Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0271

 

 

 

 

    23         03           23                                    128/ШШ23/0271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг, даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК,

Хариуцагч: Б******* нарын хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Э.Э, Л.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн нөхцөл байдлын талаарх хураангуй:

1.1 Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Б*******д холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 21 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/ дүгээр захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

1.2. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 21 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/ дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй хавсралтад дурдсан 80 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба тус захирамжийн хавсралтын 78 дугаарт “Х” ХХК-ийн нэр бичигдсэн байна.

2. Процессын түүх:

2.1. “Х” ХХК нь 22 оны 06 дугаар сарын 10-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн шүүгчийн 22 оны 06 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч “*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. “Х” ХХК нь анх 07 онд Баянзүрх дүүргийн дугаар хорооны Хд төмс, хүнсний ногоо тарих, мод үржүүлгийн зориулалтаар 5 га газар эзэмших зөвшөөрөл авсан. Баянзүрх дүүргийн газрын албанаас 15 онд 1 га газрыг буцааж шилжүүлэхийг шаардсаны дагуу 1 га газрыг буцааж өгсөн. Улмаар үлдсэн 4 га газарт хашаа барьж, өндөр хүчдэлийн цахилгааны шугам татаж үйл ажиллагаагаа явуулж байна. 19 онд газрын албаны хоёр дахь удаагийн шаардлагаар өөрийн эзэмшлийн газраас 0.5 га газрыг буцаан өгч, 3.5 га газрыг 34 он хүртэл эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн авсан. Тодруулбал Баянзүрх дүүргийн Засаг даргын 19 оны А/******* дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн дугаар хороо, Х гэх газарт “” дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, мөн өдрийн 01110-19/ дугаар газар эзэмших гэрээ байгуулсан.

3.2 Баянзүрх дүүргийн Засаг даргын 21 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/ дүгээр захирамжаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй гэх үндэслэлээр 80 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.  Уг шийдвэрийн хавсралтын 78 дугаарт “Х” ХХК-ийн төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан 3.5 га газар багтсан байна.

3.3 “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хууль бус захиргааны акт хэмээн үзэх дараах үндэслэл байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийн төлөөгүй гэх тухайд Газрын тухай хуулийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.2-т “энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” гэж заасан. Газрын тухай хуулийн 33.1.2, 33.2 дахь хэсэг нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох харилцааг зохицуулаагүй болно. Түүнчлэн “Х” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй асуудал байхгүй бөгөөд энэ талаар дүүргийн газрын албанаас огт мэдэгдэж байгаагүй, ийм асуудал үүсээгүй болно.

3.4 Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг зөрчсөн гэх тухайд Газрын тухай хуулийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэжээ. “Х” ХХК нь газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг ямар нэгэн хэлбэрээр зөрчсөн тохиолдолд байхгүй юм. Өөрөөр хэлбэл газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлж ирсэн. Манай компани анх 07 онд газар эзэмшиж эхэлснээс хойш 15 ,19 онд гэрээг шинэчлэн байгуулсан. Сүүлд буюу 19 оны 12 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулахад болон түүнээс хойших хугацаанд үүргээ зөрчсөн асуудал гаргаагүй болно. Өөрөөр хэлбэл газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд энэ талаар дүүргийн газрын албанаас мөн мэдэгдэж байгаагүй.

3.5 Газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэх тухайд Газрын тухай хуулийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэжээ. “Х” ХХК нь газрын төлбөрөө уг газрын анх эзэмшсэн 07 оноос эхлэн тогтмол төлж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт 18,335,832.50 төгрөг төлсөн. Газрын гэрчилгээг шинэчлэн авсан 19 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 6 дугаар сарын 04-ний өдөр, 10 дугаар сарын 10-ны өдөр, 11 дүгээр сарын 15-ны өдөр тус бүр 580,000 төгрөг нийт 2,3,000 төгрөг, оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус бүр 513,749,50 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 508,754 төгрөг, 1,999 төгрөг, 2,997 төгрөг, нийт 1,027,499.50 төгрөг төлсөн.

3.6 Газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх тухайд Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ. “Х” ХХК нь өөрийн эзэмшлийн газартаа 380в өндөр хүчдэлийн дэд станц бүхий цахилгааны шугам, 8 метр урт, 1.5 метр өндөртэй Солонгос төмөр торон хашаа, 80 метр гүний худаг, 6х8 хэмжээтэй 15 ширхэг хүлэмж, 8 төрлийн 1,500 орчим мод, бут тарьж ургуулсан ба мод үржүүлэг, хүнсний ногооны төсөл хэрэгжүүлж байсан. Манай компани 16 онд хүлэмж барьж, хүнсний ногоо тарьсан боловч усны асуудлаас шалтгаалан ургац гүй, 18 онд цахилгааны дэд станц шинээр барих зөвшөөрөл авс, барьж байгуулан, ашиглалтад оруулсан. Манай газар нь усны эх үүсвэргүй тул хүнсний ногоо тариалах, мод үржүүлэх боломж хязгаарлагдмал байсан. Иймд 18 оноос худаг гаргуулах зөвшөөрөл хөөцөлдөн, 21 онд зөвшөөрөл авч худагтай болсон. онд хүнсний ногооны өвлийн хүлэмж барихаар бэлтгэж 8000 ширхэг тоосго худалдан авч, өөрийн эзэмшлийн газартаа буулгасан. Иймд тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй болно. Тодруулбал манай компани уг газрыг 07 оноос хойш эзэмшихдээ хүнсний ногоо тариалах, мод тарих, мод үржүүлгийн зорилгоор ашиглаж ирсэн бөгөөд одоо уг газар дээр цахилгааны дэд станц, худаг, төмөр торон хашаа, хүлэмж зэрэг эд хөрөнгө болон 1500 орчим мод бут тарьж ургуулсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 21 оны А/ дүгээр захирамжид заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох дөрвөн үндэслэлийн аль нь ч манай компанид хамаарахгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 21 оны А/ дүгээр захирамж нь захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангаагүй болно.

3.7 Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг тодорхойлж, 15 дугаар зүйлд оролцогчийн эрхийг хуульчилсан. Захиргааны актын үйлчлэл шууд чиглэсэн этгээд буюу “Х” ХХК нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч юм. Гэтэл оролцогчид эрхээ эдлэх боломж олгоогүй. Тухайлбал оролцогч нь захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар мэдээлэл авах эрхтэй байсан боловч эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй.

3.8 Захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тухайд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 ,24.2-т захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ хэмээн хуульчилсан. Гэтэл Б******* нь “Х” ХХК газрын тухай хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, энэ талаар оролцогчоос тайлбар, баримт шаардаагүй, нотлох баримтыг зохих журмаар цуглуулаагүй, үнэлээгүй, энэ талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

3.9 Захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулаагүй тухайд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд оролцогчийг сонсох ажиллагаа явуулахаар хуульчилсан. Манай компани нь сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн гүй, захиргааны байгууллага сонсох ажиллагааг уг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, зохион байгуулаагүй болно.

3.10 Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг журмын дагуу явуулаагүй тухайд Захиргааны ерөнхий хуулийн 43.1-д “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-т “хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” хэмээн хуульчилсан. Гэтэл захиргааны байгууллагаас “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ манай компанид албан ёсоор гардуулаагүй, мэдэгдээгүй болно. Өөрөөр хэлбэл захиргааны актыг мэдэгдэх, гардуулах ажиллагаа хуульд заасан журам ёсоор өнөөдрийг хүртэл хийгдээгүй болно. “Х” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх мэдээлэл авсан дариуд Нийслэлийн Б*******д 21 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/32 дугаар албан бичгээр хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй болно. Ингээд Б*******д хоёр дахь удаагаа буюу 22 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/02 дугаар албан бичгээр дахин хандахад мөн хариу өгөөгүй болно.

3.11 Баянзүрх дүүргийн Засаг даргын 21 оны А/ дүгээр захирамжийн “Х” ХХК-д хамаарах хэсэг нь хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, оролцогчид урьдчилан мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг эвдсэн шийдвэр болжээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 4.2.6 ,4.2.8-д заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 60.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 92.1, 93.1-д заасны дагуу “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргад 22 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04/05 дугаар албан бичгээр гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 22 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 21 оны А/ дүгээр захирамжийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь хуульд нийцсэн байна. Иймд тус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй болно” гэсэн хариу өгсөн.

3.12 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 22 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар албан бичгээс “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон гэдэг мэдээллийг олж авсан. “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 22 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар албан бичгийг гардан авах хүртэл манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх Баянзүрх дүүргийн Засаг даргын 21 оны А/ дүгээр захирамж, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл, шалтгааны талаар албан ёсны мэдээлэлгүй байсан. “Х” ХХК нь өөрийн эзэмшлийн газартаа 380в өндөр хүчдэлийн цахилгааны дэд станц бүхий цахилгааны шугам, 8 метр урт, 1.5 метр өндөртэй Солонгос төмөр торон хашаа, 80 метр гүний худаг, 6х8 хэмжээтэй 15 ширхэг хүлэмж, 8 төрлийн 1500 орчин мод, бут тарьж ургуулсан ба хүнсний ногоо тариалах, мод үржүүлгийн төсөл хэрэгжүүлж байсан. Иймд тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь огт үндэслэлгүй болно. Түүнчлэн дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас , 21 онд бүх нийтийн хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбоотойгоор хүнсний ногоо тариалах болон мод үржүүлгийн төслийн зарим ажил хойшлогдсон болно.

3.13 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, Газрын тухай хуулийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1-д заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан. Иймд “Х” ХХК-ийн газар эзэмших эрх нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрээр зөрчигдсөн тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх, хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо, Хд байрлах 3.5 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 21 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/ дүгээр захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

4.1 “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 50,000 м.кв газрыг 2 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын 17 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/ дугаар захирамжаар эзэмшиж эхэлсэн бөгөөд 19 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/ дугаар захирамжаар талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлүүлж, газар эзэмших хугацааг сунгуулсан байна.

4.2 Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг заасан бөгөөд 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтална гэж заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох. 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” гэж заасан. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн ба 35.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”-ийг үүрэг болгосон байна. Харин хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ.

4.3 Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгч нартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 4.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, зориулалтын дагуу ашиглах заалтуудыг зөрчсөн нь газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна. Тухайлбал газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нь 21 онд газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй зөрчил гаргасан бөгөөд 21 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 574,587 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан.

4.4 Нэхэмжлэгч нь 07 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/ дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 15 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжаар талбайн хэмжээ, зориулалт өөрчилж, хугацааг сунгах хүртэл 7.2 жил, 19 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгах хүртэл 12 жил, 21 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гарах хүртэл 14 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон байна. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэний гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07-гаас илүүгүй байна” гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин 33.1.2-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж газар эзэмшсэн бөгөөд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13/6149 дугаартай мэдэгдлээр олгосон боломжит хугацаанд дуудлага худалдааны анхны үнийг төлөх арга хэмжээг гүй.

4.5 Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 16 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/697 дугаар захирамжийн 1.4 дэх хэсэгт “нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг” Нийслэлийн газрын алба болон бусад газруудад үүрэг болгосон.

4.6 Сонсох ажиллагааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нарт хүргүүлэхээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 21 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 13/1962 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудлаар тайлбар, саналаа ирүүлээгүй болно. Мөн нэхэмжлэгчид мэдэгдсэн ч хариуцагчаас гарах шийдвэр, түүний үр дагавар өөрчлөгдөхгүй, энэ нь шийдэлд нөлөөлөхөөргүй байх тул энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 07 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар захирамжаар /хх1-122-123 тал/ тус дүүргийн дугаар хорооны Х нэртэй газарт нэхэмжлэгч “Х” ХХК-д 5,0 га газрыг ногооны газрын зориулалтаар 2 жилийн хугацаатай анх эзэмшүүлсэн. Улмаар 15 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/ дугаар захирамжаар /хх1-210 тал/ газрын хэмжээг 4 га болгож, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, мөн 19 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дугаар захирамжаар /хх1-125-127 тал/ газрын хэмжээг багасган 35000 мкв газрыг төмс хүнсний ногооны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 19 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г /хх1-128 тал/ байгуулан, гэрчилгээ олгожээ. /хх1-11 тал/

3. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 21 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/ дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 ,”б”, “г”, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. 49 дүгээр зүйлийн 49.3.1-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй хавсралтад дурдсан 80 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эзэмшиж байсан газар багтжээ.   

4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ,

...“Х” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй асуудал байхгүй бөгөөд энэ талаар дүүргийн газрын албанаас огт мэдэгдэж байгаагүй, ийм асуудал үүсээгүй, ...Манай компани анх 07 онд газар эзэмшиж эхэлснээс хойш 15, 19 онд гэрээг шинэчлэн байгуулсан, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд энэ талаар дүүргийн газрын албанаас мөн мэдэгдэж байгаагүй. ...Газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэх тухайд “Х” ХХК нь газрын төлбөрөө уг газрын анх эзэмшсэн 07 оноос эхлэн тогтмол төлж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт 18,335,832.50 төгрөг төлсөн. Газрын гэрчилгээг шинэчлэн авсан 19 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 6 дугаар сарын 04-ний өдөр, 10 дугаар сарын 10-ны өдөр, 11 дүгээр сарын 15-ны өдөр тус бүр 580,000 төгрөг нийт 2,3,000 төгрөг, оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус бүр 513,749,50 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 508,754 төгрөг, 1,999 төгрөг, 2,997 төгрөг, нийт 1,027,499.50 төгрөг төлсөн. ...Газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх тухайд “Х” ХХК нь өөрийн эзэмшлийн газартаа 380в өндөр хүчдэлийн дэд станц бүхий цахилгааны шугам, 8 метр урт, 1.5 метр өндөртэй Солонгос төмөр торон хашаа, 80 метр гүний худаг, 6х8 хэмжээтэй 15 ширхэг хүлэмж, 8 төрлийн 1,500 орчим мод, бут тарьж ургуулсан ба мод үржүүлэг, хүнсний ногооны төсөл хэрэгжүүлж байсан. Манай компани 16 онд хүлэмж барьж, хүнсний ногоо тарьсан боловч усны асуудлаас шалтгаалан ургац гүй, 18 онд цахилгааны дэд станц шинээр барих зөвшөөрөл авч, барьж байгуулан, ашиглалтад оруулсан. Манай газар нь усны эх үүсвэргүй тул хүнсний ногоо тариалах, мод үржүүлэх боломж хязгаарлагдмал байсан. Иймд 18 оноос худаг гаргуулах зөвшөөрөл хөөцөлдөн, 21 онд зөвшөөрөл авч худагтай болсон. онд хүнсний ногооны өвлийн хүлэмж барихаар бэлтгэж 8000 ширхэг тоосго худалдан авч, өөрийн эзэмшлийн газартаа буулгасан. Иймд тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй. ...захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, оролцогчид урьдчилан мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг эвдсэн шийдвэр болсон гэж маргасан.

5. Хариуцагчаас тус компани нь шинээр газар эзэмших эрх авахдаа дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж тайлбартаа дурдсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл дээр маргахгүй болохоо илэрхийлсэн.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох харилцааг зохицуулсан бөгөөд 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, ...40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.  

7. Маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн хувьд, хариуцагчаас 19 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 19 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 0 төгрөг /хх1-1 тал/, 22 оны 9 дүгээр сарын -ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 22 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 574,587 төгрөг /хх1-130 тал/, 22 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 21 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 574.587 төгрөг /хх1-149 тал/ гэж зөрүүтэй ирүүлсэн. Нэхэмжлэгчээс газрын төлбөрийн хувьд илүү төлөлттэй байгаа гэж маргасны дагуу  Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас тооцооллыг дахин шүүж, 23 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 07-21 оны төлбөр төлсөн задаргааг ирүүлсэн, үүнд 21 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 1,440,413 төгрөгийн илүү төлөлттэй гэж ирүүлсэн байна. /хх2-4 тал/

8. Энэ тохиолдолд маргаан бүхий захирамжийг гаргах нэг үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг нэхэмжлэгч “*******” ХХК нь зөрчсөн талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ үндэслэл дээр маргахгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн.

9. Маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн хувьд, Улсын дээд шүүхийн 08 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тус тус тайлбарласан, уг тогтоол хүчин төгөлдөр байна.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “*******” ХХК нь захиргааны байгууллагатай 19 оны 12 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан байх бөгөөд 18 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт /хх1-24-26 тал/, 21 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн худаг гаргах зөвшөөрөл /хх1-27 тал/, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн фото зураг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт хашаа татаж, цахилгаан хангамж 10/0,4квын 250дВА агаарын дэд өртөө АТП, ЦДАШ-ыг ашиглалтад оруулсан, худаг гаргах зөвшөөрөл авсан, мод тарьсан, хүлэмж барьсан зэрэг нь тогтоогдож байх тул газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

11. Харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”, 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна.” гэж заасан.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмшсэн буюу мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдааны үнийг нөхөн төлөх үүргээ биелүүлээгүй нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч Нийслэлийн Засаг даргын 13 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын 13 оны *******, ******* дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” ******* дугаар захирамжийн 1.4-д “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд дуудлага худалдааны анхны үнэ төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах мэдэгдэл хүлээн авсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлж гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд өмнө өгсөн хугацаатай адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх” гэж заажээ.

13. Тодруулбал, захиргааны байгууллага дуудлага худалдааны үнийг төлүүлэх үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, анхны үнэ төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах мэдэгдлийг биелүүлээгүй бол дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх ёстой байтал хариуцагчаас  оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13/6149 дугаар мэдэгдэл /хх1-106 тал/-ийг хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгч байгууллагад албан ёсоор хүргэгдсэн эсэх нь тодорхойгүй, мессеж явуулсан гэх баримт нь мэдэгдсэн болохыг хангалттай нотлохгүй болно. Иймд уг үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

14. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-л “Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх” гэж сонсох ажиллагаа, түүнийг явуулах журмыг зохицуулсан.

15. Энэ маргааны тохиолдолд хариуцагчаас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 13/6149 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хувьд сонсох ажиллагааг хийсэн гэж маргах боловч дээр дурдсанаар уг мэдэгдлийг нэхэмжлэгч компанид албан ёсоор хүргүүлсэн болохоо хариуцагчаас нотолж чадаагүй, түүнчлэн уг албан бичгийн агуулгаас үзэхэд зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөх талаар дурдсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бусад үндэслэлүүд буюу газрын төлбөр, зориулалтын дагуу ашиглаагүй, газрын тухай хууль тогтоомж зөрчсөн талаарх үндэслэлүүд бүрдсэн талаар захиргааны байгууллагаас сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзнэ.  

16. Түүнчлэн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 21 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 13/1962 дугаар албан бичигт /хх1-107 тал/ “...танай компани нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй бөгөөд дуудлага худалдааны үнэ, газрын төлбөрөө төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудын үндэслэл бүрдсэн байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн нь цаг хугацааны хувьд маргаан бүхий акт /21.07.28/-аас өмнөх огноотой байх тул сонсох ажиллагааны мэдэгдэл эсвэл маргаан бүхий актыг мэдэгдсэн мэдэгдэл аль болох нь тодорхойгүй байна.

17. Ийнхүү дээр дүгнэснээр захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч компанийн газрын төлбөрийг бүрэн төлсөн эсэх, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашигласан эсэх зэрэг бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, тус компанийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж тайлбар, санал гаргах эрхийг хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасныг зөрчсөн, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй хууль бус захиргааны акт болжээ.  

18. Нэхэмжлэгч компани нь анх газар эзэмших хүсэлт гаргахдаа хуульд заасан журмаар гэрчилгээний үнэ болох дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байхад хариуцагч дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрх олгосон, үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй боловч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлөх үүрэг хүлээнэ. Хэдийгээр нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй боловч ийнхүү төлүүлэх талаар захиргааны зүгээс урьдчилан мэдэгдээгүй, харилцан тохиролцож төлүүлэх арга хэмжээг гүй атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгосон нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

19. Хариуцагчаас Захиргааны ерөнхий хууль болон Нийслэлийн Засаг даргын 13 оны *******, *******, ******* дугаар захирамжид заасан журмаар захиргааны шийдвэр гаргах гаргах ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулж нэхэмжлэгч компаниар дуудлага худалдааны үнийг тодорхойлж төлүүлэх ажиллагаа хийх эрх нь нээлттэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 21 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/ дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ө.БОЛОРЧИМЭГ