Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00065

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх
 хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг,
 Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,
 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Н.Очирбат, /цахимаар/
 Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн
 хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
 Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч
 *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .******* дүгээр зүйлийн 1
 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай
 ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж
 ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан  хэлэлцэв.
 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
 Шүүгдэгч *******: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 1-ны
 өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар
 зохион байгуулагч мэргэжилтэй, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот
 байгуулалтын газрын ******* сумын газрын даамал ажилтай, ам бүл-*******, эхнэр ******* хүүхдийн
 хамт Ховд аймгийн ******* сумын багт оршин суух, урьд Ховд аймгийн Булган
 сум дахь сум дундын шүүхийн 015 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн 1 дугаартай
 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181..1, 181
 дүгээр зүйлийн 181..5-д зааснаар жил ******* сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,
 жил ******* сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-д зааснаар жилийн
 хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх, РД:ПА881111*******, овогт
  .
 Шүүгдэгч *******: Монгол Улсын иргэн, 19*******9 оны 10 дугаар сарын 9-ний
 өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 5******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
 жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-, эхнэр, хүүхдийн хамт Ховд
 аймгийн сумын багийн дугаар байрны 1 тоотод
 оршин суух хаягтай, Ховд аймгийн сумын багийн хаус
 хорооллын 11 тоотод оршин суудаг, урьд аймгийн шүүхийн оны 07
 дугаар сарын -ны өдрийн дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11
 дугаар зүйлийн 11.-д зааснаар ******* жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж
 байсан гэх, РД:ПА*******9109, овгийн .
 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
 1. Шүүгдэгч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын
 газрын Аптай сумын газрын даамал буюу нийтийн албан тушаалтан *******
 нь Ховд аймгийн сумын иргэн *******гээс Аптай сумын
 багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн зориулалтаар 00000805*******, 0000*******57*******0 дугаартай
  газар буюу нийт 1.******* га газар олгож, газрын гэрчилгээ гарган өгч албаны чиг үүргээ
хэрэгжүүлсэний төлөө 0 оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан
 банкны 58*******00551 дугаарын дансаар 500.000 төгрөг, мөн 0 оны 08 дугаар сард
 *******.000 төгрөгийн үнэ бүхий Еvок нэртэй 1 шил архийг хахуульд авсан гэмт хэрэг
 үйлдсэнд,
 . Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын багийн
 нутаг дэвсгэрт том оврын ачааны авто машин багтах багтаамжтай хашааны газар авч
 өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн Газрын харилцаа, барилга,
 хот байгуулалтын газрын Аптай сумын газрын даамал *******д албаны чиг
 үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 0 оны 07 дугаар
 сарын 0*******-ний өдөр өөрийн Хаан банкны эзэмшлийн 58*******5*******09******* тоот дансаар 500,000
 /таван зуун мянга/ төгрөг, 0 оны 08 дугаар сард *******,000 /дөчин гурван мянга/
 төгрөгийн үнэ бүхий Еvок нэртэй 1 шил архийг өгч хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэнд
 тус тус холбогджээ.
 ТОДОРХОЙЛОХ нь:
 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Би хахууль авсан гэмт хэрэг
 үйлдээгүй. Би ******* ахаас 500.000 /таван зуун мянган/ төгрөг зээлээр авсан.
 Энэ мөнгийг буцааж төлж чадаагүй байж байгаад гомдлоор шалгагдсан. *******д
 газар олгохоор мөнгө аваагүй. Баярын үеэр 500.000 төгрөг зээлсэн нь үнэн. Тухайн үед
 мөрдөгч намайг загнасан тул би сандарч, тулгамдаад тийм мэдүүлэг өгсөн...” гэж,
 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...0 оны 07 дугаар сард
 ******* надруу яриад 500.000 төгрөгийн хэрэг гарлаа өгөөч гэхэд нь би
 шилжүүлсэн. Цалин буухаар өгнө гээд өгөөгүй жил болсон...” гэж тус тус мэдүүлсэн
 болно.
 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт
 хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал
 бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
 Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:
 “...*******гийн газрын тухайд гэвэл түүний дүү гэж манай сумын соёлын
 төвийн бүжгийн багш хүн надтай удаа дараа ирж уулзсан манай ах д газар
 хэрэгтэй байна. Газар авах шаардлагатай байна, өмнө нь 01 онд үйлчилгээний
 зориулалт бүхий *******00 м.кв газрыг хуулийн дагуу авсан боловч тус газрыг хурааж авсан
 ингэхдээ дүйцүүлж газар олгоно гэсэн боловч одоог хүртэл газар олгохгүй байгаа. 01
 онд ******* нь үйлчилгээний газрыг дуудлага худалдаагаар авсан байдаг тэгээд
 тухайн газарт багийн төв барих шаардлагатай байсан учраас тэр газартай дүйцхүйц
 газар олгоно гээд тэр газрыг нь авсан юм байна лээ. Тэгтэл одоо үйлчилгээний
 газар хэрэггүй гэр бүлийн хэрэгцээнд газар хэрэгтэй гэж ах хэлж байна гээд удаа дараа
 бараг өдөр бүр ирж уулзаж байсан. Тэгээд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 0
 оны 1 дугаар сард ИТХ-аар оруулж батлуулсан тухайн үед айлд газар олгох
 шийдвэр гаргуулж тэр газраас *******д залгаа ширхэг 0,7 га буюу 1*******00 м.кв
 газар олгосон.
 ******* дүү ер нь байнга над дээр ирээд газрын гэрчилгээ гарч
 байна уу яаж байна гээд байхаар нь би угаасаа төлөвлөгөө батлагдсан кадастр
 хийгдсэн болохоор гэрчилгээг нь олгоё гээд 0******* оны 0******* дугаар сарын 1*******-ний өдөр
 хэвлэсэн. Хэвлэхдээ би 0******* оны 0 дугаар сарын *******-ны өдрийн Сумын засаг даргын
 А/0, А/1 дугаартай захирамжийг үндэслэн гэж бичсэн. Учир нь би 0******* оны 0 дугаар
 сарын 0*******-ны өдөр А/0, А/1 дугаартай захирамжаар гийн газар олгоно гээд
 захирамжийн дугаар алгасуулсан байсан юм. Тэгээд түүнийгээ бичсэн гэтэл Засаг
 даргаас албан ёсоор захирамж гараагүй. Манай сумын Засаг даргын А/0 гэсэн
 захирамж байхгүй, харин А/1 дугаартай захирамж нь газартай огт хамааралгүй ажлын
хэсэг байгуулах тухай гэсэн захирамж гаргасныг сүүлд гэрчилгээ гаргасныхаа дараа
 мэдсэн юм. ******* гэж хүний газар кадастрт орчихсон одоо ч гэсэн байж л
 байгаа одоо зөвхөн засаг даргын захирамж гаргаад шинээр гэрчилгээ олгоход л
 болчихно. *******гийн дүү нь тус газрыг гэж залууд өгчихпөө
 гээд байгаа тийм зүйл байхгүй, ийн газар ч гэсэн хуулийн дагуу газар зохион
 байгуулалтын 18******* төлөвлөгөөнд ороод олгогдсон. Одоо т гэрчилгээ л
 гараагүй байгаа. Тэр хоёрын газар давхацсан зүйл байхгүй. ******* нь надад
 ...би дүүдээ их баярлаж байна чи миний газрыг шийдвэрлэж өгөөрэй ах нь дүүгээ
 баярлуулна чи над руу дансаа явуулчих гэж залгахаар нь би түүний дугаар луу
 өөрийнхөө дансны дугаарыг бичээд явуулсан. Тэгтэл над руу 500,000 төгрөг шилжиж
 орж ирсэн. Түүний дараа 0 оны 08 дугаар сард надтай уулзаад ах юм
 явуулсан гээд орж ирээд байсан тэгж байгаад нэг өдөр чи ажлынхаа үүдэнд гараад
 ирээч гэхэд гараад очиход нэг юм өгөх гэсэн юм гээд байсан. Тэгээд би машиныхаа
 түлхүүр өгөөд гаргасан буцааж миний машины түлхүүр өгсөн би ажил дээрээ байж
 байгаад машиндаа ороод юу байгааг нь харахад 0,75 литрийн Еvок нэртэй 1 шил архи
 машины арын суудалд тавьсан байсан. Би түүнийг нь гэртээ байлгаж байгаад аваад
 хэрэглэсэн.
 ...Тухайн мөнгийг би хувийн хэрэгцээнд ашигласан. 0 оны 07 дугаар сарын 05
ны өдөр манай сумын баяр наадам болж байсан баяр наадмын үеэр зарцуулаад
 дууссан. Би хөдөө наадамд явахдаа *******гээс орж ирсэн 500,000 төгрөгөөс
 00,000 төгрөгийг бэлнээр гаргаж аваад явсан үлдсэн 00,000 төгрөгийг нь баяр
 наадмаас ирээд хэрэглээд дууссан. Ер нь бол 500.000 төгрөг 0 оны 07 дугаар сард
 надад орж ирсэн. Түүнээс хойш 0 оны 1 дугаар сард тухайн газрыг сумын
 төлөвлөгөөнд тусгуулахаар санал оруулж 0******* оны газар зохион байгуулалтын
 төлөвлөгөөнд тусгагдсан...” гэх мэдүүлэг,
 Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
 “...******* мөнгийг өгөхдөө дүүгээ баярлуулна гээд дансаа өгчих гэхээр нь
 дансаа өгсөн. Архийг өөрөө л явуулсан байсан. 500.000 төгрөг орсны дараа 00.000
 төгрөгийг бэлнээр аваад сумын наадамд явсан. 00.000 төгрөгийг *******гийн
 кадастрийн төлбөрт 100.000 төгрөг төлсөн, 100.000 төгрөгийг хувьдаа хэрэглэчихсэн”
 гэх мэдүүлэг,
 гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Миний ах
 ******* 0 онд газрын даамал *******д газар өмчлөх хүсэлт гаргаж
 өгсөн. Тэгээд зөвшөөрөөд гэрчилгээг 0******* оны 0 дугаар сард гаргаж өгсөн гэвч тухайн
 газраа давхар айлд олгосон байсан. 0 оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр 500.000
 төгрөгийг “...мөнгөний хэрэг болчихлоо ах 500.000 төгрөг өгч байгаач би таны газрыг
 асуудалгүй шийдэж өгнө” гэж авсан гэсэн тэр өдрөөс хойш бүтэн жил миний
 бие хөөцөлдөж хуурамч нь ч мэдэгдэхгүй газрын гэрчилгээ гаргаж өгсөн. 0******* оны 0*******
 дугаар сард газрын даамал *******ийн өрөөнд орж газрын асуудлыг ярихад
 намайг чирээд гаргасан. 0******* оны 10 дугаар сард ажилдаа ирэхгүй ажлынхаа гадаа
 машиндаа сууж байхад нь очиж ахынхаа мөнгийг нэхэж үзэхэд надад "Тэрийг чинь
 цалин буухаад хийчихнэ" гэж хэлээд намайг түлхэж холдуулаад хаалгаа хаасан...” гэх
 мэдүүлэг,
 Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...*******
 гэх хүнээс би "шинэхэн айл болсон газар авмаар байна" гэсэн тэгтэл надад "газрын
 төлөвлөлтөд орсон газар олгох гэж байгаа, чи аль болох эртхэн өгвөл чамд хэрэгтэй
 шүү" гэсэн тэгээд би хүсэлтээ 0 оны 08 дугаар сард өгчихөөд яваад өгсөн. 0 оны
 1 дугаар сарын 08-ны өдөр хот руу ажлаар яваад 18-ны өдөр ******* суманд ирэхэд
 Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж шийдвэр нь гарсан байсан. айл төлөвлөж
хэлэлцээд баталсан байсан. Тухайн үед хэмжилт хийдэг мэргэжилтэн ирээд хэмжилт
 хийгээд бүртгэлээ хийгээд гэрчилгээ өгнө гэсэн...” гэх
 “...Миний бие 0 онд шинээр гэр бүл болж надад газар хэрэгтэй болсон
 ингээд би 0 оны 08 дугаар сард газрын даамалтай уулзаад газар авах хүсэлтээ
 байгаагаа хэлэхэд өргөдлөө өгчих төлөвлөгөөнд тусгасан газраас олгож байгаа тэндээс
 олгож болно гэсний дагуу би өргөдөл гаргаж өгсөн тэгээд 0 оны 1 дугаар сард
 сумын ИТХ-аар газрын төлөвлөгөө батлагдаж айлд газар олгохоор болсон гээд
 надад газар санал болгосон тэгэхэд би Шинэбаяр гэж айлын хажууд авъя гээд газрын
 даамал ээр газар заалгаж 0******* оны хавар зааж өгсөн газар нь хашаагаа
 татсан. Манайх одоогоор Ховд аймгийн Аптай сумын багт газрын даамлын зааж
 өгсөн газарт хашаа татан амьдарч байна. Манайд албан ёсоор газрын гэрчилгээ гэж
 одоог хүртэл олоогүй байгаа...” гэх мэдүүлэг,
 Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:
 “...Би 000 оноос хойш хувиараа түүхий эдийн ченжээр ажиллаж байгаад 0 оноос
 хойш ченж хийхээ больж том оврын ачааны авто машинаар тээврийн жолооч хийж
 байна. Ихэвчлэн Ховд аймгийн Цэцэг сумын нутагт байрлах Хөшөөтийн уурхайгаас
 БНХАУ руу нүүрс тээвэр хийж байгаа. Ер нь нүүрс тээвэр гэлтгүй хаашаа ачаа олдсон
 тийшээ л тээвэр хийдэг яг энэ 7 хоногт бол Ховд аймгийн Мянгад сумаас БНХАУ руу
 төмрийн хүдрийн тээвэр хийж байна. Би Ховд аймгийн ******* суманд төрж өссөн, одоо
 тус суманд манай эгч, дүү нар амьдардаг. Ингээд би Хөшөөтийн уурхайгаас БНХАУ руу
 нүүрс тээвэр хийхэд Аптай суманд том машин ороод зогсчихдог томхон хашаа хэрэгтэй
 болсон. Тэгээд би төрсөн дүү гээр дамжуулж чи ахдаа Аптай сумын төвд газар
 олгож байвал нэг газар олох боломж байна уу? гээд газрын даамал
 *******ээс асуугаад өгөөч гэсэн. Намайг ******* сумынхан гэж дууддаг
 тэр нэрээр таньдаг. Ингээд миний дүү тэй уулзаад ах
 Аптай суманд газар авах шаардлагатай байна гэж байна боломжтой юу гэж уулзахад
 “...тэр болно, *******00.000 төгрөг өгчихвөл хашааны газар шийдээд өгч болно” гэж миний
 дүү д хэлсэн байсан. Ингээд надад түүний дугаарыг хэлэхэд нь би
 утсандаа Газар Түмээ сум гэж хадгалсан байсан. Тэгтэл хэд хоногийн дараа над руу
 ийн дугаараас маргааш буюу 07 сарын 05-нд сумын наадам болох гэж
 байна би хөдөө явах ажилтай болсон тул энэ данс руу мөнгө шилжүүл гэсэн утгатай
 мессэж ирсэн тул би явуулсан данс руу нь 0 оны 07 дугаар сарын 0*******-ний өглөө
 500,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би мөнгө шилжүүлсний дараа 0 оны 07 дугаар
 сарын улсын баяр наадмын үеэр 1 шил 0,75 литрийн Еден нэртэй архи, гэрт байсан
 хавтай наборын хамт д өгөөд үүнийг *******д баярлалаа гээд хэлээд
 өгчих гэж өгүүлсэн. Би энэ архи, наборыг ажил амжуулж өгсөнд баярлалаа гэж өгүүлсэн.
 Ингээд миний газрын гэрчилгээ гарахгүй байгаад гарах гэж байна, засаг даргын бичиг
 гараагүй байна гээд гаргахгүй яваад байсан.
 Би 01 онд Ховд аймгийн ******* суманд зочид буудал, үйлчилгээний зориулалт
 бүхий газрыг газрын дуудлага худалдаанд орж *******00.000 төгрөгөөр авч байсан. Надад
 гэрчилгээ өгсөн байсныг би хэрэг болж магадгүй гээд *******д өгөөрэй гээд
  рүү явуулсан. 01 онд дуудлага худалдаагаар авсан миний газрыг хүчингүй
 болгосон учир нь худгийн хажууд халуун ус бариулахгүй гээд хүчингүй болгосон гэсэн.
 Ингээд надад газрын гэрчилгээ гарахгүй болохоор нь би 0******* оны өвөл *******
 суманд очоод *******тэй холбогдож гэрийнх нь гадна очоод миний газар
 яасан бэ? гэхэд гарч байгаа гэж хэлээд улмаар 0******* оны 0 дугаар сард надад 0,7 га
 хэмжээтэй залгаа газрын гэрчилгээ гаргаж өгсөн. 0,7 га газарт миний том оврын
 машин багтахгүй учраас би газар авсан. Ингээд явж байтал надад гаргасан газрыг
 айлд зарчихсан байсан. Тэр хоёр айл *******ээс худалдаж авсан гэж хэлдэг
юм. Ингээд би газаргүй болсон болохоор гээр дамжуулж гомдол гаргуулсан юм.
 Би тэр 500.000 төгрөгийг газар авах зорилгоор шилжүүлсэн. Би бол нэг хашааны газар
 авах гэж мөрөөдөж яваад хашааны газар авах зорилгоор л шилжүүлсэн. Би *******
 суманд газар авах гэж 10 жил мөрөөдөж байна. Эцэстээ мөнгө өгөөд авах гэсэн боловч
 надад газар олгосон боловч түүнийг өөрөө өөр хүмүүст зарсан байсан...” гэх мэдүүлэг,
 Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
 “...Би *******ийг надаас 500.000 төгрөг өгөөч гэж гуйхаар нь зээлсэн гэж
 бодож байна. Би газрыг авахдаа боломж гаргаж өгөөч гэж харьцаагүй. Энэ хүн газар
 төлөвлөлтөд газар байхгүй гэж хэлсэн бол би байхгүй л гэж ойлгоно. Би өөрөө шүгэл
 үлээж гомдол гаргасан болохоор надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх
 мэдүүлэг,
 Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ах
  нь Ховд аймгийн ******* суманд төрж өсөж амьдарч байгаад 10 гаруй
 жилийн өмнө аймгийн төв рүү шилжиж орсон. Миний ах БНХАУ руу нүүрс тээвэр хийдэг
 бөгөөд ******* суманд том машин оруулах газар хэрэгтэй байна сумын газрын даамалд
 очоод уулзаад газар олгох боломж байна уу? гээд асуугаад өгөөч гэхээр нь би сумын
 газрын даамал *******тэй очиж уулзахад болно гэж хэлсэн. Ингээд ахын
 өмнөөс хүсэлт бичиж өгсөн бөгөөд газрын асуудал болж байгаа эсэхийг
 *******ээс удаа дараа нэхсэн боловч гаргаж өгөхгүй яваад байсан. Анх бол
 0 онд хүсэлт өгч байсан. Ингээд газар өгөхгүй болохоор бараг өдөр болгон очиж
 ахын газар яав гэж асууж байсан. Тэгтэл одоо болох гэж байна болох гэж байна гээд
 яваад байдаг байсан. Сүүлд ******* ах 0 оны 07 дугаар сард наадмын дараа
 газрын даамал *******д 500,000 төгрөг өгсөн. ******* нь сумын
 наадмын урд өдөр наадамд явах гэж байна та надад мөнгө өгөөч газрыг чинь шийдэж
 өгнө гэхээр нь 500,000 төгрөг өгсөн гэж ярьсан. Тэгээд би түүнийг ахаас сонсоод
 ******* рүү орж чи газраа өгөөч ээ гэж шаардаж эхэлсэн. Түүний дараа 0
 оны 08 дугаар сард байх манай ах ******* нь БНХАУ-аас явж байгаад замдаа
 манайхаар ирэхдээ чи үүнийг *******д өгчих гээд 1 шил архи өгсөн би тэр
 архийг яагаад өгч байгааг мэдэхгүй, ах маань өгчих гэхээр нь *******ийн
 машинд оруулж өгч байсан...” гэх мэдүүлэг,- Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  удирдлагын
 хэлтсийн дарга Э.Цогтсайханы 05 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн
 дүгнэлтэд:- Газрын кадастрын мэдээллийн сангийн 8*******08000*******0, 8*******08000*******1 нэгж талбарын
 цахим хувийн хэргийн шийдвэрийг татаж үзэхэд кадастрын зураг хийсэн байх бөгөөд
 05 оны 01 дүгээр сарын 1*******-ний өдрийн 19 дүгээр албан бичгээр ******* сумын Засаг
 дарга Б.Хатанбаатарт дээрх захирамжуудыг ирүүлэхийг хүссэн. Гэтэл тус захирамжаар
 иргэн *******д газар эзэмшүүлсэн захирамж шийдвэр гараагүй байна. Харин
 8*******080008 дугаартай нэгж талбарыг шалган үзэхэд сумын Засаг даргын 01 оны 0*******
 дүгээр сарын А/ дугаартай шийдвэрээр мэдээллийн санд оруулсан боловч уг
 захирамжийн хуулбарыг ирүүлээгүй болно.
 - 8*******08000*******0 нэгж талбар нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 0
 оны 1 дугаар сарын 19-ний өдрийн 1/07 дугаар "Сумын 0******* оны Газар зохион
 байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоолын дугаар хавсралтаар батлагдаж,
 Монгол Улсын Засгийн газрын 0******* оны 1******* дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын
 ******* суманд гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэх газрын жагсаалтад
 897*******70 дугаарын төлөвлөлтийн нэгж талбартайгаар тус тус батлагдсан байна.
 8*******08000*******1 нэгж талбар нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 0
 оны 1 дугаар сарын 19-ний өдрийн 1/07 дугаар "Сумын 0******* оны Газар зохион
байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоолын дугаар хавсралтаар батлагдсан
 боловч газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн цахим систем, Монгол Улсын
 Засгийн газрын 0******* оны 1******* дугаар тогтоолд ороогүй байна.
 Мөн 8*******080008 нэгж талбар нь 01 онд олгосон бөгөөд тухайн оны газар
 зохион байгуулалтын төлөвлөгөөний материалыг ирүүлээгүй тул төлөвлөгөөнд
 тусгагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.- Газрын кадастрын мэдээллийн санд орсон 8*******08000*******0, 8*******08000*******1 нэгж
 талбарууд нь өөр бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшилд олгосон газартай
 мэдээллийн санд давхцалгүй байх бөгөөд газар дээрх байдлыг Өоод1е еаг1И Рго агаар
 сансрын зурагтай давхцуулан үзэхэд хашаа татсан байдалтай байна.  8*******080008 нэпж
 талбарын дугаартай газар нь бусдын эзэмшил газартай давхцалгүй байна.- 8*******08000*******0, 8*******08000*******1 тус байршлууд нь хашаа татсан газартай давхцалтай
 байна. Дээрх хашааны газрын өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл газрын кадастрын
 мэдээллийн сангийн бүртгэлд ороогүй байна.- Монгол улсын Засгийн газрын 018 оны 18 дугаар "Газрын үнэлгээний тойрог,
 зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоолын *******
 дугаар хавсралтаар бусад сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын
 үнэлгээний зэрэглэл, 1 га газрын суурь үнэлгээг тогтоосны дагуу ******* сумын 700 метр
 квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын суурь үнэ 980000 төгрөг болж
 байна. Зах зээлийн үнэлгээ нь тухайн сум орон нутгийн онцлог, зам, шугам сүлжээнд
 холбогдсон байдал, байршил зэргээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд тус
 суманд 700 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хашааны газрын үнэ *******.0
 сая төгрөгийн үнэлгээтэй байна.
 - ******* сумын Засаг даргын захирамж шийдвэрээр иргэн *******д
 эзэмшүүлсэн шийдвэр гараагүй байх бөгөөд 0******* оны 0 дугаар сарын 0*******-ний өдрийн
 А/0, А/1 захирамжаар мэдээллийн санд оруулсан байна” гэж тэмдэглэгдсэн,- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 0******* оны 11 дүгээр сарын 0*******-ний
 өдрийн /19******* дугаартай албан бичигт “Монгол Улсын Засгийн газар иргэд, олон
 нийттэй харилцах төвд “Ховд аймгийн ******* сумын иргэн гээс
 ******* сумын газрын албаны даамал н. нь манай ах *******гээс
 газрын гэрчилгээг нь гаргаж өгнө гээд 500.000 төгрөг авчихаад өөр хүнд газрыг олгосон
 байгаад гомдол гаргаж байна. Холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлэж өгнө үү
 гэх гомдлыг ирүүлжээ. Дээрх гомдол нь гэмт хэргийн шинжтэй байх тул харъяаллын
 дагуу шалган шийдвэрлэж хариуг хуулийн хугацаанд багтаан манайд ирүүлнэ үү” гэж
 тэмдэглэгдсэн,- Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 0
 оны 07 дугаар сарын 0*******-ний өдрийн Б/8 дугаартай “Төрийн жинхэнэ албан тушаалд
 томилох тухай” тушаалын хуулбарт ... ийг ******* сумын
 газрын даамлын албан тушаалд 0 оны 07 дугаар сарын 0*******-ний өдрөөс жинхлэн
 томилсугай” гэж тэмдэглэгдсэн,
 - Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг
 болно.
 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг
 нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт
 оруулах талаар санал хүсэлт гараагүй болно.
 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт
 хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан
 үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг
шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
 хуулийн 1*******. дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн
 шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн
 хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
 тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул
 прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт
 талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судласан болон
 хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******,
 ******* нарын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж
 дүгнэлээ.
 Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд
 прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих
 оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш
 мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
 Хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн
 Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын ******* сумын газрын даамлаар
 ажиллаж байх үедээ буюу 0******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр Ховд аймгийн
  сумын иргэн *******д Ховд аймгийн ******* сумын багийн
 нутаг дэвсгэрт гэр бүлийн зориулалтаар 00000805*******, 0000*******57******* дугаартай
 газар буюу нийт 1.******* га газар олгож, газрын гэрчилгээ гарган өгч албаны чиг үүргээ
 хэрэгжүүлсний төлөө түүнээс 0 оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр өөрийн эзэмшлийн
 ХААН банкны 58*******00551 дугаарын дансаар 500.000 /таван зуун мянган/ төгрөг, мөн
 0 оны 08 дугаар сард *******000 төгрөгийн үнэтэй архийг хахуульд авсан,
 Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг
 дэвсгэрт том оврын ачааны авто машин багтах багтаамжтай хашааны газар авч өөртөө
 давуу байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот
 байгуулалтын газрын Аптай сумын газрын даамал *******д албаны чиг үүрэг,
 бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 0 оны 07 дугаар сарын 0*******
ний өдөр өөрийн Хаан банкны эзэмшлийн 58*******5*******09******* тоот дансаар 500,000 /таван зуун
 мянга/ төгрөг, 0 оны 08 дугаар сард *******,000 /дөчин гурван мянга/ төгрөгийн үнэ бүхий
 Еvок нэртэй 1 шил архийг өгч хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 0******* оны 11 дүгээр сарын 0*******-ний
 өдрийн /19******* дугаартай албан бичиг,- Гэрч гийн “...Миний ах ******* 0 онд газрын даамал
 *******д газар өмчлөх хүсэлт гаргаж өгсөн. Тэгээд зөвшөөрөөд гэрчилгээг
 0******* оны 0 дугаар сард гаргаж өгсөн гэвч тухайн газраа давхар хоёр айлд олгосон
 байсан. ******* 0 оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр 500.000 /таван зуун
 мянган/ төгрөгийг “...мөнгөний хэрэг болчихлоо ах 500.000 төгрөг өгч байгаач би таны
 газрыг асуудалгүй шийдэж өгнө” гэж авсан гэж ******* ах хэлсэн. Тэр өдрөөс
 хойш бүтэн жил миний бие хөөцөлдөж хуурамч нь ч мэдэгдэхгүй газрын
 гэрчилгээ гаргаж өгсөн.
 ...Сүүлд ******* ах 0 оны 07 дугаар сард наадмын дараа газрын даамал
 *******д 500,000 төгрөг өгсөн. ******* нь сумын наадмын урд өдөр
 наадамд явах гэж байна та надад мөнгө өгөөч газрыг чинь шийдэж өгнө гэхээр нь
 500,000 төгрөг өгсөн гэж ярьсан. Тэгээд би түүнийг ахаас сонсоод ******* рүү
 орж чи газраа өгөөч ээ гэж шаардаж эхэлсэн.
 ...манай ах ******* нь БНХАУ-аас явж байгаад замдаа манайхаар ирэхдээ
чи үүнийг *******д өгчих гээд 1 шил архи өгсөн би тэр архийг яагаад өгч
 байгааг мэдэхгүй, ах маань өгчих гэхээр нь *******ийн машинд оруулж өгч
 байсан...” гэх мэдүүлэг,-Гэрч Х.Түмэндэлгэрийн “...*******гийн газар авах хүсэлт гаргаж байсныг
 санаж байна. Газар олгогдсон эсэхийг би санахгүй байна. Газрын гэрчилгээг олгохдоо
 кадастр хийгдэж, засаг даргын захирамж гарсны дараа засаг даргын захирамжийг
 үндэслэж газрын заамал гэрчилгээ бичиж олгодог” гэх мэдүүлэг,- Шүүгдэгч *******гийн эзэмшлийн 58*******5*******09******* дугаартай данснаас 0
 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр шүүгдэгч *******ийн 58*******00551 дугаарын
 дансанд 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн орлого шилжиж орсон талаарх Хаан
 банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт,-Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 0
 оны 07 дугаар сарын 0*******-ний өдрийн Б/8 дугаартай тушаалын хуулбар,
 Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  удирдлагын
 хэлтсийн дарга Э.Цогтсайханы 05 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн
 дүгнэлтэд: - 8*******08000*******0, 8*******08000*******1 тус байршлууд нь хашаа татсан газартай
 давхцалтай байна. Дээрх хашааны газрын өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл газрын
 кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд ороогүй байна. ******* сумын Засаг даргын
 захирамж шийдвэрээр иргэн *******д эзэмшүүлсэн шийдвэр гараагүй байх
 бөгөөд 0******* оны 0 дугаар сарын 0*******-ний өдрийн А/0, А/1 захирамжаар мэдээллийн
 санд оруулсан байна гэж тэмдэглэгдсэн,- Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн
 ... мөнгийг өгөхдөө дүүгээ баярлуулна гээд дансаа өгчих гэхээр нь дансаа
 өгсөн. Архийг өөрөө л явуулсан байсан. 500.000 төгрөг орсны дараа 00.000 төгрөгийг
 бэлнээр аваад сумын наадамд явсан. 00.000 төгрөгийг гийн кадастрийн
 төлбөрт 100.000 төгрөг төлсөн, 100.000 төгрөгийг хувьдаа хэрэглэчихсэн” гэх мэдүүлэг,- Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн
 “...Би *******ийг надаас 500.000 төгрөг өгөөч гэж гуйхаар нь зээлсэн гэж
 бодож байна. Би өөрөө шүгэл үлээж гомдол гаргасан болохоор надад сонсгосон ялыг
 хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар
 хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
 Дээрх үйлдлийг нотлож байгаа баримтуудыг үнэлж дүгнэхэд: Мөрдөн шалгах
 ажиллагааны явцад гэрч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.*******, 5.1
 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч,хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх
 үүрэг хүлээж, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал
 мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг
 авсан байх тул мөрдөн байцаалтын шатанд эдгээр оролцогчийн эрхийг зөрчиж
 мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь хэрэгт
 хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоосон,
 нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн
 оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил
 тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
 Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь
 хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр
 олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх
 бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан
 дүрэм, журамд тодорхойлсон хэмжээгээр хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл
 нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон бусад актаар өөрт нь тухайлан
олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.
 Албаны чиг үүргээ хэрэгжүүлэх гэж хууль тогтоомж дүрэм, тухайн албан тушаалын
 ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ёстой үүргийг биелүүлэхийг ойлгоно.
 Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенци болон Эрүүгийн
 хуулийн тусгай ангийн .******* дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь тусгай субьекттэй, гэмт
 этгээд нь хувьдаа болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий
 болгох зорилгоор, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл албан
 тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ
 хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан
 эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй
 үйлчилгээ авсныг ойлгохоор хуульчилсан байна.
 Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймгийн Газрын
 харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Аптай сумын газрын даамал буюу нийтийн
 албан тушаалтанаар ажиллаж байсан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг
 зүйн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Төрийн албаны тухай
 хуулийн 1 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн 1.1.*******-д зааснаар Засгийн газрын
 агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал төрийн захиргааны албан тушаалд
 хамаарч байна.
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь мөн адил
 өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох
 зорилготой, шунахай болон хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл өөртөө
 болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх,
 албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг,
 тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ
 үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон нийгэмд аюултай, гэм буруутай
 үйлдэл гэж хуульчилсан байна.
 Эд зүйл өгсөн гэж аливаа этгээд хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн
 хэм хэмжээнд харшлахгүйгээр эд зүйлийг албан тушаалтанд албаны чиг үүрэг, албан
 тушаалын байдалтай нь холбогдуулан шилжүүлснийг ойлгоно гэжээ.
 Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн -т “...шударга ёс, хууль дээдлэх
 нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг, Авлигын эсрэг хуулийн 7
 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.*******-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай
 холбогдуулан бусдаас шан харамж шаардах болон албаны эрх мэдэл буюу албан
 тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглох гэж,
 Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, *******.1., *******.1.1 дахь заалт,
 9 дүгээр зүйлийн 9.1.******* дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг
 дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг
 сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус
 явдалтай эвлэрэхгүй байх, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт,
 чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан
 ашиглахгүй байх” талаар төрийн албан хаагч болон нийтийн албан тушаалтны ажил
 үүргээ гүйцэтгэх явцдаа баримтлах үндсэн зарчим, нийтлэг үүрэг, хориглох зүйлсийг
 дээрх хуулиудад баталгаажуулсан байна.
 Дээрх хууль зүйн үндэслэлүүд, нөхцөл байдлыг нэгтгэхэд шүүгдэгч
 *******ийн өмгөөлөгчийн гаргасан “хахууль авсан нь нотлогдохгүй байх тул
 түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий дүгнэлт нь
 үндэслэлгүй байна.
 Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .******* дүгээр
 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийг
үйлдсэн, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн
 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох
 хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
 Энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн үнэт зүйлс, шударга ёсны хэмжүүрийг
 сулруулж, нийгмийн хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг, улмаар иргэдийн
 төрийн байгууллага, албан тушаалтанд итгэх итгэлийг алдагдуулдаг бөгөөд шүүгдэгч
 ******* нь хэрэгт авагдсан баримтаас харахад Ховд аймгийн Газрын
 харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 0 оны 07 дугаар сарын 0*******-ний
 өдрийн Б/8 дугаар тушаалаар Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон өдөртөө
 буюу 0 оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр бусдаас хахууль авах гэмт хэрэг үйлдсэн
 болохыг дурьдах нь зүйтэй байна.
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон
 хөрөнгө, орлогыг шүүгдэгчээс албадан гаргуулах албадлагын арга хэмжээг авах талаар
 хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь авилга авсан 500.000 төгрөгийг
 шүүгдэгч *******д буцааж өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж
 үзлээ.
   Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
 Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
 ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
 байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал,
 эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан
 үзлээ.
 Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .*******
 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг
 сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн
 тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх
 ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль
 өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил
 хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”
 гэж хуульчилсан ба энэ гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн
 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд,
 Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар
 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор
 бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан
 мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн,
 төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал
 болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр
 жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван
 дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван
 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан ба энэ гэмт хэрэг нь мөн
 хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн
 “хөнгөн” ангилалдтус тусхамаарч байна.
 Улсын яллагчаас “Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
 .******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг /гурван/
 жилийн хугацаагаар хасаж, /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,
 Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1
 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг /гурван/ жилийн хугацаагаар
 хасаж, 1 /нэг/ жил ******* /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах”,
 Шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгчийн хувьд
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн
 тусгай ангийн .******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял
 оногдуулж өгнө үү” гэсэн,
 Шүүгдэгч *******гийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгчийн хувьд
 маргалдах эрхийн хүрээнд шүүх хуралдаанд оролцсон. Үйлдлийн хувьд хүндрүүлэх
 нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Урьд өмнө удаа дараа шүүх хуралдаан
 хойшлогдох бүрт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ удаа дараа
 илэрхийлж байсан гэдгийг хэлмээр байна. Ялын хувьд мэргэжлийн үйл ажиллагаа
 эрхлэх эрхийг жил хасах саналыг хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө
 үү” гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.
 Аливаа эрүүгийн хариуцлагын зорилго ньгэмт хэрэг үйлдсэн этгээдийг
 цээрлүүлэх,дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан
 сэргийлэхулмаарнийгэмшүүлэхзорилгыг хамтад нь агуулдаг.
 Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд
 эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыгхүндрүүлэх нөхцөл
 байдал тогтоогдохгүй байна.
 Шүүхээс шүүгдэгч *******д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын
 зорилго болонгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,гэмт хэргийн улмаасучруулсан
 хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдалзэрэг нөхцөл байдлуудыг харгалзан
 Эрүүгийн хуулийнерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад
 заасныг журамлан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн.******* дүгээрзүйлийн 1
 дэххэсэгтзааснаар нийтийн албанд ажиллах эрхийг /гурван/ жилийн хугацаагаар
 хасаж 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаархорих ял оногдуулж, уг хорих ялыг
 нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
 Шүүхээс шүүгдэгч *******д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын
 зорилго болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг
 үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдалзэргийг харгалзан Эрүүгийн хуулийн
 тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах
 эрхийг /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
 5000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэлээ.
 Шүүгдэгч *******, ******* нар хэргийн улмаас цагдан хоригдсон
 хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх
 ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүйба
 энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагданирүүлсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй
 болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
 Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд
 ажиллах эрхийг тус тус /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хуульд
 заасан хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйл, *******.
 дугаар зүйлийн 1, , ******* дэх хэсэг, *******.******* дугаар зүйл, *******.7 дугаар зүйл, *******.8 дугаар зүйлийн
 1, , ******* дэх хэсэг, *******.10 дугаар зүйл, *******.1 дугаар зүйлийн 1, , ******* дэх хэсэгт заасныг тус
 тус удирдлага болгон ТОГТООХ нь:
 1. Шүүгдэгч овгийн ийг  Эрүүгийн
 хуулийн тусгай ангийн .******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан
 тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний
 хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
 Шүүгдэгч овгийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн
 .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор
 бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн”
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг
 журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
 шүүгдэгч *******ийн нийтийн албанд ажиллах эрхийг /гурван/ жилийн
 хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
 шүүгдэгч *******гийн нийтийн албанд ажиллах эрхийг /гурван/ жилийн
 хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000.000 /таван сая/ төгрөгөөр
 торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
         . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар
 шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих
 ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
          *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт
 зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
 5000.000 /таван сая/ төгрөгөөр  торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн
 төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд
 биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх
 хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт
 зааснаар шүүгдэгч  *******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг
 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс,
 шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг /гурван/
 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор
 тус тус тогтоосугай.
          *******. Шүүгдэгч *******, ******* нар хэргийн учир цагдан
 хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан
 шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон
 битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******. дугаар зүйлийн 1
 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан
 сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр
 үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дугаар зүйлийн 1
 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******д урд авсан  хувийн баталгаа гаргах
 таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан
 сэргийлэх арга хэмжээ авсугай.
          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8. дугаар
 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр
 зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор шүүгдэгч, хохирогч,
 тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн
 давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны
 прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ТҮВШИНЖАРГАЛ