| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2022/01904/И |
| Дугаар | 181/ШШ2023/01669 |
| Огноо | 2023-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2023/01669
| 2023 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 181/ШШ2023/01669 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батчимэг би даргалж, тус шүүх хуралдааны танхимд,
Нэхэмжлэгч: О ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК,
Хариуцагч: Э.Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,997,865.46 төгрөг гаргуулах тухай .
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг .
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н өөрийн эзгүйд болон хариуцагч А ХХК-ийн захирал С.Б, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э.Э нарын эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул зохигчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч А ХХК, Э.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,997,865.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч А ХХК, Э.Э нар нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сарын 3.1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалттай, 14,500,000 төгрөгийн зээлийн ЗГ002010279 дугаартай гэрээ байгуулсан.
Мөн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулж, КМНЕ341DBFA074364 арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, 2020 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн, мөнгөлөг өнгийн huyndai sonata lf маркийн тээврийн хэрэгслийг барьцаа хөрөнгөд бүртгүүлсэн бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн барьцааны гэрээгээ өөрчлөн, 2004 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн мөнгөлөг өнгийн BMW-730 маркийн тээврийн хэрэгслээр солин, фидуцийн гэрээ байгуулсан.
Хариуцагч А ХХК, Э.Э нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул тэдний эзэмшилд байсан ....... улсын дугаартай, BMW-730 маркийн, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг үнэлүүлэн, зах зээлийн ханшийг нь 12,500,000 төгрөгөөр тогтоосон тул худалдан борлуулж, түүнээс засвар үйлчилгээний зардал болох 3,437,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 9,063,000 төгрөгийг зээлийн үлдэгдэлээс хассан.
Одоо хариуцагч А ХХК, Э.Э нараас үндсэн зээлийн төлбөрт 6,239,791.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,758,048.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25.44 төгрөг, нийт 10,997,865.46 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн эд хөрөнгийг нэхэмжлэгч тал буцаан авчихаад дахин мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс өмгөөлөгчтэйгээ ярьж байгаад эвлэрэн хэлэлцэх саналыг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдвэрлэнэ гэжээ.
3.Хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд дараах байдлаар тайлбарлажээ.
Үүнд: Маргаан бүхий автомашиныг байгууллагынхаа нэр дээр авсан ч гэсэн би авч ашигласан. Хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хугацаа маань намайг хөдөө орон нутагт ажилтай байснаас болоод хойшилсон.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байна. Учир нь маргаан бүхий машиныг нэхэмжлэгч 25 сая төгрөгөөр үнэлээд 14 сая төгрөгийн зээл гаргасан. Уг зээлийн төлөлт ковидын үед саатсанаас болж 17 сая болсон байсан.
Манай байгууллагын үйл ажиллагаа жигдэртэл дахин нэмж гэрээ хийх талаар нэхэмжлэгч талд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авахгүй машинаа буцааж авна гэсэн. Анх 25 сая төгрөгөөр үнэлсэн машиныг 17 сая төгрөгийн зээлэнд өгөхөөр болсон бөгөөд хойноосоо мөргүүлсэн байсныг нэхэмжлэгч тал 2 сая төгрөгөөр засуулсан гэсэн. Үүнээс үзвэл нийт зардал нь 20 сая төгрөг болж байгаа ба хэрэв машинаа нэхэмжлэгч талд өгөхөөр бол анх үнэлүүлж байсан 25 сая төгрөгөөр тооцож, 5 сая төгрөгийн зөрүүг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлтэй байна. BMW-730 маркийн машиныг нэхэмжлэгч талыг хүлээж авахаас 2 хоногийн өмнө мөргөлдчихсөн байсан. Хариуцагч талаас барьцаалахаар санал болгосон машиныг нэхэмжлэгч тал үнэлж байж л барьцаалахыг зөвшөөрдөг. Хавтас хэргийн 26 дугаар талд машины үнэлгээг тодорхой тусгасан байна гэжээ.
4.Нотлох баримтын тухайд:
4.1 Нэхэмжлэгчээс:
Д 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2,800,000 төгрөгийн төлбөрийн баримт,
Г 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 390,000 төгрөгийн төлбөрийн баримт,
Д 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 90,000 төгрөгийн төлбөрийн баримт,
С констракшн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 80,000 төгрөгийн төлбөрийн баримт,
Ю 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 77,000 төгрөгийн төлбөрийн баримт,
О ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хавсралтын хамт,
О ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
О ХХК-ийн зээлийн өргөдөл,
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ002010279 дугаартай зээлийн гэрээ,
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ФГ002010279 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ,
2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ФГ002010279 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ,
О ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн хорооны шийдвэр,
О ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 681 дугаартай Итгэмжлэл гаргах тухай албан бичиг,
...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт,
....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт,
В ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн В21/73 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралт,
Хөрөнгийн үнэлгээний тооцоо,
....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн фото зургууд,
В ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 36652/ДД 21536963 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралт,
А ХХК-ийн зээлийн тооцоолол,
О ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1458 дугаартай Итгэмжлэл гаргах тухай албан бичиг,
О ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэсэн баримтуудыг,
4.2 Хариуцагчаас:
А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
А ХХК-ийн дүрэм гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
нь:
1.Шүүх нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
1.2 Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч А ХХК, Э.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,997,865.46 төгрөг гаргуулахаар шаардсан.
1.3 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу зээл олгосон, зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул фидуцийн зүйлийг засварлан, зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг хангуулсан тул үлдэх үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулна гэжээ.
2.Хариуцагч нар нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул зээлийн гэрээний дагуу төлөх үүрэггүй, харин ч фидуцийн зүйлийн үнэлгээний зөрүү 5 сая төгрөг болсныг буцаан гаргуулах эрхтэй гэж тайлбарлан, маргажээ.
3.Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Үүнд: Нэхэмжлэгч О ХХК, хариуцагч А ХХК, Э.Э нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэх ЗГ002010279 дугаартай зээлийн гэрээ болон ФГ002010279 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуц/, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ФГ002010279 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуц/ тус тус хавтас хэргийн 15-18, 19-21, 22-24 дүгээр талд авагджээ. Уг гэрээнүүдэд зээлдэгч А ХХК, Э.Э нар болон О ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан байх ба талууд уг гэрээнүүд байгуулагдсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
3.1 Дээрх ЗГ002010279 дугаартай зээлийн гэрээний дагуу О ХХК нь 14,500,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар сарын 3.1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөх,
ФГ002010279 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр зээлдэгч А ХХК, Э.Э нартай байгуулсан ЗГ002010279 тоот зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зээлдэгч А ХХК-ийн өмчлөлийн 21,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ......улсын дугаартай, huyndai sonata lf маркийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч О ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэхээр тохирсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба зээлдүүлэгч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, 14,500,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн байна.
3.2 Улмаар талууд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ФГ002010279 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуц/-гээр зээлдэгч А ХХК нь фидуцийн зүйлийг өөрчлөн, хариуцагч А ХХК-ийн эзэмшилд байсан ....... улсын дугаартай, BMW-730 маркийн, 2004 онд үйлдвэрлэсэн, 2014 онд Монгол улсад импортлогдсон, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшийг 21,500,000 төгрөгөөр үнэлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгч О ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. Уг гэрээг байгуулагдахаас 2 хоногийн өмнө тухайн тээврийн хэрэгсэл гэмтсэн талаар талууд маргаагүй болно.
3.3 Дээрхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүнийг хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ эж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
3.4 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
3.5 Зохигч нь зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин фидуцийн зүйлийг нэхэмжлэгч О ХХК-ийн зүгээс засварлан, зарж борлуулан зээлийн үүргийн зарим хэсгийг хангуулан, үлдэх хэсгийг нэхэмжилснийг хариуцагч нар нь зөвшөөрөхгүй, тухайн автомашиныг 21,500,000 төгрөгөөр үнэлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан атлаа, зөрүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.
3.6 Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
3.7 Хэрэгт авагдсан хариуцагч А ХХК-ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар зээлдэгч нар нь 14,500,000 төгрөгийн зээлийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 542,010.96 төгрөг, 147,989.04 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөгийг тус тус төлсөн, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дууссан тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн хариуцагч А ХХК-ийн эзэмшилд байсан ....... улсын дугаартай, BMW-730 маркийн, 2004 онд үйлдвэрлэсэн, 2014 онд Монгол улсад импортлогдсон, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн эвдрэлийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр В ХХК-аар үнэлүүлэхэд тодруулбал тухайн тээврийн хэрэгсэл нь хойд талаараа мөргөлдсөний улмаас хойд буфер халцарч хагарсан, хойд буферын кант хагарч цуурсан, зүүн хойд гэрэл хагарсан, тээшний таг чихэгдэж хунирсан, тээшний панель чихэгдэж гулзайж гажсан байдалтай гэх гэмтлийг засварлах сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, автомашины засварын ажлын дундаж үнийг нийт 2,543,000 төгрөг гэж тогтоожээ.
3.8 Мөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн В ХХК-ийн үнэлгээгээр дээрх тээврийн хэрэгсэл нь 12,346,429 төгрөгийн үнэлгээтэй гэжээ.
3.9 Нэхэмжлэгч О ХХК-ийн зүгээс тухайн тээврийн хэрэгсэлд 3,437,000 төгрөгийн засвар үйлчилгээ /кузов засвар 2,800,000 төгрөг, хойд гэрэл 390,000 төгрөг, явах эд анги 170,000 төгрөг, авто ачигч 77,000 төгрөг/ хийж, 12,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, нийт 9,063,000 төгрөгийг зээлийн үлдэгдлээс хасч тооцсон гэж тайлбарлан, Д 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2,800,000 төгрөгийн, Г2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 390,000 төгрөгийн, Д 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 90,000 төгрөгийн, С констракшн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 80,000 төгрөгийн, Ю 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 77,000 төгрөгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж, зээлийн үлдэгдэл болох үндсэн зээлийн төлбөрт 6,239,791.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,758,048.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25.44 төгрөг, нийт 10,997,865.46 төгрөгийг нэхэмжилсэн байна.
3.10 Хариуцагч нар нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой гэж маргаж байх боловч уг тээврийн хэрэгсэл нь гэмтэлтэй байснаас гадна нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээ хийлгэхэд зээлийн үүргийг хангуулахад хүрэлцэхгүй байсан тул уг үнэлгээгээр худалдан борлуулж, зээлийн зарим үүргийг хангуулсан гэж холбогдох баримтуудыг хэрэгт гаргаж өгснийг буруутгах боломжгүй юм.
3.11 Мөн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгч нар нь дээрх зээлийн төлбөрт нийт 1,890,000 төгрөг төлж, нэхэмжлэгч тал фидуцийн зүйлийг 12,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, үндсэн зээлээс 8,250,000 төгрөг, хүүгийн төлбөрөөс 803,499.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,500 төгрөг, нийт 9,063,000 төгрөг, засварын зардалд 3,437,000 төгрөгийг суутгахад үндсэн зээлийн үлдэгдэл 6,239,791.78 төгрөг, зээлийн хүүд 4,745,329.32 төгрөг, нийт 10,997,840.02 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй болох хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нь тогтоогдож байна.
3.12 Хариуцагч нар нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул зээлийн гэрээний дагуу төлөх үүрэггүй, харин ч фидуцийн зүйлийн үнэлгээний зөрүү 5 сая төгрөг болсныг буцаан гаргуулах эрхтэй гэх тайлбараа болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй болно.
3.13 Иймд хариуцагч А ХХК, Э.Э нарын ЗГ002010279 дугаартай зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 23,497,840.02 төгрөгөөс тээврийн хэрэгслийг борлуулсан үнэ 12,500,000 төгрөгийг хасч, үлдэх 10,997,840.02 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25,44 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж .
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,915.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК, Э.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 190,915.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ :
1.Иргэний хуулийн 451 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар А ХХК, Э.Э нараас 10,997,840.02 төгрөгийг О ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,915.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК, Э.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 190,915.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ