| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2022/03183/И |
| Дугаар | 181/ШШ2023/00798 |
| Огноо | 2023-03-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2023/00798
2023 3 15 181/ШШ2023/00798
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ñүхбаатар äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ø¿¿ã÷ Í.Áàò÷èìýã äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéж,
Нэхэмжлэгч: О.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.И холбогдох,
Орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.
Ø¿¿õ õóðàëäààíä:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б,
ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Баярчимэг нар îðîëöîâ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Ж.И, түүний өмгөөлөгч Б.О нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тэдний эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасныг хангаж, хэргийг тэдний эзгүйд хэлэлцсэн болно.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
1.Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Ж.Ид холбогдуулан өөрийн эзэмшлийн, ........... тоотод байрлах, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Р.А нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны ... дугаар тогтоолоор батлагдсан “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдан 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр .. тоот “Ахмадын орон сууцыг тусгай нөхцөлтэйгээр хөлслүүлэх гэрээ”-г байгуулж, ........ орон сууцыг эзэмшиж, ашигласаар өдийг хүрсэн.
Тухайн үед Р.А өөрийн үеэл дүү О.Б нар нь гэр бүлийн гишүүн байсан тул дээрх гэрээнд хамт амьдрах гэр бүлийн гишүүн гэж тусгагдаж, 7 жилийн турш хамт амьдарч ирсэн. О.Б-ийн хувьд группт байдаг, өөрийгөө удирдан авч явах чадваргүй байсны улмаас 2021 оны 8 сард цонхоор харж байгаад гэнэт ухаан алдахдаа өндрөөс унаж, ертөнцийн мөнх бусыг үзсэн.
Р.А энэхүү эмгэнэлт нөхцөл байдлын улмаас хүнд хэцүү байсан тул түр хугацаанд орчноо солих, эрүүл мэндийн улмаас агаар салхинд гарах, өөрийн асран хамгаалагч болох Р.Ц-аар тодорхой хугацаанд асран хамгаалуулах шаардлагын улмаас 2021 оны намраас 2022 оны 6 дугаар сарыг хүртэл түр хугацаанд Баянхошуунд өөрийн эгч Р.Ц-д байхаар болсон тул ............. тоот өөрийн эзэмшлийн байрны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг харж хандуулахаар үеэл дүү Б.Эг түр хугацаанд байлгахаар болсон.
Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн байранд Б.Эгөөс өөр хүмүүс байгаа болохыг мэдэж, байрнаас гарахыг хэлэхэд гарахгүй, өөрсдийн өмч мэтээр аашилж загнаад, “манайх 4 хүүхэдтэй тул энэ байрыг түрээслээд өмчлөх нөхцөл бүрдсэн, тиймээс Нийслэлийн Орон сууцны корпораци ХХК-аар явж байрыг өөрийн болгох, эсхүл танай гэрээг цуцлуулж байж гарна” гэж хэл амаар доромжлоод байгаа болно.
Тухайн орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшигч Р.А болон О.Н бид эдгээр үл таних хүмүүсийг өөрийн эзэмшлийн орон сууцанд орохыг огт зөвшөөрөөгүй, сүүлд мэдэхэд эдгээр хүмүүс нь Б.Эгөөс хэсэг хугацаанд танай орон сууцанд төлбөрийг нь төлөөд байж байгаад гарья гэж хэлээд орсон, иргэн Ж.И болон түүний эхнэр н.О гэх хүмүүс болох нь тодорхой болсон.
Иргэн Р.А, О.Н бид 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Н ХХК-тай түрээслээд өмчлөх орон сууцны ТӨ901-138 тоот гэрээ байгуулсан, хууль ёсны эзэмшигчид бөгөөд Н ХХК-тай байгуулсан гэрээгээ аливаа байдлаар зөрчөөгүй, тухайн гэрээ цуцлагдаагүй, дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Р.Аийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалт нь 80 хувиар тогтоогдсон, группд байдаг, ганцаараа нааш цааш яваад байж чадахгүй болно.
Н ХХК-ийн зүгээс Р.А, О.Н бидэнд хандан гэрээний үүргээ биелүүлж, тухайн байранд байгаа хүмүүстэй эвийн журмаар хэлэлцэж, боломжит хугацаанд байрнаас гаргаж зөрчлөө арилгахыг мэдэгдсэн. Мөн Ж.И нарт хандан байрыг чөлөөлөх мэдэгдлийг мөн адил хүргүүлсэн байдаг. Бид мэдэгдлийн дагуу Ж.Ид удаа дараа хандан эвийн журмаар байр чөлөөлж өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үл тоож, байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул шударга, хууль ёсны эзэмшигчийн хувьд эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй зүйлийг таслан зогсоох шаардлага гаргах эрхийн дагуу шүүхэд хандаж байна гэжээ.
2.Хариуцагч Ж.И нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлаж байна.
Үүнд: Иргэн О.Нын гомдлоор ........... тоотод амьдрах суух Ж.И миний бие иргэн н.О, хүү М, охин Н нартай аман гэрээ хийн, сарын 300,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, 2021 оны 9 сараас эхлэн уг байранд өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Маргаан гарах болсон шалтгаан нь Н-ийн ажилтантай холбоотой бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилтан н.Б гэдэг залуу хаалга тогшин, түрээсийн гэрээгээ дахин шинэчил, уг байранд амьдарч байгаа айлд нь түрээсийн гэрээ хийнэ. Иймд дахин н.О, н.М, О.Н нарт түрээс бүү өг хэмээн өргөдөл бичүүлж авсан учир би н.О, н.М, О.Н нарт 6 сараас өнөөдрийг хүртэл түрээс өгөөгүй тул О.Н нь гэрт зөвшөөрөлгүй дайрч орон насанд хүрээгүй, бага насны 4 хүүхдийг айлган, цоож эвдсэн тул Цагдаагийн газарт дуудлага өгч зогсоосон. Мөн уг байранд бясааны голомттой гэдгээ нууж, эд хөрөнгө, материалын хохирол учруулж, ахин ашиглах боломжгүй болгосон тул цахилгаан бараанаас бусад бүх тавилга, 4 хүүхэд, 2 том хүний 4 улирлын хувцас, хөнжил, гудас зэргийг иргэн О.Наас нэхэмжилж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах бодолтой байгаа.
Ер нь бол байрыг чөлөөлөхийг зөвшөөрч байгаа. Гэхдээ тус байр нь бясааны голомттой бөгөөд эд хогшлыг ашиглах боломжгүй болсон. Байрыг чөлөөлөхөд татгалзахгүй ч орон сууц корпорацитай заргалдаж, асуудлаа шийдэх, нэхэмжлэх зүйл ч байгаа. Би хууль зүйн талаар сайн мэдлэггүй учир өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөж байгаад гэрч асуулгах хүсэлтээ гаргана гэжээ.
3.Нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс
О.Н, Р.А нарын иргэний үнэмлэхний хуулбар,
2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТӨ201/138 дугаартай “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх гэрээ”,
Төлбөр төлөх хуваарь,
Н-ийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг,
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/24 дугаартай “Р.Ат харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамж,
О.Нын өмгөөлөгч Р.Б-г оролцуулах тухай хүсэлт,
О.Наас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Г.О-т олгосон итгэмжлэл,
2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 270 дугаартай “Ахмадын орон сууцыг тусгай нөхцөлтэйгээр хөлслүүлэх гэрээ” гэсэн баримтыг,
3.2 хариуцагчаас:
Өмгөөлөгч Б.О-ийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт,
Өмгөөлөгч Б.О-тэй 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
¯ÍÄÝÑËÝÕ нь:
1.Шүүх нэхэмжлэгч О.Нын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Ж.Ид холбогдуулан өөрийн эзэмшлийн, .............. тоотод байрлах, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах ажиллагааг хийсэн, хариуцагч Ж.И-ы өмгөөлөгч авах, түүний өмгөөлөгч Б.О-ийн хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш товлуулах тухай хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан, хариуцагч Ж.И нь гэрч асуулгах, сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтээ өмгөөлөгчтэйгээ ярьж байгаад гаргах эсэхээ шийдвэрлэнэ гэсэн боловч уг хүсэлтээ шүүхэд дахин гаргаагүй, түүний болон өмгөөлөгч Б.О-ийн хүсэлтээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1100 цаг хүртэл хойшлуулж, шүүхээс хуралдааны товыг харицагч Ж.И-д мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан, тэрээр мөн өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний болон өмгөөлөгчийнх нь эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б-ын хүсэлтээр түүний эзгүйд мөн хэргийг шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Маргаан бүхий орон сууцыг Р.А нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 270 тоот “Ахмадын орон сууцыг тусгай нөхцөлтэйгээр хөлслүүлэх гэрээ”-г байгуулан, эзэмшиж, ашиглаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Н” ХХК-тай түрээслээд өмчлөх орон сууцны ТӨ901-138 тоот гэрээг байгуулан, хууль ёсны эзэмшигч нь болсон бөгөөд уг гэрээгээ аливаа байдлаар зөрчөөгүй, тухайн гэрээ цуцлагдаагүй, дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа тул хариуцагч Ж.И-ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй” гэж тайлбарладаг.
5.Хариуцагч нь “2021 оны 9 сараас эхлэн уг байранд иргэн н.О, хүү М, охин Н нартай сарын 300,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцон, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Н-ийн ажилтан н.Б гэдэг залуу “...уг байранд амьдарч байгаа айлд нь түрээсийн гэрээ хийнэ. Иймд дахин н.О, н.М, О.Н нарт түрээс бүү өг хэмээн өргөдөл бичүүлж авсан”, О.Н нь гэрт зөвшөөрөлгүй дайрч орон цоож эвдсэн, уг байранд бясааны голомттой гэдгээ нууж, эд хөрөнгө, материалын хохирол учруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
6.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ... дугаартай захирамжаар Р.А нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт нь 80 хувиар тогтоогдсон тул эгч Р.Ц-ийн хүсэлт, 11 дүгээр хорооны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн Р.А-ийн харгалзан дэмжигчээр төрсөн эгч Р.Ц-г тогтоожээ.
6.2 Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны ... дугаар тогтоолоор батлагдсан “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ахмадын хотхоны байрыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зарим бага, дунд орлоготой иргэдэд хөлслүүлэх зорилгоор “Ахмадын хотхон-1”-ын захиргаанаас 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай “Ахмадын орон сууцыг тусгай нөхцөлтэйгээр хөлслүүлэх гэрээ”-г иргэн Р.А-тэй байгуулж, тэрээр уг гэрээний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс ............. тоотод байрлах, 37.3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хөлслөн амьдарч, улмаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТӨ201/138 дугаартай “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх гэрээ”-г “Н” ХХК нь орон сууцны 1 м.кв-ыг 1,350,000 төгрөг, нийт үнэ 50,355,000 төгрөг байх, орон сууцны сарын түрээсийн төлбөр 1 м.кв-ыг 1,500 төгрөг, нийт 55,950 төгрөгөөр түрээслээд өмчлүүлэх нөхцлөөр 120 сарын буюу 10 жилийн хугацаатай иргэн Р.А-ийн харгалзан дэмжигч Р.Ц, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Н нартай байгуулжээ.
Гэрээний дагуу Р.Аийн харгалзан дэмжигч Р.Ц, нэхэмжлэгч О.Н нар нь төлбөр төлөх хуваарийн дагуу түрээсийн төлбөр, даатгалын хураамж, орон сууц өмчлөх төлбөрийг бүрэн төлснөөр орон сууцыг өмчлөх эрхтэй болохоор тохиролцож, гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3-т “түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа нөхцөлд орон сууцанд ямар нэгэн хүндрэл, саадгүйгээр чөлөөтэй амьдрах, орон сууцаа эзэмших, ашиглах эрхтэй” гэж зааснаар тухайн орон сууцыг эзэмших, ашиглах эрхтэй болжээ.
Хариуцагч Ж.И нь дээрх орон сууцыг 2021 оны 9 дүгээр сараас эхлэн гэр бүлийн хамт эзэмшиж, ашиглаж байгаа ба зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.
Хариуцагч нь “эрх бүхий байгууллагын ажилтнаас байранд амьдарч байгаа айлтай нь түрээсийн гэрээ байгуулна гэсэн, мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцын талаар гүйцэд мэдээлэл өгөөгүй, хаалгын цоож эвдэн орсноос болон байр нь бясааны голомттой байсныг улмаар учирсан хохирлыг төлүүлнэ” гэж маргах боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй, тэрээр өөрийн татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй байна.
Мөн Н-ийн иргэн Ат 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай бичигт “...таны хамтран үүрэг гүйцэтгэгч орон сууцыг дамжуулан түрээслүүлсэн зөрчил илэрсэн ба гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь таны адил бүх эрх, үүргийг хэрэгжүүлэх ёстой тул энэ нь гэрээний ноцтой зөрчил ...зөрчлөө яаралтай арилгах шаардлагыг мэдэгдэж, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болно гэдгийг анхааруулж байна” гэжээ.
Иймд дээрхээс нэхэмжлэгч О.Н нь дээрх орон сууцыг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгч О.Нын эзэмшлийн ................ тоотод байрлах, 37.3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хариуцагч Ж.И-ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь өөрт учирсан хохирлоо бусдаас нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурьдаж байна.
Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äугааð ç¿éëèéí 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíààð нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн тул íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæид төлсөн 410,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 339,800 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Иаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь õóóëüä íèéöíý.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ íü:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Ж.И-ы хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч О.Н-ын эзэмших эрхтэй, ............. тоотод байрлах, 37.3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíыг баримтлан íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæид төлсөн 410,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 339,800 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.И-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Íèéñëýëèéí Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ