Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2023/01262

 

 

 

 

 

 

 

 

 2023         4           24                                     181/ШШ2023/01262                                                               

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Ñүхбаатар äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн ø¿¿х хуралдааныг шүүã÷ Í.Áàò÷èìýã äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéж,

 

Íýõýìæëýã÷: Э.Т-ын íýõýìæëýëòýé,

           Õàðèóöàã÷: М ХК-д õîëáîãäîõ,

           Даатгалын нөхөн төлбөрт 3,164,000 төгрөг гаргуулах тухай èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,

ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Баярчимэг нар îðîëöîâ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

1.Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 3,164,000 төгрөг гаргуулахаар  шаардсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Би автомашины тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг М ХК-тай өөрийн эзэмшлийн ....... улсын дугаартай, Toyota harrier маркийн автомашиныг нэг жилийн хугацаатай даатгуулахаар байгуулсан.

2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын халуун рашаан руу явах орон нутгийн шороон замд хөдөлгөөнд оролцох үед буюу шавартай хэсэг газарт урд хэсгээр сууж, улмаар урд буфер хүртэл шигдэн орсон бөгөөд хамт явж байсан машинаар хойш чирүүлэн гарах үед хойд буфер ханзарсан хохирол учирсан.

Тухайн үед би даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, улмаар тэдний өгсөн заавар зөвлөгөөний дагуу дүрс бичлэг, фото зураг авч баталгаажуулсан бөгөөд Улаанбаатар хотод ирж, С ХХК-аар хохирлын үнэлгээ хийлгэсний дагуу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 430 дугаар үнэгээний тайлангаар эд ангийн хохирлын үнэлгээг нийт 2,990,000 төгрөгөөр тогтоож, хураамжид 174,000 төгрөгийг төлсөн.

Улмаар М ХК-аас тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 2,990,000 төгрөгийг гаргуулахаар холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлж хүлээлгэн өгсөн. Гэтэл даатгалын компаниас 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 22/913 дугаар албан бичгээр тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шалтгаан нь даатгалын гэрээнд заагдаагүй эрсдэл, мөн мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт ирүүлээгүй гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Тухайн үед зорчих хэсгийн ойр орчимд усархаг хар хөрстэй байсан тул жолооч би зорчих хэсгээс гаралгүй явж байхад гэнэт урд хэсгээрээ доош тонгойн суусан. Тодруулбал өнгөн хэсэг нь хатсан шавар байсан бөгөөд нүдээр харахад мэдэгдэхээргүй нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгсэл шаварт цөмрөн орсон.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 1 дэх хэсгийн 1.3.С-т хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт гэж заасан байх бөгөөд миний тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой нийцэж байна гэж үзэж байна.

Мөн даатгалын гэрээнд заасан шуурхай албаны утсанд холбогдож заавар зөвлөгөөг авсаны үндсэн дээр фото болон дүрс бичлэгээр баримтжуулсан байхад баримтыг хуурамчаар бүрдүүлсэн мэтээр тайлбарлаж нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шуурхай албанаас мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт гаргуулах шаардлагатай талаар огт заавар зөвлөгөө өгөөгүй байхад уг баримтуудыг ирүүлээгүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв шуурхай албанаас уг заавар зөвлөгөөг өгсөн бол жолооч би тухайн сумын Засаг захиргаанд хандан орон нутгийн зам шавар устай байсан талаарх тодорхойлолт болон цагдаад дуудлага өгч, ослын газар хэмжилт, үзлэг хийлгэх бүрэн боломжтой байсан.

Би даатгалын компаниас гаргасан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хороо-нд гомдол гаргасан боловч 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ......... тоот албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу иргэний журмаар шүүхэд хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ.

Даатгуулагч би жолоочийн хариуцлага болон тээврийн хэрэгслийн даатгалыгМ ХК-д бүрэн даатгуулсан, мөн даатгалын компанийн хамгийн өндөр даатгалын бүтээгдэхүүнийг сонгон авч үйлчлүүлчихээд өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо авч чадахгүй хохирч байгаад туйлын гомдолтой байна.

Иймд М ХК-аас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22008773 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 2,990,000 төгрөг, үнэлгээний зардал 174,000 төгрөг, нийт 3,164,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хэдийгээр тээврийн хэрэгслийн өмчлөх эрх Т ББСБ ХХК-ийн нэр дээр боловч тухайн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний оролцогч нь эзэмшигч тул шаардах эрхийг хэрэгжүүлж байгаа болно гэжээ.

 

2.Хариуцагч М ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Даатгуулагч Э.Т нь манай компанитай 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ....... улсын дугаартай тоёота хариэр маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж, 22008773 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан.

Даатгуулагчаас 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суман халуун рашаан руу явах замдаа шаварт сууж, машины урд хэсгээрээ шаварт шигдэн орсон тул хамт явж байсан тээврийн хэрэгслээ татуулсны улмаас урд болон хойд буферээ гэмтээсэн гэх тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгуулах хүсэлт ирүүлсэний дагуу холбогдох материалыг судалж үзэхэд даатгуулагч нь тохиолдлын үед хаана, ямар шалтгааны улмаас хэрхэн хохирол учирсан болохыг нотлох тодорхой баримтыг ирүүлээгүй байх бөгөөд тохиолдол болсон гэх өдрийн маргааш нь зураг дарж, бичлэг хийн Улаанбаатар хотод ирсний дагуу нөхөн үзлэг хийлгүүлсэн.

Дээрх тохиолдол нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй эрсдэл, шалтгааны улмаас үүссэн хохирол байх тул Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 1-т хамрагдахүй нөхцлүүд /а/ даатгалын гэрээнд заагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол,

Ерөнхий хамрагдахгүй нөхцөл 4б Учирсан хохирлын шалтгаан болон хэмжээг тогтооход шаардлагатай нотлох баримт, дүгнэлт, гэрээний нөхөн төлбөрийн материал хэсэгт заасан баримт бичиг, мэдээ мэдээллийг даатгагчид бүрэн гүйцэт өгөх,

Даатгалын тухай хуулийн 8.5-т Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно, 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн даатгуулагч дээрх татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрөн Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд хорооноос даатгагчийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг.

Иймд Э.Тын даатгалын нөхөн төлбөрт 3,164,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд

 

3.1 Нэхэмжлэгчээс:

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр О.Бд олгосон итгэмжлэл,

С 174,000 төгрөгийн баримт,

С ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 430 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан,

....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн фото зураг,

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ...... дугаартай иргэн Э.Т танаа Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг,

....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт,

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр М.Б, Э.Т нарын хооронд байгуулсан  Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ,

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ЛЗ-22/04 дугаартай Т ББСБ ХХК, Э.Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ЛЗ-22/04-01 дугаартай Т ББСБ ХХК, Э.Т нарын хооронд байгуулсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ гэсэн баримтуудыг,

 

3.2 Хариуцагчаас:

М ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

М ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22/1073 дугаартай Э.О, Г.О нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон албан бичиг, 

М ХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23/136 дугаартай Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг,

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22008773 дугаартай 4х4 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ,

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт,

М ХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 22/913 дугаартай даатгуулагч Э.Т танаа Нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

3.3 Шүүхээс:

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Н.А, Б.Г нарыг гэрчээр асуусан тэмдэглэл гэсэн баримтуудыг бүрдүүлсэн болно.

  

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 3,164,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

2.Хариуцагч нь “даатгуулагч нь тохиолдлын үед хаана, ямар шалтгааны улмаас хэрхэн хохирол учирсан болохыг нотлох тодорхой баримтыг ирүүлээгүй, даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй эрсдэл, шалтгааны улмаас үүссэн хохирол гэж  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна. 

 

3.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.Тын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

3.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М ХК-тай байгуулсан автомашины тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээр өөрийн эзэмшлийн ....... улсын дугаартай, Toyota harrier маркийн автомашиныг нэг жилийн хугацаатай даатгуулсан, 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын халуун рашаан руу явахдаа орон нутгийн шороон замд хөдөлгөөнд оролцох үед буюу шавартай газарт урд хэсгээр сууж, улмаар урд буфер хүртэл шигдэн орсны улмаас машинаар хойш чирүүлэн гарах үед хойд буфер ханзарсан хохирол учирсан тул даатгалын гэрээний 1 дэх хэсгийн 1.3.С-т хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт гэж заасанд хамаарна,

даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, тэдний өгсөн заавар зөвлөгөөний дагуу дүрс бичлэг, фото зураг авч баталгаажуулан, Улаанбаатар хотод ирж, С ХХК-аар хийлгэн, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 430 дугаар үнэлгээний тайлангаар 2,990,000 төгрөгөөр тогтоож, хураамжид 174,000 төгрөгийг тус тус төлсөн.

даатгалын гэрээнд заасан шуурхай албаны утсанд холбогдож заавар зөвлөгөөг авсаны үндсэн дээр фото болон дүрс бичлэгээр баримтжуулсан, шуурхай албанаас мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт гаргуулах шаардлагатай талаар огт заавар зөвлөгөө өгөөгүй учир уг баримтуудыг ирүүлээгүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй тул даатгалын нөхөн төлбөрт 3,164,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэйгэж тайлбарласан.

 

3.2.Хариуцагч нь даатгуулагч нь тохиолдлын үед хаана, ямар шалтгааны улмаас хэрхэн хохирол учирсан болохыг нотлох тодорхой баримтыг ирүүлээгүй байх бөгөөд тохиолдол болсон гэх өдрийн маргааш нь зураг дарж, бичлэг хийн Улаанбаатар хотод ирсний дагуу нөхөн үзлэг хийлгүүлсэн.

Дээрх тохиолдол нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй эрсдэл, шалтгааны улмаас үүссэн хохирол, гэрээний 1-/а/,  Ерөнхий хамрагдахгүй нөхцөл 4б, Даатгалын тухай хуулийн 8.5, 8.5.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг Санхүүгийн зохицуулах хорооноос үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг тул  Э.Тын даатгалын нөхөн төлбөрт 3,164,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна. 

 

4.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Э.Т нь 2022 оны 02 дугаар сарын 16ы өдрийн М.Бтэй байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээгээр тоёота харрер маркийн тээврийн хэрэгслийг 52,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 22,800,000 төгрөгийг дансаар шилжүүлэн, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг Т ББСБ ХХК-аас авах зээлээр төлөхөөр тохиролцож, улмаар Т ББСБ ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ЛЗ-22/04 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн ЛЗ-22/04-01 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан, 30,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай байгуулан, ....... улсын дугаартай, тоёота харрер маркийн тээврийн хэрэгслийг зээлдэгч Т ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэн, өөрийн эзэмшилд авчээ.

 

4.2 Улмаар нэхэмжлэгч Э.Т нь М ХК-тай 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 22008773 дугаартай 4х4 Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулан ....... улсын дугаартай, тоёота харрер маркийн тээврийн хэрэгслийг үнэлгээг 52,000,000 төгрөг гэж тохиролцон, даатгалын хураамжид 1,370,520 төгрөгийг төлсөн байна. 

 

4.3 Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзлээ.

 

Учир нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хийсэн гэж үзнэ гэж,

мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ,

431.4-т даатгалын гэрээнд даатгалын зүйл, даатгалын эрсдэлийн төрөл, даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл, даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага, гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл зэргийг тусгана гэж заажээ.

 

4.4 Нэхэмжлэгч Э.Т нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ....... улсын дугаартай, тоёота харрер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын халуун рашаан руу явах үед тээврийн хэрэгсэл нь шаварт сууж, улмаар өөр тээврийн хэрэгслээр татаж гаргах үед уг тээврийн хэрэгслийн хойд буфер хагарч цуурсан, сэтэрсэн гэмтэл учирсаны улмаас 2,990,000 төгрөгийн хохирол учирсан, хохирлын үнэлгээг хийлгэхэд 174,000 төгрөгийг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан С ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 430 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, 174,000 төгрөг төлсөн талаарх баримт, тээврийн хэрэгслийн үнэлгээ хийх үеийн фото зураг зэргээр тогтоогдож байна.

 

4.5 Нэхэмжлэгч нь даатгагч М ХК-д тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлүүлэх хүсэлт гаргасныг даатгагч М ХК-ийн зүгээс 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр даатгалын гэрээний 1 дэх хэсэгт хамрагдахгүй нөхцлийн /а/-д даатгалын гэрээнд заагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол, учирсан хохирлын шалтгаан болон хэмжээг тогтооход шаардлагатай баримт, дүгнэлт, гэрээний нөхөн төлбөрийн материал хэсэгт заасан баримт бичиг, мэдээллийг даатгагчид бүрэн гүйцэт өгөх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан тул тэрээр Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хороо 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ........ тоот албан бичгээр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэхээргүй байх тул шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариуг өгсний дагуу нэхэмжлэлээ шүүхэд гаргажээ.

 

4.6 Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т “даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” гэж зааснаас үзэхэд тухайн даатгалын тохиолдол нь даатгалын зүйлд учирсан хохирлыг хохирол учирсан шалтгаантай хамтад нь тохиролцсон байхыг ойлгохоор байна.

 

4.7 Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 1 дүгээр хэсэг Тээврийн хэрэгслийн хамгаалалт хэсгийн 1 дүгээр зүйлийн 1.3 Байгалийн эрсдэл /с/-д хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт гэж зааснаас даатгагч нь уг эрсдэл учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоор, мөн гэрээний “Нөхөн төлбөрийн нөхцөл хэсгийн 16-д Даатгагч дараах тохиолдлуудад даатгалын зүйлд учирсан хохирлын үнийн дүнгийн 50 хувиас хариуцах хэсгийг хассан дүнгээр нөхөн төлбөрийг олгоно, /б/-д суурин газар хоорондын замд /орон нутагт/ зорчиж байхад болсон ослын шалтгаан зураг, бичлэг, бусад баримтаар нотлогдохгүй байгаа эсхүл цагдаагийн байгууллагаас жолоочийг согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй болон осолтой холбоотой үзлэг, хэмжилт хийгээгүй бол гэж зааснаас үзэхэд дээрх тохиолдолд даатгагчид учирсан хохирлын 50 хувиар нөхөн төлбөрийг олгохоор тохиролцсон байна. 

 

            4.8 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч  Б.Гомбодорж, Н.Алтансүх нарын ...тухайн үед бороо орсон,...замын нөхцөл байдал хүнд, шавартай, гулгаа ихтэй байсан, мөн харанхуй байсан учраас үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан, ...тухайн үед дуудлага өгөх гэсэн боловч утасны сүлжээ байхгүй, бичлэг хийх гэсэн боловч харанхуй байсан учир харагдахгүй байсан, ...ингээд маргааш өглөө нь бичлэг хийсэн, ...шаварт суусан машин спорт загварын бүфертэй байсан учир урд бүфер болон хойд бүфер нь хагарсан, урд бүфер нь унжсан байсан, маргаан өглөө нь Э.Т өөрөө дуудлага өгч байх шиг байсан гэх мэдүүлгээр тухайн зам нь гулгаатай байсан, орон нутгийн замд явж байсан учир бичлэг хийх, дуудлага өгөх боломжгүй байсан болох нь тогтоогдож байна.

 

4.9 Иймд даатгалын гэрээний 1 дүгээр хэсгийн 1 дүгээр зүйлийн 1.3 /с/, мөн гэрээний “Нөхөн төлбөрийн нөхцөл хэсгийн 16-/б/-д заасан үндэслэл гэрч Н.А, Б.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж, учирсан хохирлын үнийн дүнгийн 50 хувиас хариуцах хэсгийг хассан дүнгээр даатгалын нөхөн төлбөрт 1,582,000 төгрөгийг хариуцагч М ХК-аас гаргуулан нэхэмжлэгч Э.Тт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 1,582,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

5.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äугааð ç¿éëèéí 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíààð нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэсэн тул íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæид төлсөн 65,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Тт олгох нь õóóëüä íèéöíý.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ íü:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч М ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 1,582,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Тт олгож, нэхэмжлэлээс 1,582,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 40,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Тт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Íèéñëýëèéí Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТЧИМЭГ