| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0179/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/200 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулах “Номгон рашаан” ХХК-д ачигч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар баг, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗИ9**************14/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 202 оны ******* дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 202 оны 10 дугаар сарын 0-наас 04-нд шилжих шөнийн 04 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 1-7ДУЭ улсын дугаартай, "Toyota Prius-20" маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 202 оны 10 дугаар сарын 0-ны орой найзуудтайгаа уулзаад ******* сумын Нисэх буудлын зүүн талд нэг шил архи хувааж уугаад 202 оны 10 дугаар сарын 04-ний 02 цаг өнгөрөөгөөд Дундговь аймгийн ******* сумын төв рүү орох гээд явж байхад ******* сумын 7 дугаар баг Шаргын хөшөөний уулзвар дээр цагдаа шалгаад намайг жолоодох эрхийн үнэмлэхгүй мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд цагдаагийн газар авч ирж согтуурал шалгах драгерь багаж үлээлгэж шалгахад 1.74%-ийн согтолттой байсан.Тэгээд миний тээврийн хэрэгслийг журамлаад намайг явуулсан. Миний унаж явсан 1-7 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би 2024 оны ******* дүгээр сард 8.000.000 төгрөгөөр Гурвансайхан сумын иргэн Билэгмаа гэдэг хүнээс худалдаж авч байсан. Одоо Бэрс финанс банк бусын нэр дээр байдаг. Би дөрвөн найзтайгаа 70 граммын нэг шил архи хувааж уусан. Намайг согтуурал шалгах багажаар шалгахад 1.74%-ийн согтолттой байсан. Би өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Би ******* оны ******* сарын *******-нд Дундговь аймгийн ******* суманд төрсөн. Эхээс 7-уулаа айлын отгон хүүхэд байгаа юм. Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар арван жилийн сургуульд суралцан 201 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Дундговь аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын өргө угсралтын мэргэжлээр 1 жил суралцаж төгссөн. 201 онд Дорноговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж 2016 онд цэргээс халагдаж ирээд эхнэр авч Дундговь аймгийн ******* сумын дугаар баг тоотод эхнэр хүүхдийн хамт амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 4/
Гэрч “Би 202 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн 22 цагаас 202 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 цаг хүртэл Дундговь аймгийн ******* сумын төвд Замын цагдаагийн тасгийн алба хаагч нарын хамт нэгдсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 202 оны 10 дугаар сарын 04-ний 0 цаг болж байхад ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Шаргын хөшөөний уулзварын урд талаас 1-7 ДУЭ улсын дугаартай "Тоёота приус-20" маркийн тээврийн хэрэгсэл орж ирснийг зогсоож шалгахад жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул, цагдаагийн газар авч ирж согтуурал шалгах драгерь багаж үлээлгэж, шалгахад 1.74%-ийн согтолттой байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг нь журамлаж өөрийг нь явуулсан. Тухайн тээврийн хэрэгсэлд жолооч болон 4 зорчигч сууж явсан. Жолооч ******* нь жолоодох эрхийн үнэмлэхээ 202 оны ******* дугаар сарын 14-ний өдөр хасуулсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “202 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 0 цаг ******* минут, ******* нь 1.74 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 2-/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 9/
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэлд: “ ын жолоочийн үнэмлэхний дугаар “1*******79”, тээврийн хэрэгслийн ангилал “А,В, жолооны үнэмлэхийн төлөв “202.*******.14-ний өдрийн 202/ЗШ/26 дугаартай шийтгэврээр эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн 14/
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн 202/ЗШ/26 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан” шийтгэврийн хуулбар /хх-ийн 24-27/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 202 оны ******* дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т заасан “ жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа 202 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 0 цаг ******* минутын орчим Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 1-7ДУЭ улсын дугаартай, "Toyota Prius-20" тээврийн хэрэгслийг 1.74 хувийн согтолттой жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн /202 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч *******ын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т заасан “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа 202 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 1-7ДУЭ улсын дугаартай, "Toyota Prius-20" тээврийн хэрэгслийг 1.74 хувийн согтолттой жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 202 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 1******* дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, .000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг бичгээр гарган танилцуулахад шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, .000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, .000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1 /арван тав/ нэгжийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР