Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2023/01681

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2023/01681

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батчимэг би даргалж, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéж,

 

Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э ХХК-д холбогдох

Э ХХК-ийн гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 110,232,630 төгрөг гаргуулах,

нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай,

Хариуцагч Э ХХК-ийн цалингийн урьдчилгаанд олгосон 34,247,585.77 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй .

           

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгч Б.С,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х/, Б.И,

хариуцагчийн өмгөөлөгч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан Э ХХК-ийн гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 110,232,630 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг,

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Б.С-д холбогдуулан цалингийн урьдчилгаанд олгосон 34,247,585.77 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Х гэх хүний гарын үсэгтэй Б/01 тушаалаар Э ХХК-ийн гэрээ эрх зүйн хамтын ажиллагааны газрын захирлын ажлаасаа халагдсан. Тус Б/01 дугаартай тушаалын үндэслэл болсон зүйл заалтууд нь огт үндэслэлгүй бөгөөд хуулийн илэрхий тодорхой заалтыг зөрчиж гарсан гэж үзэн, хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Дээрх тушаалыг би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэйлээр авсны дараа өөрөө Э ХХК-д очиж эх хувийг нь аваад нотариатаар батлуулж шүүхэд өгсөн.

Э ХХК-тай би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б102 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Уг гэрээний 4.2-т хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг нэрлэн заасан байдаг бөгөөд үүнээс хоёр ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол учирсан гэх зөрчлийг тушаалд тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн гурван өндөрлөгт албан бичиг явуулсан нь компанид хохирол бий болгосон гэж, уг үндэслэлээр надад сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтаас харвал Баруун Австралийн их сургуулиас ирүүлсэн төлбөрийг Э ХХК-ийн дансанд буцаан оруулсан бөгөөд Б/01 дугаартай тушаал гарах үед компанид ямар нэг хэмжээний хохирол учраагүй байсан.

Мөн сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаараа сонсох ажиллагаа хийсэн гэдгээ хариуцагч тал өөрсдөө нотолж чаддаггүй. Э ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар тухайн үед ажиллаж байсан С.Б-ыг гэрчээр асуусан бөгөөд тэрээр сонсох ажиллагааны талаар дурддаггүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ ажилтанд тайлбарлаж танилцуулах талаар заасан байдаг. Гэтэл сахилгын шийтгэл ногдуулах тухай буюу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа талаараа хариуцагч компани надад нэг ч удаа тайлбарлаагүй, танилцуулаагүй.

Мөн нэхэмжлэгч надаас төрийн гурван албан тушаалтанд албан бичиг явуулсан талаар тайлбар огт аваагүй. Үүнээс харвал хариуцагч тал хуулийн илэрхий тодорхой заалтыг зөрчсөн байна.

Гэрч С.Б мэдүүлэхдээ Авилгатай тэмцэх газраас мэйлээр мөрдөгчийн мэдүүлэг ирсэн гэж хэлдэг. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Авилгатай тэмцэх газрын мэдэгдэл ирсэн байгаа боловч Э ХХК нь надад энэ талаар мэдэгдээгүй. Үүнээс 2 сарын дараа буюу 01 дүгээр сарын 26-ны өдөр надад хариуцагч компани мэйлээр мэдэгдсэн байдаг. Үүнийг санаатайгаар тус мэдэгдлийг надаас нуусан гэж үзэж байна. Яагаад үүнийг санаатайгаар нуусан юм бэ? Хэргийн материалд байгаа баримтаас үзэхэд Э ХХК-ийн бичиг хэрэг хөтлөлтийг дэвтэр авагдсан байгаа бөгөөд дээрх мэдэгдэл хариуцагч компанид хэзээ ирсэн бэ гэдгийг уг баримт нь нотолно.

Хариуцагч тал хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах хугацааг баримтлаагүй. Хэрэв Э ХХК нь намайг зөрчил гаргасан гэж үзээд сахилгын шийтгэл оногдуулах бол сахилгын шийтгэл гаргасан хугацаанаас хойш 1 сар, илрүүлснээс хойш 6 сарын дараа энэ арга хэмжээгээ авах ёстой байсан. Гэтэл хариуцагч компанийн захирлын тушаалд сахилгын шийтгэл гаргасан хугацааг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэсэн байдаг. Үүнээс үзвэл сахилгын шийтгэл гаргасан хугацаанаас хойш 6 сарын дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тушаал гаргаад үүнээс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 30 хоногийн хугацаа нь аль хэдийн өнгөрсөн байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дахь хэсгийг зөрчсөн байна.

Ингээд дүгнэж хэлэхэд хариуцагч байгууллагад ямар нэг мөнгөн хохирол учраагүй. Би 3 албан бичгийг Монгол улсын Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхийнхээ хүрээнд хариуцагч компанийн сургалтын журам болон албан бичгийн журмын 2.5.10-т заасны дагуу гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр явуулсан байдаг.

Мөн намайг ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гаргахдаа 2019 онд хүчингүй болсон тогтоолыг үндэслэсэн байдаг. Эндээс дүгнэхэд тухайн ажлаас чөлөөлсөн тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тодорхой байна.

Э ХХК-д хохирол учруулаагүй байхад хохирол учруулахад нөлөөлсөн гэх үндэслэлээр зөрчлийн шинж чанар хэм хэмжээг тодорхойлж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хохирол учрахад нөлөөлсөн гэх үндэслэлээр шууд хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байгаа юм уу? Маргаан бүхий Б/01 дугаартай тушаалд зөрчлийн шинж чанар хэм хэмжээг тодорхойлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн гэрээнд заагаагүй үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэлд би имэйл ирсэн үед нь тодорхой хариу тайлбараа хариуцагч байгууллагад явуулж байсан. Хэрэв тухай мэйлээрээ надад хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа ядаж мэдэгдсэн бол би өнөөдөр энд маргаад зогсож байхгүй.

Э ХХК-ийн бичиг хэргийн журмын 2.5.10-т Монгол улсын их хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтад зааснаар төрийн өндөр албан тушаалтанд болон чиглэл хариуцсан яамдын төрийн нарийн бичгийн дарга нарт хүргүүлэх албан бичгийг гүйцэтгэх захирлын буюу гүйцэтгэх удирдлага болон бусад холбогдох албан тушаалтны гарын үсэгтэй явуулна гэж заасан. Үүний дагуу би маргаан бүхий 3 албан бичгийг гүйцэтгэх захирлын зөвшөөрөлтэй явуулсан. Мөн ажлаас халах тушаалын үндэслэл болж байгаа 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтад төрийн өндөр албан тушаалтан гэдэгт хэн багтах талаар заасан бөгөөд уг тогтоол нь 2019 онд хүчингүй болсон буюу уг ажлаас халах тушаал гарч байх үед эрх зүйн үйлчлэл нь дууссан байсан.

Миний явуулсан албан бичгүүдийн хувьд миний сургалтын асуудал бөгөөд миний өөрийн хувийн хүсэлт. Гүйцэтгэх захирлаас албан бичгүүдийн талаар асуугаад хянуулахад чиний хувийн хүсэлт учраас өөрийн гарын үсгээр явуулчих гэсэнБичгээр зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй.

О.Х нь шийдвэр гаргах үедээ хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаар бүртгэгдээгүй байсан. Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар компаний гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ нь төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдээс гарсан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг заавал бүртгүүлэх үүргийг хуулийн этгээд өөрөө хүлээдэг. Ковидын үе байсан, зайнаас ажиллаж байсан гэдэг нь шалтгаан болохгүй. Тиймээс О.Х нь хэдийгээр зохих шийдвэр нь гарсан ч гэсэн гүйцэтгэх захирал болоогүй байсан байна.

Мөн 3 хүртэлх насны хүүхэдтэй байхдаа ажиллаж байсан бөгөөд тухайлан заасан үндэслэл байхгүй байхад бага насны хүүхэдтэй хүнийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тушаалын хавсралт цалин хөлсний дунджийг тооцох тухай журамд заасны дагуу тооцвол 1 өдрийн цалин нь 325,170 төгрөг бөгөөд сүүлийн 3 сарын дундаж нь 6,828,570 төгрөг байхаар байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан, дуусгавар болгосон өдрөөс хойших хугацаагаар тооцохоор нийт 109,257,120 төгрөг болж байгаа. 3 хоногийн цалинг 325,170 төгрөгөөр тооцвол 975,510 төгрөг болж байгаа. Ингээд нийт нэхэмжлэлийн үнийн дүн нь 110,232,630 төгрөг болж байгаа тул гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.

Үүнд: Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А117 дугаар тушаалаар батлагдсан Баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам-ын дагуу төрийн өндөр албан тушаалтан болон салбар хариуцсан яамдын төрийн нарийн бичгийн дарга нарт хүргүүлэх албан бичгийг гүйцэтгэх удирдлагын гарын үсгээр баталгаажуулж явуулахаар заасан байдаг.

Нэхэмжлэгч нь тухайн үед өөрөө гэрээ эрх зүйн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд 10 гэсэн индекстэйгээр гадагш чиглэсэн албан бичгийг явуулах эрхтэй боловч төрийн өндөр дээд албан тушаалтнуудад өөрт олгосон эрх мэдлийг хэтрүүлэн албан бичиг явуулсан гэж үзэж байгаа. Үүний дагуу Э ХХК-д Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаартай мэдэгдэл болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай гэх албан бичгүүд ирсэн байдаг.

Нэхэмжлэгчийн явуулсан 3 албан бичгээс болж Э ХХК-д хохирол учирсан байгаа тул уг шалтгаан нөхцөлийг арилгах талаар ирсэн албан бичгүүдийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч тал хүлээн авсан бөгөөд уг үйл баримтын хүрээнд манай компани дотоод хяналт, шалгалт явуулж зөрчил байна гэж үзсэн учраас нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан байгаа.

Маргаан бүхий нэхэмжлэгчийн явуулсан албан бичгүүд нь хоорондоо агуулгаараа албан тушаалаа хэтрүүлсэн, ашигласан зөрчилтэй шалтгаант холбоотой болчхоод байгаа юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь сургалтын журмын зөрчсөн албан бичгийг явуулсан нь сахилгын ноцтой зөрчил гэж үзээд түүнээс байгууллагад хохирол учирсан гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил гэж үзэж байгаа. Албан тушаалынхаа эрх хэмжээг хэтрүүлэн ашигласнаас үүдэн үндсэн цалингаас 2 болон түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол учирсан бол үүнийг сахилгын ноцтой зөрчил гэж үзэж байгаа.

Сургалтын журамд заасан процессыг зөрчиж албан бичиг явуулаад, тэр албан бичигтээ өөрөө давхар гарын үсгээ зурсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч уг албан бичгүүдийг явуулснаар байгууллагад 42,463 австрали долларын хохирол учруулсан гэж үзэж байгаа.

Компанийн данснаас гарсан австрали доллар нь эргээд компаний дансанд орсон учир одоо хохирол гэх зүйл байхгүй. Гэхдээ байгууллагын данснаас доллар гарсан нь хохирол гэж үзэж байгаа ба хохирсон гэдгийг Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад тогтоосон байдаг.

Тус хүчингүй болсон гэх тогтоолыг яагаад журамд татаж оруулсан талаар мэдэхгүй байна. Уг 2.5.10 дахь заалт нь төрийн өндөр дээд албан тушаалтнуудад албан бичиг явуулах талаар байгаа. Тушаалын үндэслэл болсон заалтууд нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ 4 байдлаар тодорхойлдог. Үүндээ хөдөлмөрийн гэрээнд заагаагүй зөрчлөөр сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг. Зөрчил нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэх ноцтой зөрчил байгаа. Харин энэ ноцтой зөрчлөө үйлдэхдээ буюу эрх мэдэл албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь Э ХХК-ийн баримт бичиг хэрэг хөтлөлтийн журмын холбогдох заалтуудыг болон Э ХХК-ийн сургалтын журмыг зөрчсөн үйлдэл байдаг.

Үүний илэрсэн хэлбэр нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бичигдсэн 01 индекстэй ..., ..., ... дугаартай дэмжлэг хүсэх тухай Ерөнхий сайд, Улсын Их хурлын дарга, Нийслэлийн засаг дарга нар руу хүргэгдсэн албан бичгүүд юм.

Баримт бичиг хэрэг хөтлөлтийн 2.5.5.1 дэх хэсэгт 01 индексийг гүйцэтгэх захирал хэрэглэнэ гэж заасан. Харин гэрээ хамтын ажиллагааны газрын дарга нь 10 дугаартай индекс ашигладаг байсан. Хэрэв нэхэмжлэгчийн хуралдаанд тайлбарлаж байгаа шиг хувь хүнийхээ сурч боловсрох эрхтэй холбоотой асуудлаар албан бичиг хүргэсэн бол иргэн Б.С гэдэг байдлаар хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Ийм нөхцөл байдал байгаа гэдгийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Хоёр дахь үндэслэлийн хувьд сахилгын шийтгэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу ноогдуулаагүй, ажилтнаас холбогдох тайлбарыг аваагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авч сахилгын зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан. Сахилгын шийтгэлийн аль төрлийн хэрэглэж сахилгын шийтгэл оногдуулах эсэх нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал. Ажил олгогч бүрэн эрхийнхээ хүрээнд сахилгын шийтгэл сонгож хэрэглэснийг надад ямар сахилгын шийтгэл оногдуулах гэж байгаагаа урьдчилан мэдэгдээгүй гэх тайлбараар үгүйсгэх боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа 2021 оны 12 дугаар сард мөрдөгчийн мэдэгдэл Э ХХК-д ирээд шалгалтын ажил яваад 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Зөрчил гаргасан хугацаа 2021 оны 7 дугаар арын 26-ны өдөр ба үүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Хуульд заасан хугацааг баримтлаагүй байна гэж маргадаг.

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 6 сарыг тооцвол 01 дүгээр сарын 26-ны өдөр нь энэ 6 сарын хугацаанд багтаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтад тодорхой дурдсанаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.4 дэх заалтад Б.С нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтан байсан гэдэг нь хөдөлмөрийн гэрээний заалтуудаар тодорхой харагдаж байгаа юм. Илрүүлснээс хойш яагаад 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй юм бэ гэх асуудлыг нэхэмжлэгч тал тавьж байна. Мөн мөрдөгч танай байгууллагын ажил олгогч биш, шийдвэр гаргах эрхгүй, мэдэгдэл нь заавал ажлаас чөлөөлөх үр дагавар үүсгэхгүй гэж тайлбарладаг. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөгч мэдэгдэл явуулсан түүний дагуу хариуцагч байгууллага шалгалтын ажил явуулаад зөрчил гэдгийг нь тогтоогоод, ингэж тогтоосноос хойш илрүүлсэн хугацаа нь 1 сарын хугацаанд тооцогдож байгаа юм. Энэ хугацаанд буюу 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө Б.С-д албан бичгээр хяналт шалгалтын ажил явагдсан, сахилгын шийтгэл ногдуулах гэж байна, хариу тайлбар ирүүл гэх мэдэгдлийг мэйлээр явуулсан байдаг. Нэхэмжлэгч нь үүнд хариу мэйл ирүүлсэн байдаг бөгөөд хариу мэйлдээ холбогдсон зөрчлийн талаар өөрөө ойлгосон талаараа дурдсан, тухайн үйл баримт нь зөрчил биш гэх агуулгатай тайлбар гаргасан байдаг. Үүнээс үзвэл сахилгын шийтгэлийн талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж тайлбар авсан бөгөөд сонсох ажиллагааг хийсэн байна гэж үзэхээр байна. Харин өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсан нь үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь дөрөв дэх үндэслэлдээ ажилтны сурч боловсрох эрхэд үндэслэлгүйгээр халдсан гэж дурдсан байдаг. Б.С-ийн хувьд Монгол улсад нэн шаардлагатай мэргэжлээр гадаад улсад суралцах, цаашид буцаж ирээд Монголд ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн өргөдлийг гаргасан байдаг. Энэ нь нэг талаас байж болох буюу улс эх оронд болон өөртөө ч хэрэгтэй зүйлийг санал болгосон. Гэхдээ энэ нь албан бичиг, өргөдөл нь хувь хүнээс явсан уу? хуулийн этгээдээс явсан уу? албан тушаалтан байсан уу? иргэн байсан уу? гэдэг нь чухал ач холбогдолтой.

Хэрэв Б.С нь иргэнийхээ хувьд дээрх албан бичгийг хүргэсэн бол өнөөдөр ийм маргаан болохгүй байх байсан. Гэтэл компанийн тамга тэмдэг, бланктай, өөрийн гарын үсэг болон албан тушаалын тодорхойлолтоор баталгаажигдсан албан бичгийг явуулсан. Өөрөөр хэлбэл Э ХХК-ийн гэрээ эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга Б.С гэж гарын үсэг зурагдсан, албан бичгийн дугаар дээр 01 индекс буюу гүйцэтгэх захирлын албан тушаал дээр тавигддаг индекс тавигдсан албан бичгээр хүсэлт гаргасан нь хууль журмыг зөрчиж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан ноцтой зөрчил гэх үйл баримтыг нотлон тогтоосон. Энэхүү асуудлын улмаас Э ХХК-д хохирол учирсан, учраагүй гэх асуудал яригдаж байна.

Гэмт хэрэг ч бай, иргэний харилцаа ч бай хохирол хор уршгийг тодорхойлохдоо тухайн хор уршиг учирсан цаг хугацаанд л тооцдог. Өөрөөр хэлбэл зээл олговол мөнгөө өгсөн цаг хугацаандаа зээл өгсөнд тооцогддог. Мөнгийг нь буцааж өгөхөөр зээлээ төлсөн гэж ойлгохоос зээл аваагүй гэж ойлгодоггүй. Үүнтэй адилхан гэмт хэргийн улмаас хохирол учраад энэ хохирол буцааж орж ирснээрээ хохирол төлөгдсөн үндэслэл болохоос хохирол учраагүй гэж үзэх үндэслэл болохгүй байна. Нөгөө талаар нэгэнт шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр гэж тогтоогдсон нөхцөл байдлаар юу гэж харагдаж байна вэ гэхлээр Э ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Х-д холбогдох хэрэгт Б.С-г иргэний хариуцагчаар тогтоосон нөхцөл байдал байдаг. Үүнийг баталсан шүүхийн шийдвэр байдаг бөгөөд үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргасан боловч гомдлоосоо татгалзсан буюу иргэний хариуцагчаар тогтоогдсон үйл баримттай маргалдах шаардлагагүй гэж үзсэн юм уу эсхүл хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.

Мөн хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч цалин хөлстэй холбоотой асуудлаар дараах тайлбарыг нэмэлтээр хэлэх нь зүйтэй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан холбогдох журмын дагуу сүүлийн 3 сарын цалингийн дунджаас тухайн ажилтны цалин хөлсны дунджыг тодорхойлох тухай заасан.

Б.С-г ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан мөн Э ХХК-аас гаргасан цалингийн задаргааны хүснэгт зэрэг баримтуудтай танилцахад цалин нь харилцан адилгүй байсан байдаг.

Үндсэн цалин нь 6 сая төгрөгөөс бодогддог байсан байна. Үүн дээр ажилласан өдрөөсөө хамаараад өвчтэй, чөлөөтэй байсан зэргээс хамаараад цалин нь өөр өөр хугацаатай бодогддог байсан байна.

Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалинг авч үзвэл 4,668,250 төгрөг 3,122,954.55 төгрөг, 1 сарын цалин дээр амралтын мөнгийг нэмсэн байдлаар 7,114,710.25 төгрөг гэж гарсан байна. 1 дүгээр сард дутуу ажилласан, 1 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэвэл өмнөх сарын 2021 оны 10 дугаар сарын цалинг тооцвол 6,640,000 төгрөг гэх барагцаа тоо гарч байна. Үүнийг тухайн цаг хугацаанд ажилласан өдөртэй харьцуулж харахаар 73-79 сая төгрөгөөр өдрөөр тооцвол өөр сараар тооцвол өөр. Ажилласан хоногоор тооцвол сүүлийн 3 сард 1 дүгээр сарыг оруулах эсэхээс хамаарч өөр өөр тооцоо гарна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүх хуралдаанд тайлбарлахдаа 119 сая төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарладаг. Энэ нь цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд дурдсан баримтуудын алинтай ч нийцэхгүй байна. Нөгөө талаар 2021 оны 11 дүгээр сар болон 12 дугаар сард ажилласан цагийг дутуу тооцоод цалин хөлсийг буруу олгосон гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар маргаан үүсгээд явах үндэслэл байсан. Гэтэл нэхэмжлэгч үүнтэй холбоотой ямар нэг маргаан үүсгээгүй нь нэхэмжлэгч тухайн үед олгогдож байсан цалинг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл болно. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Э ХХК-ийн цалингийн урьдчилгаанд олгосон 34,247,585.77 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Б.С нь Э ХХК-д 2013 оноос хойш гэрээт ажилтан, хууль эрх зүйн газарт ахлах хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирлын ажлын албанд хууль, гэрээний ахлах мэргэжилтэн, хуулийн хэлтсийн захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2020/Б102 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээ эрх зүйн хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалд ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Б.С нь Э ХХК-д ажиллах хугацаандаа цалинг урьдчилан олгох талаарх хүсэлтийг гаргаж, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/235 дугаартай тушаалаар Б.С-д 60,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгааг олгож, урьдчилан олгосон цалинг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх нийт 30 сарын хугацааны цалингаас тухай бүр суутган тооцохоор тохиролцсон байдаг.

Мөн Б.С цар тахлын нөхцөл байдлын улмаас учирсан нийгэм эдийн засгийн хямралаас болон өөрийн хувийн байдлаас шалтгаалан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан олгосон цалинг суутган тооцох хугацааг хойшлуулах, сунгах талаарх хүсэлтийг гаргаж, түүний хүсэлтийн дагуу урьдчилан олгосон цалинг суутгах хугацааг хойшлуулж байсан бөгөөд Б.С-гийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн хугацаа хүртэл төлөгдсөн цалингийн урьдчилгаа нийт 25,752,414.23 төгрөг байх ба урьдчилан олгогдсон цалингаас төлөгдөөгүй дүн нийт 34,247,585.77 төгрөг байна.

Б.С нь Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба цаашид тус компанид ажиллахгүй тул түүнд урьдчилан олгогдсон цалингийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж, Э ХХК-д олгож өгнө үү гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгч Б.С нь сөрөг нэхэмжлэлд Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрч байгаа учраас урьдчилан авсан цалингийн дүнг хасаж тооцох боломжтой гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь урьдчилан өгсөн цалин хөлс гэх тайлбартай явдаг. Тус мөнгийг авсан гэдэгтээ маргахгүй байдаг бөгөөд үлдэгдэл тоо хэмжээнд ч маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

5.Нотлох баримтын тухайд:

 

5.1 Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр П.О-т олгосон итгэмжлэл,

Б.С-гийн иргэний үнэмлэхний хуулбар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн .............. дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай Б.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал,

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/Б102 дугаартай Б.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

Б.С-гийн .......... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Нэхэмжлэгч Б.С-гийн өмгөөлөгч Э.Х-тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг,

Б.С-гаас 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Х-д олгосон итгэмжлэл,

Б.Т-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

Нэхэмжлэгч Б.С-гийн өмгөөлөгч П.О-тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Баруун Австралийн их сургуулийн 2021.12.14-ний өдрийн 30,106.27 ам.долларын шилжүүлгийн баримт,

Б.С-гийн алтан гадас одонгоор шагнагдсан үнэмлэх /2022 он/,

Б.С-гийн хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан үнэмлэх /2019 он/,

Голомт банкны Б.С-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /2022.09.07/,

Б.С-гийн Голомт банкны дансны хуулга,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн ............. дугаартай шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн .... дугаартай магадлал,

Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.03-ны өдрийн ......... дугаартай тогтоол,

Нэхэмжлэгч Б.С-гийн өмгөөлөгч Б.М-тэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Нэхэмжлэгч Б.С-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2023.03.12/,

Б.С-гаас 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б.С-т олгосон итгэмжлэл    гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5.2.Хариуцагчаас: Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/44 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/48 тоот Баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам батлах тухай тушаал,

Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/54 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/48 тоот Баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам батлах тухай тушаалын хавсралт Баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/180 тоот Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/180 тоот Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам,

Э ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ...... дугаартай Дэмжлэг хүсэх тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар танаа албан бичиг,

Э ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ...... дугаартай Дэмжлэг хүсэх тухай Улсын их хурлын дарга Г.Занданшатар танаа албан бичиг,

Э ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ...... дугаартай Дэмжлэг хүсэх тухай Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ танаа албан бичиг,

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн  ......  дугаартай Э ХХК-ийн тэргүүн дэд захирал О.Х Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай албан бичиг,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01/665 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Ажилтан, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн  ...... тоот албан бичиг,

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн  ......  дугаартай Мөрдөгчийн мэдэгдэл,

Э ХХК-ийн ирсэн бичгийн бүртгэлийн хуулбар,

Улсын тэмдэгтийн хураамжид 329,188 төгрөг төлсөн төлбөрийн баримт,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/79 тоот Ажилтан суралцуулах тухай албан бичиг,

Хас банкны 2021.08.27-ны өдрийн гадаад гуйвуулгын маягт,

Э ХХК-ийн мөнгө хүссэн өргөдөл ба төлбөрийн хүсэлт 2021.08.26,

Э ХХК-ийн ажилтан Б.С-тай 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Сургалтын гэрээ,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/86 тоот Сургалтын журам батлах тухай тушаал,

Э ХХК-ийн сургалтын журам,

Үндэсний аудитын газрын Э ХХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан,

Үндэсний аудитын газрын 2022 оны зөрчил арилгах тухай албан шаардлагууд,

Э ХХК-ийн 2019.12.26-ны өдрийн Б.С-д цалингийн урьдчилгаа 60,000,000 төгрөг олгосон 2495 дугаартай төлбөрийн даалгавар,

Б.С-гийн 60,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа хүссэн өргөдөл ба төлбөрийн хүсэлт,

Б.С-гийн Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х танаа 2021.01.01-ний өдөр өргөдөл гаргах тухай,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/235 тоот Цалингийн урьдчилгаа олгох тухай тушаал,

Э ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан,

Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/117 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Э ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.12.16-ны 18 тоот гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилох тогтоол,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/27 тоот Сул зогсолт зарлах тухай албан бичиг, хавсралт гэсэн зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

5.3 Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ......... тоот албан бичиг,

С.Б-ыг гэрчээр асуусан тэмдэглэл, Гэрч С.Б-ын ........ хаяг, нэхэмжлэгч Б.С-ийн ...........  хаягаар харилцсан цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022.11.07-ны өдрийн ........ дугаартай албан бичиг,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021.11.24-ний өдрийн ......... дугаартай албан бичиг,

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2021.11.19-ний өдрийн .......... дугаартай албан бичиг,

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаартай Мөрдөгчийн мэдэгдэл,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай захирамж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоол,

Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн .... дугаартай яллах дүгнэлт, хавсралт,

Авилгатай тэмцэх газрын 2021.10.29-ний өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа,

2021.10.29-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

Э ХХК-ийн 2021.10.25-ны хууль зүйн тайлбар,

2021.11.10-ны өдрийн Баруун австралын их сургуулийн магистрын хөтөлбөр,

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021.11.12-ны өдрийн иргэний хариуцагчаар татах тухай тогтоол,

2021.11.12-ны өдрийн иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл,

2021.11.01-ний магистрийн зэрэг хамгаалах хөтөлбөрийн талаар тайлбар,

2021.07.20-ны өдөр Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х танаа гаргасан Б.С-гийн хүсэлт,

2021.11.10-ны өдрийн гэрч Б.С-гаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл,

Авилгатай тэмцэх газрын 2021.11.10-ны өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа,

Авилгатай тэмцэх газрын 2022.11.29-ний өдрийн ........ тоот албан бичиг гэсэн баримтуудыг,

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хариуцагч Э ХХК-аас нэхэмжлэгч Б.С-гийн цалингийн хүснэгт, цалингийн шатлал,

Э ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.12.16-ны ... тоот гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилох тогтоол,

Нэхэмжлэгч Б.С-гийн цалин олгосон хүснэгт гэсэн баримтуудыг хариуцагчаас     барнотлох баримтаар гаргуулан имтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.С Наранбат нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан тус компанийн гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 110,232,630 төгрөг гаргуулах,

нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг,

Хариуцагч Э ХХК нь цалингийн урьдчилгаанд олгосон 34,247,585.77 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанид холбогдуулан Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих Жайка төслийн төслийн ажилтан-ы ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 37,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч Б.С-гийн Наранбатын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөдөлмөрийн гэрээнд заагаагүй зөрчлөөр сахилгын шийтгэл оногдуулсан, сахилгын шийтгэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу ноогдуулаагүй, ажилтнаас холбогдох тайлбарыг аваагүйхуульд заасан хугацааг баримтлаагүйажилтны сурч боловсрох эрхэд үндэслэлгүйгээр халдсан, эрх бүхий этгээд уг тушаалыг гаргаагүйбайнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах ёстой атал 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай болгож өөрчлөлт оруулсан, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох мэдэгдэл, тушаалыг бичгээр гаргаж, гардуулж өгөөгүй учир хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй, мэдэгдэлд хууль зүйн үндэслэлийг заагаагүй, цахимаар имэйл ирүүлэх үед 3 сарын хугацаа нь дуусаагүй байсан гэж тодорхойлжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь: баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмыг болон сургалтын журмыг зөрчин өөрт олгосон эрх мэдлийг хэтрүүлэн албан бичиг явуулснаас байгууллагад 42,463 австрали долларын хохирол учруулсан тул Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай мэдэгдэл болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай гэх албан бичгүүд ирсэн бөгөөд уг үйл баримтын хүрээнд дотоод хяналт, шалгалт явуулж сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад тогтоосон байдаг. Үүний илэрсэн хэлбэр нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бичигдсэн 01 индекстэй ..., ..., ... дугаартай дэмжлэг хүсэх тухай Ерөнхий сайд, Улсын Их хурлын дарга, Нийслэлийн засаг дарга нар руу хүргэгдсэн албан бичгүүд юм.

Баримт бичиг хэрэг хөтлөлтийн 2.5.5.1 дэх хэсэгт 01 индексийг гүйцэтгэх захирал хэрэглэнэ гэж заасан. Харин гэрээ хамтын ажиллагааны газрын дарга нь 10 дугаартай индекс ашигладаг байсан.

Сахилгын шийтгэлийн аль төрлийн хэрэглэж шийтгэл оногдуулах нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал. Ажил олгогч бүрэн эрхийнхээ хүрээнд сахилгын шийтгэл сонгож хэрэглэснийг надад ямар сахилгын шийтгэл оногдуулах гэж байгаагаа урьдчилан мэдэгдээгүй гэх тайлбараар үгүйсгэх боломжгүй гэж үзэж байна.

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 6 сарыг тооцвол 01 дүгээр сарын 26-ны өдөр нь энэ 6 сарын хугацаанд багтаж байна.

сахилгын шийтгэлийн талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж тайлбар авсан бөгөөд сонсох ажиллагааг хийсэн гэж үзнэ,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Х-д холбогдох хэрэгт Б.С-г иргэний хариуцагчаар тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдагкомпанийн салбар төлөөлөгчийн газар Монгол улсад байхгүй, төслийн ажилтнаа томилолтоор ажиллуулах хүрээнд туслуулах зорилгоор Монгол иргэнийг төслийн нэгжийн туслах ажилтнаар ажиллуулсан тул ажилд авах тушаал гаргаагүй, төслийн ажилтан Б.Наранбаттай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн нэмэлт гэрээний хугацаа дууссан тул Япон мэргэжилтний зааварчилгааг ойлгодоггүй, бусад ажилчидтай таарамж муу, ажлын гүйцэтгэл удаан гэсэн 3 үндэслэлээр цаашид гэрээг сунгах үндэслэлгүй гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, ажилтан Б.Наранбат мэдэгдлийг хүлээн авснаас хойш 70 хоногийн дараа шүүхэд гомдол гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан, нэхэмжлэгч Б.Наранбат болон төслийн багийн удирдагчтай харилцсан цахим шууданг үндэслэл болгон маргаж байна.

 

4.Хэрэгт цугларсан талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,нэхэмжлэгч Б.Наранбатын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдийн хооронд хариуцагч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанийн багийн ахлагч У.Моритатай харилцсан цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Э ХХК нь Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компани нь нэхэмжлэгч Б.С-тай Наранбаттай 20201 оны 102 дугаар сарын 2617-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан, түүнийг гэрээ, эрх зүй хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалд Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих Жайка төслийн багт төслийн ажилтан-аар ажиллуулахаар , сарын 4,200,000 төгрөгийн цалин олгохоор тохиролцжээ.

 

4.2 Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Э ХХК-д 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээт ажилтан, хууль эрх зүйн газарт ахлах хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирлын ажлын албанд хууль, гэрээний ахлах мэргэжилтэн, хуулийн хэлтсийн захирлаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

4.3 Улмаар ажил олгогч Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 тоот тушаалаар гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирал Б.С нь Э ХХК-ийн баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 2.5.10-д заасныг зөрчин өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Э ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ..., 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ..., 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай Дэмжлэг хүсэх тухай албан бичгүүдийг өөрийн гарын үсгээр баталгаажуулан үйлдсэн нь компанид их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн байх тул түүнд Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулан, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

4.4 Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5, 123.3, Э ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.7.4, 9.7.12, 9.7.16, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ..... дугаартай албан бичиг, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар мэдэгдэл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 4.2, 4.2.4, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.6, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 12.3.4, Э ХХК-ийн баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 2 дугаар зүйлийн 2.5.10, 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг үндэслэсэн байна.

 

4.5 Дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно. хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан,

-80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;,

-123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.,

-123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна,

-123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах,

-123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж,

 

-Э ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.7.4-т Гүйцэтгэх захирал дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Компанийн дотоод журам, заавар, аргачлал, ажил үүргийн хуваарийг батлах, компанийн нууцыг хамгаалах журам баталж мөрдүүлэх, компанийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах,

-9.7.12-т бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах,

-9.7.16-д хууль тогтоомж болон энэ дүрэм, гэрээнд заасан бусад эрх, үүрэг гэж,

 -Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай албан бичигт Э ХХК-ийн тэргүүн дэд захирал О.Х Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулах тухай Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн ....хэргийг мөрдөн шалгах явцад тогтоогдсон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгахтай холбогдуулан ирүүлсэн мөрдөгчийн 2021 оны ... тоот мэдэгдлийг хүргүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан мөрдөгчийн мэдэгдэлд дурьдсан шалтгаан, нөхцлийг арилгах санал боловсруулж Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг хүсье гэж,

 -Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн .... дугаар мэдэгдэлд Э ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Г танаа. Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х нь ... 2021.08.26-ны өдөр Авлигын эсрэг хуулийн 7.1.3, 7.1.6, Э ХХК-ийн сургалтын журмын 5.5 дахь хэсэг тус тус зөрчиж, захирлын албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж тус компанийн гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирал Б.С-д хууль бус давуу байдал бий болгож, түүний өөрийнхөө хүсэлтээр суралцах урилга авсан Австри улсын Баруун Австралийн их сургууль руу гадаад гуйвуулгаар тус компанийн данснаас 42,463 австрали долларыг шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх гэмт хэрэг үйлдэгдэн гарахад

... мөн гэрээ, эрх зүй хамтын ажиллагааны газрын захирал албан тушаалтай Б.С нь компанийн баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 2.5.5-д заасныг зөрчиж, компаниас явах албан бичигт гарын үсэг зурж баталгаажуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж 2021 оны ..., ..., ... дугаартай албан бичигт өөрийн сургуульд сурах хүсэлтийг бичиж компанийн албан бланк хэрэглэж гарын үсэг зурж баталгаажуулан дур зоргоороо авирлаж, өөрт давуу байдал бий болгосон нь компанид дүрэм, журмыг дагаж мөрддөггүй, эмх цэгцгүй, сахилга батгүй байна.

...компанийн дүрэм, журам зөрчсөн гэрээ, эрх зүй хамтын ажиллагааны газрын захирал болон бичиг хэргийн ажилтанд хариуцлага тооцож, компанийн хэмжээнд сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс .... хуулийг ... тус тус удирдлага болгон мэдэгдэл бичив.

Мэдэгдэлд дурдсан шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээг авч, ...мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор хариу ирүүлэхийг мэдэгдэж байна. Мөрдөгч комиссар Б.Б гэж,

 

жилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д ажилтан нь өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, эзэмшилдээ байгаа өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулах, дур мэдэн ажлын байрнаас авч гарах, өөр зориулалтаар хэрэглэх, байгууллагын нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, дотоод үйл ажиллагааг бусдад задруулах зэргийг хориглоно,

-4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтын дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд цуцлана. Үүнд: Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан,

-4.2, 4.2.4-д Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зогсоож, ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална. Албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс компанид хохирол /тухайн ажилтны 2 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирл/ учирсан гэж,

-5 дугаар зүйлийн 5.2, 5.2.3-т Ажилтан нь дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна. Ажлаас халах буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж,

 

-Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.6-д Ажил олгогчийн эрх, Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах,

-12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3-д Хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага, ажлаас халах буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах,

-12.3.4-д Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална. Албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс компанид хохирол /тухайн ажилтны 2 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний/ учирсан гэж,

 

-Э ХХК-ийн баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 2 дугаар зүйлийн 2.5, 2.5.5-д Явуулах баримт бичгийг бүртгэх. Компаниас явах албан бичиг дараах албан тушаалтнуудын гарын үсгээр баталгаажуулж, нэгжийн индексээр дугаарлан явуулна. Үүнд 1. Гүйцэтгэх захирал индекс 1,

-2.5.10-д Монгол улсын Их хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтад заасан төрийн өндөр албан тушаалтанд болон чиглэл хариуцсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт хүргүүлэх албан бичгийг гүйцэтгэх захирлын, бусад албан тушаалтан, байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагад хүргүүлэх албан бичгийг гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр гүйцэтгэх удирдлага болон холбогдох бусад албан тушаалтны гарын үсэгтэй явуулна гэж,

-6 дугаар зүйлийн 6.3-т Энэхүү журмын холбогдох заалтыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль болон Э ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан байна.

 

4.6 Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай тушаалын талаар нэхэмжлэгч Б.С нь тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлээ гаргасныг шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ........... дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж татгалзсан байх ба тэрээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандахад уг хэлтсээс одоогоор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй тул боломжгүй, шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэсэн хариуг өгчээ.

 

4.7 Нэхэмжлэгч Б.С нь дээрх Э ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ..., ...., ..., дугаартай Дэмжлэг хүсэх тухай албан бичгүүдийг өөрийн гарын үсгээр баталгаажуулан, байгууллагын тамга тэмдэг дарагдаж, Монгол улсын Ерөнхий сайд, Улсын Их хурлын дарга, Нийслэлийн засаг дарга нарт хүргүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

4.8 Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний цуцалсан үндэслэлээ хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан буюу баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 2.5.10-д заасныг зөрчин өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Э ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ..., ...., ..., дугаартай Дэмжлэг хүсэх тухай албан бичгүүдийг өөрийн гарын үсгээр баталгаажуулснаас байгууллагад тухайн ажилтны 2 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарна гэжээ.

 

4.9 Б.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.4-т албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс компанид тухайн ажилтны 2 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон байна.

 

4.10 Талууд нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь байгууллагад их хэмжээний хохирол учрахад нөлөөлсөн эсэх, уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргахдаа ажилтнаас холбогдох тайлбарыг авсан эсэхсахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хугацааг баримталсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

4.11 Нэхэмжлэгч Б.С нь уг албан бичгийг гүйцэтгэх захирал Д.Х-ийн зөвшөөрлөөр үйлдэн, өөрийн гарын үсгийг зурж баталгаажуулсан гэх боловч энэ талаарх тайлбараа нотлоогүй болно.

 

4.12 Нэхэмжлэгч Б.С-гийн дээрх үйлдлийн улмаас байгууллагад их хэмжээний хохирол учраагүй харин Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х-ийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/73 дугаартай Ажилтан суралцуулах тухай тушаалаар тус компанийн гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирал Б.С-гийн сургалтын төлбөр болох 42,463 австрали доллар тус компанийн данснаас Австри улсын Баруун Австралийн их сургуулийн дансанд шилжсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х-ийн гэм буруутай үйлдэл тухайлбал ажилтан Б.С-д давуу байдал бий болгон сургалтын төлбөрийг шилжүүлж компанид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн улмаас байгууллагад их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдож, тэрээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж, шүүгдэгч Д.Х-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ..........  дугаартай шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

 

4.13 Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Б.С-г 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар татан оролцуулан мэдүүлэг авсан байх ба түүнээс 92,000,000 төгрөгийг гаргуулж, Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ....... дугаартай шийтгэх тогтоолд тэрээр давж заалдах гомдол гаргасан боловч гомдлоосоо татгалзсан тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхгүй тухай захирамжаар хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

4.14 Иймд ажилтан Б.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.4-т заасан албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс компанид тухайн ажилтны 2 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол учирсан үндэслэл буюу ноцтой зөрчил нь тогтоогдохгүй байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан нь үндэслэлгүй болжээ.

 

4.15 Түүнчлэн ажил олгогч Э ХХК-ийн зүгээс ажилтан Б.С-д Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар мэдэгдлийн дагуу хариуцлага тооцох талаар захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар тухайн үед ажиллаж байсан С.Б цахимаар танилцуулсан боловч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар арга хэмжээ авах талаар мэдэгдээгүй болох нь С.Б-ыг гэрчээр асуусан болон түүнтэй нэхэмжлэгч Б.С-гийн харилцсан цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ ажилтанд тайлбарлаж танилцуулах үүрэгтэй болно.

 

4.16 Мөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... тоот тушаалыг Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Х гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар нэхэмжлэгч талын тайлбарыг мөн хүлээн авах үндэслэлтэй. Учир нь уг тушаалыг гаргах үед тэрээр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан болох нь мөн тогтоогдсон болно.

 

4.17 Иймд хариуцагч нь ажилтан Б.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзсэн тул түүнийг урьд эрхэлж байсан Э ХХК-ийн гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.

 

5.1 Ажилтны урьд эрхэлж байсан дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны ... дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох бөгөөд нэхэмжлэгч Б.С нь 2021 оны 10, 11, 12 дугаар саруудад авч байсан цалингийн дундаж нь /6,640,000 + 4,668,250 + 3,122,954.55/ 4,810,401.51 төгрөг байх тул түүний нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж хоног болох 21 хоногт хуваан тооцоход /4,810,401.51:21/ 229,067 төгрөг, үүнийг нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны ажлын 330 өдрөөр үржүүлэхэд 75,592,110 төгрөг болж байх тул хариуцагч Э ХХК-аас ажилтан Б.С-гийн ажилгүй байсан хугацааны урьд эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 75,592,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 34,640,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.С-гийн дээрх 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийхийг хариуцагч Э ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

7.1 Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Б.С-д цалингийн урьдчилгаанд олгосон 34,247,585.77 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Тэрээр сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Б.С нь Э ХХК-д ажиллах хугацаандаа цалинг урьдчилан олгох талаарх хүсэлтийг гаргаж, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай тушаалаар Б.С-д 60,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгааг олгож, урьдчилан олгосон цалинг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх нийт 30 сарын хугацааны цалингаас тухай бүр суутган тооцохоор тохиролцсон,

төлөгдсөн цалингийн урьдчилгаа нийт 25,752,414.23 төгрөг байх ба урьдчилан олгогдсон цалингаас төлөгдөөгүй дүн нийт 34,247,585.77 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

7.2 Нэхэмжлэгч Б.С нь хариуцагчийн 34,247,585.77 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрч байгаа учраас урьдчилан авсан цалингийн дүнд болон үлдэгдэл тоо хэмжээнд ч маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

7.3 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Э ХХК-ийн 34,247,585.77 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.С хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. 7 дугаар 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6- ыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 535,910 төгрөгийг гаргуулан улсын орлогод,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас төлсөн 329,188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид 329,188 төгрөгийг гаргуулан хариуцагч Э ХХК-д олгох нь .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ :

 

1.Хөдөлмөрийн тухай хуул /2021 оны/-ийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-г хариуцагч Э ХХК-ийн гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Э ХХК-аас нэхэмжлэгч Б.С-гийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 75,592,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 34,640,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-гийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийхийг хариуцагч Э ХХК-д даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-ийн 34,247,585.77 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.С төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6- ыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 535,910 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид 329,188 төгрөгийг гаргуулан хариуцагч Э ХХК-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТЧИМЭГ