Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/01339

 

 

 

 

 

 

 

 

  2023          5         03                                     181/ШШ2023/01339

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Ñүхбаатар äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн ø¿¿х хуралдааныг шүүã÷ Í.Áàò÷èìýã äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéж,

 

Íýõýìæëýã÷: “Э” ХХК -ийн íýõýìæëýëòýé,

           Õàðèóöàã÷: “М” ХХК-д õîëáîãäîõ,

           Даатгалын нөхөн төлбөрт 1,845,350 төгрөг, нотариатын зардал 14,100 төгрөг, нийт 1,859,450 төгрөг гаргуулах тухай èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Баярчимэг нар îðîëöîâ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

1.Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 1,845,350 төгрөг, нотариатын зардал 14,100 төгрөг, нийт 1,859,450 төгрөг гаргуулахаар  шаардсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “Э” ХХК ньХ ХХК-тай байгуулсан фидуцын гэрээний үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөх эрхийг нь бүртгүүлсэн өөрийн өмчлөлийн тоёота ланд крузер 200, VXR V8 маркийн, ....... улсын дугаартай автомашиныг эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “М” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 205121052050600003 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, 3 жилийн хугацаатай даатгуулсан.

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Д нь ажлын зогсоол дээр машинаа байрлуулах үедээ машиныг араасаа буюу хойд гупер мөргүүлж хагарсан байхыг олж мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа машины хойд буфер, хойд буферийн дээд тавцанг шинээр авч солих, будаж, угсрах засварын зардал болох 4,172,000 төгрөгийг даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт шаардаж, “М” ХХК-д хандсан.

Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “М” ХХК-аас 03/12-70 тоот Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан мэдэгдэл ирсэн ба даатгуулагч нь даатгалын зүйлд хэзээ, хаана, ямар шалтгаан нөхцлийн улмаас хохирол учирсан талаар мэдэхгүй тул бидний хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 3.1.16-д Хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд даатгалын гэрээний 7.1-д заасны дагуу уг шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн .... тоот шийдвэрээр “М” ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн тул энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

“М” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээнд зааснаар даатгалын үндсэн эрсдэлд зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол, зориулалтын зогсоол гражид байх үеийн гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах бүх төрлийн эрсдэл, зориулалтын зогсоол гражид тээврийн хэрэгслийг оруулах, гаргах, хөдөлгөх, байрлуулах үеийн эрсдэл, биет зүйл унах /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн эрсдэл/-ыг даатгалын тохиолдолд хамааруулна гэж заасан.

Мөн гэрээний 5.1.8-д Даатгалын тохиолдол бий болсон үед түүний шалтгаан нөхцлийг судлах ..., 5.1.15-д даатгалын тохиолдлын газар дээр очиж даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн эсэхийг нягталж тогтоох, учирсан хохирлын хэмжээг нэг бүрчилэн тогтоож даатгуулагчид танилцуулах..., 5.1.18-д Даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр ирүүлсэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах үүргийг “М” ХХК хүлээнэ гэж заасан.

Машины араас буюу хойд буферийг нь мөргөсний улмаас машинд хохирол учирсан нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарч байгаа. Мөн үүнийг хохирлын шалтгаан тодорхой бус гэж үзэх боломжгүй, хохирлын шалтгааныг тогтоох бүрэн боломжтой.

Харин хэзээ, хаана мөргүүлсэн болох талаар мэдэхгүй байгаа, гэхдээ энэ нь хохирлын шалтгааныг тодорхой бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Гэтэл “М” ХХК даатгалын тохиолдол бий болсон байхад машинд учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоох, даатгалын тохиолдлын газар дээр очиж даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн эсэхийг шалгаж тогтоох гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хирнээ шууд л хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

“М” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж өгөхгүй удааширч байгаа учраас машинд учирсан хохирлыг өөрсдийн зардлаар засуулсан бөгөөд машины эд ангийг солиулахдаа гэмтэл багатай, хуучин эд ангийг хэрэглэж хэсэгчилсэн шинэ эд анги солиулсан болно.

Засварын зардал нийтдээ 1,845,350 төгрөг болсон тул Иргэний хуулийн 431.1, Даатгалын гэрээний 5.1.7-д заасны дагуу “М” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 1,845,350 төгрөгийг нотариатын зардал 14,100 төгрөгийн хамт нийт 1,859,450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  

2.Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Манай компани нэхэмжлэгч Э ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 205121052050600003 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгуулагч Э.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1458 цагт .......... дугаараас манай компанийн шуурхай албаны .......... дугаарын утсанд дуудлагын бичлэг болон нөхөн төлбөр хүссэн өргөдөлдөө ...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлын зогсоол дээр машинаа байрлуулах үед араас буюу хойд буфер мөргүүлж хагарсан байхыг анхаарсан, хэзээ яаж бий болсныг мэдэхгүй байна... гэж тайлбарладаг. Үүнээс үзэхэд даатгуулагч даатгалын гэрээний 4.1.18 Даатгалын тохиолдлын талаар даатгагчид Шуурхай албаны 24 цагийн үйлчилгээтэй ......утсаар нэн даруй мэдэгдэж, хүндэтгэн шалтгаангүй бол даатгалын ажилтан, замын цагдаа ирж үзтэл тээврийн хэрэгслийг ослын дараах байдлаар нь хадгалж, ослын шалтгааныг тогтоолгох үүрэгтэй ... гэж заасан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс даатгагч даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгаан, нөхцлийг судлах, тохиолдлын газар дээр очиж даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн эсэхийг нягтлан судлах зэрэг 5.1.8, 5.1.15, 5.1.18-д заасан үүргүүдээ зохих ёсоор хэрэгжүүлэх боломжгүй нөхцлийг үүсгэсэн. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг даатгагчийн буруутай үйл ажиллагаа мэтээр нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй байна.

Даатгалтай тээврийн хэрэгслийн хойд буфер хагарч хохирол учирсан нь ямар ч шалтгааны улмаас учирсан байж болох тохиолдол бөгөөд Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.5 даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргийн хүрээнд өмчлөгч буюу даатгуулагч өөрийн өмчлөлийн даатгалтай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, эрсдэл учруулахгүй байх, эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдлуудаас урьдчилан сэргийлэх даатгуулагчийн үүргээ ямагт биелүүлэх үүрэгтэй.

Тиймээс даатгуулагч нь хууль болон гэрээнд заасан дээрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс даатгалын зүйлд хохирол учирч, тэрхүү учирсан хохирлын шалтгаан, нөхцөл болон даатгалын гэрээнд заасан ямар эрсдэл хэзээ хэрхэн бий болсон нь тодорхойгүй, тодорхойлох боломжгүй болсон нөхцлийг даатгагч хариуцан барагдуулах боломжгүй нөхцөл бодит үндэслэл бий болсон байна.

Мөн даатгалын гэрээнд заасан эрсдлээс үүдэж хохирол учирсан нь тодорхой буюу даатгалын тохиолдол мөн болох нь баримтаар тогтоогдсон тохиолдлуудад даатгуулагч нараас төлж, цугларсан даатгалын хураамжийн сангаас Даатгалын тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан багц дүрмийн дагуу зохих ёсоор зарцуулж, нөхөн төлбөр олгох нөхцөл бий болно. Гэтэл энэхүү тохиолдолд даатгуулагч нараас төлсөн даатгалын хураамжийн санг зохих ёсоор зарцуулж, нөхөн төлбөр олгох хангалттай үндэслэл, нотлох баримт бүрдээгүй тул  Э ХХК-ийн нэхэмжилсэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно.

Иймд дээрх шалтгаан, үндэслэлээр даатгагчтай байгуулсан даатгалын гэрээний 3.1.16 Хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд

3.1 Нэхэмжлэгчээс:

Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Э.Дий иргэний үнэмлэхний хуулбар,

Э ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 006/32 дугаар бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг,

Э ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045057407 дугаартай Х ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ,

Зээл буцаан төлөх хуваарь,

Э ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ФД/202045057407 дугаартай Х ХХК-тай байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ,

Х ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5069/21/Т/380 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

“М” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03/12-70 дугаартай Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичиг,

Т ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нэхэмжлэх /үнийн санал/,

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ...... дугаартай Э ХХК-д Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг,

Т ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн татварын баримт, 

Т ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1184007 дугаартай Бараа материалын хөдөлгөөн 11170626 гэх баримт,

Т ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тоёота кузов оношилгоо, засварын ажлын хуудас 0000451 дугаартай баримт,

Э ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн төлбөрийн баримт,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хын өмгөөлөгч Г.Ттай 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 22/40 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн баримтуудыг,

 

3.2 Хариуцагчаас:

“М” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/12-382 дугаартай Э.Ч, Г.А нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон албан бичиг, 

“М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ..... дугаартай Тайлбар, баримт ирүүлэх тухай албан бичиг,

“М” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/12-167 дугаартай Албан бичгийн хариу албан бичиг, 

“М” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/12-493 дугаартай Г.А-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

3.3 Шүүхээс:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Х”-наас гаргуулсан нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч “М” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 205121052050600003 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ,

Хариуцагч талын хүсэлтээр шинжээчээр томилогдсон, маргаан бүхий даатгалын зүйл болох тоёота ланд крузер 200,  VXR V8 маркийн, .......улсын дугаартай автомашины хохирлыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хохирлын үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлт,

Зохигчийн хүсэлтээр хариуцагч “М” ХХК-ийн дуудлагын программд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

Хариуцагч “М” ХХК-аас өгсөн зөөврийн дискэнд бичигдсэн нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Э.Дий даатгалын байгууллагад дуудлага өгсөн талаарх ярианы бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч “М” ХХК-аас даатгалын менежер Ш.Б-тэй 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ХГ-62 дугаартай хөдөлмөрийн гэрээ,

хариуцагч “М” ХХК-ийн даатгалын менежер Ш.Б-ийн ажлын байрны тодорхойлолт гэсэн баримтуудыг бүрдүүлсэн болно.

  

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

1.Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 1,845,350 төгрөг, нотариатын зардал 14,100 төгрөг, нийт 1,859,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

2 Хариуцагч нь “даатгуулагч нь хууль болон гэрээнд заасан даатгалын зүйлээ арчлан хамгаалах, эрсдлээс сэргийлэх, аюул учирч болох бүхий л нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс даатгалын зүйлд хохирол учирч, тэрхүү учирсан хохирлын шалтгаан, нөхцөл болон даатгалын гэрээнд заасан ямар эрсдэл хэзээ, хэрхэн бий болсон нь тодорхойгүй, тодорхойлох боломжгүй болсон нөхцлийг даатгагч хариуцан барагдуулах боломжгүй нөхцөл бодит үндэслэл бий болсон, даатгалын тохиолдлын үед хаана, ямар шалтгааны улмаас хэрхэн хохирол учирсан болохыг нотлох тодорхой баримтыг ирүүлээгүй, даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй эрсдэл, шалтгааны улмаас үүссэн хохирол гэж  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна. 

 

3.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

3.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрийн өмчлөлийн тоёота ланд крузер 200, VXR V8 маркийн .......улсын дугаартай автомашиныг эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “М” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 205121052050600003 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, 3 жилийн хугацаатай даатгуулсан.

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Д нь ажлын зогсоол дээр машинаа байрлуулах үедээ машиныг араасаа буюу хойд буфер мөргүүлж хагарсан байхыг олж мэдсэн даруйдаа машины хойд буфер, хойд буферийн дээд тавцанг шинээр авч солих, будаж, угсрах засварын зардал болох 4,172,000 төгрөгийг даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт шаардаж, “М” ХХК-д хандсан боловч даатгалын зүйлд хэзээ, хаана, ямар шалтгаан нөхцлийн улмаас хохирол учирсан талаар мэдэхгүй тул даатгалын гэрээний 3.1.16-д заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ......тоот шийдвэрээр “М” ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн.

“М” ХХК нь даатгалын гэрээнд зааснаар даатгалын тохиолдол бий болсон үед түүний шалтгаан нөхцлийг судлах,  даатгалын тохиолдлын газар дээр очиж даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн эсэхийг нягталж тогтоох, учирсан хохирлын хэмжээг нэг бүрчилэн тогтоож даатгуулагчид танилцуулах, даатгуулагчийн ирүүлсэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах үүргээ биелүүлээгүй хирнээ хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй тул “М” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 1,845,350 төгрөгийг нотариатын зардал 14,100 төгрөг, нийт 1,859,450 төгрөгийг гаргуулах үндэслэлтэйгэж тайлбарласан.

 

4.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч “Э” ХХК ньХ ХХК-тай  байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045057407 дугаартай зээлийн гэрээгээр   233,298,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлж, мөн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ФД/202045057407 дугаартай тоёота ланд крузер 200, VXR V8 маркийн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж, тоёота ланд крузер 200, VXR V8 маркийн .......улсын дугаартай автомашиныг Х ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэн, “Э” ХХК нь өөрийн эзэмшилд авчээ.

 

4.2 Улмаар нэхэмжлэгч “Э” ХХК нь “М” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 205121052050600003 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл байгуулж, тоёота ланд крузер 200, VXR V8 маркийн .......улсын дугаартай автомашиныг даатгуулж, даатгалын хураамжид 2,203,370 төгрөгийг төлсөн байна. 

 

4.3 Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хийсэн гэж үзнэ гэж,

мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ,

431.4-т даатгалын гэрээнд даатгалын зүйл, даатгалын эрсдэлийн төрөл, даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл, даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага, гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл зэргийг тусгана гэж заажээ.

 

4.4 Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Э.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тоёота ланд крузер 200, VXR V8 маркийн .......улсын дугаартай автомашиныг жолоодон, өөрийн ажлын зогсоол дээр тээврийн хэрэгслээ байрлуулах үедээ машиныг араасаа буюу хойд буфер мөргүүлж хагарсан байхыг олж мэдсэн байх бөгөөд даатгалын зүйл болох тоёота ланд крузер 200, VXR V8 маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,845,350 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан Т ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн баримт, тээврийн хэрэгслийн фото зураг зэргээр тогтоогдож байна.

 

4.5 Нэхэмжлэгч нь даатгагч “М” ХХК-д тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлүүлэх хүсэлт гаргасныг даатгагчийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 03/12-70 дугаартай албан бичгээр даатгалын гэрээний 3.1.16-д хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан тул тэрээр Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ......тоот албан бичгээр Даатгалын гэрээний 3.1.16-д хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь талуудын ирүүлсэн баримтаас үзэхэд ослын шалтгаан тодорхой бус, мөн даатгалын тохиолдлыг нотлох баримтын хүрээнд тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.  ...шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариуг өгсний дагуу нэхэмжлэлээ шүүхэд гаргажээ.

 

4.6 Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т “даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” гэж зааснаас үзэхэд тухайн даатгалын тохиолдол нь даатгалын зүйлд учирсан хохирлыг хохирол учирсан шалтгаантай хамтад нь тохиролцсон байхыг ойлгохоор байна.

 

4.7 Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 3.1.16-д хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэж зааснаас үзэхэд даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгаан тодорхой байх, уг шалтгааныг тогтоох боломжгүй тохиолдолд даатгагч нөхөн олгохгүй байхаар талууд тохиролцжээ.  

 

4.8 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч “М” ХХК-ийн дуудлагын программд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Э.Дий даатгалын байгууллагад дуудлага өгсөн талаарх ярианы бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,   нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч “М” ХХК-аас даатгалын менежер Ш.Б-тэй 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ХГ-62 дугаартай хөдөлмөрийн гэрээ, түүний ажлын байрны тодорхойлолт гэх баримтууд, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Э.Д нь даатгалын зүйл болох тоёота ланд крузер 200, VXR V8 маркийн .......улсын дугаартай автомашиныг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр жолоодон өөрийн Э ХХК-ийн гадаа зогсоолд байрлуулах үедээ гэмтэл учирсан болохыг мэдээд даатгагч байгууллагад утсаар мэдэгдсэн, даатгагч байгууллагын ажилтан Ш.Б түүнд гэрээнд заасны дагуу зааварчилгаа өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

4.9 Дээрхээс даатгалын зүйлд учирсан хохирол гэмтлийн шалтгаан тодорхойгүй, нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Э.Д өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгсэлд  учирсан гэмтэл, хохирол нь хэзээ, хэрхэн, яаж учирсан талаар мэдэхгүй учир ослын шалтгаан буюу тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шалтгаан тодорхойгүй, энэ талаарх мэдээллийг тэрээр даатгагчтай утсаар дуудлага өгөх үедээ мэдээлж чадаагүй учир даатгагч мэдэх боломжгүй байсан тул түүнийг нөхөн тогтоох боломжгүй байжээ.

 

4.10 Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн даатгуулагч даатгалын гэрээний 4.1.18 Даатгалын тохиолдлын талаар даатгагчид Шуурхай албаны 24 цагийн үйлчилгээтэй ......утсаар нэн даруй мэдэгдэж, хүндэтгэн шалтгаангүй бол даатгалын ажилтан, замын цагдаа ирж үзтэл тээврийн хэрэгслийг ослын дараах байдлаар нь хадгалж, ослын шалтгааныг тогтоолгох үүрэгтэй ... гэж заасан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс даатгагч даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгаан, нөхцлийг судлах, тохиолдлын газар дээр очиж даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн эсэхийг нягтлан судлах зэрэг 5.1.8, 5.1.15, 5.1.18-д заасан үүргүүдээ зохих ёсоор хэрэгжүүлэх боломжгүй нөхцлийг үүсгэсэн гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 3.1.16-д хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэж зааснаас үзэхэд даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгаан тодорхой байх, уг шалтгааныг тогтоох боломжгүй тохиолдолд даатгагч нөхөн олгохгүй байх-аар тохиролцсон байх ба даатгуулагч “Э” ХХК нь гэрээний 4.1.18-д заасан үүргээ биелүүлээгүйгээс даатгалын зүйлд учирсан хохирол нь даатгалын гэрээнд заасан үндсэн эрсдлийн хамгаалалтад заасан эрсдэл мөн эсэх нь тодорхойгүй, хохирлын шалтгааныг одоо тогтоох боломжгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

4.11 Түүнчлэн нэхэмжлэгч нь нотариатын зардалд 14,100 төгрөгийг гаргуулахаар татварын баримтыг ирүүлсэн нь тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх нь эргэлзээтэй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн тул уг шаардлагыг мөн хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.   

 

4.12 Иймд нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч “М” ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 1,845,350 төгрөг, нотариатын зардал 14,100 төгрөг, нийт 1,859,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

5.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äугааð ç¿éëèéí 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíààð нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæид төлсөн 44,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь õóóëüä íèéöíý.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ íü:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч “М” ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 1,845,350 төгрөг, нотариатын зардал 14,100 төгрөг, нийт 1,859,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Íèéñëýëèéí Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТЧИМЭГ