагаад уучихъя” гэж хэлсэн. Тэгээд *******ь машины урд суугаад би хойд талд суусан. Архиа тэр залуу өөрөө явуулаад нэг тойроод ирэхэд амсаад өгсөн, дахиад нэг тойроод ирсэн. Тэр залуу *******ийг “чи чинь шоронд орсон гэл үү, ямар хэргээр орсон юм бэ” гэхэд *******ь “хар тамхины хэргээр орсон” гэж хэлээд яриад байж байтал миний утас руу найз Ганзаяа залгахаар нь *******ьд “орлоо шүү” гэж хэлээд машинаас буугаад найз охинтойгоо яриад гэртээ орсон. Гэртээ ороод байж байхад 20-30 минутын дараа *******ь над руу залгаад “би зодуулчихлаа” гэхээр нь “хэнд зодуулсан юм бэ” гээд асуухад “саяны залуу зодсон, гараад ирээч” гэхээр нь би гэрээсээ гараад байрны урд *******ьтай уулзахад нүүр ам нь цус болоод зүүн нүд нь хавдсан байсан. *******ь “нэг пиво аваад өгөөч” гэхээр нь CU дэлгүүр орох гээд хотхоноос гарахад хотхоны үүдэнд цагдаагийн машин ирсэн. Мөн *******ийг зодсон залуугийн машин байхаар нь би *******ьд “чамайг зодсон хүний машин энд байна” гэж хэлэхэд *******ь бид хоёр очоод би цагдаад “манай найзыг зодсон хүний машин байна” гэхэд “*******ь гэж аль нь бэ” гэхээр нь зааж өгсөн. Тэгтэл *******ийг алаг машинд суулгаад аваад явсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21-22 дахь тал/,

Гэрч О.*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: Би Сонгинохайрхан дүүргийн *** эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа ажил хийдэг. 2024 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө тус хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд эмч цагдаагийн ахмад Г.*******ын хамт үүрэг гүйцэтгэж байхад 2024 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.*******, цагдаа жолооч **нар нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо ***н гадна *******ыг хутгалсан гэх хэрэгт *******гийн *******ь гэдэг хүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулах гэж авчирсан юм. Тэгээд эрүүлжүүлэх байрны эмч *******ийн биед үзлэг хийхэд баруун нүд хөхөрч, хавдсан шархтай байсан. Эмч амин үзүүлэлт нь хэвийн байна, саатуулж болно гэж хэлсэн. Тэгээд эрүүлжүүлэх байранд саатуулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 23 дахь тал/,

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: Би Сонгинохайрхан дүүргийн *** эрүүлжүүлэх саатуулах байранд эмчийн ажил хийдэг. 2024 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө тус хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд эмчээр ажиллаж хоносон. Би эрүүлжүүлэх цагдаа дэд ахлагч О.*******, дэд ахлагч Б.**, дэд ахдагч Б.**нарын хамт үүрэг гүйцэтгэж байхад 2024 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.******* Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо *** гадна *******ыг хутгалсан гэх зөрчилтэй *******гийн *******ь гэгч иргэнийг авчирсан ба *******ийн биед үзлэг хийхэд баруун нүд хөхөрсөн шинэ шархтай хавдсан байсан. Амин үзүүлэлтийг нь шалгахад даралт нь 120/80 пульс 101, хүчил төрөгчийн хэмжээ 98 амин үзүүлэлт хэвийн байхаар нь шарх сорвийг нь тэмдэглээд эрүүлжүүлэх байранд саатуулсан. Тэгээд өглөө цохогдсон мөрдөгч нь *******ийг хүлээн авсан. ...*******ь хүнтэй зодолдоод ирсэн гэж хэлж байсан ба ******* гэдэг хүнтэй маргалдаж зодолдсон гэсэн. *******ыг Гэмтлийн эмнэлгийн рүү явсан гэж ******* хэлж байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 26 дахь тал/,

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: Би Сонгинохайрхан дүүргийн *** газрын ***хэлтэст эргүүлийн офицерын ажил эрхэлдэг. Би 2024 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Дуулгат-115 чиглэл Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машин эргүүлийн үүргийг цагдаа жолооч, цагдаагийн ахлагч А.**хамт үүрэг гүйцэтгэж байхад Дуулгат-10-аас Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо *** хорооллын гадна нүүр ам нь нил цус нөж болоод цус алдаад байна гэх дуудлага 8894**** гэх дугаараас шөнийн 01 цаг 32 минутад хүлээн авч шалгахад ******* гэх иргэн Тоёота Приус-30 маркийн машин дотор бусдад зодуулсан байдалтай нүүр ам цус болсон хацар хэсэг нь зүсэгдсэн шархтай байсан. Тэгээд юу болсон талаар асуугаад 103-т дуудлага өгсөн. ******* нь намайг *******ь гэх хүн зодоод нүүр лүү архины шилээр цохисон гэж хэлсэн. Тэгээд Дуулгат-10 мэдэгдээд бүрэлдэхүүн дуудсан. 103 ирээд *******ыг авч явсан. *******ыг 103 авч явсны дараа хэргийн газрыг хамгаалалтад аваад зогсож байхад үл таних хоёр сэжиг бүхий этгээд явж байхаар дуудаад шалгасан чинь нүд нь хавдсан залуу өөрийгөө *******ь гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад *******тай машин дотор архи уухад намайг зодсон би хохирогч болсон гэж хэлсэн. *******ьтай хамт явж байсан залуу *******ийн эхнэрийг дуудна гээд явсан. Тэгээд бүрэлдэхүүн ирэхэд би эрүүлжүүлэх гээд авч явсан. *******ийг Дуулгат-120 буюу эрүүлжүүлэх байранд түр саатуулах тогтоол бичээд бид үүссэн шарх сорвийг нь бичээд оруулсан. ...*******ийг эрүүлжүүлэх байрны эмч *******д биеийн байдлыг үзүүлээд саатуулсан ба *******ийн баруун нүд хөхөрсөн шинэ шархтай, баруун гарын дунд долоовор хуруу зүсэгдсэн шинэ шархтай байсан. Биеийн байдал нь бусдаар хэвийн байсан. *******ь машин дотор байхдаа архины шилээр ******* гэдэг хүнд цохиулсан гэж хэлж байсан. ...******* хэлэхдээ намайг *******ь гэдэг залуу цохисон гэж хэлсэн. Харин *******ь хэлэхдээ ******* манай хорооллын урд машинтайгаа ирээд намайг дуудсан. Хамт 1 шил архийг 2-лаа машин дотор хувааж уусан, тухайн үед ******* надаас хар тамхи нэхээд байхаар нь би ямар хар тамхины хэргээр шорон суугаад гарч ирсэн болохоор биедээ хар тамхи авч явах ёстой юм уу гээд хэлсэн тул маргаан үүсээд намайг ******* цохисон гэж хэлсэн. ...*******ийг цагдаагийн албан хаагч цохиж зодсон зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28 дахь тал/,

Гэрч М.*******гийн мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: 2024 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө ******* над руу видео колл хийж залгасан чинь нүүр ам нь цус болчихсон аймар цус алдчихсан байдалтай байсан ба “хүнд зодуулчихлаа, хүрээд ирээч, үхлээ Буман-Өлзий хорооллын гадна машин дотор байна” гэж хэлсэн Тэгээд яваад очтол цус алдчихсан байдалтай, нэлээн аймаар байсан. Нүүр амнаас нь цус гараад нэлээн их цус алдчихсан байсан. Тэгээд би цагдаагийн 102 болон түргэн тусламжийн 103-т өөрийнхөө 8894**** дугаараас дуудлага өгсөн. Эхлээд цагдаа ирээд, араас нь 103 ирээд түргэн тусламжийн эмч *******ыг авч явсан ба би хамт явсан орсон. Гэмтэл дээр очиж дусал тариа хийлгэж, оёдол тавиулаад өглөө 5 цаг хүртэл Гэмтлийн эмнэлэгт хамт байсан. ...******* ганцаараа байсан ба би тухайн үедээ гар утас дээрээ *******ын зургийг дарж аваад бичлэг хийсэн. *******аас цус нэлээн асгарчихсан байсан. ******* намайг хамт байсан 2 хүн зодчихоод явчихлаа гээд байсан. ...******* согтсон гэхээсээ илүү ухаан алдалтын байдалтай байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 30 дахь тал/,

Гэрч Э.гийн мөрдөн байцаалтад 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Би 2023 оны 01 дүгээр сараас хойш Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, *** СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. ...Би Д.*******, С.*******ь нарыг танина. Миний үеийн залуучууд байгаа юм. Урд өмнө нь найзалдаг байсан. Д.*******, С.*******ь нар нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо,***хороололд оршин суудаг байсан. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс миний гар утас руу залгаад “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, *** дугаар байрны хойно шороон зогсоол дээр зодоон болсон байна, хяналтын камерын бичлэг шүүмээр байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би *** байрны хяналтын камерыг үзэхэд шугамын гэмтэл гараад ажиллахгүй болсон байсан. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *******, *******ь нар миний гар утас руу залгаад “хяналтын камерын бичлэг шүүмээр байна” гэж ярьсан. ******* надад ярихдаа “гэр лүүгээ орох гэж яваад *******ь болон түүний нэг найзтай нь таараад 765 дугаар байрны хойд шороон зогсоол дээр автомашин дотор хамт архи уусан юм. Гэтэл *******ьтай маргалдаад хамт явсан хүн нь миний араас боогоод *******ь миний нүүр лүү архины шилээр цохисон, тэгэхээр нь ноцолдоод *******ийг 2-3 удаа гараараа цохисон” гэж ярьж байсан. С.*******ь надад ярихдаа “Д.*******тай хамт архи ууж байтал намайг янз бүрээр хэлээд байсан юм. Автомашинаас нь буугаад явж байтал толгойны ар хэсэгт юмаар цохиод үснээс зулгааж доош дараад 2-3 удаа өшиглөсөн” гэж ярьж байсан. ...2024 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Буман-Өлзий хорооллын байрнуудын дунд байрлах үйлчилгээний төвөөс хойш харсан камер, автомашины грашнаас 760 дугаар байр луу харсан камерын бичлэгт С.*******ь ганцаараа гэр лүүгээ орж байгаа бичлэг байсан. ...Мэдээж зодоон болсон цагаас хойш камерын бичлэгийг үзсэн байх гэж бодож байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 64-65 дахь тал/,

Гэрч О.ын мөрдөн байцаалтад 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Би хүүхэд байхдаа С.*******ьтай нэг гудамжинд амьдардаг байсан танидаг ах байгаа юм. ...2024 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 00 цагаас 01 цагийн хооронд *******ь ах миний гар утас руу залгаад “ахын дүү пивоны мөнгө байвал пиво аваад ах дээрээ хүрээд ирээч” гээд ярьж байснаа “яая п*зда” гээд утсаараа ярихаа болиод цаанаа хүнтэй ноцолдоод байгаа юм шиг сонсогдоод байсан. Тэгэхээр нь би утсаа салгаад буцаагаад залгасан чинь утас нь нэлээн дуудуулж байгаад *******ь ах утсаа авсан. Утсаа аваад “ахыг нь шээж байсан чинь архины шилээр нүүр лүү цохичихлоо” гэж надад хэлэхээр нь би “яваад очъё” гээд утсаа салгаад гэрээсээ гараад *******ь ахын гар утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 80-9 тоотод манай гэрт *******ь ах эрүүлжүүлэх байранд хоносон гээд эхнэртэйгээ хамт ирсэн. *******ь ахын нүд нь хавдсан байдалтай байсан. Намайг автомашин бариад яваад өг гэж гуйгаад бид нар ГССҮТ эмнэлэг рүү хамт явсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 64-65 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ... Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би *******ийг зүс таньдаг болоод 5-6 сар болж байгаа. *******ийн эхнэр нь манай караокег өдрийн цагаар ганц хоёр цаг түрээсэлж байсан. Тэгээд *******ийг мэддэг болсон. ...Би *******ийн нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. ... Би *******ийн биед учирсан шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмтлийг *******ийн биед учруулсан тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. ...Би одоогоор *******ьд эмчилгээний мөнгө төгрөг өгөөгүй байгаа...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 54-55 дахь тал/

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Э.Ууганзаяа прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан. Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Миний хувьд аргагүй хамгаалалт байсан. ******* намайг архины шилээр толгой руу 3 удаа цохиод үснээс зулгаагаад доошоо дарсан байсан. ******* гартаа архи шил хагарчихсан барьсан байсан. Би тухайн үед миний хашаа ч хамаагүй архины шилээр хатгаж магадгүй гэж бодоод би зүүн гараараа тэвэрч аваад газарт тонгорч унагаахад миний үснээс зулгаатай хэвээрээ байхаар нь миний үснээс тавь гэж хэлээд нүүр хэсэгт нь зүүн гараараа 2-3 удаа цохиж үсээ салгасан. Тэгээд би яваад өгсөн, өөр болсон зүйл болоогүй. Би цаашаа яваад 3-4 машины цаана очоод тайвширсан. Ийм болохоор аргагүй хамгаалалт гэж үзэж байна. ...Би зүүн гараараа *******ын нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. ...Би *******ын биед учирсан дүгнэлтийг уншиж танилцсан. Нүүр хэсэгт учирсан гэмтлийг би учруулсан байж магадгүй, бусад гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг зодох үедээ авсан гэмтэл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 64, 66-67 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******ь, Д.******* нарт холбогдох хэргийг 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 1366 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.*******ь, Д.******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд:

Улсын яллагчаас: шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Д.*******ын биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Д.*******ийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч/хохирогч С.*******ийн өмгөөлөгч Ж.Батхуягаас: Миний үйлчлүүлэгч С.*******ь нь аргагүй хамгаалалтын улмаас Д.*******ын биед гэмтэл учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргасан.

Харин шүүгдэгч/хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нараас гэм буруу болон хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Аргагүй хамгаалалт нь Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдлэх, үүнд халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул хүн бүрийн заяамал эрх болох аргагүй хамгаалалт хийсэн явдлыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилжээ.

Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.

Өөрөөр хэлбэл, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн үед аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Хэрэгт цугларсан 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Жолоочийн суудал дээр Д.*******ын нүүр, хувцас, цус болсон байдалтай сууж байх ба Д.******* намайг *******ь хутга ш**сан гэж хэлэв...гэх тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 170-172 дахь тал/,

Хохирогч Д.*******ын “...*******ь миний хажууд суучхаад шорон яриад “хар тамхины хэргээр орсон” гээд байхаар нь би *******ьд хандан “чи ямар ядаргаатай п*зда бэ” гэж хэлсэн. Яг маргаан гарах болсон шалтгаан нь *******ь машин дотор сууж байхад нэг хүн *******ь руу залгаад тэр хоёр хоорондоо “05 байна уу” гээд яриад байхаар нь би *******ьд “чи 05 граммын архи ууж байж дахиад архиар яах гээд байгаа юм бэ” гэхэд “үгүй, бид нарын тусдаа хэллэг” гэхээр нь “юу байдаг юм” гэхэд “хар тамхи байгаа юм аа” гэхээр нь “чи наад юмаа ярих гэж байгаа бол буу зайл, 2 п*зда минь машинаас буу” гэж хэлэхэд ард сууж байсан найз нь “энэ ямар омголон зантай п*зда бэ” гээд араас хоолой боосон. *******ь цохих гээд гараа далайхад гарыг бариад хойшоо түлхсэн. ...Тэгтэл *******ь машины голд байсан архины шилийг аваад миний зүүн талын хацар хэсэгт нэг удаа цохиход хацар язарсан. Хацараас цус гараад дараад сууж байхад *******ь машинаас бууж ирээд намайг татаж буулгаад нүүр хэсэгт 3-4 удаа өшиглөөд зугтаад яваад өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 18-19 дэх тал/,

Гэрч Ц.*******ийн “...Тэр залуу *******ийг “чи чинь шоронд орсон гэл үү, ямар хэргээр орсон юм бэ” гэхэд *******ь “хар тамхины хэргээр орсон” гэж хэлээд яриад байж байтал миний утас руу найз ***залгахаар нь *******ьд “орлоо шүү” гэж хэлээд машинаас буугаад найз охинтойгоо яриад гэртээ орсон. Гэртээ ороод байж байхад 20-30 минутын дараа *******ь над руу залгаад “би зодуулчихлаа” гэхээр нь “хэнд зодуулсан юм бэ” гээд асуухад “саяны залуу зодсон, гараад ирээч” гэхээр нь би гэрээсээ гараад байрны урд *******ьтай уулзахад нүүр ам нь цус болоод зүүн нүд нь хавдсан байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21-22 дахь тал/,

Гэрч Г.*******ын “...Дуулгат-10-аас Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо***й хорооллын гадна нүүр ам нь нил цус нөж болоод цус алдаад байна гэх дуудлага 8894**** гэх дугаараас шөнийн 01 цаг 32 минутад хүлээн авч шалгахад ******* гэх иргэн Тоёота Приус-30 маркийн машин дотор бусдад зодуулсан байдалтай нүүр ам цус болсон хацар хэсэг нь зүсэгдсэн шархтай байсан. ...******* нь намайг *******ь гэх хүн зодоод нүүр лүү архины шилээр цохисон гэж хэлсэн. ...хэргийн газрыг хамгаалалтад аваад зогсож байхад үл таних хоёр сэжиг бүхий этгээд явж байхаар дуудаад шалгасан чинь нүд нь хавдсан залуу өөрийгөө *******ь гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад *******тай машин дотор архи уухад намайг зодсон би хохирогч болсон гэж хэлсэн. ...******* хэлэхдээ намайг *******ь гэдэг залуу цохисон гэж хэлсэн. Харин *******ь хэлэхдээ ******* манай хорооллын урд машинтайгаа ирээд намайг дуудсан. Хамт 1 шил архийг 2-лаа машин дотор хувааж уусан. Тухайн үед ******* надаас хар тамхи нэхээд байхаар нь би хар тамхины хэргээр шорон суугаад гарч ирсэн болохоор биедээ хар тамхи авч явах ёстой юм уу гээд хэлсэн тул маргаан үүсээд намайг ******* цохисон гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28 дахь тал/,

Гэрч М.*******гийн “... ******* над руу видео колл хийж залгасан чинь нүүр ам нь цус болсон, цус алдчихсан байдалтай байсан ба “хүнд зодуулчихлаа, хүрээд ирээч, үхлээ Буман-Өлзий хорооллын гадна машин дотор байна” гэж хэлсэн. Тэгээд яваад очтол цус алдчихсан байдалтай, нүүр амнаас нь цус гараад нэлээн их цус алдчихсан байсан. Тэгээд би цагдаагийн 102 болон түргэн тусламжийн 103-т өөрийнхөө 8894**** дугаараас дуудлага өгсөн. ...******* ганцаараа байсан ба би тухайн үедээ гар утас дээрээ *******ын зургийг дарж аваад бичлэг хийсэн. ...******* согтсон гэхээсээ илүү ухаан алдалтын байдалтай байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 30 дахь тал/,

Гэрч Э.гийн ...******* надад ярихдаа “гэр лүүгээ орох гэж яваад *******ь болон түүний нэг найзтай нь таараад 765 дугаар байрны хойд шороон зогсоол дээр автомашин дотор хамт архи уусан юм. Гэтэл *******ьтай маргалдаад хамт явсан хүн нь миний араас боогоод *******ь миний нүүр лүү архины шилээр цохисон. Тэгэхээр нь ноцолдоод *******ийг 2-3 удаа гараараа цохисон” гэж ярьж байсан. С.*******ь надад ярихдаа “Д.*******тай хамт архи ууж байтал намайг янз бүрээр хэлээд байсан юм. Автомашинаас нь буугаад явж байтал толгойны ар хэсэгт юмаар цохиод үснээс зулгааж доош дараад 2-3 удаа өшиглөсөн” гэж ярьж байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 64-65 дахь тал/,

Гэрч О.ын “...*******ь ах миний гар утас руу залгаад “ахын дүү пивоны мөнгө байвал пиво аваад ах дээрээ хүрээд ирээч” гээд ярьж байснаа “яая п*зда” гээд утсаараа ярихаа болиод цаанаа хүнтэй ноцолдоод байгаа юм шиг сонсогдоод байсан. Тэгэхээр нь би утсаа салгаад буцаагаад залгасан чинь “ахыг нь шээж байсан чинь архины шилээр нүүр лүү цохичихлоо” гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 64-65 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15320 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... Д.*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын төвгөрт шарх, баруун сарвуу, зүүн сарвуу, зүүн эрхий хуруу, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйл болон мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн цохих, үрэгдэх, нидрэгдэх үйлдлээр үүсгэгджээ. Дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй гэх /хэргийн 1-р хавтас 33-35 дахь тал/ дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.*******ь нь хохирогч Д.*******ын өөрт нь халдсан довтолгоог няцааж түүнээс хамгаалсан гэж үзэх үндэслэлгүй харин харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.*******ийн өмгөөлөгч Ж.Батхуягаас гаргасан “С.*******ьд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт”-ын нөхцөл байдалд үйлдсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар: С.*******ь нь “намайг хар тамхины хэрэгт холбогдож байсан болохоор Д.******* хар тамхи олоод өг” гэснээс үүссэн гэж, Д.******* нь “машинд архи ууж байхад С.*******ь шорон яриад байсан. Мөн утсаар ярихдаа 0.5 гэж яриад байхаар асуухад хар тамхины талаар яриад байсан тул машинаас буу, зайл” гэж хэлснээс маргаан үүссэн гэж харилцан зөрүүтэй мэдүүлсэн хэдий ч С.*******ь, Д.******* нар нь хэн аль нь согтуурсан байхдаа “хар тамхитай холбоотой” асуудлаас болж маргалдаж харилцан зодолдсон үйл баримт тогтоогдсон.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

        Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

          Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.*******ь нь архины шилээр Д.*******ын нүүрэн тус газар цохисны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын төвгөрт шарх, баруун сарвуу, зүүн сарвуу, зүүн эрхий хуруу, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

         Шүүгдэгч Д.******* нь С.*******ьтай зодолдох явцдаа биед нь баруун этмойд хөндийг дайрч баруун ухархайн дотор болон доод хана, хоншоорын хөндийн урд ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны дунд хуруунд хууларсан шарх, зүүн сарвууны долоовор, дунд, чигчий хуруу, баруун сарвуун өнгөц шарх, баруун доод зовхинд зулгаралт, хүзүү, зүүн сарвууны долоовор хуруунд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.*******ь нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ХМШЗ/48 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 05 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан ба хугацаа дууссан,

Шүүгдэгч Д.******* нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 716 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон, байх тул тэдгээрт нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.*******ьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, тус тус оногдуулах дүгнэлт гаргасан.

            Шүүгдэгч С.*******ийн өмгөөлөгч Ж.Батхуягаас: миний үйлчлүүлэгч С.*******ь нь үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг,

Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнээс: миний үйлчлүүлэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн ба тэрээр авто угаалгын газар ажиллуулдаг тогтмол орлоготой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг, тус тус гаргав.

Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон учир тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.*******ь, Д.******* нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.*******ьд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж /харилцан бие биедээ гэмтэл учруулсан/, учруулсан хохирол, хор уршиг /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, урьд шүүхээр ял шийтгүүлж байсан,  эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******т ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж /харилцан бие биедээ гэмтэл учруулсан/, учруулсан хохирол, хор уршиг /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан/, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, урьд нь урьд шүүхээр ял шийтгүүлж байсан, эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч С.*******ь, Д.*******т тус бүр оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******ь, Д.******* нарт мэдэгдэх нь зүйтэй.

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар: 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. Дээрх гэмт хэргийн улмаас:

А./ Хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хор уршгийн талаар.

хохирогч Д.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15320 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын төвгөрт шарх, баруун сарвуу, зүүн сарвуу, зүүн эрхий хуруу, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон ба хохирогч нь мөрдөн байцаалтад хохирол, хор уршигтай холбоотой нийт 1.500.000 төгрөгийн /хэргийн 1-р хавтас 152-153 дахь тал/ нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул шүүгдэгч С.*******иас 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.*******т олгох нь зүйтэй.

Хохирогч С.*******ийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...баруун этмойд хөндийг дайрч баруун ухархайн дотор болон доод хана, хоншоорын хөндийн урд ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны дунд хуруунд хууларсан шарх, зүүн сарвууны долоовор, дунд, чигчий хуруу, баруун сарвуун өнгөц шарх, баруун доод зовхинд зулгаралт, хүзүү, зүүн сарвууны долоовор хуруунд цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон ба хохирогч нь мөрдөн байцаалтад Улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн 300.000 төгрөг, имплант хийлгэсэн 1.800.000 төгрөг, Монос эмийн сангаас авсан эм авсан 270.000 төгрөг, Ай ти  лаборторийн үзлэг хийлгэсэн 63.800 төгрөг, Гоо анирс фармаас эм  авсан 25.200 төгрөг, Ану тулга фармаас эм авсан 19.600 төгрөг, нийт 2.478.600 төгрөг /хэргийн 1-р хавтас 161-164 дэх тал/-ийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул шүүгдэгч Д.*******аас 2.478.600 төгрөгийг гаргуулж, хохирогч С.*******ьд олгох нь зүйтэй.

Б./ Хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн талаар.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 310 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.*******ийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын эсхүл байнгын эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл нийгэм хамт олны дэмжлэгт орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс шалтгаална гэх /хэргийн 1-р хавтас 207-209 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 310 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд: Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын баталсан арга аргачлалын дагуу хийдэг бөгөөд Сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг хүний биед учирсан хохиролд шууд үндэслэн тогтоохгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаал, журмын 5.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогчийн нас, хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал, тухайн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар зэргийг харгалзан сэтгэцийн эмчийн үзлэг сэтгэл зүйн болон сэтгэц физиологийн үзүүлэлт багажийн шинжилгээ, эмгэг сэтгэл судлалын шинжилгээ, ажиглалт, бусад арга, хэрэглэгдэхүүнийг ашигладаг. Хүнд гэмтэл авсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь хөнгөн гэмтэл авсан хүний зэрэглэлтэй ижил байх боломжтой. С.*******ийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын шинжтэй байна гэх /хэргийн 2-р хавтас 33-35 дэх тал/ гэжээ.

Хохирогч С.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан хэдий ч хохирогчид учирсан гэмтлийн шинж байдал, зовиур шаналал  зэргийг харгалзан гэмт хэрэг гарсан даруй  буюу 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 310 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хоёрдугаар зэрэглэлээр тооцон гаргуулах нь зүйтэй.

         Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0825/2425 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд: Д.******* нь сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Д.*******ын сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын шинжтэй байна. Үргэлжлэх цаг хугацааг одоогоор тогтоох боломжгүй байна гэжээ. /хэргийн 2-р хавтас 27-29 дэх тал/,

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг, ...хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд “хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 4-8 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг, тус тус тогтоож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “ эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжлэх эрхтэйг заасан.

Гэмт хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө гарсан ба Үндэсний хорооноос улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон байх ба хохирогч С.*******ь, Д.******* нарын эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг, гэмт хэрэг гарсан байдал зэргийг харгалзан ялгамжтай оногдуулах нь зүйтэй.

Иймд хохирогч С.*******ийн сэтгэцэд учирсан гэм хорыг хоёрдугаар зэргээр тооцон нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогч С.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг 6.600.000 төгрөгөөр,

хохирогч Д.*******ын сэтгэцэд учирсан гэм хорыг нэгдүгээр зэргээр тооцон нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогч Д.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг 3.293.400 төгрөгөөр, тус тус тооцов.

          Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.*******иас хохирогч Д.*******ын эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 3.293.400 төгрөг нийт 4.793.400 төгрөгийг гаргуулж Д.*******т олгох,

        шүүгдэгч Д.*******аас  хохирогч С.*******ийн эмчилгээний зардалд 2.478.600 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 6.600.000 төгрөг нийт 9.078.600 төгрөг гаргуулж хохирогч С.*******ьд, тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөхөөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн завсарлага авч, дээрх хугацаанд шүүгдэгч/хохирогч Д.*******, С.*******ь нар нь харилцан бие биедээ хохирол төлөх мөнгөн дүнг хасаж, зөрүүг төлөхөөр тохиролцож, шүүгдэгч Д.******* нь төлөгдөөгүй үлдсэн 4.285.200 төгрөгийг хохирогч С.*******ьд  нөхөн төлсөн ба хохирогч С.*******ь нь “...гомдол саналгүй” гэж бичгээр хүсэлт гаргажээ.

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл лавлагаагаар ...С.*******ь нь 339.914 төгрөгийн тусламж үйлчилгээ, Д.******* нь 357.740 төгрөгийн тусламж үйлчилгээ, тус тус авсан гэх /хэргийн 1-р хавтас 175, 179 дэх тал/, гэх баримтууд авагдсан боловч Эрүүл мэндийн даатгалын газар нь иргэний нэхэмжлэгчээр татагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байх тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь дээрх нэхэмжлэлээ гэм буруутай этгээдүүдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв. 

Иймд шүүгдэгч С.*******ь, Д.******* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Хохирогч С.*******ь, Д.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

            Шүүгдэгч С.*******ь, Д.******* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Сартуул овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигин овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр ялаар,

Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр ялаар, тус тус шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.*******ь, Д.*******т нарт тус бүр оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******ь, Д.******* нарт мэдэгдсүгэй.     

            4. Хохирогч С.*******ь, Д.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан цаашид гарах гэм хорын зардлаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүдээс тус тус нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            6. Шүүгдэгч С.*******ь, Д.******* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           7. ......уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгчид шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны \шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.*******ь, Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР