| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2022/01760/И |
| Дугаар | 181/ШШ2023/00083 |
| Огноо | 2022-12-28 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2023/00083
2022 12 28 181/ШШ2023/00083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ñүхбаатар äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ø¿¿ã÷ Í.Áàò÷èìýã даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох,
Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт болон алдангид 120,000,000 төгрөг гаргуулах тухай èðãýíèé õýðãèéã õянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. Цэвэл,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, өмгөөлөгч Э.Хашчулуун нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:
1.Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт болон алдангид 120,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 “Л” ХХК болон “Н” ХХК нар нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан уг гэрээгээр тээвэр зуучлагч “Н” ХХК нь нийт 6,600 тонн нүүрсний тээврийг Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэлт хийх, “Л” ХХК нь үйлчилгээний хөлсийг 1 тонн нүүрний тээвэрт 18 ам.доллар байхаар тохиролцон 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа 80,000,000 төгрөгийг “Н” ХХК-д шилжүүлсэн бөгөөд энэ нь графикт заасны дагуу эхний галт тэрэг болох 50 вагонд ачилт хийх 3,300 тонн нүүрсний урьдчилгаа төлбөр юм.
Гэтэл “Н” ХХК нь гэрээний 4.2.2-т зааснаар урьдчилгаа төлбөр төлөгдсний дараа ажлын 3 хоногт багтаан вагоноор хангана гэж заасны дагуу вагоноо тавиагүй. Харин 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ачаа тээвэр хийгдэх талаар манай байгууллагад хариуцагч талаас “өнөөдөр вагонд нүүрс ачигдах тул та бүхэн нүүрс ачих талбай, нүүрс нийлүүлэгч компаний нэрийг явуулж өгнө үү” гэх мэдээлэл явуулсны дагуу манай байгууллага хариу явуулж “Б” ХХК-ийн талбайгаас нүүрс ачих ёстой ба “М” ХХК нь нүүрсийг нийлүүлж байгаа” талаар мэдээллийг өгсөн байдаг. Гэвч дээрх 50 вагон нь “Б” ХХК-ийн талбайд орж ирээгүйгээс нүүрс дээрх хугацаандаа ачигдаагүй, “Н” ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд нүүрс тээвэрлэх үүргээ гүйцэтгээгүй тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 80,000,000 төгрөгөө буцаан шаардахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Гэрээний 2.4.5-д “зуучлагчийн урьдчилгаа төлбөр төлөгдсний дараа ажлын 3 хоногт багтаан вагон тавьж ачилт хийнэ. Хэрэв вагон тавигдаагүй бол зуучлагчаас төлсөн төлбөрийг үл маргах журмаар 100 хувь буцаан олгоно” гэж заасан байдаг.
1.2 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ямар нэг байдлаар нүүрсний ачилт хийгдээгүй тул гэрээний 4.2.6-т “тээвэр зуучлагч нь гүйцэтгэгдээгүй ажлын зуучлалын хөлсийг үйлчлүүлэгчид буцаан олгоогүй байвал хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө” гэж заасныг дагуу нэхэмжлэгч тал урьдчилгаанд шилжүүлсэн 80,000,000 төгрөгөөс үүрэг гүйцэтгэгдээгүй хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиас хэтрүүлэхгүй 40,000,000 төгрөгийг алдангид тооцсон.
Хариуцагчийн хариу тайлбарт “нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болоод нүүрс ачилтын ажил зогссон” гэж тайлбарлаж байна. Манай байгууллага нь “Монголын олон улсын чингэлэг тээвэр” гэх компанитай гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэ гэрээний дагуу тус компаний охин компани болох “Б” ХХК-ийн талбайгаас нүүрс зөөх ёстой байсан. Манай байгууллага ямар байгууллагын нүүрсийг хаанаас тээвэрлэх талаарх мэдээллийг бүрэн өгч байсан.
Гэтэл “Н” ХХК нь өөрсдөө өөр талбай дээр оччихоод манай байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Манай байгууллага тээвэр зуучлалын компани ч гэсэн нүүрсийг хүлээлгэж өгөхөөр “Б” ХХК-ийн талбайд хариуцагч талыг хүлээж байсан. Хариуцагч тал нэг цуваа буюу 50 ширхэг вагоныг Чойр өртөөнд дахин гаргасан гэх тайлбар өгдөг бөгөөд 2807 гэх галт тэрэгний дугаартай 50 ширхэг вагон оруулсан гэж тайлбар гаргаад үүний дагуу У- компаниас шүүгчийн захирамжид дурдсан баримтыг ирүүлэхдээ Чойр өртөөнд 2807 гэх дугаартай галт тэрэг бүртгэлгүй гэх агуулгатай хариу ирүүлсэн байдаг. Хэрэв вагонууд орж ирсэн бол манай талаас нүүрсийг хүлээлгэж өгөөд ачихад бэлэн байсан.
Мөн хариуцагч тал вагоны урьдчилгаа 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч ямар хүнээс, ямар албан зөвшөөрлийн дагуу, ямар гэрээ хийж мөнгө шилжүүлсэн талаар нотлох баримт байхгүй тул хариу тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Гэрээгээр хугацааг ачаа тээвэрлэлтийг хийж дуусгах хүртэлх гэж тохиролцсон байдаг боловч мөн гэрээний 2.4.5 дахь хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөр шилжүүлснээс хойш 3 хоногийн дотор вагоны тавиад нүүрсээ ачих ёстой байсан, гэтэл гэрээ нь хэрэгжээгүй. Учир нь манайх эхний удаагийн тээвэрлэлтийн урьдчилгаа төлбөрөө хариуцагч тал руу шилжүүлсэн боловч хариуцагч тал үүргээ биелүүлээгүй учир бид гэрээнээс татгалзсан.
Иймд гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1 Манай компани нь “Л” ХХК-аас тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлбөрт 80,000,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр авсан нь үнэн. Мөнгө шилжиж орж ирсний дараа вагон тавих гэж бичиг баримт бүрдүүлж, У-д өгөх гэсэн боловч “Л” ХХК нь манай компанитай адил хоёр компанийн хооронд зуучилж байсан компани болох нь тогтоогдсон. Бид үндсэн нүүрс тээвэрлүүлэх компанийхаа бичиг баримтыг өгчих, тэрний дагуу хугацаа алдалгүй тавих санал гаргасан боловч зөвхөн манай компаниар вагон оруул гэсэн нөхцөл тавьсан.
Тухайн үед нүүрсний гэрээ, талбайн гэрээ ч байхгүй байсан тул бид мухардалд орж, ажил удааширсан. “Л” ХХК-ийн хүсэлтийн дагуу өөр нүүрсний гэрээ, тээврийн гэрээ, талбайн гэрээтэй айлтай тохиролцож тухайн талбай руу вагон оруулаад “Л” ХХК-ийн зуучилсан нүүрсийг ачихаар тохиролцож, У-ын нэг цуваа буюу 50 ширхэг вагоныг Чойр өртөөн дээр татан авчирч тухайн талбай руу оруулах гэсэн боловч “Л” ХХК нь өөрийн зөөлгөх нүүрснийхээ талбайтай тохиролцож чадаагүйн улмаас У-ын вагоныг 24 цаг хүлээлгэн, ажлаа хийж чадаагүйн улмаас энэ ажил зогссон.
Тухайн гэрээг “Л” ХХК нь өөрөө боловсруулсан, бид гэрээний дагуу үүргээ тасралтгүй биелүүлэх гэж зүтгэсэн боловч “Л” ХХК нь өөрөө зуучийн компани байсан болохоор энэ ажил зогссон.
“Л” ХХК-ийн шилжүүлсэн төлбөрийг вагон татаж, тавих төлбөрт талыг нь шилжүүлсэн, тал төлбөр болох 30,000,000 төгрөгийг бид Оросоос өөрийн түрээсийн вагонтой болж, “Л” ХХК-ийн зуучилсан нүүрсийг зөөвөрлөхөөс аргагүй боллоо гэсний үндсэн дээр зуучийн хөлс гэж Б гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Намайг утсаа аваагүй гэж байна. Би “Л” ХХК-ийн нягтлантай холбоотой байж, аль аль тал нь буруутай, миний ажил боловч хагасыг нь төлнө гэсэн яриа ярихаар ирсэн. Харин шүүхэд өргөдөл өгснөөс хойш эсрэгээрээ хэд хэд залгасан боловч утсаа аваагүй.
2.2 Нэхэмжлэлд дурьдсан алдангийг төлөхгүй, үндсэн төлбөрийг аль аль талын буруутайг үндэслэн 50 хувь болох 40,000,000 төгрөгийг буцаан төлөхөд бэлэн байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс
-”Л” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-”Л” ХХК-ийн дүрэм,
-2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, төлбөр төлөх график,
-”Н” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” бичиг,
-Ө.Гэрэлмаагаас “Н” ХХК-ийн ------------ тоот данс руу 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл,
-Ө.Гэрэлмаагаас “Н” ХХК-ийн -------------- тоот данс руу 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл,
-Ө.Гэрэлмаагаас “Н” ХХК-ийн -------------- тоот данс руу 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл,
-Улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөг төлсөн баримт,
-”Л” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт,
-”Л” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өмгөөлөгчөөр Ц.Мөнхдэмбэрэлийг оролцуулах тухай шүүхэд гаргасан хүсэлт,
-”Л” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг,
-”Л” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Мо” ХХК-тай байгуулсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”,
-“Мо” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн -------- дугаартай “Гэрээ цуцлах тухай” албан бичиг,
-”Л” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн --------- дугаартай “Гэрээ цуцлах тухай” албан бичиг,
”Л” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-ийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт,
Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ---------- дугаартай тодорхойлолт,
-”Л” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулга,
-”Л” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны дотоод шилжүүлгийн маягт гэсэн баримтуудыг,
4.Хариуцагчаас:
Б.Н-ын иргэний үнэмлэхний лавлагаа,
“Н” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
“Н” ХХК-ийн хариу тайлбар,
“Н” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзулын өмгөөлөгч Э.Хашчулуунтай байгуулсан ------- дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
“Н” ХХК-ийн ХААН банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга,
---------, ----------, --------- дугаартай вагоны зургууд гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.
5.Шүүх хариуцагчийн хүсэлтээр
-У-ын хууль зүйн албаны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн -------- дугаартай албан бичиг,
-У-ын Тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн --------- дугаартай албан бичиг,
--------, --------- дугаар бүхий тээврийн бичиг,
-бүлэг вагоныг тээврийн нэг бичиг баримтаар тээвэрлэх хүснэгт гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
¯ÍÄÝÑËÝÕ нь:
1.Шүүх нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэв.
1.2 Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт болон алдангид 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.3 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “тээвэрлэлтийн гэрээний дагуу хариуцагч нь урьдчилгаа төлбөр 80,000,000 төгрөгийг шилжүүлснээс хойш ажлын 3 хоногт багтаан вагоноор хангах үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж, үндсэн төлбөрт шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг алданги 40,000,000 төгрөгийн хамт нийт 120,000,000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.
2. Хариуцагч нь “80,000,000 төгрөг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр шилжиж орж ирсний дараа вагон тавихаар бичиг баримт бүрдүүлж, У-д өгөх гэсэн боловч “Л” ХХК нь манай компанитай адил хоёр компанийн хооронд зуучилж байсан компани байсан, нүүрсний гэрээ, талбайн гэрээ ч байхгүй байсан тул бид мухардалд орж, ажил удааширсан. “Л” ХХК-ийн хүсэлтийн дагуу өөр нүүрсний гэрээ, тээврийн гэрээ, талбайн гэрээтэй айлтай тохиролцож тухайн талбай руу вагон оруулаад нэг цуваа буюу 50 ширхэг вагоныг Чойр өртөөн дээр татан авчирч тухайн талбай руу оруулах гэсэн боловч “Л” ХХК нь өөрийн зөөлгөх нүүрснийхээ талбайтай тохиролцож чадаагүйн улмаас У-ын вагоныг 24 цаг хүлээлгэн, ажлаа хийж чадаагүй учир энэ ажил зогссон. Шилжүүлсэн төлбөрийг вагон татаж, тавих төлбөрт талыг нь шилжүүлсэн, тал төлбөр болох 30,000,000 төгрөгийг бид зуучийн хөлс гэж Б гэдэг хүний данс руу шилжүүлсэн учир алдангийг төлөхгүй, үндсэн төлбөрийг аль аль талын буруутайг үндэслэн 40,000,000 төгрөгийг буцаан төлнө“ гэж маргаж байна.
3.Хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Хавтас хэрэгт авагдсан “Л” ХХК болон “Н” ХХК нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх баримтаар тээвэр зуучлагч “Н” ХХК нь гэрээний 1.1.1-д зааснаар 6,600 тонн нүүрсний тээврийг Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэлт хийх,
-”Л” ХХК нь ажлын хөлсийг 1 тонн нүүрний тээвэрт 18 ам.доллараар төлөх,
-гэрээний 2.4.5-т зааснаар тээвэр зуучлагч “Н” ХХК нь урьдчилгаа төлбөр төлөгдсөн даруй ажлын 3 хоногт багтаан вагон тавьж, ачилт хийх, хэрэв вагон тавигдахгүй бол төлбөрийг үл маргах журмаар 100 хувь буцаан төлөх,
-гэрээний 4.2.6-д зааснаар тээвэр зуучлагч нь гүйцэтгээгүй ажлын зуучлалын хөлсийг үйлчлүүлэгчид буцаан олгохгүй байвал хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцон, нэхэмжлэгч “Ла” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа 80,000,000 төгрөгийг “Н” ХХК-д шилжүүлжээ.
3.2 Талуудын хооронд Иргэний хуулийн хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг гэрээ нь хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зоригоо бичгээр илэрхийлэн, гарын үсэг зурж, хуулийн хүрээнд, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, чөлөөтэй байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
3.3 Талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний урьдчилгаа төлбөрт 80,000,000 төгрөг шилжүүлсэн эсэх, нүүрсний тээвэрлэлт хийгдээгүй эсэх талаар маргаагүй, харин гэрээ хэрэгжээгүй үндэслэл нь маргааны зүйл болжээ.
4. Үндсэн төлбөр 80,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
4.1 Хавтас хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, төлбөр төлөх график,
“Н” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” бичиг,
Ө.Г-аас “Н” ХХК-ийн ------------ тоот данс руу 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 40,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл,
“Л” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Мо” ХХК-тай байгуулсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”,
“Мо” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ------- дугаартай “Гэрээ цуцлах тухай” албан бичиг,
“Л” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ------- дугаартай “Гэрээ цуцлах тухай” албан бичиг,
Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн -------- дугаартай тодорхойлолт,
“Л” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулга,
“Л” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны дотоод шилжүүлгийн маягт,
“Н” ХХК-ийн ХААН банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга,
-----------, ---------, ---------- дугаартай вагоны зургууд,
-У-ын хууль зүйн албаны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн --------- дугаартай албан бичиг,
-У-ын Тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн --------- дугаартай албан бичиг,
---------, --------- дугаар бүхий тээврийн бичиг,
-бүлэг вагоныг тээврийн нэг бичиг баримтаар тээвэрлэх хүснэгт гэсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.2 Нэхэмжлэгч “Л” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Мо” ХХК-тай байгуулсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр “Мо” ХХК-ийн 6,600 тонн нүүрсний тээврийг 2021 оны 7 дугаар сард багтаан Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэхээр тохиролцон, улмаар уг тээвэрлэлтийг “Н” ХХК-аар тээвэрлүүлэхээр 2021 оны 7 дугаар сарын 09-ний “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэрээ байгуулан, “Н” ХХК-д 80,000,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлжээ.
4.3 Хариуцагч “Н” ХХК нь гэрээний 2.4.5-т зааснаар урьдчилгаа төлбөр төлөгдсөн даруй ажлын 3 хоногт багтаан вагон тавьж, ачилт хийх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагч талаас болон шүүхээс хариуцагч талын хүсэлтээр бүрдүүлсэн “Н” ХХК-ийн ХААН банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, -----------, ---------, --------- дугаартай вагоны зургууд, У-ын хууль зүйн албаны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн -------- дугаартай албан бичиг, У-ын Тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн --------- дугаартай албан бичиг, ----------, ----------- дугаар бүхий тээврийн бичиг, бүлэг вагоныг тээврийн нэг бичиг баримтаар тээвэрлэх хүснэгт гэсэн баримтуудаар тогтоогдохгүй байна.
4.4 Харин хариуцагч “Н” ХХК нь гэрээний 2.4.5-т зааснаар “урьдчилгаа төлбөр төлөгдсөн даруй ажлын 3 хоногт багтаан вагон тавьж, ачилт хийх үүргээ” биелүүлээгүйгээс нэхэмжлэгч “Л” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Мо” ХХК-тай байгуулсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г тээвэрлүүлэгч “Мо” ХХК-ийн зүгээс цуцалж, “Л” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт авсан хөлс 235,207,500 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
4.5 Түүнчлэн хариуцагч “Н” ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Төлбөр барагдуулах тухай” бичигтээ “Манай компани нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу “Л” ХХК-с гэрээний урьдчилгаа төлбөр болох 80,000,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан бөгөөд “Ла” ХХ-ийн ХХБ-ны ------------ тоот дансанд төлж барагдуулах нь үнэн болно. “Н” ХХК-ийн захирал Б.Н гэж гэрээнээс татгалзах тухайгаа илэрхийлсэн байна.
4.6 Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах тухайгаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар мэдэгдснийг хариуцагч нь зөвшөөрч, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Төлбөр барагдуулах тухай” бичигтээ илэрхийлсэн болох нь тогтоогдох байх тул нэхэмжлэгч “Л” ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4.5-т зааснаар гэрээнээс татгалзаж, хариуцагч “Н” ХХК-аас урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхтэй.
5.Хариуцагч нь “Л” ХХК нь өөрийн зөөлгөх нүүрснийхээ талбайтай тохиролцож чадаагүйн улмаас У-ын вагоныг 24 цаг хүлээлгэн, ажлаа хийж чадаагүй учир энэ ажил зогссон. Шилжүүлсэн төлбөрийг вагон татаж, тавих төлбөрт болон зуучийн хөлсөнд шилжүүлсэн учир алдангийг төлөхгүй, үндсэн төлбөрийг аль аль талын буруутайг үндэслэн 40,000,000 төгрөгийг буцаан төлнө“ гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй болно.
6.Алдангийн тухайд: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.6-д “тээвэр зуучлагч нь гүйцэтгээгүй ажлын зуучлалын хөлсийг үйлчлүүлэгчид буцаан олгохгүй байвал хоног тутам 0.5 хувийн алданги төлнө” гэжээ.
6.1 Нэхэмжлэгч “Л” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа 80,000,000 төгрөгийг “Н” ХХК-д шилжүүлснээс хойш хариуцагч нь тээвэрлэлт хийгээгүй учир тээвэрлүүлэгч нь гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг гэрээний 2.4.5-т зааснаар буцаан шаардсан, хариуцагч “Н” ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Төлбөр барагдуулах тухай” бичигтээ буцаан төлөхөө илэрхийлж байсан боловч төлөөгүй болох нь тогтоогдож байна.
6.2 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэжээ.
6.3 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.6-д зааснаар хариуцагч нь алдангийг төлөх үүрэгтэй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар тооцон 40,000,000 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.
7. Иймд хариуцагч “Н” ХХК-аас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 80,000,000 төгрөг болон алдангид 400,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
8.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äугааð ç¿éëèéí 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíààð нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн тул íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь õóóëüä íèéöíý.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ íü:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-аас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт болон алдангид 120,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК-аас óëñûí òýìäýãòèéí õóðààìæид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Íèéñëýëèéí Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ