| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0125/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/193 |
| Огноо | 2025-10-27 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн ******* хэсгийн *******.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 500090*******5 дугаартай хэргийг 05 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөгч угсралт мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, аав, хүүхдийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар баг 03-******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 01 сарын 18-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогт /РД: ЗЛ98**************19/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 05 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0 цагийн үед Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар баг “Балжив” гэх газарт өөрийн эзэмшлийн 09-03 УКМ улсын дугаартай “Lexus HS50h” маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.9б “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт (энэ дүрмийн 3., 3.3-т зааснаас бусад тохиолдолд) хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хамтран амьдрагч автомашины хамар дээр хэвтүүлэн бичлэг хийлгэн шороон замаар хөдөлгөөнд оролцох үед нь газарт унаж, эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл учирч, амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “ ахынд очиж бараашиг уусан нь үнэн. Тэндээс гараад тийм зүйл болсон. Одоо охин, настай аавтайгаа дөрвүүлээ амьдардаг. Энэ хэргийг хөнгөрүүлж өгөхийг хүсье” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хадам ээж нь, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би үйлдлээ зөвшөөрч байна. Харин архи уусан гэж хүндрүүлснийг зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед архи угаагүй ганц аяга чавганы шүүс уусан байсан. Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй ярьсан учраас өөр нэмж ярих зүйл алга байна. Тэр өдөр унаж явсан машин миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Миний унаж явсан машины тоормос, гэрэл хэвийн байсан. Би тэр өдөр согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Тэр үед манай эхнэр Батцэцэг, эхнэрийн дүү , хоёр охины хамт явж байсан. Би ******* оны ******* сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн. Эцэг эхээс тавуулаа айлын дундах хүүхэд, дээрээ эгч, доороо 1 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Би ******* сумын цэцэрлэгт сураад мөн сумандаа 1-9 ангиа төгстөл сурсан. Тэгээд би 016 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид цэргийн алба хааж 0******* онд халагдаж ирсэн. 018 онд эхнэр танилцаад 019 онд охин төрсөн, 01 онд охин төрсөн. Одоо би Дундговь аймгийн Хулд сумын 3-р баг 3-6 тоотод аав , охин , нарын хамт амьдарч байна. Аав 013 онд цус харваад хэвтэрт орсон тэрнээс хойш би асарч байгаа юм. Аав маань юм ярьж чадахгүй, хүний ярьсныг бол жаахан ойлгоно.” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-119/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Батцэцэг нь миний төрсөн охин бөгөөд нь миний охин ийн нөхөр байгаа юм. Би 05 оны 03 дугаар сарын 03-ны орой Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар баг 01-******* тоотод байх гэртээ байж байтал манай нөхөр ирээд "Батцэцэг эмнэлэг дээр ухаангүй байна гэнэ, ухаан орохгүй байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "яасан юм, юу болсон юм" гэхэд манай нөхөр “мэдэхгүй, хөгшин нь учрыг нь олоогүй байна" гэж хэлсэн. Тэгээд нөхрийн хамт сумын Эрүүл мэндийн төвд очиход эмнэлгийн үүдэнд талийгаач охины маань нөхөр *******, миний төрсөн охин Ө. нар байсан. Тэгээд би Ө.гоос "юу болсон бэ? миний охин, яагаад эгч нь ухаан орохгүй байна вэ" гэж асуухад Ө. "айлаас гараад явж байтал эгч би машин дээрээ гарч бичлэг хиймээр байна гэж хэлсэн. Тэгэхэд нь ******* ах юу яриад байгаа юм харанхуй болчхоод байхад гэж хэлэхэд тэгвэл би ядаж машины хамар дээр сууж бичлэг хиймээр байна гээд уурлаад байсан. Тэгээд эгээ машиныхаа хамар дээр гарч хэвтээд ******* ах машиныг жолоодоод, би гар утсан дээрээ бичлэг хийгээд явсан. Машин явж байх үед эгээ машинаас унаж ухаан ороогүй. Машинаас унангуут нь шууд эмнэлэг дээр ирсэн” гэж хэлсэн. Талийгаач охин маань Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар баг " 01-0******* тоотод нөхөр *******, хадам аав , охин Г. /6 настай/, Г. /5 настай/ нарын хамт амьдардаг бөгөөд эрхэлсэн ажилгүй, гэртээ байдаг. Талийгаачийн зүүн гар бага зэрэг татанги байсан. Хоолойны өвчин нь 018 онд хүндэрч зүүн гар нь бүтэн тэнийхээ больсон. гар нь тохой хэсгээрээ бүтэн тэнийхгүй, дээшээ, доошоо хөдлөхдөө муу байсан. Тэгэхдээ гар сарвуу нь зүгээр байсан. Өөр өвчин, хууч байхгүй. Охин маань архи, дарс уудаггүй юм. Тэгэхээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх. Талийгаач охин маань фейсбүүкт лайв хийж бараа, бүтээгдэхүүн зардаг байсан. Өөрөө хувьдаа гэр, ахуйн барааны дэлгүүртэй. Яагаад явж буй машины хамар дээр сууж бичлэг хийх болсныг мэдэхгүй байна. Бичлэг хийхээс өмнө дүүдээ “гоё бичлэг хийгээрэй" гэж хэлсэн гэсэн. Надад ийм бичлэг хийх гэж байгаа талаараа хэлж байгаагүй. Талийгаач охин маань 05 оны 03 сарын 01-ний өдөр Говь-Сүмбэр аймаг рyy явж хадмууд дээрээ очиж золгоод 05 оны 03 сарын 0-ны орой 7 цагийн үед Хулд суманд ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад 05 оны 03 сарын 03-ны орой авга ах ындаа очиж золгохоор явсан юм. ынх Хулд сумын төвөөс баруун урагшаа 10 гаран километр зайд байдаг бөгөөд тэднийхээс гарч сум руу явах замдаа машины хамар дээр хэвтэж яваа бичлэг хийж байгаад машинаас унасан юм билээ. Тухайн үед ******* өөрийнхөө "Lexus HS-50" маркийн машинтай явсан гэсэн. Жолооч ******* нь хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байх. Яг ямар ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэдгийг мэдэхгүй байна. ******* нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар мэдэхгүй байна. Миний сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй. Би гаргуулахгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хүргэндээ гомдоод ч яах билээ. Миний охин өөрөө уурлаж, загнаж байгаад машины хамар дээр гарсан гэсэн. зээгээ бодож байна. Цаашид аавтайгаа элэг бүтэн амьдраасай гэж хүсэж байна. ... л хоёр хүүхдэдээ их хань болж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-3, 3*******/
Насанд хүрээгүй гэрч Ө.гийн: “Би дээрх хүмүүсийг танина. Батцэцэг нь миний төрсөн эгч. нь манай хүргэн ах буюу эгчийн маань нөхөр байгаа юм. Би 05 оны 03 дугаар сарын 03-ны орой 18 цаг өнгөрч байх үед төрсөн эгч , түүний нөхөр *******, эгчийн хүүхдүүд болох Г., Г. нарын хамт аавынхаа төрсөн ах Ө.ынд очиж золгохоор явсан. Тухайн үед бид ******* ахын эзэмшлийн "Lexus HS-50" маркийн машинтай явсан бөгөөд ******* ах жолоодоод явсан. Ө. ахынх Хулд сумын төвөөс баруун зүгт 10 гаран километр зайд байдаг юм. Бид 19 цагийн үед Ө. ахынд очоод золгочхоод юм ярьж сууж байгаад 0 цаг өнгөрч байх үед сум руу хөдөлсөн. Тухайн үед ******* ах жолоо бариад, эгч жолоочийн хажууд, ард би хоёр хүүхдийнх нь хамт суугаад явсан. Замд явж байх үед " эгч машин явж байх үед машины дээр сууж байх үеийн бичлэг хийнэ" гэж ярьж эхэлсэн. Тэгэхээр нь ах бид хоёр "яах гээд байгаа юм, харанхуй болсон байна" гэж хэлсэн. Тэгээд ярилцаж байгаад эгч "машины хамар дээр хэвтээд, ах машинаа жолоодоод, би гар утсан дээрээ бичлэг хийхээр болсон. Тэгээд эгч машины хамар дээр гарах гэхэд би өргөж өгч чадахгүй байсан тул ******* ах түлхэж /өргөж/ эгчийг машины хамар дээр гаргасан. Тухайн үед эгч "машины хамар дээр доошоо харан хөндлөн байрлалтай /хөл нь жолоочийн урд хэсэгт, цээж, толгой хэсэг нь жолоочийн хажуугийн урд тал хэсэгт/ хэвтсэн. Тэгээд өвчтэй буюу зүүн гараараа машины копутны арын хэсгээс барьж, баруун гар нь сул байсан. Тухайн үед ******* ах машинаа хөдөлгөж урагшаа явж би жолоочийн хажуугийн хаалганы цонхоор цээж хэсгээ гаргаад эгчийг гар утсаараа бичлэг хийж явсан. Тэгж байх үед эгч унах гээд байгаа юм шиг болохоор нь би зүүн гараа эгч рүү сунгаж гараас бариарай гэж хэлэхэд эгч баруун гараараа миний зүүн гараас барьсан. Тэгж байгаад эгч машины зөв тал хэсэг рүү буюу миний хажуу тал руу газарт унасан. Тэгэхэд нь ******* ах машинаа зогсоож ухрахад эгч шороон замын хажууд газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь ******* ах машинаас буугаад гүйгээд очиход эгч ухаангүй байдалтай байсан. Тэгэхээр нь шууд л эгчийг машины арын суудалд хэвтүүлээд Хулд сумын эмнэлэгт авч ирсэн. Энэ санааг Батцэцэг эгч өөрөө гаргасан байх. Намайг ард хүүхдүүдтэй нь бэлэг, сэлт янзалж байх үед л энэ яриа эхэлчихсэн байсан. эгч эхлээд машины дээвэр дээр сууж явна гэж байсныг нь ******* ах бид хоёр эсэргүүцэж байж машины хамар дээр суулгаж явахаар болсон юм. Талийгаач эгч маань Хулд сумын төвд гэр, ахуйн барааны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд фейсбүүкт лайв хийж бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж зардаг байсан. Яагаад тийм бичлэг хийх болсныг мэдэхгүй байна. Анх удаа л ийм эрсдэлтэй бичлэг хийж байгаа юм. Хэн нэгэн албадсан, шаардсан асуудал байхгүй. Талийгаач эгчийн зүүн гар тохой хэсгээрээ тэнийдэггүй бөгөөд 018 оноос эхлэн үеэр нь өвдөж байгаад 019 онд зүүн гар нь тохойн үе хэсгээр дотогшоо нугаларч тэнийхээ больсон юм. Тэнийхээ больсноос өөрөөр зүгээр хэвийн юм. Би муу гар гэж тэр гарыг нь хэлсэн юм. Би цонхоор цээж хэсгээ гаргаад явж байсан тул ******* ахыг хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. ******* ах миний дэргэд байхдаа архи, пиво уугаагүй. 05 оны 03 сарын 03-ны өдөр 1*******-15 цагийн үед айлаас ирэхдээ архи уусан байх шиг байсан. Яаж мэдсэн гэхээр ******* архи уухаараа харшил өгөөд нүүр нь улайчихдаг юм. Түүнээс хойш архи, пиво уугаагүй. Би машин хөдлөхөөс өмнө бичлэг хийж эхэлсэн бөгөөд намайг бичлэг хийж эхэлснээс хойш 10 секунтын дараа машин хөдөлсөн байна. Би тухайн үед нийт *******5 секунтын бичлэг хийсэн байсан. Тэр бичлэг одоо миний утсанд байгаа. Тухайн зам шороон зам байсан бөгөөд саад, овгор, товгор багатай элсэрхэг зам байсан. Баруунаас, зүүн бага зэрэг налуу зам байсан. Тухайн газар нь хөдөө хээр тул хяналтын камер байхгүй. Тухайн үед талийгаач эгч архи, пиво уугаагүй байсан. Ер нь уудаггүй юм. Унаад эгч ухаангүй байсан бөгөөд биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Таталт өгөөд байсан. Өөр зүйл байгаагүй. Тухайн үед эгч, ах хоёр хэрэлдэж, маргалдаагүй. Энэ хоёр гайгүй, хэвийн л харилцаатай байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
Гэрч : “05 оны 03 дугаар сарын 03-ны орой 0 цаг өнгөрч байх үед би гэртээ байсан. Тэгтэл сумын эмнэлгээс "эмнэлэг дээр ухаангүй хүн ирлээ" гэж залгасан. Тэгээд би яваад очтол манай сумын танил Батцэцэг байсан бөгөөд " Батцэцэг нь ухаангүй, таталттай" байсан. ийн биед үзлэг хийхэд ил харагдах шархгүй, хүүхэн хараа өргөссөн, асуусан асуултад хариулахгүй" байсан. Тухайн үед нөхөр нь болох *******, дүү нь гэх Ө., мөн хүүхэд нь авч ирсэн байсан. Тухайн үед би "яасан юм бэ" гэж асуухад ******* “явж байсан машины хамар дээр хэвтэж сэлфи хийх гэж байгаад ойчсон" гэж хэлсэн. Тухайн үед би Батцэцэгт “өвчин намдаах аналгин, зүрх судас дэмжих ребоксин, кокор, цус тогтоох иак, 50 мл ренгерт магнизм хольж дуслаар, бөөлжилтийн эсрэг метиклопромид, тархины хаван хөөх манитол 100 мл, таталт нь буухгүй болохоор нь седуксин, сүүлд нь аймгийн Нэгдсэн эмнэлгээс зөвлөгөө авч байгаад адарналин хийсэн. Батцэцэгийг сумын эмнэлэгт хүргэгдэн ирснээс хойш 30 орчим минутын дараа аймгийн яаралтай руу залгаж зөвлөгөө авсан. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч , мэс заслын эмч , сэхээний эмч зэргээс зөвлөгөө авч Батцэцэгийн амьсгалын замыг чөлөөлөх зорилгоор амыг соруулж бөөлжис гаргаж авсан. Тухайн үед мэс заслын эмч аймгийн эмнэлгээс групп дуудчих гэсний дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч эмчтэй холбогдож нөхцөл байдлыг танилцуулсан. Тэгэхэд эмчилгээ эрхэлсэн орлогч эмч "103 руу дуудлагаа өгчих" гэж хэлсэн. Намайг 103 руу залгаж бүрэлдэхүүн дуудах үед 1 цаг 50 минут болж байсан. цаг 30 минутын үед Батцэцэгийн бие муудаж царай нь хөхрөөд байхаар нь сэхээний эмчтэй холбогдоход "өвчтөнийг хажуу тийш нь харуул, амьсгалын замыг чөлөөл, манайхаас эмч нар удахгүй гарлаа" гэж хэлсэн. Түүнээс хойш 3 цаг 10 минутад Батцэцэгийн зүрх зогсож эмчилгээг зогсоосон. Батцэцэгийн биед гадна ил харагдах гэмтэл байгаагүй. Гараар тэмтэрч үзэхэд хугарал, бяцрал байгаагүй бөгөөд тархи, нугасны гэмтэл учирсан байх шиг байсан. Тухайн үеүдэд эмчилгээ хийхэд талийгаачид ямар нэг өөрчлөлт гарахгүй байсан. Тухайн үед талийгаачид яаралтай тусламжийн хуудас л нээгдсэн. Өвчний түүх нээж амжаагүй. Талийгаачийн биед хийгдсэн яаралтай тусламжийн хуудас манай эмнэлэгт байгаа. Хуулбарлаж өгнө. Тухайн үед талийгаачийн нөхөр буюу ******* жолоо барьж явсан гэж өөрөө хэлсэн. Мөн талийгаачийг гулсаад ойччихсон гэж ******* хэлсэн. Тухайн үед дээрх хүмүүс эрүүл байх шиг байсан. Талийгаач нь манай эмнэлэг, эмчийн хяналтад байдаггүй. Би өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч , мэс заслын эмч , сэхээний эмч нараас зөвлөгөө авсан. эмчтэй 3 удаа, эмчтэй 1 удаа, сэхээний эмчтэй удаа холбогдсон. Талийгаачийг нас барахаас өмнө Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмч нарын баг Хулд сум руу гараагүй. Намайг анх дуудлага өгөхөд "дуудлагыг хүлээн авлаа" гэж хэлсэн. Сүүлд нь талийгаачийг нас барахаас нь өмнө дахин аймгийн эмнэлэг рүү залгахад "хагалгаа орж дуусаад багажаа ариутгаж байна" гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-*******0/
Гэрч : “Би гэх хүнтэй ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Намайг 05 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цагийн үед Хулд сумын хэсгийн байранд байхад сумын эмнэлгийн жолооч утсаар залгаад эмнэлэгт машинаас унасан ухаангүй хүн ирсэн гэж хэлсэн. Тэгээд би Хулд сумын эмнэлэг дээр очоод осолд орсон хүнийг ямар машинтай явж байсан хэн барьж явсан талаар хамт явсан гэх гоос тодруулахад "машиныг гэдэг хүн унаж явсан, мөн хамт осолд орсон эгч нь бас хоёр жаахан хүүхэд хамт явсан, бичлэг хийлгэнэ гээд машины копуд дээр хэвтэж явж байгаад унасан" гэж хэлсэн. Тэгээд шууд машин унаж явсан гэх залуу болох ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор Хулд сумын эрүүл мэндийн төвд амьсгал дахь спиртийн агууламж тогтоох Alcotest 680 загварын багажаар шалгахад 0.31%-ийн согтолттой гарсан. Би тухайн үед ыг багаж үлээлгэчхээд тэр дор нь зургийг авсан. Тэр зургийг 05 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн цаг 9 минутанд авсан байна. Мөн тухайн үед утсаар бичлэг хийсэн. Тэр үед юм ярих ч сөхөө байхгүй уйлаад л байсан юм. Би гэх хүнтэй ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй. Надад 05 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн цагийн үед "машинаас унасан ухаангүй хүн ирсэн” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу Хулд сумын эмнэлэг дээр очиж осол болох үед машин унаж явсан гэх *******ыг амьсгал дахь спиртийн агууламж шалгах багажаар шалгахад 0,31%-ийн спиртийн агууламж гарсан. Би тухайн үед утсан дээрээ *******ын драгерь үлээж байгаа зураг дарахад 05 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн цаг 9 минут болж байсан. Тэр үед жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл үйлдэж *******аар гарын үсэг зуруулсан. Би 05 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******ыг драгерь багаж үлээж байгааг гар утсан дээрээ бичлэг хийсэн байсан юм. Тэгээд тухайн бичлэгээ би 05 оны 05 дугаар сарын 0*******-ний өдөр Хулд сумын хэсгийн мөрдөгч С.эд гаргаж өгч сиди дээр буулгаж өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 99, 199/
Гэрч Ө.ын: “Батцэцэг 05 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн үед Хулд сумын 3-р баг "Гүн-Ус" гэх газарт байх манай гэрт /бууцанд/ нөхөр , хүүхэд, нарын хамт ирсэн. Тэгээд тэр хэд нэг их удаагүй буцаж явсан. Тухайн үед манайд олон хүмүүс золгох гээд ирсэн байсан болохоор Батцэцэг тэр хэд буцаад харанхуй болсон хойно явсан. Батцэцэг нөхөр, хүүхэд, дүүгийн хамт манайд нэг цаг орчим байж байгаад явсан байх тэр цагийг яг хараагүй. Тэр хэдийг явснаас хойш 3 цаг өнгөрч байхад дүү Өсөхбаяр утсаар залгаад Батцэцэгийг нас барсан талаар хэлсэн. Батцэцэгийн нас барсан газар нь манай гэрээс зүүн хойш 3 орчим километрт болсон байсан. Манай бууц Хулд сумаас баруун тийш 10 гаран километр газарт байдаг юм. ******* нь 05 оны 03 сарын 03-ны өдөр манайд байхдаа согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 101-10/
Гэрч Ө.: “Би Батцэцэгийн аав нь байгаа юм. Охин Батцэцэг нөхөр , дүү , бас хоёр хүүхдийн хамт 05 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай ах ынд очно гээд явсан байсан. Тэгсэн 0 цаг өнгөрч байх үед л байх охин над руу залгаад түргэн дуудах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би Хулд сумын эмнэлэг дээр очсоны дараахан эмнэлгийн үүдэнд ирээд Батцэцэгийг аваад орсон. Батцэцэг ямар ч ухаангүй байсан. Тэгж байгаад эмнэлэгт нас барсан. Тухайн үед гоос юу болсон талаар асуухад Батцэцэгийг бичлэг хийх гэж байгаад машины хамар дээрээс ойчсон гэж л хэлсэн. Өөр юм хэлээгүй. өмнө нь хааяа нэг уудаг байж байгаад сүүлийн 1 жил гаран л лав огт уугаагүй. ******* нь манай том охин суугаад нэлээн олон жил болж байна. Яг хэзээ суусан гэдгийг бол санахгүй байна. Том охин 018 онд төрсөн, бага охин нь 00 онд төрсөн. зан аашны хувьд даруухан дөлгөөн зантай, ажилсаг, хүнд тусархуу хүү байгаа юм. ын аав нь тархины цус харвалттай, хөл, гар нь татанхай, юм ярьж чаддаггүй хүн байдаг юм. хүний ярьсныг ойлгодог боловч ярьж чаддаггүй юм. манайд хүргэн болж ирэхдээ л аавыгаа асардаг байсан юм. Одоо ч бас аавыгаа асарч байгаа. одоо Хулд сумын төвд аав, охины хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 10*******/
Шинжээч эмч : “Амь хохирогч нь “гавал тархины битүү гэмтэл"-ийн улмаас нас барсан тул тархины эд нь гэмтэл авсны дараах эхний 5 минутын дотор эргэшгүй өөрчлөлтөд орох боломжтой байдаг. Тийм тул энэ хугацааг л гэмтэл авсан даруйд гэж хэлээд байгаа юм. Амь хохирогч ийн тухайн гэмтлийг авсан даруйд ахисан шатны эмнэлэгт /,3-р шатлалын эмнэлэг/ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд амь насыг аврах боломж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/
Гэрч : “Би гэх хүнтэй хамаатан садны болон өөр ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Хулд сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч нь 05 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******ын согтуурлыг багажаар шалгах явцдаа бичлэг хийсэн байсан. Тэр бичлэгийг гаас өөрөөс нь хэсгийн мөрдөгч гаргуулж авч сиди дээр хуулбарлаж авсан юм. Би 05 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаас гаргуулж авсан 3 секунтын бичлэгт үзлэг хийсэн юм. Тухайн үзлэгийг хийх явцдаа “shipping pool” ашиглаж гэрэл зураг болгож тэмдэглэл хавсаргасан юм. Тухайн тогтоолд дурдагдсан шинжилгээг шинжээч хийлгэсэн. Тухайн шинжээчийн нэрийг бичихдээ шинжээч эмч нэртэй андуурч сольж бичсэн байна. Мөн гаас гаргаж өгсөн *******ын 1 ширхэг зургийг хэрэгт хавсаргах тогтоол хийсэн боловч зургийг хэрэгт хавсаргаагүй орхигдуулсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 0/
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 05 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн *******5/018 дугаартай: “Амь хохирогч ийн цогцост хийсэн шинжилгээгээр “баруун чамархай ясны хайрст хэсгээр баруун дагз, зулай яс руу салаалж үргэлжилсэн болон баруун чулуулаг ясны урд ирмэг дагаж гавлын дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулайн, дагз хэсгийн дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн тархины эдийн дарагдал, няцрал, цус харвалт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, амь хохирогчийг нас барахаас өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1., *******.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан байна.” гэх дүгнэлт /хх-ийн *******3-*******6/
Зам тээврийн ослын шинжилгээ хийх эрх авсан шинжээчийн 05 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн 5-*******3/1*******5 дугаартай “...Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.9б “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт (энэ дүрмийн 3., 3.3-т зааснаас бусад тохиолдолд) хүн тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ... Lexus HS50h маркийн 09-03 УКМ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 3.9б дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт /хх-ийн 56-58/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-1/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “05 оны 03 сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 3-р багт оршин суух хаягтай ыг драгерь багаж ашиглан шалгахад 0.31 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэжээ. /хх-ийн 1*******/
05 оны 03 сарын 0*******-ний өдөр Ө.гийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18/
05 оны 03 сарын 0*******-ний өдөр амь хохирогч ийн хувцсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 3/
Цагаан өнгийн “Lexus HS-50” маркийн 09-03 УКМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******-8/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 69-70/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 01 сарын 18-ны өдрийн 03/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 1*******-133/
Эд зүйл баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн шийдвэр, гэрэл зураг болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 05 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0 цагийн үед Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар баг “Балжив” гэх газарт ******* нь 09-03 УКМ улсын дугаартай “Lexus HS50h” маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хамтран амьдрагч автомашины хамар дээр хэвтүүлэн бичлэг хийлгэн шороон замаар хөдөлгөөнд оролцох үед газар унаж, амь хохирсон үйл баримт тогтоогдов.
Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан болох нь Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн *******5/018 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч мэдүүлгээр нотлогдож байна.
Уг осол 09-03 УКМ улсын дугаартай “Lexus HS50h” маркийн автомашиныг жолоодон явсан шүүгдэгч *******ын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 3.7а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.9б “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт (энэ дүрмийн 3., 3.3-т зааснаас бусад тохиолдолд) хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн үйлдлээс шалтгаалан гарсан болох нь техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч шүүх хуралдаанд “согтуурал шалгах багаж хэд, хэдэн удаа үлээхэд гарахгүй байсан, аймгаас групп цагдаа ирж дахин дахин үлээлгэхэд гараагүй, төхөөрөмж нь ажиллаагүй” гэх тайлбарыг, түүний өмгөөлөгчөөс “ ...драгерь багаж үлээж байгаа хүн нь хэн болох, багажийг хэзээ үлээлгэсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг шалгаж байгаа баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хүндрүүлж зүйлчилж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан эргэлзээтэй нөхцөл байдал байна, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлт гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь Эрүүгийн хуулийн *******.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.0, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэжээ.
Түүнчлэн шүүгдэгч *******ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 05 оны 03 сарын 03-ны өдрийн цаг 9 минутад драгерь багажаар шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 0.31 хувь байсан болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрч мэдүүлэг, түүний утаснаас хуулбарлан авсан гэрэл зураг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди дэх бичлэгээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын амьсгал дахь спиртийн агууламж 0.31 хувь илэрсэн /согтуурсан/ үедээ 09-03 УКМ улсын дугаартай “Lexus HS50h” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гарган ийн амь насыг хохироож байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотой баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “сэтгэл санааны болон бусад хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй” гэжээ. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бага насны хүүхдүүдээ асран хамгаалж байсан хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч ******* нь охин Г., Г., хөгжлийн бэрхшээлтэй аавыгаа асардаг болох нь Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, оролцогчдын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэвч шүүгдэгч *******ын асардаг гэх хөгжлийн бэрхшээлтэй аавд нь зайлшгүй асран хамгаалагч шаардлагатай эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна. Харин 018 оны 08 сарын 8-ны өдөр төрсөн охин Г., 00 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн охин Г. нарт зайлшгүй асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардлагатай болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар 018 оны 08 сарын 8-ны өдөр төрсөн охин Г., 00 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн охин Г. нарт нэн даруй асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Дундговь аймгийн Хулд сумын засаг даргад үүрэг болгов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Анхцэцэг гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал *******ад холбогдох эрүүгийн 500090*******5 дугаартай хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ад хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, ******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1, 36.13, 38.1, 38. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.1-т зааснаар шүүгдэгч овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Анхцэцэг гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал *******ад холбогдох эрүүгийн 500090*******5 дугаартай хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар 018 оны 08 сарын 8-ны өдөр төрсөн охин Г., 00 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн охин Г. нарт нэн даруй асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Дундговь аймгийн Хулд сумын засаг даргад үүрэг болгосугай.
8. Шүүгдэгч *******ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР