Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2022/01094

 

 

 

 

                      2022          10             12

         151/ШШ2022/01094

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Р.Г-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Т ХХК-д холбогдох, 

ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 11.433.831 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус бүрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгах, хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтын цалин болох 1.621.820 төгрөгийг нөхөн тооцуулах, ажилчдын цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 292.177,77 төгрөгийг гаргуулж, тус гурван зээлийн монгол банкны зээлийн түүхийн ангиллыг хэвийн төлөвт оруулахыг даалгах, хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор гарсан өмгөөлөгчийн төлбөр болох 3.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р.Г,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ХХК-ийн ... салбарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 11.433.831 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус бүрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгах, хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтын цалин болох 1.621.820 төгрөгийг нөхөн тооцуулах, ажилчдын цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 292.177,77 төгрөгийг гаргуулж, тус гурван зээлийн монгол банкны зээлийн түүхийн ангиллыг хэвийн төлөвт оруулахыг даалгах, хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор гарсан өмгөөлөгчийн төлбөр болох 3.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Р.Г миний бие Т ХХК-ийн ... салбарын захирлын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан тооцооны төв хариуцсан менежерээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9.690.412 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж шийдвэрлэсэн. 

Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсны үр дүнд “... салбар”-ын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот тушаал гарч иргэн Р.Г намайг Т ХХК-ийн ... Тооцооны төв хариуцсан менежер-ийн ажил, албан тушаалд буцаан томилсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар иргэн Р.Г миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2021 оны 09 дугаар сарын 15-ны өдрөөс ажилдаа буцаан орсон өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах шаардлагыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлд сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно гэж заасны дагуу эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, ээлжийн амралтын нөхөн тооцуулж гаргуулах хүсэлтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасан байхад намайг ажилд эгүүлэн тогтоогоогүй, цалингийн нөхөн олговор өгөөгүй. Т ХХК-ийн ... салбар нь шүүхийн шийдвэрийг тухай бүр биелүүлж, цалин хөлсийг олгоогүйгээс Р.Г миний бие цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлүүдээ хугацаандаа төлж чадаагүй. Үүнээс үүдэн тус гурван зээлийн Монгол банкны зээлийн түүхийн ангилал буурч хэвийн бус ангилалд шилжин, торгуулийн буюу нэмэгдүүлсэн хүү тооцсон байх тул цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийн Монгол банкны хэвийн төлөвт оруулж, тухайн хугацаанд бодогдсон цалингийн зээлийн нэмэгдүүлсэн хүү 6.072,54 төгрөг, гялс зээлийн нэмэгдүүлсэн хүү 79.932,24 төгрөг, кредит картын зээлийн нэмэгдүүлсэн хүү 206.172,99 төгрөг, нийт 292.177,77 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-ийн ... салбараар гаргуулж өгөх шаардлагыг гаргаж байна.

Ажлаас чөлөөлсөн хууль бус шийдвэрээс үүдэн өмгөөлөгчийн гэрээгээр түүний төлбөр болох 3.000.000 төгрөгийг Р.Г бие төлсөн бөгөөд уг төлбөрийг хариуцагч Т ХХК-ийн ... салбараас гаргуулах хүсэлттэй байна. Учир нь хэрэв намайг ажлаас үндэслэлгүйгээр халаагүй бол би шүүхэд гомдол гаргаж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч 3.000.000 төгрөгөөр хохирохгүй байсан. Хэдийгээр өмгөөлөгч авах нь сайн дурын шинжтэй байх боловч тус маргааны хувьд мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авахаас өөр аргагүй буюу миний хувьд хууль эрх зүйн мэдлэггүй байсан тул мэргэжлийн хуульчийн туслалцаа зайлшгүй шаардлагатай байсан тул тус мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд хариуцагч Т ХХК-ийн ... салбараас: 

1.  2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажлын 141 өдрийн цалин 11.433.000 төгрөг  /1 өдрийн цалин 81.091 төгрөг/,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар ээлжийн амралтын олговор болох 1.621.820 төгрөг /1 өдрийн цалин 81.091 төгрөг, 20 хоног/,

3. Ажилчдын цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийн нэмэгдүүлсэн хүү 292.177,77 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны гэрээний төлбөр 3.000.000 төгрөг, нийт 16.347.828 төгрөгийг хариуцагч Т ХХК-ийн ... салбараас гаргуулах,

мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2020 оны 03 сарын 27-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг  хариуцагч Т ХХК-ийн ... салбарт даалгаж өгнө үү гэв.   

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Р.Г нь ажилгүй байсан хугацааны цалин 11.433.830 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2022 оны 9 дүгээр сард ажлын 7 хоног, 10 дугаар сард 21 хоног, 11 дүгээр сард 22 хоног, 12 дугаар сард 20 хоног, 2022 оны 01 дүгээр сард 21 хоног, 2022 оны 02 дугаар сард 20 хоног, 2022 оны 03 дугаар сард 19 хоног нийт ажлын 133 хоног бөгөөд цалин тооцоход нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.600.000 төгрөг, нэг өдрийн цалин 77.727 төгрөг, нийт 10.337.662 төгрөг болж байна. Мөн Р.Г-д ажилгүй байх хугацааны цалинг нь олгож байгаа учраас ээлжийн амралт олгох боломжгүй тул энэ шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийг зээлдэгч банктай тохиролцож сайн дурын үндсэн дээр буюу зээлийн гэрээгээр зохицуулагдах асуудал учраас хариуцагч тал зээлдэгчийн хүү, алданги зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг давхар хариуцахгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Р.Г нь өөрөө эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан байх бөгөөд хариуцагч уг зардлыг хариуцахгүй болно. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийн нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, мөн Монгол банкны зээлийн ангиллыг хэвийн төлөв оруулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Р.Г нь Т ХХК-ийн ... салбарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 11.433.831 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус бүрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгах, хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтын цалин болох 1.621.820 төгрөгийг нөхөн тооцуулах, ажилчдын цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 292.177,77 төгрөгийг гаргуулж, тус гурван зээлийн монгол банкны зээлийн түүхийн ангиллыг хэвийн төлөвт оруулахыг даалгах, хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор гарсан өмгөөлөгчийн төлбөр болох 3.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч Р.Г-ын нэхэмжлэлээс 10.947.285 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 5.400.543 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,

мөн нэхэмжлэгчийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Т ХХК-ийн ... салбарт даалгах үндэслэлтэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

“Р.Г миний бие Т ХХК-ийн ... салбарын захирлын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж,

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан тооцооны төв хариуцсан менежерээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9.690.412 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж шийдвэрлэсэн. 

Иймд миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг хариуцагчид даалгах, ээлжийн амралтын олговрыг гаргуулах, цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийн нэмэгдүүлсэн хүү 292.177 төгрөг гаргуулж, тус зээлийн Монгол банкны зээлийн мэдээллийн түүхийг хэвийн төлөвт оруулахыг хариуцагчид даалгах, мөн өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна” гэжээ. 

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: 

Нэхэмжлэгч Р.Г нь ажилгүй байсан хугацааны цалин 11.433.830 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажлын 133 хоног бөгөөд цалин тооцоход нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.600.000 төгрөг, нэг өдрийн цалин 77.727 төгрөг, нийт 10.337.662 төгрөг болж байна. Мөн Р.Г-д ажилгүй байх хугацааны цалинг нь олгож байгаа учраас ээлжийн амралт олгох боломжгүй тул энэ шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийг зээлдэгч банктай тохиролцож сайн дурын үндсэн дээр буюу зээлийн гэрээгээр зохицуулагдах асуудал учраас хариуцагч тал зээлдэгчийн хүү, алданги зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг давхар хариуцахгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Р.Г нь өөрөө эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан байх бөгөөд хариуцагч уг зардлыг хариуцахгүй гэв. 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож  байна. 

Т ХХК-ийн ... салбарын захирлын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай тушаалаар Р.Г-г тус банкны тооцооны төв хариуцсан менежерийн ажлаас чөлөөлсөн. Р.Г нь үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаад 

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Р.Г-ыг урьд эрхэлж байсан Т ХХК-ийн ... салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

Түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9.690.412 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан Р.Г-д олгож,

Р.Г-ын 2021 оны 03 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Т ХХК-ийн ... салбарын даалгаж, хэргийг шийдвэрлэжээ. 

Шүүхийн шийдвэрийн дагуу Т ХХК-ийн ... салбарын захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаартай тушаалаар Р.Г-ыг тус банкны тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилсон. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9.690.412 төгрөгийг Р.Г-д олгож, түүнийг 2021 оны 03 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, зохих бичилтийг хийсэн. Шүүхийн дээрх шийдвэр бүрэн биелэгдсэн, талууд энэ талаар маргаагүй. 

Одоо нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажлын 141 өдрийн цалин 11.433.831 төгрөг  /1 өдрийн цалин 81.091 төгрөг/,

 Ээлжийн амралтын олговор ажлын 20 хоног, нийт 1.621.820 төгрөг, /1 өдрийн цалин 81.091 төгрөг/,

Ажилчдын цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийн нэмэгдүүлсэн хүү 292.177,77 төгрөг, нийт 16.347.828 төгрөгийг хариуцагч Т ХХК-ийн ... салбараас гаргуулах,

мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг  хариуцагч Т ХХК-ийн ... салбарт даалгахыг  шаардаж байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т: Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно, гэж зааснаар нэхэмжлэгч Р.Г нь Т ХХК-ийн ... салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилогдсон 2022 оны 03 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас нэхэмжлэх, гаргуулах эрхтэй байна. 

Ажилтны ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажил олгогчийн шийдвэрээр ажлаас халагдсан өдрөөс тухайн ажилдаа эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх хугацааг ойлгох бөгөөд ажилтан энэ хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т:  Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй,

61 дүгээр зүйлийн 61.2-т:  Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй, гэж тус тус заасан.   

Нэхэмжлэгч Р.Г Т ХХК-ийн ... салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шүүхийн энэ шийдвэрээр Р.Г-ын 2021 оны 03 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9.690.412 төгрөг, 

мөн нэхэмжлэгчийн 2021 оны 03 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Иймд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт дурьдсанаас хойшхи хугацааны буюу 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10.947.285 төгрөгийг хариуцагч байгууллагаас  гаргуулах,  

2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх эрхтэй  гэж үзлээ.  

Нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тодорхойлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа ажлын 135 өдөр гэж тооцож, түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэнээр дундаж цалин 1.743.464 төгрөг, үүнийг ажлын дундаж хоногт хувааж 1.743.464 : 21.5 = 81.091 төгрөг нь нэг өдрийн цалин гэж тооцсон болно. 81.091 х 135=10.947.285 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын зөрүү 486.546 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

Харин ээлжийн амралтын цалингийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ, 110 дугаар зүйлийн 110.1-д ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж хөлснөөс тооцож олгоно ... гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг нэхэмжилж байх бөгөөд ээлжийн амралтын цалинг давхар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Т цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийн нэмэгдүүлсэн хүү 292.177,77 төгрөгийг хариуцагч Т ХХК-ийн ... салбараас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна .       

Нэхэмжлэгч Р.Г нь Т цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийн гэрээ, дансны хуулга зэргийг хэрэгт хавсаргасан байх бөгөөд Т, Р.Г нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь Р.Г болон Т ХХК-ийн ... салбарын хоорондох хөдөлмөрийн харилцаанд хамааралгүй юм.  

Тодруулбал Т-ны цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийн нэмэгдүүлсэн хүүг төлөх Р.Г-ын үүргийг Т ХХК-ийн ... салбар хариуцах үндэслэлгүй байна. 

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д: Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана,  

79 дүгээр зүйлийн 79.2-т: Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ, 

79 дүгээр зүйлийн 79.7-д: Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно,  гэж тус тус заасан.    

Нэхэмжлэгч Р.Г нь Т ХХК-ийн ... салбарын захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаад шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Иймд нэхэмжлэгчийн тухайн асуудлаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан,    

Р.Г-ыг ажилд эгүүлэн томилсон 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа шинээр эхлэн тоологдсон гэж үзэх үндэслэлтэй.     

Иймд эдгээр үндэслэлээр Р.Г-ын нэхэмжлэлээс 10.947.285 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 5.400.543 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,

мөн нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын  15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Т ХХК-ийн ... салбарт даалгах үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-ийн ... салбараас улсын тэмдэгтийн хураамжид 190.107 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Р.Г-д олгох нь зүйтэй  байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Т ХХК-ийн ... салбараас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 10.947.285 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Р.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.400.543 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Г-ын 2021 оны 09 дүгээр сарын  15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Т ХХК-ийн ...салбарт даалгасугай.  

3. Р.Г-ын цалингийн зээл, гялс зээл, кредит картын зээлийн Монгол банкны муу ангиллыг хэвийн төлөвт оруулах шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-ийн Төв аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 190.107 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Р.Г-д олгосугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.     

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН