| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0144/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/190 |
| Огноо | 2025-10-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Т.Урансайхан
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, Г.Батбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗИ87*********************/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг “ худаг” гэх газарт байрлах “Си Жи Си Эм” ХХК-ны уурхайгаас машин механизм буюу өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглаж Delkor-DF200L маркийн аккумлятор ширхгийг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 06 сарын 5-ны өдөр мал гаргачихаад хөлдөөгчиндөө хийтэл аккумлятор дийлэхгүй маргааш нь мах муудах гээд байсан. Тэгээд уурхай руу тусламж гуйхаар очтол 4 талдаа овоолсон шороо байсан. Түүний гадаа мотоциклоо тавьчихаад алхаж ортол 2 гэр байсан нэг нь цоожтой нөгөө нь цоожгүй, цоожгүй гэрээр шагайтал хүн байгаагүй. Би аккумляторыг санаатайгаар хулгай хийж аваагүй, түр хэрэглээд өгье гэж бодсон. Аккумляторыг мотоциклд авч явах гэтэл аккумляторын хэмжээ том учир уяагүй болохоор тээвэрлэж болоогүй. Уяа хайсан олдоогүй. Тэгээд усны тэргээр түрээд гэрийн гадаа авааччихаад эргэж ирээд мотоциклоо авсан. Ийм л зүйл болсон” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “******* нь манай уурхайн гадуур байнга малаа бэлчээдэг. Би юм хэлдэггүй. Эхнэр нь миний өөдөөс дайрч давшилж, хогоо манай гадаа авчирч шатаадаг. Манай уурхайг эсэргүүцэж, хөөж туудаг. Манай нохой хонь, ямааг нь барьсан талаар би мэдэхгүй. Манай нохойны гөлөг нь өөр айлын 2 хонийг барьсан. Би өөрөө очиж үзэж байсан. *******ын хонийг манай нохой бариагүй. Төлөөлөгчтэй очих үед би мэдэхгүй гээд аккумляторыг гаргаж өгөхгүй байсан. Тэгээд төлөөлөгч гарч амбаар руу нь ортол аккумлятор байсан. Төлөөлөгч намайг дуудаж харуулаад өргүүлж машин руу хийсэн. Ийм л зүйл болсон худлаа ярих юм байхгүй. Энэ над руу нэг ч ярьж байгаагүй. Би айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг харилцан бие биедээ тустай дэмтэй ажиллаж байя гээд ******* тамхи байхгүй гэхээр нь тамхи, худгийн мотор шатлаа гэхээр нь кампаниас шинэ мотор, шатахуун гуйгаад ирэхэд нь 40 литр шатахуун, хүүхэд өвчтэй гэхээр нь 700.000 төгрөг өгч байсан. Энэ залуу, эхнэр 2 хүний тусыг боддоггүй. Бид айл саахалтынхантай эв найрамдалтай, тустай, дэмтэй байсан. Би хохирлоо барагдуулмаар байна. Экскаватор, ковш машины 36.000.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон. Экскаватор, ковш гэх 2 машины 4 дугуйг бүлж, бүх шил цонх, толийг хагалж сүйтгэсэн. Би тэтгэврээ барьцаалсан, авч чадахгүй 2 жил болж байна. Түрээсийн тэрэгний 30 гаруй сая төгрөгийн төлбөртэй. Энэ хэргийг мөрдөж, шийдэж өгтөл явна. Энэ хамсаатнуудаа хэлэхгүй байна. Энэ байнга манайхаар мотоциклтой явдаг. Би их гомдолтой байна. Аккумляторын мөнгийг өгье *******аас өргөдлөө татаад авчих, шоронд явах гээд байна гээд хадмуудтайгаа хамт хотод ирж надтай уулзсан. Би эцсийг нь хүртэл явна, 30 гаруй саяын өртэй түүнийгээ шүүхээр шийдүүлнэ гээд мөнгийг нь аваагүй. өөрөө ер нь сайн залуу, эхнэр нь давхиж ирж зураг авч загнадаг. Сүүлд надтай ирж уулзахдаа эхнэрээсээ салсан гэж хэлсэн” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Delkor-DF200L маркийн аккумлятор л авсан. Бусад зүйлийг нь би аваагүй. Delkor-DF200L маркийн аккумлятор нууцаар авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 06 сарын 08-ны өдөр манай гэрийн хөлдөөгчний аккумлятор цэнэггүй болчихоор нь би гэрээсээ км орчимд байдаг уурхай руу очтол 2 гэрт нь хүн байхгүй байсан. Гэрээс зүүн урд талд 50 метр орчимд улбар шар өнгийн экскаватор гэх ачааны хэрэгсэл байсан. Дөхөж очоод үзтэл Delkor-DF200L маркийн аккумлятор байхаар нь би түүнийг түр хугацаанд хэрэглэж хөргөгчөө залгачихъя гэж бодоод ах руу залгаж зөвшөөрөл авахгүйгээр аваад явсан. Би Delkor- DF200L маркийн аккумлятор авснаа ахад хэлээгүй нуусан юм. ах ирээд уурхай дээрээс гэнэт л аймар олон зүйл алдагдчихлаа гэхээр нь сандраад би Delkor- DF200L маркийн аккумлятор авсан гэдгээ ч хэлээгүй. Тэгээд л цагдаа нар ирээд асууж бариад байхаар нь гаргаж өгсөн. Би гэрийнхээ хөргөгчийг ажиллуулахаар авсан. Буцааж өгнө гэж бодож байсан. Тэгтэл ах ирээд маш олон зүйл алга болсон байна гэхээр нь намайг хардаж сэрдэх юм байна гэж бодоод би Delkor-DF200L маркийн аккумлятор авснаа хэлээгүй юм. Би өөрийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклыг унаж явсан, би уурхай дээр очихдоо ганцаараа л очсон. Би ахыг эзгүй байхад нь нохойд нь ус өгөх гэж хааяа очдог. Ойр хавьд нь мөр л лав үзэгддэггүй байсан. Би хулгай хийсэн Delkor-DF200L маркийн аккумлятораа буцааж өгсөн. Харин бусад эд зүйлсийг нь би аваагүй болохоор хохирлыг нь барагдуулж өгөхгүй.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 4/
Шүүгдэгч *******ын 2023 оны 0 сарын 8-ны өдөр яллагдагчаар өгсөн: “2022 оны 06 дугаар сарын *******-ний өдөр манай гэртэй ойролцоо байдаг төрөл садангийн холбоотой Сэргэлэнбаатарынх төлөө зассан. Тэгээд Улаанбаатар хотоос манай ах дүүсийн хүмүүс ирээд 2022 оны 06 сарын 5-ны өдөр буцсан юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2022 оны 06 дугаар сарын 6-ны өдөр би Си Жи Си Эм ХХК-ийн уурхай дээр 8 цагийн орчимд очсон. Тухайн үед уурхайн уяатай нохойд хоол өгөхөөр очсон. Нохой нь уурхайн гэрийн зүүн урд 20-30 метр зайд байсан экскаватороос уясан байсан. Тэгээд ойртоод очиход экскаваторт нь аккумлятор тавьсан байсан. Тухайн үед манай хөргөгчний аккумлятор суучихсан байсан учраас тэр аккумляторыг авсан. Тэр аккумляторыг экскаваторт тавихдаа баглаж хүлсэн зүйл байгаагүй аккумляторын суурин дээр нь байрлуулсан байсан учраас би тэр аккумляторыг гэртээ аваачиж тавих зорилгоор авсан. Би аккумляторыг гэртээ авааччихаад уурхайн эзэн гуайд хэлье гэж бодоод утас руу нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн улаан өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй, гэрчилгээ аваагүй худалдаж аваад жил хүрээгүй мотоциклтой явж байсан. Би тухайн үед уурхайн гэр рүү орж үзээгүй. 2 гэрийн зүүн талд байрлах гэр нь цоожтой, баруун талд байрлах гэр нь цоожгүй байсан. Би өмнө нь тэр уурхайн гэрээр очоод байдаггүй. Нохойд нь хоол өгөхөөр очдог юм. Гэрээр нь орж гардаг зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 52/
Шүүгдэгч *******ын 2023 оны 07 сарын 3-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Би тухайн уурхай дээр мотоциклтойгоо очоод Delkor гэсэн бичигтэй 200 ампертай аккумляторыг тэнд байсан улаан шар өнгийн экскаватороос авсан. Би 2022 оны 06 сарын 6-ны өдрийн 8 цаг өнгөрч байхад очиж авсан. Би өөр ямар нэгэн эд зүйл аваагүй. Тухайн акуммляторыг аваад л гэр рүүгээ явсан. Манай гэрт хүн байгаагүй. Манай эхнэр хүүхэд аймаг явсан байсан. гуай манайд ирэхдээ гэрээс кабелийн утас, том автомашины түлхүүр бусад эд зүйл хулгайд алдчихлаа гээд байхаар нь надаас нэхэх юм байна гэж бодоод би аккумлятор авснаа хэлээгүй юм.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 22/
Шүүгдэгч *******ын 2023 оны 2 сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Аккумлятор гуайн гэрийн зүүн урд талд багцаагаар 30 орчим метр газарт байсан шар өнгийн экскаваторт байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 44/
Хохирогч *******н 2022 оны 07 сарын *******-ний өдөр өгсөн: “Би 2022 оны 05 сарын 30-ны өдөр ******* сумын дүгээр багийн нутагт байх “ худаг” гэх газар байрлах Си Жи Си Эм ХХК-ийн уурхайгаас Улаанбаатар хот яваад 2022 оны 06 сарын 08-ны орой Си Жи Си Эм уурхай дээрээ ирэхэд уурхайн гэрийн гадаа байсан 3700 маркийн экскаваторын аккумлятор /Delkor- DF200L/ мөн гэрийн цоожийг хөшиж онгойлгож аккумлятор цэнэглэгч 20 орчим метрийн урттай зэс голтой 2 салаа утас экскаваторын базуур төмөр ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би 2022 оны 06 дугаар сарын 09-ний өглөө хамгийн ойр байрлах ******* гэх айлд очиход *******, эхнэр Ц.Ариунтунгалаг нар гэртээ байсан. Би очоод тэр хоёроос манай уурхай хавиар машин тэрэг явсан уу, юм анзаарсан уу, манай уурхайн экскаваторын аккумлятор алга болжээ гэхэд бид хоёр юу ч мэдээгүй танай экскаваторын дэргэдүүр портер машины мөр гарсан байсан өөр юм хараагүй гэсэн. Би тэр айлаас гараад уурхай дээрээ ирж хоноод маргааш нь Улаанбаатар хот яваад 2022 оны 06 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос уурхай дээрээ ирж хоноод маргааш өглөө буюу 2022 оны 06 сарын 25-ны өглөө экскаватор асаах санаатай Delkor-DF200L маркийн аккумлятор 70 амперын ширхэг аккумлятор аваачиж экскаватороо холбож асаагаад уурхайн карьерт аваачиж тавиад Улаанбаатар хот руу экскаваторын сэлбэгт уурхайн операторчин явуулсан. Хадбаатар Улаанбаатар хотоос 2022 оны 06 сарын 28-ны орой ирсэн. хамт экскаватор дээрээ очиход экскаваторын аккумлятор Delkor- DF200L маркийн 70 амперын ширхэг аккумлятор нь алга болсон байсан. Би 2022 оны 07 сарын *******-ний өдөр экскаватор дээрээ очоод асаах гэтэл экскаваторын жанам болон стачер, компьютер алга болсон байсныг сүүлд мэдээд сумын цагдаад дуудлага өгсөн. Си Жи Си Эм уурхай 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл манаачгүй байсан. Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс одоог хүртэл уурхай дээрээ байсан. Уурхайн гэрээс зүүн урагш карьерын талбай 400 орчим метрт байдаг. Тухайн үед экскаватор карьерын талбайд байсан гэрээс харахад овоолсон шорооны цаана байдаг болохоор гэрээс харагдахгүй. 2022 оны 06 сарын 09-ний өдөр Си Жи Си Эм уурхай дээрээ ирэхэд уурхайн гэрийн гадаа байсан 3700 маркийн экскаваторын аккумлятор Delkor-DF200L маркийн аккумлятор мөн гэрийн цоожийг хөшиж онгойлгож гэрийн баруун хойд талд байсан аккумлятор цэнэглэгч гэрийн зүүн хойд хөндийд байсан 20 орчим метрийн урттай зэс голтой 2 салаа утас мөн гэрийн гадаа зүүн урд талд байсан экскаваторын базуур төмөр ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. 2022 оны 06 сарын 25-наас 2022 оны 06 сарын 28-ны хооронд уурхайн карьер дээр байсан. Экскаваторын арьсан дотроо байсан экскаваторын компьютер, стачир, жанам Delkor-DF200L маркийн аккумлятор 70 амперын ширхэг аккумлятор алга болсон байсан. Би 2022 оны 06 сарын 29-ний өдөр сумын цагдаад дуудлага өгсөн. Экскаваторын Delkor-DF200L маркийн 2 ширхэг аккумляторыг хосоор нь 202 оны 08 сард .700.000 төгрөгөөр худалдаж авсан. 70 амперын ширхэг аккумляторыг 202 оны 08 сард 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Аккумлятор цэнэглэгчийг 202 оны 09 сард 90.000 төгрөгөөр худалдаж авч байсан 20 орчим метрийн урттай зэс голтой 2 салаа гэрлийн кабел утсыг 60.000 төгрөгөөр үнэлж байна. Экскаваторын базуур төмрийг 0.000.000 төгрөгөөр үнэлж байна. Экскаваторын жанамыг 520.000 төгрөгөөр үнэлж байна. Стачирийг .000.000 төгрөгөөр үнэлж байна. Компьютерыг 3.60.000 төгрөгөөр үнэлж байна. Экскаваторын Delkor-DF200L маркийн 2 ширхэг аккумлятор 200 амперын хар өнгөтэй нэг талдаа 2 шонтой аккумлятор байгаа Delkor маркийн 70 амперын ширхэг аккумлятор хар өнгөтэй нэг талдаа 2 шонтой хасах шон нь хайлсан байгаа, аккумлятор цэнэглэгч нь улаан өнгөтэй дөрвөлжин цэнэглэгч байгаа. 20 орчим метр кабелын утас нь хар бүрээстэй 2 ширхэг зэс голтой утас байсан. Экскаваторын базуур төмөр нь будаггүй, төмөр компьютер нь гурван дөрвөлжин паладан залгууртай хавтай хөр өнгөтэй, стачир нь гурван боолттой 40 орчим см урттай дээрээ татах ирлентэй зуувандуу хэлбэртэй жанамны хоёр ширхэг боолттой 20 орчим см урттай бөөрөнхий саарал өнгөтэй. Би уурхайд хамгийн ойр байдаг дүгээр багийн малчин ******* болон урьд өмнө манай уурхайд 202 оны 08 сараас 202 оны 2 сарын 30-ны өдрийг хүртэл экскаваторын оператораар ажиллаж байсан Манлайбаатар гэх хүмүүсийг бусадтай нийлж авсан байж болзошгүй гэж бодож байна. Би хулгайд алдсан эд зүйлсээ олж авмаар байна.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 20-22/
Хохирогч *******н 2023 оны 0 сарын 20-ны өдөр өгсөн: “Би уурхайгаас 2022 оны 05 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот яваад 2022 оны 06 сарын 08-ны өдөр буцаж уурхай дээрээ ирсэн. Намайг Улаанбаатар хот явахад аккумлятор уурхайн хажууд байрлуулж тавьсан экскаватор дотор байсан юм. Харин аккумлятор цэнэглэгч 2 гэрийн зүүн талын гэр дотор, экскаваторын базуур төмөр 2 гэрийн зүүн талд байрлах гэрийн гадаа ил байсан. Зүүн талын гэрт ажилчид байдаг юм. Баруун гэрт нь би өөрөө байдаг байж байгаад 2022 оны 07 дугаар сард наадмын дараагаас баруун талынхаа гэрт юм хураагаад склад байдлаар ашигладаг болсон. Би явахдаа уурхайн 2 гэрээ хоёуланг нь цоожилсон байсан. Би 2022 оны 05 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот яваад 2022 оны 06 сарын 08-наас 09-нд шилжих шөнө үүрээр уурхай дээрээ очсон. Тэгээд 2022 оны 06 сарын 0-ны өдөр Чойроор дамжин Улаанбаатар хот ороод 2022 оны 06 сарын 24-ний орой уурхай дээрээ ирсэн. Алдагдсан аккумлятор хоёулаа ижил Delkor DF200L загварынх байгаа юм. 2022 оны 06 сарын 25-наас 28-ны өдөр алдагдсан аккумлятор болохоор 2022 оны 06 сарын 24-ний өдөр би уурхай дээрээ очоод экскаваторыг асаагаад гэрийн урдаас хөдөлгөж гэрээс зүүн урагш 300-400 орчим метр зайтай байдаг карьерт оруулж тавиад үлдээсэн. Аккумлятор экскаватор дотроо байсан. Уурхайд нэг охин нохой байдаг юм. Тэр нохой гэрийн зүүн хойно шорооны нөмөрт уяатай байдаг юм. манай нохойд -2 удаа хоол өгсөн гэж ын эхнэр ярьж байсан. Би хоол өгч байхыг нь нүдээрээ хараагүй. Би нэг удаа экскаваторын гинжнээс уясан байсан. Тэгтэл улиад байна гээд тавьчихсан байсан. т гомдолтой байна. Би бусад алдагдсан эд зүйлсийнхээ талаар цагдаагийн газарт өргөдөл гаргана. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 47, 2-р хх-ийн 50/
Гэрч : “2022 оны 06 сарын 08-ны өдөр юу болсон талаар мэдэхгүй байна. Би Дундговь аймгийн төв дээр 2 хүүхэдтэйгээ байсан. Манай нөхөр хөдөө гэртээ ганцаараа байсан. Манай нөхөр ******* онд төрсөн, айлын 4 дэх хүүхэд. Бид хоёр 207 онд танилцаад дундаасаа нэг хүүхэдтэй. Хөдөөний малчин, дандаа мал дээрээ байдаг хүн. Би аймгийн төв дээр ажилладаг юм. Манай нөхөр багаасаа мал дээр өссөн болохоор их цайлган сэтгэлтэй, найз нөхөд нь ам сайтай байдаг. Хүний юманд дураараа хүрдэг авир уул нь гаргадаггүй л юм. Өмнө нь хулгай хийж байсан удаа ганц ч байхгүй. Их л тохь хүн дээ.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 28/
Гэрч дахин өгсөн: “Нөхөр , хүү нарын хамт 2022 оны 05 сарын 28-ны өдөр хөдөө гэртээ буюу ******* сумын дүгээр баг гэх газар очсон. Тэндээ байж байгаад 2022 оны 06 сарын 26-ны өдөр хүү ийн хамт аймгийн төв рүү явсан. хөдөө том хүү хамт үлдсэн. Би аймаг дээр 0 гаран хоноод 2022 оны 07 сарын 06-ны үед буцаад хөдөө гэртээ очсон. Тэгсэн ыг аккумлятор хулгайлсан гээд сумын цагдаа гэрт ирсэн байсан. Тэгээд л би болсон үйл явдлыг мэдсэн. Намайг байх үед ямар нэгэн юм авч очоогүй. Би аккумлятор авч очсоныг мэдэхгүй байна. өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46/
Гэрч : “ нь манай найз хүү юм. Над руу тухайн үед утсаар яриад “би 8 дугаар сард хүүхдийн дайх авна, мөн эгчийн нөхөр алдарт уяач болсон. Үүнд хэрэглэх мөнгө зээлж авъя гэсэн.” Тэгээд би тухайн мөнгийг шилжүүлсэн. Надад 2022 оны 09 сарын сүүлээр 0 хонь, 0 ямаа өгсөн. Надад юм зараагүй, барьцаанд эд зүйл үлдээгээгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48/
Гэрч : “Намайг 2022 онд ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад гэх хүнээс ******* сумын дүгээр багт гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Си Жи Си М” ХХК-ийн уурхайн талбай дээр орхисон байсан экскаваторын эд зүйл тоногдсон байна гэсэн гомдол гаргасан. Үүний дагуу дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайн үед уг уурхайгаас зүүн зүгт 3 орчим километрт байх малчин айл ынд очиж уулзсан. Тэгэхэд би аас танайхаас баруун талд байх уурхайгаас эд зүйл алдагдсан байна. Танайх ойрхон байдаг учраас харсан үзсэн зүйл байна уу? гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. ын гэрийн урд талд жижиг төмөр амбаар байхаар нь тэнд ороод байгаа юмнуудаа харуулах талаар хэлэхэд амбаарын баруун хойд талд байсан хувцасны шкаф дотроос том аккумлятор байхаар нь юун аккумлятор байгаа талаар асуухад том тэрэгний жолоочоос авсан гэж хэлсэн. Тэр үед хохирогч хамт явсан учраас аккумляторыг үзүүлэхэд уурхай дээр байсан экскаваторт байсан аккумлятор мөн байна гэж таньсан. Тэгээд уг аккумляторыг уурхайгаас авсан талаараа хэлсэн. Хохирогч н алдсан гэх эд зүйлүүдээс ганц аккумлятор нь олдсон. Бусад эд зүйлүүд нь олдоогүй. Алдсан гэх бусад эд зүйлүүдийг олох талаар ажиллагаа явуулж тусад нь хэрэг бүртгэлтийн 232200023 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 42/
Дундговь аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2022 оны 07 сарын 05-ны өдрийн 0 дугаартай: “Delkor-DF200L маркийн 200 амперын аккумлятор .700.000 төгрөг, Delkor маркийн 70 амперын аккумлятор 600.000 төгрөг, аккумлятор цэнэглэгч 90.000 төгрөг, 20 орчим метрийн урттай зэс голтой 2 салаа гэрлийн кабел утас 60.000 төгрөг, экскаваторын базуур төмөр 0.000.000 төгрөг, экскаваторын жанам 520.000 төгрөг, экскаваторын стачир .000.000 төгрөг, экскаваторын компьютер 3.60.000 төгрөг, нийт 7.30.000 төгрөг” гэжээ. /-р хх-ийн 32-33/
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 08 сарын 5-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн 9 дугаартай акт: “Даюун маркийн мотоцикл 2.000.000 төгрөг” гэжээ. /-р хх-ийн 46/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /-р хх-ийн 2/
2022 оны 07 сарын 08-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 3-7/
2022 оны 07 сарын 06-ны өдөр Хар өнгийн делкор маркийн DF200L бичигтэй аккумляторыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /-р хх-ийн 9-*******/
2022 оны 07 сарын 09-ний өдөр Delkor-DF200L маркийн аккумляторыг хохирогч *******д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /-р хх-ийн 5/
Итгэмжлэл /-р хх-ийн 58/
2022 оны 08 сарын5-ны өдрийн улсын дугааргүй, L7GPCKLY7M*******7*******2 арлын дугаартай улаан өнгийн Даюун маркийн мотоциклыг битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /-р хх-ийн 47-50, -р хх-ийн 53-58/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /-р хх-ийн 59/
Дундговь аймгийн прокурорын газрын 2022 оны 08 сарын 29-ний өдрийн 07 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /-р хх-ийн 64-65/
Дундговь аймгийн прокурорын газрын 2022 оны 08 сарын 29-ний өдрийн 24 дугаартай яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /-р хх-ийн 66-67/
Үйлдвэр худалдааны “Си Жи Си Эм ХХК-ны 2023.0.7-ны өдрийн №0/29 дугаартай “ЧБ5007095 тоот иргэний үнэмлэхтэй Гунгаа овогтой нь тус кампанийг төлөөлөн Дундговь аймгийн ******* сумын шивээгийн гозгор нэртэй хайлуур жоншны уурхайн даргаар 202 оны 07 сарын 2-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулж байгаа юм. Иймд уурхайн бүхий л асуудлыг газар дээр нь зохион байгуулж компанийг төлөөлөн орон нутгийн байгууллагатай харилцах асуудлыг зохицуулах эрх бүхий төлөөлөгч болно.” гэх албан бичиг /-р хх-ийн 49/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /232200023/ мөрдөгчийн тогтоол /-р хх-ийн 23, 2-р хх-ийн 07/
Замын зардалтай холбоотой шатахууны баримтууд /-р хх-ийн 239-247/
*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 28-30/
Мөрдөгчийн 2023 оны 0 сарын 23-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 08-*******6/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар ******* нь 2022 оны 06 сарын 5-ны орчим хөргөгчид хийсэн мах муудах гээд байна гэх шалтгаанаар Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг худаг гэх газар байрлах “Си Жи Си Эм” ХХК-ийн уурхайн экскаватороос Delkor-DF200L маркийн аккумляторыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авсан үйл баримт тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч *******ыг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг “ худаг” гэх газарт байрлах “Си Жи Си Эм” ХХК-ны уурхайгаас машин механизм буюу өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглаж Delkor-DF200L маркийн аккумлятор ширхгийг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч ******* 2022 оны 07 сарын 06-ны өдөр гэрчээр “...Манайхаас баруун тийш километр орчимд Си Жи Си Эм гэх нэртэй уурхай байдаг юм. 2022 оны 06 сарын 08-ны өдөр хөлдөөгчний аккумляторын цэнэг дуусахаар нь тухайн уурхай дээр орой 9 цагийн үед очиход 2 гэрт хүн байхгүй байсан. Нэг гэр нь цоожтой, нөгөө гэр нь цоожгүй байсан. Тэр 2 гэрийн зүүн урд нь 50 метр орчимд улаан шар өнгийн экскаватор байсан. Тэгэхээр нь тухайн экскаватор дээр очиход зүүн дээд талд нь аккумлятор тавиатай байхаар нь би салгаж аваад гэр рүүгээ авч яваад хөргөгчөө ажиллуулж байсан. ...Би тухайн үед өөрийн эзэмшилд байдаг улаан өнгийн “Даюун” мотоциклтой байсан.” гэж, 2022 оны 08 сарын 6-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Би өөрийн эзэмшлийн Улаан өнгийн улсын дугааргүй мотоциклыг унаж явсан”, 2023 оны 0 сарын 8-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 06 сарын 6-ны өдөр би Си Жи Си Эм ХХК-ийн уурхай дээр 8 цагийн орчимд очсон. Тухайн үед уяатай нохойд хоол өгөхөөр очсон. Нохой нь уурхайн гэрийн зүүн урд талд 20-30 метр зайд байсан экскаватороос уясан байсан. Ойртоод очиход экскаваторт аккумлятор тавьсан байсан. Тухайн үед хөргөгчний аккумлятор суусан байсан учраас авсан. ...би өөрийнхөө эзэмшлийн улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой явж байсан.” гэж, 2023 оны 07 сарын 3-ны өдөр “Би уурхай дээр мотоциклтой очоод аккумляторыг эсксаватороос салгаж авсан” гэж, 2023 оны 2 сарын 25-ны өдөр “гэрийн зүүн урд талд байсан шар өнгийн экскаваторт байсан аккумляторыг авсан.” гэж тус тус мэдүүлжээ. Шүүгдэгч *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтуудаар давхар нотлогдохгүй, уг мэдүүлгүүдээр шүүгдэгчийг “Си Жи Си Эм” ХХК-ны уурхайгаас Delkor-DF200L маркийн аккумляторыг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг ашиглаж хулгайлсан гэж дүгнэх үндэслэлгүй байх ба хохирогч *******н гаргасан гомдлын дагуу *******ыг хулгайн гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр шалгах үндэслэл бүрдсэн байхад мөрдөгч гэрчээр мэдүүлэг авч байгаа нь гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 3.8 дугаар зүйлийн .5, 3.******* дүгээр зүйлийн .-д “... сэжигтэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэж заасныг тус тус ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.******* дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй болно.
Хэргийн зүйлчлэлийн хувьд хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд шунахайн сэдэлтээр бусдын өмч хөрөнгийг нууцаар, өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл байдаг ба эд хөрөнгийг авч захиран зарцуулах бодит боломж, бололцоо бий болсон үеэс гэмт хэрэг төгссөнд тооцогддог бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн тухайд Delkor-DF200L маркийн аккумляторыг экскаватороос тайлж өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэлд “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм /өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл/ ашигласан гэх шинж хангалттай тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг баримтлан прокуророос шилжүүлэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч *******ын хөргөгчинд хийсэн мах муудах гээд байна гэх шалтгаанаар “Си Жи Си Эм” ХХК-ийн уурхайн экскаватороос Delkor-DF200L маркийн аккумляторыг эзэнд хэлэхгүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан шүүгдэгч *******т холбогдуулан Дундговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* / Си Жи Си Эм” ХХК /-д 850.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн ******* сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн актаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн хулгайлж авсан аккумляторыг 2022 оны 07 сарын 09-ний өдөр хохирогч *******д хүлээлгэн өгсөн талаар мөрдөгчийн тэмдэглэл хэрэг /хх-ийн 5 дугаар тал/-т авагджээ. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 850.000 төгрөг /биет байдлаар/ төлөгдсөн байна.
Харин хохирогч ******* шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор Дундговь аймагт ирсэн замын зардалд хэрэгт өгсөн шатахууны баримтыг 7 дахин нэмэгдүүлж нэхэмжилнэ гэх тайлбарыг гаргав.
Хохирогч *******гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор Дундговь аймагт ирсэн гэх хэрэгт авагдсан шатахууны баримт/хх-ийн 239-247 тал/-ыг тооцоход 29.930 төгрөг болж байх ба шатахуун авсан өдрүүд өөр өөр /2023 оны 0 сарын 6-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болохоос өмнөх огноотой/ байх боловч хохирогч нь Улаанбаатар хотод оршин суудаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор Дундговь аймагт ирсэн болох нь хохирогчийн мэдүүлэг тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******аас 29.930 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгож, бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан зардалтай холбоотой иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас 5 минутын хугацаагаар завсарлага авч хохирогч *******д 29.930 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн хохирол хүлээн авсан талаарх баримт, оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирол төлөгдсөнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид ял шийтгэл халдаахдаа дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлд заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, мөн зүйлийн .2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтүүдийг гаргаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;...”-өөр хуульчилжээ. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ” хэрэглэж болохоор хуульчилсан байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хууль хэрэглээний практикийн хувьд баримтлахаар нэгэнт тогтсон зохицуулалт болно. Түүнчлэн хэргийг ердийн журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлд заасан журмыг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэхийг шүүх шийдвэрлэх юм.
Иймд өмгөөлөгч нарын дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй бөгөөд Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч *******т ял шийтгэл халдаасан болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2023 оны 0 сарын 9-ний өдрийн 0 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн улсын дугааргүй, L7GPCKLY7B*******7*******2 арлын дугаартай улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклыг шүүгдэгч *******т буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36., 36.2 дугаар зүйлийн , 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3, *******., *******.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан шүүгдэгч *******т холбогдуулан Дундговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2023 оны 0 сарын 9-ний өдрийн 0 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн улсын дугааргүй, L7GPCKLY7B*******7*******2 арлын дугаартай улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклыг шүүгдэгч *******т буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан зардалтай холбоотой иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР