Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2023/00390

 

 

 

 

 

 

 2023       05         04                                            151/ШШ2023/00390                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, .... хотхон, 1437 дугаар байр, .... тоотод оршин суух ..... овогт Мөнхжаргалын ААын нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, Тны байранд байрлах “Т” ХК-ий Төв аймаг салбарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,710,979 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Амгаланбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Еркебулан (ШТЭҮД:0963),

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.АА,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ганзориг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.АА нь “Т” ХК-д холбогдуулан Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,710,979 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч М.АА нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Иргэн М.АА би 2007 онд Олон Улсын бизнесийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, банк, санхүүгийн салбарт 16 жил ажилласан. Үүнээс Танд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд харилцааны ахлах менежер, зээлийн бодлогын мэргэжилтэн, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн зэрэг ажил, албан тушаалыг эрхэлж байсан юм. Миний бие хамгийн сүүлд "Т"-ны Төв аймаг салбар"-ын "Тооцооны төв хариуцсан менежер"-ээр ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, “Т” ХК-ийн "Хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчтой байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ" болон "Ажлын байрны тодорхойлолт"-оор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан юм. Гэтэл ажилтан М.АА намайг “Т” “Төв аймаг салбар”-ын захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" Б/159 дугаартай Тушаалаар хууль бусаар ажлаас халсан. Ажил олгогч Т ажилтан М.АА намайг (1) 2022.04.01 2022.11.30-ны өдөр хүртэл хугацаанд 36 ажлын өдөр 209 минут хоцорсон, тус үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 9.2.19, 9.2.30, 9.2.32 дахь заалтуудыг зөрчсөн, (2) Тооцооны төвийн засварын гэрээг албан тушаалаа урвуулан ашиглаж тооцооны төвийн захиралд заавар өгч тооцооны төвийн захирлаар батлуулсан нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.18-д заасныг зөрчсөн, (3) "Монгол даатгал" ХК-иас шилжүүлсэн даатгалын нөхөн төлбөр 6,698,025 төгрөгийг зохих журмын дагуу тайлагнаагүй нь хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2.20, 15.2.35 дахь заалтуудыг зөрчсөн. (4) Хариуцаж буй тооцооны төвүүдийн 2022 оны зорилтын гүйцэтгэлүүд нь хангалтгүй байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2 22 дахь заалтуудыг зөрчсөн гэж буруутгаж, ажлаас халжээ. Гэвч ажилтан М.АА миний бие ажлаас халсан Тушаалд дурдсан алдаа зөрчлийг огт гаргаж байгаагүй болно. Ийнхүү ажлаас халсан Тушаалд дурдсан үйлдлүүд нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажлаас халах үндэслэлд хамаарахгүйгээс гадна ямар нэгэн хяналт, шалгалт, баримтаар нотлогдоогүй, ор үндэслэлгүй юм. Гэтэл ажил олгогч Т ямар ч үндэслэлгүйгээр ажилтан М.АА намайг шууд ажлаас халж шийдвэрлэж байгаад туйлын гомдолтой байна. Хэрэв ажлаас халсан Тушаалд дурдсан зөрчлүүд нь аливаа нэгэн баримтаар нотлогдож байгаа бол ажил олгогчийн зүгээс ажилтан надад танилцуулж холбогдох тайлбарыг авах ёстой байтал ямар нэгэн баримт танилцуулаагүй, ажлаас халах тушаал, шийдвэр гаргахдаа надаас огт тайлбар аваагүй. "Т"-ны Төв аймаг салбар"-ын захирал С.АА 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажилтан М.АА намайг ажлаас халахдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох тухай Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг дээр дурдсан хууль бус Тушаалдаа огт баримтлаагүй байна. Энэ нь Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 33 тоот тогтоолын 15 дугаар зүйлд: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтална. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр, тушаал, тогтоол, захирамж гаргана" гэж тайлбарласныг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны талаар: Ажил олгогч Т, ажилтан М.АА бидний хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргасан боловч маргаантай асуудлаар ажил олгогчтой харилцан тохиролцож чадаагүй, маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон юм. Улмаар ажил олгогчийн харьяалах сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах гэсэн боловч Төв аймгийн Зуунмод суманд хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байх тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд ажилтан М.АА миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ”  гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн М.АА нь 2007 онд Олон Улсын бизнесийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, банк, санхүүгийн салбарт 16 жил ажилласан. Үүнээс Танд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд харилцааны ахлах менежер, зээлийн бодлогын мэргэжилтэн, тооцооны тов хариуцсан мэргэжилтэн зэрэг ажил, албан тушаалыг эрхэлж байсан юм. Иргэн М.АА нь хамгийн сүүлд "Т"-ны Төв аймаг салбар"-ын "Тооцооны төв хариуцсан менежер"-ээр ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Т" ХК-ийн "Хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчтой байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ" болон "Ажлын байрны тодорхойлолт"-оор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан юм. Гэтэл ажилтан М.АА нь Т" "Төв аймаг салбар"-ын захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" Б/159 дугаартай Тушаалаар хууль бусаар ажлаас халсан. Ажил олгогч Т ажилтан М.ААыг (1) 2022.04.01 2022.11.30-ны өдөр хүртэл хугацаанд 36 ажлын өдөр 209 минут хоцорсон, тус үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 9.2.19, 9.2.30, 9.2.32 дахь заалтуудыг зөрчсөн, (2) Тооцооны төвийн засварын гэрээг албан тушаалаа урвуулан ашиглаж тооцооны төвийн захиралд заавар өгч тооцооны төвийн захирлаар батлуулсан нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.18-д заасныг зөрчсөн, (3) "Монгол даатгал" ХК-иас шилжүүлсэн даатгалын нөхөн төлбөр 6,698,025 төгрөгийг зохих журмын дагуу тайлагнаагүй нь хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2.20, 15.2.35 дахь заалтуудыг зөрчсөн. (4) Хариуцаж буй тооцооны төвүүдийн 2022 оны зорилтын гүйцэтгэлүүд нь хангалтгүй байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 152 22 дахь заалтуудыг зөрчсөн гэж буруутгаж, ажлаас халжээ. Гэвч ажилтан М.ААыг ажлаас халсан Тушаалд дурдсан алдаа зөрчлийг огт гаргаж байгаагүй болно. Ийнхүү ажлаас халсан Тушаалд дурдсан үйлдлүүд нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажлаас халах үндэслэлд хамаарахгүйгээс гадна ямар нэгэн хяналт, шалгалт, баримтаар нотлогдоогүй, ор үндэслэлгүй юм. Гэтэл ажил олгогч Т ямар ч үндэслэлгүйгээр ажилтан М.ААыг шууд ажлаас халж шийдвэрлэсэн байна. Хэрэв ажлаас халсан Тушаалд дурдсан зөрчлүүд нь аливаа нэгэн баримтаар нотлогдож байгаа бол ажил олгогчийн зүгээс Иргэн М.ААод танилцуулж холбогдох тайлбарыг авах ёстой байтал ямар нэгэн баримт танилцуулаагүй, ажлаас халах тушаал, шийдвэр гаргахдаа Иргэн М.ААоос огт тайлбар аваагүй. "Т"-ны Төв аймаг салбар"-ын захирал С.АА 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажилтан М.ААыг ажлаас халахдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох тухай Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг дээр дурдсан хууль бус Тушаалдаа огт баримтлаагүй байна. Энэ нь Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 33 тоот тогтоолын 15 дугаар зүйлд: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтална. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр, тушаал, тогтоол, захирамж гаргана" гэж тайлбарласныг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны талаар: Ажил олгогч Т, ажилтан М.АА, М.ААын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргасан боловч маргаантай асуудлаар ажил олгогчтой харилцан тохиролцож чадаагүй, маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон юм. Улмаар ажил олгогчийн харьяалах сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах гэсэн боловч Төв аймгийн Зуунмод суманд хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байх тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд ажилтан М.ААын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талын гаргасан тайлбартай холбоотойгоор нэмэлт тайлбарыг гаргаж байна. “Т ХК”-ын Төв аймаг дахь салбарын захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халах тушаалын дагуу шүүх дээр нэхэмжлэл үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж явж байгаа. Ажлаас халах тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн ажлаас халах тухай хуулийн зохицуулалтыг огт баримтлаагүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох, ажилтан болон ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох харилцааг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлүүдэд тодорхой зохицуулсан. М.ААыг ажлаас халаад байгаа шалтгаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн мэтээр тушаал дээр дурдагдсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зохицуулалтыг барих байсан. Анхнаасаа Салбарын захирал С.АА энэ зохицуулалтыг баримтлаагүй учир хууль зөрчсөн тушаал гэж үзэж байгаа. Энэ Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар, зөвлөмжийг холбогдох зүйл заалтуудыг мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан заалтыг зөрчсөн ноцтой зүйл  байхгүй байна гэж үзэж байгаа. Ажил олгогч байгууллага ажилтныг буруутгаж ажлаас халахдаа ажлаас халж  болох холбогдох зүйл заалтыг тушаал дээрээ баримтлаагүй тохиолдолд нь тухайн тушаал шийдвэр нь хуулийн дагуу гарсан гэж өмнөөс дүгнэж боломжгүй гэдгийг шүүх анхаарах байх. М.ААыг буруутгах зүйлд ажлын 36 өдөр, нийт 209 минут ажлаасаа хоцорсон гэсэн асуудлыг гаргаж тавьдаг. Ажлаас өглөө, оройдоо эрт тарсан, хоцорч ирсэн гэсэн зүйлийг нэхэмжлэгч талаас ажлаас хоцорч болно гэсэн зүйлийг ерөөсөө дурдаагүй байдаг. Нэгэнт ажил олгогч байгууллагаас цалин, хөлс авч байгаа учраас цагтаа ирэх нь ажилтны үүрэг. Бид нар гэхдээ нэг зүйл дээр ялгамжтай хандах ёстой нь 209 минут ажлаас хоцорсон нь ажлаас халах үндэслэл болох уу гэдгийг байгууллагын дотоод журмаараа зохицуулсан харилцаа байна. Хөдөлмөрийн дотоод журам дээр 18.9 дээр ажилтан тухайн сардаа ажлын цагаас эрт тарсан, хоцорсон цагийн нийлбэр нь 60 минутаас дээш гарсан тохиолдолд цахим хаягаар нь анхааруулах хуудас болж ирнэ, дараа нь сүүлийн 6 сард 3 удаа анхааруулах хуудас авсан бол тохиолдолд сахилгын шийтгэл ноогдуулна гэсэн. Сүүлийн 6 сар 3 удаа анхааруулах хуудас аваад тэрийгээ цаашдаа давтаад байвал Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын шийтгэл ноогдуул гэсэн байгаа. Сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан дагуу одоо ажлаас халах нь дараагийн шатын арга хэмжээ авах бол эрх хэмжээ нь бол байсан. Гэтэл шууд дотоод журмынхаа 15 дугаар зүйлийн 15.2.1-т заасан ноцтой зөрчөөд ажлаас халсан нь өөрөө хууль зүйн хувьд бол үндэслэлгүй болсон байна гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт Зээл тооцооны төвийн захирлын эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэж буруутгадаг. Тухайн энэ асуудлаар хэн нэгнийг зайлшгүй буруутгах хэрэгцээ шаардлага байвал тухайн гэрээг байгуулсан этгээд болох одоо Зээл тооцооны төвийн захирал дээр л хариуцлагын асуудал яригдах ёстой. Яагаад гэхээр М.ААын хувьд бол Төв аймаг салбар дээр тооцооны төв хариуцсан менежер гэдэг ажил албан тушаал дээр ажиллаж байсан. Тэрнээс биш тухайн одоо тушаал дээр дурдагдаад байгаа зээл тооцооны төв дээр ерөөсөө ямар нэгэн ажил албан тушаал эрхэлж байгаагүй. Цаашлаад энэ тушаал дээр дурдсан тухайн гэрээ дээр ямар нэгэн гарын үсэг зураагүй. Одоо гэрээ байгуулсан, гэрээний тал болж оролцоогүй байхад хөндлөнгийн этгээдийн байгуулсан гэрээг үндэслэл болгож, одоо энэ төв дээр нь мөрөөрөө ажлаа хийж байгаа М.АА гэж хүнийг буруутгаж ажлаас халж байгааг бид нар бол ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Энэ ажлаас халсан тушаалд дурдсан энэ үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бас хангалттай нотлогдож тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл тэр буруутгаад, байгаа маргаад байгаа тэр гэрээ нь хэрэгт байхгүй. Зээл тооцооны төвийн захирал одоо эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулж ашиглаж бусадтай байгуулсан гэж яриад байгаа гэрээг хариуцагч байгууллага бол шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн тухайн гэрээг одоо тухайн тооцооны төвийн захирал, сумын захирал байгуулсан нь буруу гэдгийг одоо шалгаж тогтоосон “Т” ХК-ын дүрэм журмыг зөрчсөн байна гэдгийг нотолсон, дотоод аудитын газар юм уу, хяналт шалгалтын газрын тайлан дүгнэлт ерөөсөө байдаггүй. ... Банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт, нэгжийн ашигтай ажиллагаа, зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэг ийм чиг үүрэгтэй ажиллана гэдгийг бол ажлын байрны тодорхойлолтоор баталсан. Гэтэл ажлаас халсан тушаал дээр буруутгаад байгаа үндэслэлүүдийн жишээ нь 103 сая төгрөгийн хадгаламж татах ёстой байтал энэ хадгаламжийг татаагүй мэтээр М.ААыг буруутгаад байгаа. Гэтэл тэр хадгаламж татах, зээл олгох ажлыг М.ААын доор ажиллаж байгаа тухайн хариуцсан тооцооны төвийн бусад ажилтан албан хаагчид бол хийнэ. Энэ харилцаанд М.АА ямар чиг үүрэгтэй оролцох вэ гэхээр тухайн харилцааг нэгдсэн удирдлагаар гаргах зөвлөмж өгөх, одоо шаардлагатай сургалт зохион байгуулах, тэр үйл ажиллагаа нь болж байна уу, болохгүй юу гэдэг дээр хяналт тавих чиг үүрэгтэйгээр оролцоно гэдгийг ажлын байрны тодорхойлолт дээр маш тодорхой заасан байна. Тэрнээс биш ажлаас халсан тушаал дээр дурдаад байгаа  үүрэг даалгаврыг 100 хувь биелүүлэх ёстой хэрвээ биелүүлэхгүй бол одоо чамайг ажлаас хална гэдэг хариуцлагын асуудал бол тооцооны төв хариуцсан менежерийн хувьд одоо М.ААод бол огт хамааралгүй асуудал. Энэ бол харин ч тухайн яг салбар дээр нь ажиллаж байгаа зээлийн эдийн засаг ч гэдэг юм уу эсвэл одоо бусад зөндөө олон ажилтан албан хаагчид байгаа. Тэр яг тэр тухайн ажлыг хариуцаж гардан гүйцэтгэж байгаа ажилтнуудад хамааралтай асуудлыг хяналт тавих чиг үүрэг бүхий зүйлийг тооцооны төвийн харилцааны менежертэй шууд хамаатуулж энэ хүнийг энэ үндэслэлээр ингээд ажлаас халсан нь өөрөө хууль зүйн хувьд бол үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа юм” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.АА шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“М.АА миний бие хамгийн сүүлд Тны Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа ямар нэг ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Хөдөлмөрийн тухай хууль, Тны хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчтой байгуулсан " Хөдөлмөрийн гэрээ болон Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан юм. Тны Төв аймаг салбарын захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 дугаартай тушаалаар хууль бусаар халсан. Ажилтан М.АА миний бие ажлаас халсан тушаалд дурдсан алдаа зөрчлийг огт гаргаж байгаагүй болно гэсэн байна.

1. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 36 ажлын өдөр 209 минут хоцорсон нь ирцийн бүртгэлээр нотлогдоно. Нэхэмжлэгч М.ААын нотлох баримтаар гаргаж өгсөн Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байна.

АБТ-ын 12. Ажлын цаг эхлэхээс 20 минутын өмнө ажлын байрны бэлэн байдлыг хангах, дасгал, инээмсэглэлийн дасгал хийж хэвших. Харилцагчдад чанартай, түргэн шуурхай, сэтгэл ханамжтай үйлчлэн эерэг дүр төрхийг бүрдүүлэх, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх гэж заасан байна. Ажлын байрны тодорхойлолтын дагуу 2022.04.01- 2022.11.30 өдрийн ирцийн бүртгэлийг шүүж үзэхэд ажлын 104 өдөр 1846 минут буюу 31 цаг хоцорсон байна. Дээрх үйлдэл нь “Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1 Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, Тны хөдөлмөрийн дотоод журам, Тны ажилтны ёс зүйн дүрэм, Зээлийн үйл ажиллагааны журам, Теллерийн системийн багц журам, Бүтээгдэхүүн үйлчилгээний журам, Нууцын заавар, болон холбогдох бусад эрх зүйн баримт бичиг Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар, хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлж мөрдлөг болгон ажиллах, 9.2.2 Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах, 9.2.4 Ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, 9.2.5 Ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах 9.2.6 Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж шинэ дэвшилтэт арга барил нэвтрүүлэн ажил 9.2.19 Ажилтан ажлын цагийг нарийн чанд баримталж, ажил таслах, хоцрохгүй байх, 9.2.19. Ажилтан ажлын цагийг нарын чанд баримталж, ажил таслах, хоцрохгүй байх, 9.2.30 Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах, 9.2.32 Ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр нь өгөх, гүйцэтгэсэн ажлаа тайлагнах зэрэг заалтуудыг зөрчсөн байна.

Ажил үүргээ хариуцлагатай хийж гүйцэтгэдэг хүнийг ажлын цаг, цаг ашиглалтыг нь харахад мэдэгддэг. Цаг барьдаггүй бүх алдааг бусад руу чихдэг, худлаа ярьдаг ёс суртахуунгүй, ёс зүйгүй байдал нь ажил унагах, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна.

АБТ-ын 2. Салбар, харьяа нэгжийн харилцагчийн үйлчилгээ, дансны бүртгэл, толбор тооцооны үйлчилгээний холбогдох хууль, журам, заавар, стандартын биелэлтэд хяналт тавих.

АБТ-ын 3.Салбар, харьяа нэгжийн нягтлан бодох бүртгэл, кассын үйл ажиллагаанд хянал тавьж ажиллах. 4. Салбар, харьяа нэгжийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, үүс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх. 5. Салбар, харьяа нэгжийн дотоод үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах зэрэг олон үндсэн үүргүүдийг хангалтгүй биелүүлэх нөхцөл үүсч байна.

2. Цээл тооцооны төвийн засварын гэрээг тооцооны төвийн захиралд ТТХМ-ээр ажиллаж байсан М. АА чиглэл өгч тооцооны төв дээр хийлгэсэн нь Цээл тооцооны төвийн захирлын цахим шуудангаар нотлогдоно. Мөн Төв банкны үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хариуцсан мэргэжилтний Цээл тооцооны төвийн засварын гэрээг Салбарын захирлаар батлуулж ирүүлнэ үү гэсэн мэйл байгаа. Салбарын захирлын хувьд Ерөнхий ня-бо Д.Амаржаргал, ТТХМ М.АА нарыг өрөөндөө дуудаж Цээл тооцооны төвийн засварын гэрээ яагаад батлагдахгүй байгаа талаар асуухад ТТХМ. М.АА журам өөрчлөгдөөд тооцооны төв дээр хийдэг болсон гэж хэлсэн. Би ерөнхий ня-Бо Д.Амаржаргалаас журам үнэхээр өөрчлөгдсөн юм уу Төв банкнаас салбарын удирдлагын газраас салбарын захирлууд хяналт тавьж ажиллах тухай санам бичиг ирсэн ганцхан Цээл тооцооны төвийн засварын гэрээ над дээр орж ирээгүй. Үнэхээр өөрчлөгдсөн бол хамаа алга гэж хэлэхэд. Ерөнхий ня-бо Д.Амаржаргал мэдэхгүй байна журам хараад хэлье гэсэн. Тны барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажлыг гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журмын 3.4 -т Орон нутгийн салбар нэгжүүдэд хийгдэх 10,0 сая төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй засварын ажлыг орон нутгийн салбарын захирал хариуцна. Шаардлагатай гэвэл салбарын захирал үйл ажиллагаа хариуцсан газар, хэлтсийн барилгын инженерт хандан мэргэжлийн зөвлөгөө авах хянуулах боломжтой гэж заасан байна.

3. “Монгол даатгал” ХХК-иас хохирлын мөнгө 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 6,698,025 төгрөг орж ирснийг хохирлын дүгнэлтийн үнэ болох 250,000 төгрөгийг хасаж үлдэх 6,448,025 төгрөгийг ТТХМ М.ААын дансанд хийсэн байна. Гүйлгээний хуулга болон Ерөнхий ня-бо Д.Амаржаргал, ТТХМ М.ААын нарын тайлбараас харагдана.

4. ТТХМ М.ААын хариуцаж байсан тооцооны төвүүдийн 2022 оны улирлын зорилтын биелэлт хангалгүй биелсэн. 2022 оны I улиралд биелээгүй. Төв аймаг салбар Орон нутгийн салбаруудын байр эзлэлтээр сүүлээсээ 3-р байранд орсон тул салбарын захирлын хувьд ТТХМ-үүдийг өөрийн өрөөнд 2022 оны II улирлын дуустал хугацаанд суулгаж өдөр тутам заавар зөвлөгөө, ажлын цаг ашиглалт ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж Төв аймаг салбар орон нутгийн салбаруудаас 2022 оны 1 улиралд 1-г байр эзэлсэн. Ингээд III улирлаас эхлэн өөрсдийнх өрөөнд суулган ажиллуулсан боловч АБТ, хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн үүргүүдийг хангалтгүй биелүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр салбарын захирлын өрөөнд салбарын захирлыг ээлжийн амралттай байх хугацаанд архидан согтуурах, салбарын захирлыг шалгах зэрэг ёс зүйгүй хариуцлагагүй үйлдлүүд гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.7 Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс удаа биелүүлээгүй, 15.2.22 Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэх үзэх шалтгаагүйгээр биелүүлээгүй.

Тны маргаан таслах комиссын хурал дээр ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг өөрчлөх эвлэрэх хүсэлт гаргасан боловч ТТХМ. АА саналыг хүлээж аваагүй. Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль, Тны Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалттай биелүүлээгүй хууль журам зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч ойлгоогүй байгаа нь харагдаж байна” гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.АА нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т” ХК-ын төв салбарын тооцооны мэргэжилтнээр ажиллаж байсан М.АА нь цаг бүртгэлтийн системийн тайлангийн дагуу гарсан тайлангаар ажлын 36 өдөр 209 минут хоцорсон нь батлагдана. Ажил олгогч бол ажилтанд ажлаас хоцрохыг ойлгуулах, цаг ашиглалтыг сайжруулах талаар амаар болон сургалтын явцад хэлж байсан. Ажлын 36 өдөр хоцорно гэдэг нь ямар ч ажил олгогчийн анхаарлыг татаж байгаа. Тны барилга угсралт, барилга засвар, үл хөдлөх хөрөнгө бүртгэлжүүлэх үйл ажиллагааны журмыг зөрчиж өөрийн харьяаллын ажилтандаа үүрэг өгч гэрээ байгуулсан гэж үзсэн. Энэ нь зээл тооцооны төвийн захирлын мэйл болон төв банкны үл хөдлөх хөрөнгө хариуцсан ажилтны мэйлээр харагдаж байгаа. Зээл тооцооны төвийн захирал бол тооцооны төвийг хариуцсан мэргэжилтэн М.ААын өгсөн чиглэлийн дагуу засварын дагуу тус гэрээг хийж гүйцэтгүүлсэн мэйлийг нотлох баримтаар өгсөн. Төв банкны үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн н.Сарантуяаг Салбарын захирлаар батлуулж гэрээг дахин явуулна уу гэдэг мэйлийг нотлох баримтаар өгсөн байгаа. Даатгалын мөнгөн нь “Т” ХК-ийн нягтлан бодох бүртгэлийн хуулбар, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар дээр эрсдэлийн хороогоор гарсан шийдвэр гэж байгаа. Эрсдэлийн хороо нь “Т” ХК-ний журам, зааврын хүрээнд шийдвэр гаргадаг. Тус хороо нь даатгалын мөнгийг М.АА хариуцаж хийхийг даалгасан болохоос өөрийн дансанд 2 жил хадгалах зүйл дурдагдаагүй байгаа. Банк гэдэг нь нарийн хараа хяналттай байдаг. Мөнгөний асуудал байдаг учраас шат дараалласан хяналттай үйл ажиллагаагаа явуулдаг. Банкнаас ажилтан болон ажил олгогчоор дамжиж 5000 төгрөг гарахад ажлаас халагдах байдал өдөр тутамд гарч байдаг. Гэтэл М.АА нь тус мөнгийг өөрийн дансанд хадгалсан байдаг. Тухайн урьдчилгаа буюу зардлын мөнгийг ажил хийж гүйцэтгэсний дараа 5 хонгийн дотор буцааж өгөх, ажил нь хойшлогдсон бол тухайн өдрөө буцааж өгөх журамтай байгаа” гэв.

5. Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар (хх-6-11), М.ААын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-12), 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №Б/159 дугаар М.ААтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай захирлын тушаалын хуулбар (хх-13), Мөнхжаргалын ААын ажлын байрны тодорхойлолт (хх-14-16), 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл (хх-17-22), Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №09 дүгээр албан бичиг (хх-23), М.ААын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-75), М.ААын цалингийн картын хуулбар (хх-208) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №01/690 дугаар албан бичиг (хх-29), 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №Б/1462 дугаар С.ААыг салбарын захирлаар томилсон тушаалын хуулбар (хх-30), “Т” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-31), 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-36-37), “Т” ХК-ийн дотоод журмын хуулбар (хх-38-50), 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл (хх-51-56), С.ААын мейл хаягийн хуулбар (хх-57-58), “Т” ХК-ийн харилцах дансны хуулга (хх-59), депозит дансны хуулга (хх-60), “Төв аймаг” салбарын тооцооны төвүүдийн 2022 оны 4 дүгээр улирлын зорилтын гүйцэтгэл (хх-61-62), Төв аймаг” салбарын тооцооны төвүүдийн 2022 оны 3 дугаар улирлын зорилтын гүйцэтгэл (хх-63), Төв аймаг” салбарын тооцооны төвүүдийн 2022 оны 2 дугаар улирлын зорилтын гүйцэтгэл (хх-64), Төв аймаг” салбарын тооцооны төвүүдийн 2022 оны 1 дүгээр улирлын зорилтын гүйцэтгэл (хх-65), Мөнхжаргалын ААын цаг бүртгэлийн тайлан (хх-66-68) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7. .Шүүхээс “Т” ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №10/1930 дугаар албан бичиг (хх-86), Тны теллерийн системийн багц журмын хуулбар (хх-87-97), Тны хөдөлмөрийн дотоод журмын хуулбар (хх-98-115), Тны Төв аймаг салбарын захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл (хх-117-121), Тны Барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажлыг гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журмын хуулбар (хх-134-138), Тны гэрээ хянах, байгуулах, бүртгэх, дүгнэх журмын хуулбар (хх-139-142), 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Эрсдэлийн удирдлагын хорооны ээлжит хурлын №20/08 дугаар тэмдэглэлийн хуулбар (хх-164-170), 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл (хх-171), 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №49/12 дугаар Санамж бичгийн хуулбар (хх-172), 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №21/11 тоот Эрсдэлийн удирдлагын хорооны ээлжит хурлын тэмдэглэлийн хуулбар (хх-173-181), Төв аймаг салбарын 2021 оны 11 дүгээр сарын Эрсдэлийн удирдлагын хорооны 21/11 тоот хурлын шийдвэр (хх-182-183), Төв аймаг салбар даатгалын нөхөн төлбөр зарцуулалтын тайлангийн хуулбар (хх-185-189), 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №02/2196 дугаар албан бичиг (хх-190-191) зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч М.ААын нэхэмжилсэн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,710,979 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2..Нэхэмжлэгч М.АА, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, өмгөөлөгч  П.Еркебулан нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

  2.1.“Иргэн М.АА би 2007 онд Олон Улсын бизнесийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, банк, санхүүгийн салбарт 16 жил ажилласан. Үүнээс Танд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд харилцааны ахлах менежер, зээлийн бодлогын мэргэжилтэн, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн зэрэг ажил, албан тушаалыг эрхэлж байсан юм. Миний бие хамгийн сүүлд "Т"-ны Төв аймаг салбар"-ын "Тооцооны төв хариуцсан менежер"-ээр ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, “Т” ХК-ийн "Хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчтой байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ" болон "Ажлын байрны тодорхойлолт"-оор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан юм.

Гэтэл ажилтан М.АА намайг “Т” “Төв аймаг салбар”-ын захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" Б/159 дугаартай Тушаалаар хууль бусаар ажлаас халсан. “...Гэвч ажилтан М.АА миний бие ажлаас халсан тушаалд дурдсан алдаа зөрчлийг огт гаргаж байгаагүй болно. Ийнхүү ажлаас халсан тушаалд дурдсан үйлдлүүд нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажлаас халах үндэслэлд хамаарахгүйгээс гадна ямар нэгэн хяналт, шалгалт, баримтаар нотлогдоогүй, ор үндэслэлгүй юм. Гэтэл ажил олгогч Т ямар ч үндэслэлгүйгээр ажилтан М.АА намайг шууд ажлаас халж шийдвэрлэж байгаад туйлын гомдолтой байна. Хэрэв ажлаас халсан тушаалд дурдсан зөрчлүүд нь аливаа нэгэн баримтаар нотлогдож байгаа бол ажил олгогчийн зүгээс ажилтан надад танилцуулж холбогдох тайлбарыг авах ёстой байтал ямар нэгэн баримт танилцуулаагүй, ажлаас халах тушаал, шийдвэр гаргахдаа надаас огт тайлбар аваагүй. "Т"-ны Төв аймаг салбар"-ын захирал С.АА 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажилтан М.АА намайг ажлаас халахдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох тухай Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг дээр дурдсан хууль бус тушаалдаа огт баримтлаагүй байна...”

“...Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны талаар: Ажил олгогч Т, ажилтан М.АА бидний хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргасан боловч маргаантай асуудлаар ажил олгогчтой харилцан тохиролцож чадаагүй, маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон юм. Улмаар ажил олгогчийн харьяалах сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах гэсэн боловч Төв аймгийн Зуунмод суманд хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байх тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд ажилтан М.АА миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3..Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.АА нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 36 ажлын өдөр 209 минут хоцорсон, тус үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 9.2.19, 9.2.30, 9.2.32 дахь заалтуудыг зөрчсөн,

3.2. Тооцооны төвийн засварын гэрээг албан тушаалаа урвуулан ашиглаж тооцооны төвийн захиралд заавар өгч тооцооны төвийн захирлаар батлуулсан нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.18-д заасныг зөрчсөн,

3.3. "Монгол даатгал" ХК-иас шилжүүлсэн даатгалын нөхөн төлбөр 6,698,025 төгрөгийг зохих журмын дагуу тайлагнаагүй нь хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2.20, 15.2.35 дахь заалтуудыг зөрчсөн.

3.4. Хариуцаж буй тооцооны төвүүдийн 2022 оны зорилтын гүйцэтгэлүүд нь хангалтгүй байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2 22 дахь заалтуудыг зөрчсөн гэж буруутгаж, ажлаас халсан. Ажил олгогчоос ажилтанг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123,2,5, “Т” ХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 9.2.19, 9.2.30, 9.2.32, 15.2.18, 15.2.7, 15.2.20, 15.2.35, 15.2.22 дах хэсэг, Салбар захирлын зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №22/78 тоот хурлын шийдвэр зэргийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэлтэй байсан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” гэв.

4..Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар (хх-6-11), М.ААын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-12), 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №Б/159 дугаар М.ААтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай захирлын тушаалын хуулбар (хх-13), Мөнхжаргалын ААын ажлын байрны тодорхойлолт (хх-14-16), 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл (хх-17-22), Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №09 дүгээр албан бичиг (хх-23), М.ААын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-75), 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №01/690 дугаар албан бичиг (хх-29), 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №Б/1462 дугаар С.ААыг салбарын захирлаар томилсон тушаалын хуулбар (хх-30), “Т” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-31), 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-36-37), “Т” ХК-ийн дотоод журмын хуулбар (хх-38-50), 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл (хх-51-56), С.ААын мейл хаягийн хуулбар (хх-57-58), “Т” ХК-ийн харилцах дансны хуулга (хх-59), депозит дансны хуулга (хх-60), “Төв аймаг” салбарын тооцооны төвүүдийн 2022 оны 4 дүгээр улирлын зорилтын гүйцэтгэл (хх-61-62), Төв аймаг” салбарын тооцооны төвүүдийн 2022 оны 3 дугаар улирлын зорилтын гүйцэтгэл (хх-63), Төв аймаг” салбарын тооцооны төвүүдийн 2022 оны 2 дугаар улирлын зорилтын гүйцэтгэл (хх-64), Төв аймаг” салбарын тооцооны төвүүдийн 2022 оны 1 дүгээр улирлын зорилтын гүйцэтгэл (хх-65), Мөнхжаргалын ААын цаг бүртгэлийн тайлан (хх-66-68), “Т” ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №10/1930 дугаар албан бичиг (хх-86), Тны теллерийн системийн багц журмын хуулбар (хх-87-97), Тны хөдөлмөрийн дотоод журмын хуулбар (хх-98-115), Тны Төв аймаг салбарын захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл (хх-117-121), Тны Барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажлыг гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журмын хуулбар (хх-134-138), Тны гэрээ хянах, байгуулах, бүртгэх, дүгнэх журмын хуулбар (хх-139-142), 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Эрсдэлийн удирдлагын хорооны ээлжит хурлын №20/08 дугаар тэмдэглэлийн хуулбар (хх-164-170), 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл (хх-171), 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №49/12 дугаар Санамж бичгийн хуулбар (хх-172), 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №21/11 тоот Эрсдэлийн удирдлагын хорооны ээлжит хурлын тэмдэглэлийн хуулбар (хх-173-181), Төв аймаг салбарын 2021 оны 11 дүгээр сарын Эрсдэлийн удирдлагын хорооны 21/11 тоот хурлын шийдвэр (хх-182-183), Төв аймаг салбар даатгалын нөхөн төлбөр зарцуулалтын тайлангийн хуулбар (хх-185-189), 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №02/2196 дугаар албан бичиг (хх-190-191), М.ААын цалингийн картын хуулбар (хх-208) зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

6..Ажил олгогчоос ажилтанг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, “Т” ХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 9.2.19, 9.2.30, 9.2.32, 15.2.18, 15.2.7, 15.2.20, 15.2.35, 15.2.22 дах хэсэг, мөн журмын 24 дүгээр зүйлийн 24.3.5, “Теллерийн системийн багц журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.1, Салбарын захирлын зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №22/78 тоот хурлын шийдвэр зэргийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

6.1. Улмаар нэхэмжлэгч М.АА нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан тушаалаа 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардан авч, албан тушаалтны шийдвэртэй холбоотой гомдлоо “Т” ХК-ний хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж тус комиссын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон байна.

6.2. Дээрх комиссын шийдвэрийг хүлээн зөвшөрөхгүй гэж үзэн Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гомдолоо гаргасан боловч 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №09 дугаартай “...Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулах, хорооны гишүүн, орлох гишүүнийг томилох нэрсийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний Зөвлөлд хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан шийдвэр ирүүлээгүй ...” гэсэн албан бичгээр тухайн гомдолтой холбоотойгоор хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй болсон байна.

6.3. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.АА нь шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж үзсэн болно. 

7. М.АА нь “Т” ХК-ний Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежерийн албан тушаал эрхлэн ажиллаж байсан болох нь:

7.1. М.АА, “Т” ХК-ний Төв аймаг салбарын захирал С.АА нарын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар. Энэхүү гэрээний 2.1-т Ажлын байрны буюу албан тушаалын нэр: Тооцооны төв хариуцсан менежер ажилтай, мөн гэрээний 3.1.1-т талууд гэрээг хугацаагүй байгуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-н 6-11 хуудас/

7.2. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/154 тоот тушаалын хавсралт 2 Ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-н 14-16 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар М.АА нь “Т” ХК-ний Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байсан үйл явдал тогтоогдож байна.

8. Тны Төв-аймаг салбарын захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалд:

8.1. М.ААыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 36 ажлын өдөр 209 минут хоцорсон, тус үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 9.2.19, 9.2.30, 9.2.32, “Теллерийн системийн багц журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.1 дахь заалтуудыг мөрдөж ажиллаагүй.

8.2. Цээл тооцооны төвийн засварын гэрээг албан тушаалаа урвуулан ашиглаж тооцооны төвийн захиралд заавар өгч тооцооны төвийн захирлаар батлуулсан нь Хөдөлмөрийн дотоод журам”-ын 15 дугаар зүйлийн 15.2.18-д заасныг зөрчсөн, “Тны барилга угсралт, барилгын их урсгал засварын ажил гүйцэтгэх, үл хөдлөх бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журам”-ыг зөрчиж гэрээ батлуулсан.

8.3."Монгол даатгал" ХК-иас шилжүүлсэн даатгалын нөхөн төлбөр 6,698,025 төгрөгийг зохих журмын дагуу тайлагнаагүй, 2022 оны 01 сар хүртэл 15 сар ашигласан нь хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2.20, 15.2.35 дахь заалтуудыг зөрчсөн,

8.4. Хариуцаж буй тооцооны төвүүдийн 2022 оны зорилтын гүйцэтгэлүүд нь хангалтгүй, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Алтанбулаг ТТхөрөнгө 191,5 сая төгрөг дутуу, Баян-Өнжүүл 103 сая төгрөг, Жаргалант 524 сая төгрөг, Өндөрширээт 64 сая төгрөгөөр тус тус тасарсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ТТХөрөнгө Алтанбулаг 237 сая төгрөг, Баян-Өнжүүл 267 сая, Жаргалант 671 сая, Өндөрширээт 343 сая, Цээл 509 сая төгрөгөөр тус тус тасарсан байна. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ТТХөрөнгө Алтанбулаг 396 сая, Баян-Өнжүүл 384 сая, Жаргалант 939 сая, Өндөр-ширээт 301 сая, Цээл 240 сая төгрөгөөр тус тус тасарсан байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2 22 дахь заалтуудыг зөрчсөн гэж буруутгаж зөрчлийг удаа дараа гаргасан нь хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэлтэй гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар цуцалж, “Т” ХК-ийн Төв аймаг салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

9. Дээрх “Т” ХК-ийн Төв аймаг салбарын захиралын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, “Т” ХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 9.2.19, 9.2.30, 9.2.32, 15.2.18, 15.2.7, 15.2.20, 15.2.35, 15.2.22 дах хэсэг, мөн журмын 24 дүгээр зүйлийн 24.3.5, “Теллерийн системийн багц журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.1, Салбарын захирлын зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №22/78 тоот хурлын шийдвэр зэргийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд эдгээр үндэслэлийг тус тусд нь авч үзвэл.

10. М.ААыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 36 ажлын өдөр 209 минут хоцорсон, тус үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 9.2.19, 9.2.30, 9.2.32, “Теллерийн системийн багц журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.1 дахь заалтуудыг мөрдөж ажиллаагүй гэх үйл баримтын тухайд:

10.1. М.ААыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 36 ажлын өдөр буюу нийт 209 минут хоцорсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд хариуцагч талын төлөөлөгч тушаалын үндэслэлээ манай байгууллага нь ажилчидын ажлын цагийг ирц бүртгэлийн системээр бүртгэдэг бөгөөд М.ААын ажилдаа ирэх, тарах цагийн бүртгэлийг уншуулахад 209 минут нийт 36 ажлын өдөр хоцорсон гэж талбайрлаж нотлох баримтаар цаг бүртгэлийн тайланг ирүүлсэн байна. (хх-н 66-68-р хуудас)

10.2. Тны хөдөлмөрийн дотоод журмын /Шинэчилсэн найруулга/ 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Ажилтан дараах үүргийг хүлээнэ. Мөн журмын 9.2.1-т Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, Тны хөдөлмөрийн дотоод журам, Тны ажилтны ёс зүйн дүрэм, Зээлийн үйл ажиллагааны журам, Теллерийн системийн багц журам, Бүтээгдэхүүн үйлчилгээний журам, Нууцын заавар, болон холбогдох бусад эрх зүйн баримт бичиг Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар, хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлж мөрдлөг болгон ажиллах, 9.2.2 Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах, 9.2.4 Ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, 9.2.5 Ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах 9.2.6 Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж шинэ дэвшилтэт арга барил нэвтрүүлэн ажил 9.2.19 Ажилтан ажлын цагийг нарийн чанд баримталж, ажил таслах, хоцрохгүй байх, 9.2.19. Ажилтан ажлын цагийг нарын чанд баримталж, ажил таслах, хоцрохгүй байх, 9.2.30 Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг мөрд 9.2.32 Ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр нь өгөх, гүйцэтгэсэн ажлаа тайлагнах зэрэг заалтуудыг зөрчсөн гэж тушаалдаа үндэслэл болгосон байна.

10.3. Дээрх хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1-9.2.32 дахь заалтууд нь ажилтныг шууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах зохицуулалт биш харин тухайн ажилтанд үүрэг болгосон заалт болохыг дурьдах нь зүйтэй байна.   

10.4. Тны хөдөлмөрийн дотоод журмын 18 дугаар зүйлийн 18.9-д “Ажилтаны тухайн сард ажлын цагаас хоцорсон болон эрт тарсан хугацааны нийлбэр 60 минутаас дээш гарсан болон ирц бүртгэлийн системд ирцээ нэг сард 2 удаа бүртгүүлээгүй тохиолдолд цахим шуудангаар “Анхааруулах хуудас”-ыг ажилтанд илгээнэ. Ажилтан сүүлийн 6 сард 3-н удаа “Анхааруулах хуудас” авсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ”.

10.5. Гэвч ажилтан М.ААод дээрх хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт 7 сарын ажлын цагт ногдох хэмжээгээр гэж тооцвол 420 минутаас дээш хэмжээгээр ажил тасалсан, хоцорсон тохиолдолд ажилтанд сахилгын арга хэмжээ авахаар зохицуулсан бөгөөд Б/159 тушаалд заасан үндэслэлээр нийт 209 минут хоцорсон үйлдэлд сахилгын арга хэмжээ авах үндэслэлд хамаарахгүй байна.

10.6. М.ААын цахим системээр ажлын цагийг тооцож гаргахад 209 минут хоцорсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч тухайн 209 минутад хөдөлмөрийн дотоод журамд зааснаар сард ажлын цагаас хоцорсон болон эрт тарсан хугацааны нийлбэр 60 минутаас дээш гарсан тохиолдолд цахим шуудангаар “Анхааруулах хуудас”-ыг ажилтанд илгээсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

10.7. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.1-т зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 /хоёр/ өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан хугацааны нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа ирц бүртгэлийн системд бусдаар ирцээ бүртгүүлсэн бол ажил олгогчийн санаалчилгаар цуцлах үндэслэлд хамаарах бөгөөд үүнээс үзвэл нэг сард 8 цаг буюу 480 минутаас дээш хугацаанд ажлаас хоцорсон тохиолдолд сахилгын арга хэмжээ авахаар зохицуулсан байна. Иймд ажилтан М.АА нь нийт 7 сарын 209 минут хоцорсон байх тул дээрхи хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын арга хэмжээ авах үндэслэлд хамаарахгүй болно. (хх-н 98-115-р хуудас)

10.8. Түүнчлэн тушаалд “Теллерийн системийн багц журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “Ажлын цаг эхлэхээс 20 минутын өмнө ажлын бэлтгэлийг бүрэн хангах гэж заасан бөгөөд энэхүү үндэслэлд нийт ажлын цагаас хоцорсон гэх М.ААын ажлын 36 өдөр, 209 минутад багтаж байгаа тул энэхүү заалтаар сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн тус журмын 15 дугаар зүйлийн 15.2.1 дахь заалтыг баримталсан бөгөөд тус “Теллерийн системийн багц журам” нь нийт 9-н зүйл, заалт бүхий журам байх тул 15 дугаар зүйлийн 15.2.1 гэх зүйл тусгагдаагүй үндэслэл бүхий зүйлийг баримталсан байна. (хх-н 87-97-р хуудас)

11. Цээл тооцооны төвийн засварын гэрээг албан тушаалаа урвуулан ашиглаж тооцооны төвийн захиралд заавар өгч тооцооны төвийн захирлаар батлуулсан нь Хөдөлмөрийн дотоод журам”-ын 15 дугаар зүйлийн 15.2.18-д заасныг зөрчсөн, “Тны барилга угсралт, барилгын их урсгал засварын ажил гүйцэтгэх, үл хөдлөх бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журам”-ыг зөрчиж гэрээ батлуулсан гэх үйл байримтын тухайд:

11.1. Тооцооны төв хариуцсан менежер М.ААоос Цээл тооцооны төвийн засварын ажил хийгдэж дууссан байх ёстой гэрээ нь яагаад батлагдахгүй байна гэж салбарын захирал С.АА асуухад М.АА нь төв банкнаас асуусан тооцооны төвийн захирал батлаад хийж болно гэж хэлсэн. Гэвч төв банкнаас Цээл тооцооны төвийн засварын гэрээг салбарын захиралаар батлуулж яаралтай ирүүлэх мэйл 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн бөгөөд энэ үйлдлээрээ удирдлагыг зориуд санаатайгаар хуурамч мэдээлэлээр хангасан үйлдэл гэж тайлбарлан нотлох баримтаар салбарын захирал С.АА төв банктай харилцсан мэйл, болон Цээл тооцооны төвийн захирал В.Оюунбаяр салбарын захирал С.ААтой харилцсан мэйл зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргажээ. (хх-н 57-58-р хуудас)

11.2. Дээрх нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Барилга ашиглалтын журмын дагуу 10.000.000 төгрөгөөс доош өртөгтэй засварын ажлыг салбарын захирал хариуцаж хийлгэх тул гэрээ, ажил хүлээлцэх актыг салбарын захиралаар баталгаажуулна гэж Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Э.Сарантуяагаас ирүүлсэн мэйлд тусгажээ.

11.3. Үүнээс дүгнэвэл Тны барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажлыг гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журмын 3.4-т “Орон нутгийн нэгжүүдэд хийгдэх 5.000.000 төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй засварын ажлыг орон нутгийн салбарын захирал хариуцна. Шаардлагатай гэвэл салбарын захирал ЗААХ-ийн барилгын ахлах инженерт хандан мэргэжлийн зөвлөгөө аван хянуулах боломжтой” гэж заасны дагуу тухайн Цээл тооцооны төвийн засварын гэрээг баталгаажуулах, түүнд хяналт тавих эрх бүхий субъект нь “Т” ХК-ийн Төв аймаг салбарын захирал С.ААод олгогджээ.

11.4. Гэвч салбарын захирал С.АА нь доод албан тушаалтнаасаа өөрийн эрхлэх ажлыг асууж, тодруулах байдлаар хандсан нь нотлогдож байна.

11.5. Мөн М.ААыг Цээл тооцооны төвийн засварын гэрээг байгуулахад албан тушаалаа урвуулан ашиглаж заавар зөвлөгөө өгсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд тухайн Цээл тооцооны төвийн барилгын засварын гэрээг тухайн төвийн захирал хийсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч тухайн гэрээг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй тул хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

  11.6. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тушаалын үндэслэл болон түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

11.7. Тны хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.18-д “Банкны гэрээ хянах, байгуулах, бүртгэх, дүгнэх журам”-ыг зөрчиж гэрээ байгуулсан, баталсан гэж М.ААыг буруутгасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын тайлбараар тухайн гэрээг иргэнтэй Цээл тооцооны төвийн захирал байгуулж гэрээ хийсэн гэж тайлбарлаж талууд энэхүү үйл явдалд маргаагүй болно. (хх-н 57-58-р хуудас)

11.8. Иймд М.АА нь дээрх гэрээг өөрөө байгуулаагүй, баталгаажуулаагүй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн Тны барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажлыг гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журмыг зөрчиж гэрээ батлуулсан гэж үзсэн бөгөөд ажилтан М.АА нь тухайн журмын ямар зүйл, заалтыг зөрчиж гэрээ батлуулсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Тооцооны төв хариуцсан менежер М.АА нь ямар байдлаар албан тушаалаа урвуулан ашигласан гэх үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй энэ талаар шүүхэд нотлох баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй байна.  

12. "Монгол даатгал" ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн даатгалын нөхөн төлбөрт 6,698,025 төгрөгийн зарцуулалтыг зохих журмын дагуу тайлагнаагүй, 2022 оны 01 сар хүртэл 15 сар ашигласан нь хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2.20, 15.2.35 дахь заалтуудыг зөрчсөн гэх явдлын тухайд:

12.1. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №20/08 дугаартай “Т”-ны Төв аймаг салбарын эрсдэлийн удирдлагын хорооны ээлжит хурлын /хх-н 168-р хуудас/ С.Баярмаа /Салбарын захирал/: Салбарын даатгалын асуудал ямар шатандаа явна вэ? Нөхөн төлбөр нь орж ирсэн үү? Гэхэд М.АА /Тооцооны төв хариуцсан менежер/: Нөхөн төлбөр нь орж ирсэн Граж болон банкны арын зам талбайг засах засварт зарцуулагдана. Сая салбарын 3 паар ашиглах боломжгүй болсон учраас нөхөн төлбөрөөс авч сольсон. С.Баярмаа /Салбарын захирал/: За тэгвэл үлдэгдэл төлбөр ТТХМ М.ААод хадгалагдаж байна гэж ойлголоо гэсэн тэмдэглэлээр М.ААод "Монгол даатгал" ХХК-иас шилжүүлсэн даатгалын нөхөн төлбөрт 6,698,025 төгрөгийг захиран зарцуулах түүнийг хадгалан захиран зарцуулах эрхийг олгосон болох нь тогтоогдож байна. (хх-н 164-170-р хуудас)

12.2. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №21/11 дугаартай “Т”-ны Төв аймаг салбарын эрсдэлийн удирдлагын хорооны ээлжит хурлаар М.АА /Тооцооны төв хариуцсан менежер/: 2020 онд даатгалаас орж ирсэн нөхөн төлбөрийн үлдэгдлээр салбарын бүх цонхнуудын хөшгийг сольсон, мөн гүйлгээ заал болон YIP, ахлах теллерийн өрөөний цонхны тавцан явган хана засварлах шаардлагатай байгаа гэсэн хурлын тэмдэглэл, мөн Тнаас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12/2113 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн засварын ажлын тайлан зэрэг нотлох баримтуудаар даатгалын нөхөн төлбөрийн зарцуулалтыг тайлагнаж байсан үйл явдал тогтоогдож байна. (хх-н 173-181-р, 185-188-р хуудас)

12.3. Тны Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7-д “Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 /хоёр/ ба түүнээс дээш удаа биелүүлээгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд “Т”-ны Төв аймаг салбарын захирал С.АА нь ажилтан М.ААод хэзээ ямар ажил хийхээр үүрэг даалгавар өгсөн эсэх нь тодорхойгүй өгсөн үүрэг даалгаварыг хэрхэн дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

12.4. Тны хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.20-д “Ажлын байрнаас эд хөрөнгө, мөнгө үнэт цаас хулгайлсан болон хулгайлахаар завдсан, түүнийг ашиглан залилах” мөн журмын 15.2.35-д “... харилцааны менежер харилцааны ахлах менежер “Теллерийн системийн багц журам”-ын 3.3-т заасан үүргээ...” биелүүлээгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд М.ААтой холбоотойгоор “Т”-ны Төв аймаг салбарын зүгээс мөнгө хулгайлсан болон түүнтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагад хандаж гаргасан өргөдөл байхгүй, түүнийг мөнгө ашиглан, залилах зэрэг үйлдлийг хийсэн гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй тул М.ААыг энэ үндэслэлээр  буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

12.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлсэнээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол даатгалаас олгосон 6.698.025 төгрөгийн нөхөн төлбөрийг зориулалтын дагуу ашиглах, холбогдох журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж тайлагнахыг салбарын захирал С.АА 2022 оны 01 дүгээр сард мэдэж ажилтан М.ААод үүрэг болгосон байна. Үүнээс үзвэл ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 02 дугаар сарын дотор дууссан байна. Гэвч ажил олгогч тухайн үйл баримтыг дурьдан 2022 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн Б/159 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчиж гаргасан байна.

13. Хариуцаж буй тооцооны төвүүдийн 2022 оны зорилтын гүйцэтгэлүүд нь хангалтгүй, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Алтанбулаг ТТхөрөнгө 191,5 сая төгрөг дутуу, Баян-Өнжүүл 103 сая төгрөг, Жаргалант 524 сая төгрөг, Өндөрширээт 64 сая төгрөгөөр тус тус тасарсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ТТХөрөнгө Алтанбулаг 237 сая төгрөг, Баян-Өнжүүл 267 сая, Жаргалант 671 сая, Өндөрширээт 343 сая, Цээл 509 сая төгрөгөөр тус тус тасарсан байна. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ТТХөрөнгө Алтанбулаг 396 сая, Баян-Өнжүүл 384 сая, Жаргалант 939 сая, Өндөр-ширээт 301 сая, Цээл 240 сая төгрөгөөр тус тус тасарсан байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2.22 дахь заалтуудыг зөрчсөн гэх үйл байримтын тухайд:

13.1. М.ААын ажлын байрны тодорхойлолтоор ажлын байрны үндсэн чиг үүрэгт салбар, харъяа нэгжийн төлөвлөгөөний биелэлтийн явцад хяналт тавих тухайн албан тушаалын шууд харъяалан хяналт тавих нь харъяа салбар нэгжийн захирал, архив бичиг хэргийн ажилтан, ахлах теллер, вип теллер, теллер зэрэг албан тушаалтнуудад хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байна. (хх-н 14-16-р хуудас)

13.2. Тны Төв аймаг салбарын захиралын зөвлөлийн 21/33 тоот хурлын шийдвэрийг үндэслэн Тооцооны төв хариуцсан менежерүүдэд нэгжийн хувиарлалтыг нотлох баримтаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн бөгөөд тухайн хуваарт М.АА нь Өндөрширээт сум, Жаргалант сум, Заамар сум, Өгөөмөр, Цээл сум, Алтанбулаг сум, Батсүмбэр сумдуудын тооцооны төвүүдэд хяналт тавьж ажиллахаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 49/12 дугаартай хуваар баталсан Санамж бичгийг баталжээ. Гэвч 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 тоот тушаал гарсан оных буюу 2022 оны хуваар баталсан Санамж бичиг хэрэгт авагдаагүй тул тухайн тооцооны төвүүдийг М.АА хариуцан хяналт тавих эрх бүхий субъект мөн эсэх талаарх дүгнэлт хийх боломжгүй байна. (хх-н 172-р хуудас)

13.3. Мөн дээрх үндэслэлд Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7-д “Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” мөн журмын 15.2.22-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэх үндэслэлд “Т”-ны Төв аймаг салбарын захирал С.АА нь ажилтан М.ААод хэзээ ямар ажил хийхээр үүрэг даалгавар өгсөн эсэх нь тодорхойгүй, өгсөн үүрэг даалгаварыг хэрхэн дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

13.4. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.АА нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа манай байгууллага улирал бүрээр салбарын удирдлагын хүрээнд төлөвлөгөө баталдаг, тухайн улирал бүр тухайн төлөвлөгөөний биелэлтийг хянаад явдаг гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт төлөвлөгөө болон тухайн төлөвлөгөөнүүдийг ямар байдлаар дүгнэсэн эсэх талаарх нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй тул тушаалын үндэслэл болон түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

14. Мөн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 тоот тушаалыг гаргахдаа ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хууль болон Тны дотоод журамд заасан хэд хэдэн заалтыг зөрчиж улмаар ажилтанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зэргийг зөрчиж гаргасан болох нь тогтоогдож байна.

14.1. Тухайлбал 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 тоот тушаалын үндэслэл агуулга нь ажилтныг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд тухайн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэж гаргаагүй нь хууль зүйн хувьд алдаатай тушаал гаргасан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасан бөгөөд тухайн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг ажил олгогч ажилтанд мэдэгдээгүй тухайн тушаал гаргахаас өмнө ажилтантай уулзаж тайлбар авах ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгээгүй байна.    

14.2.Тны хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар ОН-ийн нэгжийн ажилтан /салбарын захиралаас бусад/ асуудлыг салбарын захиралын зөвлөл Банкны холбогдох бодлого, дүрэм, журам, зааврын хүрээнд шийдвэрлэж салбарын захиралын тушаалаар баталгаажуулна. Банкны холбогдох бодлого дүрэм, журам, зааврын хүрээнд эрх олгоогүй болон зохицуулагдаагүй асуудлыг банкны төвийн холбогдох газар, хэлтэс, албанд уламжлан шийдвэрлүүлнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4, 80.1.4 дахь заалтад заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, сахилгын шийтгэлд ногдуулах тушаалын төслийг хуулийн асуудал хариуцсан газар, хэлтсээр хянуулна гэж зааснаар ажилтан М.ААын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын төслийг хуулийн асуудал хариуцсан газар, хэлтсээр хянуулсан эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байна.

14.3. Мөн тус журмын 24 дүгээр зүйлийн 24.5-д “Банкны төвийн удирдлага, газар, хэлтэс, алба, нэгжийн захирал, менежер нь хариуцсан чиг үүргийн дагуу шат дараалсан хяналтыг хэрэгжүүлж ажилтанд сахилгын арга хэмжээ авах тохиолдолд Хавсралт 8 буюу “Сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас”-аар санал гаргана. Газар, хэлтэс, алба, нэгж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3 дахь заалтад заасны дагуу сахилга хариуцлага алдсан ажилтанд мэдэгдэж тайлбарыг бичгээр авна. Тайлбар өгөхөөс татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж баримтжуулах ба тэмдэглэлд гэрчээр байлцсан этгээдээр гарын үсэг зуруулна” гэж зааснаар тухайн ажилтанг ямар хөдөлмөрийн сахилга зөрчсөн талаар урьдчилан өөрт нь сануулж тайлбар бичүүлэх ажиллагааг ажилтанд мэдэгдэлгүй шууд тушаал гарган хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах зэрэг хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.  

15. Дээрх нөхцөлөөс дүгнэвэл ажил олгогчоос гаргасан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн үндсэн үзэл санаа болно.

16. Иймд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 дугаартай ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэгч М.ААыг “Т” ХК-ийн Төв аймаг салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

17. Ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагын тухайд:

17.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульд тодорхойлсон байна.

17.2. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно 23.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж заасан тул нэхэмжлэгч М.АА нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан хоног нь ажлын 63 өдөр болж байна.

17.3. Дээрх журмын 2.3.5-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг бодоход ажилтны ажилласан хугацааны цалин нийт 8,255,584.27 төгрөгийг нийт ажилласан өдөр 63 хоногт хуваахад нэг өдрийн цалин 131,041.02 төгрөг болно.

18.4. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд ажлын 97 өдөр ажилгүй байсан тул 131,041.02 х 97 =12,710,979 төгрөгийг хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбараас гаргуулж нэхэмжлэгч М.ААод олгохоор шийдвэрлэв.  

19..Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

19.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч М.ААыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбарт даалгах нь зүйтэй байна.

19.2. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбарт даалгаж шийдвэрлэлээ.

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.АА улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 12,710,979 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 218,326 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1..Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар Алаг адуу овогт Мөнхжаргалын ААыг “Т” ХК-ийн Төв аймаг салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

            2..Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбараас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,710,979 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.ААод олгосугай.

3..Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч М.ААын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаад төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбараар бүрэн төлүүлж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.АА Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбараас 218,326 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТҮВШИНЖАРГАЛ