2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2488

 

 

 

 

 

 

 

 

 

   2025           11            04                                        2025/ШЦТ/2488

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ /Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор/,

хохирогч Л.А,

шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ** ургийн овогт А-ийн Г-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, **-ын ** тоотод оршин суух хаягтай,

Урьд ** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар,

- ** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

** овогт А-ийн Г (РД:******************).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Г нь ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, Зүүн салааны ** дугаар гудамж ** тоотод төрсөн эх Л.А-г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Г нь ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, Зүүн салааны ** дугаар гудамж ** тоотод төрсөн эх Л.А-г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн... гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

         Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г-ийн “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.А-ийн өгсөн  “…гомдолгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо ** дугаар гудамж ** тоотод байрлах гэртээ ** цагийн орчимд байж байхад манай төрсөн дүү А.Г архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу орж ирээд унтахгүй надад агсам тавиад хутга барьж дайраад хэрүүл хийж байгаад унтаад өгсөн. Тэгээд ** оны ** дугаар сарын **-ны өдрийн өглөө ** цагийн орчимд манай хүү сэрсэн байхаар нь би архи уугаад орж ирэх үедээ агсан согтуу битгий тавиад настай намайг дарамтлаад бай гэж хэлсэн чинь хутгаар миний толгойны ар дагз хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан....” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 6-7 дахь тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ** оны ** дүгээр сарын **-ны өдрийн №1860 дугаартай: “...Л.А-ийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 15-16 дахь тал),

** дүүргийн ** дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 42-46 дах тал),

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

Яллагдагчаар А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...** оны ** дугаар сарын **-ны өдөр би гадуур архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад орой ** цагийн орчимд дэлгүүрээс 1 шил 0.33 литрийн Хараа нэртэй архи аваад ** дүүргийн ** дугаар хороо ** тоот гэртээ  ирсэн. Тэгээд авч ирсэн архинаасаа ууж байтал манай ээж Л.А чи наад архиа болиоч гээд уурлаад загнаад байхаар нь би унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу ** оны ** дугаар сарын **-ны өдрийн өглөө ** цагийн үед сэрээд би өмнөх өдөр авсан архи дуусаагүй үлдсэн байхаар нь ууж байтал ээж  үглээд загнаад байхаар нь би уурандаа гал тогооны тавиур дээр байсан жижиг хутганы ар хэсгээр нь ээжийн толгой дагз руу 1 удаа цохисон. Тэгтэл толгойноос нь цус гараад манай ээж цагдаа дуудна гэхээр нь би гэрээс гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дах тал),

Шүүгдэгч А.Г-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 22-23 дах тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 20 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж мөн  хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж биед нь халдаж үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхыг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч А.Г нь ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, **дугаар гудамж ** тоотод төрсөн эх Л.А-г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж мөн хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж биед нь халдсан болох нь хохирогч Л.А, шүүгдэгч А.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №1860 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1860 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч нарыг  хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар баталсан А/225/А/153/А/85 дугаартай “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 1860  дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Шүүгдэгч А.Г болон хохирогч Л.А нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  болох нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хохирогч Л.А нь *** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн буюу гэмт хэргийн хохирогч болох үедээ 62 настай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг Ахмад настны тухай хуулийн 3.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу өөрийгөө хамгаалах чадваргүй этгээд[1] гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч А.Г-ийн  ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамж ** тоотод төрсөн эх Л.А-г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн мөн хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй өндөр настан болохыг мэдсээр байж биед нь халдсан гэх хүндрүүлэх шинжтэйгээр  үйлдсэн шинжийг хангаж бйах тул түүнийг энэ гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Хохирол төлбөрийн тухайд

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.А-ийн эрүүл мэндэд дагзанд бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй...” болохыг мэдсээр байж, мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч А.Г-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогчид учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 720 /долоон зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 47/дөчин долоо/-н хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын өдрийн найман цагаар тооцож  түүний биечлэн эдлэх ялыг 344 /гурван зуун дөчин дөрөв/ цагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгч А.Г-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг дурдаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтов.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ** ургийн овогт А-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 -д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хүндрүүлэх шинжтэйгээр, 2.7-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ийн цагдан хоригдсон дөчин долоо хоногийг түүнд оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож биечлэн эдлэх ялыг 344 /гурван зуун дөчин дөрөв/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч А.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч А.Г-ийг Цагдан Хорих 461 дүгээр хаалтай ангиас даруй суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

[1] Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 659 тогтоол